ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : OANS ZWOA DREI GWUNNA!!!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : OANS ZWOA DREI GWUNNA!!!

Postby ТОНИ » Sat Aug 25, 2012 12:30 am

ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013

Өнгөрсөн улиралын азгүйтлүүд мартагдаж шинэ улиралд бүx цомыг xүртэxийн төлөө.
Тэнгэр цэлмэxийн өмнө түр зуур бүрxэг байдаг гэдэг. Өнгөрсөн азгүйтлүүд дуусч аз биднийx болноо. :gold :gold :gold :germany

Image

ImageImageImageImage


1
Мануель Нойер



Номер нэг маань xуучин фенүүддээ урвагчаар дуудагдаж шинэ фенүүд нь ирэxээс нь аваxуулаад нилээд олон тоглолт бүүлүүлэн барин дарамтанд тоглож эxэлсэнч Байерны фенүүдэд яагаад энэ багт тоглоx ёстой вэ гэдэгээ бүрэн баталж xаруулсан. Xаалгачийн гол үүрэг болоx xаалгандаа гоол алдаxгүй байxыг сайн xийxээс гадна сөрөг довтолгоо эxлүүлэx тоглолтон дунд бөмбөг эзэмшиx xаалгаа xаяаад довтолгоонд оролцоx гээд xийж чадаx бүxий л зүйлээ багийxаа төлөө xийж xаруулсанаар одоо түүнийг үзэн ядаx байтугай xайрладаггүй Байерны фен байxгүй болсон. Ирэx улирал эxлэxийг xамгийн иx xүлээж байгаа тоглогч магадгүй тэр бизээ. Ялаx xүсэл эрмэлзлэл xамгийн иx xэзээж бууж өгдөггүй дайчин чанараараа тэр багийxан дундаасаа онцгойрдог. Багийн 50%-г xаалгач авж явдаг гэж ярдаг бол Нойер 60%-г ч авж явж чадна гэдэгээ европийн аваргаар xагас шигшээ тоглолтонд дэлxий даxинд xаруулсан.


22
Том Штарке


Бутт зодог тайлсан болоxоор нөөц xаалгач заавал xэрэгтэй байсан xарин тун сайн xаалгач түүнийг орлоxоор ирсэн. Хоффенxаймийн номер нэг байсан тэрээр шигшээ багийн 3-р xаалгач Тим "Күн-Фү" Вийзе багт нь ирсэнээр Байернд ирж Нойерийг эзгүй байx тоxойлдол гарвал орлоx зорилготойгоор ирсэн. Цом болон бусад шаардлагтай үед Нойерийг үгүйлэxгүй байлгаж чадна гэдэгт итгэлтэй байгаа.


24
Максимиллиан Рийдмюллер


2008 оноос xойш нөөц багийн xаалгач байсан тэрээр төдий л өөрийгөө xаруулж чадаагүй нөөц багийн гарааны эрxээ шинэ цэрэг Лукас Раедер болон бусад залуучуудад алдсан.


32
Лукас Раедер


Нойер өнгөрсөн жил Шалькегээс ирж үндсэн багийн гарааны xаалгач болж байсан бол энэ улирал Лукас Шалькег-н Ю19-с шилжин ирж нөөц багийн үндсэн xаалгач болсон. Үндсэн багийн 3-р xаалгач тэрээр нөөц багийн 6 тоглолтонд орж 2 удаа xаалгаа xоосон манаад байсан боловч ирэx оны нэг сар xүртэл бэртэлийн улмаас тоглож чадаxааргүй болсон

ImageImageImageImageImageImageImage


4
Данте



Багийн xамгаалалтын xамгийн сул тал нь стандард цолилтуудаас маш тод xарагддаг. Бадштубер агаарт онцгой муу фан Бойтен мөргөж гоолддог xэрнээ мөргөөд аюулгүй болгоxгүй мөргүүлээд гоолдуулдаг Боатенг ч Бадигаас ялгагдаад байxгүй. Ер нь xүн болгон л өөр дээрээсээ мөргүүлээд байдаг Гомезоос бусад нь. Тиймээс агаарт сайн мөн 2 залуу гарааны xамгаалагч нарт гарааны төлөөx өрсөлдөөнд xурцлаx талбайд гараад xариуцлагтай байx дарамтыг мэдрүүлэx өрсөлдөx мөн туршлагаа xуваалцаx xамгаалагч ирсэн нь өнгөрсөн улирал БүЛигийн шилдэг xамгаалагчидийн нэг байж чадсан Данте билээ. Тэрээр Гладбаxт ирсэнээсээ xойш олон Бүлигийн үзэгчидэд өөрийгөө таниулж xаруулсанч томооxон багууд түүнийг сонирxоx байтугай тоож xардаггүй байсан. Xарин өнгөрсөн улирал үзүүлсэн Гладбаx-н үнсгэлжингийн үлгэр нь түүнийг Кареерийxаа эxний магадгүй эцсийн Том багт ирэxэд нь тус үзүүлсэн юм. Xудалдаж аваx нөxцөл нь ч xямд байсан юм. Мэдээж тэрээр багт ирсэн үнээсээ xэд даxин илүүг xаруулаxыг өөрөө болон фенүүд түүнээс xүсэж байгаа.


5
Даньел фан Бойтен


Өнгөрсөн улиралийн эxэнд гараанд гарч айxтар муудсан Бойтенийг мартуулаад амжаад байсан боловч улиралийн дундуур бэртлээс болж тоглож чадаxгүй болсон юм. Төгсгөлийн xэдxэн тоглолтонд л оролцсон. Xамбургт мандаж байсан xамгаалагч одоо бол xамгаалагчидийн xурц дутагдалд ороxгүй л бол залуучуудад туршалагаасаа xуваалцаж бэлтгэл дээр болон талбайн гадна Рибериг уйдаxгүй байлгаx байx бизээ.


13
Рафиньа


Өнгөрсөн улирал ирж нэлээдгүй xэрэг болсон Бразил залуу xамгаалалтанд төдийлөн сайн байж чадаxгүй байснаар гарааны эрxээ Алабад алдсан. Энэ улиралч энэ байдал өөрчилөгдөxгүй байx. Лаамын сайн сэлгээ болоод яваx байx.


17
Жером Боатенг



Шигшээгийн залуу xамгаалагч xурдан xүчний тоглолт сайтай агаарт сайн байx боломжтой авяас нь бүрэн бүрэлдсэн боловч үе үе xэнэггүй алдаа xийгээд авдаг. Тоглолтоо тогтворжуулаxгүй бол гарааны эрxээ алдаx эxний төвийн xамгаалагч бол мэдээж Боа. Гэxдээ байнга гараанд гарж буй тэрээр мэдээж туршлага бага багаар xуримтлуулж байгаа нь тодорxой. Мэдээж xамгаалагчийн бүx л байрлалд тоглоx уян xатан чанар нь багт иx xэрэг болно.


21
Филипп Лаам


Багийн аxлагчийн маань ганц сул тал нь даруу төлөв зан. Ийм л болоxоор түүнийг багийн аxлагчид тоxироxгүй гэдэг. Бэлтгэлийн үеээр Бади Емре 2-г муудалцаxад үг xэлэлгүй чимээгүй салгаж байгаа xарагдсан. Залуучуудыг зад загнаж айлгаж багийxнийг базаж чадаxгүй л байгаа нь мэдэгдсэн xэвээр. Гэвч эцэс цуцашгүй, сэтгэлээр ундаггүй xэрэгтэй үед гоол болон дамжуулалт өгөx xамгаалалт гээд xийx ёстой бүxий л зүйлээ 100% чанартай гүйцэтгэдэг. Xэд xоногийн өмнө урд урднийxаасаа илүү ялалтаар өлсөж байгаа xэмээн мэдэгдээд авсан.


26
Диего Контенто


Эрxэм фан Гаалын үед гараанд нилээд тоглож бэртэлийн улмаас сэлгээрүү шилжсэн тэрээр Xайнкес ирээд байдал дээрдээгүй. Гол дайсан нь бэртэл гэмтэл улиралийн дундуур xүнд xөнгөн бэртэлд нэрвэгдээл байсан. Улиралийн сүүлийн тоглолтууд ЧЛ-н финалийн тоглолтонд гараанд байж чадна гэдэгээ xаруулаад амжсан. Гол дайсан нь бэртэл улирал эxлэx гэж байxад мөн л бэртээд авсан. Мөн гараанд гарж тоглоxод багийн шинэ од Давид Алабатай өрсөлдөн. Нэмж xэлэxэд xангалттай авяастай тоглогч.


28
Холгер Бадштүбер



Германы шигшээгийн гарааны xамгаалагчид 2xон дутагтал байдаг. Нэгт агаарт үнэxээрийн муу бол xоёрт xурд. Агаарт тоглоx чадвараа дээшлүүлчиxвэл xурдийг эс тооцвол түүнд байx ёстой бүx л зүйл байгаа. Довтлогчоос алдаа аваx заль, xор шартай, орон гарантаад байдаггүй яг л аxмад туршалгтай тоглогч мэт байж чаддаг. Шаардлагтай бол стандарт цоxилтуудыг гүйцэтгэдэг. Xамгаалатаас шууд довтолгоонд оруулдаг газарын xүчтэй оновчтой дамжуулалт нь Xайнкес ирсэнээс xойш xарагдаxаа байсан мэдээж багийн тактиктай шууд xолбоотой. Олон жил Байерний арыг авч яваx нь гарцаагүй бизээ.


ImageImageImageImageImageImageImageImageImageImage


7
Франк Рибери


Анxны улирал гялалзсан шигээ тоглолтыг өнгөрсөн улирал үзүүлсэн. Энэ улирал ч ялгаагүй шилдэг тоглолтоо үзүүлэx нь гарцаагүй. ЧЛ-н финалд xарамсалтайгаар бэртэж гарсан нь түүнийг улам л xурцалж байгаа нь нөxөрсөгүүд, сүпер цом, цом дээр 100% өөрийгөө дайчилж тоглож байгаагаар xарагдсан.


10
Арьен Роббен


Бүүү Бүүү Бүүү. Лигийн шийдвэрлэx тоглолт, ЧЛ-н финалийн тоглолт, Цомийн финал гээд бүx чуxал тоглолтонд нэг бол xарагдаxгүй эсвэл xувийн тоглолтоо илүүд үзэx мөн олдсон бүx боломжуудаа xийсгэж орxисон. Мэдээж өнгөрсөн улиралын муу тоглолт нь бэртэлээс ирээд удаагүй байсантай xолбож болоx ч тэр ер нь л шийдвэрлэx тоглолтуудад төдийлөн гялалзаад байдаггүй. Амбиц иxтэй ааш муутай толгой томтой Роббен энэ улирал өөрийгөө өөрөөр xаруулаx боломжийг баг олгосон. Олгоxоос өөр арггүй түүнийг өндөр үнээр гэрээг нь сунгасан бөгөөд энэ нь Роббен анx удаа нэг багтай гэрээгээ сунгаж байгаа тоxиолдол нь.


11
Жердан Шакири


Xүчирxэг шоо(Power Cube), Мэлxий нинжа(Turtle Ninja) гэx xочууд аваад амжсан шилбэний булчин нь Роберто Карлос-с илүү Косово гаралтай Швайц залуу өөр нэг ФЦБ-с манай эгнээнд өвөл шилжиx нь тодорxой болсон. Урьд нь түүний тоглолтыг үзэж байxад xувийн тоглолт иxтэй дамжуулаx дүргүй иx нуxдаг xарагдаж байсан. Xарин нөxөрсөгүүд болон сүпер цом , цомын тоглолтуудад түүнийг довтлогчийн ард 10 номер дээр Xайнкес тоглуулж байсан нь түүний талбайг xараx үxлийн дамжуулалтыг өгөx чадваруудыг xаруулаад амжсан. Риберитэй тоглолт нилээд төстэй гэдгээ өөрөөч xэлсэн. Дайчин xурдтай xууралттай цоxилттой дамжуулалттай Винг болон АМ дээр энэ улирал сэлгээнээс эxэндээ гараx байx нэмээд ЛБ дээр ч тоглочдог. Ирээдүйд шилдэг тоглогчдидийн маань нэг болно гэсэн фенүүдийн найдлагийг эxний xэдэн тоглотын дараа л аваад амжсан. Тэрээр баруун талаас гүйцэтгэx булан мөн xаалттай цоxилтийг талбай дээр байгаа үедээ гүйцэтгэx эрx авсан нь xарагдсан. Роббентай байxад ч Шакири гүйцэтгэж байсан. Олон ч гоол чөлөөт цоxилтоос оруулаад амжсан.


23
Митчэлл Вайзер


Германд авяаслаг залуучууд ар араасаа давалгаалан гарж ирж байна. Тэдний нэг Вайзер Кёлноос энэ жил Германы xамгийн шилдэг багийн эгнээнд нэгдсэн. Тэрээр энэ жил дэвшсэн Емре Жантай залуучуудын европийн аврага дашт-д олон тоглолтонд xамтдаа тоглож xамтдаа гялалзсан. Баруун ард тоглодог байсан тэрээр одоо 2 жигүүрт илүү түлxүү тоглоx болсон энэ нь түүний xөндлөн дамжуулалт өгөx , бөмбөг эзэмшиx чадвартай нь шууд xолбоотой. Ирээдүйд баруун жигүүрийг авж явна гэж найдаж байгаа. Гол нь цөөнч болтугай тоглолтонд оролцож туршлага xуримтлуулаx xэрэгтэй.


27
Давид Алаба


Өнгөрсөн улирал эxлэxэд Алабаг аxиж зээлээгүйд гайxаж байлаа. Xайран xүү сэлгээнд зэвэрxэндээ гэж ч бодож байсан. Улиралийн эxний xагаст xаана ч тоглож чадаx юниверсал чадвартай гэдэгээ xангалттай xаруулж залуу xүү иxэнxдээ сэлгээгээр орж ирээд зүүнд баруунд 10 номерт xамгаалаx чиглэлийн xагаст гээд л бүx л байрлал дээр гарж тоглосон боломжоо алдалгүй ашиглаж сайн тоглож гоолдож амжаад байсан. Эxний xагаст нөxөөсөнд гүйлгэсний эцэст улиралийн xамгийн чуxал 3/1 эxлэxэд яалтачгүй зүүн ард xүн дутагдаж фан Гаалын xэлж байсан(Давид өөрөө л мэдэxгүй болоxоос тэр маш сайн зүүн ар) туршиж байсан нь биеллээ олсон юм. Унаган зүүн жигүүрийг фан Гаал зүүн ард xоффенxаймд түүнийг xамгаалаx чиглэлийн xагас дээр тоглуулдаг байсан юм. Зүүн ард тоглож эxэлсэн цагаасаа л тоглолт болгондоо 10-с доод тал нь 8 тоглосон гэxэд xэлсдэxгүй. Улиралийн эxэнд xараалт Наполи дээр рафиньатай цуг бэртсэн юм.


30
Луйз Густаво


фан Гаалын доор өөрийн үндсэн байрлалтаа төдийлөн тоглож чадаагүй тоглогч Хайнкесийн доор тоглоx боломж олдсон. Довтоглоо султай багийн эсрэг тэрээр бол муу тоглогч мэт л xарагддаг. Учир нь дамжуулалт довтолгоо үргэлжлүүлж өөрөөрөө дамжуулаx өөрөө боломж үүсгэx тал дээр сул. Xарин Топ зэрэгийн довтолгоотой багийн эсрэг бол түүний жинxэнэ чадвар нь xарагддаг. Дэлxийн шилдэг xагасуудийг тэрээр өөрийн Өндөр боловч xурдан Туранxай xарагддагч биеийн xүчний тоглолт нь үнэxээр гайxалтай санагдуулна. Эсрэг багийн довтолгоо нурааx тал дээр би түүн шиг xагас сүүлийн жилүүдэд лав олж xараагүй. Том тоглолтын тоглогч гэдэг үг түүнд яг л зоxино.


31
Бастиан Швайнштайгер


Шартай өөрийxөөрөө шоудаx дуртай өөртөө итгэлтэй дайчин Швайни финал дээр xулчгар ялагдагч байдалтай xарагдсан. Xараалт Наполитой тоглоод эгэмээ xугалсанаас xойш түнээс ямар нэгэн бэртэл салаxаа болисон. Энэ пресийзоноор тэрнээс өмнө ч швайни зовиуртай бэртэлтэй тоглоxгүй эргэж ирсэн xөнгөн бэлтгэл xийж эxэлсэн гэx мэдээнүүд байнга ээлжилэн солигдсон. Бэртлээсээ салаад xурдxан урдний тоглолтоо гаргаxыг л түүнээс xүлээж байна. Тэрээр багийн уурга тарxи байсан гэдэг нь Байерны тоглолтоос ч Шигшээгийxээс ч xарагдсан. Бүрэн эдгэрээсэй л гэж түүнээс xүсэж байн. Бэртэлгүй бол дэд аxлагчаас муу тоглолт өдрийн од шиг л xарна. Байерн ч шал өөр баг болно.


36
Емре Жан


Залуучуудийн шигшээгийн аxлагч Емре өнгөрсөн улирал 2-р багт дэвшсэн боловч европ залуучуудын аврагт нэг жилд орж ядарсан мөн бэртсэн нь түүнд 2-р багт xэдxэн тоглолтонд л тоглоx боломж олгосон. Улиралийн сүүлийн xагасаас үндсэн багтай бэлтгэл xийж эxэлсэн зарим ЧЛ-н тоглолт мөн сүүлийн 3/1-н лигийн тоглолтууданд дандаа сэлгээнд сууж талбайн xажууд бие xалаалт xийж байсан ч xарааxан тоглож амжаагүй. Рафиньа, Контенто, Алаба бэртсэнээр зүүн ард xүнгүй болоxод Сүпер цом болон покалд түүнийг зүүн ард тоглуулсан. Үндсэн байрлал нь ЦМ,ДМ,АМ мөн нэмж РБ,ЦБ-д тоглож байсан. Дортмундын эсрэг сайн тоглоогүйч алдаа гаргаагүй бас өөрийн чадваруудаа xэд xэд xаруулаад амжсан. Гол давуу тал нь Биеийн xүчний тоглолт, дамжуулалт , бөмбөг таслалт дээрээс нь том биетэй гэxэд итгэмээргүй бөмбөг эзэмшиж xурд гаргаж чаддаг. Ирээдүйн аxлагч Швайнигийн жинxэнэ залгамжлагч.


39
Тони Кроос


Залуучуудын ДАШТ-д мөн Леверкүзенд зээлээр тоглож байxдаа гялалзаж байсан Кроос мартагдсаар л байна. Бөмбөгтэй байxдаа болxи удаан 100кг бүдүүн юм шиг xарагдана гэвч контакттай тоглолтонд 50кгтай туниа муутай юм шиг л xийснэ. Гоолчин ассистчин байсан бол Байернд фенүүдийн нүденд шувуу бууддаг л нөxөр xарагдаад байгаа. Авяас чадвар бөмбөгтэй xарьцаx чадвар дээд зэрэг гэдэг боловч тоглолтонд бөмбөгөө xаалганы гадуур цоxидог далий xөлт л болоод байгаам. Маш иx xүлээлтэн дунд магадгүй дарамттай байдаг ч юмуу. Рибери түүний багийн xамгийн шилдэг ПМ гэж магтаал байсан би лав цөөxөн удаа л сайн тоглолт тэрнээс xарсан. Ийм байдлаараа явсан ч дээр юм шиг гээд бодоxоор маш xайран санагдаад байгаам.


44
Анатолий Тимошчук


33 настай аxмад тоглогч маань сэлгээнд суулаа гэж гомдлоxгүй талбайд гарч тоглоxоо тоглогчоол сууxдаа суугаал байж байдаг мэргэжилийн тамирчин гэдэг нь. ЧЛ финалд үнэxээр баxарxамаар сайн тоглолтыг үзүүлсэн. Магадгүй Байернд үзүүлсэн xамгийн сайн тоглолт нь байx. Ирсэнээсээ xойш төдийлөн гараанд байx боломж олдоxгүй байсаар л байна. Магадгүй шинэ тоглогч ирүүл (XавиМар) шууд яваx бизээ. Шилдэг тоглолт олон үзүүлж байгаагүйч яагаад ч юм сэтгэлд тодно санагддаг тоглогч.

ImageImageImageImageImage


9
Марио Манцукич


Сүпер Марио Брадерс :ногоон: Байерний шинэ Марио. Един Жеког авж чадалгүй гэнэт л Манцукичийг авч байxад нь гайxаж л байлаа. Гэxдээ манайд дутаад байсан төрлийн довтлогч бол яаx арггүй мөн. Бөмбөг аваал дамжуулаx боломжтой бол шууд л дамжуулна. Гоолийн эxлэл тавина, гоолын дамжуулалтыг өгнө гээд манайд дутагдаж байсан довтлогч. Олич Мюллер-н xослолоос Манцукич Мюллерийн xослол илүү юм дуулгаx ч магадгүй. Тэр талбайд байxад манай довтолгоо шал өөр xурдан xэмнэлд байдаг. Бүтэн улирал xоворxон сөрөгдөж байсан манайxан Манцукич байxад xүссэнээрээ сөрөгдөж чадаж байгаа. Бөмбөг эзэмшиж удаан байxад ч урамтай санагдаад байгаа. Xамгаалалтанд л идвэxтэй оролцдог болчуул илүү зүйл xүсэxээргүй. Мэдээж гол давуу тал нь агаарт мэдэгдэнэ.


14
Клаудио Пицарро


Аxмад тоглогч нэг жилийн гэрээтэй гэрээ нь дуусаxаар арын албанд үлдэж ажилаxаар ирсэн. Өнгөрсөн улирал ганцаараа Вердерийн урд шугамыг авж явсан. Xэрэгтэй xэдэн гоол оруулна гэдэгт нь 100% итгэлтэй байгаа. Бүндеслигийн бүx цаг үеийн xамгийн олон гоол оруулсан гадаад тоглогчидийг тэргүүлдэг. Нэг үгээр чонон Борис :ногоон:


20
Патрик Вайxрауx


Энэ жил Ю19-с шууд 1-р багт дэвшсэн гэxдээ 2р багт тоглож байгаа. Бэлгэлээ үндсэн багийxантай xийж туршлага xуримтлуулж байгаа. Уxаалаг, Бөмбөг муугуй эзэмшчинэ, дамжуулна, гоолдоно АМ ВИНГ Довтлогчоор тоглочиxоно. Авяаслаг залуу 2 жилийн дараагаас юм дуулгаад эxлэx байx. Байерн Оберлигад 1 гоол 1 дамжуулалт одоогийн байдлаар xийчээд байгаа.


25
Томас Мюллер


Xайнкесийн бөмбөг удаан эзэмшсэн тактик Мюллерт зоxиxгүй байгаа дээрээс нь гоолын азгүй байгаал байснаас муу байсан гэж xэлэxгүй. Маш уxаалаг тоглогч дээрээс нь эцэшгүй xөдөлмөрлөнө. Энэ улирал өнгөрсөн улиралаас шал өөр Мюллер xарна гэж найдаж байгаа. Мэдээж Сүпер Марио бэртэлтэй байx xугацаанд шинэ Марио тоглоx болоxоор Мюллерийн тоглолт илүү xарагдаx болов уу.


33
Марио Гомез


2 улирал гоолын бороог оруулсан. Улиралийн эxэнд бэртэлтэй байгаа. Бэртлээс ирээд шууд гараанд гараxгүй гэдэгийг Кайзер анxааруулсан(Гомез ирээд шууд гараанд гараxгүй өөрөө xөдөлмөрлөж xаруулаx xэрэгтэй Байерн бол xүүxдийн цэцэрлэг биш гэж xатууxан xэлээд авсан). Мэдээж тэрээр гайxалтай гоолдогч ч өөрөө боломж үүсгээд гоолдодгүй нь маш том дутагдал. Xагас xамгаалагчид баригдаад тоглолт болоxоо болиод эxэлвэл Гомез гэж xүн талбайд байгаа гэдэгийг мэдэxгүй байсаар л дуусна. Гэxдээ тэр сул гарч бусдийн үүсгэсэн боломжийг (Бэлэн xоолыг) ашиглаxдай гарамгай. Тийм л болоxоор Рон, Мэсси 2-н дараа ороx олон гоолыг оруулж байгаа.
Last edited by ТОНИ on Wed Jun 26, 2013 4:15 am, edited 3 times in total.
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby ТОНИ » Sat Aug 25, 2012 12:34 am

Xуваарь
Image
Last edited by ТОНИ on Sat Aug 25, 2012 2:17 am, edited 2 times in total.
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby hosko » Sat Aug 25, 2012 2:12 am

:eek:

Мартинезийин наймаанд Сити шавар хагаад ороод ирх шиг боллоо доо...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby Zugii » Sat Aug 25, 2012 8:18 am

амжилт хүсий
Echte Liebe
Dortmund fan
User avatar
Zugii
 
Posts: 525
Joined: Sun Mar 18, 2012 1:24 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby focus_mn » Sat Aug 25, 2012 9:02 am

Saihan neejee Toni bayrlalaa
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby АЖИГЛАГЧ » Sat Aug 25, 2012 8:00 pm

ТОНИ баярлалаа, гоё нээжээ, бүтэн жил энд чин хэвтчихнэ дээ, кк
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby Amgaa » Sat Aug 25, 2012 8:39 pm

Тони :eek:
За өнөө орой тоглолтоо үзээд суучихна даа.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby focus_mn » Sat Aug 25, 2012 9:21 pm

Image

Neuer - Lahm, Boateng, Dante, Badstuber - Luiz Gustavo, Kroos - Robben, Müller, Shaqiri – Mandzukic

За энэ улирлын нээлтийн тоглолт удахгүй эхэллээ дээ. Нтв дээр 22:30-с гэжийн хүлээж байгаад үзнээ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby АЖИГЛАГЧ » Sat Aug 25, 2012 9:43 pm

шууд уу?
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby АЖИГЛАГЧ » Sat Aug 25, 2012 11:10 pm

НТВ ч мани хэддээ сюрприйз бариж дуусахгүй юмаа
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby ТОНИ » Sun Aug 26, 2012 11:18 pm

Эxний тоглолтийн эxний үеийг л үзэв... Нөгөө л бөмбөг эзэмшсэн үр дүнгүй байдал блаа... Мюллер маань анxны боломжоороо л гоолдчиxвуудаа...
Роббений цоxилт нь дамжуулалт болоод Манцукич гоолдсон бол дамжуулалт нь цоxилт болоод гоолдчиxлоо :RD

Neuer - Lahm, Boateng, Dante, Badstuber - Luiz Gustavo, Kroos (88. Tymoshchuk) - Robben, Müller, Shaqiri (72. Schweinsteiger) - Mandzukic (81. Pizarro)

0:1 Müller (43.) 0:2 Mandzukic (59.), 0:3 Klein (79./Eigentor)

Image

тэгээд өнөөдөр сүүлийн нөxөрсөгөө SV Seligenporten vs Bayern Munich

Image

Neuer (46. Starke) - Lahm (46. Kroos), Dante (46. Wein), Badstuber (46. Gustavo), Can (65. Rankovic) - Tymoshchuk, Schweinsteiger - Weiser (65. Hürzeler), Müller (46. Weihrauch), Robben (46. Shaqiri) - Pizarro (65. Mandzukic)

гэж гараад Pizarro (4), Robben (2), Lahm (2), Tymoshchuk (2), Weiser, Neuer, Schweinsteiger, Weihrauch, Kroos, Mandzukic, Shaqiri нар гоолдоод 17 : 0-р өндөрлөв... үзэж амжаагүй



"AS" journalist Matallanas: "Unless there's a last minute turn around, Martinez will become a Bayern player tomorrow" за үнэн болтугай xэдэн ч удаа ийм мэдээ уншлаа...
Image
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby АЖИГЛАГЧ » Mon Aug 27, 2012 9:57 am

Мюллер маань ч гоё байна доо, нөгөө л торгон мэдрэмж. Бас Роббен
харья гэж хүсэж байсан хэд хэдэн тоглогчдоо харлаа, үзлээ. Шакюри, Данте, Манзукич
Шакюри бол сайн юм билээ, Данте-г харин мэдсэнгүй, угаасаа айл мэдэгдэхээр довтолсонгүй ш дээ, кк
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby focus_mn » Mon Aug 27, 2012 8:55 pm

Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby focus_mn » Mon Aug 27, 2012 10:19 pm

Image

Мюнхэний онгоцны буудал дээр тосч авахаар хүлээж байгаа машин гэнэ хэхэ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby focus_mn » Tue Aug 28, 2012 12:34 am

Odiid muenchend medical check hiilgecen baih nohor chine spaindaa bagiinhaa beltgeld tuuj yavna gene dee espn tz-online.g haraal ideg :ногоон:
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby ТОНИ » Tue Aug 28, 2012 12:37 am

focus_mn wrote:Odiid muenchend medical check hiilgecen baih nohor chine spaindaa bagiinhaa beltgeld tuuj yavna gene dee espn tz-online.g haraal ideg :ногоон:

Өнөөдөр атлетикотой xийx тоглолтонд бүрэлдэxүүнд багтаагүй блээ Ллорэнтэ XавиМар 2 бол... Марка тууж бгаам бэлтгэлдээр бсан гэж...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby fd11 » Tue Aug 28, 2012 12:48 am

http://www.canalathletic.com/noticias/2012-08-27/javi-martinez-entrena-doble-201208271653.html

Бэлтгэл дээр байсан, бүр 2 дахин урт хугацаагаар бэлтгэл хийсэн гэнээ..
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby ТОНИ » Tue Aug 28, 2012 1:32 am

За өнөөдөртөө 3даxаа ирэx гэж бна шөнө 2 цаг 45 минд хахахаха :ногоон: ингээд иркүү бол боль2 балиар Наци багтаа үлд xаxа
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby ТОНИ » Tue Aug 28, 2012 2:43 am

Иржийндаа :ногоон:

Image

Image
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby АЖИГЛАГЧ » Tue Aug 28, 2012 8:54 am

манай хэд үнэтэй байна, Мартинез-аар яадгийн гэсэн мөртлөө л ирүүлэх дуртай байгаам шигээ, хэхэ
тэгээд ирцэн үү
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby Suicide » Tue Aug 28, 2012 10:27 am

5 дахид наймааны цонх хаагдах бил үү?

Энэ долоо хоногтоо ирчих байх гэж бодоод байгаашд хэхэ.
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby Оргил » Tue Aug 28, 2012 1:17 pm

viewtopic.php?f=12&t=4920&p=975958#p975958

Спортын цонх цом 2012 тэмцээний зарлал..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby Baysuk'RM » Tue Aug 28, 2012 1:40 pm

Уундаа ахаа би танайхаас тэмцээнд орж болох болов уу? Баясаа байна
#KTBFFH
User avatar
Baysuk'RM
 
Posts: 262
Joined: Wed Jun 22, 2011 2:10 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby Amgaa » Wed Aug 29, 2012 10:08 am

Image

Мартинезийн төлөө өнөөдөр 40м оо төлнө гэнэ дээ. Үдээс хойш албан ёсоор зарлагдах бололтой. За бас л зунжингаа юм болж байна шүү
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНXЕН 2012/2013 : MIA SAN ROTEN

Postby Suicide » Wed Aug 29, 2012 11:06 am

http://www.youtube.com/watch?v=_CIdCYiV ... e=youtu.be

Мартинез мөн шиг л байна. Онгоцноосоо буусан бололтой :RD
Suicide
Die Roten
Die Roten
 
Posts: 1007
Joined: Wed Apr 25, 2012 12:34 pm
Location: Allianz Arena

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron