AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Бало Миланд ...

Тэр шидийг үзүүлж Миланыг чирнэ.
15
20%
Тэр багийн нэгэн чухал хэсэг байх болно.
19
25%
Тэр гоолыг угсруулж довтолгоог шинэ түвшинд аваачна.
7
9%
Тэр гараанд гарч тоглох хэмжээнд л байна.
4
5%
Тэр сэлгээнд л суусаар улирлыг дуусгах байх даа.
2
3%
Тэр бол балайтолгой.
29
38%
 
Total votes : 76

AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Aug 22, 2012 5:14 pm

AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Image

Багийн нэр : AC Milan (Associazione Calcio Milan)
Багийн хоч : ROSSONERI (The red & blacks)
Байгуулагдсан огноо : 16 December 1899



Цэнгэлдэх хүрээлэн : San Siro (Stadio Giuseppe Meazza)

Image

80018 хүний суудалтай San Siro, албан ёсоор бол Stadio Giuseppe Meazza цэнгэлдэх хүрээлэн нь манайх ерөнхийлөгч Piero Pirelli-гийн хөрөнгөөр 13,5 сарын дотор боссон юм. Анх 1925 онд суурь нь таивигдаж, 1926 оны 9 сарын 19нд нээгдсэнээс хойш 1939, 1955, 1989 онуудад шинэчилж байсан аж. San Siro нэр нь хамгийн өргөнөөр хэрэглэгддэг ба энэ нь тус цэнгэлдэх хүрээлэнгийн байршиж буй дүүргийн нэр юм. AC MILAN багийн хувьд 1925 оноос багийн үндсэн цэнгэлдэх хүрээлэн буюу гэр нь байсаар байгаа юм. Харин 1947 оноос нэг хотын Ривал Интэртэй хамтран эзэмших болжээ. 1990 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явагдах үеэр 85700 хүний суудалтай байсан бол 2008 онд 80018 болгон багасгасан байна.



Багийн амжилт : il club piu' titolato al mondo

UEFA болон FIFA - гаас албан ёсоор зөвшөөрсөн олон улсын чанартай 18 цомын тэмцээнд түрүүлснээр "the most successful club in world football" гэсэн алдрыг Boca Juniors багийн хамтаар эзэмшдэг. AC Milan баг нь дэлхийн чанартай цомын тэмцээнд 4н удаа (Intercontinental Cup-д 3, FIFA Club World Cup-д 1) түрүүлсэн нь аль багаас хамгийн шилдэг үзүүлэлт юм. Мөн Европын аварга буюу Аваргуудын Лигид (European Cup/Champions League) 7 түрүүлсэн ба энэ нь хөлбөмбөгийн кдубууд дотор 2т орох үзүүлэлт болж байдаг. Дээрээс нь УЕФА Супер Цом (UEFA Super Cup)-д 5н удаа, Цомтой багуудын цом (Cup Winners' Cup)-д 2 удаа аваргалсан байдаг.

Image

Image

Image



Италид

Италийн хөлбөмбөгийн аварга/Seri A
18 удаа аварга (Champions)
1901, 1906, 1907, 1950-1951, 1954-1955, 1956-1957, 1958-1959, 1961-1962, 1967-1968, 1978-1979, 1987-1988, 1991-1994, 1995-1996, 1998-1999, 2003-2004, 2010-2011
17 удаа аман хүзүү(Runners-Up)

Италийн цом/Coppa Italia
5 удаа аварга (Champion)
1966-1967, 1971-1973, 1976-1977, 2002-2003
7 удаа финал (Runners-Up)

Италийн супер цом /Supercoppa Italiana
6 удаа аварга (Champions)
1988, 1992, 1993, 1994, 2004, 2011
3 удаа финал (Runners-Up)

Европт

УЕФА аваргуудын лиг/UEFA Champions League
7 удаа аварга (Champions)
1962-1963, 1968-1969, 1988-1990, 1993-1994, 2002-2003, 2006-2007
4 удаа финал (Runners-Up)
1957-1958, 1992-1993, 1994-1995, 2004-2005

УЕФА Цомтой багуудын Цом/UEFA Cup Winners' Cup
2 удаа аварга (Champions)
1967-1968, 1972-1973
1 удаа финал (Runners-Up)

УЕФА супер цом/UEFA Super Cup
5 удаа аварга (Champions)
1989, 1990, 1994, 2003, 2007
2 удаа финал (Runners-Up)

Дэлхийд

Тив хоорондын цом/Intercontinental Cup
3 удаа аварга (Champions)
1969, 1989, 1990
4 удаа финал (Runners-Up)

ФИФА клубуудын дэлхийн аварга/FIFA Club World Cup
1 удаа аварга (Champions)
2007

Image



Багийн эзэн : Silvio Berlusconi

Image Image

Муу, сайн нэрээрээ алдартай энэ эрхэм AC Milan багийн эзэн болсноор 26 жилийг өнгөрүүлжээ.
Түүнийг эзэн байх хугацаанд манайх хамгийн шилдэг амжилтуудаа үзүүлж байсан.
1936 оны 9 сарын 29нд төрсөн 76 настай, Италийн томоохон медиа байгууллага Mediaset-ийн ихээхэн хувийг эзэмшдэг.
Хүүхэнд дуртай, хэнээс ч айлгүй дунд хуруугаа гаргада Берлускони Италийн ерөнхий сайдаар 3н удаа сонгогдож явсан зайтай эр. Түүний дүү Paolo Berlusconi нь Миланы дэд ерөнхийлөгч бол, охин Barbara Berlusconi нь манай боордод байдаг.

Багийн дэд ерөнхийлөгч : Adriano Galliani

Image Image

1986 оноос хойш AC Milan багтай ажил амьдралаа холбож, ерөнхийлөгч хүртэл хийж үзсэн. Багийн эзэн Берлусконигийн итгэлт анд, баруун гар тэрээр 1944 оны 7 сарын 30нд төрсөн ба эдүгээ 68 настай.
Багийн эзэн маань Берлускони боловч хамаг ажлыг нь нугалж байдаг нь энэ эрхэм. Хямд үнээр шилдэг тоглогч авчрах, багуудын хооронд хор хутгах гээд түүний чадахгүй юм байхгүй.
Түүнийг манай багт удирдлагын түвшинд ажиллах хугацаанд манайх 5н удаа European Cup/UEFA Champions League, 8н удаа Serie A - гийн аварга болж байсан.
Мөн 6н тоглогч маань Ballon d'Or хүртжээ. Энэ бүхэн бол яалт ч байхгүй түүний ач гавьяа мөн. Энэ жил эдийн засгийн хувьд хүндхэн улирал болж байгаа ч биднийгээ баярлуулна гэдэгт итгэж байна.
Last edited by Nobun@g@ on Thu Jan 31, 2013 9:44 am, edited 2 times in total.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Aug 22, 2012 5:18 pm

AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Багийн кит : Home, Away, Third

Image Image Image



Багийн ерөнхий дасгалжуулагч : Massimiliano Allegri

Image


Аллегри шилдэг тактикч, Милан багийн дасгалжуулагч. 1967 оны 8 сарын 11нд төрсөн. Одоо 45 настай бөгөөд дасгалжуулагч нарын дунд залуудаа орно.
Залуудаа хөлбөмбөгч байсан ба төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан. Ямар нэгэн томоохон амжилт байхгүй боловч нэг онцлог нь 1984-2003 оны хооронд 12 өөр багт тоглоод үзсэн.
Өөрөөр хэлбэл янз бүрийн тактикт тоглож байсан гэсэн үг. Дасгалжуулагчийн кареераа зодог тайлсан 2003 оноос эхэлсэн ба 2008-2010 оны хооронд Каглиариг удирдах хугацаанд амжилттай байж олон багийн анхаарлыг татсан.
Ингээд 2010 онд AC Milan багт ерөнхий дасгалжуулагчаар ирсэнээр түүний жинхэнэ амжилтууд эхэлсэн гэж хэлж болно.
2010-2011 онд AC Milan багт ирсэн даруйдаа лигийн тайтл болон Супер цомыг авчирч чадсан. 2011-2012 онд Лигийг тэргүүлж явсан ч харамсалтайгаар шилдэг формоо олсон Ювэд байраа алдаж дэд байранд орсон.
Ингэхдээ тэрбээр гол тоглогчдын олон гэмтэл бэртэл, Аваргуудын Лиги, Италийн цомын хүндхэн өрсөлдөгч нартай тулгарч байсныг бодолцох хэрэгтэй.
Улиралын эцэст дэд байранд орсон ч хамгийн шилдэг довтолгоотой баг, Топскорер, мөн Барсаг буулгаж авсан, энэ жилийн аваргуудын лигийн аварга болсон Чэлсигийн дасгалжуулагч Ди Маттео түүнээс л Барсаг буулгаж авах учраа олсон гэдэг.
Түүний гол онцлог нь ямарч тоглогчийг авчраад супер хэмжээнд тоглуулах чадвартай, мөн шилдэг тактик боловсруулагч билээ.

Багийн туслах дасгалжуулагч : Mauro Tassotti

Image


Түүний тухай олон юм дурдах нь илүүц биз. Манай багийн домог, баруун ар төвийн байрлалд дэлхийд гайхагдсан хамгаалан тоглогч маань 1960 оны 1 сарын 19нд төрсөн.
52 настай. Милан багтай тоглогчийн хувиар 17 жил 1980-1997 оны хооронд хувь заяагаа холбож лигийн 17 тайтл, аваргуудын лигийн 3 цом авчирч өгсөн.
Милан клубдээ зодог тайлан 1997-2001 оны хооронд залуучуудын багийн дасгалжуулагч, 2001 оноос одоог хүртэл туслах дасгалжуулагч, нийт 32 жилийг Милан багтай өнгөрүүлж байгаа амьд домог.
Тэр Миланыг хамгийн сайн мэдэх ба түүнээс мундаг Миланиста байхгүй гэхэд болно.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Aug 22, 2012 5:21 pm

Багийн бүэлдэхүүн : Хаалгач

Christian Abbiati
Дугаар : 32
Нас : 35
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 191см/92кг

Image

http://www.youtube.com/watch?v=1cdDUm4b ... re=mh_lolz

Эдүгээ 35 настай багийн дэд ахлагч маань Анх Миланд 1998 онд ирж байжээ. Ирсэн даруйдаа ихэд итэгл хүлээж гараанд гарч байсан ч, 2002 оноос эхлээд Дидад байр сууриа алдан сэлгээнд суух болсон.
2005-2008 оны хооронд сэлгээгээр тоглож байдал улам дордсон ч энэ хугацаанд туршлага хуримтлуулж эргэн Милан багийн номер нэг сонголт болсон. Ветеран хаалгач маань өнгөрсөн улиралд бэртэл гэмтлээс шалтгаалаад 15хан тоглолтод гарсан.
Энэ хугацаанд түүнийг фанатууд ихэд үгүйлж байсан нь түүнд хэр их итгэл хүлээлгэдгийн илрэл билээ.



Marco Amelia
Дугаар : 1
Нас : 30
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 190см/90кг

Image

http://www.youtube.com/watch?v=mB1r4Eae ... re=related

Ромагийн академийн бүтээгдэхүүн Амелиа манайд 2010 онд Сторариг Ювэд зарснаар ирсэн. Манайх Жэноагийн гол хаалгачийг уламжлалт арга болох зээлээд худалдаж авах аргаараа өөрийн болгосон.
Үнэ нь 3,5 сая. Манайд ирсэнийх нь дараа Жэноа буцааж авах сонирхолтой байсан ч өөрөө Миланд аз жаргалтай байна гээд явалгүй Миланиста болчихсон.
Анх их ирээдүйтэй гэгдэж байсан ч номер 2 сонголт байсаар байгаа. Бүр Италийн шигшээд багтаад 2006 онд дэлхийн аварга цол аваад амжсан азтай залуу.
Өнгөрсөн жил Аббиатиг гэмтэлтэй үед хаалгыг дажгүй хамгаалж байсан. Магадгүй энэ жил улам өөрийгөө харуулах биз ээ.



Gabriel
Дугаар : 59
Нас : 19
Иргэншил : Бразил
Өндөр/Жин : 193см/84кг

Image

http://www.youtube.com/watch?v=f7Qmv0GTmSU

Манай залуу талент. Энэ жил түүнийг өөрийн болгон авсан нь маш сайн наймаа болсон. Одоогоор 3р сонголт болж ирж байгаа ч удахгүй манайх хаалгаа түүнд бүрэн даалгах болов уу.
Түүний тухайд дөнгөж 19 настай ч авъяас чадвар нь олон хүмүүст үнэлгдээд байгаа. Ирээдүйн шилдэгүүдийн нэг болох нь гарцаагүй.
Клубын түвшинд Круйзеро багт 2 жил болохдоо талбайд гараагүй. Гэхдээ түүнд шигшээ багийн арвин туршлага бий.
2011 оны 2 сард, 18 насандаа Бразилын 20с доош настны шигшээ багт багтаж, South American Youth Championship тэмцээнд түрүүлсэн. Тэрбээр нийт 9н тоглолтын 8д нь хаалгачаар тоглосон.
Мөн 2011 оны 8 сард, FIFA under-20 World Cup тэмцээнд түрүүлсэн ба бүх 7 тоглолтод гарааны хаалгачаар тоглосон байна.
Улмаар энэ жил болсон Олимпын наадамд оролсон Бразилын 23с доош настны багт гэмтсэн хаалгачийг орлохоор дуудагдсан ба группын төгсгөлийн тоглолтонд дебютээ хийж, дараахь 3н тоглолтод нь гараанд гарсан.
Энэ тэмцээнээс Бразилчууд мөнгөн медаль хүртсэн.
Харин Олимпын наадмын дараа Бразилын үндсэн багт дуудагдаж, Шведтэй хийсэн нөхөрсөг тоглолтод 1 дугаартайгаар дебютээ хийгээд амжсан.
Түүнийг манай Фиори мундаг хаалгач болгон бэлтгэх биз ээ.
Last edited by Nobun@g@ on Wed Aug 22, 2012 5:30 pm, edited 1 time in total.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Aug 22, 2012 5:23 pm

Багийн бүэлдэхүүн : Хамгаалагч

Ignazio Abate
Дугаар : 20
Нас : 25
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 180см/73кг

Image

http://www.youtube.com/watch?v=Ixi2TSZZnmg

Манай хүүхдийн академиас төрсөн тоглогч. Олон жил Сэри Б - д зээлээр тоглож байгаад 2009 онд Леонардо буцаан авчирсан. Тухайн үед 2,55 саяаар авчирч байсан.
Миланд ирсэн даруйдаа төв болон жигүүрт тоглож байсан ч, эцэст нь баруун арын хамгаалалтын байрлалд тоглодог болсон.
Анхны жилдээ л сайн тоглолтыг үзүүлж гэрээгээ 2014 он хүртэл сунгуулж байсан бол, дараах 2 жилийн хугацаанд маш сайжирч, гарааны найдвартай баруун ар болсон.
Одоогоор түүнийг Миланы болон Италийн номер нэг баруун ар гэхэд болно.



Francesco Acerbi
Дугаар : 13
Нас : 24
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 192см/90кг

Image

Энэ жилийн манай гол наймаануудын маань нэг. Төвийн хамгаалалтанд Нэста болон Силваг орлохоор ирсэн. Түүнд Нэстагийн 13 дугаарыг өгсөн нь бас ч зүгээр ч үгүй гэдгийн илэрхийлэл.
Аварга залуу өнгөрсөн 2 улиралд Рэжжина болон Кьевод тоглохдоо өөрийгөө харуулж томоохон багуудын анхаарлыг татаад авсан.
Энэ дундаас манайх 4,5 саяд авчирч чадсан ч, дебют тоглолтондоо фанатуудын сэтгэлийг зовниулсан тоглолт харуулчихсан.
Миний бодлоор бол ур чадвар түүнд бий, бас биднийг баясгадаг байсан Нэста, Силва нарын маань толгойгоороо хийдэг гоолууд, 2р түвшний хамгаалалтыг тэр авч явах чадалтай.
Улирал эхлээд багийхантай ойлголцоод эхлэхээр асуудалгүй болох биз ээ.



Luca Antonini
Дугаар : 77
Нас : 30
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 182см/70кг

Image

Бас нэгэн манай хүүхдийн академиас төрсөн тоглогч. Бүр 8 настайгаасаа эхлээд л манайд хүмүүжсэн жинхэнэ Миланиста. Олон жил зээлээр Сэри Б-д тоглож байгаад 2008 онд Миланд буцан ирсэн.
Одоогоор манай зүүн арыг номер нэг сонголт болоод байгаа. Ур чадварын хувьд муугүй ч орон гаран тоглолттой.
Санаж байгаа бол Өнгөрсөн жил Барсагийн эсрэг тоглосон тоглолтод дэлхийн шилдэг зүүн арын тоглогч байсан. Гэхдээ бас багагүй багаа чаначаад байдаг.
Ер нь бол сайн сэлгээ байхаар тоглогч л доо. Энэ жил манайх зүүн ард тоглогч авчрахгүй бол Антонинигоо сайн формтой байж шилдэг тоглолтуудаа байнга гаргаасай гэж л хүснэ дээ.
Итали хамгаалагчид 30 хүрэхээрээ л уг нь мундаг болдогсон.



Daniele Bonera
Дугаар : 25
Нас : 31
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 184см/74кг

Image

Манай төвийн хамгаалалтын алтан сэлгээ. 2006 оноос хойш нийт 6 жил Миланы төлөө хүчин зүтгэж 107 тоглолтод оролцоод байгаа.
Дебют тоглолтоо Аваргуудын Лигт Андерлехтийн эсрэг хийж, 2 шар авсанаар хөөгдөж байсан түүхтэй.
Анх үндсэн байрлал нь баруун ар байсан ч, манай төвийн хамгаалагчид гэмсэнээр оронд нь төвд тоглох болсон. Улмаар Оддо ирсэнээр энэ байрлалдаа тогтсон.
Төвийн хамгаалалтын байрлалд шилжсэнээр эхний 2 жилдээ Миланы хамгаалалтад арай дөнгүүр нь байж 2013 он дуустал гэрээгээ сунгуулаад авсан.
Гэхдээ одоо бол түүнд хамгаалалтаа даалгах нь Миланиста нарын хувьд хэцүүхэн санагдах болсон доо.



Mattia De Sciglio
Дугаар : 2
Нас : 19
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 181см/70кг

Image

http://www.youtube.com/watch?v=xMg8Tx4_wJc

Ди Шильо... Миланд төрж өссөн. Бүр 10 настайгаасаа л Миланы багачуудын системээр хүмүүжиж, Милан багийн нэг хэсэг болсон ирээдүйн манай ахлагч, жинхэнэ Миланиста болох хүү.
Түүний төвийн байрлал болон зүүн жигүүрийн хамгаалалтад тоглох чадвар нь яг л манай домогт ахлагч Малдиниг санагдуулам.
2010 онд 20с доош настны багт багтаж Coppa Italia Primavera - г 25 жилийн дараа багт авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 2011-2012 оны улиралд Аллегри түүнийг үндсэн багт дуудсан ба
Үндсэн багт 2011 оны 9 сарын 28нд дэбютээ хийжээ. Тэгэх тэгэхдээ бүр Аваргуудын Лигийн тоглолтод оролцож, Милан 2-0 - ээр клийн шит хийж хожсон сайхан эхлэлтэй.
Италийн шигшээд тэрбээр үе үеийн настныхаа шигшээ багт дуудагдаж тоглолтод оролцсоор ирсэн.
2012-2013 оны улиралд AC Milan баг түүнд 2 дугаарыг өгсөн нь түүнийг хэр үнэлж байгааг хэлээд өгөх биз.
Өмнө энэ дугаарыг Тассотти, Кафу гээд манайд тоглолт, амжилтаараа домог болсон тоглогчид өмсөж байсан юм.
Өнгөрсөн улиралд 3хан тоглолтод оролцсон ч, энэ жилээс илүү олон тоглолтод гарч өөрийгөө харуулаад эхлэх байх гэж найдаж байна.
Манайх төвийн хослолын асуудлаа шийдэж чадвал зүүн жигүүрт энэ хүүг олон харчихмаар байгаа юм даа. Амброгийн дараагаар магадгүй багийг ахлахыг ч үгүйсгэхгүй.



Djamel Mesbah
Дугаар : 15
Нас : 27
Иргэншил : Алжир
Өндөр/Жин : 179см/74кг

Image

Мэсба хэмээх энэ Алжир залууг өнгөрсөн жил манайх Леччегээс өөрийн болгон авч 4 жил хагасын гэрээ хийсэн. Харин яг хэдээр авчирсанг нь тухайн үед нууцлаад өнгөрсөн.
Үндсэн байрлал нь зүүн жигүүрийн хамгаалагч түүнийг манайх зүүн жигүүрээ сайжруулах гэж авчирсан нь тодорхой. Фанат бид ч бас гайгүй хамгаалагчтай боллоо гэж баярлаж байлаа.
Гэвч манай хүн өнгөрсөн улиралд Леччед байсан шигээ сайн формтой байж чадалгүй буцаад Антод байрлалаа алдсан. Энэ жил бүр хэд хэдэн удаа зарах, наймаанд оролцуулах яриа гараад байгаа.
Гавьтай том амжилт байхгүй түүний ур чадвар нь бас тийм ч сайн биш гэдэг нь харагдсан. Энэ жил бараг явуулаад Шильо, Анто 2оороо нүдсэн нь дээр биз дээ.



Philippe Mexes
Дугаар : 5
Нас : 30
Иргэншил : Франц
Өндөр/Жин : 187см/82кг

Image

Франц залуу Өнгөрсөн жилийн зун Ромагаас үнэгүй ирсэн. Түүнийг мэдээж манай Галлиани авчирсан ба энэ наймааг бүх л хүмүүс гайхан шагшиж байсан.
Ийм чадварлаг төвийн хамгаалагч, Италийн бас нэгэн топ баг болох Ромагийн хамгаалалтыг авч явч байсан тоглогчийг ингээд үнэгүй аваад ирдэг гэж...
Гэвч тэрбээр нэлээдгүй хүнд гэмтэлтэй байсан ба өнгөрсөн улиралд гэмтэл, мөн Миланы шлдэг төвийн хослол болох Неста, Силва нарын формоос болоод 13хан тоглолтод гарч тоглосон.
Энэ хугацаанд бага минут тоглосноос болсон уу формоо гүйцэд олж, өөрийгөө харуулсан тоглолтоо гаргаж чадаагүй л байгаа.
Энэ зун бүр шигшээ багтаа ч дуудагдаагүй ба Дешам түүнийг багаа, бүр лигээ солихыг зөвлөсөн гэж байгаа.
Анх Италийн лигт Францаас ирэхдээ л асуудалтай байж, 6н долоо хоногийн бан хүртэл хүртэж байсан залуу одоо Англи болон Францын багуудтай холбогдоод байгаа.
Миний хувьд Нэстаг явахад манай хамгаалалтыг авч явах хүнтэй боллоо гэж найдаж байсан учраас сэтгэл гонсгор байгаа.
Өөрөө явмаар байна гэхгүй л бол буцаад формоо олохыг хүлээхэд буруудахгүй л гэж бодож байна. Ямар ч байсан Бонерагаас илүү дээр байж таараа.
За тэгээд Тассотти мэдэж байгаа л даа.



Didac Villa
Дугаар : 0
Нас : 23
Иргэншил : Испани
Өндөр/Жин : 184см/74кг

Image

Барселонд төрж өссөн Каталон залуу. Эспанолийн залуучуудын академиар өсөж хүмүүжсэн. 2011 оны 1 сарын 28нд Миланд ирсэн. Манайх аваад буцаагаад багт нь зээлдсэн.
Өнгөрсөн улиралд 2ч гоол оруулж, олон тоглолтод оролцсон ч баг нь олон хожигдож 14т жагссан. Яг одоогоор манайд тоглож байгаагүй учраас хэр тоглолттойг нь мэдэхгүй л байна.
Миний хувьд бол Мэсба энэ тэрээс илүү, ирээдүйтэй гэж боддог. Ганц гэм нь шилэн залуу юм даа. 2010-2011 онд эхний сардаа физикал асуудлаас болж тоглолтод оролцоогүй.
Харин энэ зун бас өөр багт очиж шалгуулахад физикал дээрээ уначаад ирсэн гэж байгаа. Манай эмч нар сайн шалгаад асуудлыг эртхэн шийдэх хэрэгтэй байгаам.
Түүнд одоогоор дугаар олгоогүй байгаа нь явуулахын дохио байх даа. Ур чадвар бол байгаа гэж боддог ч, физикал голлодог Италийн лигт хэцүү л дээ.



Mario Yepes
Дугаар : 76
Нас : 36
Иргэншил : Колумб
Өндөр/Жин : 186см/83кг

Image

http://www.youtube.com/watch?v=DSCXpE1p4AQ

Манай ветеран хамгаалагч, багийн хамгийн ахмад гишүүн, хамгийн туршлагатай тоглогч маань 2010 оны 7 сарын 1нд Фаваллиг орлохоор үнэгүй ирсэнээс хойш 2 улирал өнгөрүүлжээ.
Энэ хугацаанд багийн төлөө ердөө 24н тоглолтод гарсан ч, олонх нь Аваргуудын лигийн тоглолтууд байдаг. Ер нь түүний гарсан тоглолтууд үргэлж чухал тэмцээнүүд, тоглолтууд байдаг ба итгэл алдахгүй сэтгэлээсээ тоглосоор ирсэн.
Түүнийг нь үнэлж энэ жил 5 сарын 12 нд 36 настай түүнийг дахин нэг жил багт үлдээхээр болсон. Түүний ганц дайсан нь хөгшрөлт гэхэд болно.



Cristian Zapata
Дугаар : 17
Нас : 25
Иргэншил : Колумб
Өндөр/Жин : 187см/82кг

Image

http://www.youtube.com/watch?v=Kf5C8NewpBE

Энэ зун манай хамгаалалтын хослол Нэста, Силва 2 явснаар томоохон зай үүссэн билээ. Энэ зайг нөхөхөөр Галлиани Запатаг авчирсан. Түүнийг худалдан авах нөхцөлтэй зээлж авчирсан.
Магадгүй олонх хүмүүст Милан эдийн засгийн хямралд ороод хямд чанаргүй хүн авчирлаа гэж харагдаж байж болох ч, миний хувьд Запатад ихэд итгэл хүлээлгэж байгаа.
Учир нь тэр өмнө нь Сэри А - д Удинезед 6 жил тоглоод үзчихсэнээс гадна, энэ хугцаанд тогтмол гараанд гарч байсан. 2011 онд Виллареал явахад яагаад томчууд аваагүйд их гайхсан даа.
Тэр төвийн байрлалд сайн тоглохоос гадна, баруун зүүн аль ч жигүүрт тоглох, аль ч хөлөөрөө гоолдох, пасс хаях чадвартай. Ирээдүйд манайд үлдэж удаан хугацаанд хамгаалалтыг маань авч явах болов уу гэж найдаж байгаа.
Last edited by Nobun@g@ on Wed Aug 22, 2012 5:29 pm, edited 1 time in total.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Aug 22, 2012 5:25 pm

Багийн бүэлдэхүүн : Хагас хамгаалагч

Mattia Valoti
Дугаар : 57
Нас : 18
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 181см/62кг

Image

Манай үндсэн бүрэлдэхүүний хамгийн залуу тоглогч гэж байгаа. 2011 оны 1 сард Албинолеффе хэмээх Сэри Б - гийн багтай хамтран эзэмших гэрээ хийж улмаар зун нь Миланд ирсэн.
Присийзон болон нөхөрсөг тоглолтуудад багийн бүрэлдэхүүнд оролцож байсан ч, Сэри А - гийн дэбют тоглолтоо арай хийж амжаагүй байгаа.
Гэхдээ манай залуучуудын багт байнга тоглолтод оролцож байгаа. Энэ зун ч мөн л хамтран эзэмших гэрээ сунгагдаж Миландаа энэ улиралдаа тоглохоор болсон.
Магадгүй энэ улиралд хэр их сайжрахаас хамаараад түүний ирээдүй шийдэгдэх болов уу. Ямартай ч түүнд Миланиста нар итгэл хүлээлгээд байгаа.



Massimo Ambrosini
Дугаар : 23
Нас : 35
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 182см/72кг

Image

http://www.youtube.com/watch?v=7PuDhYTjgAg

Амбро... Анх Чезенагаас хөлбөмбөгийн гараагаа эхлэж байсан ахлагч маань, Миланы төлөө 1995 оноос хойш 17 жил зүтгэжээ.
Энэ хугацаанд төвийн хагас хамгаалагч, цэвэрлэгчийн байрлалд тоглож, нийт 433 албан ёсны тоглолтод гарч, 35 гоол хийсэн байна.
Санаж байгаа бол түүний гоолууд, дамжуулалтууд дандаа хамгийн чухал шийдвэрлэх гоолууд байдаг нь, сэтгэлзүйн хүч чадал, тэмцэх чадварыг илтгэнэ.
Миний санахын Аваргуудын Лигид ПСВ-тэй хийсэн тоглолтод бүгд шоконд орсон үед хожлын гоолыг хийж дараагийн шатанд гаргаж байсан юм.
Тиймдээ ч домог Малдиниг гэмтэлтэй болон тоглолтод оролцоогүй үед нь орлож байгаад, зодог тайлсаны дараагаар 2009 оны 7 сарын 6наас эхлэн албан ёсоор багийн ахлагч болсон.
Түүнийг Миланд байх 17 жилийн хугацаанд аль ч дасгалжуулагчийн үед гараанд, тоглолтод тогтмол гардаг нь түүний бэлтгэл сургууль дээрх хүчин чармайлт, хөдөлмөрч байдалтай холбоотой.
Эдүгээ 35 настай ч байнга гараанд тоглодог, бүр Анчолетти түүнээс болж гарааны формейшнээ өөрчлөхөд хүрч байсан нь эдгээрийг батлана.
Түүнд Милантай авч үзээгүй цом байхгүй. Мөн Италийн шигшээд томоохон амжилт үзүүлж байгаагүй ч, 1999-2008 оны хооронд 10 жилийн туршид дуудагдаж байсан.
Манай ахмад маань өнгөрсөн жилээс тогтмол гараанд гарах нь багассан билээ. Мэдээж түүнийг гэмтэл бэртэл ороохоос гадна, 35 настай болсоноор түүнийг ядрал ихэд нэрвэх болсон.
Магадгүй энэ жилээс эхлээд багийхандаа зөвлөгөө өгөх, сэлгээгээр орж багаа сэргээх нь зонхилох болов уу хэмээн бодож байгаа.
Гэхдээ мэдээж чухал чухал гоол, дамжуулалтуудаа ч хийсээр байх байх.



Kevin-Prince Boateng
Дугаар : 10
Нас : 25
Иргэншил : Герман, Гана
Өндөр/Жин : 185см/86кг

Image

http://www.youtube.com/watch?v=nsc1CQs7gmc

Принц, Миланы ханхүү... Германд өсөж төрсөн, Гана гаралтай залуу маань 2010 онд бидэнтэй нэгджээ. Анх Портсмотоос Жэноа 5,75 саяаар авч байсан ба, бид шууд зээлээр авч байсан.
Эцэст нь энэ зээл нь Галлианигийн хүчин зүтгэлээр хамтран эзэмших болж, жилийн дараагаар бид худалдан авсан юм. Энэ нь ч нүдээ онож одоо аль хэдийн Миланиста нарын хайртай тоглогч болж чаджээ.
Принц маань анхны дэбютээ 2010 оны 8 сарын 29нд Леччегийн эсрэг, Аваргуудын Лигийн дэбютээ мөн оны 9 сарын 15нд Оксэрийн эсрэг тоглолтод хйиж байсан.
Сонирхолтой нь эдгээр тоглолтуудад аль алинд нь Амрогийн оронд орж ирж, байсан ба манайх 4-0, 2-0 харьцаатай хожиж байсан юм байна.
Дээр өгүүлсэнчлэн тэр маш богино хугацаанд Миланы хамгийн гол тоглогчдын нэг, фанатуудын хайрыг татсан тоглогч болж чадсан. Энэ нь түүний чадваруудтай холбоотой.
Олонх хөлбөмбөг сонирхогчид түүнийг скил муу гэж хардаг байж болох ч түүнд хөлбөмбөгчид байх зайлшгүй хэдэн онцлог байгаа юм. Жинхэнэ андэррэтэд тоглогч.
Тэр талбай дээр байхдаа маш крийтив, эцсээ хүртэл тэмцэгч, тэсрэлттэй тоглолттой байж чаддагаас гадна, бөмбөг болгоны араас зүтгэж жинэхэн ялагчийн сэтгэлзүйтэй байж чаддаг.
Мөн тэр энтэртайнмэнт байж чаддаг. Түүний оруулсан гоолууд ихэвчлэн маш гоёмсог сэтгэл үлдэхүйц байдаг.
11 сарын 23нд Барсад хийсэн гайхалтай гоол, 10 сарын 23нд Лэччэд 3-0 хожигдож явахад орж ирээд хйисэн трипл, 2 сарын 15нд Арсэналыг 4-0 бут ниргэхэд хийсэн эхний гоол гээд л...
Түүний шигшээ багийн замнал нь бас сонирхолтой байдаг. 14 наснаасаа 21 нас хүртлээ жил болгон Германы тухайн насны залуучуудын багийг алгасаж үзээгүй.
Өөрөөр хэлбэл Германы U15, U16, U17, U18, U19, U20, U21 бүгдэд нь дуудагдаж чамгүй олон тоглолтод орж явсан ч, насанд хүрэгчдийн багтаа төрөлх үндэстэн Ганыгаа сонгосон юм.
Энэ улиралд тэрбээр Милан клубт Зийдорфын эзэмшиж байсан 10 дугаарыг өвлөж авсан нь, ирэх улиралд түүнээс ямар их зүйл хүлээж байгаагийн илрэл.
Миний хувьд ч бас олон олон гоё гоол, дамжуулалт, тэсрэлттэй тоглолтууд, сайхан сэлэбрэшнүүдийг нь үзнэ гэж найдаж байгаа.



Kevin Constant
Дугаар : 21
Нас : 25
Иргэншил : Франц, Гвиней
Өндөр/Жин : 184см/80кг

Image

Энэ жил манайд ирсэн залуу. Түүнийг манайх Жэноагаас Ачэрбигийн хамт авсан. Худалдан авах нөхцөлтэйгээр эхний жилдээ зээлээр авсан.
Ер нь бол Мунтари гэмтсэн тул яаралтай орлуулахаар авчирсан. Тоглолтыг нь сайн мэдэхгүй ч, Италийн Сэри А - д 2 ч жил тоглоод үзчихсэн. Одоо өөрийгөө харуулж чадвал манайд үлдэх биз.
Анх Францын лигт байж байгаад Кьевод зээлээр ирсэн. Зээлийн гэрээ дуусахад өөрийгөө худалдан авч, Жэноад зарсан гэж байгаа.
Принцтэй адилхан анх Францын U17 - д тоглож байсан ч, 2007 оноос эхлээд Гвинейн шигшээ багт тоглох болсон. Миний хувьд бүр дээр үед манай эсрэг дажгүй л тоглочиж байсан санагдаж байна.
Ер нь бол атлетик чанар, бөмбөг эзэмшилт, байрлал эзлэх чадвар дажгүй санагдлаа. За тэгээд улиралын тоглолт эхлэхээр харагдах биз дээ. Өөрөө ч үлдэхийн тулд хичээх хэрэгтэй.



Urby Emanuelson
Дугаар : 28
Нас : 26
Иргэншил : Голланд
Өндөр/Жин : 176см/68кг

Image

http://www.youtube.com/watch?v=Vdb0dD6mmNE

Алдарт Аяксын бүтээгдэхүүн Голланд залуу. Академиасаа эхлээд үндсэн бүрэхлдэхүүн хүртлээ нийт 17 жил Аякст өнгөрүүлсэний эцэст 2011 оны 1 сарын 23нд манайд ирсэн.
Анх ирэхдээ 3.5 жилийн гэрээ хийсэн ба түүний оронд ердөө л 1.7 саяыг Аякст төлсөн. Сүүлд нь нөхцөл ёсоор манайх нэмж 0,75 саяыг өгснөөр нийтдээ 2,5 саяд ирсэн.
Энэ бол манай Галлианигийн хийсэн ажил. Үндсэн байрлал нь зүүн жигүүрийн хамгаалагч боловч, зүүн хагас хамгаалагч, жигүүр гэх мэт байрлалд тоглож чаддаг.
Анх авчирсан цагаасаа л Аллегри түүнийг ашиглаж ирсэн. Ирээд 3 ч хонолгүй дэбют тоглолтоо цомын тэмцээнд хийж, энэ тоглолтод Патод дамжуулалт хаяснаар өөрийгөө харуулаад эхэлсэн.
Мөн биднийг 7 жил хүлээсэн Скудеттогоо хүртэхэд сэлгээнээс ихэд тусалж байсан. Эхний улиралдаа 11н тоглолтод оролцсон ч, өнгөрсөн жил 38 тоглолт хийж, багийн салшгүй хэсэг болж чадсан.
Ер нь бэртэл гэмтлээс холуур байж чаддаг, гүйлт, хурд сайтай тоглогч. Мөн цохилт сайн, дамжуулалт хаячихна. Илүү хор шартай байж, өөрийгөө дайчлаад тогловол боломж өндөртэй дөө.
Энэ жилээс улам сайжрах болов уу гэж найдаад байгаа. Улиралын өмнөх нөхөрсөг тоглолтуудад ч бас сайн тоглосон билээ.



Mathieu Flamini
Дугаар : 16
Нас : 28
Иргэншил : Франц
Өндөр/Жин : 178см/67кг

Image

Фламинатор... 2008 оны 5 сарын 5нд Арсэналаас манайд үнэгүй ирж байсан. Түүний ирэх гол шалтгаан нь ердөө л өндөр цалин байсан юм болов уу даа. Давуу тал нь стамина, атлетик чанар.
Арсеналд байхдаа, Фабрегастай цуг хүчирхэг дундын шугмыг бүрдүүлж, айлын хамгаалалтыг бужигнуулж, нэг жилийн дотор олон томоохон багын анхаарлыг татаж байсан.
Анх Миланд ирэхдээ их л итгэл дагуулж ирж байсан ба буучидын гол нь харлаж байлаа. Гэвч Миланд ирээд хамгаалалтын хагас хамгаалагч, баруун жигүүрийн хамгаалагч хүртэл хийсэн.
Энэ хугацаанд ахлагч Амбросинигийн топ форм, гэмтэл бэртэл, дээрээс нь Аллегри өөрийг нь үнэлээгүйтэй холбоотойгоор 4н жилд нийт тэмцээнд 100 тоглолтод оролцжээ.
Дээрээс нь Францын шигшээд бүр дуудагдахаа ч болилоо. Түүгээр ч барахгүй Миланаас явуулах дээрээ тулж, цалингаа бууруулж байж үлдсэн дээ.
Өөрөө хичээх юм бол уг нь потенцал байгаа л гэж боддог юм. Өнгөрсөн жил манайх аварга авахад сүүлийн хэдэн тоглолт бас ч муугүй л байсан. Одоо бол сайн сэлгээ юм уу даа.



Ricardo Montolivo
Дугаар : 18
Нас : 27
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 181см/65кг

Image

http://www.youtube.com/watch?v=1Mt5n7jXZZ8

Аталантагийн академийн бүтээгдэхүүн, Виолагийн дунд шугамын гол хүн, манай 2 жил дуншиж байж хийгдсэн энэ зуны наймаа. Аллегриг ирсэн жил нь бид сонирхож байсан.
Түүнийг ирээдүйн Пирлог орлох тоглогч гэж тодруулсан. Гэвч тэр үед нь Виолачууд үнэрхээд, Галлиани мэдээж өөртэй нь тохироод үнэ нь буурах хүртэл хүлээчихсэн гэж байгаа.
Ингээд Фиорэнтинад 7 жил тоглосон Монтог өнгөрсөн өвөл гэрээгээ байгуулж, энэ зун авчирсан билээ. Өөрийнх нь сэтгэл бол мэдээж Аваргуудын Лигид тоглодог том багт хүч үзэх сонирхол байсан болов уу.
Гэхдээ нөгөө талаар түүнийг Миланы үнэнч фанат гэх юм билээ. Тоглолтын хувьд бол Пирлотой тун төстэй, төвөөс тоглолт найруулж, дамжуулалтаар хангадаг. Мөн чөлөөт цохилт, буланг сайн гүйцэтгэнэ.
Италийн дунд шугамд тоглодог ба Пирлогийн гайхалтай тоглолт нь энэ Еврогоор түүнийг мартагнуулчихсан. Гэхдээ түүнд муу тоглосон тоглолт ер нь бараг байдаггүй дээ.
Ямартай ч энэ зун манайд ирсэнээр дунд AC Milan багийн шугамыг авч явах залуу гэж боддог. Хэрвээ Галлиани татганалгүй өвөл аваад ирсэн бол энэ жил бид дахиад аварга авчихаад зогсож байх байсан даа.



Sulley Ali Muntari
Дугаар : 4
Нас : 27
Иргэншил : Гана
Өндөр/Жин : 179см/76кг

Image

http://www.youtube.com/watch?v=9xh46YSRv-U

Ер нь бол Удинезегээс гаралтай Гана залууг манайх хөрш Ривалаасаа 2012 оны 1 сарын 31нд зээлээр авч, улирал дуусгаад үнэгүй өөрийн болгож чадсан. Гэхдээ анх бол домог Риног орлохооор ирсэн нь тодорхой.
Гэвч интэрт 4 жил тоглохдоо сүүлийн 2 жилд нь үнэлэгдэлгүй сэлгээнд суух, зээлээр явах болсон түүнийг Аллегри авчраад өөрийн тоглолтдоо оруулж чадсан.
Манайд 1 сарын 31нд ирээд 13 тоглолтод оролцсон гэдэг бол чамгүй сайн үзүүлэлт. Дэбют тоглолтондоо л гоолдоод, Миланиста нарыг буцалгаж чадсан тэр маш идэвхитэй тоглодгоос гадна сэтгэлээсээ тоглодог.
Дээрээс нь түүний оруулсан 3н гоол нь маш чухал гоолууд байсан. Энэ дээр нэмэгдээд ювэд хийсэн гоол нь бас байх л ёстой. Гэвч шүүгчийн тусламжтайгаар ювэчүүд тооцуулаагүйгээр барахгүй тэнцээд улмаар хожигдолгүй түрүүлсэн гэсэн цолыг авсан.
Шинэ улирал эхлэхийн өмнөхөн найзуудтайгаа тоглож байгаад хүнд гэмтэл аваад, Галлианигаас багагүй сургааль сонсож цалингаа хасуулан багт үлдсэн.
Одоо гэмтлээ эдгээгээд хурдан формондоо орж жинхэнэ өөрийнхөө чадварыг харуулах л хэрэгтэй.



Antonio Nocerino
Дугаар : 8
Нас : 27
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 175см/75кг

Image

http://www.youtube.com/watch?v=0Kkzcs2XBKE

Манай Мистэр Икс хаха... 2011 оны зуны цонхоор манай Галлиани фанатуудын дунд оньсого таавар шиг юм ярьж, баахан хошгоруулж байгаад авчирсан төвийн хагас хамгаалагч залуу.
Үнэ нь ердөө л 500 мянгаар, тэгээд бүр ювэгийн бүтээгдэхүүнийг 5 жилийн гэрээгээр авчрахад бүгд л гайхаж байлаа. Фанатуудын тухайд хүлээлт том нэр байсан тул нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан.
Гэхдээ өнгөрсөн улиралд өөрийгөө бүрэн харуулж, манай гарааны үндсэн тоглогч болсон. Бүр энэ зун багаас явсан манай галзуу нохой Рино маань түүнд итгэж 8 дугаараа зүүх санал тавьсан гэж байгаа.
Ер нь өөрөө бол үндсэн Ювэгийн бүтээгдэхүүн. 12 наснаасаа 19 нас хүртлээ Ювэгээр хүмүүжээд Жэноад зарагдсан. Янз бүрийн баг сэлгэж байгаад дахин Ювэд очсон ч бас л байр сууриа олж чадаагүй.
Харин манайд ирсэнээр, Аллегригийн тактикт тохирсоноос болсон уу, эсвэл яг Итали тоглогчдын ид тоглодог насан дээрээ ирсэнээс болсон уу гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа.
Дахиад бидэнтэй 4 жил хамт байх залуу маань ямартай ч миний урмыг бол одоохондоо хугалчаагүй байгаа. Маш төгс сайн тоглолт үзүүлэхгүй байгаа ч ямартай ч багт чухал нөлөөтэй тоглолт үзүүлж чаддаг.
Дамжуулалтаас гадна өнгөрсөн улиралд лигийн 35 тоглолтод гарч 10 гоол хийгээд амжсан. Мөн бусад тэмцээнийг тооцвол нийт 48 тоглолтод оролцсон нь бас сайн формтой байсны илрэл. Тоглолтод их идэвхитэй, өөртөө итгэлтэй байдаг нь бас их нөлөөлсөн.
Энэ улиралд жинхэнэ сорилт хийгдэх байх гэж бодож байна. Клубын түвшинд ямар нэгэн цом шагнал хүртээгүй байгаа учраас өөрөө ихэд хичээж тоглох байх гэж найдаж байна.



Rodney Strasser
Дугаар : 14
Нас : 22
Иргэншил : Сири
Өндөр/Жин : 178см/80кг

Image

Манай академийнх гэж явдаг, бас нэг хэсэг биг талент гэж яригддаг байсан төвийн хагас хамгаалагч. Манайд 17 настайдаа ирээд 5 жил боллоо. 20 доош настны багт тоглож цом авч байсан.
Харин үндсэн бүрэлдэхүүнд дэбютээ хийгээд 4 жил болжээ. Энэ хооронд өнгөрсөн улиралд Леччэд тоглосныг эс тооцвол гараанд их цөөн гарсан даа.
Леччэд өнгөрүүлсэн улиралдаа тун давгүй тоглолт үзүүлсэн. Энэ жил багтайгаа үлдэх бололтой, түүнд өнгөрсөн улиралд Мунтаригийн зүүж байсан 14 дугаарыг өгсөн.
Гэхдээ мэдээж сэлгээнээс орох болно. Гол нь Аллегри сайн тоглолт үзүүлж, сэтгэлээсээ тоглож байгаа тоглогчийг ихэд үнэлдэг нь түүнийг гараанд гарах тэмцэлд хөтлөх байх.
Энэ жилдээ Леччэд сурч мэдсэн зүйл, туршлагаа бүрэн ашиглаад гараанд гарахын төлөө ширүүхэн тэмцэлдээсэй л гэж хүсэх байна даа.



Bakaye Traore'
Дугаар : 12
Нас : 27
Иргэншил : Мали
Өндөр/Жин : 186см/77кг

Image

http://www.youtube.com/watch?v=23QcNqrfqsM

Францад төрсөн Мали гаралтай залуу. Манай энэ зуны наймаануудын маань нэг. Нансигаас үнэгүй авчирч чадсан, магадгүй Галлианигийн нэгэн нээлт болж болох юм гэж найдаж байгаа.
Аллегри түүнийг авчирахыг зөвшөөрсөн гэхээр бас нэг юм хэлээд байгаам. Тоглолт болон ур чадварын тухайд сайн мэдэхгүй ч, Нансид 73 тоглолтод оролцож 11 гоол хийж байсан юм байна.
Үнэгүй авчирсан учраас энэ жилдээ харахад юу нь буруу байхав гэж бодож байгаа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Aug 22, 2012 5:27 pm

Багийн бүэлдэхүүн : Довтлогч

Stephan El Shaarawy
Дугаар : 92
Нас : 19
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 178см/72кг

Image

http://www.youtube.com/watch?v=SSyrH3nu-cM

Эль Фараон, Вондэркид, Египетийн бахархал, залуу талент, ирээдүйн Миланы урд шугамыг авч явах залуу. Египет аавтай, Итали ээжтэй, Женоагийн бүтээгдэхүүн.
Жэноад байхдаа хүүхдээрээ байсан тэрбээр 2010 онд Сэри Б - гийн Падовад зээлээр тоглохдоо өөрийгөө олонд таниулсан.
Хэдий Сэри Б гэлээ ч, 18 настай хүү 29 тоглолтод оролцож 9 гоол хийгээд дээрээс нь багийн түлхүүр тоглогч болно гэдэг гайхалтай хэрэг.
Түүгээр ч барахгүй түүнийг ур чадварыг үнэлсэн шигшээгийн дасгалжуулагчид 16-18 насны 3 жилийн дотор Италийн U16, U17, U18, U19, U21 насны багт дарааллан дуудсан байна.
Манайх ч энэ гайхалтай вондеркидыг алдахыг хүсэлгүй, Женоатай сайхан харьцаатай байдгаа ашиглан эхлээд хамтран эзэмших, улмаар бүрэн өөрийн болгож чадсан.
2011 оны 6 сарын 25нд ирээд, мөн оныхоо 9 сарын 18нд дэбют тоглолтоо хийсэн. Өнгөрсөн улиралд манайд бүх тэмцээнийг оролцуулаад нийт 23 тоглолтод оролцож 4 гоол хийгээд амжсан.
Голцуу сэлгээгээр гарц байсан түүний хувьд муугүй л үзүүлэлт. Дээрээс нь довтолгоо сэргээх, дамжуулалт өгөх, хамгаалалт сэтлэх гээд түүний үзүүлсэн тоглолт дажгүй байсан.
Энэ жил бүр Италийн шигшээ багт дуудагдаад амжсан. Өөрөөр хэлбэл 19 настай энэ залууг дэлхийн шилдэг Италийн шигшээ баг, бусад гайхалтай довтлогчдоос илүүд үзэж үндсэн багтаа дуудсан гэсэн үг.
Нөгөө талаар Египэтэд алдахын хүсээгүй байж болох юм. Өнгөрсөн улиралд манай баг 2т орон сэтгэл гундуу байсан ч, энэ дунд бидэнд ирээдүйн гэрэл хайрлаж байсан нь Эл Фараон.
Түүний гайхалтай чадварыг үнэлээд манай баг 2012 оны 7 сарын 25нд гэрээгээ шинэчилсэн. Түүнийг 2017 он хүртэл бид Сан Сирод харах боломжтой.
Давуу тал нь хурд, бөмбөг эзэмшилт, тэсрэлттэй тоглолт гэж хэлж болно. Энэ жилээс улам өөрийгөө хөгжүүлээд, урд бужигнуулах биз. Гараанд олон тоглолтонд гаргаасай.



Giampaolo Pazzini
Дугаар : 11
Нас : 28
Иргэншил : Итали
Өндөр/Жин : 180см/74кг

Image

http://www.youtube.com/watch?v=xgF7GXzOU5o

Pazzo... Энэ нь түүний Pazzini гэдэг нэрнээс нь улбаалсан хоч. Il Pazzo буюу Madman. 2012 оны 8 сарын 21нд хуучин багийн анд болох Кассаногоор солигдон манайд ирсэн.
Аталантагийн бүтээгдэхүүн залуу маань манайд Ибрагийн 11 дугаарыг зүүж, финишэр байрлалд тоглох болно. 21 нас хүртлээ Аталантагд тоглож байгаад, 2005 онд Виолад очсон.
Виолад Жилардино, Муту нар байсан тул сэлгээнд шидэгдсэн. Гэхдээ тоглосон тоглолтын тоо тийм ч муугүй байсан нь бас цаанаа чадвар байсан юм болов уу.
4 жил тоглохдоо дундаж, сэлгээний довтлогч байсан түүнийг Самп аваад мандуулсан. Сампдориад ааш муутай Кассанотой хамт бужигнуулдаг байсан ба 2 жил гарангийн хугацаанд 87 тоглолтонд 48 гоол хийжээ.
Тэр дундаа Италийн цомын 7, Еврогийн 5н тоглолтод тус бүр 7, 5 гоол буюу тоглолт бүрт гоолдож байсан амжилттай гэхээр бас аймшигтай. Финиш талдаа бас супер болсон байгаа юм.
Гэхдээ энэ тал дээр хар хөхүүд зөрөх байх. Гэхдээ санаад үзээрэй. Интэрт 2010-2011 оны улиралын дундуур ирээд, Лигийн 17 тоглолтод оролцоод 11 гоол хийж байсан шүү дээ.
Харин өнгөрсөн улиралд болон үнэндээ бүтэлгүй байсан, гэхдээ ганцхан Паззо биш, Интэр тэр чигтээ шүү дээ. Би бол бөмбөгөөр хангаж байгаа цагт гоолдоод байж чадах л залуу гэж хардаг.
Түүнийг манайх сэтгэл нь хөрсөн Кассано + 7,5 саяд авлаа. Интэрт 19 саяар очиж байсан хүнийг харин ч хямдхан хусчиж байгаам биш үү. Кассаног бид үнэгүй авсан.
Одоо тэгээд сэтгэлгүй болсон гэхээр үнэ нь 0 бараг хасах руу гаа орно. Дээрээс нь Кассано 30 настай, манайхаас 4,2 саяг цалинд авдаг байсан санагдана. Харин Паззо 28 настай жилийн цалин нь 2,8 сая.
Манайх асуудалтай байрлалаа шийдээд, дээрээс нь хямд чанартай наймаа хийчлээ гэж харж болохоор байна. За тэгээд ирэх улиралд харагдана биз дээ. Паззо ч авч үзээгүй Скудетто, АЛ цом төлөө зүтгэнэ биз.
Ганц асуудал, айлын хамгаалалтыг эвдэх, бужигнуулах хүн нь хэн байх вэ? За энэ бол Аллегригийн ажил.



Alexander Rodrigues da Silva "Pato"
Дугаар : 9
Нас : 22
Иргэншил : Бразил
Өндөр/Жин : 179см/78кг

Image

http://www.youtube.com/watch?v=gYwTlE_3xlo

Александр Пато буюу нугасхан маань манайд ирээд 4н жил болжээ. Бразил талент маань Интэрнсьнал багийн бүтээгдэхүүн.
10 наснаасаа 16 нас хүртлээ Интэрнасьнал багийн хүүхдийн багт хүчин зүтгэж байгаад, 2006 оноос эхлэн үндсэн бүрэлдэхүүнд тоглох болсон.
Анх түүнийг Европод таниулсан нь ФИФА дэлхийн клубуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн. Та бүхэн санаж байгаа бол энэ үед 16 настай байсан залуу, мөрөн дээрээ бөмбөгийг авч чван гайхалтай техникээ харуулсан.
Улмаар шигшээд Барсаг хожин аварга цолыг авч байсан. Мөн Бразилын U20 шигшээд дуудагдан, тоглолтын топ гоолдогч, MVP зэрэг шагналыг авч олон багуудын шүлсийг гоожуулсан.
Харин манайх түүнийг 2007 онд тухайн үедээ маш их мөнгө болох 24 саяд авч, 2007 оны 9 сарын 3нд Милан багийн тоглогч болж байсан.
Гэвч ФИФА-гийн дүрмээс шалтгаалан Сэри А - гийн үндсэн тоглолтод оролцох боломжгүй байсаар 2008 оны 1 сарын 3 ныг хүргэсэн юм. Харин энэ хооронд бэлтгэл болон нөхөрсөгт тоглох эрхтэй байлаа.
Бэлтгэл дээрх Патогийн гайхалтай тоглолтын мэдээ, багийнхан, дасгалжуулагч нарын гайхширсан, биширсэн ярилцлагыг сонсоод, фанатууд, Миланиста нар түүнийг талбайд харна гэхээс тэсэн ядан хүээж байсан.
Албан бус дэбют нь 2011 оны 9 сарын 27нд Динамо Кьевийн эсрэг болсон ба Пато толгойгоороо гоол оруулан манайх 2-2оор тэнцэж байлаа.
Харин түүний албан ёсны дэбют тоглолт нь 2008 оны 1 сарын 13нд болж, Наполигийн эсрэг сэлгээгээр орсон Пато маань бас л гоолдож, манайх 5-2оор бут ниргэж байсан билээ.
Үүнээс хойш нийт 4 жилийн хугацаанд Пато маань Миланы довтолгооны гол хүн байж, олон гоолыг эсрэг багийн хаалганд оруулж, багаа ялалтад хөтөлж ирсэн.
Энэ 4 жилийн хугацаанд нийт Миланы төлөө 143 тоглолтод оролцож, 61 гоол оруулчаад байгаа юм. Түүний онцлог чадвар нь, хурд, бөмбөг туулт болон бөмбөгтэй харьцах чадвар дээрээс нь мэдээж хөл, толгойгоороо гоолдох чадвар юм.
Түүнийг нь үнэлсэн Бразилын шигшээ 18 насанд нь, U20 - дуудаж, 19 насанд нь бүр алгасуулж U23, томчуудын багт тоглуулах болсон билээ. Одоо бол тэр алдарт Бразилын шигшээ багийн болон аугаа Милан багийн 9 номер юм.
Тэр ямар ч дасгалжуулагчийн үед номер нэг сонголт байдаг. Ямар сайндаа Карлотти Челсид байхдаа ч, ПСЖ-д очоод ч түүнийг авахаар маш том санал явуулж байх билээ дээ.
Түүнийг ганц зовоодог, том дайсан нь бэртэл гэмтэл. Ялангуяа өнгөрсөн жил бэртэлд өртөж бүтэн улиралын туршид 18хан тоглолтод оролцож, 4н гоолыг хийжээ.
Энэ жил Миланы довтолгоог авч явах, ирээдүйн супер финишэр гэж тодорхойлж, олонх фанатууд Ибраг үгүйлэхгүй байгаа юм. Би ч бас түүнд итгэсээр байгаа.



Robson de Souza "Robino"
Дугаар : 7
Нас : 28
Иргэншил : Бразил
Өндөр/Жин : 172см/60кг

Image


Робиньо маань манайд 2010 оны 8 сарын 31 буюу Трансфер цонх хаагддаг өдөр 15 саяд ирж, 4 жилийн гэрээ хийж байлаа.
Трансфер цонх хаагддаг эцсийн өдөр Ибрагийн хамтаар ирж, Галлиани фанатуудаа баярлуулж, бусад багийнхныг атаархуулж байсан наймаа.
Угаасаа яагаад ч юм Робиньо дандаа л сүүлчийн өдөр наймаалагддаг юм билээ. Реалаас Ситид, Ситигээс манайд гэх мэт. Түүнийг авчирсанаар манай урд шугам хүчирхэгжиж чадсан ч Робиньогийн тухайд бага зэрэг бүтэлгүй.
Хурд, дрибл, цохилт, ур чадвар гээд түүнд юм юм байгаа ч гоолын тэнгэр бас л хэцүү. Гоолдох учраа нэг л олж өгөхгүй байна. Гэхдээ мэдээж миний хувьд дундаж довтлогчоос дээр гэж боддог.
Түүнийг Миланиста нар муугаар ч, сайнаар ч ярих нь бий. Анх ирсэн 2010-2011 оны улиралдаа лигийн 34 тоглолтод оролцож 14 гоол хийсэн нь манайхыг лигтээ түрүүлэхэд тус мэдээж болсон. Харин өнгөрсөн улиралд 28 тоглолтод 6 гоол хийсэн.
Гэхдээ энэ нь Ибрагийн гоцлол, түүн дээр тулгуурласан тактикаас болсон гэж цайруулж болох байх. Түүний хувьд гоолдохоос гадна айлын хамгаалалтыг бужигнуулж чаддаг, дамжуулалт өгч чаддаг нь бас сайшаалтай.
Гэвч ганц гэм нь том тоглолтод харагддаггүй, хараал идээд дуусдаг. Энэ улиралд түүнээс арай өөр тоглолтыг хүлээнэ дээ. Улиралын өмнөх нөхөрсөг тоглолтуудад ч гоолдоод байгаа нь довтолгооны шугамд түүний үүрэг оролцоо ихэссэний тэмдэг бөгөөд бас гоол хүлээж болох юм гэсэн итгэлийг төрүүлээд байгаа юм даа.
Last edited by Nobun@g@ on Thu Aug 23, 2012 8:33 am, edited 1 time in total.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Aug 22, 2012 5:28 pm

Өнгөрсөн болон ирэх улиралд
Бид өнгөрсөн 2011-2012 оны улиралд улиралын ихэнх хугацаанд түрүүлж явсан боловч эцсийн дүнд 1р байраа хожигдол амсаагүй Ювэд алдаж, аман хүзүүдсэн билээ.
Нийт 38 тоглолт хийснээс 24 - д нь хожиж, 8 тэнцэж, 6 хожигдлоо. Ингэснээр нийт 80 оноо авсан юм. Мэдээж ганцхан Ювэ манайхаас их буюу 84 оноо авч чадсан.
Аллегри улирал эхлэхэд хэлж байсанчлан бид 38 тоглолтоос, 80аас дээш оноо авахад түрүүлнэ гэж байсанчлан зорилто 80 оноогоо авч чадсан. Гэвч түүний төлөвлөгөөг нурааж чадсан нь нэг ч хожигдолгүй Ювэ билээ.
Гэхдээ бид 2т орлоо гээд гунихраад байх хэрэггүй юм. Бид лигт хамгийн олон хожил буюу 24 хожил авч чадсан, дээрээс нь лигийн хамгийн олон гоол буюу 74 гоолыг оруулж, топскорерийг Ибра маань авсан.
Энэ нь манай тоглолтод хамгийн хүчирхэг довтолгоотой, нээлттэй тоглосны илэрхийлэл. Мөн гэртээ ч айлын талбайд ч ижилхэн тоглолтыг үзүүлж, баланс сайтай байгаагаа харуулж чадсан.
Дасгалжуулагчийн ур чадвар л юм даа. Бас нэгэн түрүүлж чадаагүйгийн шалтгаан нь шүүгчдийн алдаатай шүүлт манай нэлээдгүй оноог авч одсон. Гэхдээ энэ бүхнээс хамгийн ихээр нөлөөлсөн нь бэртэл гэмтэл байлаа.
Гэхдээ нэгэнт өнгөрсөн асуудал. Хамгийн гол нь манайх 3н фронтод зэрэг үзэлцэж хүчирхэг багуудтай аваа өгөөтэй тоглож, аль ч багийг хожих чадалтай бүрэлдэхүүн, дасгажуулагчтай гэдгээ нотолсон.
Бид цаашид Аллегрид итгээд явж болно гэдгээ харсан. Тэр ямар ч багтай тактикаар тоглож чадна, ямар ч тоглогчийг багт хэрэгтэй хүн болгож чаддаг.

Шинэ улиралд бид нэлээдгүй өөрчлөлт хийлээ. Бид олон домгууд, багийн гол түлхүүр тоглогчдоо явууллаа.
Бидэнтэй олон жилийг хамт өнгөрүүлсэн Рино, Нэста, Пиппо, мөн дээрээс нь сэтгэл зүрхээрээ Миланы төлөө хүчин зүтгэсэн МВБ, Замбротта, Силва, Ибра нар маань явжээ.
Тийм ч учраас бид энэ жилийг шинэ эхлэл буюу New Era гэж нэрлэсэн билээ.
Бид энэ зун шинэ залуу тоглогчидоор эгнээгээ зузаатгасан. Дээрээс нь Ганц сайн мэдээ нь цалингийн зэсээ нимгэлж чадлаа.
Энэ нь олон жилийн цаадахыг харсан бодлоготой, шилдэг залуу тоглогчидоо дэмжсэн баг болж байгааг харуулж байна.
Бидний зорилго бол мэдээж үргэлжид аль ч тэмцээнд аваргын төлөө өрсөлддөг баг гэдгээ харуулах байх болов уу. Хичнээн шилдэг супер тоглогч байхгүй ч гэсэн аваргын төлөөх өрсөлдөөнд манайх л үлдэнэ гэдэгт итгэж байна.
Багийн лоялти, үндсэн суурь гэж юу байдгийг харуулсан жил байх болов уу гэж бодож байна. За тэгээд үлдсэнийг нь Аллегри Галлиани 2 шийднэ байх даа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Aug 22, 2012 5:28 pm

Улиралын хуваарь

Image
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Wed Aug 22, 2012 5:35 pm

За чадах ядахаараа сэдвээ нээлээ... Манайхны хүсэлт тэгээд өөрийн нээмээр санаж байсан дагуу...
Багийнхаа сэдвийг нээж байгаа болохоор аль болох ПЕРФЕКТ байлгах санаатай бичсээр байгаад арай сунжруулсан тал байж магадгүй... сорри
Бага зэргийн юмс нэмж бичтэл тэгээд хадуураад, өөрийн сэтгэгдэл ороод явцан байна лээ...
Сүүлдээ жоохон хольж барих шахлаа... Тэгээд манайхан буруу зөрүү байна уу хараарай... хэхэ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby HAZARD » Wed Aug 22, 2012 5:35 pm

Нээлт ярих юмгүй сайн болжээ :eek:
Шинэ сэдвээ мялаагаад шинэ мэдээ оруулья.

Паззини Сампдориагийн эсрэг
Паззини Миланд дахь дебутээ өөрийн хуучин баг болох Самп-ын эсрэг хийх боломжтой гэнэ. Албан ёсоор Лхагва гарагт /өнөөдөр/ зарлагдана. Тэрээр Интерээс Кассано+7сая нөхцлөөр ирсэн.

Өчигдөр тэрээр бүх эмнэлэгийн үзлэгийг давсан бөгөөд Миланд нэгдэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Түүний ирж байгаад баярлаж байгаа хүмүүсийн нэг Монтоливо бөгөөд хуучин багийн андтайгаа Миланы төлөө хүчин зүтгэх юм.
Паззини яг одоогоор Миланд дутагдаж буй байрлал /цэвэр 9 номер/-г нөхөх энэхүү номер нь Патод байгаа учир Ибрагийн зүүж байсан #11-г авахаар болжээ. Өнөөдрийн La Gazzeta Sport-д өгсөн ярилцлагадаа дасгалжуулагч Аллегри түүнийг Самп-ын эсрэг тоглох боломжтой талаар ярьжээ.

Милан Самп-тай тоглосноор шинэ улирлыг эхлүүлэх юм. 4-3-1-2 тактикт Робинио хагасдаж магадгүй бөгөөд дасгалжуулагч 4-3-3 аар урдаа Роб, Пато, жигүүрт Паззини төвд тоглуулах ч боломж бий.
Паззини Миланд 3 улирлыг өнгөрүүлэхдээ жилд 2,8 сая еврог халааслах бөгөөд өнөөдөр улаан-харуудын төлөөх анхны бэлтгэлээ өнөөдөр хийнэ.
Image
FORZA MILAN!
User avatar
HAZARD
 
Posts: 319
Joined: Sat Jun 14, 2008 8:47 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Оргил » Wed Aug 22, 2012 5:37 pm

боатэнгийг сайн тоглуулаарай


гэснээс гоё нээрээ сэдвээ..ирэх улиралд томоос том амжилт
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby BTR » Wed Aug 22, 2012 5:57 pm

Шинэ улирлыг шинэ бүрэлдэхүүн, шинэ уур амьсгал, шинэ бүхнээр эхлэнэ. АМЖИЛТ ДАГУУЛСАН НЭГЭН УЛИРАЛ БАЙХЫГ ХҮСЬЕ. ФОРЗА МИЛАН !!! ФОРЗА РОССЕНЕРИ !!!
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby BTR » Wed Aug 22, 2012 5:58 pm

Nobun@g@ wrote:За чадах ядахаараа сэдвээ нээлээ... Манайхны хүсэлт тэгээд өөрийн нээмээр санаж байсан дагуу...
Багийнхаа сэдвийг нээж байгаа болохоор аль болох ПЕРФЕКТ байлгах санаатай бичсээр байгаад арай сунжруулсан тал байж магадгүй... сорри
Бага зэргийн юмс нэмж бичтэл тэгээд хадуураад, өөрийн сэтгэгдэл ороод явцан байна лээ...
Сүүлдээ жоохон хольж барих шахлаа... Тэгээд манайхан буруу зөрүү байна уу хараарай... хэхэ


Гоё болжээ Нобу
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Төрболд » Wed Aug 22, 2012 6:14 pm

одоо бол шинэ улиралд сн тоглох хэрэгтэй шинэ бүрэлдэхүүн байгаа болхоор жаахан тийм байх байхдаа
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Чуугий » Wed Aug 22, 2012 6:20 pm

Сэдвийн нээлт тасархай байна.
Шинэ улиралд хамаг цомыг хамах болноо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Батбаяр » Wed Aug 22, 2012 6:27 pm

гоё болжээ сэдэв
Батбаяр
Миланиста
Миланиста
 
Posts: 2556
Joined: Mon Aug 13, 2007 6:03 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby ider » Wed Aug 22, 2012 6:29 pm

Нэгдэв.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Чуугий » Wed Aug 22, 2012 7:26 pm

OFFICIAL – Pazzini Joins Milan.Cassano Joins Inter.
Gazetta reports that Milan will also pay Inter €7.5m in 3 installments
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby meesh » Wed Aug 22, 2012 7:26 pm

Сэдвээ сайхан нээжээ....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9106
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Realist » Wed Aug 22, 2012 7:29 pm

сэдэвээ сайхан нээжээ, гэхдээ нэрний хувьд сонин л санагдаж байна.
2 сайн тоглогчоо явуулсан гээд шинэ эрин эхлэх хэмжээнд энэ баг хувьсаж өөрчлөгдсиймуу?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Чуугий » Wed Aug 22, 2012 7:31 pm

Шинэ эрин байлгүй яахав дээ.
Неста,Инзаги,Гаттузо,Зийдорф гээд Миланы нэг үеийн шилдэгүүд бүгд л өнгөрсөн улирал дуусгаад ийш тийшээ явцгаасан.
Түүнээс тэр хоёрыг явуулсандаа ч биш л дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Бээгий » Wed Aug 22, 2012 7:34 pm

FORZA MILAN :gold
Saixan neejee sedvee! Ene uliral amjilt duuren jil boloh boltugai.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Болжмор » Wed Aug 22, 2012 7:36 pm

Үнэхээр сайхан нээлт болжээ :-D :-D :-D
Ямар их хөдөлмөр вэ. :eek: :eek: :eek: :eek:
Ирэх улиралд чинь амжилт хүсэе.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby BaGi » Wed Aug 22, 2012 7:38 pm

Нээлт сайхан болжээ... Олон олон цомтой улирал байх болно.. :gold Урагшаа !!!
Now or neveR
BaGi
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 324
Joined: Wed May 13, 2009 1:05 am
Location: ажил гэр ажил

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Жонон » Wed Aug 22, 2012 8:46 pm

Сайхан нээлт. Одоо баг минь сайхан амжилт үзүүлэх болтугай.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests