• • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

• • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Энэрэл » Mon Jul 23, 2012 9:55 pm

ЭЗЭН ХААНЫ РЕАЛ МАДРИД 2012-13 ОНЫ УЛИРАЛД

Image

Багийнхаа ирэх улирлын сэдвийг ийнхүү нээж буйдаа миний бие туйлын их баяртай байна. 2011-12оны улирлаа амжилт дүүрэн үдсэн бид багийнхаа түүхэн замналын 109 дахь улиралтайгаа ийнхүү золгох гэж байна. 32 дахь Ла Лигийнхээ түрүүг олон рекорд амжилтыг эвдэж авсан залуус минь ирэх улиралд эрх хүч, урам зоригоор дүүрэх угтаж өнгөрүүлэх нь ойлгомжтой.
Мэдээж энэ улирлын багийн зорилго бүх зүйл тодорхой. Бүх л фронтод эцсийг нь хүртэл үзэх нь ойлгомжтой.. Тиймээ маш олон хүний хүсэн хүлээж буй Аваргуудын Лигийн цом, аваргаа хамгаалах Ла Лигийн түрүү мөн Эзэн хааны цом, Испаний Супер цом. Эдгээр тэмцээнүүдэд бид эцсийг нь хүртэл үзэх болно. ХАЛА МАДРИД :gold :gold :gold :gold

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Image

* Хаалгач
o Икер Касиллас
o Антониo Адан

Хамгаалагч
+ Рикардо Карвалью
+ Пепе
+ Сержио Рамос
+ Марсело
+ Алваро Арбелоа
+ Раул Албиол
+ Рафаел Варане
+ Коентрао

Хагас хамгаалагч
# Рикардо Кака
# Лассана Диарра
# Эстабен Гранеро
# Шаби Алонсо
# Анхель Ди Мариа
# Месут Өзил
# Сами Хэдира
# Нури Сахин
# Хосе Каллехон
# Криштиано Роналду

Довтлогч
* Карим Бензема
* Гонзало Игуайн
* Алваро Мората

СОЛИЛЦОО НАЙМАА

Image

Энэ зуны хувьд Реал Мадрид клуб солилцоо наймааны хувьд тун нам гүм байна. Зун болгон солилцоо наймаанд идэвхитэй оролцдог байсан тэд одоогоор ямар нэгэн наймаа хийгээгүй бөгөөд хэд хэдэн тоглогчдоо явуулаад байгаа юм. Аа тийн Кастиллагаасаа залуу довтлогч Моратаг үндсэн багтаа татаад байгаа юм.
30 настай Турк тоглогч Хамит Алтинтопыг нутаг руу нь буцаасан бол, Гаго болон Каналесыг Валенси клуб руу харин Дрентегийн гэрээ нь дуусч чөлөөт агент болоод байгаа юм. Каналесын хувьд бусад наймаануудаас ялгаатай нь тэрээр өнгөрсөн улиралд Валенси клубт зээлээр тоглосон бөгөөд энэ зун Валенси клуб гэрээг нь жинхэлсэн юм. Реал Мадридын хувьд энэ наймааны давуу тал нь тэд 2 жилийн дараа Каналесыг эргүүлж авах нөхцөлтэй юмаа.
Харин сонирхож буй тоглогчдын жагсаалт нилээн урт байх биз. Хамгийн магадлалтай одоогийн байдлаар Модрич болоод байна. Мөн Моуринью баруун ар авах сонирхолтой байгаа. Майкон, Ричардс гээд олон нэрсүүд байна.
Яг одоогоор бид солилцоо наймаанаас 7 сая еврог олоод буй аж.

БАГААС ЯВСАН ТОГЛОГЧИД
4 тоглогч одоогийн байдлаар багаас яваад байгаа талаар би дээр дурьдсан. Тэдний талаар жоохон дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. За тэгээд Мадридыг орхисон залуучууддаа цаашдынх нь карьерт амжилт хүсье. Реал Мадридын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа.

Хамит Алтинтоп

2011 оны зун Байерн Мюнхентэй байгуулсан гэрээ нь дуусаж үнэгүй Реал Мадридад ирж байсан. Олон байрлалд тоглох чадвартай түүнийг Жозе Моуринью өндрөөр үнэлдэгээ мэдэгдсэн юм. Гэвч Мадридад бүх зүйл сайхан байсангүй. Багт ирэхдээ л бэртэлтэй байсан тэр зун хагалгаанд орж өвөл хүртэл талбайд гараагүй юм. Энэхүү хугацаандаа багаас цалин авахаа татгалзаж байсан чанарыг нь биширмээр. Бэртэлээс ирснийхээ дараа тэрбээр Реал Мадридын төлөө 12 тоглолтонд оролцож 1 гоолыг оруулсан байна. Галатасарай 3,5 сая еврог Реал Мадридад төлж Алтинтопыг авчээ.

Фернандо Гаго

26 настай Аргентин эрийг хүндэлж биширдэг Мадридиста их олон. Үнэхээр авъяас чадвартай хагас хамгаалагч. Түүний төлөө Реал Мадрид 20 сая еврог төлж байсан гээд бодохоор ямархуу хэмжээний тоглогч гэдэг нь харагдаж байна. Гэсэн ч Галактико 2 за бүр дэлгэрүүлбэл Жозе Моуриньюгийн үеэс түүний талбайд гарах нь эрс цөөрсөн. Жозе Моуриньюгийн Реал Мадридын төлөө 7хон тоглолтонд оролцсон гээд боддоо! Улмаар өнгөрсөн улиралд Италийн Рома клубт зээлээр тун амжилттай тоглосон тэрнийг Валенси клуб худалдан авсан юм.

Сержио Каналес

21 настай түүнд итгэл хүлээлгэх хүн олон. Реал Мадридад нэг улирлыг өнгөрүүлээд өнгөрсөн улиралд Валенси клуб руу зээлээр явсан бөгөөд энэ зун Валенси клубтэй хийсэн гэрээгээ жинхэлж 2 улирал сарьсан багваахайнуудын төлөө тоглохоор болоод байгаа юм. 2 улирлын дараа Реал Мадрид клуб эргэж худалдаж авах боломж байгаа юм. Валенси клубтээ өөрийгөө хангалттай нотолж харуулаад эргэж ирээрэй залуу минь.

Дренте

Моуриньюгийн удирдлага дор ганц ч тоглолтонд оролцоогүй нь Моуриньюд тэр хэрэггүй ээ гэдгийг харуулж буй хэрэг биз.


Багт ирсэн тоглогч

Image
Алваро Мората
Ирээдүйн Морьентес гэж нэрлэгддэг залуу од Моратаг энэ зун үндсэн багтаа татаад буй. 20 настай довтлогч маань өнгөрсөн улиралд Кастиллад 37 тоглолтонд оролцож 17 гоолыг оруулсан юм. Түүнийг олон багууд сонирхож байсан бөгөөд Реал Мадрид түүнийг алдахыг хүссэнгүй.

Шинэ улирлын өмсгөл

ImageImage
2011-12оны улирлын жерсиг ийм болгоно гэж ярьж байсан хэдий ч Моуриньюгийн 2дахь улирал гэдгээрээ алтан шаргал өнгийг сонгож, дээрх өмсгөлийг нэг жилээр хойшлуулсан. Харин 3-р өмсгөлөөр ногоон өнгийг сонгоод буй. Өнгөрсөн улиралд улаан өнгийг сонгож байсан нь гүйлгээ сайтай байсан аж. Энэ удаа харин ногоон. Бас л сонин содон өнгө хэхэ.. За тэгээд энгийн атлаа цэвэрхэн сайхан энэхүү жерсинүүдийг өмсөн олон ялалтыг байгуулж, олон цомыг өргөх болтугай.

Улирлын өмнөх тоглолтууд

Image
Багийн бэлтгэл ердөө 7хон хоногийн өмнө л эхэлсэн үндсэн багаас нилээн хэдэн тоглогчид энэхүү бэлтгэлд оролцохгүй байгаа. Учир нь энэ зун Европын Аварга шалгаруулах тэмцээн болсон бөгөөд манай багаас олон тоглогч уг тэмцээнд оролцоод байгаа юм. Тэдгээр тоглогчид маань 7сарын 28нд багтайгаа нэгдэх бол, Марселогийн хувьд Бразилын шигшээ багийн хамт Олимпод оролцон 8 сарын дундуур багтайгаа нэгдэнэ.

Image
Европын аварга шалгаруулах тэмцээнд манай 11 тоглогч өөр өөрийн улсаа төлөөлөн оролцсон. 10 тоглогч багийнхаа хамт хагас шигшээд шалгаран тоглосон бол, 5 тоглогч Испаний шигшээ багийнхаа хамт Европын Аварга болсон. Икер, Алваро, Раул, Сержио, Шаби нартаа тусгайлан баяр хүргэе.

Ла лигийн хуваарь.

Испаний супер цом 8 сарын 23нд Камп Ноуд болох бол хариу тоглолт 8 сарын 29нд Сантиаго Бернабеуд цэнгэлдэхэд болох болно.

Image

Ла Лигийн нээлтийн тоглолтоо 8 сарын 19 нд Сантиаго Бернабеудаа Валенсигийн эсрэг хийх бол хаалтын тоглолтоо 6 сарын 1нд мөн л Сантиаго Бернабеудаа Осасунагийн эсрэг хийх аж. Эль Классико 10 сарын 7нд Камп Ноуд, 3 сарын 3нд Сантиаго Бернабеуд болох болно.

Аваргуудын Лигийн хуваарь 8 сарын 31нд гарна.


http://www.youtube.com/watch?v=54urVDK8m3M

Image
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: • • Хала Реал Мадрид 2012/2013 • •

Postby Энэрэл » Mon Jul 23, 2012 9:56 pm

2011-12 ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

Image
10. ГАЙХАЛТАЙ ЭРГЭН ИРЭЛТҮҮД
Малага, Гранада, Майорка, Спортинг Гихон, Атлетик Билбао гээд маш олон багт хожигдож яваад багаа эргэн ирж ялалт байгуулсныг бид бүгд энэ улиралд маш олон тоглолтонд харсан. Үнэхээр энэ улиралд багийн сэтгэл зүй өндөр болсныг мөн Моуринью тоглогчдоо хэрхэн зоригжуулж байсныг та бүхэн үүнээс харч болно.

Image
9. 2011 ОНЫ ЗУНЫ НАЙМААНУУД ХЭР НҮДЭЭ ОЛСОН БЭ?
Коентрао, Каллехон, Сахин, Алтинтоп, Варане. Эдгээр 5 тоглогчийг авахад Реал Мадрид клуб 55 сая евро зарцуулсан. Тэд хэргээ бүтээсэн болов уу?
Коентрао өнгөрсөн зуны хамгийн үнэтэй наймаа.. 30сая.
Каллехоны хувьд 5 саяар ирсэн. Реал Мадридын хүүхдийн академиас гаралтай залуу. Олон ч хэрэгтэй гоол оруулсан даа. Хэрэгтэй гоолоос гадна түүний гоолын баяр мадридиста бидний хайрыг хэдийн татсан билээ.
Сахин, Алтинтоп нарын хувьд өнгөрсөн улирал бэртэл гэмтлийн асуудлаас болоод олигтой тоглолт үзүүлж чадаагүй. Тус бүрдээ 10 хүрэхтэй үгүйтэй л тоглолтонд оролцож байсан. Ирэх улиралд Сахины хэрэг их болно доо. Халуун цуст турк залуу маань ирэх улирал минийх байх болноо гэдгээ хэлээд байгаа. Үнэхээр тэрнийх байгаасай.
Варане. Дөнгөж 19тэй хэдий ч ирээдүйтэй хамгаалагч гэдгээ харуулаад байгаа. Түүнийг тордоод явах юм бол яах аргагүй ирээдүйн Иерро..
Ерөнхийдөө ингээд дүгнэхээр өнгөрсөн улирлын наймаануудад дунд өгөхөөр байна. Гэхдээ ирэх улиралд тэдэнд илүү сайн тоглож, өөрсдийгөө бүрэн дүүрэн харуулах боломж бий.

Image
8. КАРИМ УУ? ГОНЗАЛО ЮУ?
2010-11 оны улиралд хамгийн хэцүү хүнд байрлал маань довтлогч болоод байсныг та бүгдээрээ тодхон санаж байгаа байх. Харин өнгөрсөн улиралд бид тэгж толгойгоо чилээгээгүй. Карим болон Гонзало гэсэн 2 хон довтлогчтой улирлыг эхлүүлэх гэж байхад дотроо яанаа гэж бодож байсан хүн нилээдгүй байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ улирлын турш 2 довтлогч маань тун гайхалтай тоглолтыг үзүүлцгээсэн. Реал Мадрид 1 довтлогчтой хувилбараар тоглодог болохоор нэг нь суух нь тодорхой. Харин үүнийг Жозе Моуринью маш сайн шийдсэн. Тэр манай 2г ээлжээр ээлжээр довтолгоонд гаргаж байсан бөгөөд хоёулаа гарсан тоглолтууддаа өөрсдийгөө харуулж байлаа.. 2011-12 оны улиралд Карим 32 гоол, Пипита 26 гоол.

Image
7. ЭЛЬ КЛАССИКОГИЙН ХАМГИЙН ХУРДАН ГООЛ
Үүнийг энэ жагсаалтанд оруулах эсэхдээ ихээхэн эргэлзлээ.. Эцэст нь оруулах нь зөв гэж шийдэв.. 2011 оны 12 сарын 10. Гранд дерби буюу ЭЛЬ КЛАССИКО Сантиаго Бернабеуд болов. Тоглолт эхлээд дөнгөж 21дэх секундад Карим Бензема тоглолтын тооны харьцааг нээсэн юм. Энэ бол Эль Классикогийн түүхэн дэх хамгийн хурдан гоол. Гэвч тоглолтын эцсийн үр дүн нь бидний хүссэнээр байсангүй. Барселона дарааллан 3 гоол оруулж биднийг талбай дээр маань 3:1р хожсон юм.

Image
6. ХАМГААЛАЛТЫН АСУУДАЛ
Жилээс жилд Реал Мадридын хамгийн том асуудал энэ байсаар ирсэн. Өнгөрсөн улиралд ч гэсэн. Карвалью ирсэн улиралдаа маш гайхалтай тоглолтыг үзүүлж байсан бол өнгөрсөн улирлын ихэнхийг нь талбайн гадна хэвтэж өнгөрүүлсэн. Гэхдээ Моуринью Карвальюгийн орон зайг Рамосоор нөхүүлж түүний оронд Арбелоаг баруунд тавьсан юм. Мэдээж төгс сонголт биш болохоор алдаа нилээн л гаргаж байсан. Гэхдээ оргүйгээс охинтой нь дээр гэдэг шүү дээ.

Image
5. РОНАЛДУ РОНАЛДУ БАС ДАХИН РОНАЛДУ
Роналдуг өнгөрсөн улирлынхаа гайхалтай амжилтыг давтаж ахиулж чадна гэдэгт итгэж байсан хүн хэд бол? Роналду өнгөрсөн улирлыг өөрийнхөө карьер дахь хамгийн гайхалтай улирал гэж нэрийдэж байгаа. Учир нь тэр энэ улиралд өнгөрсөн улирлын 53 гоолын амжилтаа 60 болгож ахиулсан. Хэдийгээр Аваргуудын лиг, Ла Лигийн алиных нь ч мэргэн бууч болоогүй ч түүний гоолууд бүгд үнэ цэнэтэй чухал гоолууд байсан юм. Ла Лигт оруулсан 46 гоолынхоо 23г нь гэртээ, 23г нь айлын талбайд оруулсан. Мөн Ла Лигийн бүх багийн эсрэг гоолдсон анхны тоглогч болсон билээ..

Image
4. РЕКОРДУУД БА ЕВРОПЫН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ДОВТОЛГОО
Реал Мадрид өнгөрсөн улиралд маш олон рекордын эзэн болсон. Ла Лигт нэг улиралд хамгийн олон гоол оруулсан, ялалт байгуулсан гээл. Мөн Аваргуудын Лигт хэсэгтээ нэг ч ялалт амсаагүй 3 дахь баг болсон гээл. Шударга хэлэхэд би тэр болгоныг нь сайн санахгүй л байна :ногоон: . Аа тийн нэг чухал рекордоо мартах гэж байна. Ла Лигийн түүхэн дэх хамгийн өндөр оноог цуглуулсан. 100 оноо
Бас урд талын 3аа дурдахгүй өнгөрч чадахгүй. Рон, Бенз, Пипита 3 ч ихээ олон рекорд эвдсэн дээ. Европын хамгийн хүчирхэг довтолгоотой баг.

Image
3. МЮНХЕНД ОЧИХОД ГАНЦХАН АЛХАМ Л ДУТЛАА
2010-11оны улиралд бид Аваргуудын Лигийн хагас шигшээгээс хасагдаж байлаа. Тэгсэн өнгөрсөн улиралд мөн л энэ шатнаасаа хасагдлаа. Энэ удаа Байернтай 2 тоглолтын нийлбэр дүн тэнцэж пенальти цохиж хожигдсон юм. Дэлхийн шилдгүүд болох Роналду, Кака нар дарааллан алдав. Икерт энэ хоёрын алдааг цайруулах том хариуцлага ирсэн. Тэр ч хариуцлагаа ухамсарлаж Кроос, Ламм нарын цохилтыг дарааллан хаасан юм. ГЭВЧ .. Дэд ахлагч Серхио Рамос чухал үед шувуу буудав. Ийнхүү Реал Мадрид 10 дахь цомоо авах мөрөөдөл дахин нэг жилээр ухарлаа..

Image
2. БАРСАГ КАМП НОУД
Байернтай хийх 2 тоглолтын дундуур Тайтлын хувь заяаг шийдэх тоглолт КАМП НОУД болсон юм. Энэ тоглолтонд Реал Мадридыг хожно гэж итгэж байсан хүмүүс цөөхөн байсан байх. Учир нь энэ улиралд Барсатай 5 тоглохдоо 3 хожигдож 2 тэнцсэн байлаа. Ядаж байхад Барса талбай дээрээ.. Гэхдээ Реал Мадрид тоглолтын эхнээс гайхалтай тоглолтыг үзүүлж Хэдира тооны харьцааг нээсэн юм. 2р үед Барса хариуг нь барьсан. Энэ үед Реалын фенүүд дотроо хожигдох вий гэж айж харин Барсагийн фенүүд баг нь дахиад хийнэ гэдэгтээ итгэлтэй байсан юм. Гэтэл Реал Мадридын супер од Криштиано маш чухал гоолыг Виктор Валдезын хаалганд оруулсан юм. Тэрээр гоол оруулсныхаа дараа Барсагийн фенүүдэд хандан:"Дуугаа намсгацгаа, юу ч өөрчлөгдөөгүй байна, би аль хэдийн хийчихлээ" гэж байсан. Магадгүй өнгөрсөн улирлын хамгийн шилдэг зураглал.

Image
1. 32
3 жил дарааллан ЛаЛигийн цомоо Барсад алдаад байсан Реал Мадрид энэ улиралд нэр төртэйгөөр Ла Лигийн 32 дахь цомоо хүртсэн юм. 38 тойргийн тоглолт 121 гоол, 32 ялалт, 100 оноо. Тиймээ энэ бол тэдний бүтэн жилийн хөдөлмөр. Тэд энэ цомыг хүртэх хэрэгтэй. :gold
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: • • Хала Реал Мадрид 2012/2013 • •

Postby Соёлоо » Mon Jul 23, 2012 9:57 pm

эээээ ямар аймар нээлт вэ?
Чин сэтгэлээсээ амжилт :-D
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: • • Хала Реал Мадрид 2012/2013 • •

Postby Энэрэл » Mon Jul 23, 2012 10:00 pm

Шинэ улирлынхаа сэдвийн нэрийг их даруухан байлгахаар шийдээд ингэж сонголоо..
8 сар гаргаад нижгэр нээнэ гэж бодож байсан боловч амжихгүй болсон учраас даруухаан нээлээ..
Өнөөдөр нээхэд бүх цомоо авна гэж үзэж хардаг хүн айлдсан бөлгөө хэхэ :ногоон:
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby 21Grams » Mon Jul 23, 2012 10:12 pm

Арай эрт нээчихэж. Гэхдээ яахав. :eek:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Энэрэл » Mon Jul 23, 2012 10:23 pm

Харин хэд хоногоос хөдөө явахаар болчоод, нилээн удна.. Ирээд нээнэ гэхээр оройтчихно. Тэгээл одоо завтай байгаа дээрээ нээе гэж бодсон юмаа. Эртдэхгүй байхаа хэхэ :D

Виллаш Боаш Модричийн наймаанд Кастиллагийн Хоселу, Хесе нарыг оролцуулахыг хүсч байгаа гэнэ.

Van der Vaart on Modric: "Everyone wants to play for Real Madrid"
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby TJ » Mon Jul 23, 2012 10:31 pm

Энэрэл GOOD JOB... :eek:

yes_sir
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Realist » Mon Jul 23, 2012 10:40 pm

:gold :gold ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 :gold :gold
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby barca_10 » Mon Jul 23, 2012 11:11 pm

Шинэ сэдэвээ нээсэн баяр хүргье, Ла лигийг С1 гаргана гэдэг үнэн үү ?
Més que un club
User avatar
barca_10
Culé
Culé
 
Posts: 1684
Joined: Sun Sep 06, 2009 9:52 pm
Location: .bash_profile

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Энэрэл » Tue Jul 24, 2012 1:08 am

Үнээн. Бас Европа Лигийг гаргана гэсэн.
С1 ингээд Аваргуудын Лиг, Европа Лиг, Ла Лиг гэсэн 3 том тэмцээнийг шууд дамжуулах гэж байгаан байна лээ.
Ла Лигийн цаг нь наашилж байгаа юм шиг байна лээ.. Эхний тойргийн тоглолт лав манай цагаар 21 цагаас гэсэн..
С1 телевизийнхэнд ажлын амжилт!
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Johny » Tue Jul 24, 2012 1:14 am

Энэрэл :eek: Ла лигээ нахисан аваарай........
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby a_odko » Tue Jul 24, 2012 1:14 am

Гоё болжээ... Хала Мадрид, энэ улирал их зүйл хүлээж байна даа.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Seikoni » Tue Jul 24, 2012 8:39 am

Сайхан нээжээ. Тэр өнгөрсөн улирлын шилдэг үйл явдал гэдгээ дахин оруулсан нь зөв шүү. Хүмүүс дахин үзэг. Ийм гоё улирлыг үдсэнээ дахин дахин харж байхад сайхан шүү дээ.

Бэнз амралтаасаа ирсэн байна. Евро-д оролцсон улсууд ингээд ирж эхэллээ.
Какагийн асуудал ч бас ацан шалаанд л байх шиг байна. Кака ч явах нь бас л цаг хугацааны асуудал биз ээ.

Модричод 35-аас илүүг өгөхгүй гээд л, ТОТ болохоор 45 эсвэл 35+ 1-ээс 2 тоглогч гээд л. Бүр худлаа байвал гэсэн маягаар л байх шиг байна.

Өнөө шөнө Реал Овиедотой улирлын анхны нөхөрсгөө хийх юм гэнэ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby sanchirb » Tue Jul 24, 2012 2:40 pm

За ингээд ирэх улиралдаа манай баг бүхий л цомыг авч агуу нэр төрөө улам дээш нь өргөх болтугай, ХАЛА МАДРИД!!!
"REAL MADRID IS BACK
ITS TIME TO RULE ONCE AND FOR ALL
BOW DOWN ALL YOU LIL INFANTS"
User avatar
sanchirb
Мадридиста
Мадридиста
 
Posts: 542
Joined: Sat Nov 07, 2009 11:48 pm
Location: "It's amazing when you look up and see players like Kaka,Ronaldo and Benzema" Alonso

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby SAVAGE » Tue Jul 24, 2012 3:00 pm

:eek: :-D
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Болжмор » Tue Jul 24, 2012 3:43 pm

Мундаг нээжээ :eek: :eek: :eek:
Ирэх улиралд чинь амжилт Мадридчуудаа!
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Batuk » Tue Jul 24, 2012 5:19 pm

Neeltee sain hiijee andaa hala madrid
Batuk
 
Posts: 1
Joined: Mon Jul 23, 2012 11:01 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Moza » Tue Jul 24, 2012 5:25 pm

Гоё нээжээ... :eek:

Улирлын анхны тоглолтын бүрэлдэхүүн... Доороос залуусаа дуудаж тоглуулж байгаа юм байна. Кака, Сахин нар багтсангүй дээ... :smile:

Хаалгач:
Adán, Jesús y Pacheco
Хамгаалагч
Varane, Fabinho, Nacho, Mateos, Casado, Ríos e Iván
Хагас хамгаалагч:
Granero, Lass, Mosquera, Álex, Juanfran, Denis, Lucas, Callejón, Álvaro López y Di María
Довтлогч:
Higuaín y Morata
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Bulga » Tue Jul 24, 2012 10:46 pm

Сэдвээ чанартай нээжээ өнөөдөр нөхөрсөг тоглолт байгаа бил үү?
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby CAHAKA » Wed Jul 25, 2012 3:39 am

FT: Oviedo 1-5 Real Madrid ( 52' Matar Diop / 08'Lucas, 39' Denis, 41' Aitor Sanz (GPP), 54',73' Dí Maria ) HALA MADRID!

Image
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Seikoni » Wed Jul 25, 2012 9:08 am

Залуучууд сайхан үзжээ. Хурд энэ тэр бол мундаг байна.
Какаг зориуд Овиедо руу авч явалгүй үлдээсэн гэнэ. Сахин чинь жижиг бэртэлтэй байгаа болохоор яваагүй юм байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Cule » Wed Jul 25, 2012 9:16 am

:RD
Last edited by Cule on Wed Jul 25, 2012 9:24 am, edited 1 time in total.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Бат-Оргил » Wed Jul 25, 2012 9:18 am

Cule wrote: :ногоон: .


өөш андуураад байна андуураад. байна. ккк.
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby SAVAGE » Wed Jul 25, 2012 10:42 am

Castilla's Cheryshev becomes the first Russian to play for Real Madrid's first team, he also scored a goal. [Marca]
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: • • ХАЛА РЕАЛ МАДРИД 2012/2013 • •

Postby Энэрэл » Wed Jul 25, 2012 12:07 pm

User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests