Миний бодлоор Оросууд яаж ийж байгаад нэгээр гарах биз...2008 оноос хойш нээх муудсан юм бол байхгүй Орос ах нарын хувьд...
Харин Польшийн хувьд талбай дээрээ тоглож байгаа дээр нь дан залуучууд 2-оор гарах боломж ихтэй...2006 оны ДАШТ, 2008 Еврод орсон баг тэр чигээрээ өөрчлөгдсөн.
Смуда гадаадад тоглодог легионерууд дээр их түшиглэж байгаа...Ямар сайндаа багийн 5 тоглогч нь төрөлх Польш хэлээ мэддэггүй талбай дээр Англи, Францаар ярьдаг гэсэн...
Иймэрхүү гадаадад өссөн хөлбөмбөгчид ихтэй...Жишээ нь: Клозе, Подольски хоёр байна...
Грекийн хувьд аварга авснаасаа хойш сайн тоглоогүй...Сонирхолтой нь аварга авдаг жилээ нэг хэсэгт орсон Оросуудад ганц хожигдсон дараа нь бас 2008 онд бас хожигдсон...

Оросд хожигдоод нөгөө хоёртойгоо бараг тэнцэх байх...
Чехийн хувьд хоёроор гараасай гэж хүсэж байна...Тэгвэл Германтай таарна...Германыг хожих магадлалтай...2008 Еврогийн урьдчилсан шатанд нэгээр гарахын төлөө Германыг талбай дээр нь 3:0 хожиж байсан...Ганц асуудал нь Росицкийн гэмтэл...