Page 1 of 17

C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 11:18 am
by АЖИГЛАГЧ
Image

За С хэсгийг нээнэ гэж амласан ёсоороо нээж байна, эхний юм болохоор алдаа дутагдал их байгаа бол өршөөгөөрэй, цонхын лаг лаг хөлбөмбөгийн мэдлэгтэй гуру-нууд, админууд тусалж дэмжинэ гэдэг итгэж байна


1. ИСПАНИ


Image

Дэлхийн аварга, өмнөх Евро 2008-ийн аварга Ялагдашгүй Армада буюу Испанийн шигшээ баг аварга цолоо хамгаалж тоглох нь. Дель Боскегийн залуучууд урьдчилсан шатанд 2 тоглолтын өмнө Украйн, Польш зорих билетээ захиалах эрхтэй болсон бөгөөд Чех, Шотланд, Литва, Лихенштейнтэй нэг хэсэгт орж бүх 8 тоглолтондоо хожил байгуулсан билээ.
ДАШТ - 2010 дараа Португальд 4-0 оор, Аргентинд 4-1 ээр тоосоо гөвүүлж, Коста-Рикатай тэнцэж, Англид 1-0 оор хожигдож бусдын гайхшралыг төрүүлсэн ч чухал биш нөхөрсөг тоглолтууд байсан гэдэг шалтагаар өөрсдийгөө хаацайлаад байгаа.

Боломжит гараа:
Image

Онцлох тоглогч:
Цеск Фабригас

Урьдчилсан таамаг:
Финал. Барселонагийн тоглогчид болох Пуёол, Вилла нар гэмтлээс болж энэ удаагийн тэмцээнийг өнжих болсон нь тэдэнд хамгийн том гарз болж байна. Гэсэн ч тэд финал хүртэл одоогийн бүрэлдэхүүнээрээ хүрэх бүрэн бололцоотой. Тэдний гол өрсөлдөгчөөр 2008-ын финалд, 2010 ДАШТ-ын хагас финалд тэдэнд хожигдсон Германы шигшээг нэрлэж байна.



2. ИТАЛИ

Image

СКАУДРА АЗУРРИ буюу Италийн шигшээ баг нь энэ жилийн ЕАШТ-д эрч хүчтэй, цус сэлбэсэн залуу бүрэлдэхүүнтэй оролцож байна. Италийн хамгаалалт үеийн үед дэлхийд гайхагддаг. Урьдчилсан шатны 10 тоглолтонд 2хон гоол алдаж нэг ч хожигдолгүй дуусгасан бөгөөд ЕАШТ-2012 ийн аваргын алтан цомын төлөө хүчтэй өрсөлдөх нь зайлшгүй. Довтолгоонд Миланы Антонио Кассано, Сити-гийн Марио Балотелли нар голлож тоглох болов уу.

Боломжит гараа:
Image

Онцлох тоглогч:
Марио Балотелли

Урьдчилсан таамаг:
Хагас финал



3. ХОРВАТ

Image

Хорватын шигшээ ДАШТ-1998 хүрэл медаль хүртсэн алтан үеийн амжилтаа давтаж чадах нь юу бол. Гэхдээ л 4 жилийн өмнөх Евро-д Германыг хожиж хэсгээсээ 1-р гарч шуугиан тарьж байсан ч Туркийн шигшээд пеналтиар хожигдон азгүйгээр тэмцээнээ дуусгасан. Урьдчилсан шатанд хэсэгтээ 7 хожиж, 2 хожигдон Грекийн дараа шалгарч нэмэлт тоглолтоор Туркийн шигшээг хожсоноор сүүлийн галт тэргэнд амжиж Евро2012 зорих эрхтэй болсон юм.

Боломжит гараа:
Image


Онцлох тоглогч:

Лука Модрич, Нико Кранчар

Тоттенхэмийн 2 хагас хамгаалагч гайхалтай формтой байгаа. Тэдгээрийн төвд хэрхэн найруулан тоглохоос тоглолтын хувь заяа ихээхэн хамаарна. Кранчар урьдчилсан шатны тоглолтууд гайхалтай байж 4 гоол оруулсан. Түүний эцэг Златка Кранчар Хорватын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байхдаа ( 2006 оны ДАШТ) төрсөн хүүгээ шигшээ багт дуудсан хэмээн хэл аманд өртөж байсан нэгэн.

Урьдчилсан таамаг:
Хэсгээсээ гарах. Итали, Испанийн аль нэгийг хожиж эсвэл тэнцэж чадвал, Ирландыг хожиж 2-р гарах бололцоотой.


4. ИРЛАНД

Image

Ирландын Бүгд Найрамдах Улсын хөлбөмбөгийн шигшээ баг нь өмнө нь цорын ганц удаа 1988 онд ЕАШТ-нд оролцож байв. Урьдчилсан шатанд хэсэгтээ 1хан хожигдож Оросын ард 2-р шалгарсан. Ерөнхий дасгалжуулагчаар Байерн, Интер, Ювентусыг удирдаж байсан Италийн мэргэжилтэн Трапаттони байгаа болохоор багийн хамгаалалт дээр голчлон анхаарах болов уу

Боломжит гараа:
Image


Онцлох тоглогч:

Робби Кин. 2002 оны Дэлхийн аварга-д Робби Кин 4 тоглолтонд 3 гоол хийсэн. Хасагдах шатанд 1-0 оор хожигдож явахдаа 90 дэх минутанд Касилессийн хаалганд хийсэн пеналтийн цохилт түүнийг жинхэнэ багийн лидер, багийн ахлагч гэж хэн гэдгийг бусдад харуулсан гэдэг. Хэдийгээр түүний оргил үе дуусаж одоо Лос Анжелеас Галаксид тоглож байгаа ч гэлээ багаа манлайлан хэсгээсээ гаргах итгэл төгс байгаа, учир нь энэ Европын аварга түүний хувьд өөрийгөө хэн байсныг харуулах сүүлчийн боломж юм

Урьдчилсан таамаг:
Итали, Испанийн хүчирхэг багаас 1 тэнцээ салгаж чадвал, Хорватыг хожиж хэсгээсээ 2-р гарна гэсэн өчүүхэн найдвар байна. Тэгсэн ч хэсгээсээ гарахад хэцүү дээ хэцүү.

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 11:26 am
by Johny
:eek:

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 2:51 pm
by zizu
Иелавич гараанд гарна биздээ?

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 4:13 pm
by fanaticalantifanatic
даруу бөгөөд мэдрэмжтэй оруулжээ хэхэ :eek:
манайх ч хэсгээ 7н оноотой дуусгах боловуу гэж найдаад бгаашд :Д

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 4:22 pm
by АЖИГЛАГЧ
fanaticalantifanatic wrote:даруу бөгөөд мэдрэмжтэй оруулжээ хэхэ :eek:
манайх ч хэсгээ 7н оноотой дуусгах боловуу гэж найдаад бгаашд :Д


хэхэ, баярлалаа.
7 оноотой гэхээр 1 -ээр гарна гэсэн үг үү :smile:

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 4:24 pm
by Johny
Хорватад хожигдоод Испанитай тэнцээд Ирландийг хожоод 4 оноотой дуусгах байх :ногоон:

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 4:27 pm
by АЖИГЛАГЧ
Хорват ч Итали, Испанийн аль нэгтэй нь тэнцээд эсвэл хожоод муухай шаврын хаалт болж магадгүй л баг даа

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 4:33 pm
by АЖИГЛАГЧ
zizu wrote:Иелавич гараанд гарна биздээ?


за хэцүү дээ, хагас хамгаалагчаар бол Модрич, Кранчар 2 бол зоолттой байха. Хэдэн довтлогчтой гарахаас бас хамаарах байха

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 5:20 pm
by Bambagar
Яаж ч бодсон Испани хэсгээсээ 9 оноотой гарах биз. Хорват худлаа худлаа, за тэр Ирланд бол бүүр цаашаа

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 7:49 pm
by Барнаба
Балотэлли Евро-р гангарах вий дээ... эвгүй шүү... ккк... Араам заагаад Испани, Итали 2 гараад ирэх байлгүй, гэхдээ ч бас Хорват эвгүй л баг байгаам байна... Олич ингээд гараанд гарах юм байх даа... ямар ч формгүй нөхөр... өөр сонголтгүй гээд л тууж байх шиг байна... гэхдээ нэг гоалдоод эхэлбэл ч барьцгүй нөхөр... айхтар... аль ч багт гоалдохыг үгүйсгэхгүй...

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 8:17 pm
by Чуугий
Хорват манайд дан лай болдог баг даа.

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Wed May 30, 2012 11:08 pm
by Цэнгүүн
Nikica Jelavić гараанд гарахад гайхах юм байхгүй..
Срна гараанд гарах биз.. Нико сэлгээнээс байхаа..

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Thu May 31, 2012 10:54 am
by АЖИГЛАГЧ
Цэнгүүн wrote:Nikica Jelavić гараанд гарахад гайхах юм байхгүй..
Срна гараанд гарах биз.. Нико сэлгээнээс байхаа..


Харин Мак Дональдс фантази дээр баахан гарууд Елавич-г авчихсан байсан. Гараанд гарахгүй байхаа, хамгийн хямдхан довтлогч гэдэг утгаар нь л хүмүүс их аваад байгаам шиг

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Thu May 31, 2012 10:59 am
by АЖИГЛАГЧ
Барнаба wrote:Балотэлли Евро-р гангарах вий дээ... эвгүй шүү... ккк... Араам заагаад Испани, Итали 2 гараад ирэх байлгүй, гэхдээ ч бас Хорват эвгүй л баг байгаам байна... Олич ингээд гараанд гарах юм байх даа... ямар ч формгүй нөхөр... өөр сонголтгүй гээд л тууж байх шиг байна... гэхдээ нэг гоалдоод эхэлбэл ч барьцгүй нөхөр... айхтар... аль ч багт гоалдохыг үгүйсгэхгүй...


манай Гоолич ч аймаар гардаа, уйгагүй хөдөлмөрч, нээх аймаар хурд, скилл байхгүй ч мэдрэмж, зүтгэлээрээ тэрийгээ нөхдөг.

Сая бүтэн жил Байерны сэлгээнд суусан мөртлөө ЧЛ-д Марсельтай хийсэн хариу тоглолтонд 2 дамжуулалт хүлээж аваад л, 2 тас гэж цохиод л дубль хийж байсан, ясны довтлогч, киллер инстикт нь байгаа л байхгүй юу, кк

Олиич гэхээр л 09 оны ЧЛ-д МАНУ-гийн хаалганд гоол хийчэхээд цамцаа тайлж шидээд бодигийн зогсолт хийж байгаа нь, Лионы хаалганд хэт-трэк хийхдээ мөргөж гоол хийчихээд Мюллерт толгойгоо зааж үзүүлж байгаа нь бидний санаанд тодоос тод хадгалагдаж үлдэждээ

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Thu May 31, 2012 3:32 pm
by АЖИГЛАГЧ
Россия 2 сувгийн телевизийн хөтөлбөрийг эндээс байнга харж болно.

http://russia2.tv/tvp/

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Thu May 31, 2012 8:21 pm
by Цэнгүүн
Фантази энэ тэр хамаагүй ээ.. Байгаа 4 довтлогчоосоо арай гайгүй нь байна шд одоогоор..
За тэгээд хэн ч гарсан яахав, сайн л тоглож байвал.

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Thu May 31, 2012 8:25 pm
by Realist
Хорват ч битүү морь шүү. Хэсгээс гарах бол энүүхэнд.

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Thu May 31, 2012 10:33 pm
by Zugii
Realist wrote:Хорват ч битүү морь шүү. Хэсгээс гарах бол энүүхэнд.

Санал нэг бна би харватыг битүүхэн дэмждэг гайгүй явчаасай гэж хүсж байна аятайхан мэдээлэл байна ажиглагчаа

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Sat Jun 02, 2012 5:43 pm
by Nomer 10
Хорват Италийг жийчихнэ л дээ кк.

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Sat Jun 02, 2012 6:29 pm
by Бээгий
Итали энэ жил хэсгээсээ гарчинаа :Д

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Sat Jun 02, 2012 7:37 pm
by enzo
Nomer 10 wrote:Хорват Италийг жийчихнэ л дээ кк.


Энэ жил угаасаа Испани, хорват гарсан нь дээр.. манайх угаасаа бүрэлдэхүүн ч муу, аль аль талаараа муу байгаа энэ жил хол явахгүй ээ..

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Sat Jun 02, 2012 11:46 pm
by АЖИГЛАГЧ
Итали харин санасныг бодоход их муу байх шиг байхым, Орос-д 3-0 оор хусуулсан байна

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Sun Jun 03, 2012 12:49 am
by Zugii
АЖИГЛАГЧ wrote:Итали харин санасныг бодоход их муу байх шиг байхым, Орос-д 3-0 оор хусуулсан байна

Хэлээд юу гэхэв Италаас гое тоглолт гарахгүй удаж бна

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Sun Jun 03, 2012 12:52 am
by fanaticalantifanatic
Пранделли ирээд гоё л болгож бгаашт...урьдчилсан шатанд 2 л гоол алдсан шүү

Re: C хэсэг : Испани, Итали, Ирланд, Хорват

PostPosted: Sun Jun 03, 2012 12:57 am
by Zugii
Уйтгартай тоглолт гаргадаг баг илт мэдэгдсэн юм одоогоор бнуу итал