LA LIGA 2011-12

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улирал Ла лигийн аварга болох багийн нэр

1. Барселона
32
44%
2. Реал Мадрид
36
50%
3. Валэнсия
2
3%
4. Виллерреал
0
No votes
5. Малага
2
3%
6. Бусад
0
No votes
 
Total votes : 72

LA LIGA 2011-12

Postby Mr S » Fri Aug 26, 2011 3:55 pm

ашгүй ажил хаялт дуусч Ла лиги эхлэхээр болж......

өнгөрсөн улирал 18-20-р байранд орсон Дэпортиво, Гэркулэс, Алмэрия багууд доод лиги руу унаж оронд нь Реал Бэтис, Гранада, Раёо Валлэкано багууд дэвшин орж ирсэн билээ.......
шинэ цэргүүдийн талаар........


Image
РЕАЛ Бетис..... Андалузын өөр нэг баг......
өнгөрсөн улирал Сэгундаг тэргүүлж 2008-09 улирлаас хойш дахин Ла лигид тоглох болсон...... 1935 онд Ла лигийн аварга болж байсан Бэтис энэ зун Эманагаа Араб руу 4,5 сая еврогоор худалдаж........... Виган-с хамгаалагч Амаяа, Шумбагчдаас хагас хамгаалагч Матилла, Монтэро /зээл/, Гэтафэ-с хамгаалагч Алварэз, Билбао-с хамгаалагч Устариз /лоон/, Эспаниол-с фулбэк Чика, Валладолид-с хаалгач Рамирэз нарын тоглогчдыг авчээ.......
тэднийг энэ улирал 48 настай Пэпэ Мэл дасгалжуулахаар өнгөрсөн 5 сард 3 жилийн гэрээ зурсан....... Мэл энэ багт тоглож бсан билээ......

Image
Раёо Валлэкано Мадридын клуб 2002-03 улирлаас хойш Ла лигид анх удаа тоглохоор болсон билээ...........
Тэд энэ зун жигүүрийн тоглогч Кокэг Сэвилл руу 1,7 сая еврогоор арилжиж....... Албэрто Пэрэа зэрэг тоглогчдыг фрийгээр авчээ..........

Image
Бас нэг Андалузын баг ГРАНАДА хэдийгээр Сэгундад 5-р байр эзэлсэн ч promotion playoff-д ялалт байгуулж Ла лиги-н 3 дахь эрхийг өвөртлөн 35 жилийн дараа Ла лигид эргэн ирсэн билээ....... Удинэзэ-с олон тоглогч лооноор авчирсан нь Ла лиги-д дахин ороход нь нилээн тус дэм болсон...... энэ зун тэд Реал Мадрид-с Риког 1 саяар, Бэнфика-с Иэбдаг фрийгээр, Гэркулэс-с Кортэс, Памарот нарыг авчиржээ..... мөн Удинэзэ-с тоглогч лооноор авсан........
мөн олон тоглогчдоо Кадиз руу лооноор өгсөн.......


Арилжаа наймааны талаар..........
Энэ зуны Ла лигийн арилжаа наймааны өнгийг мэдээж Жиант 2 тодорхойлсон........... гэхдээ тэр 2-той өрсөлдөхүйц наймааг баян араб эзэнтэй болсон Малага Атлетико нар хийжээ........

Image
Image
ВЭЛКОМ ХӨҮМ..........
Image
Аваргуудын хувьд 3 жил шахуу хөөцөлдөж байж Буучдаас Фабригас-аа буцааж авч чадсан......... зун бүр л Фабриг Барса авах нь гэсэн яриа гардаг...... энэ үлгэр 8 сарын 15-нд дууслаа........ 2003 оноос хойш Лондонгийн багт хүчин зүтгэсэн Буучдын ахлагч төрөлх багтаа 40 сая еврогоор /34 сая евро + 6 сая/ ирж 5 жилийн гэрээ үзэглсэн........ Барса мөн Удинэзэ-н 22 настай Чили довтлогч Алэксис Санчэз-г 26 сая еврогоор өөрийн болгосон......... мөн л тэрээр Барсад тоглохын хүслэн байсан билээ.............
үндсэн бүрэлдэхүүнээ бараг л хадгалж чадсан бөгөөд дээр Фабригас, Санчэз нэмэгдлээ........ Б багт Кико Фэмэния /2 сая евро/, Родри нар ирсэн........ нийт зарлага 68 сая евро.......
Ноу Камп-г орхисон тоглогчдын хувьд....... Б багийн коуч Луйс Энрикэг дагаж Рома руу Бояан 12 сая еврогоор явсан бол Милито Аргэнтин руу фрийгээр, Жэффрэн Спортинг руу 5 сая еврогоор, Б-н Ориэл Ромэу Чэлси руу 5 саяар тус тус явсан......... мөн Б багийн Нолито, Виктор Санчэз, Вазкуйз нар фрийгээр явж Касэрэс /Сэвилл/ Ибра /Милан/ нар зээлсэн багтаа жинхэлцгээсэн......... зээлийн хэд болон Хэнрикью, Кэйриссон нар мөн зээлээр явжээ....



Image
Эзэн хааны багийн хувьд улирал дууссны дараагаар арилжаа наймааг ихээр хийсэн билээ............ Дортмунд-с 23 настай хагас хамгаалагч Нури Сахин-г 10-хан сая еврогоор авч......... өөр нэг Турк тоглогч Алтинтоп-г Бавари-с фрийгээр, дараа нь Каталоны нөгөө багаас довтлогч Каллэжон-г 5,5 сая еврогоор, Ланс-с 18 настай залуу хамгаалагч Варанэ-г 10 саяар тус тус авсан........ сүүлд Бэнфика-с зүүн жигүүрийн Фабио Коэнтрао-г 30 сая еврогоор өөрийн болгосон............ дээр нь Дрэнтэ зээлээс буцаж ирсэн........ нийт зарлага 55,5 сая евро.......
Сантяагог орхисон тоглогч гэвэл Адибаёор буцаад Англи руугаа, Сэржио Каналэс Валэнсия руу лооноор, Гэрэй Бэнфика руу 5,5 сая еврогоор, Сарабия 3 саяар Гэтафэ руу, вингэр Жуан Карлос Пэрэз Зарагоза руу 2,5 сая еврогоор тус тус явсан.........
Реал мөн л үндсэн бүрэлдэхүүнээ хадгалж үлдсэн бөгөөд дээр нь 5 шинэ тоглогч аваад байна.........

Image
Реал зунжин энэ залуугийн хойноос хөөцөлдсөн ч Сантост 2012 он хүртэл үлдэхээр болсон билээ...



Image
Image
Image
Image
Испанийн Сити гэгдээд байгаа Малага энэ зун хүн зах дээр тун идэвхтэй ажиллаж........ Германаас 3 ч тоглогч импортлосны дотор...... гоолны машин гэгддэг Рууд-г фрийгээр, хамгаалагч Матяасэн-н /1 сая евро/ хамтаар Гамбург-с авч, Бавари-с зээлээр тоглуулж байсан Аргэнтин хамгаалагч Дэмичэлис-г 3 сая еврогоор жинхэлж, Лион-с хагас хамгаалагч Жэрэми Тоулалан-г 10 сая еврогоор авчирсан.......... мөн тэд нутгийн багуудаас тоглогчид авсан...... Осасуна-с лэфтбэк Начо Монрэал-г /6 сая евро/, Сэвилл-с хамгаалагч Сэржио Санчэз-г /2,8 сая/, Валэнсия-с ветеран Хоакин /4,2 сая/, залуу тоглогч Иско /6 сая/ нарыг, сүүлд Шумбагчдаас хагас хамгаалагч Казорлаг 20 сая еврогоор тус тус авчээ........
Хэд хэдэн тоглогчоо лооноос буцаан авчирч.. бас хэдийг нь явуулсан Пэллэгрини-н баг тун чамбай бүрэлдэхүүнтэй энэ улирал үзэх нь дээ......... одоо амжилт л хүлээх үлдлээ........



Image
Image
Энэ зун энэ 3-с гадна нилээн хөдөлгөөнд орсон баг бол Атлетико......... хамгийн их орлого олсон баг...... 72 сая евро олсон..
Тэд лидер довтлогч Агэурог СИТИ руу 45 сая еврогоор арилжиж орных нь хүнээр Порто-с 25 настай Колумб довтлогч Фалкаог 40 саяар авчирсан билээ............ Агэурог бүрэн орлох эсэхийг цаг хугацаа харуулах биз......
Мөн үндсэн хаалгач Дэ Гэаг МАН руу 25 сая еврогоор худалдсан билээ.......... Дэ Гэа-г орлуулахаар Малагад зээлсэн байсан Асэнжог буцаан авчирч........ мөн Чэлси-с залуу хаалгач Коуртойс-г зээлээр авчирсан.......... Асэнжо-н хувьд тэрээр Дэ Гэа-д даруулж номэр 2 болж байсан билээ......
Чэх хамгаалагч Уяфалусиг 2 саяар......... Галатасарай руу үдэж...... Туркийн багаас Туркийн шигшээгийн вингэр Арда Туран-г 12 сая еврогоор авсан......... Брага-с хамгаалагч Силвио Пэрэйра-г 8 саяар, Зарагоза-с хагас хамгаалагч Габиг 3 сая еврогоор тус тус авчээ......... Мөн Юве-с зээлээр тогож байсан Тиаго Мэндэс-г жинхэлсэн..........
Хэдийгээр гол тоглогчоо зарж оронд нь тоглогчид авсан ч...... ирсэн тоглогчид хэр идээшхээс тэдний тоглолт ихээхэн хамаарах нь дээ............. сүүлийн үед Форлан-г Интер ангуучлаал бгаа.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: LA LIGA 2011-12

Postby Mr S » Fri Aug 26, 2011 5:29 pm

Бусад багуудын хувьд.......

БИЛБАО...... Европын томчуудын анхааралд байсан гол довтлогч Ллорэнтэгээ авч үлдэхээр болсон....... өөр төдийлөн анхаарал татахаар наймааг хийгээгүй.......

Image
Эспаниол....... Каталоны нөгөө баг маань Реалд Каллэжон-г буцаан 5,5 сая еврогоор зарж........ 2 ч уругвай тоглогч авчээ........... Гэтафэ-с хагас хамгаалагч Албин-г 3 саяар, Дэфэнсор-с 1,5 саяар залуу довтлогч Лунаг, Алкмаар-с Мексик хамгаалагч Хэктор Морэног 4 сая еврогоор авчээ.......... мөн Милан-с хамгаалагч Дидач Вилаг лооноор авчээ....... өнгөрсөн улирал Израйл руу лоондсон довтлогч Бэн Сар-г Осэр руу явуулжээ........ мөн л лооноор..........
Тэдний Аргэнтин довтлогч Освалдо Рома руу явах тун дөхөөд байгаа билээ............


Image
ГЭТАФЭ....... тэд нилээн олон тоглогчоо үджээ..... Боатэнг-г 6 сая еврогоор Украйн руу, Парэжог 5 саяар Валэнсия руу, Дэл Морал-г Сэвилл руу 4,5 саяар....... Албин-г 4 саяар Эспаниол руу тус тус худалдаж...... Аризмэндиг Швэйцарь руу лоонджээ........ 20 гаруй сая евро хийсэн тэд 3 сая еврогоор Реал-с Сарабияг авч.......... өөр мөнгө үрсэнгүй........ харин дан фрийгээр тоглогч авчээ........ 31 настай Испани довтлогч Даниэл Гуйзаг Фэнэрбахчэ-с, хагас хамгаалагч Ласэн-г Рэсинг-с, хагас хамгаалагч Жуан Родригэз, хамгаалагч Лопо нарыг Дэпор-с, хамгаалагч Валэраг Атлетико-с тус тус үнэгүй авч...... хамгаалагч Албэртаззиг Милан-с, хаалгач Мигэл Ангэл Мояа-г Валэнсия-с тус тус лоондож........

Лэвантэ СИТИ-с довтлогч Кайсэдог лооноор авч тоглуулж байгаад энэ зун 1 сая еврогоор жинхлэнгүүтээ........ Оросын Локомотив руу 7,5 сая еврогоор зарчихжээ............ +6,5 саяын ашиг хийжээ.........
Улаануудаас довтлогч Эл Зар-г, Валэнсия-с Дэл Орно, Осасуна-с довтлогч Карлос Аранда-г, Гэркулэс-с хагас хамгаалагч Фаринос-г, Валладолид-с хамгаалагч Пэдро Лопэз-г, Нумансия-с Баркэро-г тус тус фрийгээр авчээ........

МАЯОРКА......... Гэркулэс-с хаалгач Juan Calatayud-г, ВэстБром-с хамгаалагч Gianna Zuiverloon, Маккаби-с довтлогч Тomer Hemed нарыг багтаа авчирчээ........
Довтлогч Пиэррэ Вэбогоо Турк руу 1,25 сая еврогоор арилжсан байна.........

ОСАСУНА......... тэд мөн л нилээн хэдэн тоглогчоо зарж мөнгө олоод фрий болон лооноор хэдэн тоглогч авч нөхжээ.......... Шар шумбагчдад Камунас-г 2,3 сая еврогоор, Монрэал-г МАлага руу 6 сая еврогоор тус тус арилжиж.......... оронд нь Маяорка-с Рубэн Гонзалэз, Атлетико-с довтлогч Балдэ нарыг фрийгээр авч Лэ Манс-с хагас хамгаалагч Roland Lamah-г 1 саяар авчээ........

Рэсинг энэ зун зээлээр тоглож байсан Росэнбэрг /Вэрдэр/, Жиовани Дос Сантос /Тоттэнхэм/, Хэнрикью /Барса/ нарыг буцаажээ........

СОСИДАД........ Интер-с Маригаг, Арсэнал-с довтлогч Карлос Вэлаг лоондож чаджээ.......... Тамудо-н гэрээг дуусч Баскийн багийг орхижээ........... мөн Mikel Orbegozo (Athletic Bilbao), Diego Rivas (Hercules CF), Mikel Labaka (Rayo Vallecano) нар фрийгээр багаа орхижээ........


Image
Зарагоза энэ зун нилээн хөрөнгө гаргаж багтаа хэд хэдэн хүн авсан......... Бэнфика-с хаалгач Робэрто Жимэнэз-г 8,6 сая еврогоор, Реал-с вингэр Juan Carlos Perez-г 2,5 сая еврогоор тус тус авсан.......... Барса-с довтлогч Эду Ориол-г, Зэнит-с хамгаалагч Фэрнандо Мэйраг фрийгээр............ тэд Габигаа 3 саяар....... Атлетикод өгсөн....... мөн зээлээ тоглож байсан Понголлэ, Хэррэра, Ндау нар буцсан...........


Image
Андалузын багийн шинэ цэргүүд........
Сэвилл........... Гэтафэ-с довтлогч Дэл Морал-г 4,5 сая еврогоор, Монпэлльэ-с хамгаалагч Эмир Спахич-г 2 саяар, хамгаалагч Кокэ-г Раяо-с 1,7 саяар, хагас хамгаалагч Трочовскиг Гамбург-с /фрий/ авчирчжээ.......
Тэд Диего Капэл-г Португал руу 4 саяар, Сэржио Санчэз-г Малага руу 2,8 саяар, Ромарик-г Турк руу 2 саяар, Рэнатог Бразил руу /фрий/, Приэтог Кордоба руу тус тус явуулжээ..........

Спортинг Гижон.........энэ зун тэд Жосэ Ангэл-г 4,5 сая еврогоор Рома руу заржээ..........


Image
Валэнсия.......... тэдний хувьд Матагаа Чэлси руу 26 сая еврогоор зарсан........... мөн Хоакин-г 4,2 саяар Малага руу, Мануэл Фэрнандэс-г Турк руу 2 саяар явуулжээ...... мөн Наварро /Швэйцарь/, Брито /Интэрнасионал/, Сэзар Санчэз /Виллерреал/, Дэл Орно /Лэвантэ/ нарыг үнэгүй явуулсан бол Мояа /Гэтафэ/, Мичэл /Гэркулэс/, Alejandro Dominguez /Ривэр Плэйт/ нарыг зээлжээ........
Харин багтаа Алмэрия-с 22 настай Аргэнтин довтлогч Пабло Пиаттиг /8 сая евро/, хаалгач Диего Алвэс /3 сая евро/, Гэтафэ-с хагас хамгаалагч Парэжо /5 сая/ нарыг тус тус авчээ...... мөн Реал-с Каналэс-г лооноор авч чадсан...........


Image
Шар шумбагчдын хувьд........... ахлагч Россигоо авч үлдэхээр болж байх шиг........ зунжин л багуудын радарт байсан ч буйр сэлгэхгүй нь дээ..........
Тэд хагас хамгаалагч Казорлаг Малага руу 20 сая еврогоор зарж мөнгөжин......... Удинэзэ-с хамгаалагч Кристиан Запатаг /7 сая/, Камунас-г Осасуна-с /2,3 сая/ авчээ......... фрийгээр Эду Рамос /Малага/, Сэзар Санчэз /Валэнсия/ нарыг авсан........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: LA LIGA 2011-12

Postby Mr S » Fri Aug 26, 2011 5:49 pm

ажил хаялтаас болж 1-р тойргийн тоглолтууд болоогүй......
энэ хагас бүтэн сайнд 2-р тойргийн тоглолтуудаар Ла лиги энэ улирлаа нээх нь ээ........

Saturday, August 27, 2011
Sporting Gijon v Real Sociedad
Valencia v Racing Santander
Granada v Real Betis

Sunday, August 28, 2011
Atlético Madrid v Osasuna
Athletic Bilbao v Rayo Vallecano
Getafe v Levante
Mallorca v Espanyol
Real Zaragoza v Real Madrid
Sevilla FC v Málaga

Monday, August 29, 2011
Barcelona v Villarreal
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: LA LIGA 2011-12

Postby Mr S » Fri Aug 26, 2011 5:58 pm

http://www.goal.com/en/news/1717/editor ... ers-of-the

гоол.ком-н нийтлэлчдийн таамаг.......
ихэнх нь Барсаг түрүүлнэ гэжийна...... :ногоон:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: LA LIGA 2011-12

Postby Canix » Fri Aug 26, 2011 7:59 pm

Энэ сэдвийн эхлэл гоё болжээ. Цаашид лиг нь сонирхолтой үргэлжлэн бүүр гоё болно гэж найдаж байна. Лэвантэ гэдэг чинь харин жинхэнэ эвгүй тактиктай наймаачин гарууд байна даа
Canix
 
Posts: 38
Joined: Sat Aug 20, 2011 9:11 pm

Re: LA LIGA 2011-12

Postby Mr S » Thu Sep 01, 2011 2:14 pm

2-р тойрог.........

8 сарын 27-нд........
Sporting 1-2 R Sociedad
Imanol Agirretxe (35')
Imanol Agirretxe (65')
Miguel de las Cuevas (pen 68')
Баскийн баг Спортинг-г талбайд нь буулган авчээ............ тэдний багийн 24 настай довтлогч Агиррэтсэ 2 үед мөргөж 2 гоол хийн........ 0-2.......
68 минутанд эзэн багийн Куэвас пэналтигаас гоолдож тооны зөрүүг багасгасан ч тэнцүүлэх цаг байсангүй............

Valencia 4-3 Racing
Roberto Soldado (1')
Roberto Soldado (og 6')
Lautaro Acosta (14')
Adrian Gonzalez (56')
Adil Rami (57')
Roberto Soldado (88')
Roberto Soldado (90')
Валэнсия Мэстаяадаа 3-1-р хожигдож байгаад гайхалтай comeback хийн Рэсинг-г 4-3-р хожлоо........... Солдадо айлын хаалганд хэт трик өөрийн хаалганд 1........... нийт 4 гоол энэ тоглолтонд хийлээ.........
Дөнгөж тоглолт эхлээл эхний минутанд Испани шигшээгийн довтлогч Солдадо гоолдлоо......... Пабло Эрнандэз 16-н гаднаас хүчтэй цохисныг Рэсинг хаалгач Тоно хаасан ч ойсон бөмбөгийг Солдадо хаалганд хийчихсэн......... 1-0.........
5 минутын дараагаар Солдадо өөрийн хаалганд гоол хийчихэв.......... зочин багийнхны цохисон булангийн цохилтыг мөргөөл өөрийн хаалганд......... 1-1.........
14 минутанд зочин багийн Мануэл Арана-н дамжуулалтыг довтлогч Акоста 16-с хаалгачаас өрсөн цохиж........ 1-2........ зочид тэргүүлж эхэллээ....... Акоста энэ зун Сэвилл-с ирсэн..........
2-р үед........ 56 минутанд Адриан Гонзалэз тоог 1-3.......... болголоо........ хамгаалагчид ойсон бөмбөгийг авч хаалга руу цохиол гоол............
Тун удалгүй........ талбайн эзэд тооны зөрүүг багасгалаа........ Пабло Эрнандэз-н цохисон булангийн цохилтыг 16-с....... Валэнсия-н шинэ цэрэг Рами мөргөж гоол.......... 2-3.......
88 минутанд......... эзэн багт сэлгээгээр орж ирсэн Жонас-н урагш маш гоё хөөргөж гаргаж өгснийг 16-с Солдадо цохин гоол........... 3-3....... тэнцүүллээ.......
Цаг дуусах мөчид........ Жорди Алба-н зүүнээс өгсөн дамжуулалтыг Солдадо хаалганд хийснээр.......... 4-3........ энэ гоол Мэстаяаг буцалгалаа......... Солдадо хэт трик..........
Image
Image
Image
Image

Granada 0-1 Betis
Лигийн шинэ цэргүүдийн тулаанд Бэтис............. Рубэн Кастро-н гоолоор 3 оноогоо авлаа.......... тэрээр 88 минутанд мөргөж гоолдсон..........


8 сарын 28-нд……..
Atlético 0-0 Osasuna
Мадридын баг Осасунатай хуурай тэнцэээ хийв........ шинэ цэрэг Фалкао нь энэ тоглолтонд орсонгүй....... мөн Форлан багаа орхиж байгаа тул энэ тоглолтонд оролцоогүй ээ........ довтлогчгүйдснээс гоол орсонгүй дээ.........
Image

Athletic 1-1 Rayo
Баскууд Сан Мамэстаа лигийн шинэ цэргүүдтэй тэнцлээ..........
56 минутанд эзэн багийн хагас хамгаалагч Итурраспи маш гоё оролт хийн 16-с цохин гоол.......... 6 минутын дараагаар зочин багийн Мовилла тоог тэнцүүлчихэв..........
Image
Image

Mallorca 1-0 Espanyol
Маяорка Дэ Гузманы гоолоор Эспаниолыг буулган авлаа…….. 62 минутанд эзэн багийн довтлогч Дэ Гузман 16-н гаднаас нилээн холоос хүчтэй цохин гоол……….

Getafe 1-1 Levante
Гэтафэ талбайдаа Лэвантэ-тай тэнцлээ……. 62 минутанд эзэн багийн Мику 16-с цохин гоолдсон бол 77 минутанд Лэвантэ-д сэлгээгээр орж ирсэн Жуанлу зүүн талаас маш гоё эргүүлэгтэй цохин гоолдож тоог тэнцүүлсэн..............

R Zaragoza 0-6 Real Madrid
Cristiano Ronaldo (24')
Marcelo (28')
Xabi Alonso (64')
Cristiano Ronaldo (71')
Kaká (82')
Cristiano Ronaldo (87')
Зарагоза-г талбай дээр нь Эзэн хааны баг бут ниргэлээ….. өнгөрсөн жилийн мэргэн бууч Кристиан хэт трик хийгээл...........
Тоглолтын 24 минутанд Озил-н урагш өгснийг Кристиан хөнгөхөн хатгаал гоол........ 1-0.........
4 минутын дараагаар Рамос-н баруун жигүүрээс хөөргөж өгснийг 16-д Марсэло тогтоон зүүн хөлөөр цохин гоол......... 2-0.....
2-р үеийн 64 минутанд 16-н гаднаас Шави Алонзо цохиол гоол........... 3-0........
7 минутын дараагаар Ди Мария-н баруун жигүүрээс өгсөн кроссыг Кристиан хоосон хаалганд хийснээр 4-0.........
82 минутанд Кака зүүнээр авч орон 16-с цохиол гоол.........
Цаг дуусахаас 3 минутын өмнө Кака-н баруунаас өгсөн дамжуулалтыг Кристиан хаалганд хийн 6-0......... Кристиан хэт трик...........
Image
МАРСЭЛО СЭЛЭБРЭШН……..
Image
Image
I BELONG TO JESUS……..
Image

Sevilla 2-1 Málaga
Álvaro Negredo (2')
Álvaro Negredo (26')
Santi Cazorla (81')
Нэгрэдо-н эхний үед оруулсан 2 гоол Сэвиллд ялалт авчирлаа........ энэ зун арилжаа наймааг Жиант 2-с дутахааргүй хийсэн Малага эхний тоглолтондоо Андалузын багийн талбайд хожигдлоо.........
Тоглолт эхлээл 2 дахь минутанд Навас-н баруунаас өгсөн кроссыг хаалганы урдаас Нэгрэдо мөргөж гоол......... 1-0..........
24 минутын дараагаар Нэгрэдо Пэротти-н дамжуулалтаар гоолдож 2-0.........
Цаг дуусахаас Малага-н 20 сая еврогийн үнэтэй Казорла 16-н гаднаас галзуу фрий кик цохин гоолдсон ч тэнцүүлэх цаг зочдод байсангүй..............
Image
ГАРААНЫ ТАЛ НЬ ШИНЭ ТОГЛОГЧИД............ РУУД, МАТЯСОН, КАЗОРЛА, ХОАКИН, ТОУЛАЛАН........
Image
Image


8 сарын 29-нд……
Barcelona 5-0 Villarreal
Thiago (25')
Cesc Fábregas (45')
Alexis Sánchez (47')
Lionel Messi (52')
Lionel Messi (74')
Хамгаалалт асуудалтай байсан Шумбагчдыг Ноу Кампад живүүллээ..............
Хамгаалалтынхан тэр чигээрээ гэмтэл торгуулиас болж тоглоогүй............ Пикэ, Пуёол, Адриано нар гэмтэлтэй Алвэс торгуултай……… учир гараанд Валдэз, Бускуэтс, Машэрано, Абидал, Кэйта, Фабригас, Инэста, Тиаго, Мэсси, Пэдро, Санчэз нар гарч.. сэлгээгээр Шави, Вилла, Жонатан Дос Сантос нар тоглосон............
25 минутанд Тиаго авч орон 16-н шугам дээрээс зүүн хөлөөр цохисон нь хаалганд орсноор 1-0.........
1-р үеийн төгсгөлд Мэсси-н урагш маш гоё гаргаж өгснийг Фабригас авч хаалгачийг тойрон хоосон хаалганд гоолдсноор.......... 2-0....... Ла лигийн дэбут тоглолтондоо гоолдоол...........
2-р үе эхлээл 2 дахь минутанд Тиаго-н дамжуулалтыг Санчэз авч орон 16-с цохиол гоол........... 3-0.......... мөн л Фабри-н адил дэбут тоглолтондоо гоолдлоо.........
52 минутанд Инэста-н гайхамшигтай урагш гаргаж өгсөн дамжуулалтыг Мэсси авч мөн л хаалгачийг тойрон хоосон хаалганд цохин гоол......... 4-0........
74 минутанд Тиаго-н баруунаас өгсөн кроссыг Мэсси хаалганд чихэж дабдлаа........ 5-0.......... Мэсси өөрөө довтолгоог эхлүүлээл......... гайхалтай........
Image
Image
Image
Image
Image
Image
СУПЕР СЭЙВ........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: LA LIGA 2011-12

Postby Mr S » Thu Sep 01, 2011 2:17 pm

энэ тойргийн дараагаар РЕАЛ лигийг тэргүүлж эхэллээ.... Барса Валэнсия Сосидад Сэвилл Маяорка Бэтис зэрэг багууд 3 оноотой араас нь явна.........
энэ улирал Аваргуудын лигид орох шар шумбагчид доороосоо 2-т......


Мэргэн буучид....

Cristiano Ronaldo 3
Roberto Soldado 3
Lionel Messi 2
Imanol Agirretxe 2
Álvaro Negredo 2
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: LA LIGA 2011-12

Postby Realist922 » Thu Sep 01, 2011 5:19 pm

энэ барса гэж яацан баг вэ? 5-0ддог өвчтэй юмуу хаашаа юм аваргууд-н лиг-т орж байгаа испани-н нэр төр вияареал-г 5-0 бөмбөгдөөд бууцаасан,итали орон-г төлөөлсөн наполи-г 5-0-ээр
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: LA LIGA 2011-12

Postby Realist922 » Thu Sep 01, 2011 5:20 pm

марсело-н селебратион гоё байлээ шүү
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: LA LIGA 2011-12

Postby SAVAGE » Tue Sep 13, 2011 10:28 am

Real Betis Hit The Woodwork Three Times In Three Seconds
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: LA LIGA 2011-12

Postby Nomer 10 » Mon Sep 19, 2011 2:12 pm

Хөөрхий Хэтафэ үзэгчгүй хэцүүдэж байнаа. Порно шахуу юм хийгээд хүмүүсээ ир гэж хах.

Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: LA LIGA 2011-12

Postby Nomer 10 » Mon Sep 19, 2011 2:14 pm

Энд бас нэг коммершл бна. Өрөвдөлтэй юм кк.


Advertising campaign for the Spanish football team GETAFE.
Translation:
Guy: I tried my best in the match yesterday. I shouted, I cried, I laughed. I emptied my guts.
I think I don't have feelings anymore.

Koala: Without feelings? Listen to this.

Song: I'm blind, I'm tiny and I run slow.
I always wanted to love and be loved.
But my wife keeps me in bed with her plush toys while she loves somebody else.

Koala is my name and miserable my surname.
Because of being hairy I bleed when I shave.
When I jump my rotula dislocates without reason.

When I love deeply my heart shatters.
I like masked superheros. I guess I'm a damn midget full of complexes.
If all this wasn't enough, I got another big problem.
When I'm happy I look like a fucking idiot.

Girl chorus: Poor animal with 42 centimeters of unhappiness.

Koala: Were you moved?
Guy: No.
Claim: GETAFE. Empty of feelings. Until next season.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: LA LIGA 2011-12

Postby Тэгшээ » Mon Sep 19, 2011 6:15 pm

Team Of The Week:

GOALKEEPER

Juan PABLO /Sporting Gijon/

DEFENDERS

Javi VENTA /Levante/

Sergio BALLESTEROS /Levante/

Adil RAMI /Valencia/

Eric ABIDAL /Barcelona/

MIDFIELDERS

Cesc FABREGAS /Barcelona/

XAVI /Barcelona/

Daniel BENITEZ /Granada/

FORWARDS

Lionel MESSI /Barcelona/

Roberto SOLDADO /Valencia/

Radamel FALCAO /Atletico Madrid/
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LA LIGA 2011-12

Postby o_baatar316 » Mon Sep 19, 2011 6:37 pm

Энэ Солдадо формлог гоё байна аа, ирэх тойрогт эднийхтэйшд, гай болж мэдэх л хүн дээ манайд...
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: LA LIGA 2011-12

Postby Mr S » Tue Sep 20, 2011 2:10 pm

3-р тойрог........

9 сарын 17-нд……….
Mallorca 0-1 Málaga
31 настай аргэнтин хамгаалагч Дэмичэлис Малагад роуд тоглолтоос хожил авчирлаа…………. 39 минутанд Санти Казорла-н цохисон фрий кик-г Дэми 16-с мөргөж гоолдлоо………… Малага лигийг тааруу эхэлсэн ч 2 дараалан хожоод байна........ харин Маяорка 2 дараалан хожигдлоо............

Sporting 0-1 Valencia
Робэрто Солдадо-н 5 дахь гоол Валэнсияд хожил авчирлаа........... 30 минутанд Жонас-н хүчтэй цохилтыг Спортинг хаалгач Колинас хаасан ч ойсон бөмбөгийг Солдадо нэмээд гоолдчихлоо...........
Валэнсия 3 тоглож 3 хожоод байна.............
Image

Granada 1-0 Villarreal
Шумбагчид лигийн шинэ багийг барсангүй дээ………. 56 минутанд эзэн багийн Нигэр довтлогч Учэ-н мөргөж оруулсан баг Гранадад 35 жилийн дараахи Ла лигийн ялалтыг авчирлаа........... Учэ шумбагчдаас энэ улирал Гранадад лооноор тоглож байгаа билээ......... үндсэн багаа булшлаал.........хэхэ........
тэнцүүлэх боломж шумбагчдад байсан ч ашиглаж чадсангүй.......... 79 минутанд Росси пэналти цохиол шон хусаал............. шумбагчид ч энэ улирлыг хүндхэн эхлүүлж байна даа....... 1 оноотой сүүлээсээ 2-т...........

Barcelona 8-0 Osasuna
Lionel Messi (5')
Cesc Fábregas (13')
David Villa (34')
Rovérsio (og 40')
Lionel Messi (41')
Xavi (57')
David Villa (76')
Lionel Messi (79')
Shots (on Goal) 18(14) - 7(1)
Fouls 8 - 15
Corner Kicks 8 - 3
Offsides 7 - 1
Time of Possession 82% - 18%
Yellow Cards 1 - 6
Saves 1 - 7
Осасунаг бут ниргэлээ........ Мэсси хэт трик, 2 дамжуулалт, Вилла дабл....... Фабри 1 гоол 3 дамжуулалт......... гайхалтай тоглолт.........
Манайхнаас гараанд – Валдэз, Пуёол, Машэрано, Бускуэтс, Абидал, Алвэс, Фабригас, Шави, Тиаго, Вилла, Мэсси нар гарч сэлгээгээр Адриано, Макстэлл, Афэлай нар тогложээ..........
Тоглолт эхлээл 5 минутанд эхний гоолыг Мэсси хийлээ...... Алвэс-н баруунаас мөргөж дамжуулсныг хоосон хаалганд хатгаал гоол.......... 1-0
2 минутын дараагаар Вилла зүүнээр авч орон 16-с цохисныг хаалгач Андрэс хаачихав........ Мэсси нөгөө гайхалтай run хийн цохисыг мөн л Андрэс хаалаа.......
13 минутанд талбайн төвөөс Мэсси-н урагш хөөргөж дамжуулсныг Фабри хамгаалагчаас сугаран гарч хаалганы урдаас шууд зүүн хөлөөр цохин гоол......... 2-0........
12 минутын дараагаар Мэсси-н маш гоё урагш өгснийг Фабри авч хаалгачийн эсрэг ганцаар гараад хаалгачихав........ гайхалтай хосолж байна аа..........
Аби гоолдох тун дөхсөн ч отонд орсон байлаа..........
30 минутанд Алвэс баруунаас хөөргөж өгснийг 16-с Мэсси мөргөж....... хаалганы баруун шон хуслаа............
4 минутын дараагаар Аби-н урагш дамжуулсныг Вилла зүүнээр авч орон хаалгачийг тойрон гараад хоосон хаалганд цохин гоол.........
40 минутанд Аби-н дамжуулалтыг Вилла авч орон цохисныг хаалгач хаасан ч бөмбөг хамгаалагч Ровэрсиод ойн хаалганд орлоо.......... 4-0...........
Тун удалгүй тоог Мэсси дахин нэмлээ......... Фабри-н дамжуулалтаар гоолдож 5-0........... эхний үе 5-0-р өндөрлөлөө...... Мэсси Фабри-н ойлголцол үнэхээр галзуу байна аа..........
2-р үе эхлээл 5 минутанд Алвэс-н дамжуулалтыг Мэсси 16-с цохисон нь хаалганы дээд хөндөл хуслаа............
57 минутанд Мэсси-н дамжуулалтыг Шави 16-с хаалгачийг давуулж хөөргөж цохин 6-0........
76 минутанд Фабри-н дамжуулалтаар Вилла гоолдож дабл.......... 3 минутын дараагаар Фабри-н дамжуулалтыг Мэсси авч орон 16-с цохин 8-0................ Фабри 3 дахь дамжуулалт........ Мэсси Фабри-н ойлголцол үнэхээр галзуу байна аа..........
Энэ тоглолтонд Осасуна хаалгач Андрэс сайн байгаагүй бол бүүр олон гоол алдах байлаа......... бас шон.........
Image
Image
3 ГООЛ & 3 АССИСТ……..
Image

Sevilla 1-0 R Sociedad
Андалузын баг Сосидад-г талбайдаа 34 настай Фрэдэрик Каноутэ-н гоолоор буулган авлаа…………. 53 минутанд Нэгрэдо-н мөргөж дамжуулсныг Мали довтлогч хаалганд хийснээр тоглолтын цорын ганц гоолын эзэн болжээ…………. Сэвилл хожигдолгүй явна……. 2 хожил 1 тэнцээ………….
Image
Image


9 сарын 18-нд.........
Getafe 0-1 Rayo
Гэтафэ талбайдаа шинэ цэргүүдэд нухууллаа..............
Тоглолт эхлээл 4 минутанд талбайн эзэд гоол алдчихлаа...... зочин багйин Пити-н цохисон булангийн цохилтыг Ботэло мөргөж дамжуулсныг Мичу нэмж мөргөөл гоол........ 2-р үед........ Гэтафэ-н хамгаалагчдын алдааг Раяо-нхан ашиглаж чадсан бол олон гоолоор хожих байлаа........ эцсийн мөчид хаалгач Мояа багаа олон бөмбөгөөр хожигдох аюулаас аварлаа.......... Гэтафэ энэ ч улирал тун хүнд байна даа........ 3 тоглолтоос 1-хэн оноотой....... зун гол тоглогчдоо алдсан нь нөлөөлөөл байх шиг..........

R Zaragoza 2-1 Espanyol
Luis Garcia (29')
Javí López (71')
Luis Garcia (pen miss 87')
УЛААН КАРТ - Javí López (85)
Luis Garcia (90')
Зарагоза талбайдаа Каталоны нөгөө багийг буулган авч энэ улиралын анхны хожлоо авлаа.......... үндсэндээ Эспаниол-с энэ зун Зарагозад ирсэн довтлогч Луйс Гарсия хожчихлоо.......... даблдаал.......... хэт трик хийх боломжтой байсан ч пэналти цохиол хаалгаал........ 6 жил тоглосон хуучин багаа нухчихлаа даа..........

Atlético 4-0 Racing
Radamel Falcao Garcia (23')
Radamel Falcao Garcia (pen 36')
Radamel Falcao Garcia (55')
Adrián (78')
Радамэл Фалкао хэт трик............. энэ зун Агэуро-н орон зайг нөхөхөөр Порто-с ирсэн 25 настай Колумби довтлогч Фалкао өөрийн өртөгөө нөхөж эхэллээ......... Рэсинг-г 4-0-р хожиход 3 гоол хийлээ............. сэлгээгээр орж ирсэн Адриан эцсийн цэгийг тавьжээ............. энэ тоглолтонд Фалкаотай цуг ирсэн Арда Туран 2 дамжуулалт хийжээ......... Атлетико энэ улирлын анхны хожлоо авлаа.............

Levante 1-0 Real Madrid
УЛААН КАРТ - Sami Khedira (40)
Arouna Koné (68')
Энэ тойргийн гол сэнсаци........ Барса өрсөлдөгчөө 8-0-р бут ниргэсэн бол Реал Лэвантэд хожигдчихлоо............. гол буруутан нь Ароуна Конэ............ энэ зун Сэвилл-с ирсэн тэрээр 68 минутанд хожлын гоолыг Касилас-н хаалганд хийсэн............ эхний үед Ди Мария-н жүжиглэлтээс болж Сами Хэдира 2 дахь шар картаа авч хөөгдснөөр зочид 10-уулаа үлдсэн......... энэ нь ч тоглолтонд нөлөөлсөн......... 2-р үед сүүлийн үед гоолын бороо оруулаад байгаа Роналдог талбайд гаргасан ч хожигдлоос зайлсхийж чадсангүй ээ............
Эхний 2 тойрогт 10 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд хийгээд байсан эзэн хааны баг энэ тоглолтонд гоол хийсэнгүй ээ.............
Image
Image

Athletic 2-3 Betis
Beñat (7')
Perez Nacho (13')
Oscar (38') БИЛБАО
Salvador Lopez Sevilla (pen 45')
УЛААН КАРТ - Mario (75)
David López (pen 86') БИЛБАО
УЛААН КАРТ - Fernando Amorebieta (90) БИЛБАО
Баскууд талбайдаа БЭТИС-д нухууллаа............ Андалузын 2 баг Баскийн багуудыг нухаал.......... Сэвилл Сосидад-г буулган авсан бол Билбаог Бэтис 3-2-р нухчихлаа..................
Бэтис энэ хожлыг авснаар 3 хожилтой тэргүүлэгчдийн эгнээнд явна..........
Imageg
Image
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: LA LIGA 2011-12

Postby Mr S » Tue Sep 20, 2011 2:14 pm

3 тойргийн дараагаар Валэнсия Бэтис 3 хожилтой лигийг тэргүүлжийна.........

Valencia 3 тоглолт 3 хожил 0 тэнцээ 0 хожигдол +3 9 оноо
Betis 3 3 0 0 +3 9
Barcelona 3 2 1 0 +13 7
Sevilla 3 2 1 0 +2 7
Real Madrid 3 2 0 1 +7 6
Málaga 3 2 0 1 +4 6
Levante 3 1 2 0 +1 5
Rayo 3 1 2 0 +1 5
Atlético 3 1 1 1 +3 4
R Sociedad 3 1 1 1 0 4
R Zaragoza 3 1 1 1 -5 4
Osasuna 3 1 1 1 -7 4
Espanyol 3 1 0 2 -1 3
Mallorca 3 1 0 2 -1 3
Granada 3 1 0 2 -4 3
Athletic 3 0 1 2 -2 1
Getafe 3 0 1 2 -3 1
Racing 3 0 1 2 -5 1
Villarreal 3 0 1 2 -6 1
Sporting 3 0 0 3 -3 0


Мэргэн буучид........

1 Roberto Soldado /Valencia/ 5
Lionel Messi /Barcelona/ 5
3 Cristiano Ronaldo /Real Madrid/ 4
4 Cesc Fábregas /Barcelona/ 3
Santi Cazorla /Málaga/ 3
Imanol Agirretxe /Real Sociedad/ 3
Radamel Falcao Garcia /Atlético Madrid/ 3
Álvaro Negredo /Sevilla FC/ 3
Miku /Getafe/ 3

Дамжуулалт........

1 Cesc Fábregas /Barcelona/ 4
2 Lionel Messi /Barcelona/ 3
3 Xabi Prieto /Real Sociedad/ 2
Jesús Navas /Sevilla FC/ 2
Santi Cazorla /Málaga/ 2
Jonathan /Real Betis/ 2
Mesut Özil /Real Madrid/ 2
Arda Turan /Atlético Madrid/ 2
Thiago /Barcelona/ 2
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: LA LIGA 2011-12

Postby Mr S » Tue Sep 20, 2011 2:30 pm

Image
Жосэ өөрийн Баллон ДОр-г дуудлага худалдаагаар борлуулж олсон орлогоо Бобби Робсоны санд хандивлах гэнэ.......... 2010 онд Интер-г дасгалжуулж трипл хийн энэ шагналыг авч байсан........ тэрээр Бобби Робсонтой нэгэнт цагт хамт ажиллаж...... түүний туслах, орчуулагч нь байсан билээ.......

Реал-н Албиол 1 сард Малага явах хүсэлтэй гэнэ............ Малага мөн тэдний Гранэрог сонирхож бгаа..........

Neymar rejects new Real link



4-р тойрог.......

Tuesday, September 20, 2011
Osasuna v Sevilla FC
Real Sociedad v Granada
Villarreal v Mallorca

Wednesday, September 21, 2011
Real Sociedad v Granada
Atlético Madrid v Sporting Gijon
Málaga v Athletic Bilbao
Racing Santander v Real Madrid
Хэдира /торгууль/, Пэпэ, Коэнтрао /гэмтэлтэй/ нар тоглохгүй........ нийт лигид 86 тоглосноос 49-д нь Реал ялж, 20-д нь Рэсинг хожиж бж......... өнгөрсөн 4 улирал Реал 8 удаа хожиж бж..... 3-хан гоол алдаж........ Реал-н 10 тоглолт дараалан гоолдсон амжилтыг Лэвантэ зогсоожээ... энэ улиралд нэг тоглолтонд дунджаар 4,3 гоол хийж бгаа........ Жозэ-н удирдсан 41 лигийн тоглолтын 7-д нь гоол хийгээгүй бна....... Рэсинг энэ улирал хожил аваагүй 5 багийн нэг......... Реал өнгөрсөн улирлын 3 дахь олон улаан карттай баг..... 7 карт..... Valencia (8), Real Zaragoza (9)......... Рэсинг энэ улирал 8 гоол хаалгандаа алдсан нь Осасуна-н /9/ дараахи үзүүлэлт........ Реал энэ улирал хийсэн 10 гоолын 6-г сүүлийн 30 минутанд хийжээ...... Хугайн Рэсинг-н эсрэг 7 тоглолтонд 5 гоол хийжээ.......... харин Кристиан 2 тоглолтонд 5-г хийж бж......

Rayo Vallecano v Levante
Valencia v Barcelona
Мэсталлад нийт Лигийн 76 тоглолт хийснээс 29-д нь талбайн эзэд 30-д Барса хожиж бжээ.......... Валэнсия Барсатай хийсэн сүүлийн 10 лигийн тоглолтонд 1 л хожжээ..... /2007 оны 2 сард 2-1-р/....... Барса энэ улирал 3 тоглолтонд 15 гоол хийгээд бгаа нь 2 дахь олон гоолтой лигийн эхлэл...... /1951 онд 19 гоол хийж бсан........ / аваргууд энэ улирал эхний хагаст хамгийн олон гоол хийгээд бгаа..... 9 гоол........ Пикэгүй тоглосон сүүлийн 10 тоглолтоос 8 хожил 2 тэнцээ...... Мэсси-н хамгийн гайхалтай улирлын эхлэл...... 3 тоглолтонд 5 гоол....... Солдадо, Фабригас нар лигийн 3 тоглолтонд дараалан гоолджээ..... Фабри өнгөрсөн улирал ЕПЛ-д хийсэн бүх гоолтойгоо ижил гоолыг 3-хан тоглолтонд хийгээд бна......

Thursday, September 22, 2011
Espanyol v Getafe
Real Betis v Real Zaragoza
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: LA LIGA 2011-12

Postby Logger » Tue Sep 20, 2011 2:44 pm

Mr S wrote:Neymar rejects new Real link



Neymar set to join Real Madrid next summer for £53m after 'medical in Sao Paulo'

Read more: http://www.dailymail.co.uk/sport/footba ... z1YTMaKqdK
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: LA LIGA 2011-12

Postby Чуугий » Fri Sep 23, 2011 11:57 am

Энэ Бетис чинь харин овоо үзээд байна уу даа.
Бас л гоё баг байж билээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: LA LIGA 2011-12

Postby El Payaso » Fri Sep 23, 2011 3:21 pm

харин тэххх... гэхдээ хуваарь харж байхад удахгүй Малага хүснэгтийг тэргүүлж эхлэх бололтой... Леванте Сарагоса гээд гурав дараалсан хямдхан баг байна... Малагаг тэгсэн гарууд ФСИ Санти Казарло гээд эхэлж... нөхөр ч эвгүй формтой байгаа л даа...

Манайхан Севияад тоглоно. Тэгсэн манай нэг фэн тэд Бетисийг үзэн яддаг юм чинь манайд бууж өгөх байх гэж... :ногоон: Тэд дерби билээ... Тэгсэн манай өөр нэг фэн үгүй дээ Дель Нидог дэмжидгүй учраас тэд Бетисээс илүү биднийг үзэн ядаж буй гэжээ... Нөгөө ТВ ийн эрхийн талаар Реал Барсагийн өөдөөс босоод байгаа Севияагийн босс... манайхан бас ч гэж лигтээ Реал Барсагийн дараа орох хэмжээний мөнгө ТВ ээс хусдаг... шинэ гэрээ ёсоор бас бага ч болов мөнгө алдах гээд байгаа болхоор жижиг багуудтай нийлж далдайхгүй аажуухан байдлыг харж байгаа билээ... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LA LIGA 2011-12

Postby kayo » Fri Sep 23, 2011 3:46 pm

Бетис өнгөрсөн жил капаар манайхтай сайн үзсэн шүү, их гоё дайчин довтолж тоглодог баг байсан, Пеп ч дараа жил бетис дээд лийгт гарч ирвэл нэлээн сайн өрсөлдөгч болно гэж байсан, үнэхээр сайн үзэж байнаа, дунд хэсгээс л суух байх даа
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: LA LIGA 2011-12

Postby El Payaso » Fri Sep 23, 2011 3:48 pm

Санта Круз чинь ирчихсэн лааж байна лээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LA LIGA 2011-12

Postby Жавхаа » Fri Sep 23, 2011 3:49 pm

аль манай юу :ногоон:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5246
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: LA LIGA 2011-12

Postby Moza » Sat Sep 24, 2011 4:47 pm

Өнөөдөр ч гоё тоглолтууд болох нь дээ...

18:00 Athletic Bilbao - Villarreal
18:00 Sevilla - Valencia
20:00 Real Madrid - Rayo Vallecano /энэ нээс бусад нь :ногоон: /
22:00 Barcelona - Atletico Madrid
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: LA LIGA 2011-12

Postby Mr S » Wed Sep 28, 2011 3:50 pm

4-р тойрог…….

9 сарын 20-нд……….
Osasuna 0-0 Sevilla
өнгөрсөн тойрогт Барсад 8-0-дуулсан Осасуна талбайдаа Сэвиллтэй “хуурай“ тэнцлээ………… талбайн эзэд арай илүү довтолж санаачлагатай байсан ч Андалузын багийн хаалгач Жави Варас тун сайн блаа………. 8 сэйв……….
Эзэн багийн Фэрнандэз ч хаалгаа тун сайн манасны ачаар “хуурай” тэнцээ……

R Sociedad 1-0 Granada
Баскууд Гранадаг талбайдаа Эстрада-н 64 минутанд оруулсан гоолоор буулган авлаа...........

Villarreal 2-0 Mallorca
Giuseppe Rossi (8')
Nilmar (52')
Шумбагчид Маяоркаг 2-0-р хожиж энэ улирлын анхны хожлоо авлаа……….. Маяорка лигид 3 дараалан хожигдоод байна………
Image


9 сарын 21-нд……….
Málaga 1-0 Athletic
Малага-н Казорла-н фрий кик-с гоолдсон гоолоор Баскийн багийг буулган авлаа……….

Rayo 1-2 Levante
Valdo (10') ЛЭВАНТЭ
Sergio Ballesteros (29') ЛЭВАНТЭ
Raúl Tamudo (pen miss 72')
Raúl Tamudo (72')
УЛААН КАРТ - Pedro (77) РАЯО
өнгөрсөн тойрогт Реал-г буулган авч сэнсаци тарьсан Лэвантэ эрчээ алдалгүй Раяог талбайд нь 2-1-р хожлоо…………

Racing 0-0 Real Madrid
Shots (on Goal) 5(2) - 16(2)
Fouls 20 -19
Corner Kicks 2 - 10
Offsides 2 - 2
Time of Possession 27% - 73%
Yellow Cards 5 - 3
Red Cards 0 - 0
Saves 2 - 2
РЕАЛ өмнөх тойрогт хожигдсон шокноосоо гараагүй болтой…… Рэсинг-н талбайгаас 1 оноо л авлаа даа……….
Image
Image

Atlético 4-0 Sporting
Alberto Ramos (og 28')
Alvaro Dominguez Soto (68')
Radamel Falcao Garcia (72')
Radamel Falcao Garcia (81')
Атлетико Спортинг-г талбайдаа бут ниргэлээ.........Фалкао даблдаал....... сүүлийн 2 тоглолтонд 5 гоол........... Фалкао-н агаарт тэмцэх чадвар үнэхээр гайхалтай байна аа.........
Тоглолтын эхнээс л талбайн эзэд илүүрхэж байлаа........ үүний үр дүнд 28 минутанд Спортинг-н Рамос өөрийн хаалганд гоолдож 1-0...........
2-р үед ч...... Атлетико-н довтолгоо улам эрчимтэй үргэлжилсээр л........ 68 минутанд Фалкао зүүнээр орон 16-н зүүн өнцгөөс цохисон нь хаалганы шон хусаал........... үүний дараахан Габи-н цохисон булангийн цохилтыг 16-с хамгаалагч Домингуэз маш гоё мөргөн гоол......... 2-0........
4 минутын дараагаар Фалкао жинхэнэ ур чадвар гарган гоолдлоо......... Габи-н дамжуулалтыг авч орон 16 дотор хамгаалагчдаар жинхэнэ наадлаа......... 2 тийш ээлжилж дарж ханаруулж байгаа 16-с цохиж гоол.......... 3-0........
81 минутанд Габи-н баруун хажуугаас цохисон фрий кик-г 16-с Фалкао мөргөж гоол........... 4-0......... Фалкао даблдлаа....... мань эр ч агаарт тун хүчтэй юм........ 2 давхарын бөмбөг бүрт хүрээл...... Габи 3 дамжуулалт.......

Valencia 2-2 Barcelona
Eric Abidal (og 12')
Pedro (14')
Pablo (23')
Cesc Fábregas (77')
УЛААН КАРТ - Jordi Alba (90)
Shots (on Goal) 9(1) - 10(7)
Fouls 14 - 5
Corner Kicks 4 - 3
Offsides 2 - 12
Time of Possession 38% - 62%
Yellow Cards 4 - 1
Red Cards 1 - 0
Saves 5 - 0
Мэстаяад Барса 2-2-р тэнцлээ............
Манайхаас гараанд – Валдэз, Пуёол, Машэрано, Абидал, Алвэс, Бускэутс, Кэйта, Шави, Фабри, Мэсси, Пэдро нар гарч сэлгээгээр Вилла, Адриано, Тиаго нар тоглолоо.......
Тоглолт эхлээл 6 минутанд Мэсси-н төвөөс урагш маш гоё гаргаж өгсний Пэдро 16-с шууд цохисныг Валэнсия хаалгач Гуаита хаачихав..........
6 минутын дараагаар эзэн багийн Матиэу-н зүүнээс өгсөн кроссыг Аби өөрийн хаалганд хийчихэв........... 1-0....... уул нь Валдэз ард нь байсан......
Гэсэн ч удалгүй....... Барса тэнцүүлчихэв....... Мэсси-н урагш гаргаж өгснийг Пэдро зүүнээр орон цохиол гоол......... 1-1.......
17 минутанд Валэнсия-н хамгаалагч Рами 16 дотор Мэссиг унагасан ч шүүгч пэналти гэж үзсэнгүй......
6 минутын дараагаар Матиэу-н ээлжит зүүн жигүүрээс өгсөн кросст Аби хальт хүрч......... тэрийг нь Пабло хаалганд хийчихлээ........... 2-1.......... дахин талбайн эзэд тэргүүлж эхэллээ......
41 минутанд талбайн эзэд тоог ахиулах сайхан боломжоо алдлаа......... Матиэу-н зүүнээс өгсөн кроссыг Солдадо хоосон хаалганд цохиол хаалганы гадуур..........
2-р үе.........
62 минутанд сэлгээгээр орж ирсэн Вилла холоос хүчтэй цохисныг Гуаита бариад авав......... манай хүн хуучин багийнхаа эсрэг........
6 минутын дараагаар Машэрано маш холоос /25 м/ хүчтэй цохисон нь хаалганы дээд булан цохиол гарлаа......... жаахан доош байсан бол ч...........
75 минутанд Мэсси маш гоё юм алдлаа......... хаалгачийн эсрэг ганцаар гараал....... блокдуулчихлаа........
2 минутын дараагаар Мэсси-н урагш хөөргөж өгснийг Фабри авч хаалгачийн эсрэг гараал гоол.......... 2-2......... финиш үнэхээр сайн бна аа.......... ядах юмгүй.......... гоолдчихлоо......... манай хүн 4 тоглолт дараалан гоолдоол......... гайхалтай....... Мэсси Фабри-н ойлголцол супер байна аа......... Мэсси 2 асс.......
89 минутанд Мэсси-н урагш өгснийг Вилла 16-с цохисныг Гуаита хаачихав........
Цаг дуусах үед Алба улаан карт аваад хөөгчихөв.......
Нэмэлт цагт 16 дотор эзэн багийн Мигуэл Мэссиг унагасан ч шүүгч мөн л пэналти гэж үзсэнгүй........... Валэнсия-н хожлын цувралыг зогсоолоо доо...........
Image
Image
Image
Image
Image


9 сарын 22-нд……………
Espanyol 1-0 Getafe
Цаг дуусах мөчид эзэн багт сэлгээгээр орж ирсэн Пандиани гоолдож багтаа хожил авчирлаа.......... Пандиани энэ зун Осасуна-с ирсэн....... билээ........

Betis 4-3 R Zaragoza
Roque Santa Cruz (7')
Salvador Lopez Sevilla (pen 12')
Efraín Juárez (36')
Beñat (pen 47')
Roque Santa Cruz (49')
УЛААН КАРТ - Casto (69') БЭТИС
Juan Carlos (77')
Juan Carlos (79')
Shots (on Goal) 9(6) - 21(8)
Fouls 8 - 15
Corner Kicks 2 - 10
Offsides 2 - 6
Time of Possession 48% - 52%
Yellow Cards 0 - 2
Red Cards 1 - 0
Saves 5 - 2
БЭТИС Зарагозаг талбайдаа 4-3-р буулган авснаар лигийг 4 хожилтойгоор тэргүүлж эхэллээ………. БЭТИС-н СантаКруз, Зарагоза-н Хуан Карлос нар даблдаал……..
Image
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests