Лос Че. Шинэ улирал: 2012-2013

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Лос Че. Шинэ улирал: 2012-2013

Postby El Payaso » Wed Aug 10, 2011 11:19 am

За бас нэг багийнхаа сэдвийг нээе дээ...

За энэ жилийн хувьд их л онцлогуудтай улирал болох бололтой. Учир нь Солерийн үес хойш буюу 4-5 жилийн өмнөөс уналтанд орсон санхүүгийн нөхцөл байдал ерөнхийдөө бидний хяналтанд орж эхэллээ... Өр буурч байна. Клуб ашигтай ажилладаг болж байна.

За мэдээж ингээд клуб ашигтай ажиллаад мөнгө санхүүгийн асуудлаа зохицуулаад эхлэнэ гэдэг клубын амжилтанд ч нөлөөгөө өгч л таарна. Өнгөрсөн улирлын эхэнд хоёр ч гол тоглогчоо зарснаар үндсэндээ ахин ребүйлд хийх процессийг эхлүүлсэн гэж үзэж болно. Одоо багт байгаа тоглогчдын дийлэнхи нь Эмеригийн үед ирсэн тоглогчид эсвэл доод багаас дээшээ гарч ирсэн тоглогчид бүрдэж байна... Үндсэндээ бол хэдэн жилийн өмнөх валенсиа биш болжээ... хууччуулаас Альбелда Мигуэл хоёр л байх шив...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Wed Aug 10, 2011 11:19 am

Хаалгачид
Image
Висент Гуайта
Манай өнгөрсөн улирлын нээлтүүдийн нэг. Дэвид Де Геагийн хамтаар ирээдүйд испанийн хаалгачийн сэнтий рүү санаархаж байгаа нэгэн.
Image
Диего Альвес
Алмериагийн үндсэн хаалгач байсан тэрээр Висент Гуайтатай хүч үзхээр манай багт ирсэн. Палоп ба Канизаресийн хамтдаа манайд байсан үеийг ахин нэг сануулна л гээд байгаа...
Image
Кристиано Перрейра
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Wed Aug 10, 2011 11:33 am

хамгаалагчид
Image
Бруно Салтор-2
Эмеригийн анхны наймаануудын нэг тэрээр гийгүүлсэн ч юмгүй дордуулсан ч юмгүй нэлээд хэдэн жилийн нүүрийг энэ багт үзэж байна даа... Мигуэлийн сэлгээ.
Image
Хедвиг Мадуро-3
Куманы үеийн наймаа гэхээр багт өнгөрүүлсэн хугацаагаараа ахмадын тоонд орхоор болжээ. Ингэхээр манай баг ч сүүлийн хэдэн жил маш хүчтэй шинэчлэл хийсэн байгаа юм. Цагтаа бол Холландын бас нэг авьяас гэгдэж яваад зогсолтонд орсон хойно нь Куман авч риск хийсэн. Гэхдээ нэг их үнэ төлөөгүй л дээ. Бас л гийгүүлсэн юмгүй нэгэн. Гэхдээ улирал бүр Бруногоос бага талбайд гардаг атлаа ягаад байгаад байдгийг нь ойлгодгүй юм. Бодвол хэдэн цаас нь хэрэгтэй санагддаг юм уу.
Image
Ангел Деалберт-15
Эмеригийн хоёрдахь улирлын эхэнд авсан наймаа. Багт ирээд гуравдахь улиралдаа тоглочих вуу? Анх ирсэн жилээ пресизн сайн байсан. Улирал эхлээд ч давгүй байсан. Шигшээд ч дуудагдах боломжтой гэлцэж байсан. Тэгээд дараа улиралд нь гэмтэж өгөөд л тэрнээс хойш баг алхаас өөр юм хийгээгүй. Явуулчихмаар ч юм шиг. Гэмтэл нь эдгээд сайн тоглох ч юм шиг...
Image
Рикардо Кошта -20
Өнгөрсөн улирал волфсбургээс ирсэн. За тэгээд өнгөрсөн улирал төвийн хамгаалагчид дундаас хамгийн гайгүй нь байсан. Гэхдээ хамгаалалт удирдаж тоглох тоглогч биш гэдгээ харуулсан. Хажууд нь гайгүй төвийн хамгаалагч аваад ирвэл нөгөөхийнхөө заавар доор тогловол бас ч гэж муу нөхөр биш санагддаг. Гэхдээ энэ улиралд яалт ч үгүй шинэ хамгаалагчтай зогсоно. Тэр нь испани хэлгүй нөхөр гэхээр ээ дээ мань эр л хамгаалалтыг удирдах нь ээ дээ... :)
Image
Жереми Мэтью-22
Манайх чинь бүүр дээр үес л Марселийн Тайвотой холбогддог байлаа. Авчих гээд л. Гэтэл гэнэтхэн Францаас зүүнфүллбэк аваад ирсэн нь нөхөр. Тэр улиралдаа ч юун Тайво л байсан. Манайд ч сайн байгаа. Гэм нь бэртэмхий. Хүнд бэртэл авч удаан алга болдоггүй хэрнээ ойр ойр хөнгөн бэртээд байдаг.
Image
Мигуэл Брито-23
За нөхрийн талаар яриад ч яах вэ. Нэг цагийн бараг л дэлхийн шилдэг баруун аруудын нэг байсан. Буруу амьдралын хэвшилтэй байнга дасгалжуулагч нартай асуудал үүсгэдэг ялт ч үгүй бид түүнээс илүү баруун аргүй, илүү баруун ар олж авах бололцоогүйн улмаас байсаар л байгаа. Хөгшрөөд нэг их гүйхээ байсан ч хойноос чулуу чулуу пасс өгөөд л байдаг. Хэрэгтэй л тоглогч...
Image
Адил Рами
Үнсгэлжин ханхүү гэх үү? Дөрвөн жилийн өмнө хот тохижуулхын ажлынхаа хажуугаар сонирхогчийн багт хаая довтлогч хагас хамгаалагч сүүлдээ хамгаалагчаар тоглодог байсан мань эр гэнэтхэн Лиллийн хараанд өртөж дээд лигт тоглож францийн шигшээд хэд хэд дуудагдсан. Миний маш их найдвар тавьж буй тоглогчдын нэг. Манай сулхан хамгаалалтыг өөрчлөнө гэж найднам...

За энэ багт нэг франц бацаан нэмэгдэх байх. бас доод багийн Жонсон гэж баруун ар төвийн хамгаалалтанд Пардо нар нэмэгдэж мэднэ....
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Wed Aug 10, 2011 1:31 pm

Хагас хамгаалагчид
http://loco4losche.com/images/Topal/Topal20.jpg
Мехмет Топал-5
Өнгөрсөн улиралд манайд ирсэн аалз хочит түрэг эр. Супер зэрэглэлийн талент биш нь ч багийн төлөө 90 минутын турш чадах бүрээ хийдэг зан нь фэнүүдийн хайрыг татаад буй. Тэрбээр манайд тоглохын тулд өөрийнхөө цалингаас ч хуучин багтаа өгсөн гээд бодхоор үнэхээр л сэтгэлтэй залуу. Испани хэл ч сайжирсан багтайгаа ч илүү ойлголцож байгаа энэ улиралд илүү сайн тоглоно гэдгээ амлаад л байгаа. ДМ дээр ч гараанд бараг бат биз дээ...
Image
Дэвид Альбелда-6
Бодвол баг түүний туршлага багт хэрэгтэй гэж үзсэн бололтой Висенте Бараха нарыг жийсэн ч Альбелдаг авч үлдсэн. Манай алтан үес үлдсэн сүүлчийн могикан юм уу даа...
Image
Хуан Мата-10
Яалт ч үгүй манай багийн лидер... суперкласс ангиллын тоглогч биш ч манай багтаа л од нь юм.
Image
Пабло Эрнандез -19
Сонин нөхөр. Анх гарч ирэхдээ гялалзаж гарч ирээд сүүлдээ орон гаран болчихсон... Энэ жил бол түүний хувьд их чухал улирал байх. Хуакин Висенте нар явсан. Тиймээс ч баг нэмж жигүүрийн залуу тоглогчид авч байгаа. Одоо
Image
Эвер Банега-21
Эхлээд муу дараа нь сайн тэгээд буцаад муу гэж түүний Валенсиад өнгөрөөсөн хугацааг нь үнэлхээр... сая копа америкагаар мяар мяарчихаад харин пресизний тоглолтуудад сайн тоглоод байх. өмнөх гаргалгаагаар бол энэ улиралд сайн тоглох ёстой... потенциал бий... гэхдээ өөрийгөө дайчлах талдаа муу...
Image
Тино Кошта-24
Өнгөрсөн улиралд багт ирсэн. хаалттай цохилт сайн хийдэг. 4-3-3 тохирсон хагас... харин эмеригийн 4-2-3-1д төдийлөн тохиромжгүй гэж үзээд байдаг... Өнгөрсөн улирлын эхэнд Эмери 4-3-3 туршсан ч олигтой бүтэл олоогүй... энэ улиралд ч гэсэн турших магадлал өндөр л байна. Үгүй юмаа гэхэд Тино одоо эрхбиш 4-2-3-1 ийн учрыг олж буй гэж найднам...
Image
Жорди Альба-28
Академиас гарсан. Сайн фүллбэк вингер. өшөө ч сайжрах байх.
Image
Пабло Пиатти
Энэ улирлын сайн наймаануудын нэгт зүй ёсоор орох болов уу? Алмериагийн хөдөлгүүр байсан тэрбээр баг нь доошоо унасны дараа манайд ирсэн...
Image
Дани Парехо
Реалын академиас хулгайлсан бас нэг эрдэнэс. Хетафегийн гол тоглогч байсан. Түүний наймаа Банегаг өөрийгөө дайчилхад хүргэж байгаа гэж найднам. Тино Банега нартай гарааны байрын төлөө өрсөлдөх биз...
Image
Софиане Фегоули
Ирээдүйн зидан гэж нэрлэгдэж байсан францын бас нэг талент. өнгөрсөн жил манайд ирсэн. гэхдээ сайн тоглоогүй. Зээлүүлсэн. Тэндээ ч бас гялалзаж шалиагүй. Харин пресизний тоглолтуудад маш сайн байгаа. Миний бодлоор түүний тоглолтоос шалтгаалан багийн удирдлага ахиж вингер авах тал дээр жаахан хойрго байх шиг байна. Хэрвээ улирал эхэлхэд ч энэ формоо хадгалж чадвал Зидан болноо болно...
Image
Сержио Каналес
Испанийн бас нэгэн ирээдүй. Реалаас хоёр жилийн дараа худалдан авах нөхцөлтэйгээр зээлсэн.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Wed Aug 10, 2011 1:34 pm

Довтлогчид
Image
Роберто Солдадо -9
Өнгөрсөн улирлын манай мэргэн бууч. Гэхдээ бүх гоолуудаа улирлын төгсгөлд оруулсанг нь дурьдах хэрэгтэй. Улирлын эхэнд тэр Эмеригийн хоёрдахь сонголт байсан. Харин одоо бол гарааны нэг хэсэг.
Image
Аритц Адуриз -11
Өнгөрсөн улирлын эхэнд тун сайн тоглож байлаа. Сүүлдээ Солдадод байраа алдсан. Хөдөлмөрч шаргуу хоёрдугаар давхарт мундаг гээд олон сайн талтай. Гэм нь финиш жаахан муутай санагддаг. Сайн бэкап довтлогч. бас л сэтгэлээрээ гар.
Image
Хонас Консавес - 18
Өнгөрсөн жил гэнэтхэн л Бразилийн лигт цоороод тэр доор нь үнэ нь өсхөөс өмнө манайхан авчихсан. Нэг сард ирсэн мөртлөө улирлын төгсгөл гэхэд гараанд бат зоогдож багийн нэг хэсэг болж амжсан. Довтлогчоос гадна Матагийн тоглодог АМ байрлалд ч давгүй тоглодог.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Wed Aug 10, 2011 1:38 pm

Дасгалжуулагч Унай Эмери
Image
Депортиво Лорка, Алмериа нарыг удирдан доод дивишнүүдэд амжилттай тоглолт үзүүлж улмаар Алмериатай дээд лигт гарч ирээд ч сайн тоглож улмаар манайд ирсэн. Эхний улиралдаа топ4өөс сүүлийн мөчид мултарахад нь олон хүн эргэлзэж байсан. Харин дараагийн хоёр улиралдаа ямартай ч фэнүүдийн итгэлийг алдаагүй. Гэхдээ бага зэрэг орон гаран санагддаг. Олсон формоо хадгалж чададгүй. Бас өөртөө итгэл муутай ч юм шиг. Яах вэ түүнээс илүү хувилбарууд бий ч одоогоор бол түүнд сэтгэл хангалуун байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Wed Aug 10, 2011 1:41 pm

За энэ улиралд

Каналес
Рами
Пиатти
Парехо

гээд тун боломжийн наймаанууд хийжээ. Дандаа л өсч дэвжих боломжтой ирээдүйтэй залуучууд. Багийн бусад скуад ч тийм. Үүн дээр Белгийн андерлехтээс залуу төвийн хамгаалагч авхаар болсон. тэгхээр ард бараг л хүн нэмж хасахгүй болов уу. Жигүүрийн хагас дээр Леон, Гуардадо хоёрыг сонирхоод байсан. Гэтэл Фегоули учиргүй сайн тоглоод манайхан бас эргэлзсэн байртай л байх шиг байна. Гуардадо ч гоёо сонголт доо... Гэхдээ бас нөхөр ирчихвэл Жорди Альбагийн хувьд байдал хэцүү болох ч юм шиг. Тэгэхээр нэмж нэг вингер авбал авна үгүй бол тэгээд л энэ чигээрээ улирал эхлэх нь дээ... арилжаа наймааны хувьд бол би онц дүн өгмөөр л байна өнгөрсөн зуны хувьд. хэрвээ Гуардадо ирвэл онц нэмэх.

Энэ жилийн гол зорилго бол мэдээж Ла лигт гуравдугаар байр, СЛд бол хэсгээсээ гарах аль болох хол явах. Шөвгийн найм бол нэлээд бодитой боломж санагдаж байгаа. Аз байвал шөвгийн дөрөв хүрнэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby kaze » Thu Aug 11, 2011 3:46 am

сэдвийн нэрээ яаж өгөхийм болдоо гээд харж суусан чинь :ногоон:
remember sammy jankis
kaze
 
Posts: 643
Joined: Sat Mar 20, 2010 2:00 pm

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Realist » Thu Aug 11, 2011 5:04 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Realist922 » Sun Aug 14, 2011 9:57 am

за амжилт
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby rednasca » Mon Aug 15, 2011 2:26 pm

Испанийн “Валенси” шинэ улирлын өмнөх бэлтгэл тоглолтоо “Рома”-тай хийж, 3:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтын дараахан “сарьсан багваахайнууд”-ын 19 настай тоглогч Пако Алькасерийн эцэг хүүгээ гоол оруулахыг хараад гэнэт зүрхний дутагдалд орж, эмнэлэгт хэвтсэн ч удалгүй өөд болсон эмгэнэлт явдал гарчээ.

“Валенси”-гийн удирдлага Алькасерийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. 19 хүртлэх насны хөвгүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Алькасер Испанийн шигшээг түрүүлэхэд нэмэлт үед дубль хийж байсан билээ.

Р.Гэгээ
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Devil 7 » Mon Aug 15, 2011 3:17 pm

Харамсалтай юм болжээ....Хүү нь мундаг довтлогч болох бхаа...Үзүүлэлт нь насандаа бол аймар юм бна
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Mon Aug 15, 2011 4:48 pm

За хэдэн юм болжээ... Роматай тоглож 3-0 оор нухаж... Солдадо Пако нарын гоолоор... айл нэг овн хийж...

Image
Лозано гээд Гондурас залуу аваад Аллокон руу шууд зээлж... 19 тэй гэнэ... Хотспурчууд өнгөрсөн улирал хөөцөлдөөд бараагүйм байх...

Пакогийн аав нь зайлуул дөнгөж 44 тэй байж...

Image
Манай локал Ривалынхан саяны нөхөрсөг тоглолтондоо Пакод зориулж бид чамтай хамт гэсэн бичигтэй цамцтайгаар талбайд гарч иржээ... :eek:

Алмериатай нөхөрсөг хийж 0-0 ээр тэнцээд пенальтиас 3-1 ээр нухаж... Висенте Гуайта маань тараасым байх... :ногоон:

За ингээд нөхөрсөгүүд дууслаа... одоо улирал эхлэх л үлдлээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Bulga » Mon Aug 15, 2011 8:09 pm

каналэс багийн гол найруулагч болох биз дээ
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Realist922 » Wed Aug 17, 2011 11:01 am

rednasca wrote:Испанийн “Валенси” шинэ улирлын өмнөх бэлтгэл тоглолтоо “Рома”-тай хийж, 3:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтын дараахан “сарьсан багваахайнууд”-ын 19 настай тоглогч Пако Алькасерийн эцэг хүүгээ гоол оруулахыг хараад гэнэт зүрхний дутагдалд орж, эмнэлэгт хэвтсэн ч удалгүй өөд болсон эмгэнэлт явдал гарчээ.

“Валенси”-гийн удирдлага Алькасерийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. 19 хүртлэх насны хөвгүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Алькасер Испанийн шигшээг түрүүлэхэд нэмэлт үед дубль хийж байсан билээ.

Р.Гэгээ


өө харамсалтай зүйл болжээ за хүү минь каналес-тэй нийлээд үзүүлээд байж дээ
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Fri Aug 19, 2011 6:27 pm

рент бойз Матад 31 саяын санал тавьсан сурагтай... манайхан бодож үзэж байгаа бололтой ккк... ууг нь ч сайхан үнэ байна... гэхдээ бас орны хүнийг нь авч амжих уу гэдэг хэцүү л асуудал байна даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Orchidmaa » Sat Aug 20, 2011 2:55 pm

паяасо сайн ажилжээ :-D хэзээ нэг өдөр манай баг аваргуудын лийг ла лиг 2т түрүүлнээ :beer
Манайд старууд байхгүй манайд мөнгө байхгүй гэхдээ ХӨЛБӨМБӨГчиД байгаа
Orchidmaa
 
Posts: 237
Joined: Wed Dec 29, 2010 11:34 am

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Orchidmaa » Sat Aug 20, 2011 2:57 pm

матаг зарвал зарсан дээрдээ манайд ямар талэнтгүй гэх биш араас нь тодроод л гараад ирнэ шд нээрээ пиатти байгаашд :???:
Манайд старууд байхгүй манайд мөнгө байхгүй гэхдээ ХӨЛБӨМБӨГчиД байгаа
Orchidmaa
 
Posts: 237
Joined: Wed Dec 29, 2010 11:34 am

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Realist922 » Mon Aug 22, 2011 11:42 am

мата зарах ёсгүйл байсийм дээ Мата иргээд мадрид-аа ирээрэй амжилт
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Mon Aug 22, 2011 12:59 pm

Клуб Матаг зарахгүй л гээд байсан... гэхдээ 30 гэсэн санал дээр татгалзаж чадаагүй бололтой... мэдээж хэрэг муу наймаа биш... харин орны хүн нь хэн байх вэ гэдэг л асуудал... одоо бол Педро Леон Гуардадо хоёрын нэгийг чангаасан нь дээр байх даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby pein_akatsuki » Mon Aug 22, 2011 1:02 pm

Тэхдээ танайд хангалттай сайн орлох хун байгаалдаа.Пиатти,сайн хөгжүүлвэл Фэгөүли гээл
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Uugii » Tue Aug 23, 2011 8:26 am

зарчдын байжээ гэж оронд нь Пэдро Леон-г дарчвал энэ зуны наймаан аятайхан боллоо
Uugii
AC MiLaN VaLeNciA FaN
 
Posts: 402
Joined: Tue Mar 18, 2008 9:05 am
Location: estadio mestalla,san siro

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Tue Aug 23, 2011 3:19 pm

Одоо 30 саяынхаа хагасаар нь нэг гайгүй төвийн хамгаалагч аваад Педро Леон гэх мэтийн талент дээр хямдхан ажилчих хэрэгтэй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Canix » Tue Aug 23, 2011 8:59 pm

Педро Леон Реалда үлдэж байгаа юм шиг байна. Какаг зээлчидгүйн байхдаа :ногоон:
Canix
 
Posts: 38
Joined: Sat Aug 20, 2011 9:11 pm

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby fd11 » Wed Aug 24, 2011 12:08 pm

-Фенэрбачегийн баруун ар Гонулыг 5 саяаар авах санал тавьж..
-Албиолыг буцааж авчрах.. Реалд 10 саяаас ихийг амлаж чадахгүй гэнэ.
-Сэри Б-ийн Торинод Огбоннагийн төлөөх 2дахь бид-ээ явуулж, 7,5 сая..
-Селтагийн залуу РБ Уго Маллог сонирхоол.
-Наполигийн хамгаалагч Виктор Руйс-д 8 саяыг..
Last edited by fd11 on Wed Aug 24, 2011 12:12 pm, edited 1 time in total.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 876
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests