Лос Че. Шинэ улирал: 2012-2013

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Цэнгүүн » Thu Sep 22, 2011 7:11 pm

Яваандаа сууж магадгүй л юм.. өрсөлдөөн үзүүлээд яваад байвал сайн л байна.. Реалтай л аятайхан хоёр тоглочихоосой гэж бодох юм..ккк
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Shaggy » Thu Sep 22, 2011 8:50 pm

Танайх нээрээ сайн бн шүү.. өнгөрсөн жил азгүй хожигдож байсан өчигдөр тэнцэж...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Fri Sep 23, 2011 11:36 am

харин Реалд л нэг элэглүүлчих гээд байдаг талтай...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Orchidmaa » Fri Sep 23, 2011 12:08 pm

манайх сайн тоголжээ энэ эрчээрээ л байх хэргэтэй байнадаа. сүүлд альба дээр ягаад улаан өгчив??
Манайд старууд байхгүй манайд мөнгө байхгүй гэхдээ ХӨЛБӨМБӨГчиД байгаа
Orchidmaa
 
Posts: 237
Joined: Wed Dec 29, 2010 11:34 am

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Fri Sep 23, 2011 12:26 pm

Альба сүүлд дэмий такль хийсэн... бараг улаан хусхаар байсан л даа... угаасаа өмнөх тоглолт бүтэн 90 минут гүйсэн... ядарсан байгаа... Севияаг өнжөөд Челси дээр ирнэ биз... харин нэг харамсалтай мэдээ нь Альбелда Севияагийн эсрэг тоглохгүй нь... Топаль гэмтэлтэй байгаа болхоор Мадуро л бараг нөхрийн оронд гарах бололтой... Челсигийн эсрэг яаж ч магадгүй юм байна... ядаж Челси дээр байж байвал туршлагатай хүн хэрэгтэй дээ...


Банега Барсагийн эсрэг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Ggoal » Fri Sep 23, 2011 1:22 pm

Модрич гэж байхаар энэ Бенэгаг туучивал ккк
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Fri Sep 23, 2011 2:06 pm

зарим нэг сониноос

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Валенсиа Вилла Силва Альбиол Мата нарын наймаанаас 120 сая евро олсон бөгөөд энэ мөнгөө тун ч үр дүнтэй зарцуулжээ... өнгөрсөн зун 14 тоглогч явуулж 8 тоглогч нэмж авснаар клубын дундаж нас 28-24 болтлоо буурчээ. Марчена Вилла Силва Мата гээд испанийн шигшээгийн олон тоглогчдоо тэд алдсан ч Каналес Парехо Альба гээд олон залуусыг нээж байна. Солдадо л гэхэд шигшээгийн сүүлийн 13 тоглолтонд 11 гоол хийсэн бөгөөд гоолын харьцаагаараа испанийн бүх тоглогчдыг тэргүүлдэг гэнэ.

Өнгөрсөн улирал Валенсиа Ноу Кампд Барсад азгүйгээр 2-1 ээр нухуулах хүртэл лигийг тэргүүлж байсан бөгөөд үүнээс хойш лигийн тэргүүллээ эргүүлэн олж авч чадаагүй юм.

Тоглолт бүрийн өмнө Эмери тоглогчдоо кинотеатрынх шиг сандалнууд эгнүүлэн тавьсан жижиг цагаан өрөөнд цуглуулж талбай дээр гараад юу хийх ёстойг нь зааварладаг гэнэ.

Саяны тоглолтын өмнө Пеп ардаа гурван хамгаалагчтай Валенсиагийн эсрэг тоглох нь хэтэрхий эрсдэлтэй гэж яриж байсан юм байна... өнгөрсөн жил тэд таван хамгаалагч манай эсрэг гаргаж байжээ... гэсэн ч тоглолт эхэлхэлд 3-3-1-3 гэсэн формэшнээ гаргасан байна... Харин Эмери зүүнд хоёр фүллбэк гаргаснаар зүүн жигүүрт ноёллоо тогтоожээ... Учир нь Дани вингер дээр тоглосон учир түүний хариуцдаг баруун арыг Маше авсан боловч энэ байрандаа төдийлөн сайн тоглож чадаагүй... Мөн талбайн төвд Валенсиа Барсад маш бага зай өгч байсан нь амжилтын үндэс болсон гэнэ. хоёрдугаар үеийн дунд хэсэгт бөмбөг эзэмшилт Барса 53 Валенсиа 47 байсан байна. Гэтэл Барсагийн дундаж бөмбөг эзэмшилт Пепийн доор 65 хувьтай байдаг билээ. Банега талбайн төвд гайхалтай тоглож эсрэг багийн бөмбөгнүүдийг салгаж байсан. Тоглолтын дараа Пуюоль тэд бидний бөмбөгийг боломж бүрт салгаж байсан. Энэ нь бидэнд тун хэцүү байсан. Энэ бол хоёр гайхалтай багийн хоорондох гайхалтай тоглолт болсон гэж ярижээ. Харин ПЕп Валенсиа гайхалтай байсан Альба болон Мэтью бидэнд байнга төвөг болж байлаа гэжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Fri Sep 23, 2011 2:29 pm

Image
Image
Пеп 3-3-1-3 гэсэн гараа гаргаж баруун винг дээр Альвесийг Педро Месситэй урд гаргаж ард нь Ческийг тавьжээ. Эмери Альба Мэтьюг ашиглан жигүүрээр довтолсон. Энэ үед Даниг орлож байсан Машерано жигүүр лүү гарч ирхэд хүрсэн бөгөөд түүний байрыг орлож Пуюоль ч баруун тал руу шилжиж Абидал төвийн хамгаалалтанд ирсэнээр үндсэндээ хоёр гоол алдсан. Эхнийхэд нь Абидал овн гоол хоёрдахьд нь Маше Пуюолийн байрыг нөхөхөөр төв рүү орж ирсэнээр Абидалийн жигүүр хоосон үлдэж тэндээс Пабло гоолдсон. Абидал байнга төвийн хамгаалалт руу шилжиж байснаас түүний байрыг Кейта орлох хэрэгтэй болсон. Мөн Бүсгүй төвийн хамгаалагчид туслах гээд маш завгүй байснаар ерөнхийдөө Шави бусад хагасуудаасаа холбоо тасарсан гэнэ. Месси хуурамч 9 дугаар дээр тоглосон бөгөөд төвийн хамгаалагчдыг татаад дамжуулалт өгөх үүрэгтэй болсон. Нэгэнт Барсагийн хагасууд бүрэн ажиллаж чадахгүй байснаас тэдний довтолгоо зөвхөн Мессигээс Педро Фабри руу газраар өгсөн пассуудаар л үргэлжилж байсан гэнэ.
Харин тоглолтын хоёрдугаар үед Пеп гаргасан алдаагаа маш хурдан залруулж чадсан гэнэ. Тоглолтын эхэнд Педро баруунд гарсан ч удалгүй зүүнд шилжин тоглож баруун вингерийн үүргийг Дани үүрч байсан. Пеп Адрианог оруулж ирж Данигийн тоглож байсан баруун вингерт тавиад Даниг үндсэн байрлалд нь шилжүүлсэнээр Валенсиагаас ирж байсан зүүн жигүүрийн довтолгооныг няцааж чадсан байна. Вилла орж ирсэнээр Ческ бага зэрэг хойшоо тоглох болсон байна. Поюолийг Тиагогоор сэлгэснээр Бүсгүй бөмбөггүй үед төвийн хамгаалагч баг нь бөмбөгтэй үед ДМ маягтай тоглож эхэлсэн бөгөөд энэ нь Барсад бөмбөг хянах боломжийг олгосон гэнэ.

Ингэнгүүт Эмери сөрөг тактик хэрэгжүүлхээр Хонасыг оруулж ирсэн байна. Хонас Каналесийн оронд орж ирээд АМ биш СС аар тоглож Бүсгүйг аль болохоор хойш нь шахаж хагас дээр биш хамгаалагчийн байрлалд илүү их тоглуулна гэж тооцосн боловч Хонас муу тоглосноор бүсгүй хагас хамгаалагчийн байрлалдаа илүү их цаг өнгөрөөж байв.

Дани хоёрдугаар үед баруун араасаа илүү бараг төвийн хамгаалагч маягтай тоглосон байна. Ингэнгүүт Эмери Мэтьюгээс илүү сайн довтолдог хагас Пиаттиг оруулж ирхэлд хүргэжээ. Хоёрдугаар үед барса 3-4-3 гэсэн Вияареалтай тоглосон формэшнд шилжсэн байна.

Ингээд дүгнэх юм бол Эмери тоглолтонд урьдчилсан бэлдсэн тактикаараа Пепийг ялсан. Харин Пеп алдаагаа хурдан залруулж чадсан. Эмери зоригтой сэлгээнүүд хийсэн ч төдийлөн үр дүнгээ өгөөгүй бөгөөд дунд контролоо алдахад Альбелдагийн гэмтэл ч нөлөөсөн гэнэ. Эцсийн үр дүнд Мессигийн бриллиант тоглолт бүхнийг шийдсэн гэжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Fri Sep 23, 2011 2:42 pm

Харин энэ өнгөрсөн жилийн гараа юм байна.
Image
Өнгөрсөн жилийн тоглолтонд Месси огт харагдаагүй нь мөн л өнөө Эмеригийн хоёр зүүн арын ач гавьяа гэнэ. Мессиг бөмбөг авах үед Альба болон Мэтью зэрэг хамгаалж байсан. Мөн тэд хүссэн үедээ ээлжлэн байраа солиж тоглосон Данид хамгаалхад хэцүү байжээ. Банега довтлогчийн ард тоглосон бол Пабло либеро буюу чөлөөт мидээр тогложээ.

Валенсиа маш сайн прессинг хийж бөмбөг авуутаа маш хурдан урда байыгаа тоглогчид руугаа явуулж байсан. Валенсиагийнхан боломж гарах бүрт тоглолтыг удаашруулж тоглолтыг зогсоож байсан бөгөөд үүнээс нь болж Ноу Кампт байсан Барсагийн фэнүүд байнга исгэрч байжээ. Энэ нь Барсагийн хурдан темпийг зогсоох нөгөө талаар өөрсдөө маш их прессинг хийж байсан тул амсхийхийн тулд хийж байсан үйлдэл гэнэ. Валенсиагийн үндсэн тактик сөрөг довтолгоо ч тэд энэ удаад бөмбөг барих үедээ ч маш сайн бариж байсан бөгөөд эхний үе дуусахад 50 хувьтай бөмбөг эзэмшиж байсан гэнэ. Энэ нь Камп Ноуд гэхэд бараг л боломжгүй стат.

Хуучин найз Виллагаа зогсоохын тулд Валенсиа хамгаалалтын шугамаа маш их урагшлуулж оффсайд трап тавьж байсан. Барса ч угийн ийм хэв маягийг илүүд үздэг бөгөөд хоёр багийн хамгаалалтын шугам маш урагшаа байжээ.

Image

Мэтью Даниг аргалан урагш орж ирсэнээр Пике баруун жигүүр лүү шилжихэд хүрч Пуюоль Солдадо дээр ирсэнээр Пабло сул хаалганд цохин гоолдсон.

Хоёрдугаар үед барса үндсээрээ өөрчлөгдсөн. Бөмбөг барихаасаа илүү хурдан шулуун дамжуулалтаар айлын 16-руу шууд довтолж эхэлсэн нь үр дүнгээ өгсөн гэнэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Хашка » Fri Sep 23, 2011 2:44 pm

Гоё анализ байна. Паяасо :eek:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby kayo » Fri Sep 23, 2011 2:46 pm

Хоёр нөхөр шатар нүүчихжээ, Эмери тактиктаа бас мундаг юмаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby o_baatar316 » Fri Sep 23, 2011 5:22 pm

Гоё анализ байна, тактик гэж аймар юм байхийнмаа..
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Sun Sep 25, 2011 4:06 pm

За Севияад тавиулчихаж... тэгэх ч болов уу гэж бодоод байсым аа... Эмери ер нь нэг сайн тоглолтын дараа дандаа нэг муу тоглолт хийдэг юм... яах вэ тоглогч нар нэлээн ядралтай байсан болхоор ротэшн хийсэн нь үр дүнгээ өгсөнгүй...

Эмери Мигуэл Паблог амрааж, Альба саспенд, Альбелда гэмтэлтэй байсан болхоор Барраган, Парехо, Кошта Фигоули зэрэг тоглогчдыг авч явсан...

Гуайта
Бруно Мадуро Руйз Рами Мэтью
Банега Тино
Пиатти Хонас
Адуриз

гэсэн гараа гаргасан юм байна... бодвол Мэтью бараг вингер маягтай тоглосон бололтой... Барраган, Солдадо, Каналес гурав сэлгээгээр орж ирж...

Сайн юм гэвэл Рами Барраган сайн тоглосон гэнэ... шүүгч бас жаахан ноотой шүүсэн бололтой... Адуриз их муу тоглосон юм байх._. Паког гараанд гарга л гэцгээж...

Парехогийн наймааг Эмери хийгээгүй гэж гарууд яриад эхэлж... учир нь нөхрийг ганц удаа Генкийн эсрэг ашиглаж өнөөх нь тааруухан байсан...

Тино Банега хоёрыг хамтдаа дандаа муу тоглодог гэж... энэ ч их үнэн үг санагдлаа... өнгөрсөн жил энэ хоёр хамтдаа гарахдаа тун муу байсан... өчигдөр ч давтагдаж...

за тэгээд одоо Челсиг нухахсан... ядаж байхад их л ядралттай Челси дээр очих нь дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Sun Sep 25, 2011 4:08 pm

:ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Tue Sep 27, 2011 3:11 pm

өвлийн цонхоор Гонул ирж, Парехо явах шуум яригдаад л байна... Пареход Эмери итгэхгүй байгаа гээд л... Гонул бол ч ирж магадгүй... баруун ард хүн хэрэгтэй... Гонул ирвэл тэгээд Мигуэлийг явуулах байх.... харин Парехогийн наймаа хэр бодитой юм бол...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Realist » Wed Sep 28, 2011 10:01 pm

Friends and rivals now

Image
Паблогын цамц бол лайтай

Image

Image

Image

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Thu Sep 29, 2011 11:38 am

за ер нь сайн тоглуул хожино муу тоглуул тэнцэх байх гэж бодож байтал тэнцээд таарлаа... уг нь хожсон бол их л хэрэгтэй байсан юм... эхний хагаст ер нь манайхан арай илүү тоглосон... гол нь Мэтью их тааруухан тоглосон болхоор Эмеригийн зүүнээр дайрах гэсэн тактик нэг их болж өгөөгүй... нөхрийн кроссууд ерөөсөө байндаа тусахгүй байсан... харин хоёрдугаар хагас эхлүүт юу болсым гэмээр муу тоглоод тэрнийхээ хүчинд гоол алдлаа... Диего Алвес аймаар байсан л даа... челси нэг гоол хийчихээд жаахан татсан нь овоо манайд довтлох боломж гаргаад тэрнээс хойш овоо довтолсоны хүчинд Калугийн буянаар нэг пен авлаа... яах вэ ерөнхийдөө тэнцэх хэмжээний л тоглолт байлаа... хамгаалалтын хэд бол дажгүй тоглолоо... Мигуэл Торресийг, Альба Мата Малуда хоёрыг бол мундаг барилаа... Рами мангас байлаа... төвд харин Банега тааруухан байлаа... Каналес нээрээ мундаг юмаа... Матаг зарсан нь зөв л наймаа болж... Сильвагийн хэмжээний тоглогч болох нь гарцаагүй... Пабло бас өчигдөр мундаг байлаа... Челсигийн хамгаалалтын хэдийг бол зовоолоо ш дээ... Солдадо харин бөмбөг тогтоох эхний хүрэлт дээрээ дандаа алдаад боломжуудаа үгүй хийгээд байлаа... гэхдээ ер нь бол урд арай л ганцаардсан л даа... Хонас орж ирээд байдал дээрдсэн... ер нь бол довтолгоонд Солдадод хань болох ахиад нэг найдвартай довтлогч хэрэгтэй санагдаж байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby hosko » Thu Sep 29, 2011 12:35 pm

Тоглолт тийм ч сайн болоогүй ч тэнцээтэй үлдсэн нь болж дээ... Уг нь Хөхүүдийг энд нухчихсан бол очоод хусуулсан ч нээх харамсаад байхааргүй байсан юм даа... За одоо ирэх 2 тоглолтоосоо л сайхан үр дүн авчихбал... Левэркүзентэй талбай дээр нь хийх тоглолт л хэсгээс гарах эсэхийг шийдэх тул ирэх тоглолт л хамгийн чухал даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby poseidon » Thu Sep 29, 2011 12:56 pm

Нөгөө нэг баск нөхөр чинь хэн билээ? Адурис чинь яасын... ноднин сайн байсан биз дээ?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6819
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Thu Sep 29, 2011 1:21 pm

Шальке дээр баг алаад л тэрнээс хойш бэнчдүүлсэн өөрөө ч олигтой тоглохгүй лбайна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby rednasca » Thu Sep 29, 2011 1:25 pm

гэснээс нөгөө Гуайта билүү?...
тэр хаалгач яасан?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Thu Sep 29, 2011 1:48 pm

байгаа байгаа... Эмери ер нь хоюуланг нь ээлжлээд л байна... аль аль нь сайн гэхдээ Алвес бол илүү формлог байх шиг байна... өчдөр бол аймаар л байлаа... дээр лигт хаанахтай тоглоход билээ бас лаасан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby Seikoni » Sun Oct 02, 2011 6:51 am

Каналес гоолдоод хожжээ. Энэ жил ч сайн үзэх шинжтэй энэ хүү. Парэхо харин сэлгээнд ч байхгүй байх юм.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby El Payaso » Sun Oct 02, 2011 2:34 pm

Парехо харин Эмеригийн шийдвэр байгаагүй өвөл Лондон руу явуулна гээд л байх юм... ядаж байхад өнгөрсөн жил бүтэлгүй байсан Банега эргээд сайн тоглоод байх юм... тэгээд Эмери Тинод их итгэдэг гэхээр байрлал дээрээ бараг гуравдах сонголт болчихоод байна л даа... нэмээд хамгаалалтандаа тааруухан гэлцэх юм хүмүүс...

Каналесын гоёо цохилтоор хожлоо... уг нь өөр зөндөө боломж гаргасан ч финиш муу байж... Солдадо Хонас хоёр лав хоёр зуун хувын боломж алдсан байна билээ...

Альба Испанийн шигшээд дуудагджээ аргагүй л дээ....

Пакотой гэрээгээ сунгах гэж байгаа л гэнэ болж дээ...

Өвлийн цонхоор нэг довтлогч авахгүй бол хэцүү л харагдаж байна даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че. Шинэ улирал: 2011-2012

Postby chegevara » Sun Oct 02, 2011 10:08 pm

El Payaso wrote:Шальке дээр баг алаад л тэрнээс хойш бэнчдүүлсэн өөрөө ч олигтой тоглохгүй лбайна...

Адуризыг бэнчдэнэ гэж мэдээд байсан юмаа. Муу багын алуур. Ядаж байхад сая Сэвилад хожигддог тоглолтон дээр мань хүн гараанд гарсан байсан уу
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests