Page 1 of 408

FORCA BARCA!!! 2011-12

PostPosted: Wed Aug 10, 2011 2:56 am
by Могжоохон
Image
Энэ улиралаас эхлэн Qatar Foundation хэмээх бичгийг блауграна жерси дээрээ харах болсон билээ. 5 жил = 170 сая евро...

Б багаас Тиаго Алкантара, Андеу Фонтас нар дэвшиж тоглохоор болсон ба Тиаого маань улиралын өмнөх тоглолтуудад нийт 4 гоол хийчихээд байгаа билээ
Image

Хоёр жил тутамд зохион байгуулагддаг Ауди Цомд манай баг Бразилийн Internacional (2-2, пенальти 4-2) , Германы Bayern Munich (2-0) багуудыг хожиж түрүүлсэн ба Тиаго Алкантара маань 3 гоол хийж тус цомын мэргэн буучаар шалгарсан
Image

Барсагийн түүхэн дэхь анхны Чили тоглогч Алэксис Санчэз, Италийн Удинэзэ клубээс 26 сая еврогоор ирсэн. Тэр Бояаны зүүж байсан 9 дугаартай тоголно
Image

Сэскийн наймаа мөн л эргэлзээтэй хэвээр...
Image

Эркулэсээс Кико Фэмэниа 2 сая еврогоор ирж Б багт тоглохоор боллоо
Image

Б багийг удирдаж байсан Луйс Энрикэ Италийн Ромаг удирдахаар явж, түүний орыг Эусэбио эзэллээ...
Image

Бояан Кркич маань Энрикэгийн араас Ромаг зорьсон
Image

Маршалл маань нутгийнхаа Индэнпэндиэнтэ руу явлаа
Image

Энэ улирал бол Аваргуудын лиг, Ла Лиг, Супэр цомын аваргаа батлах, цомоо хамгаалах улирал билээ

FORCA BARCA!!!

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 3:44 am
by o_baatar316
Сэдвээ даруухан сайхан л нээж, энэ нэрээрээ байсан ч яадын.... кэкэ...

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 6:44 am
by Bojan
Элдэв янзын чамин ганган тансаг гоёл чимэглэл хэрэггүйэ.
Энэ хэвээрээ байхад болно.
Аваргуудын аварга нтр гээд байгаа багууд ер нь сайнгүй байгаад байгаа шд хэхэ

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 9:16 am
by ARBAR
өнгөрсөн улирлын сэдвийн нэр надад их таалагддаг байсын ямар ч цол гуншингүй энгийн л

энэ улирлынх ч бас таалагджийн илүү дутуу юмгүй даруухан :eek:

бөөн бөөн амжилт :gold

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 9:29 am
by Бат-Оргил
хүүхдүүд ч алуулж ээ. Эспаниольд 3:0 дуулсан байна шд.

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 9:42 am
by Mr S
ЭтоО Орос руу явах гээл......
Интер орных нь хүнээр Вилья-г тодруулчихаж.... манайхаас довтлогч авах дуртай болцийм уу хаашайн.....

экс тоглогч Жули маань Монакод очиж.....

Дэку гэмтэл бэртлийн улмаас зодог тайлах гэнэ.....

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 10:08 am
by Чуугий
Ирэх улиралд нь амжилт шүү.

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 10:40 am
by Reda
3 жилийн өмнө манайх 6 цом авахад хэн нь сэдэв нээсэн байсан юм болоо....
тэр нөхрөөр энэ удаа нээлгэсэн бол :ногоон:
Болдоо дүүг хэр ёндоотойг харах нь дээ...

Ирэх жилд манайхан амжилт ихийг гаргах болтугай...

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 10:44 am
by Mr S
Image
Сагсны баг НБА руу явсан Рубио-н оронд Марсэлиног авч......

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 10:51 am
by Mr S
Image
Фабриг авах дөхөөл дөхөөл бгаа гэнэ дээ...... өнгөрсөн 5 тавьд болсон мийтинг бараг бүтэлгүйтээд бараг болих дээрээ тулаад бсан бол өнгөрсөн 2 хоногт хэлэлцээр нилээн шургуу хийгдсэн гэнэ....... нааштай бгаа сурагтай......

Image
Сэвилл-с 21 настай довтлогч Родриг авахаар үзэж бгаа гэнэ.... Андалузын баг 1,5 сая евро нэхээл....... авчуул ч Б-д л тоглуулах бх даа....

14 нээс эхлээл 9 хоногт 4 тоглолт хийх нь дээ...... хуваарь ч шахуу бна шүү....... гэмтэл бэртэл багатай өнгөрүүлчихвэл ч........
Image

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 10:55 am
by Алтангэрэл
Сэдвээ даруухан гоё нэрлэжээ. Зуудаг нохой хуцдаггүй гэж үг байдаг байхаа.

Ривалийн маань сэдэв дуутай тэнгэр хургүй байгаасай xаxа. :ногоон:

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 10:56 am
by Могжоохон
Карлэс Пуйол
http://sportnews.mn/forum/viewtopic.php?f=97&t=4551
Тиаго Алкантара
http://sportnews.mn/forum/viewtopic.php?f=97&t=4785

хоёрын сэдэв... Нөгөө лаг лаг бичдэг күлэ ах нар намтарыг нь бичээд өгөөч? хэхэ

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 10:58 am
by barca_10
Сэдэвээ нээчвүү даруухан дажгүй л сэдэв байна. 9 хоногт 4 тоглолт хэцүү дээ гэхдээ энэ зэргийг даваад гарчих байхаа, эннээс өмнө Фабригийн асуудалыг шийдчэхвэл

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 12:13 pm
by ND
Шинэ сэдэв тун даруухан бөгөөд аятайхан болжээ. Болдоо дүү Асуултад бас давхар нээчээрэй.

9 хоногт 4 тоглолт, эвгүй эвгүй. Одооноос харин үзэж харах юмтай болох нь дээ мань хэд ч.

Энэ Фабрегасын асуудлаас үнэндээ л залхаж байна, ирэхгүй бол тэр л биз. Эсвэл Россэл тэр зөрүүд өвгөний хүсээд байгаа мөнгийг нь өгчихнө л биз. Жинхэнэ Солонгос савангийн дууриас дор юм болж байна даа.

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 12:44 pm
by visla
За шинэ бүхэн эхэлж байна даа...

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 12:54 pm
by orangeman
KaKa wrote:3 жилийн өмнө манайх 6 цом авахад хэн нь сэдэв нээсэн байсан юм болоо....
тэр нөхрөөр энэ удаа нээлгэсэн бол :ногоон:
Болдоо дүүг хэр ёндоотойг харах нь дээ...

Ирэх жилд манайхан амжилт ихийг гаргах болтугай...

3н жилийн өмнө чинь би нээсэн шиг санагдаж байна ... :ногоон:
Тэр жилийн сэдэв ч уг нь сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн бичлэгүүд их орсон доо... Үнэхээр ч гайхалтай улирал байж билээ... анх удаагаа багынхаа сэдэвийг нээхэд баг маань ч амжилт дүүрэн сэдэв маань ч гэсэн сайхан сайхан бичлэгээр зузаарсан сайхан жил байж билээ...

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 1:00 pm
by rednasca
сэдвээ Сүүгийгийн хэлдгээр "идлээ, уулаа, ханалаа, цадлаа" гэж нэрлэхгүй байсиймуу?... ккк...

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 1:11 pm
by poseidon
ккк... Тэгээд харин их пээдгэр нээж байгаа биз дээ... Юу ч гэж нэрлэхээ мэдэхгүй... Юу хүсэх вээ гэж бодоод санаанд нь юм орж ирэхээргүй болцон юм шиг байна шд...

Би нээсэн бол Вэлком Фабре гэж нээх байсын... өөр хүсэх юм алга нтр хаха

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 1:30 pm
by Могжоохон
ND wrote:Болдоо дүү Асуултад бас давхар нээчээрэй

Нээчихсээн :ногоон:

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 1:44 pm
by mig28
шинэ улиралын сэдэв даруухан нээгдэж .........

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 3:34 pm
by Ganbi
амжилт хүсье

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 3:45 pm
by Mr S
манайхан ч Испанийн Супер цомыг хамгийн олон удаа хүртэж бсан......... 9 удаа....... Реал 8.......
сүүлийн 6 жилд 4 Супер Цом авч бсан.....

Image

хамгийн анх 1983 онд Билбаог хожиж анхны Супер Цомыг авч бж........ түүнээс хойш 1991-96 онуудад 4-г хүртэж бсан бол 2005, 06 онд Райкаардын баг дараалан 2 Цом хүртэж бсан...... Пэп-н баг 2009, 10 онуудад мөн дараалаад бгаа....... энэ бүтэн сайнд Реалын эсрэг Сантяагод эхний тоглолтыг хийж 3 хоногийн дараа Ноу Кампад хариу тоглолт хийн нийлбэр дүнгээр ялсан энэ жилийнхийг хүртэх юм......

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 5:46 pm
by mugi19
Манайхан амжилт..,

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 5:54 pm
by Real.madrid
За энэ жил багахан жүжиглээрэй дээ гээд ерөөе дөө :eek:

Re: FC Barcelona 2011/12

PostPosted: Wed Aug 10, 2011 5:55 pm
by RoMeRo
Шинэ сэдэв нээгдэж. Сайхаан сайхан... Энэ улирал урьд урьдынхаас халуухан улирал болнодоо.... Эхлэлээсээ авахуулаад төгсгөл хүртлээ...

Шинэ сэдэв нээгдсэнтэй холбогдуулаад өнгөрсөн улирлыг өөрийнхөөрөө удахгүй нэг дүгнэж үзнээ...