LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby Ladykop » Mon Aug 08, 2011 9:08 pm

За шинэ улиралын сэдвээ нээлээ.
Image

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Менежер: Кенни Далглиш. Ямар нэгэн танилцуулга хэрэггүй Домогт “Хаан” Кенни Далглиш. 20 жилийн дараа Ливерпүүлдээ ирсэн.
Image

1-р багийн дасгалжуулагч: Стив Кларк, Шотланд
1-р багийн дасгалжуулагч: Кевин Кин, Англи
Хаалагчдын дасгалжуулагч: Жон Ахтерберг, Голланд
Спортын анагаах ухааны албаны захирал: Питер Брукнер, Австрали
Бусад: Зафар Икбал, Даррен Бержес, Фил Коулс, Жордан Мильсом, Алан Макколл, Барри Драст, Роб Прайс, Мэтт Конопински, Крис Морган, Эндрю Нилон, Иван Ортега, Пол Смолл, Сильвэн Ричардсон, Жеймс Мортон, Жеймс Мэлоун, Родолфо Борелл, Энди Скаулдинг

Хаалгач:
1. Хосе Мануэль Рейна Паес, 25, Испани
2. Алешандер Дони, 32, Бразил
Хамгаалалт:
3. Глен Маклеод Купер Жонсон, 2, Англи
4. Даниэль Мюнте Аггер, 5, Дани
5. Фабио Аурелио, 6, Бразил
6. Сотириос Кириакос, 16, Грек
7. Даниэль Уилсон, 22, Шотланд
8. Жеймс Ли Данкан Каррагер, 23, Англи (vc)
9. Мартин Рональд Келли, 34, Англи
10. Мартин Шкртел, 37, Словак
11. Эмилиано Инсуа, 99, Аргентин
Хагас хамгаалалт:
12. Раул Мейрелиш, 4, Португаль
13. Стивен Жордж Жеррард, 8, Англи (c)
14. Жозеф Жон Коул, 10, Англи
15. Максимильяно Рубен Родригес, 11, Аргентин
16. Жордан Хендерсон, 14, Англи
17. Стюарт Даунинг, 19, Англи
18. Жей Спиринг, 20, Англи
19. Лукас Пеццини Лейва, 21, Бразил
20. Чарли Адам, 26, Шотланд
21. Кристиан Поульсен, 28, Дани
22. Жонджо Шелви, 33, Англи
23. Альберто Аквилани, 98, Итали
Довтолгоо:
24. Луис Суарес, 7, Уругвай
25. Энди Кэрролл, 9, Англи
26. Дирк Кайт, 18, Голланд
27. Давид Нгог, 24, Франц

НӨӨЦ БАГ:
Брэд Жонс
Жон Флэнэган
Даниэль Санчес Айала
Андре Уисдом
Жак Робинсон
Филипп Деген
Эммануэль Менди
Хесус Фернандес Саес "Сусо"
Рахим Стерлинг
Конор Коуди
Жолт Полоски
Майкл Робертс
Набиль эль-Зар
Даниэль Пачеко
Натан Экклстон
Дэвид Эму

Кенни Далглиш ирснээр залуус үндсэн багт тоглох боломж илүү нэмэгдсэн. Энэ улиралд ч бид залуусынхаа амжилтын талаар нилээн сонсох байх гэж найдаж байгаа. Дээрхээс Фланагэн, Робинсон, Коади, Уисдом, Сусо, Пачеко, Стерлинг нарын нэрийг нилээн сонсох болов уу.

АРИЛЖАА НАЙМАА

Шинээр ирсэн тоглогчид:
Энэ зуны арилжаа наймааны бодлогын хувьд ирэх улиралаас эхлэн хэрэгжих home-grown дүрэмд нийцэх шинэ, залуу ирээдүйтэй тоглогчдоор багаа бүрэлдүүлэх зорилт байсан гэж хэлж болно. Хаан Кенни, Спорт хариуцсан захижал Дамиен Коммоли нар амжилттай ажиллаж, нийт 45 сая паундаар 4 шинэ тоглогчийг багтаа авчирлаа. Наймааны цонх хаагдах хүртэл дахиад шинэ тоглогчид ирнэ гэдэгт найдаж байна.
Зураг
1. Жордан Хэндерсон. Кенни Далглишийн “багийг залуужуулах, британижуулах” аяны эхлэл болж Сандерланд багаас Английн ирээдүйтэй залуу тоглогч 21 настай Жордан Хэндерсоныг энэ зуны анхны наймаа болгон Мелвудэд 16 сая паундаар газардуулсан. Төвийн хагас хамгаалагч, мөн баруун жигүүрт ч тоглох чадвартай, 2008 онд анх Сандерландын үндсэн бүрэлдэхүүнд орж тоглосон бөгөөд багахан хугацааны дотор Хар муурнууд-ын түлхүүр тоглогч болоод байсан юм.
2. Чарли Адам. Өвлийн цонхны үеэс эхлэн сунжирсан наймааны дууль төгсгөл болж 2 баг, тоглогч харилцан тохиолцсоноор Блэкпүүлийн багийн ахлагчийг 9 сая паундаар авсан. Блэкпүүлийн шилдэг тоглогч, Английн премьер лигийн оны шилдэг тоглогчид нэр дэвшсэн 26 настай, шотланд гаралтай, хагас хамгаалагч маань бидэнтэй нэгдсэн даруйдаа Азид хийх аялан тоглолтын бүрэлдэхүүнд орсон.
3. Стюарт Даунинг. Мөн л нилээн сунжирч, олон ч цуу ярианы эцэст 20 сая паундаар Астон Виллагаас өнгөрсөн улиралын шилдэг тоглогчийг нь авчирсан. 2010-2011 оны улиралд 9 гоолын дамжуулалт хийсэн нь тухайн хугацаанд Ливерпүүлийн аль ч тоглогчийн хүрээгүй амжилт. Одоогийн байдлаар багийн цорын ганц солгой-вингер.
4. Алешандр Дони. Хаалгач. Рома клубээс чөлөөт агентын хувиар багийн үндсэн хаалгач Пепе Рейнагийн сэлгээ болохоор ирсэн. Ромад өнгөрүүлсэн 6 улиралд 179 удаа талбайд гарсан.

Image

Ингээд өвөл ирсэн Луис Суарез, Энди Кэррол нартай нийлүүлээд 100 аад сая паундыг зарцуулаад байна.
Лукас Лейва, Жей Спиринг, Глен Жонсон нарын тоглогчидтой урт хугацааны шинэчилсэн гэрээ байгуулсан байгаа.

Багаас явсан тоглогчид:
1. Дэйл Чемберлейн /гэрээ дууссан/
2. Стивен Ирвин /гэрээ дууссан/
3. Алекс Купер /гэрээ дууссан/
4. Никола Сарич /гэрээ дууссан/
5. Стивен Дарби-Рочдейл, зээлээр
6. Пол Кончески-Лестер
7. Петер Гулаччи-Халл сити, зээлээр
8. Милан Йованович-Андерлехт
9. Даниель Аяала-Халл сити
Бас л наймааны цонхноос өмнө хэд гурван тоглогч явах байх гэж найдаж байгаа.

УЛИРАЛЫН ӨМНӨХ НӨХӨРСӨГ ТОГЛОЛТЫН ҮР ДҮН:

2011-07-13 Гуандун Санрэй, Кэйв Гуанжоу Стэдиум 3-4
2011-07-16 Малайзын шигшээ, Букит Жалил Стэдиум 3-6
2011-07-23 Халл, Кингстон Коммуникейшн 3-0
2011-07-28 Галатасарай, Тюрк Телеком 3-0
2011-08-01 Вoлеренга Уллевол 3-3
2011-08-06 Валенсия, Энфилд Роуд 2-0
Нийт 6 тоглолт хийснээс 3 хожиж, 2 хожигдон, 1 тэнцсэн. Нийт 15 гоол хаалгандаа алдаж гонсгор байсан ба сүүлийн тоглолтонд Валенсиаг хожихдоо хаалгаа хуурай манаснаар улиралын анхны албан ёсны тоглолтын өмнө сэтгэл санаагаа өргөж авлаа.

ШИНЭ УЛИРАЛЫН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

AUGUST:
13 - Sunderland (h)
20 - Arsenal (a)
27 - Bolton Wanderers (h)
SEPTEMBER:
10 - Stoke City (a)
17 - Tottenham Hotspur (a)
24 - Wolverhampton Wanderers (h)
OCTOBER:
1 - Everton (a)
15 - Manchester United (h)
22 - Norwich City (h)
29 - West Bromwich Albion (a)
NOVEMBER:
5 - Swansea City (h)
19 - Chelsea (a)
26 - Manchester City (h)
DECEMBER:
3 - Fulham (a)
10 - Queens Park Rangers (h)
17 - Aston Villa (a)
20 - Wigan Athletic (a)
26 - Blackburn Rovers (h)
31 - Newcastle United (h)
JANUARY:
2 - Manchester City (a)
14 - Stoke City (h)
21 - Bolton Wanderers (a)
31 - Wolverhampton Wanderers (a)
FEBRUARY:
4 - Tottenham Hotspur (h)
11 - Manchester United (a)
25 - Everton (h)
MARCH:
3 - Arsenal (h)
10 - Sunderland (a)
17 - Queens Park Rangers (a)
24 - Wigan Athletic (h)
31 - Newcastle United (a)
APRIL:
7 - Aston Villa (h)
9 - Blackburn Rovers (a)
14 - Fulham (h)
21 - West Bromwich Albion (h)
28 - Norwich City (a)
MAY:
5 - Chelsea (h)
13 - Swansea City (a)

2010-2011 оны улирал манай клубын хувьд жинхэнэ сорилт болсон. Рой Хожсон, сүүлийн 50 жилд байгаагүй лигийн аймшигтай эхлэл, шинэ менежер, релегэйшн зоонд хэсэг бичигдэж, дампуурал зарлах аюул нөмөрч, шинэ эзэд солигдох драма, 2 ч удаагийн шүүх хурал, Кинг Кенниийн эргэн ирэлт, түүнтэй холбоотой сэргэлт, Торресийн “урвалт”, Кэррол+Суарез, Максигийн тодролт, Лукас, гэмтэл бэртэл, академийн залуус... гээд сайнтай муутай олон л үйл явдал болсон. Хаан “Кенни” эргэн ирснээр улиралын сүүлийн хагаст авсан оноогоороо Лигийг тэргүүлсэн 2 багийн дараа орохоор байсан.
Одоо бид муу бүхнийг эргэн харахгүйгээр шинэ итгэл найдвар өвөрлөн, ирээдүйдээ итгэлтэйгээр цаашаа алхах үлдлээ. In Kenny We Trust! Амжилт, аз биднийг ивээх болтугай. YNWA!
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby Ladykop » Mon Aug 08, 2011 9:11 pm

Бидний ирэх улиралын зорилт: Топ-4 т эргэн ирэх. Эзэд, менежер, экс домгууд, түлхүүр тоглогчид бүгд ингэж хэлцгээж байгаа. Мэдээж ганц нэг цом илүүдэхгүй. Дотроо бид бүгд илүүг хүсч, найдаж байгаа боловч энэ удаад түүнийгээ гаргалгүй орхия
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby pein_akatsuki » Mon Aug 08, 2011 9:14 pm

за шинэ сэдэв нээжээ,энэ улирал сайн узнээ
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby pein_akatsuki » Mon Aug 08, 2011 9:15 pm

бусад багийг бодвол даруухан их сайхан нээж
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby MBayasaa » Mon Aug 08, 2011 9:20 pm

:-D За 4т орхын төлөө... Мэдээж 4өөс дээш бавайл бүүр ч сайхан бна...
Winners never quit and quitters never win
User avatar
MBayasaa
 
Posts: 437
Joined: Fri May 13, 2011 6:57 pm
Location: Сийген

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby nio » Mon Aug 08, 2011 9:28 pm

Энэ улиралд сайн сайхан бүхэн биднийг ивээх болтугай, :D
nio
 
Posts: 589
Joined: Sat Oct 09, 2010 1:00 pm

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby Төгсөө » Mon Aug 08, 2011 9:32 pm

Сайхан нээжээ :-D , Копуудын уулзалтын зургыг хаанаас үзэж болох вэ?
YNWA!
Төгсөө
Kopites
Kopites
 
Posts: 1173
Joined: Mon Sep 10, 2007 1:45 pm

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby Могжоохон » Mon Aug 08, 2011 9:38 pm

За амжилт хүсье... Топ4т хармаар байна шүү
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby ganaa_gg » Mon Aug 08, 2011 10:12 pm

Шинэ сэдвийхээ анхны бичлэгийг хийлээ!!!
Шинэ залуу тоглолгч нар тодроно гэхээр нэг хүнийг орхиод бичиж Тэр Бол Стэрлинг!!!!
За тэгээд манай багийн болон фанатуудын маань юу санасан есөн цагаан хүсэл биелж багуудаар тугаа тахихийн ерөөл тавья!!
Hand on Keyboard,never give up! Y.N.W.A
ganaa_gg
 
Posts: 480
Joined: Sat Nov 14, 2009 1:02 pm
Location: In Anfield with Gerrard!!!

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby takuya » Mon Aug 08, 2011 10:36 pm

за залуусаа урагшаа хараад хамтдаа алхацгаая
User avatar
takuya
 
Posts: 295
Joined: Sun Nov 14, 2010 3:57 am
Location: LIVERPOOL

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby Suugii » Mon Aug 08, 2011 10:39 pm

Бадруул wrote:2011-2012 он...
Бидний хувьд байж боломгүй гэмээр нэгэн улирлыг ардаа өнгөрүүллээ. Одоо зөвхөн урагшаа харцгаая. Шинэ улирлын албан ёсны тоглолт эхлэхэд цөөнгүй хоног үлдсэн байна. Багийнхандаа сайн сайхан бүхнийг хүсье. Энэ багийг дэмждэг бүх Копууд маань бүгдээрээ сэтгэл дүүрэн, мартагдахааргүй нэгэн жилийг харна гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэст нь In Kenny We Trust!!!

Эцэст хүнд "трааст" энэ тэр өгөөд та их сонин улирал эхлүүлжий шүү :ногоон:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby JonJo » Mon Aug 08, 2011 10:58 pm

Одоо нэг ганц 2 хүн авчихвал ч энэ улиралд топ4 ойрхон харагдаж байна.
in Kenny we trust
User avatar
JonJo
 
Posts: 97
Joined: Sun May 22, 2011 5:53 pm

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby Captain » Mon Aug 08, 2011 11:57 pm

за ашгүй шинэ сэдэв нээгдэв үү ... манайхан энэ жил сайн явнаа :beer
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby Bogruush » Tue Aug 09, 2011 12:04 am

За ирэх улиралд их олон зүйл өөрчлөгдөх болноо, тоглолт болгоноос 3н оноо авхын төлөө урагшаа. YNWA!!!
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby saraul » Tue Aug 09, 2011 12:40 am

Амжилт хүсье. Топ 4 бол тодорхой гэж бодож байгаа шүү.
User avatar
saraul
 
Posts: 258
Joined: Tue Nov 03, 2009 4:27 am

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby ††‡MaRSHaLL‡†† » Tue Aug 09, 2011 12:42 am

энэ жил лаанаа лаана
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby Tomroo_Kop » Tue Aug 09, 2011 12:54 am

Image

Ливэрпүүл дэх бэлтгэлийн анхны өдөр, би энд буцаж ирсэндээ үнэхээр их баяртай байна. / Суарез нүүрном дээрээ ингэж бичиж/...

За ингээд 1-р багийн тоглогчид бүгд цугларлаа. Манай хүн нээлтийн тоглолтонд оролцохгүй гэж байгаа ч зарим нэг сайт дээр сэлгээнд нэрлэгдэж магадгүй гэж шуумраад л байна.

*************************************************************************

Мөн ахлагчийн бэртэл бүрэн эдгэрээгүй байгаа бөгөөд мөн л нээлтийн тоглолтонд оролцохгүй. Гэхдээ клубын зүгээс эмчилгээ сайн үр дүнтэй байгаа. Тэр тун удахгүй талбай дээр гарах болно гэсэн мэдэгдэл хийсэн.

Шкртел, Мэйрелэш 2 гэмтлээ эдгээн бэлтгэлдээ гарсан бол Валенсия-тай тоглосон улирлын өмнөх сүүлчийн нөхөрсөг тоглолтонд Жонсон тоглолт дөнгөж эхэлж байхад бага зэргийн гэмтэл аван сэлгээнд суусан билээ. Эдгээр тоглогч нар нээлтийн тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байна.

Дээрх тоглогчдоос бусад нь нээлтийн тоглолтонд оролцох боломжтой бөгөөд Хар муурнуудын эсрэг тоглох хамгийн боломжит гараа Валенсия-гийн эсрэг тоглосон гарааг нэрлэж болох юм. Лукасыг Спийрингийн оронд гаргавал нээлтийн тоглолтонд доорх байдлаар гарах болов уу...

-----------------Пэпэ--------------

Келли-----Кара-----Аггер----Аурелио

---------Лукас-----Адам-----------

Хендо/Куйт--- Акуа------ Даунинг

---------Кэррол--------

Эцэст нь In Kenny We Trust
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby Чинзо » Tue Aug 09, 2011 1:26 am

In King Kenny we trust
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby Могжоохон » Tue Aug 09, 2011 1:43 am

Саандэрлэнд мэтийгээ бол гусчих байлгүй дээ хэхэ
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby Амараа7 » Tue Aug 09, 2011 2:18 am

Сайхан сэдэв нээжээ энэ жил багаасаа иx юм л xүлээж бна даа сайxан ч наймууд xийлээ одоо ганц сайхан төвийн час xийсэн xамгаалагч авчидгүйн бхдаа тэрнээс бусад байрлалууд бол сайxан xарагдаад бгаамдаа.
....................................................Рэйна/Дони.............................................
Глэн/Фла/Кэлли......Карра/Кэлли/Грек.....Аггер/Шкртэл..........Энрикэ/Аурэлиө
................................................Лукас/Спээринг...........................................
Куйт/Хэндо............................................................................Даунинг/Макси
...........................................Аxлагч/Мэйрэлиш/Акуа.....................................
.........................................Суарэз/Каррөл/Нгоог..........................................
Одоо төвийн сайxан xамгаалач л xэрэгтэй бгаан Карра маань xөгширөөл бна Аггэр уг нь сайхан бсан одоо ч тэр Аггэр биш л болчоод бна Шкртэл бол орон гаран жооxон сонин нөxөр Грэк бол бүүр xөгшин орон гаран xэзээ ч найдалтгүй түлээ гар Кэлли маань энэ жил тэсрээсэй гэж л xүлээдгүйн бол xамгаалалт л асуудал болчоод бна даа дунд шугамийн xэдийг бол яаж ч тоглуулаад бсан лигтээ сайндаа л орxоор болж урд бол Нгогийн оронд арай өөр 3 даxь сонголт бxад ч болмоор.
Энэ жил ч тээд багаасаа иx юм xүлээгээд бгаадаа.За тээд xагассайн xурдан болоосой билээ.
You ll never walk alone
Б.Амаржаргал
User avatar
Амараа7
You ll never walk alone
 
Posts: 786
Joined: Thu Dec 14, 2006 3:08 pm
Location: МОНГОЛ

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby !~MuRuN~! » Tue Aug 09, 2011 7:07 am

Адам бас байгааздээ. Төвийн хагасуудаар ч хахаж цацаж байнаа. 8-)
Blue is the colour, football is the game
We're all together, and winning is our aim
So cheer us on through the sun and rain
'cause Chelsea, Chelsea is our name
User avatar
!~MuRuN~!
Челси фен
Челси фен
 
Posts: 1320
Joined: Thu Jan 06, 2011 12:52 pm
Location: ...

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby mr_ganzo » Tue Aug 09, 2011 7:53 am

You will never walk alone!
***You Will Never Walk Alone***
User avatar
mr_ganzo
Liverpool No12
 
Posts: 1409
Joined: Thu Aug 27, 2009 8:56 am
Location: Эх орондоо

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby carlsberg_mgl » Tue Aug 09, 2011 8:44 am

:eek:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby ХАЛИУН » Tue Aug 09, 2011 9:02 am

зиа сайхан байна. шинэ сэдэв шинэ ирээдїй гэж ойлгож байгаа шїї. єнгєрсєн жил АЛ-д Улаанууд маань ороогїйд зєвхєн копууд биш бусад багийн фенїїд хїртэл сэтгэл гонсогор байсан. тэгэхээр энэ жилдээ нэг єнжєєд хойтон ахиад АЛ-ээ хєгжєєнє гэдэгт итгэлтэй байна. энэ жил ямар нэг дарамтгїй сайхан їзэх байх.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: LIVERPOOL FC-2011/2012: YOU'LL NEVER WALK ALONE

Postby rednasca » Tue Aug 09, 2011 9:35 am

энэ жил хичээвэл Арсеналыг мулталж мэдэх л юм...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests
cron