Page 1 of 26

SERIE A - 2014/15 СЭРГЭН МАНДАЛТ

PostPosted: Tue Aug 02, 2011 1:02 pm
by Г.Баяраа
Image

За ингээд Италийн хөлбөмбөг сонирхогч Монголчууд бидний хувьд урьд өмнөхөөс илүү онцгой улирал эхлэх гэж байна. Яагаад гэдгийг та бүхэн мэдэж байгаа. 2006 оны Калчиополигоос хойш унаад байсан Калчио лигийн нэр хүнд эргэн сэргэж. Олон саяын том наймааанууд хийгдэх боллоо. Багууд бүрэлдэхүүнээ чадах чинээгээр хүчирхэгжүүлж байгаагийн дотор ТОП 4 хэмээн нэрлэгддэг багуудаас гадна дундаж гэсэн тодотголтой багууд багтаж байна. Ялангуяа 2000 онд сүүлийн ид үеэ үдсэн Лацио клуб, Марадонагийн тоглож байсан гэдгээр нь мэддэг байсан Наполи, Аваргуудын лигийн эрхийг өнгөрсөн жил гуйж биш гуядаж авсан Удинезе , Палермо гээд багууд наймааны зах дээр идэвхитэй ажиллаж бүрэлдэхүүнээ сайжруулаад байна.
Үүнийгээ дагаад өрсөлдөөн мэдээж хэрэг ширүүснэ. Бидэнд ч үзэх харах юм их болно.
Хамгийн гол нь Италийн Сери А анх удаа Монголд албан ёсоор шууд дамжуулагдан хүрэхээр болсон нь гайхалтай баярт мэдээ. Одоо бид Орос юм уу Жунгаа суваг ширтэж суух хэрэггүй боллоо. Өөрсдийн хэлээрээ, өөрсдийн сувгаараа Италийн алдартай Сери А лигээ хүлээж аван үзэх боломжтой боллоо. Зөвхөн биднээс гадна өшөө олон мянгөн хүүхэнд залуус Сери А-д татагдаж бидний хүрээ улам бүр тэлэх блно. Энэ бүхэн цаашдаа илүү том зүйлийн эхлэл байгаасай гэж найдаж байна.
Ингээд Форца Калчио !

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Tue Aug 02, 2011 1:07 pm
by Yabraa
Сайхаан сайхан. :italy :italy :italy :italy :eek: :eek: :eek:
Энэ сэдвийн эхний гол яриа Италийн судер цомын тэмцээн байх болов уу.
Анхны саналыг өглөө.



Хүүхэнд гэснээ хурдан засаарай. :RD

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Tue Aug 02, 2011 1:20 pm
by Хашка
Засаж яахын бэ? Олон мянган хүүхэн гэхээр сайхан л сонсогдож байна шдээ :ногоон: Гаяраа Италийн хөлбөмбөгийн сэдвээ нэг гоё цэгцлээч хө. Хэдүүлээ бусад багуудаа бас нээгээд чадах чинээгээрээ форумынхандаа ядаж танилцуулаад явъя. Женоа, Фиорентина, Киево, Сампдориа гээд томчуудын арангууд бас байна шдээ.

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Tue Aug 02, 2011 1:37 pm
by Г.Баяраа
би уг нь хүүхэн гэж бичих гэж байгаад Д нэмчиж :Д

За тэгвэл баг болгоны танилцуулгыг эхнээс нь хийгээд явах уу. Тэгвэл хэдүүлээ олуулаа юм чинь нэг нэгээр нь багуудаа хуваагаад авах уу. Жишээ нь би Ромагаа, өөр нэг багтай хамт авч болж байна. Гэх мэтчилэнгээр өөр өөрсдийн багуудаа тээ

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Tue Aug 02, 2011 2:02 pm
by Хашка
Болж байна. Би гэхдээ жоохон сүүл рүү нь бичнэ шүү. Ойрд зав муутай байна. Ленин гэхэд л тэр гарч ирсэн багаа бичих байх. Интерийг манайхнаас хэн нь ч хангалттай бичнэ. Би тэгэхээр Женоа юм уу Лацио бичих хүсэлтэй байгааг хүлээн авна уу

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Tue Aug 02, 2011 2:24 pm
by pein_akatsuki
Наполи энэ жил туруулэх хэмжээнд узхийм шиг санагдаад байгаамдаа

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Tue Aug 02, 2011 4:10 pm
by BTR
Ювентус чанга үзэх байхаа гэсэн хэдий ч АС МILAN аварга авна шүү дээ

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Tue Aug 02, 2011 6:31 pm
by enzo
hashka_et wrote:Болж байна. Би гэхдээ жоохон сүүл рүү нь бичнэ шүү. Ойрд зав муутай байна. Ленин гэхэд л тэр гарч ирсэн багаа бичих байх. Интерийг манайхнаас хэн нь ч хангалттай бичнэ. Би тэгэхээр Женоа юм уу Лацио бичих хүсэлтэй байгааг хүлээн авна уу


Зөв зөв, миний хувьд Фиорентина, Парма 2н нэгийг болж байна

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Tue Aug 02, 2011 8:47 pm
by Г.Баяраа
Зөв зөв нэг нэгээр нь ингээд саналаараа хуваагаад авчихья. Улирал эхлэхийн өмнө ямар ч байсан дуусгана аа.

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Wed Aug 03, 2011 9:03 am
by ..::Affictor::..
Хашка Найзуудыгаа авчих би Женоаг авчий

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Thu Aug 04, 2011 12:13 pm
by Цоомоо
Сери А-д чинь бас юун НБА шиг локаут нтрийн яриа гараад унавдаа.

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Thu Aug 04, 2011 2:30 pm
by Rosso Neri
Өнгөрсөн улирлаас хойш иймэрхүү яриа гараад байгаа юм. Тэгэс хийж байгаад намжина биз.

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Thu Aug 04, 2011 2:47 pm
by Г.Баяраа
гэрээний хугацаа дуусахаас өмнө тоглогчдыг албан хүчээр шахаж явуулдыг тоглогчдын эрхийг хамгаалах холбоо эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн жил бас ийм байдалд хүрсэн ч тэгж ингэж байгаад аргалцан. Харин энэ жил асуудлйг нэг тийш шийдэхгүй бол улирал орйотож эхэлж магадгүй байгаа

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Thu Aug 04, 2011 2:51 pm
by Цоомоо
Аталантаг -7 оноотой эхлүүлнэ гэж байна.
Б -ээс орж ирж байгаа, доор тоглолт будлиантуулж, тохиролцсон нтр хэрэг байгаан байна.

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Thu Aug 04, 2011 6:05 pm
by enzo
Г.Баяраа wrote:гэрээний хугацаа дуусахаас өмнө тоглогчдыг албан хүчээр шахаж явуулдыг тоглогчдын эрхийг хамгаалах холбоо эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн жил бас ийм байдалд хүрсэн ч тэгж ингэж байгаад аргалцан. Харин энэ жил асуудлйг нэг тийш шийдэхгүй бол улирал орйотож эхэлж магадгүй байгаа


Битгий шийдэгдээсэй, нэг хог ороод ирдэг явуулахгүй цалин идээд суугаад байвал хэцүү штэ.. хэрвээ шийдэгдвэл багууд ч наймааг асар хянуур хийх байлгүй дээ..

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Fri Aug 05, 2011 2:37 pm
by Forza Juve
Палермо Швейцарын Туннтай талбай дээр нь 1:1-ээр тэнцээд Европа лигид орж чадахгүй хасагдав аа гэж.... Уг нь харахад бараг л үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглосон байна. Нөгөө л Сери А-гийн багууд Европа Лигд бүтэлгүйтддэг цуврал үргэжилсээр....

Өнөөдөр АЛ-ын урьдчилсан шатны сугалаа гарна.... Удинезе-д хэсгийн тоглолтод орох эрх авах шаанс бараг л байхгүй гэхэд болно доо.... Запата, Санчес, Инлер гээд өнгөрсөн жилийн амжилт гаргахад голлон нөлөөлсөн байрлал бүрийн гол тоглогчоо алдсан. Тэгсэн урьдчилсан шатанд таарах боломжтой багууд нь Арсенал, Байерн, Лион, Виллариал, Бенфика гээд байдаг... Энэ жил бас л адилхан нэлээд суларсан сүүлийн 2-той таараасай гэж найдах хэрэгтэй.... бас энэ 2-тойтаарвал азтай байгаасай гээд давхар найдах нь дээ. Өнгөрсөн жил АЛ-д 3 баг орсон бол энэ жил бараг л 3 баг, дараа жилээс найдвартай 3 гээд... ер нь 3 баг оруулдагт эртнээс бэлдээд байсан бололтой.

Наполи ч энэ жил чимээгүй байж байгаад л чангарч байна аа. Хүн бүхэн л Юве, Рома гээд хараад байх хооронд Донадел, Инлер, Бритос гээд, бас жижиг сажиг наймаа хийж..... АЛ-д орох болохоор багыг нэлээд өргөжүүлж....

Бас дээр нь Лацио өмнөх жил болохгүй байсан довтолгоондоо хүч нэмсэн бол Женоа бас л ээлжит шинэчлэлээ хийж....

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Fri Aug 05, 2011 3:37 pm
by goalman
Наполи ч эвгүй болчихсон доо...Тэр авсан хүмүүсээс нь хамгийн хэрэг болох хүн нь Инлер л байгаа юм даа...Хамшиктай нийлээд төвд жинхэнэ гялалзана даа...Довтлогч нар нь сайн.Тэгээд хамгаалалт нь найдвартай гээд л энэ багт дутаад байх байрлал ер нь д алга шив.Шинэ улиралд аваргуудын лигт цахиур хагалж мэдэх баг...

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Fri Aug 05, 2011 4:21 pm
by Rosso Neri
Инлер сайн сайн. Хамгаална, довтолгоо эхлүүлнэ, боломж олгох юм бол цохьчихоно. Эвгүй.
Наполи-д Инлер очиж байгаа юм чинь Хамшик-г явуулчихана байх гэж найдсан чинь үгүй бололтой.

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Fri Aug 05, 2011 4:26 pm
by goalman
Харин Хамшикаа авч үлдээд том амжилтын төлөө зүтгэх гэж байна л даа...Тэр 2 нийлвэл Наполи-ийн дундын шугам үнэн хүчирхэг болно л доо...Барса-ийн Шаниеста-аас дутаад байх юу байхав...хурдан л хамтад нь хармаар байна шүү...

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Fri Aug 05, 2011 7:43 pm
by Жонон
Залуусаа санал байна.
Энэ жил анх удаа шууд дамжуулалт энэ тэр болох гэж байна дээр нь өрсөлдөөнтэй сайхан улирал эхлэх гэж байгаа тийм болохоор бүх багуудынхаа сэдвийг нээгээд хуучин байгаа хэт хуучирсан дэд сэдвүүдийг хааж архив руу зөөмөөр байна. Өнгө зүс орий доо аан.

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Fri Aug 05, 2011 8:28 pm
by Rosso Neri
Удинезе Арсеналтай таарав оо хөөрхий гэж. Больж больж. Шал дэмий суга багт хожигдож хасагдаж байсан дор бол арай гайгүйд нь "тоосоо гөвүүлсэн" нь дээр.

Гэхдээ Гоол.ком дээр бол Удинезе-г шалгарах магадлалтай гэж байна шүү. Довтолгоо нь ч сайн л даа угаасаа.
Түрүү улиралд Сан Сиро-д болсон "цуст тулаан"-д Сери А-даа хамгийн сайн хамгаалалттай гэгдэж байгаа манай багийг 4 гоолоор "мялаачихаад" л явсан шүү дээ.

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Sat Aug 06, 2011 10:48 am
by goalman
Rosso Neri wrote:Удинезе Арсеналтай таарав оо хөөрхий гэж. Больж больж. Шал дэмий суга багт хожигдож хасагдаж байсан дор бол арай гайгүйд нь "тоосоо гөвүүлсэн" нь дээр.

Гэхдээ Гоол.ком дээр бол Удинезе-г шалгарах магадлалтай гэж байна шүү. Довтолгоо нь ч сайн л даа угаасаа.
Түрүү улиралд Сан Сиро-д болсон "цуст тулаан"-д Сери А-даа хамгийн сайн хамгаалалттай гэгдэж байгаа манай багийг 4 гоолоор "мялаачихаад" л явсан шүү дээ.

Харин тхх...эвгүй шүү энэ Италийн багууд...гэхдээ манай буучид буудаад өгөх байлгүй дээ...

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Sun Aug 07, 2011 5:32 pm
by Жонон
Калчиогоороо зуны цугларалт хийе.

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Mon Aug 08, 2011 11:31 am
by Чуугий
Жонон wrote:Калчиогоороо зуны цугларалт хийе.

13нд форумын салхидалтанд яваач хө.

Re: SERIE A - 2011/12 ШИНЭ УЛИРАЛ, ШИНЭ ӨРСӨЛДӨӨН

PostPosted: Wed Aug 10, 2011 10:57 pm
by saraul