Бундэслиг 2011/2012

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Бундэслиг 2010/2011

Postby Тэгшээ » Sun Oct 03, 2010 1:48 pm

майнц :-D
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5414
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Бундэслиг 2010/2011

Postby mig28 » Sun Oct 03, 2010 1:55 pm

Майнз нэг хожвол

Бундэслиг н лиг эхлээд дараалалсан хожлийн рэкөрдийг эвдэх билүү
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: Бундэслиг 2010/2011

Postby Shaggy » Sun Oct 03, 2010 2:00 pm

Орой дортмундын тоглолт хэдээс вэ?
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Бундэслиг 2010/2011

Postby Чуугий » Sun Oct 03, 2010 2:01 pm

23:30с
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бундэслиг 2010/2011

Postby mig28 » Sun Oct 03, 2010 2:02 pm

нтв гээр гарах уу
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: Бундэслиг 2010/2011

Postby Kro » Sun Oct 03, 2010 2:49 pm

Майнз сайн байнаа. Одоо ирэх тойрогт Хамбургыг талбай дээрээ хүлээж авна. Энэн дээр хожчуул тээл лигийн шинэ рекорд тогтоох гээд байна. Өмнө нь 95 онд Байерн, 2001 онд Лаутернчууд ийм амжилт үзүүлж байсан.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бундэслиг 2010/2011

Postby Чуугий » Sun Oct 03, 2010 6:58 pm

mig28 wrote:нтв гээр гарах уу

Гарна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бундэслиг 2010/2011

Postby El Payaso » Mon Oct 04, 2010 11:01 am

энэ майнц нээрээ дийлдэхгүй нь ээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бундэслиг 2010/2011

Postby ..::Affictor::.. » Mon Oct 04, 2010 2:15 pm

Энэ Майнц нь ямар хожигдодгүй юм бэ? Байерн,Вердэр 2ыг талбай дээр нухцан гэхээр л
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Бундэслиг 2010/2011

Postby focus_mn » Mon Oct 04, 2010 6:30 pm

Майнц одоо ерөнхийдөө хүснэгтийн эхний хагаст бичигдэж байгаа багуудтай тоглох юм байна лээ... Хамбургэр, Лэвэркүзэн, Дортмунд, Ханновэр этр гээд дандаа форм сайтай байгаа багууд гэсэн үг. Энэ дээр л жинхэнэ төрх харагдана даа.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслиг 2010/2011

Postby Оргил » Mon Oct 04, 2010 6:36 pm

майнцыг байранд нь тавих баг нь тэгээд манайх болж таарч байна уу ккк
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2010/2011

Postby Барнаба » Mon Oct 04, 2010 6:55 pm

Майнз уулаасаа сайн байна лээ... одоо тэгээд бүүр ч өндөр сэтгэлзүйтэй тоглож байна. Байер ч мэдэхгүй ээ, сая манайтай тоглосны тойм харахад талбай дээрээ тоглож байж манайхаас илүүгүй л харагдсан. Энэ Дортмунд, Ханновер 2 харин сайн үзэх вий дээ... Дортмунд ер нь л сайн байгаа бол Ханновер ч ойрын үед байгаагүйгээрээ формлог байгаа даа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бундэслиг 2010/2011

Postby focus_mn » Mon Oct 04, 2010 8:48 pm

Германын аварга шалгаруулах тэмцээн

Энэ жил Германын Хөлбөмбөгийн Холбоо (Deutscher Fussball-Bund) байгуулагдсаны 110 жилийн ой болж байгаа юм билээ. Тэгээд аварга шалгаруулах тэмцээн буюу одоогийн Бундэслигийн тухай викигээс товчлоод орууллаа.

Эхэн үеийн ГАШТ (1903-32)

19-р зууны сүүлээр Английн нөлөөгөөр Германд хөлбөмбөг дэлгэрч эхэлсэн юм. Харин хотуудын хооронд аварга шалгаруулах зохион байгуулалттай тэмцээнүүд анх 1900 онд Германын хөлбөмбөгийн холбоо байгуулагдснаас эхтэй.
Шинэ байгуулагдсан холбоо гурван жилийн дараа анхны тэмцээнээ зохион байгуулсан бөгөөд орон нутгийн жижиг лигүүдийн ялагч 8 баг оролцсоноос Лайпциг ялагчаар тодорч байв. Сонирхуулахад анхны аваргын хувьд одоо 5-р лигт тоглодог аж.
Анхны шагнал нь Ромын ялалтын бурхан Викториагийн дүрстэй медаль байв.

Бас нэг сонирхолтой зүйл нь тухайн үед финалд үлдэж байсан нөгөө баг болох ФЦ Праг нь одоогийн Чехийн нийслэл хотын баг бөгөөд тухайн үед Германын холбоотон Австри-Унгарын хаант улсын бүрэлдэхүүнд багтаж байсан хөлбөмбөгийн багуудаас урилгаар оруулж байсан багуудын нэг юм.

1925 оноос эхлэн тухайн лигүүдийн 2-р байранд орсон багуудыг нэмж оруулах болсноор 16 баг Германын аваргын төлөө тоглох болсон юм. Энэ хугацаанд одоогийн Бундэслигт тоглож байгаа Нюрмбэрг нийт 5 удаа түрүүлсэн нь хамгийн их аварга болсон баг юм.

Гурав дугаар Райхийн үеийн ГАШТ (1933-45)

Германд нацист дэглэм гарснаар хөлбөмбөгт ч гэсэн энэ бараан сүүдэр тусч оролцож байгаа багуудад нь улс төрийн цензор тавьдаг болов.

Мөн энэ үед Германд эзлэгдсэн улс орнуудын ч багуудыг оролцуулах болсон бөгөөд бүр 1941 онд Австрийн нийслэлийн баг Рапид Венн аварга болж байлаа.

Энэ үед одоогийн Германын цомын тэмцээн буюу Покалын суурь тавигдсан бөгөөд анхны аварга нь Нюрмбэрг болж байв. Шалькэ 04 энэ хугацаанд нийт 6 удаа түрүүлсэн нь хамгийн олон удаа юм.

Дайны дараах ГАШТ (1946-63)

Дайны дараа Германын хөлбөмбөг тэр чигтээ уналтанд ороод байлаа. Германын ихэнх хэсгийг хяналтдаа авсан холбоотныхон нацистын үеийн хөлбөмбөгийн клубуудыг тарааж байв.

Гэсэн хэдий ч тэдгээр клубууд удалгүй дахин нээгдэж эхэлсэн юм. 1948 онд баруун Германд шинээр дээд лиг нээгдлээ.

Харин зөвлөлтийн мэдлийн зүүн хэсгийн хөлбөмбөгийн клубууд 1990 онд хоёр Герман нэгдэх хүртэл Германын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг АШТ-д оролцох боломжгүй болсон юм.

Викторио шагналыг дайны дараа хэрэглэхээ больж өөр медаль хэрэглэх болов. Дайны дараах анхны тэмцээн 1949 онд болсон бөгөөд Нюрмбэрг түрүүлж Кайзэрслаутэрн удаалсан байна.

Энэ үед хөлбөмбөг сонирхогчдын тоо ч нэмэгдэж анх байгуулагдахдаа ганц дивизионтой байсан дээд лиг удалгүй хоёр, гурав дахь дивизионтой боллоо. Энэ хугацаанд Дортмунд гурван удаагийн аварга болсон нь бусдаасаа илүү юм.

Зүүн Германын хөлбөмбөг (1950-90)

Дайны дараа хоёр хуваагдсан Герман тус тусдаа засгийн газар, институд байгуулж бүрэн тусгаарлагдсан. Иймээс ч зүүн Герман өөрийн гэсэн хөлбөмбөгийн холбоог байгуулж тусдаа АШТ тэмцээнтэй болсон.

Анхны АШТ нь 1949 онд болж Юнион Халлэ анхны аварга нь болж байсан бол хамгийн сүүлийн аваргыг 1990 онд Динамо Дрэздэн авчээ. Хоёр Герман нэгдсний дараа зүүн Германын багууд Германын хөлбөмбөгийн холбоонд эргэн нэгдэж Бундэслигийн 3-р дивизионд оржээ.

Зүүн Германын хамгийн алдартай клуб нь Ханса Росток байсан бөгөөд тэд 1995 оноос 10 улирал Бундэслигт тоглож байсан нь хуучин зүүн Германын клубуудээс хамгийн оргил амжилтыг үзүүлсэн нь юм.

Бундэслиг (1963-)

Жижиг лигүүдийн топ багууд хоорондоо плэй-офф журмаар тоглож аваргаа тодруулдаг байсан системийг орчин үеийн хөлбөмбөгийн жишигт оруулан 1963 онд Холбооны лиг буюу Бундэслигийг байгуулжээ. Энэ лигт баруун Германын 5 дээд лигүүдээс шилж шилдэг 16 багуудыг оруулсан бөгөөд баг бүр тойргийн журмаар хоорондоо хоёр тоглолт хийдэг юм.

Анхны аваргыг Көльн авч байсан бол Бундэслиг байгуулагдсанаас хойш 45 тэмцээн болоход Байерн 20д нь түрүүлж байв.

Нийтдээ ГАШТ зохион байгуулснаас хойш 107 жилийн хугацаанд 28 баг аварга болж байв. Байерн нийт 22 удаа аварга болж байсан бол тэдний дараа Нюрмбэрг 9 удаа аваргалснаар орно. Тэд энэ 9 аваргын 8-г нь плэй-офф шаттай байх үед авч байж.
Бусад 26 багаас ялгаатай нь энэ хоёр баг л өмсгөл дээрээ нэгээс илүү од зүүдэг. Учир нь 5 удаа түрүүлсэн баг нэг од нэмж зүүдэг тул Байерн 4, Нюрэмбэрг 2 од тус тус зүүх эрхтэй юм байна.

Харин энэ 107 жилийн хугацаанд 98 удаа АШТ болж байсан бөгөөд үүнээс Бавари муж улсын клубууд 35 удаан аварга болж байж. Германын нийт 16 мужаас аварга авсан тоогоор нь топ3-г жагсаавал:

Бавари (нийт-35): Байерн (22), Нюрмбэрг (9), Фюрт (3), 1860 Мюнхэн (1)
Норт Райн-Вэстфалиа (23): Мөнхэнгладбах (5), Фортуна Дюссэлдорф (1), Эссэн (1), Көльн (3), Шалькэ (7), Дортмунд (6)
Бадэн-Вюртэмбург (9): Карлсруэ (1), Фөникс Карлсруэ (1), Маннхайм (1), Фрайбург (1), Штуттгарт (5)
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслиг 2010/2011

Postby focus_mn » Mon Oct 04, 2010 11:06 pm

Германын спортын Спокс сэтгүүлээс гаргасан 7-р тойргийн шилдэг 11

Image

Roman Weidenfeller (Borussia Dortmund): Байернийн эсрэг эхний үед маш сайн тоглож Гомэзийн аюултай довтолгоонуудыг зогсоож багийнхаа хожилд том хувь нэмэр болсон. Мөн 16-н шугам руу дээгүүр орж ирсэн бөмбөг болгоныг аюулгүй болгож байсан.

Tobias Levels (Borussia Moenchengladbach ): Баруун жигүүрийн хамгаалалтанд найдвартай байж, үе үе аюултай довтолгоог жигүүрээр хийж идэвхтэй тоглолт үзүүлсэн

Oliver Barth (SC Freiburg)

Andreas Wolf (1 FC Nuremberg) : Шалькэгийн эсрэг ялалтын гоолыг хийсэн. Хамгаалалтанд тун сайн тоглож багийн ахлагчийн хувьд багаа урамшуулж байсан.

Bastian Oczipka (FC St. Pauli) : 21 настай залуу хамгаалагч Ханновэрийн эсрэг оруулсан хожлын гоолын дамжуулалтыг хийж, зүүн жигүүрээр хэд хэдэн аюултай довтолгоог явуулсан

Jan Rosenthal (SC Freiburg): Өөрийнхөө анхны дублийг Көльнийн эсрэг хийж багтаа ялалт авчирсан.

Lewis Holtby (FSV Mainz 05): Одоогийн байдлаар Холтби өөрийн хүссэн бүхнээ талбай дээр хийж байна. Хоффэнхаймын эсрэг хоёр гоолын дамжуулалт өгч, нэг гоолыг өөрөө хийснээр нийт арван гоолыг хийгээд байна.

Marko Marin (Werder Bremen):
Вэрдэрийн довтолгооны гол хөдөлгүүр байсан. Түүний дрибл маш амжилттай болж байсан, бас хамгаалалтанд дэндүү сайн байсан. Мөн нэг гоол оруулсан

Theofanis Gekas (Eintracht Frankfurt): Тоглолтын эхний гоолыг оруулж улирлынхаа тав дахиа оруулсан. Мөн хоёр дахь буюу хожлын гоолын дамжуулалт түүний нэр дээр бичигдэнэ.

Lucas Barrios (Borussia Dortmund):
Байернийн эсрэг довтлогоо бүр нь аюул тарьж байсан. Тоглолтын эхний гоолыг оруулсан

Adam Szalai (FSV Mainz 05):
Гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн. Мөн хүчний тоглолтод эсрэг багийн тоглогчдоо ялж, сөрөг довтолгооноор байнга аюул тарьж байсан


Image
Барриошын хожлын гоол

Image
Маринын цохилтыг шигшээгийн анд Адлэр яаж ч чадсангүй

Image
Гекас

Image
Майнц 7 дараалж хожлоо

Image
Адам Сзалай
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслиг 2010/2011

Postby SAVAGE » Mon Oct 11, 2010 10:56 am

хөгжилтэй л юм болж...

User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Бундэслиг 2010/2011

Postby Amgaa » Mon Oct 18, 2010 11:41 am

Image
Энэ залуу ч гоолдоол байна 5 гоолтой мэргэн буучдын 2р байранд явна
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2010/2011

Postby BuG » Mon Oct 18, 2010 6:06 pm

Аль багт байгаа вэ... Хангүг Рүүний ?
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Бундэслиг 2010/2011

Postby Г.Баяраа » Mon Oct 18, 2010 6:15 pm

Бохум
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундэслиг 2010/2011

Postby Г.Баяраа » Mon Oct 18, 2010 6:17 pm

SAVAGE wrote:хөгжилтэй л юм болж...


НБА-гийн эмэгтэй шүүгч нарт бас нэг ийм проблем бдаг бхаа...царайлаг эмэгтэй шүүгч урдаас нь инээгээд хар хуудас өгвэл бараг гарууд маргалдаж чадахгүй хаха гачин юм болноо
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундэслиг 2010/2011

Postby focus_mn » Tue Oct 19, 2010 12:18 am

Германын спортын Спокс сэтгүүлээс гаргасан 8-р тойргийн шилдэг 11

Image

Волфсбургийн эсрэг 10 минутын дотор гайхамшгийг бүтээж багтаа ялалтыг авчирсан Симон Ролфэс, Артуро Видал нарын хослол Бундэслигийн 8-р тойргийн шилдэг 11т орлоо. Мөн түүнчлэн 3 гоолын эзэн Марио Гомэз, Дортмундын Нури Сахин, тоглолтын турш хаалгаа найдвартай манаж байсан Хамбургын хаалгач Франк Рост зэрэг тоглогчид багтсан юм.

Франк Рост (Хамбург): Өдгөө 37 настай хаалгачийн хувьд энэ улирал шилдэг тоглолтуудыг үзүүлж байна. Энэ нь түүний орыг залгах ёстой Яарослав Дробниг ч мартагдуулахад хүргээд байгаа. Хожил гэгчийг мартаад байсан Майнзийн 5 аюултай цохилтыг хааж рекордын мөрөөдлийг нь үгүй хийсэн.

Саша Рийтэр (Волфсбург): Клубын хувьд гол тоглогч ч гэсэн шигшээдээ их хожуу дуудагдсанд нь сүүлийн үеийн тогтвортой тоглолтууд нь нөлөөлсөн бизээ. Ямартаа ч Лэвэркүзэнийн эсрэг тун сайн тоглолт үзүүлсэн. Өөрийн талбай дээр хамгийн их бөмбөгтэй харьцсан (68) тоглогч болсноос гадна баруун жигүүрээр довтлогоог эхлүүлж байсан.

Бэнэдикт Хөвэдэс (Шалькэ 04): Ю21-н тоглогч Штуттгартын эсрэг тоглолтод бөмбөгний тулаан бүрт ялж, дамжуулалтуудынх нь 89 хувь нь оновтой байсан гэсэн гайхалтай үзүүлэлт гаргасан.

Холгэр Бадштубэр (Байерн): Шигшээ багийн тоглогчийн хувьд өнгөрсөн 7 хоногт маш тогтвортой тоглолтуудыг үзүүлсэн. Ханновэрийн эсрэг тоглолтын статистик үзүүлэлтээр нийт хийсэн таклын 86 хувь нь амжилттай болж оновчтой дамжуулалт 83 хувьтай байсан гэж байгаа.

Кристиан Фукс (Майнц 05): Майнц хэдий Хамбургийн эсрэг маш сайн тоглолт үзүүлсэн ч хүссэн байсан үр дүнгээ аваагүй. Фукс талбай дээр хамгийн их бөмбөгтэй харьцсан (90) тоглогч мөн гурван ч гайхалтай дамжуулалтыг гаргаж өгсөн нь хаалга оносон боловч гоол болж чадаагүй.

Артуро Видал (Лэвэркүзэн): Чили тоглогчийн шилдэг тоглолтуудын нэг нь байлаа. Торгуулийн цохилтоос тэнцээний гоолыг оруулсан нь энэ улирлын 4 дахь нь. Мөн эхний гоолын дамжуулалтыг өгсөн ба нийтдээ 102 удаа бөмбөгтэй харьцсан байна.

Симон Ролфэс (Лэвэркүзэн): Талбай дээр өнгөрүүлсэн 20 минутанд тоглолтыг тэр чигт нь эргүүлсэн. Волфсбургийн талбайд болсон тоглолтонд 2 гоол оруулж нэг торгуулийн цохилт багтаа авчирсан.

Макс Крузэ (Ст. Паули):

Нури Сахин (Дортмунд): Көльнийг талбай дээр нь 2-1 харьцаатай буулгаж авсан тоглолтонд эцсийн минутанд хожлын гоолыг оруулснаар тоглолтын МоМ болсон. Дан довтолгооноос гадна хамгаалалтанд сайн байж нийт хийсэн таклын 75 хувь нь амжилттай болсон гэсэн статистиктай.

Марио Гомэз (Байерн): Хаалга руу 5 оновчтой цохилт хийсний 3 нь гоол. Тааруу тоглолтуудаараа гарааны эрхээ алдаад байсан довтлогч багийнхаа хямралтай үед гайхалтай гоолуудыг хийж багтаа хэрэгтэй хүн гэдгээ харууллаа.

Теофанис Гекас (Франкфурт): Баруун өмнөдийн дэрбид Кайзэрслаутэрнийн хаалганд 2 гоол хийсэн.

Image
Гекас хоёр гоол оруулснаар мэргэн буучийн жагсаалтыг 7 гоолтойгоор Дэмба Сиссэгийн хамтаар тэргүүлж эхэллээ

Image
Видалын сэлэбрэшн

Image
Трибл гоолын эзэн

Image
Майнцын фенүүд.. Орчуулбал "Та нар эндээс оноо авч чадахгүй. ЭНЭ БОЛ ХҮСНЭГТИЙН ТЭРГҮҮЛЭГЧИЙН ТАЛБАЙ!"

Image
Штуттгартын шинэ дасгалжуулагч Кэллэр. Эхний тоглолт болох Шалькэгийн талбайгаас оноо авч чадлаа

Image
Подолски тооны харьцааг тэнцүүлсэн ч Сахин сүүлийн минутанд хожлын гоолыг хийлээ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслиг 2010/2011

Postby Жавхлан » Tue Oct 19, 2010 3:38 am

Полди муухай тавьтаргүй зан гаргасан л даа. Шахин харин их ухаалаг хүлээж авч хариуг нь сайхан барьсан.


★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Бундэслиг 2010/2011

Postby focus_mn » Tue Oct 19, 2010 10:59 am

Тэр Полдигийн хуруугаа зангаад байдаг ямар учиртайн?
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Бундэслиг 2010/2011

Postby El Payaso » Tue Oct 19, 2010 11:23 am

Польди угаасаа шаралхуу сонин гар надад ерөөсөө таалагдадгүй... Туркийн шигшээг 3-0 ээр нухсанаа чамайг би нухсан гэж зангасан юм шиг байна лээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бундэслиг 2010/2011

Postby Жавхлан » Tue Oct 19, 2010 3:52 pm

Тэгж томорч байгаад өөрөө нухуулсан даа хөөрхий. Одоо нэг үеийн Швайни, Лаам 2 шигээ буурь сууж багаа авч явдаг болмоор юм.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Бундэслиг 2010/2011

Postby Gooner » Wed Oct 20, 2010 2:05 pm

Полди ч өвөл багаа солино гэнэ дээ. Багаа менежмент муу хийж байна, Майнзыг хар л даа гэж ирээд л хусч өгсөн бололтой. Ер нь баг жоохон менеж муутайм шиг байгаам. Ядаж л хөөрхөн хэдэн хүүхдүүд авчираад л Тошичыг үлдээчихсэн бол боломжийн үзэх байсан даа
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 21 guests