Лос Че: Шинэ улирал 2010/11

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Fri Aug 27, 2010 12:08 pm

За ингээд бусад багууд шинэ сэдвүүдээ нээгээд эхэлсэн болхоор багийнхаа ч гэсэн шинэ сэдвийг нээе дээ...

Энэ улирал манай багийн хувьд цоо шинэ эхлэл болж байна. Багийн лидерүүд болох 2 Давид багийг орхисон бол клубын алтан үед цуг байсан домог Бараха, Марчена ч клубээс явсан бөгөөд үлдсэн хоёр хуучин цэрэг Альбелда, Висенте нарын гэрээ ирэх зун дуусах болно...

Ins: Roberto Soldado, Mehmet Topal, Sofiane Feghouli, Ricardo Costa, Alberto Costa, Aritz Aduriz
Outs: David Villa, Nikola Zigic, David Silva, Carlos Marchena, Michel (Loan), Renan Brito (Loan), Asier del Horno (Loan), Ignacio Gonzalez (Loan)

Виллаг орлуулхаар Реалийн академийн Солдадо маяоркогийн мэргэн бууч Ариц Адуриз нарыг авчирсан бөгөөд тэд хамтдаа өнгөрсөн улиралд ла лигт 28 гоол оруулсан билээ. Сильвагийн оронд францийн шинэ зидане гэгдээд байгаа Фегоули, өнгөрсөн жилийн францийн лигийн нээлтүүдийн нэг Алберто Кошта нарыг авчирсан бол Барахагийн орон зайд туркийн шигшээгийн аалз хочит Топалийг арын шугаманд Рикардо Коштаг чононуудаас тус тус авсан...

Хэдийгээр хоёр ч одоо зарсан нь муу мэдээ боловч нөгөө талаар 3 жилийн өмнөөс эхэлсэн санхүүгийн сөрөг үр дүнгүүд энэ жил буурч байгаа бөгөөд энэ улиралд бид ямар нэгэн алдагдал хүлээхгүй ажиллана гэж багийн удирдлагаас дүгнэж байна...

Багийн лидер: 2 Давид явсанаар багийн гол ачааг нуруун дээрээ Банега үүрэх болно... өнгөрсөн улирлын шилдэг тоглогчдийн нэг байлаа. Мөн ирсэнээсээ хойш нөхөрсөг тоглолт бүрт л гоолдож байгаа Солдадо, залуу од Мата, Пабло нараас их зүйлийг хүлээж байна...

Хаалгач:
Канизаресийн дараагаас хаалгачийн асуудалд ороод байсан клубт Харри Реднапийн харалган байдлын азаар биз Цезарийг эгнээндээ нэгтгэх боломж олдосноор өнгөрсөн улиралд бид хаалгандаа гоолд алдсан тоогоороо зөвхөн хоёр гиантийн ард л бичигдиж байсан... Мэдээж хэрэг Цезарийн сайн форм одоо үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй бөгөөд түүний нөөцөнд өнгөрсөн улиралд төдийлөн сайн байж чадаагүй Мояа, доод лигийн заморо шагналт Висенте Гуайта нар байгаа... Хэрвээ Цезарийн сайн форм үргэлжлэхгүй тохиолдолд хоёр залуу түүний байрны төлөө өрсөлдөх болно...

Хамгаалалт:
Хэдийгээр Марчена, Алексис нарыг алдсан ч гэсэн хамгаалалт өнгөрсөн улирлаас төдийлөн сулрахгүй болов уу? Францаас ирсэн Жереми Мэтью өнгөрсөн улиралд гайхалтай үзүүлэлт үзүүлж байсан ч гэмтлээс шалтгаалан өөрийгөө бүрэн харуулж чадаагүй бөгөөд энэ улиралд гэмтэл бэртэлгүй тогловол ла лигийн шилдэг зүүн ар болох бизээ. Нөгөө жигүүрт 29 настай Бруно Салтор болон Мигель нар байгаа... Төвийн хамгаалалтанд хамгийн түрүүнд Деалберт гараанд тоглох болно... өнгөрсөн улиралд доод лигийн кастеллоноос олж ирсэн хамгаалагч өнгөрсөн улирлын турш манай хамгаалалтын гол хүн байсан бөгөөд түүний хажуугийн байрны төлөө интерийн эсрэг зодоон хийсэн Наварро, португалийн шигшээгийн Кошта нар өрсөлдөх болно... Харин Мадурогийн хувьд банз халаах бизээ...

Хагас:
Хамгаалалтын хагасийн гараанд энэ зун туркээс ирж испанийн амьдрал болон хөлбөмбөгт хурдан дасан зохицож байгаа Топаль тоглох нь бараг гарцаагүй болоод байна... Олон жил клубын энэ байранд гараанд гарч тоглосон Альбелдагийн хувьд сүүлийн улирлаа Местеяад өнгөрөөх болно... Ихэнхидээ сэлгээгээр л тоглолтонд оролцох болов уу? Топалийн гол өрсөлдөгч бол 24 настай Мануэль Феранандес. Клубын хүнд хэцүү цагт төвийн шугаманд лидерийн үүрэг гүйцэтгэж байсан ч өнгөрсөн улирлын ихэнхид гэмтэлтэй байснаас шалтгаалан байраа алдаад байгаа. Зарим нэг яриагаар тэр Испани амьдралийн хэв маягаас залхаж клубээс явах гараанд гархыг хүсч байгаа гэж яриж байгаа ч өнгөрсөн улиралд гэмтэлтэй байсан түүнийг бусад клубууд ч нэг их сонирхсонгүй. Тэгээд ч хуучин формоо эргүүлэн олж авч чадвал Эмеригийн планд гол хүн болох боломж бий болхоор түүнийг үлдээсэн билээ...
2009 оны зун Атлетикогоос зээлээс эргэн ирсэнийхээ дараа Эвер Банегагийн Местеяа дэхь жинхэнэ түүх эхэлсэн билээ. Куманы үед буюу 2008 оны өвөл 20 саяр манайд ирж байсан тэрээр талбай дээрх муу тоглолтууд талбайн гаднах янз бүрийн хов живээсээ шалтгаалан клубээс жийгдэх тун дөхөөд байсан бөгөөд Атлетикод нэг улирал зээлээр тоглохдоо ч олигтой амжилт гаргаагүй түүнийг хэтэрхий эрт европт ирээд бүтэлгүйтсэн өмнөд америк тоглогчдийн нэг хэмээн үзэж, Эвертон Штутгарт клубуудэд худалдахаар ярилцаж байсан ч эцсийн мөчид клубт үлдээсэн нь сүүлийн хэдэн жилийн турш дэхь Валенсиагийн хамгийн зөв шийдвэрүүдийн нэг болсон юм... 33 удаа гараанд 3 удаа сэлгээгээр тоглохдоо Банега өнгөрсөн улиралд 2 гоол 9 дамжуулалт өгсөн бөгөөд клубын шилдэг тоглогчдийн нэг болж фэнүүдийн итгэлийг олж чадсан... 2Давид явсанаар түүний нуруун дээрх ачаалал улам ихсэх нь гарцаагүй юм. Магадгүй түүнд шинэ бараха болох боломж хангалттай байна... Сильвагийн үлдээсэн АМ байрлалын төлөө Чори Домингез, Алберто Тино Кошта, Софиане Фигоули гэсэн гурван тоглогч өрсөлдөж байна. Чоригийн хувьд өнгөрсөн өвлийн цонхоор ирсэн, өмнө нь өөрийгөө европт илүү харуулсан гэдэг утгаараа энэ байрын төлөө хамгийн хүчтэй өрсөлдөх тоглогчдийн нэг... Фигоулигийн хувьд дөнгөж 20 той учраас голцуу сэлгээнээс болон цомын тоглолтууд тоглох болов уу? Коштагийн хувьд францийн жижиг клубууд дамжиж явсаар өнгөрсөн улиралт карьертаа тэсрэлт хийж 7 гоол 6 дамжуулалтыг лиг1т хийж чадсан бөгөөд Испанид яхыг нь энэ улиралд л харах биз... Жигүүрийн хувьд баруун жигүүрт Хуакин болон Пабло (Өнгөрсөн улиралд 5 гоол 6 дамжуулалт) нар ээлжлэн гараанд тоглох бол зүүн жигүүрт Мата (9 гоол 4 дамжуулалт) гараанд гарч Висентэ сэлгээнээс тоглолтыг эхлүүлэх болов уу? Матагийн хувьд 2 Давид явсаны дараагаар клубын гол нүүр царай болж класс ангилал руу шат ахих боломж нь юм... Висентегийн хувьд нэгэн цаг үед дэлхийн жилдэг зүүн вингерүүдийн нэг байсан ч дараалсан олон гэмтэл бэртлийн улмаас формоо алдау улмаар Сильвад байраа алдсан бол өнгөрсөн улирлаас бэртэл нь илээршиж өөрийн хуучин формоо олж авхаар тэмцэж байгаа. Тэгээд ч энэ улирал түүний сүүлийн жил учраас маш сайн тоглож байж л тэр ахиад гэрээ клубээс хүлээх эрхтэй үлдэх болхоор байдгаа хийх бизээ... өөрөө ч ингэж хэлээд байгаа...

Довтолгоо:
Зигич ба Вилла явсаны дараа ла лигийн хангалттай туршлагатай Адуриз Солдадо гэсэн довтолгооны хослолтой болсон бөгөөд тэдний хэн нэгэн гэмтвэл нөөц багаас Пако Алкасер, Иско Аларкон гэсэн хоёр залуу гарч ирж тоглоно...

Тактик:
Эмеригийн хамгийн дуртай тактик 4-2-3-1 бол энэ улирлын өмнөх нөхөрсөгүүдэд 4-3-3 гэсэн хувилбарыг их туршиж үзээд байгаа. тэхээр энэ хоёр тактикаар ээлжилж тоглох болов уу? Сул багууд болон эзэн хааны цомд 4-3-3, СЛ болон Лигийн том багуудын эсрэг 4-2-3-1 ээр тоглох болов уу?

4-2-3-1 ээрх гараа:

Цезарь
Мигуэль-Наварро-Деалберт-Мэтью
---------Топаль----Банега--------
Пабло---------Тино----------Мата
----------------Солдадо-----------

нөөц

Мояа/Висенте
Бруно-Мадуро-Кошта-Альба
-----Альбелда-Манелеле---
Хуакин-------Чори----Висенте
-----------Адуриц------------
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Fri Aug 27, 2010 12:11 pm

МАН
Рэнжерс
Бурсаспор

багуудтай СЛд нэг хэсэгт орж дээ... нэг их хүнд биш бас хялбар биш хэсэг л болж... Бурсаспор арай л СЛд туршлага дутах байх... Рэнжерс ч яхав дээ тэгээд дундаж л тоглолттой баг... МАН-ын талбай дээр тэнцэж чадвал хэсгээсээ нэгээр гарах ч боломж гарч ирж магадгүй юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby kamizake » Fri Aug 27, 2010 3:49 pm

Банега Мата 2 л гол цөм нь болох юм биз дэ
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Sun Aug 29, 2010 4:29 pm

Зиак улирлыг сайхан эхлүүлж Малагагийн талбайгаас гурван оноотой эргэж ирлээ... Чори, Сольдадо нар 2-3 долоо хоног бэртсэн, Манелеле ар гэрийн шалтгаанаар португаль явсанаас бусдаар үндсэн баг бүрэн байлаа... Эмери риск хийхээс айсан уу шинэ формэшнээ туршиж үзсэнгүй 4-2-3-1 ээрээ тоглолоо... Цезарь, Мигуэль-Наварро-Рикардо Кошта-Мэтью, Альбелда-Банега, Хуакин Мата Висенте гээд урд Адуриз гарлаа... Тоглолт эхлээд удаагүй байхад Банегагийн булангийн цохилтыг шинэ цэрэг Адуриз мөргөж багтаа тэргүүллийг авчирсан бол эхний үеийн төгсгөлд эсрэг багаас бужигнаан дундаас гоолдох дөхөв... хоёрдугаар үеийн дунд хэсэг хүртэл айл нэлээн довтлох гэж үзсэн ч удалгүй Хуакин зүүн жигүүрээс хоёр хамгаалагчийг хуурч ороод хаалганд зохисон нь айлын хамгаалагчийн биенд чигээ өөрчлөн гоол... хоёр минутын дараа сэлгээгээр орж ирсэн зүүн ар Жорди Альбагийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Наварро мөргөж Адуризд дамжуулсаныг нь нөхөр Хуакинд тавьж өгсөнөөр шинэхэн долоо дугаар маань 2 дахь гоолоо орууллаа...

Сайн:
Вилла Сильва явсаны дараагаар гарсан хамгийн том ахиц бол хоёр давхарт илүү сайн тоглох довтолгоотой болжээ... Адуриз, Сольдадо хоёр Виллагаас хоёр давхрын тоглолт хамаагүй илүү болхоор манай вингерүүдийн кроссыг ашиглах буланг мөргөх боломжууд илүү нэмэгдсэн санагдлаа...

Хуакин. Өнгөрсөн улирлаас эхлээд л би хуучин Хуакин эргэн ирж байгаа гээд байсан. Энэ удаад хуучны 7 дугаартай Бетист байсан шигээ л тоглолоо... хоёр жигүүрт аль алинд нь тоглож хоёр гоолоо хоёр жигүүрээс орж ирж хийлээ...

Банега өмнөх улирлаас илүү чөлөөтэй урагшаа орж тоглож байна... илүү эх эрх мэдэл Эмери олгосон нь илт... зай гарвал буудаад л манай бүх сет пиесийг гүйцэтгэж байлаа... фрий сайн цохидог болбол ч шинэ Рикельме гэмээр байна шүү...

Адуриз ингэж тоглоод байвал Виллаг нэг их удахгүй мартуулж мэдхээр л байна...

Муу.

Нөгөө л Аялаг явсанаас хойш учираа олоогүй хамгаалалт хэвээрээ байна... 2-р үеийн эхэн хэсэг дэхь Малагагийн довтолгоонууд азаар л гоол болсонгүй...

Мэтью гэмтчих шиг боллоо...

Висенте ба Мата.

César Sánchez - 7 - Алдсан гоол дээр түүнийг буруутгах аргагүй. Өөр нэг аймаар мөргөлт хаасан. Тэгээгүй бол бараг нухуулж мэдхээр ч байсан даа.

Miguel Brito - 6 - Дундаж тоглолт. Күйнсиг аргалж чадалгүй нэг дамжуулалт хаяулсан нь гоол болчих дөхсөн...

David Navarro - 6 - Нэг их том алдаа гаргасангүй... манай сет пиесүүд дээр хөөрхөн бөмбөгөнд хүрээд л байна билээ...

Ricardo Costa - 6.5 - боломжийн дебьют.

Jérémy Mathieu - 6.5 - Өөрийнхөө хэв маяг болсон цөмөрсөн довтолгоонуудаа нэг их хийгээгүй ч айлын гол хүн Элисэүг бараг л хөдөлгөөгүй.

David Albelda - 5.5 - Банега илүү урагшаа орж байсан болхоор нөхөр хамгаалалтанд илүү их ачаалал хүлээж байсан ч нэг их сайн байж чадсангүй... угаасаа ч нас нь явж байгаа хүн...

Éver Banega (pictured) - 8 - Эхний гоолын дамжуулалтыг өгсөнөөс гадна манай бүх л довтолгоог тэр удирдаж байлаа... бараг л АМ шиг тоглож байв.

Joaquín Sánchez - 8.5 - Хоёр гоёмсог гоол оруулж Матад нэг гоёо дамжуулалт өгсөнийг нь нөхөр гүйцээж чадаагүй. Бүхлээрээ хуучин Хуакин.

Juan Mata - 5.5 - Хоёр гурван гоёо цохилт хийсэн ч өнөөдөр тэр азгүй байв.

Vicente Rodríguez - 5 - Үл үзэгдэгч.

Aritz Aduriz - 7.5 - Нэг гоол нэг дамжуулалт. Маш идэвхитэй байлаа. Гайхалтай дебьют.

Substitutes

Pablo Hernández - 5 - Висентэг сэлгэж орж ирсэн бөгөөд түүнээс илүү гарах зүйл байсангүй. Түүний энэ орон гаран тоглолт хэзээ дуусах юм болдоо... нэг бол ворльд класс нэг бол дундаж тоглогч болчихоод байх юм...

Jordi Alba - 6.5 - Хоёрдахь гоолыг эхлүүлсэн. хамгаалалтанд алдаа гаргаагүй.

Tino Costa - 7 - 10 минутанд хангалттай өөрийгөө харуулсан.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Sun Aug 29, 2010 4:30 pm

Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Sun Aug 29, 2010 4:33 pm

бас нэг сайн мэдээ байгаа нь спортинг Брагад зээлээр тоглож тэдний өндөр амжилтад чухал нөлөө үзүүлж байгаа манай тэнэмэл хүү Хюго Вианна клубээс сайн дураараа гэрээгээ цуцлан Брагатай гэрээ хийсэн байна. Түүний гэрээнд нэг жил дутуу байсан бөгөөд сүүлийн жилийн цалин нь 1,2 сая байсан юм. ямартай ч нэг сая евро бид хэмнэжээ. Вианна ба Дель Орно гэсэн хоёр өндөр цалингтай хүнээс салах аргаа олж ядаж байхад Вианна маань клубээ бодсон шийдвэр гаргасан нь ямай даа... нөхөр Брагатай 2+1 жилийн гэрээ хийж байгаа юм байна... СЛд ч тоглоно болж дээ... уг нь их авьяастай гэгдэж манайд ирсэн ч нэг их гийгүүлэлгүй банзанд сууж зээлээр тоглож байгаад нутагтаа үлдлээ... Нутагтаа очихоор бол лаагаад л байдаг гар шиг байгаа юм....
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Sun Aug 29, 2010 4:34 pm

манай ресерв багийнхан элденсийг 2-0 ээр нухаж... өнөө яригдаад байгаа Иско Аларкон ба Пако Алкасер нар нэг нэг гоол оруулсан байна... тэнд Иван Рубио гэж бас нэг ирээдүйтэй хүү бий гээд байгаа...
Image
Last edited by El Payaso on Sun Aug 29, 2010 4:35 pm, edited 1 time in total.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Sun Aug 29, 2010 4:35 pm

Image
Хуакин-7
Image
Маэстро...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby Realist » Sun Aug 29, 2010 5:02 pm

Сүүлийн гоал нь тасархай гоё цохилт байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Tue Aug 31, 2010 10:53 am

Мэтьюгийн гэмтэл нэг их сүрхий биш гэнэ... тоглолтын дараа Банегагийн бие их тааруухан байсан байна... гэхдээ нэг их сүртэй зүйл биш гэнэ... Мариус Станкевичиус гээд САМП-ийн төвийн хамгаалагчийг авчих гээд байгаа юм уу даа... 3 саяд...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Wed Sep 01, 2010 11:02 am

Мариус ч ирчихлээ дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby Тэгшээ » Wed Sep 01, 2010 11:19 am

Өмнөх улирал Каналес, Муниан 2 гарч ирсэн. Энэ жил танайхаас Пако гээд 93 оны хүүг их юм дуулгах бх гэж бодож бна. U хэд ч билээ лаагаад бсан шдэ. Харваас ирээдүйн Давид Вийя.

Image
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5415
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby GUZ » Wed Sep 01, 2010 11:36 am

паяасо-г мэдэхгүй шинэ хүн бол валенсиагийн сэдвийг олохгүйм байнадаа.
User avatar
GUZ
 
Posts: 933
Joined: Thu Jul 16, 2009 12:22 pm

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Wed Sep 01, 2010 11:39 am

энэ Пако ч Ю17д од болоод тодорсон... гэхдээ улирлын өмнөх тест тоглолтуудад Иско Аларкон гээд хүү их сайн байсан... Иско бол үндсэн багт арай илүү ойрхон байгаа санагдсан... тэхдээ энэ улиралд хэн хэнийг нь үндсэн багт багтаагаагүй лдээ эмери... тэхээр ирэх улирлаас л...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Tue Sep 07, 2010 2:17 pm

Чори, Солдадо нар гэмтлээсээ эргэж ирсэн байна...

Топал Бурсаспорийн талаар яриж... тэднийг хожих амархан гэж бодвол энэ бол алдаа болно тэд бол маш аюултай баг энэ тэр гэж... Нөхөр багийнхантай их л хурдан ойлголцож хотод сайхан дасч байгаа юм байх... Цезар Хуакин энэ тэртэй үй зайгүй болсийм байхоо... хурдхан л тогломоор байна гэж... Елдрим гэнэ үү 20 той бацаан байдаг гэсэн энэ бурсаспорт

http://www.youtube.com/watch?v=FO3cu-9R ... r_embedded

кипртэй 4-4 өөр тэнцэхэд манай Маналеле гоолдсон байна лээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Wed Sep 08, 2010 5:56 pm

энэ Мадуро манайд тувт бэнч юм байж шигшээдээ дуудагдаад бүүр гараанд гарах юм... өмнөх тоглолт гараанд байсан бол энэ удаад бэнчид сууж... голландын төвийн хамгаалалт тийм дүүрчихсэн юм байхдаа... Маналеле шигшээгийн нэг хэсэг болжээ... Педро цоороод Мата шууд Ю21 шигшээ баг руу жийгдсэн байна... нөгөө шинэ литви залуу Чехийг хожсон тоглолтонд гараанд гарч дамжулалт өгсөн байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby Realist » Wed Sep 08, 2010 6:20 pm

Танай ийм улбар шар өнгөтэй өмсгөл их гоё шүү. Бараг шууд 1-р өмсгөлөө болгочуул ч тас шүү.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Thu Sep 09, 2010 11:07 am


Энэ Херкулэс чинь манай том ривал юм байна ш дээ... 97 онд хамгийн сүүлд энэ хоёр баг таарч тоглох үед...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Sun Sep 12, 2010 3:25 pm

Их хэцүү тоглолтоос гурван оноо авлаа... өмнөх тоглолтын дараа бага зэрэг зовиуртай байсан Банега маань шигшээдээ тоглолт хийсэн бүрэн фит биш байсан ч Эмери гаргасан... ингээд нөхөр ч нэг их сайн тоглохгүй зовиурласаар 30 дахь минутанд гэмтлээ... Эмеригийн сонин шийдвэр байлаа... Манелеле эсвэл Топалийг оронд нь гаргаад үзэхгүй... бас хамгаалалтын багаа тэрчигээр нь солиж гаргасанг ойлгосонгүй... Мадуро Кошта төвдөө зүүнд балчир Альба гээд... гэхдээ Мадуро овоо форм сайтай байгаа бололтой шигшээдээ бүтэн тоглоод байсан овоо хожлын гоол хийж... ер нь тааруухан тоглолт 3 оноо гэсэн юм л боллоо... Банегагүй АЛ-ын нэг лигийн хоёр тоглолт хийх нь энэ ч муу даа... :sad:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby hosko » Sun Sep 12, 2010 3:33 pm

Банега аут болсон нь харамсалтай... Сольдадо хэзээ ирэх гээд байнаа..
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby fd11 » Sun Sep 12, 2010 4:22 pm

Солдадо 3н долоо хоног гэсэн шд, 4р тойрогт Атлетикотой тоглох юм байна. Тэрнээс наана ирчих байх
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby fd11 » Sun Sep 12, 2010 4:33 pm

Рэсинг дээр сэлгээнд нь байсан л юм байна шд
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby El Payaso » Sun Sep 12, 2010 4:37 pm

Солдадо бараг матч фит... ирэх тоглолтонд гараанд үзэх байх... Банега байдгүй л тиймхэн... Эмери энэ Альбелдаг ягаад тоглуулаад байгааг ойлгохгүй юм... Манелеле илүү баймаар юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40720
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby fd11 » Wed Sep 15, 2010 10:53 am

Туркийн багийг талбайд нь элэглэсэн байнашд
Солдадо сэлгээгээр орж ирээл гоолдож
Энэ эхний гоол дээр Тино аймаар цохижээ, дараа нь бас фрийкикээс шон оноод л..

http://www.youtube.com/watch?v=wAodlFQ1rEE
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Лос Че: Шинэ улирал 2010/11

Postby ..::Affictor::.. » Wed Sep 15, 2010 10:55 am

Нэг аймаар солгой гартай болоо юу да.Тэр цохиж байгаа эд нар бол аймаар.Ядаж байхад бүх гоолд оролцож харагдавуу
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Next

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Majestic-12 [Bot] and 3 guests