David Sergio Trezeguet

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

David Sergio Trezeguet

Postby nbr » Mon Feb 25, 2008 6:54 am

:eek:
Western Mongolia
nbr
 
Posts: 41
Joined: Wed Feb 06, 2008 9:33 pm
Location: Mongolia

Re: David Sergio Trezeguet

Postby Gooner » Tue Apr 15, 2008 5:52 pm

Ийм мундаг тоглогчийн сэдвийг нээчээд ганц хуруугаа гозойлгоод ч орхичих юм.
Мэдээ оруулья даа...



1977 оны 10-р сарын 15-нд Францын Rouen гэж хотод төржээ.
Тэрээр Франц болон Аргентины иргэн бөгөөд Францын шигшээ баг болон Италийн Ювэнтус багт тоглодог. Түүний эцгийг Жоржэ Трэзэгэ гэдэг байсан бөгөөд Франц гаралтай Аргентинд тоглодог тоглогч байсан байна.

Тоглож байсан багууд :
1993-1995 Platense
1995-2000 AS Monaco
2000- Juventus

Тэрээр одоо Барселона багт тоглож байгаа Тьерри Анритай дотны сайн ннайзууд бөгөөд Монако багт байхдаа хамтдаа гараанд гарч тоглодог байсан төдийгүй шигшээ багтаа ч хамтдаа гараанд тоглодог байлаа.
Мөн тэдний эхнэрүүд болох Béatrice Trezeguet and Claire Merry нар ч хоорондоо тун дотны найзууд юм.

Одоогоор 8-н настай нэг хүүтэй.


Image

Image
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: David Sergio Trezeguet

Postby Г.Баяраа » Wed Apr 16, 2008 5:13 pm

Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: David Sergio Trezeguet

Postby addictive » Sat Apr 19, 2008 7:12 pm

Мань хүн сериа А-д мэргэн бууч хийгээд байгаа байхаа?
Саяхан нэг ярилцлагандаа миний шигшээ дахь карьер дууссан байх гээд гутраад байсан сурагтай. Реймонд Доменэк энийг нь сонсчоод дуудаж санааг нь амраасан юм гэнэ лээ. хэхэ
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: David Sergio Trezeguet

Postby ..::Affictor::.. » Sun May 04, 2008 9:44 pm

el payaso wrote:Ээс гомдоллоод байхым... хань болж нэг юм бичий... угаасаа ойрноос орох цаг багасах байх...

Европийн аварга болсон Аргентин тоглогч...

Өнөө цаг үеийн урд шугамын шилдэг уран бүтээлчидийн нэг гоол гэсэн үгтэй нэр нь холбоо үг мэт сонсогдох болсон тоглогчидийн тоонд Давид Трезеге зүй ёсоор багтана... Түүний гайхалтай гоолын мэдрэмж нь түүнд Трезегоол гэсэн нэрийг хайрлахад хүргэснээс нь л энэ хүний хэр хэм хэмжээний тоглогч вэ гэдэг нь мэдэгдэнэ...

Давидийн хөлбөмбөгийн карерийн тухай ярихийн тулд түүний гайхалтай гэр бүлийн тухай бичих хэрэгтэй... Удам дамжсан бөхчүүд хэмээн манай Монголчууд яридагчлан яаг л тийм удам дамжсан хөлбөмбөгчиний гэр бүлд тэрээр мэндэлжээ... Жеан Алберт Трезеге бол Давидийн өвөө бөгөөд тэрээр дэлхийн 2-р дайны дараа Францаас явж Аргентинд сууршин ажиллаж амьдрах болжээ... 1951 онд түүний 2 дахь хүү Давидийн аав Жорже Мэндэлжээ... Жорже аргентин хүүхдүүдийн адилаар хөлбөмбөгт туйлын хорхойтой байсан бөгөөд бас ч гүү боломжийн авяастай нэгэн байжээ... Тэрээр 1977 онд Францийн Роуэн клубт тоглох саналыг хүлээж авсанаар гэр бүлийн хамтаар Франц рүү нүүцгээсэн бөгөөд тэр үер Давид мэндэлжээ... Тэндээ Давидийн гэр бүл 2 жил орчим амьдарсаны дараа Жоржийн гэрээ дуусч Буэнес Айрестээ эргэн ирсэн бөгөөд Аргентинд Жаал хүү өсч торнин аав нь харин хөлбөмбөг тоглож байв... Давид хүү ч хөлбөмбөгчийн гэр бүлд өсч торниж байсан болоод ч тэр үү хөлбөмбөгт маш дуртай байлаа... Өглөө бүр тэр найзууд болон аавыгаа дагуулан хөлбөмбөг тоглохоор явдаг байсан бөгөөд хар багаасаа л гоол хийх туйлын их хүсэл сонирхолтой байсаан гэж хожим аав нь дурсан ярьсан байдаг... Түүний ээж беатриз удалгүй түүнийг Платенсийн хөлбөмбөгийн акедимид оруулсан бөгөөд тэнд маш их хүнд хэцүү байсаан хэмээн Давид дурсан ярьсан байдаг... Мэргэжлийн акедеминийн хатуу чанга дэглэм бэлтгэл Давидийг зарим үед зорилгоосоо няцхад ч хүргэж байсаан хэмээн дурссан байдааг... 95 онд Монакко гайхалтай авяасыг Аргентинаас олж илрүүлсэн нь Давид байлаа... Ингээд тэрээр ахиад л Францийг зорих болсон бөгөөд энэ удаад гэр бүлээ орхиод ганцаараа эх нутагтаа эрж байсан нь түүнд хэцүү байсан гэдэг... Түүний аав Жорже түүнийг Парис Сайн Жермэйнд тоглуулахаар ятгаж клубтэй холбоо тогтоож байсан ч Давид хүү өөрөө Францийн үе үеийн шилдэгүүдийн өсч бойжсон Монакког сонгожээ... Энэ сонголт ч зөв байсаныг хожимийн түүний амжилт гэрчлэх мэт... Тухайн үеийн Монаккод тэрээр дотны анд өөр нэг шилдэг довтлогч Терри Анритай танилцаж Терри, Давид 2-ын нөхөрлөл Монаккогоос эхэлжээ... Тэр үеийн Монакко залуусаас бүрдсэн баг байсан бөгөөд урд шугаманд л гэхэд Ирээдүйд дэлхийд нэрээ дурсгах 2 залуу хамтдаа зогсч байжээ... Тэр үеийн дасгалжуулагч Тигинатой зөрчилдөж байсан ч түүний гайхалтай авяас чадварыг дарж зогсоох юу ч тэр үед байсангүй... Тэрээр Аргентинийн шигшээг бус Францийн 18 хүртэлхи насны шигшээ багт багтан тоглохыг сонгосон бөгөөд анхны тоглолтондоо л 2 гайхалтай гоол оруулж өөрийгөө энэ шигшээд багтах хүн батлан харууллаа... 96 оны Европийн залуучуудын ДАШТ-д багтан тоглож Францийн супер шигшээ баг итгэл төгс хошуучилхад түүний оруулсан хувь нэмэр ихээ... Тэр жилдээ Давид лигтээ 27-н тоглолт тоглож 18 гоол хийсэн бол аваргуудын лигт 9-н тоглолт хийж 4 гоол оруулсан нь 19 настай залуугийн хувьд гайхалтай амжилт байлаа... Терри, Трезегегийн супер хослолийн аваргуудын лигийн хагас шигшээд Турины супер клуб л зогсоож чадлаа... Дараа жил Монаккогийн хослол Францийн аварга болж Давид 20 тоглолтонд 22 гоол оруулж итгэмээргүй амжилт тогтоолоо... Франц 98-д шигшээ багт багтан тоглож финалын тоглолтоос бусад тоглолтонд оролцож 2 гоол орууллаа... 2000 он Голланд евро... Энэ удаад шигшээ багийн номер нэг довтлогчийн үүрэг Давидад л оногдож байлаа... Тэр ч үүргээ маш гайхалтай гүйцэтгэгч Финалийн тоглолтонд Италийн хаалганд гоол хийсэнээр Францчууд 2 дахь удаагаа европийн аварга хэмээх эрхэм алдарыг хүртэлээ... Энэ гоол миний харсан хамгийн супер гоолуудын нэгэнд зүй ёсоор тооцогдоно... Мөн энэ шигшээ баг бол хамгийн гоёо шигшээ баг миний хөлбөмбөг үзэж эхлэснээс өнөөг хүртэл... Байрлал бүр нь тасархай... За энэ бүх гайхамшигийн дараа дэлхийн бүх л том клубууд Трезегоолын араас ангуучлах болов... Туринчууд ч өмнө нь аваргуудын лигийн хагас шигшээд таарч тоглож байсан Трезеге хүүг өөрийн болгох бөөн хүсэл... Моггигийн нарийн арга мэхүүдийн хүчинд гялалзаж буй шинэ од Туринд газардалаа... Туринд Трезеге ганцаараа ирсэнгүй багийн анд Анригийн хамт буусан юм... Ювед франц залууст тийм ч амар байсангүй... Өнөөг хүртэлхи Ювегийн бүх цаг үеийн лидер Дель Перо, Сериа А-ийн мэргэн бууч болж байсан Инзаги, Ковочевич гээд маш олон шилдэг тоглогчидийн дундаас гарч тоглох боломж Давид болон Анрид тэр бүр олдохгүй байлаа... дээр нь хатуу ширүүн Сериа А-ийн тоглолтоос болж Давид очсон жилээ л гэмтлээ... Гэвч Давид энэ бүхэнийг өөрийн шургуу хөдөлмөр төрөлхийн авяас чадварынхаа хүчээр даван гарч дараагийн улирлаас эхлэн Ювегийн нэрийн хуудас болж эхэллээ... Инзаги болон Ковачевич нарыгаа Юве үдэж шинэ од Давидад итгэл хүлээлгэлээ... Давид ч энэ бүх итгэлийг алдсангүй 24 гоол хийж Туринчууд түүний хүчинд Скудето хүртэж Давид дэлхийн хамгийн супер лигүүдийн нэгийн мэргэн бууч боллоо... ::-2
Дараа жил нь ахиад л өнөөх гайтай бэртэл гэмтэл түүнийг ээрч өнгөрсөн жилийн мэргэн бууч маань энэ удаад 9-хөн гоол л хийлээ... Аваргуудын лигт эртний өстөн Милантай тоглож пенальти цохиход Давид алдлаа...
Түүний дараагийн улирал ч гэмтэл бэртлийн улмаас Давид санасан хэмжээндээ хүрч тоглож чадахгүй байсан ч ясны тоглогч гэдгээ харуулан супер багт 10 давуулсан гоол хийж байлаа... Харин 2005 оны улирлыг Давид ч тэр Юве ч тэр гайхалтай формтой эхэллээ... тэд лигтээ 9 дараалан хожиж нэгэн рекордын эзэд болоод зогссонгүй Давид ч өөрийн тоглосон тоглолт бүртээ гоолдон Туринчуудэд хожил бэлгэлэх боллоо... Тэрээр одоогийн байдлаар 15 гоолтойгоор мэргэн буучидийн жагсаалтанд Фиоринтинагийн шинэ Бати Тонигийн араас шил даран хөөж байна... Гайтай бэртэл гэмтэл байгаагүйсэн бол үүнээс ч олон гоол хийх байсан бизээ... Ювегийн хамтаар энэ жил олон олон цом хүртэж шигшээ багтайгаа ч сайн тоглоосой гэж хүсье...

Image
Туриний гайхамшиг...

Image
Алтан гоолын дараа...

Image

Тухайн үеийн Монакко... эндээс олон тоглогч алдрын замналаа эхэлсэн дээ... одоо хархаар инээдтэйн...

1998 World Cup winner (France)
2000 European Championship winner (France)
2003 Italian SuperCup winner (Juventus)
1997 French 1st Division Champions (Monaco)
2000 French 1st Division Champions (Monaco)
2002 Serie A Champions (Juventus)
2003 Serie A Champions (Juventus)
2005 Serie A Champions (Juventus)
2002 Serie A top scorer (Juventus)
2003 Champions League Finals (Juventus)
2002 Italian Cup Finals (Juventus)

93-94 Platense 3 Games (-)
94-95 Platense 2 Games (-)
95-96 Monaco 4 Games (-)
96-97 Monaco 5 Games (-)
97-98 Monaco 18 Goals, 27 Games 4 Goals, 9 Games (Champions League)
98-99 Monaco 12 Goals, 27 Games 2 Goals, 5 Games (UEFA Cup) 2 Games
99-00 Monaco 22 Goals, 30 Games 2 Goals, 6 Games (UEFA Cup) 6 Goals, 8 Games
00-01 Juventus Turin 14 Goals, 25 Games 1 Goals, 5 Games (Champions League) 7 Goals, 8 Games
01-02 Juventus Turin 24 Goals, 34 Games 8 Goals, 10 Games (Champions League) 5 Goals, 11 Games
02-03 Juventus Turin 9 Goals, 17 Games 4 Goals, 10 Games (Champions League) 2 Goals, 3 Games
03-04 Juventus Turin 16 Goals, 25 Games 4 Goals, 5 Games (Champions League) 7 Goals, 12 Games
04-05 Juventus Turin 9 Goals, 18 Games 4 Goals, 5 Games (Champions League) 2 Goals, 3 Games
05-06 Juventus Turin 15 Goals, 17 Games 4 Goals, 5 Games (Champions League) 2 Games

el payaso :eek:
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: David Sergio Trezeguet

Postby LeMoN » Wed May 28, 2008 8:21 pm

Би трезегоолыг үнэхээр биширдэг жинхэнэ супер гоолны машин.Манай багийн нүүрийг олонч жил тахаллаа.2000 оны европын аваргаар алтан гол хийж гомдоосонч.2006 дэлхийн аваргаар өрөө төлсөн.Раймонд доминик Анелкаг илүүд үзсэн нь надад ерөөсөө таалагдсангүй.Яахав тэгээд буруу шийдвэр гаргасаныг нь Италичууд харуулах бизэээ.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: David Sergio Trezeguet

Postby BilguunRM » Tue May 26, 2009 7:04 pm

LeMoN wrote:Би трезегоолыг үнэхээр биширдэг жинхэнэ супер гоолны машин.Манай багийн нүүрийг олонч жил тахаллаа.2000 оны европын аваргаар алтан гол хийж гомдоосонч.2006 дэлхийн аваргаар өрөө төлсөн.Раймонд доминик Анелкаг илүүд үзсэн нь надад ерөөсөө таалагдсангүй.Яахав тэгээд буруу шийдвэр гаргасаныг нь Италичууд харуулах бизэээ.


Ingej yariad bsan hun odoo tegsen Trez iig juve s yawuul gd bgaashuu... hereg alga :RD :RD :RD
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: David Sergio Trezeguet

Postby haka » Wed May 27, 2009 10:05 am

BilguunRM wrote:
LeMoN wrote:Би трезегоолыг үнэхээр биширдэг жинхэнэ супер гоолны машин.Манай багийн нүүрийг олонч жил тахаллаа.2000 оны европын аваргаар алтан гол хийж гомдоосонч.2006 дэлхийн аваргаар өрөө төлсөн.Раймонд доминик Анелкаг илүүд үзсэн нь надад ерөөсөө таалагдсангүй.Яахав тэгээд буруу шийдвэр гаргасаныг нь Италичууд харуулах бизэээ.


Ingej yariad bsan hun odoo tegsen Trez iig juve s yawuul gd bgaashuu... hereg alga :RD :RD :RD

Явуулахад буруудахгүй л дээ. Бэртэл гэмтлээс болж олигтой ч тоглосонгүй. Бас нас нь явж байна. Үнэ хүрэх дээр нь зарахад гэмгүй.
Уул мундаг тоглогч шүү. Реалыг мулталдаг л хүн дээ
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: David Sergio Trezeguet

Postby Seikoni » Thu May 28, 2009 4:03 pm

манайхыг харин мулталчаад багаа харин алчаад байдаг хүн дээ..
ЧЛ болоод ДА-д :mrgreen:
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: David Sergio Trezeguet

Postby RBK » Wed Aug 05, 2009 3:26 pm

Бурханы бүтээл...

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: David Sergio Trezeguet

Postby ТӨӨГӨӨ » Wed Aug 05, 2009 4:12 pm

Анри бна шд :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: David Sergio Trezeguet

Postby haka » Wed Aug 05, 2009 6:42 pm

ТӨӨГӨӨ wrote:Анри бна шд :mrgreen:

Наадах чин гостуу байхдаа бичсэн бололтой. Гэхдээ байнга ийм явдаг бололтой юм билээ :mrgreen:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: David Sergio Trezeguet

Postby jugder_08 » Mon Sep 27, 2010 7:17 pm

энэ сэдэв нуухгуй юм уу
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: David Sergio Trezeguet

Postby ..::Affictor::.. » Mon Sep 27, 2010 7:49 pm

Өчигдөрийн тоглолтонд хуучны сайхан тоглолтоо харуулж гоолдсон байлээ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: David Sergio Trezeguet

Postby chegevara » Wed May 18, 2011 12:54 am

энэ улиралд херкулесд 30 тоглолтонд оролцож 12 гоол хийжээ
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: David Sergio Trezeguet

Postby visla » Sun Jul 24, 2011 10:28 pm

1998 онд бацаан байхад наад хүн чинь дэлхийн аваргаар зидантай хамт гялалзаж байж билээ. Тэр үед хөлбөмбөг сайн ч мэддэггүй байж. Гэхдээ л Трэзэгэ, Зидан, Рлдо9 гэдэг нэрийг мэддэг л байсан юм даа.
Breathe'
User avatar
visla
 
Posts: 92
Joined: Sat Jul 02, 2011 1:27 pm
Location: NOU CAMP


Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest