AC Milan 2016/2017 We are MILAN family

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 16, 2017 7:32 pm

Нээрээ Ториногийн шинэ кит танилцуулга гарсан байна.
Гэхдээ багийн гол хүн болох Белотти байхгүй. Тэгэхээр явах нь тод...
Белотти өөрийнх нь хүсэлт бол Милан гээд байгаа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Sun Jul 16, 2017 9:52 pm

Image
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Sun Jul 16, 2017 11:18 pm

белотти бараг ирцэн юм бишүү
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Sun Jul 16, 2017 11:26 pm

аубагаа алдаад белотти дээр буулаадаа
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Gankhuu » Mon Jul 17, 2017 8:24 am

Forza Juve wrote: 2 байрын төлөө Рома, Милан, Интер 3 л ширүүн үзэх байх, манайх Наполи 2 бол зангараг зааж, АЛ-ын шууд эрхээ авчихна л даа.

Яг ингэж л бодоод байна Интер сая хожигдоод жоохон сандрал авсан байдалтай байна. Интерээ жийгээд орчих юмсан хаха
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Mon Jul 17, 2017 9:09 am

Белотти нэлээд хүчтэй яригдаж эхлэнгүүт зэрэгцээд Мората яригдаад эхэллээ...
Морататай хувийн нөхцлөө тохирсон клубууд одоо үнээ л ярилцах үлдсэн гэх юм...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Mon Jul 17, 2017 10:22 am

Image
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Mon Jul 17, 2017 10:22 am

Хэрвээ Моратаг авчвал дараа жил Донаруммаг Реал руу явуулах болох байх даа хмм
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon Jul 17, 2017 11:16 am

Ас Милан клуб Хятад улс дах аялан тоглолтын үеэрээ China Next Generation Education Foundation-тай албан ёсны гэрээ байгуулсан билээ. Уг гэрээ нь Хятадын сургуулиудад хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

Уг хэвлэлийн бага хурал дээр Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны албаны хүмүүс, China Next Generation Education Foundation (CNGEF) тэргүүн хатагтай Ping Wang, Миланы ерөнхийлөгч Ноён Yonghong Li, гүйцэтгэх захирал Ноён Han Li, Клубын гүйцэтгэх захирал Ноён Marco Fassone, Багийн спортын албаны дарга Massimiliano Mirabelli, багийн дасгалжуулагч болон багийн менежментийн албаныхан оролцсон юм. Уг хурал дээр хүмүүсийн хэлсэн үгийг товчхон хүргэж байна.

Ас Милан клуб нь 118 жилийн арвин их үүх түүхтэй дэлхийн шилдэг клубуудын нэг юм. Хятад улсын CCTV телевиз Италийн Серья А лигийг 1990 оноос дамжуулж эхэлсэн тэр цагаас Улаан Харууд Хятад дах олон сая хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийг хөлбөмбөгт татан оруулж, тэдний зүрх сэтгэлийг өөрсдөдөө татан оруулсан байдаг.
Багийн ерөнхийлөгч, ноён Yonghong Li: “Би багийнхнаа бидэндээ цуг Хятадад байгаад баяртай байна. Милан клуб олон шилдэг тоглогч нарыг багтаа элсүүлж өөрсдийн хүчээ улам хүчирхэгжүүллээ. Хамаг гол ажлыг голлон хийсэн Ноён Marco Fassone болон Ноён Massimiliano Mirabell нарт баярлалаа гэж хэлмээр байна. Баг маань Серья А төдийгүй Европын тавцанд дахин амжилттай тоглож хөгжөөн дэмжигчдээ баярлуулна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Өнөөдөр бидний хувьд их чухал өдөр тохиож байна. CNGEF-тай байгуулж буй энэхүү гэрээ нь Хятадын хөлбөмбөгийг цааш хөгжүүлэхэд болон залуу тоглогчдыг цааш улам ахиж хөгжихөд туслах шинэ загвар болж байна.
China Next Generation Education Foundation тэргүүн, хатагтай Ping Wang: Ас Милан шиг ийм агуу клубтэй хамтран ажиллах нь бидний хувьд их аз завшаан. хөлбөмбөг тоглох дуртай залуучуудын хувьд энэ бол том алхам гэж би бодож байна. Vismara Sports төв (Ас Милан Клубийн хүүхдийн хөлбөмбөгийн сургалт, академи, бэлтгэлийн бааз ) нь Милан клуб залуу хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг болох жишээ болж байна. Дан ганц тэдний хөлбөмбөгийн ур чадварыг дээшлүүлэх бус бие бялдарт анхаарч, дээшлүүлэхэд гадна зөв сэтгэл хөдлөл болон зан чанарыг суулгах үлгэр жишээ газар болж байна.

Дасгалжуулагч Vincenzo Montella: Би болон багийнхан бид бүгдийн хувьд энд байх нь үнэхээр сайхан байна. Би хувийн зүгээсээ ерөнхийлөгчид баярласнаа илэрхийлмээр байна. Түүний багт авчирсан урам зориг, түүний энэ багт оруулсан бүхий л хөрөнгө оруулалтад баярлалаа гэж хэлмээр байна. Түүний хийсэн бүхэн Милан хөгжөөн дэмжигчдийн мөрөөдлийг дахин авчирч байна. Харин одоо бол бидний ээлж л үлдлээ. Багт ирсэн шинэ тоглогч нарын хувьд энэ нь амаргүй байх болно. Гэхдээ би өөдрөг байна. Бид ирэх улирал сайн тоглож амжилт гаргах болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon Jul 17, 2017 11:17 am

Lucas Biglia албан ёсоор Миланы тоглогч боллоо

Россонеричууд түүнийг хагас хамгаалалтынхаа шугамын түлхүүр тоглогчдын нэг болгохоор өөрсдийн эгнээндээ нэгтгэлээ. Аргентин тоглогч нь 178 cm 64 кг, баруун хөлөөрөө гоцолж тоглодог, талбайг харах, бөмбөг таслах чадвар сайтай нэгэн юм.
Түүний хөлбөмбөгийн замналын талаар товчхон
Тэрээр мэргэжлийн тоглогчийн хувиар анхны тоглолтоо Argentinos Juniors багт 2004 оны 7-р сарын 1 нд хийж байжээ. Тухайн багийнхаа академиас гараад Talleres Cordoba багийн эсрэг тоглолт хийж байсан. 2005-2006 он хүртэл Independiente клубд 49 тоглолтонд оролцож Дараагаар нь Белгийн Anderlecht клубт элсэн орсон. Тэнд тэрээр 2006–2013 хүртэл тоглосон бөгөөд энэ хугацаандаа 4 удаа лигийн аварга, 1 удаа лигийн цом болон 4 удаа суцер цомын эзэн болж 200 гаруй тоглолтонд оролцож байжээ. Үүний дараагаар 2013 оны 7-р сард Италийн Lazio клубд ирж тухайн зуныхаа 8-р сарын 25 нд Udinese клубийг 2-1 харьцаатайгаар хожиж дебютээ хийж байжээ. Lazio-д mэрээр 16 гоал оруулсан байдаг. Үүнээс ихэнхийн Серья А лигид. Шигшээ багийн хувьд гэвэл анх тэрээр Under-17 насны ангиллаас шигшээ багийнхаа үндсэн баг хүртэл тоглож явсан. Шигшээ анхны тоглолтоо 2011 оны 9-р сарын 2 нд Argentina v Portugal 2-1 харьцаагаар өндөрлөсөн тоглолтонд хийж байсан. Шигшээ үндсэн багийнхаа хамтаар тэрээр Дэлхийн аварга, Copa America болон Өмнөд Америкийн тэмцээнүүдэд оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Mon Jul 17, 2017 2:41 pm

Fassone: Шилдэг тоглогч нар Миланы талаар асууж байна

Милан клубийн гүйцэтгэх захирал Marco Fassone Милан клубийн талаар олон улсын хэмжээний шилдэг тоглогч нар бидны төслийн талаар мэдэхээр асууж байгаа мөн гайхамшигт Миланыг бүтээх нь бидний үүрэг хариуцлага юм хэмээн Хятадад улсад зохион байгуулж буй аялан тоглолтын хэвлэлийн бага хурал дээрээ ийнхүү мэдэгджээ.
Дасгалжуулагч Vincenzo Montella-н удирдан өнгөрсөн улирал зургадугаар байранд орж Европа лигид орох эрх авсан багийг бид хүчирхэгжүүлж байна.
Спортын албаны дарга Massimiliano Mirabelli хамтаар бид Миланы төсөл дээр тохирох чухал тоглогч нарыг эгнээндээ нэгтгэн ажиллаж байна.
Өдөр бүр олон улсын хэмжээнд танигдсан шилдэг тоглогч нар бидний төслийг мэдэхийн тулд биднээс энэ талаар асууж байна. Энэ нь бидний хувьд нэр хүндтэй хэрэг.
Өнгөрсөн зун би анх удаагаа ноён Yonghong Li тай ярилцсан юм. Би тэр үеэр Милан клуб Хятад улсад ямар их нэр хүнтэй болохыг мөн Franco Baresi, Rino Gattuso гэх мэт гайхалтай тоглогчдоор энд танигдсан болохыг ойлгосон юм.
Тэд цом хүртсэнээрээ. Клубийн нэр хүндийг дэлхийн дахинаа дуурсагсан юм.
Энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Yonghong Li цугларсан олонд “Бид Италидаа төдийгүй Европын тавцан дахин гайхалтай баг болж эргэн ирж өөрсдийн хөгжөөн дэмжигчдээ баярлуулах болно. Худалдан авсан эхний өдрөөсөө л би Миланы шинэ худалдан авалтыг баталж байсан” хэмээн мэдэгдсэн юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Mon Jul 17, 2017 3:32 pm

Мората бараг ирчиж байна гэнэ... Тэгээд Белоттиг авчихвал яах уу хаха... Челси Аубамеянгийг авчихвал Торино гоё болно доо ккк...
Нэг нийтлэл дээр Милан Челсид довтлогч үлдээхгүй нь гэчихсэн байсан хаха... Аубамеянгийг л Челси авах байлгүй дээ...
Аубамеянг ч Германд сүүлийн 2 улирал чунаг л байгаа... Гэхдээ физикал болон ирээдүйтэй гэдгээрээ Мората, Белотти 2 л гоё санагдаад байна.

Хэрвээ Мората, Белотти 2г аль алинг нь авах бол хачин л юм болох нь дээ...
Ямар ч байсан Сусо, Бака гээд эхнээсээ явах байлгүй дээ бодвол
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Tue Jul 18, 2017 4:43 am

мората белотти 2ланг нь авмаар л байна шүү
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Tue Jul 18, 2017 5:09 am

De sciglio juventus-руу явуулж байгаан байнадаа
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Tue Jul 18, 2017 5:11 am

белотти ч өөрөө манайд тоглох хүсэлтэй хүн уг нь бол ийм л хүн уул нь хэрэгтэй байгаашдээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Tue Jul 18, 2017 8:26 am

Белоттид одоо €50m дээр Нианг болон Локателли гэж санал болгох нь дээ...
Бүр дургүй хүргээд байвал Моратаг авна шүү гээд айлгацан ккк... Челси болохоор Аубамеянг дээр бууж байгаа байх...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Tue Jul 18, 2017 8:29 am

Лападула Женоа руу явж байна. 2 саяар зээлээд 11 саяар худалдан авах нөхцөлтэй.
Тэгсэн эхний эмнэлгийн үзлэг дээрээ унасан байх юм... Одоо 2дах удаагаа өгнө гэнэ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby CrossBonez » Tue Jul 18, 2017 8:50 am

10 тоглогч авчихсан, нэмээд Белотти, Мората, Ренато Санчес гэнэ ээ. :-D Эрс шинэчлэл хийж байна даа.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3750
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 18, 2017 3:29 pm

Fassone: Belotti, Morata эсвэл Aubameyang

Милан клубийн гүйцэтгэх захирал Fassone багийн худалдан авалт хараахан дуусаагүй байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Аваргуудын лигид оролцдог багийн тоглогчид манайд элсэхийг хүсэж байгаа нь маш чухал дохио болж байна. Bonucci ирсэн нь ирээдүй дохио болж байна. Leo бол жинхэнэ дайчин тоглогч. Мөн талбай дээр ч талбайн гадна ч аль алинд нь биднийг хөтлөх тоглогч.
Харамсалтайн нь бид одоогоор Хятадад байна. Бид энд багийн эзэдтэй багийн нөөц бололцооныхоо талаар хэлэлцэх хэрэгтэй. Учир нь бидний санхүүгийн нөөц бололцоо хязгаартай шүү дээ. Мөн бид багийн дасгалжуулагчтай хамтран ажиллах хэрэгтэй. Учир нь Хятадад хийх дараагийн хоёр нөхөрсөг тоглолт нь дасгалжуулагч болон Massimiliano Mirabelli нарт цаашид юу нь дээр анхаарах хэрэгтэйг харуулах байх.
Бид Итали руу буцах үед бид зөв замдаа орсон байх болно. Бид бүх сонголтоо нээлттэй байлгаж, ямар нэг том зүйл хийх болно.
Хүчтэй довтлогч нарын нэрс дотор олон нэрс дурдагдаж байгаа. Тэр дундаас Belotti, Morata эсвэл Aubameyang ирвэл сайн л байна. Бид хэн ирэхийг харж л байя. Сонин сэтгүүл, хэвлэлийн хуудаснаа нэр нь гараагүй өөр хүмүүс ч бий.
Мэдээжийн хэрэг бид ямар нэгэн зүйлийг хийхээр бодож байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 18, 2017 3:29 pm

Zaccardo LinkedIn бүртгүүлжээ

Түүний хувьд өнгөрсөн улирал Италийн Серья Б лигийн Vicenza багт тоглосон. Гэвч түүний баг улирлын 20-р байранд бичигдэж улмаар доод лиги руу буюу Lega Pro руу унасан. Zaccardo хувьд 2006 оны Хөлбөмбөгийн ДАШТ хэсгийн шатны эхний хоёр тоглолтонд оролцсон бөгөөд хамарсалтайн өөрийн хаалган дээ нэг оруулсан байдаг.
Мөн тэрээр хасагдах шатны Украинтай хийсэн тоглолтонд сэлгээгээр гарч тоглосон байдаг.
2006 оны Дэлхийн аварга Cristian Zaccardo өөрийн шинэ багийг LinkedIn сайтаас хайж байна.
"Би Vicenza клубтай 2018 он хүртэл байгуулсан гэрээгээ цуцалсан" хэмээн тэрээр олон улсын хэмжээнд алдартай ажлын сайт дээр Итали болон Англи хэлээр бичжээ.
Тэрээр цааш:
"Одоогоор би хөлбөмбөгтэй холбоогүй Байна. Миний бие бялдар сайн хэвээр байна. Би цаашдаа хоёр болон түүнээс дээш жилээр өндөр төвшинд тоглож чадахаар байна. Намайг багтаа элсүүлсэн хэн ч бай хамаагүй, сайн наймаа хийх болно" хэмээн бичжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby tuka.tulga84 » Tue Jul 18, 2017 3:30 pm

Calhanoglu: Эхлээд Аваргуудын Лиги дараа нь Скудетто

Миланы хагас хамгаалагч Hakan Calhanoglu Серья А лигийн аваргын төлөөх ямарваа нэг өрсөлдөөнөөс илүүтэй Аваргуудын лигид шалгарах нь тэргүүний зорилт хэмээн Milan TV-д ярилцлага өгчээ.
Calhanoglu хувьд Милан энэ зуны хийж буй 10 наймааны нэг болсон бөгөөд Россонеричууд ирэх улирлын Италийн аварга болохоор бүрэн зэвсэглэгдсэнд итгэж буй талаараа илэрхийлжээ. Мөн Аваргуудын лигид шалгарах нь тэргүүн зорилт байх хэрэгтэй болох талаар үзэж буй аж.
"Миний хувьд энд байх нь бүхэлдээ шинэ зүйл байна. Учир нь энд багт үнэхээр сайн тоглогчид байна. Мөн зарим залуу, шинэ тоглогч нар ч байна.
Тэр бүх тоглогчидийг энд сайтар цуглуулжээ. Тоглогчид үнэхээр сайн байгаа бөгөөд бид энэ улирал цом хүртэх гэж үзэх болно.
Миний бодлоор Аваргуудын лигид буцаж ирэх нь бидний шалгуур байх болно. Бид сайн баг хамт олон учраас үүнийг хүсэж байна. Мөн бид бүхий л тэмцээнд бүхнээ зориулж сайн тоглох ёстой.
Бид шинэ улиралд сайн тоглож сайн үр дүн үзүүлнэ гэж найдаж байна. Дараагаар нь бүх зүйл үр дүнгийнхаа дагуу дагаа л ирнэ.

Скудетто талаар?
Хамгийн чухал зүйл бол энэ яг энэ үе шатандаа тайван байх явдал гэж би бодож байна.
Бидэнд цаг хэрэгтэй. Багт олон шинэ тоглогчид ирсэн. Биднийг нэг баг болоход цаг хугацаа хэрэгтэй. Тоглолтонд ч хувцас солих өрөөнд ч тэр. Үүний дараагаар би бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
Бидний хувьд хамгийн чухал зүйл бол маш сайн нэг баг, хамт олон бүүр цаашлаад найзууд болох явдал юм.
Энэ бол маш чухал. Чи хамтдаа хожиж хамтдаа хожигдож сайнтай муутай өдрүүдийг туулах болно.
Энд бүх тоглогчид үнэ цэнэтэй бөгөөд бид өөрсдийн тоглолтондоо анхаарах хэрэгтэй. Бүхий л тоглолтууд бидэнд чухал. Учир нь бид оноо цуглуулан сайн үр дүн гаргах хэрэгтэй.

Dortmund талаар гэвэл. Тэд бол сайн тоглогчидтой гайхалтай баг.
Би тэд нарыг сайн мэднэ. Учир нь тэнд миний олон сайн найзуудаас гадна Туркийн шигшээ багийн тоглогч нар маань ч тоглодог.
Маш сайхан нөхөрсөг тоглолт болох болов уу. Бид нар хоёулаа л сайн багууд. Бид энэ тоглолтонд тэмцэж сайн тоглох хэрэгтэй. Бид сайн тоглолт үзүүлэх хэрэгтэй.

Европа лигид шалгарах талаар?
Европа лигид тоглох эсрэг багийнхаа талаар би мэдэхгүй байна. Миний хувьд тэд бол мэдэхгүй шинэ баг. Тиймээс бид тэднийг хэр баг болохыг мэдэх хэрэгтэй.
Бид оноо авах хэрэгтэй. Бид хожих ёстой. Бид шаргуу ажиллаж сайтар бэлтгэлээ хийх болно. Бүхнийг зөв гольдролд нь оруулахад бидэнд цаг байна"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Nobun@g@ » Tue Jul 18, 2017 3:33 pm

Де Шильо маань Ювэ рүү явж байх шиг байна. 12 сая еврогоор явчих бололтой.
Хүмүүс бол Бонуччи = 30 сая евро + Де Шильо гэсэн наймаа маш мундаг наймаа л гэж байна...
Шильо уг нь манай бүтээгдэхүүн бараг л Мальдини шиг Лоялтитай тоглогч гэж боддог байж билээ хөөрхий
Бас Юве Шезниг авч байх шиг... Сэлгээндээ Шезни гэхээр аймаар байгаа юм шүү
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Tmshinoda » Tue Jul 18, 2017 11:10 pm

Дэ Шильог багтаа домог болно гэж их л найддаг байлаа даа...
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Wed Jul 19, 2017 3:40 am

Хурдхан шиг нэг тийш болгоосой ауба белоттиг
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC Milan 2016/2017 We are MILAN family

Postby Пато7 » Wed Jul 19, 2017 3:41 am

дортмундтай хийсэн тоглолт бас ч муугүй байсан байна шүү
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests