Roma 6-4 SevillaDzeko 5, 42 (R) Torosidis 8 (R) Nainggolan (R) 44 Totti pen 63 (R) Suarez 70, 86 (S) Reyes 76 (S) Coke 83 (S)Roma: Szczesny (De Sanctis, 45); Maicon (Florenzi, 74), Manolas (Capradossi, 74), Castan (De Rossi, 74), Torosidis (Anocic, 87); Pjanic (Ljajic, 78), Keita, Nainggolan (Ucan, 87); Falque (Gervinho, 60), Dzeko (Totti, 60), Salah (Iturbe, 60)
-------------Szczesny -----------------
Maicon - Manolas - Castan - Torosidis
-----Pjanic ---Keita--- Nainggolan----
-------Falque --Dzeko ---Salah ------
Улирал эхлэхийн өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтоо Севильягийн эсрэг хийж 6-4-өөр хожлоо. Гарсиа довтолгооны гараандаа дан шинэ залуусыг гаргаж эхний хагаст Фальке, Жеко, Сала жинхэнэ бужигнуулав.
Харин 2-р үед манайхан санаа амарсан уу яасан дөрвөн гоол дараалж алдаад нөгөө гоё уур амьсгалыг эвдчих дөхлөө. Anocic, Capradossi гээд сураггүй гаруудыг оруулж ирээд, баахан сэлгээ хийцэн чинь эхний үеийн нөгөө гоё ойлголцол байхгүй болцон.
Ла Масиагийн бүтээгдэхүүн Falque-гийн тоглолтыг анх удаа бүтнээр нь үзээд биширлээ. Үнэхээр чадвартай, мэдрэмжтэй, сайн залуу байна. Гэтэл ийм залуу сэлгээнд ихэнхидээ сууна гэж бодохоор манай урд тал ч сайхан байнадаа. Ур талын баахан хэдээс ер нь хоёр нь наймааны цонх хаагдахаас өмнө явах байх. Adem Ljajić-ийг Andrea Ranocchia-гоор солино гэсэн шуум байгаа.
Яг одоо манайх 9 довтолгооны тоглогчтой, хагас хамгаалалтанд 8 тоглогч, тэгээд хамгаалалтанд 4 тоглогч (Эшли Коулийн гэрээг нь цуцалсан) үлдсэн. Тэгэхээр аль байрлал дээр хүн нэмж авчираад, алийг нь жаахан суллах хэрэгтэй байгаа нь тодорхой байгаа байх. Би хувьдаа Ljajić, Mattia Destro (Болонья руу бараг л тодорхой болсон), Ибарбо гэсэн нөхдүүдийг явуулаад төвийн хамгаалалт болон баруун зүүн жигүүрт дор хаяж нэг нэг найдвартай хүн авчирахгүй бол арай хэтэрлээ. Alessio Romagnoli, Mapou Yanga-Mbiwa хоёрыг явуулцан чинь төвийн хамгаалалт бүр эзгүйрчихлээ.
Одоогоор авахаар ярилцаж байгаа хамгаалагчид гэвэл Mamadou Sakho,(Ливэрпүүл), Diafra Sakho (Вэст Хэм), Alexander Milosevic (Бешикташ), and Jannik Vestergaard (Вердер Бремен), Начо (Реал Мадрид), Ranocchia (Интер Милан) нар байна. Манай ерөнхий менежер Mauro Baldissoni, дасгалжуулагч Руди Гарсиа нар ямар ч байсан наймааны цонх хаагдахаас өмнө гурван тоглогч авчирна гээд амлачихсан байгаа. Гарсиа бол бүр яг хоёр төвийн хамгаалагч гэж онцолсон. Нөхөр Севильягийн эсрэг алдсан 4 гоолд нилээн ууртай байгаа.
Ер нь арын шугамыг нэг их хольж сольж, гар хүрэлгүй найдвартай итгэлтэй тоглогчдоор бүрдүүлээд орхих хэрэгтэй юм байгаам. Гэтэл манайх жил болгон төвийн хамгаалагчдаа сольж, шинээр ирсэн хэд нь учраа олж, хөл нийлэх гэсээр байтал Ювентус тасраад явчихдаг муухай юм давтагдаад байна. Энийг л болиулмуур байна даа. Маркуйньос, Бенатиа, Романьоли гээд залуус төвдөө хэрвээ байж байсан бол одоо жинхэнэ гар нийлээд хана хэрэм шиг л болчихсон байхгүй. Гэтэл Юве Киеллини, Бонуччи хоёр нь хичнээн олон жил хамт найдвартай тоглож байна.
Сүүлд авсан мэдээллээр Шттгугартын Antonio Rudiger гэдэг хамгаалагчийг авахаар тохиролцоонд хүрээд байна. 22 настай Их нуруулаг, бахим хар залуу байна билээ. Манай скаутууд тэгээд хэний ч мэдэхгүй хамгаалагчдийг авчираад ганц хоёр жилийн дараа 30 сая давуулж зарж амтшаад байга. Энэ удаа ч гэсэн нүд нь андуураагүй л гэж найдаж байна. Өнгөрсөн жилээс Германы шигшээ багт дуудагдаж эхэлсэн.