Мэтью зүүнд болон төвд тоглочихно гэж байгаа. Энэ чадвар нь ЛЕ-н тактикт гоё таарч мэдэх юм. ЛЕ 4-3-3-ас 3-4-3 руу шилжих маягтай тоглож магадгүй гээд байгаа.. Арын хамгаалагчдын нурууны өндөр ч "хөөрхөн" нэмэгдэж байна.. Мэтью 1983 оны 10 сарын 29-нд Францад төрсөн. Мэргэжлийн кареараа нутгийн клуб Sochaux-с эхлүүлж, тэндээ гурван жил болохдоо 97 тоглолтод 13 гоол оруулж. 2004/05 онд Toulouse-н тоглогч болсон ба 2009 он хүртэл тоглохдоо 122 тоглолтод таван гоол хийсэн.. Тэрээр Испанид ирэхдээ 25 настай байсан бөгөөд Mestalla-д өнгөрүүлсэн таван жилээ 176 тоглолтод 7 гоол хийсэн гэсэн амжилттай..
Мэтью Блауграна өмсгөлтэй тоглох 19 дэх Франц тоглогч болж байна.. Анхны "Барса" болсон Франц тоглогч René Victor Fenouillère одоогоос 112 жилийн өмнө ирж байжээ.. За тэгээд сүүлийн үед манайд амжилттай тоглосон Францууд гэвэл Аби, Анри, Жюли гэх мэт явна.
Barça's 18 French players
René Victor Fenouillère 1902-1903
Henry Normand 1908-1909
Jim Carlier 1913-1914
Maurice Bigué 1913-1914
Jean Verdoux 1917-1918
Jules Robisco 1948
Lucien Müller 1965-1968
Laurent Blanc 1996-1997
Christophe Dugarry 1997
Frédéric Déhu 1999-2000
Richard Dutruel 2000-2002
Emmanuel Petit 2000-2001
Philippe Christanval 2001-2003
Ludovic Giuly 2004-2007
Ludovic Sylvestre 2005-2006
Lilian Thuram 2006-2008
Thierry Henry 2007-2010
Éric Abidal 2007-2013