Лигийн эхний 8 тоглолтод 15 гоол хийсэн нь ла лигт бас нэг рекорд энэ тэр болж байгаа юм уу даа. Тэр хоёр дахь гоол дээрээ ёстой л вальс эргэсэн дээ. Форм бол гоё л байна. Өнгөрсөн жил Осасуна дээр нэг ингээд урж тасдаж байсан даа. Тэгээд гэмтээд сэргэж өгөхгүй байсаар сая АТМ дээр нэг сэргэж эхэлсэн.
Чича нэг гоол олж ирээд өөрөө бас нэг гоолдчихлоо. Лигт ингээд гурван гоолтой болчихлоо. Хааны цомын тоглолтод мань хүнийг гаргах хэрэгтэй.
Төвд ойлголцол арай л дээрдэж байна. Кроос, Модрич хоёр нэг их сайн холбогдож өгдөггүй байсан, ямар ч байсан урьд урьдынхаас дээрдэж л байна. Гэхдээ цул алт болтол хаа ч байсан юм. Модрич нэг эвгүй таклдуулсан гайгүй л байгаасай.
Хамес ч тэгж байгаад гоолын одтой нөхөр юм. Яаж ийж байгаад л гоолдчих юм. Тэгж их нэг боломж гарахгүй байхад л. Кроос ч гоё ассист өгсөн. Кроос ингээд 4 ассисттай болчихов уу даа.
Иско нээрээ улирал эхлээд чунаг байна аа. Тэр 2-р үед Ронд хаядаг пасс энэ тэрийг нь харж ч амжсангүй. Бөмбөг эзэмшиж байгаа, хууралт энэ тэр нь үнэхээр гоё байна, өөртөө ч итгэл ороод, Рон яг цэвэр зүүн жигүүрт тоглохгүй болохоор мань хүнд бөмбөг түлхүү ирээд найруулах талдаа гоё болж байна. Шинэ байрлал дээр харин одоо л нэг гоё дасч өгөх бололтой.
Начо маань хоёр ч удаа эвгүй паниктлаа. Өөрөө ч муухай царайлаад явчихсан, хөөрхий.
Олон гоолын зөрөөтэй болчихсон болохоор Кастиллагийн залуу Медран дэбютээ хийв ээ.
За одоо Ливерпүүл. Тэгээд Барса, тэгээд Хааны цом гэхээр нэлээд шахуу тоглож эхэлж байна. Ирэх хоёр тоглолтыг л гайгүй давчих юм сан. Рамос, Бэнз, Варан, Бэйл гээд бүгд жаахан фитнессийн асуудалтай байгаа гэсэн гэхдээ бүгд бэлэн болчих байлгүй.
http://gfycat.com/LargeUnfinishedFieldspanielРоны гоол