Page 140 of 145

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Fri Jul 14, 2017 8:03 am
by Цогоо
Зелалем, Кровли хоёрын гэрээг сунгаагүй юм шиг байна лээ. Манайхны гэрээ гэж нэг нээрээ зуун задгай болсон газар байх шиг байна. Энэ хоёр хоёулаа өөр багууд руу явах гэж байгаа юм шиг юм нэг газраас уншчихсан.

ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Fri Jul 14, 2017 11:00 am
by Gooner
Спорт хариуцсан захирал ямар их хэрэгтэй талаар Байерны экс спорт босс Заммер хэлсэн байна, өнгөрсөн оны Реалд ЧЛ-д, Дортмундад цомд хожигддогнь багийн уур амьсгал, харилцан ойлголцолоос болоод хожигдсон үүнд спортын захирал байхгүй нь их нөлөөлдөг гэж..

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Fri Jul 14, 2017 1:23 pm
by Цогоо
Бэллэринийг авах гэж хөөцөлдөөд байсан Барса руу манай ИванГа сүрхий ширүүн үгтэй захидал илгээсэн аж. Олон долоон юм ярьж тоглогчийн толгой эргүүлээд байвал шүүх, цагдаа гээд хөлөө хүрэх газар заргалдах тухай ч дурдсан гэнэ. Үнэн бол сайхан л байна. Фабрегас дээр үнэхээр нохойтоцгоосон шүү дээ. Цаадуул нь захидал аваад бараг л "Угаасаа манайх сонирхоогүй. Бэллэрин мэтийг авдаг газар биш" энэ тэр гэж бантацгаасан юм уу даа. Ямар ч байсан санаа зовоосон олон асуудлуудаас нэг нь ч гэсэн ингэсгээд намжиж байвал яамай даа.

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Fri Jul 14, 2017 1:39 pm
by DaaGi LFC
Барса Нелсон Семеду гэж баруун ар авч байгаа танай Беллерин үлдэх байхаа.

Sent from my GT-N7100 using Tapatalk

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Fri Jul 14, 2017 2:23 pm
by Цогоо
Харин тийм гэнэ ээ. Манай захирлын захианаас болсон байгаасай л гэж хүсэх юм хэхэ.

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Sat Jul 15, 2017 8:15 am
by Цогоо
БиБиСигийн Дэвид Ротштейн ингэж жиргэсэн байна гэнэ.

“Arsenal close sealing Thomas Lemar signing. Deal worth up to £42m agreed. Medical & completion Sat, China Tour Mon” (Арсенал Томас Лемарыг авах дөхжээ. 42 хүртэлх саяын тохиролцоо хийгдсэн. Эмнэлгийн үзлэг Бямбад, зарлаад Даваагаас Хятад руу аялан тоглолтод нийлнэ.)

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Sat Jul 15, 2017 6:21 pm
by Radiohead
Энэ Лака арай л амиа юм аа

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Sat Jul 15, 2017 6:39 pm
by Radiohead
Монреал мундаг байнаа. 2 ассист

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Sun Jul 16, 2017 1:20 am
by Nobun@g@
Махрез Роматай хувийн нөхцлөө тохирчлоо шд...

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Sun Jul 16, 2017 9:54 am
by Ideree22
Nobun@g@ wrote:Махрез Роматай хувийн нөхцлөө тохирчлоо шд...

Хоёр ч ойролцоо мэдээ харлаа. Нэг нь Махрезын баг Роматай хувийн тохиролцоонд хүрэхэд бэлэн гэхдээ Махрез өөрөө манайхаас санал ирэхийг хүлээгээд байгаа. Нөгөөх нь Махрез хувийн тохиролцоо хийсэн харин Ромагын санал болгосон үнэ нь Лейстерд хангалтгүй гэсэн юм байна.
Ер нь манайх санал тавихгүй байсаар алдчихаж байгаам байналдаа.
Лемарыг нь авчихвал ч нэг их харамсах юм алга. Болдог бол Валкот + 30сая гээд өмнүүр нь шүүрчихвэл сайхан л байна. Валкот гэж балиар цалинтай амьтан цалинг нь дийлэх баг олдохгүй хог юмаа.

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Sun Jul 16, 2017 10:05 am
by CrossBonez
- Теог Эвертон сонирхож байгаа сурагтай байна. 30-ын санал тавьж магадгүй.

- Санчез Аваргуудын Лигт тоглоно гэж ярьсан байна, өмнөх өдөр нь Вэнгэр "эерэг уур амьсгалтай" мессеж бичицгээсэн гэж байсан. Гэрээг нь дуустал байлгаж байгаад нэг тайтл гээд үзвэл яадаг юм бол, сайн байвал үлдэж ч магадгүй ш д.

- Жигу бас явах л юм шиг байна, сонирхож байгаа багууд ч мэр сэр байна.

- Окс-г үлдэнэ гэж Вэнгэр хэлсэн байна.

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Sun Jul 16, 2017 10:27 am
by CrossBonez
Рома 20 сая евро санал болгоод режектлүүлж, ахиад 23 болгоод явуулсан гэж байна. Баг нь зөвшөөрөхгүй байгаа юм биш үү, манайх Лемарыг авах гээд Махрезд санал явуулахгүй байна уу...

Мбаппед Вэнгэр санал тавиагүй байгаа л гэсэн байна, гэхдээ сонирхож байсан гэнэ.

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Sun Jul 16, 2017 7:49 pm
by rednasca
Санчезаа авдиймуудөө...

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Mon Jul 17, 2017 10:53 pm
by rednasca
OFFICIAL: Arsène Wenger has overtaken Alex Ferguson to become the longest-serving PL manager of all-time...with 7,583 days in charge...

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Tue Jul 18, 2017 11:16 am
by Цогоо
rednasca wrote:OFFICIAL: Arsène Wenger has overtaken Alex Ferguson to become the longest-serving PL manager of all-time...with 7,583 days in charge...
За ашгүй одоо яваасай. хаха

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Tue Jul 18, 2017 1:11 pm
by rednasca
Гол нь энэ рекордыг эвдэх зорилготой байж дээ... хэхэ...

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Tue Jul 18, 2017 1:17 pm
by CrossBonez
Одоо амжилтыг нь эвдэнэ гээд суучих вий дээ. :ногоон:

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Tue Jul 18, 2017 2:32 pm
by Nova
Санчесийг алдвал Селтикийн Дэмбэлэг авах юм байх.
Лемар ирээд, дээрээс нь Дэмбэлэг авчихвал тэгээд
довтолгоонд санаа зовоод байх юм байхгүй л болох юм байна.
Волкотыг бол Эвертон гуйсан дээр нь гуяа алгадаад өгөх хэрэгтэй.
Үрүүнийтээгээ нийлээд залуудаа хийсэн мөнгөө үрээд, тааваараа тоглосон шээг
насны бөгсөнд сайхан жаргах хэрэгтэйшдэ кк.

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Tue Jul 18, 2017 3:25 pm
by Цогоо
За энэ ч яах вэ. Уурлах юм мундахгүй байна. Войцех Шезниг Ювэнтус руу 10 саяар явуулж байгаа ч гэх шиг. Доошоо унасан багийн хаалгач Пикфорд 30 сая, хэн ч мэдэхгүй Эдэрсон 35 сая гэж байхад Сери А-д хоёр улирал дараалан сайн тоглосон, ид үе рүүгээ орж байгаа залуу хаалгачийг 10 саяар яаж явуулж чадаж байгааг гайхаж байна. Манай наймааны багийнхан гэж хэдэн лүүзэрүүд гүлдийгээд сууж байдаг байх өө. Өвгөнтэй таарсан социалист гарууд байдаг биз.

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Tue Jul 18, 2017 3:33 pm
by CrossBonez
Лемар гэхдээ 80 сая фунтын үнэтэйн биш үү? :lol:

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Tue Jul 18, 2017 3:44 pm
by Цогоо
Монако одоо хоёр хүн зарчихсан газар гурав дахийг зарахгүй байсан ч болно л доо. Гэдийгээд л хэвтчихнэ биз. Бакаёког авах гээд Челсигийнхэн ухнатаж байхад нь Лемарыг гялс дарчихгүй. Селтикийн залуу ч бас нэг их муу сонголт биш бололтой юм ярих юм гадуур.

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Tue Jul 18, 2017 5:13 pm
by Takanohana_Nowitzki
Nova wrote:Волкотыг бол Эвертон гуйсан дээр нь гуяа алгадаад өгөх хэрэгтэй.
Үрүүнийтээгээ нийлээд залуудаа хийсэн мөнгөө үрээд, тааваараа тоглосон шээг
насны бөгсөнд сайхан жаргах хэрэгтэйшдэ кк.

Тэхх, гэхдээ хөөрхий сая Сиднейд ирэхэд тоглолтын дараа ганцаараа үлдээд 1 фэн эмээтэй удтал ярилцаж байгаад гарахдаа хаалганы дээрх нөхдүүдэд жерсигээ өгчихөөд гарна лээ, сэтгэл л юм даа гэж бодсон. Өзил нтр бол хамгийн түрүүнд л шууд гараад явчихна лээ. Хагас, бүтнээс завтай болохоороо хэдэн зураг хөрөг оруулъя даа. Эхний халф жоохон хол суугаад, 2 дахь дээр гол хавьд 4-5 суудал онгорхой харагдахаар нь тийшээ очиж суугаад ойроос гаруудыг харсан. Академиас ирсэн залуучуудын 2 нь их таалагдсан. Энэ жил авдаг серб хамгаалагч бас урагшаа орох дуртай нөхөр байна лээ, Начог сэлгэж зүүнд гарч байна лээ. 3-5-2 гэж тоглох шиг болсон. Лака бол идэвхитэй л юм билээ. Жиру 2 давхарт нээрээ гоё юм билээ, тээр хөлөөс цөлөхөд мань хүн л хүрч байгаам. Зээрэнцэг харагдахгүй байж байгаад 1 гоол чихчихсэн. Пер ч сүрлэг том амьтан байна лээ. Санчес конф гээд амарсан гэсэн, Беллерин ирээгүй гэсэн, зарагдах гэж байгаам болов уу? Чех ирсэн ч талбайд гараагүй, Оспина, Мартинез 2 ээлжилсэн. Жиругийн дуу гоё юм билээ, Хэй жүүдийн аянд: лалалала лалала Жии-рүү гээд. :ногоон:

ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Tue Jul 18, 2017 8:00 pm
by Reda
Сая тв-ээр гарлаа. Настай хүн бна аа.

Image

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Tue Jul 18, 2017 8:07 pm
by Reda
Дээхн Миланы өмсгөлтэй өвөө бас харж бсн.

Re: ARSENAL 2016/17: Ooh, to be a Gooner!!!

PostPosted: Wed Jul 19, 2017 8:12 pm
by Radiohead
Энэ Майтланд хамгаалалтандаа ямар муу юм бэ