Page 14 of 103

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Oct 03, 2014 12:29 am
by Realist
Лудог ийм сайн эсэргүүцэл үзүүлнэ гэж санасангүй, хөлбөмбөг аргагүй глобал болжээ.

Image

Бенз сүүлийн ЧЛ-т сүүлийн 14 тоглолтонд 8 гоол 6 ассист өгчиж. Цомын тэмцээнд мундаг үзүүлэлтэй тоглодог сонин гар шүү

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Oct 03, 2014 5:33 pm
by Vacuum
Лигийн тоглолтуудын өмнө Каримд зориулж Аваргуудын лигийн аяийг эгшиглүүлдэг болоёоо таминээ.

Лудо ч болгарынхаа 1 баяны ачаар огцом дээш гарч ирээд байгаа битүү морь юмуудаа. Манайхтай тоглохдоо шаруудтай хийсэн тоглолыг нилээд анализадсан юм шиг байгаам.

Хала Мадрид

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Oct 03, 2014 5:42 pm
by Seikoni
АЛ-т тоглосон нийт тоглолтын хэмжээгээр Касиляс Раултай зэрэгцжээ. 142 удаа тоглосон юм байна. Раул 130-ыг Реалд, 12-ыг Шалькед тоглож өнгөрүүлжээ. Касилясын урд 143 тоглолтоор ганцхан Чави л байдаг юм байна.

Манайхан бас 7 дахь улиралдаа дараалан ЧЛ-т эхний хоёр тоглолтод хожил байгуулж байгаа юм гэнэ.

2009 онд Реалд ирснээсээ хойш Бэнз, Роналдо хоёр нийлээд 80 гоол ЧЛ-т оруулаад байгаа юм байна (Рон 54, Бэнз 26). Энэ нь ЧЛ-т 92 оноос хойш хамгийн их гоол оруулсан хос юм гэнэ. Ард нь 75 гоолоор Мэсси, Пэдро хоёр ордог гэнэ.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Fri Oct 03, 2014 8:43 pm
by CAHAKA
За Карло ч мань хэдийн бичиж байгааг уншсан юм шиг С багаас зvvн ар Агонэй гэдэг бацааныг дээш дуудаж баэлтгэл хийлгэсэн байна vндсэн багтай. 95 оны хvvхэд байна , Сэвияагийн эсрэг сэлгээнд багтаж магадгvй л байх. ФБ дээр тавигдсан бэлтгэлийн зургийг харвал нэг нуль шивээс болсон танихгvй тоглогч байгаа.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Oct 04, 2014 2:36 am
by maRS_mN
Реал Мадридын өмсгөлтэй 200 тоглолт - Арбелоа :-D

Image

Image

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Oct 04, 2014 2:38 am
by maRS_mN
CAHAKA wrote:За Карло ч мань хэдийн бичиж байгааг уншсан юм шиг С багаас зvvн ар Агонэй гэдэг бацааныг дээш дуудаж баэлтгэл хийлгэсэн байна vндсэн багтай. 95 оны хvvхэд байна , Сэвияагийн эсрэг сэлгээнд багтаж магадгvй л байх. ФБ дээр тавигдсан бэлтгэлийн зургийг харвал нэг нуль шивээс болсон танихгvй тоглогч байгаа.

Image

Энэ бололтой тэ.. Хаха коммент хэсэг дээр гарууд Жак Вилшертэй адилханыг нь гайхаад байна..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sat Oct 04, 2014 8:38 pm
by uugii77
barselanog psg ibraagvvgeer hojson

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Oct 05, 2014 10:38 am
by Seikoni
Шөнө 3 цагаас Билбаог хүлээж авах юм байна. Билбаотой тоглосны дараа 2 долоо хоног international break гээд нөхдүүд алга болж өгөх нь.
Билбао ч улирал эхлээд нэг их сайнгүй байгаа бололтой.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Sun Oct 05, 2014 5:47 pm
by maRS_mN
Image

Most expensive wall in football history гэнэ..

Өнөө шөнө Баскуудтай чухал тоглолт доо..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Oct 06, 2014 3:50 am
by maRS_mN
Half Time : Real Madrid 2 : 0 Athletic Bilbao

Goals : Cristiano Ronaldo, Karim Benzema...

За эхний үе бол давгүй байлаа.. Атлетик ч ер нь мууджээ.. Эррэрагаа явуулаад чойрж яваам байх..

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Oct 06, 2014 4:54 am
by Seikoni
Харин их л тааруу болсон байна. Ирайцоц нь Бэйл, Роны хэд хэдэн attempt-ыг хаагаагүй бол бүр 7 8 гоолоор ч хожих байсан байх. Манай хэд ч тэрэн дээр нь сайхан ажиллаа. Ялангуяа 2-р үеийн дундаас эхлээд хожигдож буй мэт л урагшаа дайраад эхлэв. Бэнз овоо хоёр гоол хийж одоо нэг жаахан тавирч байгаа байлгүй дээ. Эхний гоолыг үнэхээр гоё мөргөж оруулсан, газартай мөргөж оруулна гэдэг ч бас чанга шүү.
Рон ингээд 13 гоолтой мэргэн буучдыг тасархай тэргүүлж байна уу? Бэнз дээр харин овоо хаялаа, тэгснээс бол өөрөө л цохих гэж байсан байх.
Роноос гадна Модрич төвд үнэхээр тас байлаа хэн довтолгоо эхлүүлж байна, айлын төвийг мангаслаж байна, Модрич л байлаа. Сүүлд Иско орж ирээд зүүн жигүүрт бас л бужигнууллаа. Бас Марсело байна. Овоо хүн шиг үзлээ.
Икер нэг гоё сэйв хийсэн, нөгөө шүгэлддэг нөхдүүд бүгд таг чиг, алга ташаад л байна лээ. Арга ч үгүй биз.

За одоо 18-нд Леванетэй тоглох хүртэл түр завсарлаж дээ. Нөхдүүд шигшээ гээд яваад өгнө. Ирээд ЧЛ-т Ливерпүүл, лигт Барсаг хүлээж авах хоёр том ажилтай даа. Бэртэлтэй Хэдира, Коэнтрао гэсэн нөхдүүд ч ирэх байх. Зөрөөд л битгий бэртээд ирээсэй билээ.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Oct 06, 2014 4:58 am
by Тэгшээ
Бейл жаахан ёндоогүй блаа. Хамес ардаа нэг гоё хаясан чулуу болсон бол ч...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Oct 06, 2014 5:00 am
by Seikoni
Тэр харин орсон бол шилдэг гоол энэ тэрд явж байсан биз. Хамес үнэхээр гоё мэдэрч хаясан.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Oct 06, 2014 8:06 am
by ТӨӨГӨӨ
Энэ Роналдо гоол-н утгыг алдуулж бнаа. Ямар аймар бнаа

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Oct 06, 2014 11:58 am
by Realist
Image

хеттрекүүд нь талийж өгчийнаа

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Oct 06, 2014 3:04 pm
by Seikoni
http://www.youtube.com/watch?v=4IAKlBnc ... IGWAm4sbmA

5 минут хагастай тойм.

http://www.youtube.com/watch?v=QvVB0I8i ... IGWAm4sbmA

Ирайцоцын манай эсрэг хийсэн хаалтууд.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Oct 06, 2014 3:13 pm
by Real.madrid
Тойм үзлээ одоо л гоё болж байна даа ...Рон бол угаасаа энэ жил тасарцан байгаа ш дээ ...Тоглолт бүрд хэттрик хийгээд л ...11 ээс хийнгүүт хүмүүс penaldo гээд л одоо болхоор таг чиг шүү хаха ...

Бейлийн ассист явж өглөө шүү ...Бенз одоо ингээд гоалоо оруулаад эхлэх байлгүй дээ нэг оруулаад байвад уг нь сайн хийдэг дээ ...

BBC Одоо л утгаараа ажилж байх шиг байна даа ...

Анче Хамесийг Ди Мариагаас өөр тоглолтоор тоглуулна ...
Ер нь нэг ингээд учраа олоод эхэлвэл ч дийлдэхгүй нь дээ ...Одоо Ливэрпул Барса дээр л бүр сайн харагдах байх даа ...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Oct 06, 2014 6:31 pm
by Monteyne
Риалд ирээд 171 тоглолтод 190 гоол 50 ассист хийгээд байна гэнүү. Яг одоо календарын жилийн гоол нь хэд явж байгаа вэ ?

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Oct 06, 2014 8:08 pm
by mazi
Бэйл Каримын 2дах гоол дээр нэг л дурамжхан л харагдлаа
өөрт нь үлдээчихгүй

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Mon Oct 06, 2014 8:19 pm
by Өсөхбаяр
иймэрхүү юм бичээд ад үзэгдсэн шүү :ногоон:

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Tue Oct 07, 2014 12:15 am
by Galactico
Энэ Рон гэж нээрээ төрцөн хүн юмаа. Одоо энэ улирал 30 хүрчихнэ яадаг болдоо гэж улирал эхлэхэд санаа зовж байтал улам л төгсрөөд байх юмаа нээрээ.

Бенз маань бас овоодоо. Бенз-ийн довтолгоог линк хийх, айлын төвийн арыг өөртөө татаж, нөгөө 2тоо зай гаргаж өгдөг нь ямар хэрэгтэйг муулдаг нөхдүүд өчигдөр хараа байлгүйдээ. Гоол хийхгүй байсан ч Чича-г бодвол довтолгоог хамаагүй олон хувилбартай болгож байгаа биз. Гоол хийчихсэн одоо овоо итгэл нь нэмэгдээд ирнэ л дээ. Өмнөх улиралуудад булан болоход мөргөх байрлал биш дандаа цаад шонгийн тэнд хол зогсож байдаг байсан чинь энэ улирал овоо төврүү орж мөргөөд байна шүү. Реал ирээд булангаас ганц ч мөргөж хийж үзээгүй хүн энэ улирал эхлээд 2 ч гоол булангаас мөргөөд хийчлээ шүү.

Рамос маань өчигдөр нуруу нь гэмтчихвүү гэж харж байсан чинь Анче болохоор шилбэндээ гэмтэлтэй гэсэн байх юм. Шигшээд явж байхаар үлдээд амраад аваасайдаа. Варан байхад Леванте нтр дээр бол гарахын ч хэрэг алга. Гэхдээ Левантетэй очиж тоглоод эвгүйтчихдээд байдагдаа манайхан бас.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Tue Oct 07, 2014 6:57 am
by Seikoni
Хэхэ. Бэйл дурамжхан байна уу үгүй юу гэдгийг Мадридийн биш юм гэхэд Барселоны сонингууд илрүүлээд гаргаад ирэх байлгүй. Тэгснээс царайг нь хараад л дурамжхан байна гээд байвал дурамжхан хүмүүс энэ хорвоогоор дүүрэн болох байлгүй.
Тэгээд ч Рон амиаталгүй дамжуулсанд Бэйл, Бэнз хоёулаа л баярлах хэрэгтэй. Тэгснээс тэр нөхцөлд манай хүн бас л амиатдаг шүү дээ.
Рон дамжуулаад Бэнзийн хөл дээр ирээд дээрээс нь хаалга хов хоосон байхад Бэнз юу гэж Бэйлд өгөхөв дээ, өөрөө л цохино шүү дээ.

Бэнзийг ганц энд форумд муулаад байгаа юм биш л дээ. Анх Реалд ирснээсээ хойш л энд тэндгүй л муулуулсан. Өнгөрсөн жил бүр болохоо байгаад ямар сайндаа л Моратаг нэг гаргаж үзсэн тохиолдол ч бий. Моу ирээд л муур байна бар болох ёстой гээд л Зизу тулж ажиллаж байна гээд л, Анчи ч гэсэн өчнөөн удаа хамгаалсан ярилцлага хийгээд л энэ бүхэн Бэнзийн хангалттай биш байсантай л холбоотой. Игуайныг яваад бүр боломж нь ихсээд алж хядах болов уу гэтэл бас л тийм биш л байгаа. Яахав Бэйл, Рон байхад бөмбөг ирдэггүй гэж үнэн л дээ. Тийм ч учраас Бэнз шиг биш Рүүд, Манзу, Дрогба шиг тэгж хүчээр элддэг бөмбөг хэрэггүй жинхэнэ өөртөө хамгаалагчийг наадаг хүн л хэрэгтэй гээд байгаа юм. Тэгээд өөрөө ч сэтгэл зүй нь фэйлдээд ирэхээр нурмайчихдаг бас нэг тийм гэмтэй.

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Tue Oct 07, 2014 1:38 pm
by Real.madrid
Рон ESPN ийн 9 сарын шилдэг хөлбөмбөгчин болж ард нь Кошта ,Месси удаалсан...

Хедира болон коентрао Ливерпультэй хийх тоглолтын өмнө бэлэн болно ...

Бенз яг зарим үед үнэхээр хэрэггүй байдаг ш д хамгийн авууштай тал нь сөрөг довтолгоо нтэр дээр их гоё таараад байдаг ...Нэг тийм бас явуулж болохгүй муу тоглоод байхаар нь явуулмаар ч юм шиг нэг тийм довтлогч ...Одоо ингээд гайгүй тоглох биз дээ ...Болохгүй бол Чича гээд байгаа өөрөө ч мэдэж байгаа байх ...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Tue Oct 07, 2014 2:22 pm
by сайнаа
Манай Чичарито сэлгээнээс бол бас л эвгүй шүү дээ
Адилхан л боломж бас өгч байгаарай :ногоон:

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

PostPosted: Tue Oct 07, 2014 11:13 pm
by Galactico
Миний л бодол л доо.

Моу-гийн 4-2-3-1 дээр бол Бенз-ээс илүү Рүүд нтр шиг цэвэр таргет ман нь тохиромжтой байсан байх л даа. Харин Анче-гийн энэ 4-3-3 дээр бол Бенз яг тохирсон юм шиг. Цэвэр плеймейкерийн байрлал байхгүй болохоор Бенз бараг Месси шиг фолс-9 маягтай нилээн хойшоо татаад, бокс тойрсон, 2 жигүүрт гарч ирж бөмбөг авсан тоглолтууд хийгээд, 9 номертой л болохоос биш гоол хийхээс илүү сүүлийн богино пассуудыг хийдэг гол хүн нь болоод байгаа. Тийм ч болохоор Рон, Бейл 2т бокс дотор нилээн зай олдоод гоол нь ч ихсээд байгаам шиг. (Моу-гийн үед бол Ди Мариа бараг бокс дотор орж ирдгүй байсан болохоор Рон Бенз/Пипа 2 л 16 дотор ихэвчлэн тоглодог байсан) Харвал Анче ирснээс хойш Бенз-ийн цохилт хамаагүй цөөрсөн байгаа. Эсрэгээр, хуучин Мариа баруунд байснаас Бэйл ирээд хамаагүй олон цохиж байгаа. Яахав заримдаа яг яамны хийх юм гаргаад өгөхөөр алдчихаад хараал идээд байдаг л даа манай хүн. Гэхдээ яг одоогийн формэшн дээр Бенз биш өөр Фалкао мэтийн таргет ман байсан бол 16 дотор чихцэлдээд, довтолгоо холбох хүн дутна, эсвэл Рон Бэйл 2 маань боксруу орох нь цөөрөөд, гоол нь ч цөөрөх байх гэж бодогдоод байгаа юм. Сая Лудогорец дээр Чича гарахад харсан байх л даа. Довтолгоо нилээн хувилбар муутай болоод 2 талаас дэмий л баахан кросс хийсэн.
Манай хүний характер нь өөрөө тийм хурц биш болохоор жоохон нурмайсан харагдаад хүмүүст бүх юмаа гаргаж тоглохгүй байгаам шиг харагдаад байдаг байх л даа бас. Гэхдээ надад бол яг одоо манай урд хамгийн тохирсон нь Бенз маань л санагддаг.