Page 2 of 21

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 10:33 am
by Оргил
энүүгээр ямар СЛ эрх өгөх бишдээ.. тэнэж яваад ийм юм харагдахаар нь энд байх ёстой байх гээл чирээд ирсэн болхоос аль нэг багийг доош хийх эсвэл өөрийнхөө багийг сайн харагдуулах гэж ингээгүй болно..

тэглээ ч таныг ингэж хэлхээр нь тогтож харлаа 38 онооны зөрүү нээх ойрын ганц хоёр жилдээ бариулахгүй байлгүйдээ..

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 11:40 am
by amka13
rednasca wrote:Лаанууд удахгүй ТОП-4 байрнаас мултрах нь дээ...


удахгүй << ойрын ганц хоёр жилдээ

your argument is invalid :RD

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 11:41 am
by rednasca
за ойлголоо...

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 11:50 am
by Оргил
harin ch darj hellee shuu ntr :p

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 11:51 am
by Цогоо
amka13 wrote:
rednasca wrote:Лаанууд удахгүй ТОП-4 байрнаас мултрах нь дээ...


удахгүй << ойрын ганц хоёр жилдээ

your argument is invalid :RD
За нөхөд минь ойрын ганц хоёр жилдээ тэсээрэй! :ногоон:

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 11:53 am
by Оргил
тэсээд байх юмгүй ээ.. сүүлийн таван жилээр харвал угаасаа ситид манайх битий хэл танайх ч идүүлцэн байгаа кк

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 11:58 am
by rednasca
Сити сүүлийн 5 жилд Лаануудаас 13, 37, 17, 2, 17 буюу нийт 86 оноо илүү авчээ...
энэ нь дунджаар 17.2 оноо илүү юм байна...
за тэгээд "удахгүй" гэдэг үгний утгыг дор бүрнээ бодно биз... ккк...

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 2:40 pm
by Rozigoo
Цогоо wrote:Шинэ улирлын хуваарийг тойрог бүрээр нь харахыг хүсвэл: http://www.bbc.com/sport/football/premier-league/fixtures

Хөлбөмбөгийн хорхойтон нөхөд Английн топ 4 лигийн хуваарь хэр хүнд болсныг баг болгоноор нь харьцуулан гаргасныг олж уншлаа. Их сонирхолтой юм.
Сонирхож байвал ийшээ орно уу.

Английн Премьер Лигийг хэрхэн дүгнэснийг энэ доорх зургаас харж болно.

Image
Зургийн тайлбар:
Том улаан бөмбөлгөөр тэмдэглэгдсэн өрсөлдөгч 1-5 дугаар байрт орно гэж таамаглагдсан.
Жижиг улаан бөмбөлгөөр тэмдэглэгдсэн өрсөлдөгч 6-10 дугаар байрт орно гэж таамаглагдсан.
Жижиг ногоон бөмбөлгөөр тэмдэглэгдсэн өрсөлдөгч 11-15 дугаар байрт орно гэж таамаглагдсан.
Том ногоон бөмбөлгөөр тэмдэглэгдсэн өрсөлдөгч 16-20 дугаар байрт орно гэж таамаглагдсан.


энийг нэг л ойлгодоггүй ээ :sad: тайлбарлаад өгөөч

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 2:51 pm
by Цогоо
Арсеналаар жишээ авч ярьвал: Наймдугаар сарын дөрвөн тоглолтын эхнийх нь Вэстхам байсан байх аа. Вэстхам энэ улиралд нэлээн сайн үзэх байх гэсэн хүлээлттэй байгаа. 6-10 дугаар байранд орж магадгүй гэж үзэж байгаа тул жижиг улаан бөмбөлгөөр тэмдэглэж. Харин гурав дахь буюу том улаан бөмбөлгөөр тэмдэглэгдсэн (Ливерпүүл байсан санагдаж байна) учраа болохоор эхний 5 байрны нэгэнд орох магадлалтай баг байгаа юм. Харин 2 дахь болон 4 дэх учраанууд бол хүснэгтийн доод хагаст, арай релегэйшн зонд орчихгүйхэн шиг дуусгах магадлалтай хоёр байг байна. Релегэйшн баттл хийх магадлалтай багтай бид бүүр 10 сар гарч байж таарах нь ээ гэж энэ нөхөр үзсэн байгаа юм. Яахав нөгөө багуудын хүснэгтэд ямар байр эзлэх магадлалтайг тодорхойлсон арга нь чухам ямар юм байдгийн гэхээс ерөнхийдөө ханатай л хүснэгт шиг санагдаад байгаа.

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 3:05 pm
by Rozigoo
яг бичлэгээ edit хийх гэж байсан хариулчлаа :RD, tnx

Сити-г эс тооцуул 2-с сараас хойш том улаан байхгүй ...

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 10:53 pm
by Өсөхбаяр
Rozigoo wrote:яг бичлэгээ edit хийх гэж байсан хариулчлаа :RD, tnx

Сити-г эс тооцуул 2-с сараас хойш том улаан байхгүй ...

АПЛ хавар зохиогддог бол Арсенал түрүүлнэ гээд Жозе яриад байл уу :ногоон:

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Mon Jul 20, 2015 11:03 pm
by Batdorj
Neg medsen ehleh duhtsun bshdee, :beer

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Tue Jul 21, 2015 8:42 am
by amka13
3 jiliin erx n irex ulirlaar duusaj bgaa biz dee? odoo yamar n avchaad gants kabeliar gargana gj novshrox bol doo? uni? :P

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Tue Jul 21, 2015 6:04 pm
by Mojul
SPS үргэлжлүүлээд авах бизээ.

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Fri Jul 24, 2015 3:58 pm
by Reda
SPS нь тэгээд Univision or skymediad боломжгүй юу? Zaaval Sansar ?

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Fri Jul 24, 2015 4:00 pm
by Оргил
Reda wrote:SPS нь тэгээд Univision or skymediad боломжгүй юу? Zaaval Sansar ?

univisionoor garch bgaa..

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Fri Jul 24, 2015 4:04 pm
by Reda
Ok

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Tue Aug 04, 2015 6:22 pm
by Realist
За ПЛ-ын шинэ улиралд Арсенал тэсрэлт хийж түрүүлнэ гэж найдаж байна. Энэ жил ташраараа айхтар гэмтлүүд авч түлээрдэггүй л юм бол үнэхээр иртэй баг бүрдсэн. Венгерын олон жил бэлдсэн баг нэг том юманд хүрэх байхаа.
Өнгөрсөн жил эхлэхийн өмнөөс л Челсигээс өөр түрүүлэх хүчтэй баг байгаагүй, тэрний урд жил Сити түрүүлэх нь ойлгомжтой байсан. Ферги явцан, Жозе дөнгөж ирцэн, Арсенал сул хэвээрээ байх үед Сити шиг зузаан баг ялгарч байлаа.

Челси мэдээж аваргын цомоо хамгаалах гэж Арсеналын эсрэг хүчтэй үзнэ. Гэхдээ тэд өнгөрсөн улирлынх шиг эрчтэй бас өлсгөлөн биш. Гол анхаарал нь Аваргуудийн лиг байх байх. Бас дээрээс нь хамгаалалт нь хөгшин Терри, харьж яваа Кэхилл сайжирсан юм огт байхгүй. Жозегын 2005, 2006 оны багтай харьцуулах юм бол бараг байрлал болгон нь сул. Надад бол Моуриньюгын багуудаас хамгийн сул нь болж харагдаад байгаамдаа.

Юнайтед аварга авах хэмжээний баг болоогүй байна. Багт нь лидер гэх супер тоглогч алга. Рүүнийгээс одоо шавхаад шавхаад урьдных шиг нь мундаг тоглолт гарахгүй юм шиг санагджийн.
Де Хеа явчих юм бол бүр найдалтгүй. Сул бүрэлдэхүүнтэй дээрээс нь лидэргүй баг.

МанСитигын цатгалан хөлсний цэргүүдээс нэг тийм эрч хүч фэнүүдийн хүлээлт нтр ерөөсөө гардгүй юм шиг санагддагштдээ. Угаасаа ч гэнэт баяжсан баг, жил бүр аваргын төлөө өрсөлддөг түүх уламжлал байгаагүй болохоор эхний 3т багтаж л байвал хангалттай юм шиг санагддаг. Нэмэх нь Пеллегрини хангалтгүй муу дасгалжуулагч. Жозе, Ван Гаалын талд нь ч хүрэхгүй амьтан.

Ливэрпүүлын гол зорилт Сити, Юнайтедын аль нэгийг жийж топ 4т багтах. Аваргын төлөө өрсөлдөх нөөц бололцоо энэ жил яагаад ч алга.

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Tue Aug 04, 2015 6:27 pm
by Khuluge
Манайх л Буучидад шавар хаах гэж үзэх юм биз дээ...

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Wed Aug 05, 2015 10:18 am
by Villa_Bayaraa
Миний бодлоор бол Буучид хэдий иртэй байгаа ч нөгөө 3-аасаа бас л дутуу л санагдаад байгаа... энэ жил явж явж Сити, Челси 2-л уралдах байх... МанЮ ч тэсрэлт хийгээд Тайтл рэйст ороод ирж мэднэ... харин Арсеналын хувьд хэдий урьд байгаагүйгээрээ иртэй байгаа ч тэдний түрүүлэх эсэх нь хамгаалалтын шугамны бэртэл гэмтлээс л их хамаарах байх... Миний бодлоор Венгер энэ зун нэг мундаг СБ л авах байсан... Кош-т ямар нэг юм тохиолдвол тэгээд л эвгүй л болохоор харагдаад байгаа... харьж байгаа Мерте, ПЛ-н туршлагагүй Габриел, залуу хүү Чамберс 3 үлдэнэ...

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Wed Aug 05, 2015 10:26 am
by Барнаба
Буучдад одоо ганц л дутагдал байгаа байх. Ганц ганган довтлогч л дутаад байх шиг. Бусдаар ер нь овоо чангарчээ. Сити-г ч мэдэхгүй ээ, жил ирэх тусам нөгөө ир нь мохоод, тоглогчид нь цалингаа л авч байвал топ4-т багтчихад болчихно гэж боддиймуу нэг сулбайгаад байгаам шиг. Чөтгөрүүд одоо хаалгачаа алдчихвал тэгээд өнгөрсөн жилийнх шигээ л эрээвэр, хураавар хэдэн юм болно гэж харж байгаа, ганц Рүүний-д довтолгоогоо даатгачихаад байгаа гэхээр л нэг айхтар дээшээ явахгүй л гэж үзээд байгаашт. Тэр Депай гээд нөхөр хэр байхнуу харна, их өөртөө итгэлтэй, амбицтай нөхөр л харагдаад байгаа.

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Wed Aug 05, 2015 10:31 am
by Reda
1. Сити
2. Арсенал
3. Челси
4. Маню
Гэж бодож байгаа.

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Wed Aug 05, 2015 10:35 am
by Жигүүр
1.~ Chelsea or Man Utd
3. Arsenal
4. City гэж зүгээр таая :ногоон:

+ Тотенхэм л энэ жил гоё үзэх байх гэж найдаж байна.

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Wed Aug 05, 2015 10:51 am
by Идэрээ
1. Арсенал
2. Челси
3. МанЮтд
4. МанСити
5. Тоттенхэм
6. Ливерпүүл

Re: Английн Премьер Лиг - 2015/16 улирал

PostPosted: Wed Aug 05, 2015 10:58 am
by Rozigoo
1. Челси,
2. Ман.ютд
3. Сити
4. Ливерпүүл
5. Тоттенхам
6. Соутхам
7. Кристал
8. Эвертон
9. Стөүк
10. Вестхам
11. Нюькастле
12. Вест бром
13. Сванси
14. Астон вилла
15. Сандерланд
16. Уотфорд
| +
17. Арсенал :ногоон:

18. Норвич
19. Лейстер
20. Борнмат

ингээд л таачихъя :D