ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2015-2016

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Mon Aug 25, 2014 9:14 pm

LeBe wrote:Энэ Дайр гээд хамгаалагч Уолкер иртэл оролж байгаамуу


Кайл Уолкер гэмтэлтэй, Кайл Наутон улаан хуудастай байсан болохоор энэ тоглолтонд баруунд тоглосон юм. Уг нь бол төвийн хамгаалагч, төвийн хагас хамгаалалтанд ч тоглох чадвартай. Хэн нэгнийг орлох гэхээсээ бүтэн улирал гараанд тоглох залуу. Английн шигшээд ч дуудагдах сураг дуулдаад эхэлсэн. Гэмтэл бэртлээс хол байгаасай даа.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Realist » Tue Aug 26, 2014 12:26 am

Өнгөтэй байна шүү, ямар гоё довтолгооны хөлбөмбөг үзүүлжийнаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Tue Aug 26, 2014 12:39 pm

‪#‎Federico_Fazio_ирэх_нь_тодорхой_боллоо‬

Испаний Севийя клубын ахлагч 1987 онд төрсөн Аргентин төвийн хамгаалагч Federico Fazio 8-н сая фунтээр Тоттенхэмд ирж буй нь тодорхой боллоо. Энэ талаар Севийя-н спорт хариуцсан захирал эрхэм баталжээ.
195 см өндөртэй залуу 2007 оноос хойш 179 тоглолтонд 14-н гоолыг Андалузын клубын төлөө оруулсан ба УЕФА Европа лиг, Испаний цом, Испаний супер цомд тус бүр 1 түрүүлсэн байна.
Сүүлийн эх сурвалжаас авсан мэдээгээр Аргентин залуу Лондон руу эмнэлэгийн үзлэгээр орохоор ниссэн гэнэ.

‪#‎COYS‬

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby LeBe » Tue Aug 26, 2014 12:49 pm

Davka_ Spurs wrote:
LeBe wrote:Энэ Дайр гээд хамгаалагч Уолкер иртэл оролж байгаамуу


Кайл Уолкер гэмтэлтэй, Кайл Наутон улаан хуудастай байсан болохоор энэ тоглолтонд баруунд тоглосон юм. Уг нь бол төвийн хамгаалагч, төвийн хагас хамгаалалтанд ч тоглох чадвартай. Хэн нэгнийг орлох гэхээсээ бүтэн улирал гараанд тоглох залуу. Английн шигшээд ч дуудагдах сураг дуулдаад эхэлсэн. Гэмтэл бэртлээс хол байгаасай даа.

Кабул, Вертонген, Даусон, Крикеш нарын 3-ыг нь сэлгээнд суулганд гэсэн үг үү? Фантазидаа авах гэсэн юм аа :ногоон:
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby mn_rocisky » Tue Aug 26, 2014 12:54 pm

Чанар нь энэ тойрогт харагдана аа. Аваад шаал дэмий ккк
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Tue Aug 26, 2014 9:38 pm

LeBe wrote:
Davka_ Spurs wrote:
LeBe wrote:Энэ Дайр гээд хамгаалагч Уолкер иртэл оролж байгаамуу


Кайл Уолкер гэмтэлтэй, Кайл Наутон улаан хуудастай байсан болохоор энэ тоглолтонд баруунд тоглосон юм. Уг нь бол төвийн хамгаалагч, төвийн хагас хамгаалалтанд ч тоглох чадвартай. Хэн нэгнийг орлох гэхээсээ бүтэн улирал гараанд тоглох залуу. Английн шигшээд ч дуудагдах сураг дуулдаад эхэлсэн. Гэмтэл бэртлээс хол байгаасай даа.

Кабул, Вертонген, Даусон, Крикеш нарын 3-ыг нь сэлгээнд суулганд гэсэн үг үү? Фантазидаа авах гэсэн юм аа :ногоон:


Тэгнэ байх өнгөрсөн тоглолтонд баруунд гараанд тоглосон болохоор Наутон ч сэлгээ рүү шидэгдээд Уолкерыг иртэл Даер баруунд ч тоглож магадгүй фантазидаа авчихад гайгүй биз.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby A-Nightmare » Wed Aug 27, 2014 5:05 am

Huush manai yedlin huu yasan bee mls duusahaar ochihiinmuu. Bas baruundshdee
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1238
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Wed Aug 27, 2014 3:01 pm

A-Nightmare wrote:Huush manai yedlin huu yasan bee mls duusahaar ochihiinmuu. Bas baruundshdee


6-н сард клубтэйгээ нэгдэнэ.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Wed Aug 27, 2014 3:14 pm

:sad::

Image
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Wed Aug 27, 2014 10:16 pm

ЦОР ГАНЦ DAWS/ Манай фэн клубын гишүүн, Монгол дахь анхдагч Спөрсийн дэмжигч Г.Гантулга ахынхаа бичлэгийг оруулж байна./

Миний мэдэх SPURS-ын 14 жилийн 9.5 жилд нь энэ залуу хамааралтай юм. Сайнтай муутай, уналт сэргэлттэй бүхий л үед нь хамгаалалтын ноён нурууны нэг байж ирсэн хайртай Ахлагчаа үдэхэд үнэхээр хэцүү юм байна. Түүний намтарыг нилээн дээр постолж байснаа хайж оллоо.

Michael Richard Dawson 1983 оны 11 сарын 18нд Английн Northallerton-д мэндэлжээ.
Англи хүүхэд бүрийн дурладаг хөлбөмбөг гээч гайхалтай спортод тэр хүүхэд байхаасаа л орж төрлөх хотынхоо хүүхдийн багт тоглож эхэлсэн ба түүнийг хөлбөмбөгт орход нь түүний төрсөн ах нар болох Scunthorpe United-ын хамгаалагч Andy Dawson болон Kewin Dawson(Chesterfield) нар нь хамгийн ихээхэн нөлөөлсөн юм. Ингээд 1997 онд Nottengham Forest клубын хүүхдийн академид шалгуулан орж мэргэжлийн хөлбөмбөгчин болох замналаа эхэлж байсан ба 4 жил суралцсаны дараа 2001 онд үндсэн багтаа дэвшин орж дебют тоглолтоо 2002 оны 4 сарын 1нд Walsall клубыг 3-2 хожиход хийж байжээ. Ингээд Forest-д байхдаа тун сайн тоглолт үзүүлж, England U21 шигшээд хүртэл дуудагдаж 13 тоглолтонд оролцоод амжжээ, Forest ирээдүүтэй залуу хамгаалагчтайгаа 2003 онд 5.5 жилийн шинэ гэрээ үзгэлжээ. Forest-д 82 тоглолтонд оролцож 7 гоал оруулаад байсан залуухан хамгаалагч, багийн анд Andy Reid-ын хамт дээд лигийн Tottenham Hotspur-ын скаутуудын хараанд өртөж 2005 оны 1 сарын 31нд хамтдаа 8 саяаар Spurs-ын эгнээнд нэгджээ. Лигийн дебют тоглолтоо улирлын төгсгөлд Liverpool клубыг хүлээн авч 2-2 тэнцдэг тоглолтон дээр хийж байсан юм. SPURS 2005-2006 оны улиралд тун дажгүй тоглолт үзүүлж ялангуяа агаарын тулаанд тун сайн тоглож байсан залуухан хамгаалагчтайгаа 2011 он хүртэл гэрээгээ сунгажээ. 2006 оны 11 сарын 5нд Chelsea клубыг 2-1 хожидог тоглолтон дээр тэнцээний гоолыг гайхалтай мөргөж оруулсан нь SPURS-ын төлөөх анхны гоал нь байлаа. 2009-2010 оны улиралд Robbie Keane-ээс ахлагчын хүндтэй үүргийг хүлээн авсанаас хойш амжилттай багаа удирдаж байгаа билээ.

Шагналууд: -Английн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны Нэгдүгээр дивизоны улирлын шилдэг хамгаалагч 2003-2004
-2007/2008 оны Лигийн цомын аврага, 2009 оны дэд аврага
-Tottenham-ын улирлын шилдэг тоглогч 2009-2010

Факт:
- Daws Английн шигшээд 4 тоглолт хийсэн ба бүгдэнд нь Англи хожиж байсан.(2-т нь clean sheet хийж байсан)
- Tottenham-ын өмсгөлтэй 324 тоглолтонд оролцож 10 гоол оруулж байсан.
- Тэр Hull, Cardiff, Charlton гэсэн 3 клубын эсрэг тоглохдоо нэг ч хожигдож байгаагүй(3-аас дээш таарч байсан багуудаас).
- Кареертаа хамгийн олон удаа Arsenal-ын эсрэг тоглож байсан 21 удаа
- Хөлбөмбөгөөс гадна крикет, гольф дажгүй тоглодог.
- Дуртай жүжигчин нь Jude Law
- Хүүхэд байхдаа төвийн довтлогчоор тоглодог байсан
- OPTA cтат-аас гаргасан үзүүлэлтээр 2010 оны EPL-ын хамгийн шилдэг хамгаалагч
- Хамгийн дурсамжтай мөч нь San Siro-д ахлагчын туузтай багаа ахлан гарах гээд коридорт зогсож байсан мөч.
- Шинэ жилээр хүсдэг хүсэл нь : Гэмтэл бэртэлгүй багтаа илүү олон тоглолтонд оролцох гэнэ.
2010 оны 4 сард хэвлэлд өгсөн яриандаа Carlos Tevez: Миний эсрэг тоглож байсан хамгийн сайн Англи хамгаалагч бол MICHAEL DAWSON, тэр үнэхээр хүчирхэг хэмээн хэлж байсанаас нь түүнийг хэр хамгаалагч вэ гэдэг нь багахан ч гэсэн харагдана.
Tottenham-ын сүүлийн 9 жилийн амжилт багийн уур амьсгал түүнтэй салшгүй холбоотой.

Гайхалтай 9 жил, БАЯРАЛЛАА DAWS Чи бол SPURS-ын Домогт тоглогчдын нэг.
ЭРГЭЭД WHL-даа ирэх сайхан цагийг хүлээнээ.

Image

:sad:: :sad:: :sad::
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Thu Aug 28, 2014 3:49 pm

‪#‎ЛИГИЙН_ЦОМ‬

Ноттингхэм Форестын эсрэг Уайт харт лэйнд болох Английн Лигийн цом тэмцээний 3-р тойрог шөвгийн 32-н тоглолт ирэх 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө буюу лхагва гаригаас пүрэв гаригт шилжих шөнө 02:45-аас болохоор болжээ.
Тоглолт Скайспортс сувгаар шууд гарах ба сонирхуулахад Монголд кабелиар гардаг Оросын СПОРТ 1 суваг Лигийн цом тэмцээнийг 1-р тойргоос нь эхлээд шууд дамжуулж байгаа юм. Манай тоглолт 24-нд Европа лигийн тоглолт хийж буй 3-н баг тоглолтоо хийх тул манай тоглолт бараг л шууд гарах болов уу.

‪#‎COYS‬

Image

:mongol:
Last edited by Davka_ Spurs on Thu Aug 28, 2014 11:09 pm, edited 1 time in total.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Thu Aug 28, 2014 3:51 pm

Испаний Севийя клубын ахлагч 1987 онд төрсөн Аргентин төвийн хамгаалагч Federico Fazio 8-н сая фунтээр АЛБАН ЁСООР ирлээ.

Image

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Thu Aug 28, 2014 3:54 pm

Румын залуу Vlad Chiriches маань гэмтлээс бүрэн эргэж ирж байна. Тэрээр өчигдөрөөс бэлтгэлдээ орсон бөгөөд өнөө шөнө AEL-ын эсрэг энэ улирлын анхны тоглолтоо хийх боломжтой.

Европа Лигийн шинэ улирлын хэсгийн шатны эрх өгөх урьдчилсан шатны плэй-офф-н тоглолтууд 7 хоногийн өмнө эхлэж эхний тоглолтууд явагдсан билээ. Харин өнөө шөнө хариу тоглолтууд явагдаж Европа лигт хэсгийн шатанд тоглох 48 багуудын нэрс тодорно. Tottenham Hotspur клуб эхний тоглолтонд Кипрын дэд аврага AEL Limassol клубыг талбайд нь 1-2 харьцаагаар буулган аваад байгаа ба өнөө шөнө Уайт харт лэйндээ 03:45-аас Кипр-н багийг хүлээн авна.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Thu Aug 28, 2014 11:11 pm

Danny Rose болон Andros Townsend нар шигшээдээ дуудагдлаа. Английн шигшээ баг Швейцарь-н шигшээ багтай Евро-2016 урьдчилсан шатны тоглолтоо ирэх 09 дүгээр сарын 08-нд Швейцарын талбай дээр хийх юм. Манай Рөүз-н хувьд анх удаа шигшээдээ дуудагдаж байгаа ба Юнайтедын Лук Шоу гэмтсэнтэй холбоотой гэнэ.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Thu Aug 28, 2014 11:13 pm

Английн U21 шигшээд Spurs-ээс Harry Kane, Eric Dier, Tom Carroll, Alex Pritchard нар дуудагдлаа. Тэд Молдав, Литвийн эсрэг тоглоно. Залуустаа амжилт хүсэе!!!

Английн 21 хүртэлх насны шигшээн хувьд 2015 онд болох тус тэмцээний эрхээ аль хэдийнэ аваад байгаа ба дээрх хоёр тоглолт урьдчилсан шатны сүүлийн тоглолтууд юм.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Thu Aug 28, 2014 11:15 pm

Поч багийн шинэ ахлагчаа солилцооны цонх дууссаны дараа зарлана. Уго Ллорис, Ян Вертонген нар хамгийн магадлалтай.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Fri Aug 29, 2014 7:54 pm

Европа лигийн хэсгийн шатны оноолт. Манайх С хэсэгт Аваргуудын лигийн плэй-офф-н шатнаас бууж ирсэн Турк-н Бешикташ, Сербийн Партизан, Грек-н Астерас Триполис клубуудтэй орлоо. Манайх хэсгийн шатны эрхээ авахдаа плэй-офф-н шатанд Кипр-н АЭЛ Лимасол клубыг талбай дээр нь 1-2, өөрийн талбай дээрээ 3-0-ээр хожиж нийлбэр дүнгээр 5-1-ээр ялж хэсгийн шатны эрхээ авсан.

Европа лигийн эхний тоглолтоо ирэх 09 дүгээр сарын 18-нд Сербийн Партизан клубын талбай дээр хийнэ.

Image

:mongol:
Last edited by Davka_ Spurs on Sun Aug 31, 2014 5:47 pm, edited 1 time in total.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sat Aug 30, 2014 3:23 pm

Клубын энэ зуны 6 дахь наймаа албан ёсоор баталгаажиж байна. Францын Montpellier клубын хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч 1990 онд төрсөн Франц залуу Бенжамин Стамбоулиг 4,7-н сая фунтээр авчээ. Стамбоули өнөөдөр эмчийн үзлэгээр орж байгаа ба клуб тун удахгүй танилцуулна.

Түүний хувьд 2004 онд 14-н настайдаа Montpellier-н академид элсэж 2010 оноос үндсэн багтаа дуудагдаж өдийг хүртэл 112 тоглолтонд 3-н гоол оруулсан байна. Францын шигшээдээ хараахан дуудагдаагүй байгаа юм байна. Скилл сайтай, хурдтай гэж түүнийг мэргэжилтэнгүүд үнэлдэг юм байна.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Gunnerz » Sat Aug 30, 2014 5:25 pm

энэ поч сотонд байдаг шигээ ажиллах гээд байгаа юм байхдаа
уг нь топ -4 ийн төлөө үзэх ёстой биз дээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby tuwshin_pr » Sat Aug 30, 2014 8:51 pm

Хэдэн ДМтэй болчив оо
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 31, 2014 5:34 pm

tuwshin_pr wrote:Хэдэн ДМтэй болчив оо


4 Сандро- Бенталеб- Капоу- Стамбоули

Даер бас төвийн хагас дээр тоглох чадвартай гэж байгаа.

:mongol:
Last edited by Davka_ Spurs on Sun Aug 31, 2014 5:40 pm, edited 1 time in total.
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 31, 2014 5:35 pm

Spurs-ын шинэ цэрэг Benjamin Stambouli гэж хэн бэ??? Via Gantulga

Benjamin Stambouli нь 1990 оны 08 сарын 13нд Францын Марсель хотод мэндэлжээ. 6-н настайдаа анх төрлөх хотынхоо Марсель клубын хүүхдийн академид элсэн хөлбөмбөгт орж ирсэн ба тэндээсээ Gallia Uzes болон Sedan академиудыг дамжин суралцаж байгаад 2004 онд 14 настайдаа Montpellier-ын академид иржээ. Эндээ 20 хүртлээ суралцаад 2010 онд 5-н жилийн гэрээнд гарын үсэг зурж үндсэн багтаа багтжээ. Түүний аав нь хаалгач, багийн менежер зэрэг албанд зүтгэж байсан бол өвөө нь мөн 29 жил Францын том багуудын удирдах албанд ажиллаж байсан хөлбөмбөгийн гэр бүл юм. Өнөөдрийг хүртэл Montpellier-ын төлөө 112 тоглолтонд оролцож 3-н гоол оруулаад байгаагаас гадна багийнхаа дэд ахлагч юм. 180см өндөртэй залуу маань үндсэн байрлал болон тулгуурын хагас дээр тоглохоос гадна төвийн хагас, төвийн хамгаалалт дээр тоглох чадвартай. Тэрээр Францын U20 багт 3-н удаа тоглож байсан юм. 2012-2013 оны улиралд хөлний ясаа цуулсанаар 3-н сарын турш гэмтэл авч байсан юм байна. Хамгаалалт тасалгаанд тун идвэхтэй тоглодог ба хувийн ур чадвар өсч яваа ирээдүйтээ залуу гэж үнэлэгддэг.
#COYS

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 31, 2014 5:36 pm

Хамгийн сүүлд талбай дээрээ бут ниргэсэн тоглолт.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 31, 2014 5:37 pm

Спөрс талбай дээрээ Ливерпүүл-г Примиер лигийн сүүлийн 6-н улиралд хүлээн авсан үр дүн. Өнгөрсөн жил бут ниргүүлсэнийг эс тооцвол муугүй. Нийт Примиер лигийн 22 улиралд талбай дээрээ Ливерпүүл-г 11-н удаа хожиж байсан.

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

Re: ТОТТЕНХЭМ ХОТСПУР 2014-15 SIR BILL NICHOLSON 'ECHO OF GL

Postby Davka_ Spurs » Sun Aug 31, 2014 5:38 pm

ТОЙРГИЙН ӨМНӨ: VIA GANTULGA

Хэзээ : 2014.08.31
Хаана : White Hart Lane цэнгэлдэхэд
Хэдэн цагт : 20.30 (Mонголын цагаар) 13.30KO
Үзэх гарц : SPS prime, линк; www.vipbox.tv, sopcast
Шүүгч: Phil Dowd , 4 дөх шүүгч N.Swarbrick

2014/2015 Английн Премиер Лигийн шинэ улирлын 3-р тойрог энэ амралтын өдрүүдэд болж байна. Хойд Лондонгийн Tottenham Hotspur клуб шинэ менежерийнхээ удирдлага дор шинэ улирлыг тун сайн эхлүүлээд байгаа ба энэ удаад Мерсисайдын улаануудыг хүлээн авах гэж байна. Аль аль клуб нь энэ зун нилээдгүй өөрчлөлтүүд хийж бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлээд байгаа болхоор тоглолт маш сонирхолтой болох нь дамжиггүй.
Энэ тоглолт нь 2 клубын хоорондох 167 дахь, премиер лигт хийж буй 45 дахь тулаан юм. 2 клуб нь ПЛ-ээс унаж үзээгүй 7 клубын тоонд багтдаг юм. Хамгийн анх 1894 онд хооронодоо таарч байсан ба 3-0 Spurs ялж байсан түүхтэй. ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 1992 оны 10-р сарын 31нд таарч байсан ба Tottenham 2-0 мөн ялалт авч байсан юм. Тэгвэл хамгийн сүүлд WHL-д 1 жилийн өмнө таарч тоглоход 0-5 Spurs-чүүд хүндхэн ялагдал амсаад байна. Нийтдээ 166 удаа таарахад Spurs 49 удаа, Liverpool 76 удаа ялж, 41-д нь хоорондоо тэнцээд байна.

Энэ зун Rodgers-оор удирдуулсан Liverpool бүрэлдэхүүнээ Lambert, Lallana, Can, Markovic, Lovren, Manquillo, Moreno, Balotelli зэрэг тун дажгүй тоглогчдоор зузаатгасан.

Харин Spurs Ben Davies, Michel Vorm, Erik Dier, DeAndre Yedlin, Federico Fazio, Benjamin Stambouli зэрэг тоглогчоор хүчээ зузаатгасан.

Liverpool-ээс G.Johnson, A.Moreno, M.Skrtel, J.Enrique, J.Flanagan, D.Agger, Assaidi, Borini нар гэмтлийн улмаас тоглолтонд оролцох боломжгүй бол шинэ цэргүүд болох Lallana, Balotelli нар дебютээ хийх боломжтой.

Харин Tottenham-аас K.Walker гэмтлийн улмаас, М.Vorm фитнесс болоогүй байгаагийн улмаас тоглох боломжгүй бол K.Naughton улаан хуудасны шийтгэлээс эргэн ирж байгаа. Харин довтлогч Soldado хүзүүний хөнгөн гэмтэлтэй байгаа ба Поч сүүлийн тестээс хамаарч тоглуулах эсэхээ шийднэ мөн шинэ цэрэг Fazio дебютээ хийх магадлалтай.

Факт:
• Liverpool өнгөрсөн улирал Spurs-тэй хийсэн лигийн 2 тоглолтондоо 9 гоол оруулж нэгийг ч хаалгандаа алдаагүй
• Liverpool-ын WHL байгуулсан хамгийн том ялалт нь 0-5 (2013.12.15)
• Spurs дээрх хожигдолоос өмнөх гэртээ Liverpool-ыг хүлээн авсан 6-н тоглолтондоо бүгдэнд нь ялалт байгуулсан.
• Spurs гэртээ хийсэн сүүлийн 5 тоглолтондоо 18 гоол оруулсан.
• Tottenham одоо 2 ялалт байгуулвал лигт эхний 4 тоглолтондоо дарааллан ялалт байгуулсан 2009-2010 оны улирлын амжилтаа давтана. Тэр улиралдаа Аврагуудын лигийн эрхээ авч байсан билээ. Сонирхолтой нь тэр улирлын эхний 4 тоглолтын нэгэнд нь Liverpool-ыг хүлээн авч байсан байдаг.
• Liverpool лигт хийсэн сүүлийн 8 тоглолтондоо clean sheet хийж чадаагүй.
• Liverpool лигт айлын талбайгаас сүүлийн 15 тоглолтонд оноо аваад байгаа ба өнөөдөр оноо авбал клубынхаа дээд амжилттай зэрэгцэн ирнэ. (1987.05)
• Brendan Rodgers-ын хувьд Liverpool-ыг удирдаж байгаа 100 дахь тоглолт нь юм.
• Liverpool-ын хувьд Spurs-ыг хожсон хамгийн том хожил нь 7-0 (1977.03.09)
• Spurs-ын хувьд Liverpool-ыг хожсон хамгийн том хожил нь 7-2 (1963.04.15)
• Spurs-ын дундаж нас 24.5 бол Liverpool-ын дундаж нас 24.6
• Spurs-ын дундаж өндөр 184.7 бол Liverpool-ынх 182.2см.
#COYS

Image

:mongol:
Can't smile without you
User avatar
Davka_ Spurs
 
Posts: 302
Joined: Mon Nov 25, 2013 12:01 pm
Location: Bill Nicholson Way 748 High Road Tottenham London N17 White Hart Lane

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest