Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ...

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Залуу Арслангууд энэ улиралд ямар ажилт үзүүлэх бол?

1. Амжилт гарган мөрөөдөлдөө хүрч - Топ4
6
8%
2. Сүүлийн жилүүдийн дундажийн дагуу - 5-6
13
17%
3. Европт арай амжихгүй - 7-9
34
45%
4. Орон гаран тоглосоор - 10-14
11
15%
5. Үлгэн салган явсаар арай гэж үлдэнэ - 15-17
2
3%
6. Яаг чойрно, унана - 18-20
9
12%
 
Total votes : 75

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby rednasca » Mon Jan 23, 2012 5:02 pm

Кийн ямар аймаар гоолууд хийгээ вэ?...
хууччуул зайгаа тавих болоогүй гэдгийг ч харуулж байна даа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby *R9* » Mon Jan 23, 2012 5:05 pm

Энэ тойрогт ихэнх нь аймаар аймаар гоол хийлээштэй.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Mon Jan 23, 2012 6:55 pm

rednasca wrote:хууччуул зайгаа тавих болоогүй гэдгийг ч харуулж байна даа...


Би бас ингэж бодож байлаа... Класс бол класс л байдгийм байна... Тэр Анри, тэр Сколз, энэ Робби байнаа байна...

Робби бас тэгж байгаад мужик гар юмаа... 2 аймар гоол хийчээд Волвест тоглож байсым гэсэндээ сэлэбрэйшн хийхгүй байна лээ шүү...

Яг Бентийн ард 2-р довтлогчоор тоглоход гоё болно доо гэж бодож байсан тэрийг л хийлээ... угаасаа энэ байрлалд ингэж тоглож чадах хүн манайд ганц байсан нь Айрланд... гэхдээ Айрланд бөмбөгийг хаалга руу чиглүүлэхээс илүү пасс хаяна... гэтэл Бент, Агбоноос өөр хүн бөмбөгийг хаалга руу чиглүүлэх хэрэгтэй байсан... тэр орон зайг үе үе Петров нөхөж холоос цохиж байсан... тэр нь ч дажгүй амжилттай болж байсан... гэхдээ яг л Роббигийн хийснийг хүсэж байтал тэрийг л өглөө...

Гарднер хүүгээ гараанд харах сайхан байна лээ... ерөөсөө сандрахгүй, хэзээ язааны юм шиг тоглосон... академийн бүтээгдэхүүнүүд дундаас Кларкийн араас орох өөртөө итгэлтэй хүү... гоолын салхийг хагалах тун дөхсөн дөө... Кларк ч бас Роббигийн эхний гоолыг гоё мөргөж тавьж өгсөн... ЛБ дээр тоглолтоо эхлээд сүүлдээ ДМ болоод дууссан СБ байсан хүү арай Барри шиг гоё Мид болчих юм биш байгаа... Барри ч анх гараагаа СБ гээс эхэлж байсан шүү дээ...

Бент бас боломжийн хөдөлмөрч тоглолоо... эхний тэр пеналт бол өөрийнх нь хөдөлмөрийн үр дүн...
эцэст нь хэлэхэд дерби багийн талбайгаа амттайхан хожил авлаа... сүүлийн үед Волвесыг хожиход их л түүртдэг болж... гэхдээ яахав муухай хожил гэж байх биш...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Mon Jan 23, 2012 8:10 pm

Фонз 1 сарын зээлийн гэрээгээр Үнэгнүүдийн эгнээнд шилжлээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby NikkEi_Hotspur » Mon Jan 23, 2012 8:21 pm

Кеаногоо гоолдохыг харахад ёндоо сэргэх шиг л болж байна лээ шүү.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Wed Feb 01, 2012 1:24 pm

За за ФА кап баярлуулан гомдоосоор алга боллоо гэж ... хохь нь дээ л гэж хэлье дээ багийнхандаа... ийм том боломжоо хадгалж чаддаггүй... сэтгэл зүй сул байна, хамгаалалт суга байна довтолгооны хувилбар байхгүй байна... харин хаа очиж сэт пийс дээр хэд хэдэн комбинац хийж харагдсан... ингээд энэ жил харах юмгүй боллоо гэж... ФА капаас мултарсан, АПЛ дээр арагшаа харнуу гэхээс урагш харах зүйлгүй, Некст жен дээр манай хүүхдүүд Марсейльд эхний тоглолтондоо 2:1 дүүлсэн... хүүхдүүд маань Марсейлийг талбай дээр нь хожвол бас харах юмтай юм... бусдаар бол миний хувьд улирал дууссан... хурдхан зун болж, хурдхан өөрчлөлт шинэчлэлт хийгдээсэй гэж хүлээх үлдлээ... ийм унхиа муутай байхаар форумд юм хум бичих ч сонирхол төрөхгүй юм хэхэ

хэдэн шар мэдээгээр л зугаа хийхээс...

Манай экс мид, цагтаа Английн хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж байсан одоо 34 настай Лий Хендри дампуурлаа зарлажээ... цагтаа 20 саяар үнэлэгдэж байсан мид Блакппүл, Шеффилд, Лесестрт тоглож байсан, сүүлд Индонезийн багт тоглож байгаад гэрээгээ цуцалсан... өр ширээ дарж чадахгүй болоод албан ёсоор шүүхээс дампуурлыг нь зарласан байна...
үүнтэй холбогдуулаад сонирхуулахад Английн хэмжээнд хөлбөмбөгийн мэргэжлийн гэрээ байгуулж байсан 122 хөлбөмбөгчин шоронд, 400 хөлбөмбөгчин Хпро гэсэн тэтгэлгэнд хамрагдаж сар бүр хоол хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хангуулдаг өөрөөр хэлбэл гуйлгачин болоод байна гэсэн үг... эдний эгнээнд Лий Хендри маань шилжлээ... хөлбөмбөгчний тансаг амьдрал нь эдгээр залуусыг амьдралын буруу хэв маяг руу хөтөлж улмаар тэр амьдралынхаа шаардлагыг хангаж чадахгүй болохоороо гэмт хэрэгт татагдаж байна хэмээн Хпро гийн захирал Бримингам, Стоукын хамгаалагч асан Геоф Скотт мэдэгдсэн байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Thu Feb 02, 2012 4:50 pm

Одоо юу ч ярихав дээ... хэлэх ч үг олдохгүй байна... яршиг стат тавьчий... аз нь хаясан хогнууд...

Сиссе дебютэндээ гоолдлоо... Зог манайд анхны гоолоо орууллаа... Варнок дахиад багаа аллаа... сэлгээнд академийн 5 хүүхэд сууж байлаа... товчхондоо ийм...

Астон Вилла 2:2 КПР

23 Гоолын оролдлого 3
15 Хаалга оносон 3
9 Булан 3
3 Алдаа 12
0 Шар хуудас 1
0 Улаан хуудас 0
70 Бөмбөг эзэмшилт 30
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Johny » Sun Feb 12, 2012 10:59 pm

Image


#Манчэстэр сити Лиг болон цомуудын хүрээнд Астон виллатай таарч тоглсон сүүлийн 5 тоглолтын 4 т нь хожоод байна! гэхдээ бүгд гэртээ!

# Вилла гэртээ Сити г хүлээж авсан сүүлийн 4 тоглолтондоо хожигдоогүй 2тэнцэж 2хожсон

#Хэрвээ энэ тоглолтонд хожигдох юм бол! Түүхэн дэхь хамгийн удаан гэртээ хожоогүй гэсэн муу алжилтын эзэд болно! Астон виллагын хувид!

#Вилла гэртээ хийсэн сүүлийн 2 тоглолтондоо тэнцээд байгаа!

#Лиг болон цомын тэмцээнд хийсэн сүүлийн 13 тоглолтноос ганчан клийн шит хийгээд байна!

#Хэрвээ Жамэс коллинс энэ тоглолтонд оролцох юм бол энэ нь түүний Пл ийн 200 дахь тоглолт байх болно!


Гэртээ Сити гээс оноо салгах маш өндөр магадлалтай! Амжилт шүү!
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Жавхаа » Sun Feb 12, 2012 11:33 pm

Johny wrote:Image


#Манчэстэр сити Лиг болон цомуудын хүрээнд Астон виллатай таарч тоглсон сүүлийн 5 тоглолтын 4 т нь хожоод байна! гэхдээ бүгд гэртээ!

# Вилла гэртээ Сити г хүлээж авсан сүүлийн 4 тоглолтондоо хожигдоогүй 2тэнцэж 2хожсон

#Хэрвээ энэ тоглолтонд хожигдох юм бол! Түүхэн дэхь хамгийн удаан гэртээ хожоогүй гэсэн муу алжилтын эзэд болно! Астон виллагын хувид!

#Вилла гэртээ хийсэн сүүлийн 2 тоглолтондоо тэнцээд байгаа!

#Лиг болон цомын тэмцээнд хийсэн сүүлийн 13 тоглолтноос ганчан клийн шит хийгээд байна!

#Хэрвээ Жамэс коллинс энэ тоглолтонд оролцох юм бол энэ нь түүний Пл ийн 200 дахь тоглолт байх болно!


Гэртээ Сити гээс оноо салгах маш өндөр магадлалтай! Амжилт шүү!


:aain:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Johny » Mon Feb 13, 2012 12:24 am

Манай янг ирчихсэн тоглолт үзэж байна

Гоол хийх шинж алгаа. Сити аймар довтолж байна. Сайхан хамгаалж байгаад тоглолтын бөгсөн дээр нэг :ногоон:
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Johny » Mon Feb 13, 2012 1:54 am

0-1 гусуулваа ! Алддаг гоол бол Коллинсийн буруу Лэскөт ийг бариж байх ёостой хүн шал өөр тийшээ гүйгээд явчхийн!!!!!!!1
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Mr S » Tue Feb 28, 2012 1:44 pm

Image
Bent out for 3 months............. Euro hudlaa bolloo........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby 1OOOa » Wed Mar 14, 2012 11:00 pm

I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1053
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Sat Mar 24, 2012 2:51 pm

Arsenal (from): Szczesny, Sagna, Vermaelen, Koscielny, Gibbs, Walcott, Song, Oxlade-Chamberlain, Gervinho, Rosicky, Ramsey, Arteta, Van Persie, Fabianski, Djourou, Benayoun, Chamakh, Santos, Miquel.

Aston Villa (from): Given, Guzan, Hutton, Lichaj, Collins, Cuellar, Warnock, Baker, Bannan, Petrov, Ireland, Albrighton, Agbonlahor, Heskey, N'Zogbia, Herd, Weimann, Marshall, Johnson, Gardner, Stevens, Delfouneso.

гэсэн ростер зарласан байна...

6 дараалан ялсан формлог Буучидтай манай Залуу Арслангууд үзэлцэнэ... Дээрх тоглогчдын жагсаалтыг хараад гайхан баярлалаа хэхэ академиараа түрий барьдаг Арсеналын 22 тоглогчдоос 7 ип академийнх нь тоглогчид байхад манай 22 тоглогчдоос 10 нь академийн бүтээгдэхүүнүүд байхаар нь баярлав... мэдээж академийн тоглогчид их байхаар мундаг гэсэн үг биш... гэхдээ яахав дээ манай унаган хүүхдүүд үзэлцээд эхэлнэ гэдэг фенүүдэд сайхан л байна... хожигдсон ч нээх гомдоод байхгүй...

найдах юм гэвэл манайхан Эмиратад дажгүй сайн тоглодог... Дауд Арсеналд элэггүй шүүдэг... манайд ч нээх элэгтэй биш... Хайбурид бол манайх очоол элэглүүлээл ирдэг байсан бол манайхан Эмиратад арай л зовхи нь өөдөө тоглолт үзүүлээд байдаг талтай... сүүлд ФА дээр хүртэл 2:0 ээр хожиж яваад хожигдсон...

Бент байхгүй учир Агбон дээр гоол хийх үүрэг нэмэгдэж байна... түүнд туслахаар Албрайтон, Зог 2 жигүүрт нь гарах байх... Айрланд ард нь тоглох байх... энэ 3 тоглогчоос хэр сайн хангамж ирнэ тэрнээс л их зүйл шалтгаалах байх даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby mn_rocisky » Sat Mar 24, 2012 5:50 pm

танайхаас Petrov эвгүй дээ.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Эрхэмcfc » Sat Mar 24, 2012 9:49 pm

ЭЭ Бент бэртчиж байгаа юм уу
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Sun Mar 25, 2012 4:24 pm

За сайхан хожигдлоо... Эмиратст очоод 3:0 ээр хожигдлоо... нээг их гайхаад, гансраад, хямраад байх юм алга... угаасаа манай баг өчигдөр хожих нь битгий хэл тэнцэх ч эрхгүй тоглолт үзүүллээ... хаалга руу 3 цохисон, 2 нь хаалтанд орж нэг нь шувуу буудсан... бүх зүйл 100 хувь сайхан, азтай байлаа ч 3:3 аар тэнцэх байлаа...
хөгширч байгаа баг, дээрээс нь байнга гараанд тоглоход хангалтгүй залуу тоглогчид... фенүүд дунд нэр хүндгүй менежер, орон гаран тоглогчид... байдаг л нэг хагас хамгаалалт, ажилгаагүй довтолгоо, сугарсан хамгаалалт... нэг иймэрхүү л дүр зураг бүтэн улирал харагдлаа... би л гэхэд хувьдаа Виллатай холбоотой ямар нэгэн мэдээ сонсогдоход гайхаж цочирдохоо больчихоод Эмиратст 3:0 ээр хожигдоход 5:0 үүлээгүйд нь баярлаж байх жишээтэй...

Манай энэ жилийн мэдүүлгэнд байгаа 25 тоглогчдыг харвал манай Виллагийн тоглогчид 4 үндсэн категорт хуваагдаж байгаам...

1. Өвгөд хөгшид:
Жилээс жилд тэтгэвэрт гарах нь ойртож байгаа үеэ өнгөрөөсөн тоглогчид.
Үүнд: Эмиль новшийн Хески 34, Стилиан мөлхөө Петров 33, Ричард овнгоал Данн 33, Стефен бүтэлгүй Варнок 31, Карлос сахал Куэяар 31, Энди сураггүй Маршал 37, Уеймс Коллинс 30

2. Балчир хүүхдүүд:
Өөрсдийн жил нь ирэхийг хүлээж байгаа боловч одоогоор АПЛийн топ түвшинд байнга тоглоход хараахан хангалтгүй тоглогчид.
Үүнд: Энда Стивенс 21, Эрик Лихай 23, Натан Бейкер 21, Деррик Уиллиамс 19, Гари Гарднер 19, Натан Дельфоунесо 21, Андерас Вэйман 20, Грахам Бюрк 20, Даниел Жонсон 19, Крис Хэрд 22, Марк Албрайтон 22, Барри Баннан 22, Фабиан Делф 22, Сиаран Кларк 22.

3. Шилжилтийн үеийн хямралд дайрагдагсад:
Ид тоглодог насан дээрээ байгаа боловч өөр багаас шилжиж ирээд багтаа дасаж чадахгүй буюу шинэ менежерийн арга барилд дасаж чадахгүй байгаагаасаа болоод хямарч, гомдож, тоглолтоо гаргаж чадахгүй байгаа тоглогчид.
Үүнд: Шарьл Нзогбиа, Стефен Айрланд, Алан Хаттон, Жермайн Женас (зээлээр ирээд шууд гэмтсэн), Даррен Бент.

4. Ачааны хүндийг үүрэгчид:
Хийх ёстойгоо хийж байгаа ч тэр нь хаанаа ч хүрэлцэхгүй байгаа тоглогчид.
Үүнд: Габриэл Агбонлахор, Шей Гивен, Брэд Гузан.

За нэг иймэрхүү. Ийм багаас одоо нэг их юм хүлээлтгүй байлгүй дээ.

Одоо манай багт юу хэрэгтэй вэ гэхээр улирал бушуухан дуусаж (Бурханы авралаар уначихалгүйхэн шиг байж байгаад), зун өнгөрөх хэрэгтэй байна. Тэгвэл хөгшид маань тэтгэвэрт гарахад 1 алхам ойртож, хүүхдүүд маань 1 нас нэмээд, үл дасагчид маань 1 жил дасах хугацааг өнгөрүүлээд дараа жилийг угтах. Агбон Гивен 2 багаасаа явахгүй, Гузан явсан ч чанарын ялгаагүй. Сая 1 өвгөн фрийгээр авсан, цаашид мэр сэр босман өвгөцүүл ирэх байх. Том Экээс ч өөр нэг их дөнгүүр юм хүлээхээргүй бололтой.

Миний хувьд энэ жилийг муушиг зуушигхан эргүүлж, энд тэнд хүн амьтны гарын үсэг дээр Виллагийн буюу Вилла Баяраагийн нэрийг дуурсгаж тэгс ингэс хийж өнгөрүүлэх үлдээд байна.
Эсвэл энд тэнд амжилттай яваа багт зээлээр идэвхитэн фен хийж болох юм хэхэ

За тэгээд дараа жил, болохгүй бол тэрний дараа жил, бүүр болохгүй бол тэрний дараа жил гээд л багаа дэмжээд л кэвтчинэ дээ хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Funky » Sun Mar 25, 2012 10:12 pm

Манайдаа ирж наалддаа Баяраа минь хэхэ
үнэхээр мандаж шуугиулж сэргэж топ4-т орох гээд явж бсан баг ийм болох гэж
МОН нээрээ бас л мундаг баг босгосон бсан шүү Янг Барри Агбон Милнер Фрэйдел гээд бүгд топ түвшинд тоглож байгаа хэд...
Одооны энэ Спарс-аас дутахааргүй баг бсан шүү
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Eedee » Sun Mar 25, 2012 11:09 pm

Танай сэдэв рүү орохоор урамтай юм аа :RD Одоо хамгаалалтыг чинь бүрдүүлж байгаа бараг бүх тоглогч 1-р категорт орж байна гэдэг ч асуудал байх шүү. Вэйманн харин их дажгүй тоглогч шиг санагдсан шд, харин ийм залуухан гэж мэдсэнгүй.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Tue Mar 27, 2012 9:12 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас...#3-4
Арсеналтай тоглосны дараа...


*Залуус Арсеналд бут ниргүүлсний дараа хувцас солих өрөөндөө гундуухан сууцгаана*

Том Эк: За алив залуусаа, өнөөдрийн тоглолтоос авууштай сайн зүйл гэвэл одоо фенүүд та бүхний Челситэй тоглох тоглолтоос их зүйл хүлээхээргүй болж байна.

Хески: Наадах чинь ч гэгээтэй зүйл шүү... боссоо би одоо яг формондоо орж байх шиг байна... довтлогчийн ард тоглоод сурч байх шиг байна... хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар... энэ бол таны тактикын гайхамшгийн үр дүн...

Агбон: Юу гэнээ!? Энэ чинь гэгээтэй тал биш энэ чинь **н** зүйл... яг бидний тоглож байгаа хөлбөмбөг шиг **н**!

*зарим залуус дэмжин толгой дохиход Том Экийн уур шатаж эхлэв*

Том Эк: **н** ийl? **н** гэнээ!? Би та бүхнээр үр дүнгүй уйтгартай, хамгаалалтын хөлбөмбөг тоглуулж байгаа нь агуу нууцлаг зүйл юм гэж би хэд хэлэх болж байна? Яг л далайн морь... нөгөө юуу стоунхенж шиг...

Петров: Уучлаарай босс, наад 2 чинь 2-уулаа бодит зүйлс юм биш үү

Том Эк: Юу уу!? Яахав тэгэсгээд л ойлгочихгүй юу даа.

Айрланд: Даргаа, бид тактикаа жоооооохон өөрчилж болохгүй юу? Жооооооохон... за за дэмий ч юмуу?

Том Эк: Өөрчлөхөө? Энэ чинь чиний дурлаад байдаг машинууд шиг өөрчлөөд байдаг юм биш... энэ бол агуу бодлого...

Агбон: Та чинь юу яриад байнаа!? Би таны 'гоол алдах бүрдээ хаалга руу 1 удаа цохих' бодлогыг чинь үнэхээр ойлгохгүй байна... бүхэл бүтэн тоглолтонд 3 хан цохилоо шд... солиотой юм!

*Том Эк уурандаа багтаж ядан дэвхцэнэ*

Том Эк: Миний бодлого..... миний бодлогыг зүгээр байлга!

Абгон: Бид илүү олон боломж гаргаж, хаалга руу илүү олон цохих хэрэгтэй гэж би бодож байна.

*Том Эк зүрхээ даран*

Том Эк: Илүү!? Цохилтоо!? Энэ чинь хөлбөмбөг Агбон! Рожер Жонсонтой нийлж бааранд шот цохидогтой чинь адилгүй.

Баннан: Танд Жонсоны утасны дугаар байгаамуу даргаа?

Том Эк: Чамайг Рожер Жонсонтой уулзуулахгүй. Сүүлд чи Коллинстой шоудаад юу болсныг санаж байгаа биз дээ?

*Баннан уруу царайлан толгой гудайлгав*
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby J@x » Tue Mar 27, 2012 9:20 am

:eek:
Villa_Bayaraa wrote:Петров: Уучлаарай босс, наад 2 чинь 2-уулаа бодит зүйлс юм биш үү

:-o :-o
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby fanaticalantifanatic » Fri Mar 30, 2012 10:49 pm

Petrov diagnosed with leukaemia/цусны хавдар/...
гайгүй бгаасайдаа билээ....нарийн шинжилгээ хийнэ гэж
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Жавхаа » Fri Mar 30, 2012 11:11 pm

fanaticalantifanatic wrote:Petrov diagnosed with leukaemia/цусны хавдар/...
гайгүй бгаасайдаа билээ....нарийн шинжилгээ хийнэ гэж

A statement from the club said: "We expect to learn more about Stiliyan's situation in due course and we have moved quickly to support him and his family.
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Sat Mar 31, 2012 12:46 pm

Image

Багийн ахлагч Стилиан Петров Арсеналд 3:0-ээр хожигдсоны дараах эмчийн үзлэгээр өндөр халуун илэрч лавшруулсан шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжилгээний хариугаар цусны цагаан бөөмний хавдар өвчин илэрсэн байна.

32 настай ахлагч маань Петровын шигшээ баг, Шотландын Селтик багуудад тоглож байсан бөгөөд манай багт ирснээс хойш тогтмол жигд тоглолтуудыг үзүүлж байсан билээ. Энэ жил тэрээр багийнхаа хүнд хэцүү үед багийн лийдерийн үүргийг сайн хүлээж, жигд тоглолт үзүүлж, хэд хэдэн гоол оруулаад байсан юм.

Стилиан Петров маань эхнэр Паулинатайгаа 11 жил хамт амьдарч байгаа бөгөөд Стилиан, Кристиан гэсэн 2 хүүтэй. Нутагтаа Петровынхон Болгарын Викориа, Дэвид Бекхам гэгддэг юм байна. Учир нь түүний эхнэр нь Болгартаа алдартай загвар өмсөгч юм байна.

Селтикийн фенүүд болон Астон Виллагийн фенүүд, Болгарын ард түмэн тоглосон баг бүртээ бусдын хүндэтгэл хайрыг хүлээж чадсан хөлбөмбөгичндөө сэтгэлийн дэм урам өгч тэдний гэр бүлд чин сэтгэлийн дэмээ дамжуулсаар байна.

Астон Вилла клубын менежер Алекс МакЛейш хэлэхдээ: Стилиан бол төрөлхийн дайчин хүн. Тэрээр өмнө нь олон асуудал бэрхшээлүүдтэй тэмцэж ялсаар өдий хүрсэн. Энэ бол түүний даван гарч чадах тэр бэрхшээлүүдийн нэг гэдэгт би итгэж байна. Манай багийнхан ахлагчийнхаа төлөө их сэтгэл зовниж байгаа ч Челсигийн эсрэг тоглолтон дээр ахлагчийнхаа төлөө амжилт гаргахыг хичээх болно. Тэр эдгэрнээ.

Хувийн бяцхан судалгаа хийж үснээр бол энэ төрлийн өвчин нь дотроо үндсэн 4 янз байдаг юм байна. Станы туссан хэлбэр хүнд төрлийн хэлбэрүүдийн нэг бөгөөд бас дотроо хэд хэдэн янз байдаг учир чухам аль нь гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаам байна. Одоогоор таамаглаж байгаа өвчний хэлбэрээс үзвэл 5 жил амьдрах магадлал 40 хувь, амьд үлдэх магадлал 10 хувь юм байна. Химийн эмчилгээ дагнан хийдэг гэж байна.

Хайран хөлбөмбөгчин залуу ингээд зодог тайлах юм шиг байна даа... Манай багийн ахлагч нар яагаад л дандаа цаг бусаар зодог тайлаад байна даа... өмнө нь Данийн "Арсланзүрхт" Мартин Лаурсэн маань өвдөгний бэртлийн улмаас ид формондоо ороод гялалзаж явахдаа баг нь топ 4т ороод ард байсан Арсенлаас нилээд тасраад байх үедээ багаа орхиж улмаар зун нь зодог тайлж байсан. Одоо Лаурсений дараах ахлагч маань багаа ийм хүнд үед нь орхих болж байна...

Одоо Стан минь амьдралаа боддоо, чиний Виллагийн төлөө хийсэн 219 тоглолт 12 гоолыг бид мартахгүй... Багаа удирдан Карлин Капын финал, ФА капын хагас шигшээ, Европа капын 16 шигшээ, АПЛ-ийн 3 дараалсан 6-р байр хүртэл явсныг чинь мартахгүй...

Заавал эдгээрэй... :) :)
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Sat Mar 31, 2012 5:20 pm

Манай фенүүд төлөвлөж байсан МакЛейшийн эсрэг бүх жагсаалаа Петровын хүндэтгэлд зориулж канселдаж байгаа бөгөөд маргааш тоглолт эхлээд 19 дэх минут болмогц бүгд суудлаасаа босон алга ташиж багийн ахлагчдаа сэтгэлийн дэм, хүндэтгэл үзүүлэхээр болоод байна.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: AdsBot [Google] and 4 guests