![Image](http://www.empireofthekop.com/wp-content/uploads/2015/05/coutinho-sterling-henderson.jpg)
10. Суарэз орлуулашгүй.
Өнгөрсөн улирал 31 гоол хийсэн түүнийг Балотелли, Ламбэрт, Борини нараар орлуулах гэсэн боловч биелэгдсэнгүй. Ядаж нийлээд 10 гоол ч хийсэнгүй. Суарэз бол зөвхөн гоол машин биш түүний тэмцэл, ажиллах ачаалал даах, чадвар зэрэг нь гайхалтай байж хэдий тэр олон торгуулсан ч гэсэн.
9. Минольегийн тэмцэл
Өнгөрсөн улирал руу эргэн харж манай гол тоглогчид хэрхэн өөрчлөгдөж байсныг дүгнэхэд хэцүү байна. 12 сар луу харахад наймааны цонхоор шинэ хаалгач авахад ойрхон байлаа. Гэвч Симоныг хэдэн тоглолт суулгаж Брад Жонесыг гаргасан нь түүнд кареераа эргэн харахад чухал нөлөө үзүүллээ сүүлийн 6 сард АПЛ-д 14 удаа хаалгаа хуурай манасантай нь ганцхан Ситигийн Харт л тэнцэж байна.
![Image](http://www.empireofthekop.com/wp-content/uploads/2015/04/glen-johnson-simon-mignolet.jpg)
8. Шилэн Старриж
Луйсыг явахад топ 4-н өрсөлдөөнд хүн болгон санаа зовж байлаа гэвч бидэнд Старриж байгаа хэмээн тайвширсан билээ. Гэвч тэрбээр зөвхөн 7 тоглолтонд гараанд гарсан нь урмыг хугалсан. Гуяны арын шөрмөс, цавь гээд олон дараалсан гэмтэл түүнийг хэцүү байдалд орууллаа. Бид бүхэн түүнийг шилэн гэдгийг тооцох ёстой болж.
7. Коутиньогийн дундрашгүй потенциал
Ливэрпүүлийн оны шилдэг, Тоглогчидийн улирлын шилдэг, улирлын шилдэг гоол, дээр нь PFA-н улирлын шилдэг 11-т болон Копа Америкад орох Бразилын шигшээд багтжээ. Хувь тоглогчийнхоо хувиар төгс улиралыг үдсэн байна. Хагас хамгаалалтын шугамд гайхалтай байсан нь 8 гоол 8 оновчтой дамжуулалтаар харагдаж байна, статистик хэзээ ч худлаа ярьдаггүй. Тэр дөнгөж 22 настай бөгөөд энэ потенциалаар дор хаяж 4-5 жил тоглох нөөц байна.
![Image](http://www.empireofthekop.com/wp-content/uploads/2015/05/Coutinho.jpg)
6. Соутхэмптон бүх бурууг хүлээхгүй
Үүнийг хэлэх нь шударга бид бүхэн эрсдэл гарган нэг багаас зэрэг 3 тоглогч авснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эдгээр тоглогчид хэр байсан бэ? Улирлын турш. Ямар ч байсан хүлээлтийн хаана нь ч хүрээгүй шүү дээ. Лаллана гэмтэлд ороогдсон (улирлын төгсгөлд хальт сайн байсныг дурдах хэрэгтэй), Ламбэрт манай системд таараагүй, хангалттай олон минут олдоогүй, Ловрэн улирлын турш муу эхлэлээ засахыг хичээсэээр дууссан гэхдээ тэр 20 саяын үнэтэй хүн шүү дээ. Өөрөөр хэлбэл бид эрсдэлээ тооцох ёстой байсан.
5. Залуу тоглогчид зөвхөн тоглохгүй
Энэ зун нас явсан олон хамгаалагчид явна. Коло шинэ гэрээ зурсан бол Жэррард, Глен Жонсон, Брад Жонес нар явах нь тодорхой болсон. Тэдний оронзайг нөхөх Жан, Коу, Морено, Айбэ байгаа хэдий ч туршлагыг шууд залуучуудаар солих нь хэцүү.
![Image](http://www.empireofthekop.com/wp-content/uploads/2015/05/lallana-rodgers.jpg)
4. Бид Ливэрпүүлд хамгийн сайн тохирох хувилбарыг одоо ч мэдэхгүй байна.
Энэ улирал ч формэйшнийг таамаглаж болохуйц байна, улиг болсон зүйл боллоо. Хэрэв бидэнд цэвэр довтлогч байхгүй бол дундын шугамдаа найдахаас өөр аргагүй. 3-4-3 нь энэ улирлын эхэн үед дахин ашиглагдах боловуу. Стерлинг болон Коуг хуурамч 9 дугаар дээр тоглуулсан нь тийм ч үр дүнтэй байгаагүй ахиад өөр төлөвлөгөө байгаа эсэхийг олж харахгүй л байна. Хэрэв буцаад 4-3-3 руу шилжвэл нөгөө л хэвэндээ орно гэсэн үг.
3. Аваргуудын лигийн тоглолтууд лигийн формонд хүчтэй нөлөөлдөг.
Бид ахин СЛ-д тоглох эрхээ алдаж болохгүй. Өнгөрсөн улирлын сүүлийн 2 тоглолтыг харах юм бол залуусын амралт ихдэж форм алдагдсан харагдана. Хэрэв хавар 5 сар өнгөртөл нэмэлт тэмцээнд тогловол энэ асуудал үүсэхгүй нь тодорхой.
2. Урам хугаласан Стэрлинг
2013-2014 оны улирлыг харах юм бол Стэрлинг Луйс Даниэль хоёртой үнэхээр хөлөө олоцгоож байсан, олон хүн түүнийг Коугаас илүү нөлөө үзүүлнэ хэмээн найдсан билээ. Улирлын эхэнд тэр найдварыг дааж чадаж байлаа. Харин сүүлийн саруудад үнэхээр тааруу байлаа. Гэрээний асуудал ч олон сар түүнийг тойрон эргүүлдсэн бөгөөд ихэнх мэдээ нь Ливэрпүүлд ашиггүй харагдаж байна.
1. Энэ зун хамгийн чухал
Бэнтэкэ, Ингс, Аустин өөр хэн ч бай ямар ч байсан Рожерс наймаа хийх нь мэдээж. Мөн Жэррард, Жонсон, Жонэсийг орлуулах хүмүүсийг ч авах нь чухал. Бидэнд 8 шинэ тоглогч хэрэгтэй байна, үгүй бол ядаж л 5.