Page 71 of 183

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sat Nov 28, 2015 11:55 pm
by Hero.Lio
Дани хоёр ассист өгчихлөө. Нэг баахан худлаа хаядаг байж билээ.

Эхний гоол дээр Мэсси үнэхээр гоё эхлүүлсэн. Дунд шугам үнэхээр илүүрхэж байнөө

Одоо Мэссигийнхээ гоолыг харчихмаар байна шүү

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sat Nov 28, 2015 11:55 pm
by storm
Матью жигүүрт хурд дутаад байна. Алвес 2 сайхан дамжуулалт өглөө дөө. Гүйцтгэж байгаа 2 нь ч янзын юмаа. 2 удаа Мэсси гоцлоод хаалга хүртэл гоё явсан даа эхний гоол дээр Алвес гоё гаргаад өгцөн. Тасралтгүй л балбаад байна. Суарез лигт сүүлийн 6 тоглолтонд гоолдлоо Барса сүүлийн 6 тоглолт дараалан хожиж байна.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:02 am
by Hero.Lio
Матью яалтачгүй хурд дутаад байнаа.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:04 am
by storm
Барсагийн төлөө Мэсси-гийн 600 дахь Пике-гийн Ла лигт 200 дахь тоглолт юм байна:

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:15 am
by PrOXy
Доблете де неймар! 53'


Sent from my iPhone using Tapatalk

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:17 am
by storm
Жигүүрүүдийн дамжуулдаг өдөр юм байна

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:35 am
by poseidon
Бускэтсийг олон жил тоглосонд нь олон жил тоглох боломжтойд талархаад баршгүйм

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:37 am
by turuue
poseidon wrote:Бускэтсийг олон жил тоглосонд нь олон жил тоглох боломжтойд талархаад баршгүйм



:eek: :eek: :eek:
Яг үнэн. Бүси шиг залуудаа илт тодорч гарч ирээд тэрийгээ тогтмол бариад жил бүр сайжраад байдаг хагас ер нь л маш ховор доо. Өчнөөн жил л дээд түвшинд тоглолоо. Бүр л сайжраад жил болгон л хэд хэдэн чадвар нэмэгдээд бүр орлуулшгүй болоод байгаа. Байрлалынхаа хувьд Мэсси юм даа.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:40 am
by Өсөхбаяр
poseidon wrote:Бускэтсийг олон жил тоглосонд нь олон жил тоглох боломжтойд талархаад баршгүйм

:eek: ёстой л чимээгүй баатар шүү

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:41 am
by turuue


Манай МСН-ийн гол проблем гэвэл хоёр нь гоолдчих юм бол нөгөөхдөө боломж гаргаж өгөх гээд зүтгээд байдаг гэнэ ээ. :ногоон: Үнэн шүү. Ер нь мэдэгдээд байдгийн, ххэ.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:43 am
by PrOXy
Нейг суулгачихгүй. Сүүлдээ ч бүр ядарч бгаа нь илт бна даа.
Адриано өнгөлөг бх чинь. Гоё панна хийж орлоо. Гоолдоод энерги авсан болтой.
Иваныг бас сэлгэмээр бсан. Орлож гарч ирэх хүнгүймаа.


Sent from my iPhone using Tapatalk

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:46 am
by turuue
Ёстой сэлгэх хүн алга л даа. МСН-ийг бас хамаагүй дураараа сэлгэж чадахгүй болохоор хэцүүм.

Милан Пике ирж үзэж байна, ёстой яг аав болоод байна шүү. Бас Луиситогийн эхнэр харагдлаа.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:47 am
by turuue
өө леогийн эхнэр хүү ч цуг байгаа юм байнашд. Энэ хэд гэр бүлээрээ зузаарч байна шүү.

Сая леогийнх орчихгүй нээрээ

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:47 am
by PrOXy
Парадон браво!

Энэ брума чинь челсигийн пацаан билүү. Хяргачихгээд бх чинь.

Лео хөндлөвч хуслаа


Sent from my iPhone using Tapatalk

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:50 am
by Өсөхбаяр
Хаха мэссиг хийлгэх гэсээр байгаал хийлгэчихлээ.. мэсси гэхдээ голд тоглоод ч тэр үү гоол хийх өлсгөлөн чанаргүй болцым шигээ

VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:51 am
by PrOXy
Лео лео лео!
Файнали ккк




Sent from my iPhone using Tapatalk

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:51 am
by turuue
хха ёстой чичирсээр байгаад гоолдууллаа даа. Манай хэдэд гоолдох биш хэн гоолдох нь л чухал байн шүү ххэ. Ийм байхад хэн нь яаж ч амиатах юм билээ.

Сая Рома дээр 3-4 гоол нь яг МСН-ээр бүх юм яваад орсон, сая бас л тийм гоол.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:55 am
by poseidon
Нэймар ер нь аймаар амьтан юмаа... сүүлд юу хийвээ

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 12:59 am
by storm
Нэймар-ын гоёмсог гоцлон тоглолт хэлэх үг алгаа гоол орохгүй Мэсси уравгар байсан гоолдлоо. Нэймар дотолгооны санаачлага найруулага төгсгөл гээд л хөврүүлж байна дөө.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 1:01 am
by turuue
Лучо "Мэсси ритмээ олох хэрэгтэй байгаа, одоогоор хэт хүчилж болохгүй" гэсэн байсан. Одоо ер нь дажгүй сэргээд ирлээ.

Сая Мэсси байхгүйд манай довтолгоо Нэй болон зүүн жигүүртээ төвлөрөөд эсрэг багууд манай эсрэг тоглох нь ч өөрчлөгдөж байна шүү. Мэсси эргээд ирэхээр ёстой учраа олохгүй, хамгаалахад бүр хэцүү. Өмнө нь бол яг цэвэр МЭсси төвтэй үед айлын хамгаалалт зүүндээ чангараад байдаг байсан бол одоо тэгэх ямар ч боломжгүй. Нэг жигүүрээ суллахад л түүгээр нь Мэсси, Нэй аль нэг нь орно.

Ер нь сая Мэссигүй үед баг олон талаар ахьсаны нэг нь энэ байх. Манай тоглолтын тулгуур өөрчлөгдөхөөр эсрэг багууд ч судлах дасах хугацаа хэрэгтэй байсан. Аяандаа дасна, учраа олно. Одоо Мэсси эргээд ирэхээр айл яах ч аргагүй хэцүүднэ.

Өмнө нь голчлон Мэссигийн баруунаас төв рүү диагоналдсан тоглолтыг хорих хэрэгтэй байсан, үүнд ч хэд хэдэн хамгаалагч болон хагас хамгаалалтаас хүн оролцож эсрэг баг маш их үнэ төлдөг. Одоо тэгсэн үүн дээр нэмээд Нэй-н зүүнээс төв рүү диагоналдсан тоглолтыг хамгаалах хэрэгтэй боллоо. Хэрэгтэй үед нь Лео, Луисито хоёр дэмжээд өгнө. Ингэхээр эсрэг баг яагаад ч аль нэгт нь төвлөрөх боломжгүй, хэн хэн нь нөгөөгийнхөө дарамтыг багасгаад чөлөөтэй тоглоно. Одоо бол яаж бэртэл гэмтэлгүй тоглох вэ, мөн хэрхэн МСН-ийг эвтэйхэн сэлгээд амраагаад байх вэ гэдэг л хамгийн чухал байна.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 1:09 am
by kayo
Мэсси гэмтлээс дөнгөж ирсэн нээх хүчлэхгүй байх шиг байна, аажимдаа ритмээ олох биз.

Неймар нээрээ гоё байна, бужигнуулж байна, Суарезийн финиш ямар гоё юм бэ, дамжуулалтыг шууд цохиод л.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 1:16 am
by Өсөхбаяр
гуядалт бол гоё болсоон.. өөртөө итгэлтэй байгаагийн шинж.. ямарч олон боломж гаргав.. сэлгээ л муу байна даа.. сүүлд нөхдүүд нилээд цуцсан харагдсан.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 1:35 am
by turuue
Муу Суаресийн маань олон сайн тал ил харагдаггүй. Мэсси, Нэй хоёр шиг бужигнуулаад байхгүй ч цаанаа л хорон. Өрвөлзөж сарвалзаж байгаад л шууд үхлийн хатгалт хийнэ. Цуцалтгүй нэхэлт, хамгаалалтанд тусалдаг эдр гээд маш олон жижиг зүйлс нь харагддаггүй.

Ер нь л МСН гурвал бол гоол хийдэг болохоороо л лаг харагдаад байгаагаас биш, уг нь чанар нь бол хамаагүй илүү. Бүгд гоолдохоос хамаагүй илүү үүрэг хүлээдэг. Мэсси гэхэд найруулна, баг хэмнэлээ олохгүй байгаа үед гүн рүү суугаад хагасууддаа тусална, гүнээс тоглолт эхлүүлээд удирдаад явчихна. Нэй энэ хоёр хэн хэн нь хамгаалалтыг сэт татаад оролт хийнэ, гоолын боломж олноор нь гаргана. Нэй ч мөн Мэссигийн энэ чанаруудаас авч байгаагийн дээр хамгаалалтанд дажгүй тусалчихна, гоолоо ч хийчихнэ.

Баллон д Ор финалын 3т МСН үлдэхэд гайхах юм ерөөсөө алга, харин ч үгүй бол гайхмаар байхаар харагджийн. Яг цэвэр тоглолтоор нь дүгнэвэл. Стат, авсан цом эдр ч тасархай. Даанч харамсалтай нь гурвуулаа үлдэхгүй л дээ. Финалын 3аас хэн нэг нь мултарна гэхээр даанч харамсалтай.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 3:13 am
by Reda
Суарез угаас нээх бөмбөг тууж ордог биш болохоор жигүүрт биш төвд яг таараад бгаан.
Баг ойрд 4 гоол хийдэг болжээ дор хаяж.
Ней-г амраагаасай, ядаж сэлгээсэй. Шигшээгийн тоглолтоос ирээд л 3 хоног тутамд тоглож бна. Лигийн мэргэн буучаа хадгалах гд л зүтгээд бна.
Алвес нээрээ формлог бна шүү.
Манайд ирсэн дасгалжуулагч нар тгд1,2 жилийн дотор л бууралтах юм, хөгшрөлт илт мэдэгдээд л. Пеп бас тийм бсн. Ер нь том тоглогчид их, багийн философи нтр гд л дагаад бодлого их бодсоор бараг гүн ухаантанууд болдог бхаа.

Re: VISCA EL BARCELONA: 2015/16

PostPosted: Sun Nov 29, 2015 4:41 am
by turuue
Image