Moderator: Хөлбөмбөгийн модууд
by turuue » Sun Nov 22, 2015 3:38 am
by Цоомоо » Sun Nov 22, 2015 3:39 am
by Reda » Sun Nov 22, 2015 3:40 am
by turuue » Sun Nov 22, 2015 3:41 am
kayo wrote:
Tw Pique: "Great @Munirhaddadi! But next time you leave that ball for me, ok? We continue to make history!"
by storm » Sun Nov 22, 2015 4:34 am
by Reda » Sun Nov 22, 2015 9:28 am
by Nomer 10 » Sun Nov 22, 2015 12:05 pm
by Цоомоо » Sun Nov 22, 2015 12:10 pm
by mig28 » Sun Nov 22, 2015 12:16 pm
by Алтангэрэл » Sun Nov 22, 2015 1:05 pm
by Hero.Lio » Sun Nov 22, 2015 1:25 pm
by addictive » Sun Nov 22, 2015 2:51 pm
turuue wrote:Хүсэн хүлээсэн, нэр сүрэндээ бүрэн нийцсэн классик тулаан эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Үүнийг угтаж Прокси гишүүнээс цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.
***
Төрөө:-Роналдиньо Сантьяго Бернабеуд шуугиулж, алга ташуулснаас хойш яг 10 жил өнгөрч байна. Одоо ингээд харахад бүхий л сайхан цагийн эхлэл байж. Энэ явдлын талаар, мөн түүнээс хойшхи класикогийн талаарх өөрийн сайхан дурсамжаасаа хуваалцаач.
Proxy: Күле болоод хамгийн анхны амттай том ялалт байсан. Тоглолтын турш л барса илүүрхсэн. Миний санаж буйгаар Мадрид эхний үед хаалга руу ганц ч цохиогүй байсым даг. Тэд чинь галактико шүү дээ. Шүд, Бекс, Роберто Карлос, Раул, Икер, Зизу гээд бүх одууд нь талбай дээр байж л байсан кк. Гэвч ганц л од тэр үдэш хамгийн тодоор гялалзсан нь Оонни байлаа. Эльгераг бол зүгээр шогийн мод мэт тойрч гарсан нь хэзээ ч мартагдахгүй биз. Ронниг бурнаковт бүжиглэсэн гэхүү, эргэлдсэн гэхүү.. Ямар ч л байсан солиоруулж чадсан. Ямарсайндаа бурнаковынхан алга таших вэ дээ. Өмнө нь Мараг бурнаковт алга ташиж байсым гэдэг…
Тоглолтын дараа нь Гүти, Икер тэргүүтэй унаган мадридиста нар амьдралдаа үзсэн хамгийн гутамшигт ялагдал байлаа гэж дүгнэж байв.
Өөр олон дурсгалт класико байна даа. Томоос нь дурьдвал, Барсагийн нэр төрийг Лео Камп Ноуд авч гардаг тоглолт, за тэгээд Пеп ирснээс хойшхи олон гайхамшигт ялалтууд. 2-6, 5-0. а.л-ийн хагас шигшээ дэх Леогийн шоу, супер цомыг эцсийн мөчид булаадаг тоглолт.. бүгд л гайхамшигтай тус тусын онцлогтой.
2-6-ын талаар дурсахын тулд эхлээд намар нь камп ноуд болсон тоглолтыг ярих хэрэгтэй байх. Пепийн анхны класико, баг гоё жигдрэх замдаа орчихсон байсан боловч өөртөө итгэх итгэл хангалттай суугаагүй байсан үе. Камп ноуд үнэхээр хүнд тулаан болж байсан. Мадридынхан маш физикал тоглож манайхныг няцаагаад л. Шүүгч канталехо пл-ийн шүгэл бариад гараад ирчихсэн аятай л байлаа. Гэвч Барса сөөм сөөмөөр хаалга руу ойртсоор байгаад л гоол хийж авсан. Пуйи мөргөснийг икер хаахад саму нэмчихдэг шиг санажийн. Тэгээд дараа нь лео сөрөгдөж ороод икерийн дээгүүр өлгөж хаяад гэртээ 2 гоолоор хождог. Тэр ялалт маш чухал ач холбогдолтой ялалт байсан даа гэж боддог. Барса сэтгэл санааны болон өөртөө итгэх итгэл, маш том бүүстийг олж авсан. Тэр тоглолт л бүгдийг эхлүүлсэн юмуу даа. Хэрвээ дренте ганцаар сугарч гарч ирснээ хийсэн бол…. ВВ-дээ хайртай шүү.
2-6.. Сэтгэлийн цэнгэл авсан. Айл эхэлж гоолдоод л эвгүй тоглолт болох нь гэтэл төдөлгүй Тити хариуг нь барьж тэнцүүлсэн. Дараа нь ахлагч тас хийтэл мөргөсөн (туузаа бариад гүйхэд нь ч ай даа мөн огшиж билээ..), тэгээд явсаар эцэст нь Пике гоолдож дэндүү басамжилсан. Бурнаковт цугларсан мадридиста нар тоглолтоо хаяад гарч билээ. Тоглолтын шилдэг чави.
5-0.. Төгс тоглолт гэж дүгнэмээр санагддаг. Миний үзсэн хамгийн доминант Барса. Айл бөмбөг ч эзэмшиж чадахгүй байсан. Мадридын тамирчин бөмбөгөө авлаа манайхан шахлаа, буцааж авлаа, довтоллоо… Сүүлдээ ч мадридынхан өөр аргаар тэмцээд эхэлсэн л дээ.
За тэгээд олон сайхан ялалтуудын алийг нь гэхэв. Класико бол үнэхээр агуу тулаан… Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрдэг.
Гэвч сая нэг хэсэг хэт олон класико болоод тэр мэдрэмж жаахан сарних гэж байсан талтай кк
-Саяхан л он гартал бид байлдан дагуулах биш, харин тэсч үлдэх хэрэгтэй гэцгээж байлаа. Үнэхээр ч олон дараалсан, тэр дундаа Мэссигийн гэмтэл, хамгаалалтын том нүх сүв, манай тоглогчдын хувийн форм гээд асуудал ундарсаар байхад өөрийн эрхгүй тэгж бодогдож байв. Гэтэл одоо Ла Лигтээ хүснэгтийн тэргүүнд, Аваргуудын Лигт хэсэгтээ торох шинж алга. Хүлээлтэнд хүрсэн, бүр давсан байдалтай класиког угтаж буй гол хүчин зүйлүүд юу байсан гэж та бодож байна вэ?
Улирал эхлээд нэг их удаагүй байна. Ядаж талдаа ч ороогүй тул ямар нэгэн дүгнэлт хийхэд эрт мэт санагдана.
Улирал эхэлж байсныг бодвол манайхан формондоо орцгоож байна. Талбай дээр прогресс харагдаж байгаа. Ней санаачлагыг авч, хичээл зүтгэл гаргаж байна. Луйсито ч мөн адил. Бүске онцгой байна. Хамгаалалт нэг үеэ бодвол жигдрэх хандлагатай байна г.м олон хүчин зүйлс байна.
-Улирал эхлээд хэдэн сар өнгөрсөнчихлөө. Энэ улирлын хувьд Реал Мадридтай харьцуулахад манай хамгийн гол давуу тал юу байхаар харагдаж байна?
Авьяас билэг.. Авьяас хамгийн аюултай зэвсэг. Тааварлашгүй байдаг. Энэ олон цэвэр байгалийн авъяастнуудын ачаар бид өнгөрсөн жил дэлхийг ноёрхсон. Маш олон тоглолтонд авъяасын ялгааг гаргаж ялалт байсан гэж боддог.
-Класиког тойрсон хамгийн том асуултын нэг нь Мэсси тоглох эсэх. Мэсси гараанд гаргах болон сэлгээнд үлдээхэд ямар давуу болон сөрөг талууд байгаа вэ? Таны хувьд аль нь илүү зөв шийдвэр вэ?
Мэдээж лео ирсэн нь сайхан хэрэг. Хувьдаа бол леог сэлгээнээс оруулах нь дээр гэж үзэж байгаа. Барса хамгийн гол тамирчнаараа дэнчин тавих шаардлага байхгүй. Улирал цаашид удаан үргэлжилнэ.
Гэвч бусад хүчин зүйлүүдийг бас харах хэрэгтэй болж байна. Иван тоглоход бэлэн үү гэх мэт.
-Луис Энрикегийн энэ улирлын талаар дүгнээд хэлээч. Залуу тоглогчдод боломж олгох, багийн том одуудтай хэл амаа ололцох, мөн тактикийн хувьд дасгалжуулагч маань хэрхэн ажиллаж байна вэ?
Лучог барсад тоглож байхад л фен нь явсан даа. Тиймээс үргэлж түүний талд зогсох байх.
Яг одоогийн байдлаар лучод гомдоллох күле тун цөөхөн байгаа биз. Ажилаа дажгүй хийгээд, нимгэн бүрэлдэхүүнийг зохицуулаад үр дүнгээ аваад, залуусаа гаргаад, хүснэгтээ тэргүүлээд явж байна.
Самперийг л ганц нэг гаргаж үзмээр байгаа.
-"Найзуудаасаа" нууцхан шохоорхдог, багтаа байлгахыг хүсдэг тоглогж байна уу? Миний хувьд гэхэд Модричийг авчхаасай гэж их хүсдэг байсан даа, одоо ч Реал Мадридийн тоглолт үзэх бүрд л үнэхээр л тэгэх хэрэгтэй байж гэж бодогддог.
Верраттиг л нэн тэргүүнд авмаар байна. Барсад байхаар заяагдсан тамирчин гэж хардаг. Мань эрийн дайчин чанар нь онцгой.
-Мэдээж тоглолтын үр дүн дэндүү олон хүчин зүйлээс шалтгаална. Хүссэн үр дүндээ хүрье гэвэл яг юун дээр онцгой анхаарах хэрэгтэй гэж бодож байна? Манай эмзэг цэг юу байж болох вэ?
Рафа.. Тэгэхээр тогтуун тоглосон нь зүгээр боловуу гэж бодох юм. Шунах хэрэггүй, хянасан байдалтай тоглоход болох байх. Цаг явах тусам айлд дарамт болно. Тэвчээр нь алдарна, яарна.. Тэр үед л санаснаа хийчихмээр санагдаад байгаам… Тэвчээрийн тулаан...
Манай эмзэг цэг - сөрөг довтолгоо, сет-пис, сэлгээ...
-Дербид форм хамаардаггүй гэж ярих нь бий, үүнтэй санал нийлэх үү? Тоглолт ямар үр дүнгээр төгсөнө гэж таамаглаж байна?
Нийлэлгүй яахав. Би тоглолтын үр дүнг таах дургүй л дээ. Тэнцэх боловуу гэж бодож байгаа.
-Эцэст нь, манай багийн одоогийн бүрэлдэхүүнээс өөрийн шилдэг-11 -ээ нэрлээч.
-----------Браво--------
Дани---Пике---Маше---Жорди
----Иван--Бүске--Андрес----
----Мэсси--Суарес--Ней
by Цоомоо » Sun Nov 22, 2015 2:52 pm
by addictive » Sun Nov 22, 2015 2:53 pm
by Cule » Sun Nov 22, 2015 4:24 pm
by El Payaso » Sun Nov 22, 2015 4:26 pm
by Cule » Sun Nov 22, 2015 4:36 pm
by Цэнгүүн » Sun Nov 22, 2015 4:44 pm
by Өсөхбаяр » Sun Nov 22, 2015 4:52 pm
by Цэнгүүн » Sun Nov 22, 2015 5:25 pm
by El Payaso » Sun Nov 22, 2015 5:30 pm
by Reda » Sun Nov 22, 2015 5:45 pm
by Могжоохон » Sun Nov 22, 2015 6:19 pm
by Shaggy » Mon Nov 23, 2015 12:58 pm