LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Captain » Mon Dec 07, 2015 2:00 am

ямар новшийн хожигдол бэ ?!
бүх юм Бэнтэкэ Фирмино 2-оос улбаатай л хожигдол байлаа голын 3-ын хөшүүн тоглолтыг ганц баланслах байсан Фирмино нь утгаараа сугарж байгаад суулаа хаалгаа оносон цохилт хийв үү яав? энэ Бэнтэкэ гэж нөхрийг яах гэж авсанг одоо болтол ойлгохгүй байсаар л байна,тэрний оронд Оригиг гаргаад боломж өгөөд байхад илүү болж мэдэхээр л нөхөр Коу минь ер нь ирэх нь үү хүнд гэмтчээд тэрийг нь нуугаад байгаа юм биш биздээ.
Аллэн Лукас Милнэр гэж голд гарахаар бас арай л дэндүү юм :comfortafriend:
ФБ дээр нисээд байсан улсууд газар дээрээ буух шивдээ ккк
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby boboZ » Mon Dec 07, 2015 7:17 am

Benteke unen elgiin holoo taviad zugeer chiheed l hiichih yum nar aldah yum. Crystal deer zondoog aldsan say bas aldlaa. Tegsenee neeh aimar2 gool hiigeed baina. Sonin gar bna shuu. Relegationd yawaa bagiin talbai gesen shig Newcastle towdoo eleglelee shd. Chelsead mine l muu medee bolloo doo relegationii rival ni 3 onoo awdag lol
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Spectre » Mon Dec 07, 2015 9:27 am

Манай довтлогч нар нэг бол бүгд сайжраад тэсрээд л үгүй бол бүгд унтраад л нэгийгээ нөхөх нтр гэж огт алга дагаад л суга.

Айб ёстой хог шиг тоглолоо. Нэг л бөмбөг авсан хүн шал дэмий айлын хамгаалагч нарыг овоортол тууж гүйж байгаад л алдана. Хичнээн ч довтолгооныг үр дүнгүй болгов.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby ХАЛИУН » Mon Dec 07, 2015 9:27 am

Баруун солгойгүй яаж ч шамирч байсан бавдаг багтаа бавууллаа гэж. Ингээд нэг шал арчаад ирваатаад эхлэхээр л .... Голын гуруу ёстой аргасаар байгаад л дууслаа яджаахад цэвэр гоолыг отон гээд байхгүй болгоод цүцүцү
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Жавхаа » Mon Dec 07, 2015 9:38 am

бөгсөн дээрээ бүлээн жин тавиулаваа хөө ххэ
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby gremlin » Mon Dec 07, 2015 9:49 am

Үнэхээр явсангүй дээ. Клопп бүрэлдэхүүнийхээ сул талыг одоо сайн мэдэрч байгаа байлгүй дээ. Төвд үнэн хөшүүн 3 хүн нэг зэрэг гаргаад 90 минут тоглочихлоо аргагүй ч юм уу даа. Лукас, Милнер, Аллен 3 зэрэг гарсан тохиолдолд нуль асуудал. Төвөөс найруулга хийх хүн үнэхээр алга даа. Ядаж байхад Фирмино нэг тийм хайнга гэмээр юм шиг, ойлголцлын алдааг аймар их гаргалаа. Өвөл хамгийн түрүүн АМ авахгүй бол хэцүүүдэх нь ээ. БР АМ-ын байрлалыг тавиад туучихсан байсан, одоо тэр нь харагдаж л байна.

ФИрмино, Милнер 2 үнэндээ түлээрлээ. Милнер дээр ирээд л бөмбөг явахаа байна, Фирминогоос урагшаа дамжуулалт явахаар таслуулчих юм.

Алленаас Тешейра хамаагүй илүү шүү илүү.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2921
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Заанаа » Mon Dec 07, 2015 10:10 am

Шинэ жил дээр Копуудаараа ялгараад дуу дуулаагүй байсан бол хожих ч байсан юм билүү. :RD
Тэгээд Челси танайх 2 ийм л үр дүнд хүрлээдээ.
There is only One United...
User avatar
Заанаа
 
Posts: 681
Joined: Sun Jun 05, 2011 12:52 pm

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby tuwshin_pr » Mon Dec 07, 2015 10:18 am

ХАЛИУН wrote:Баруун солгойгүй яаж ч шамирч байсан бавдаг багтаа бавууллаа гэж. Ингээд нэг шал арчаад ирваатаад эхлэхээр л .... Голын гуруу ёстой аргасаар байгаад л дууслаа яджаахад цэвэр гоолыг отон гээд байхгүй болгоод цүцүцү


Арай л шаахын. Сүүлийн хэдэн жилийн манай талбай дээр тоглосон тоглолтуудын статаа нэг харчаарай. Тэр нэг 5-1 ээр ч билүү хожсоноос өөр манай талбай дээр гийгүүлсэнийг ч чинь санах ч үгүй юм байна.
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby rednasca » Mon Dec 07, 2015 10:19 am

Заанаа wrote:Шинэ жил дээр Копуудаараа ялгараад дуу дуулаагүй байсан бол хожих ч байсан юм билүү. :RD
Тэгээд Челси танайх 2 ийм л үр дүнд хүрлээдээ.

харин ёстой мэдмээр юм байна...
уйлах хүүхдийн хошного урд өдөр умалзана гэж... :ногоон: ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby bayarbat » Mon Dec 07, 2015 10:51 am

Барнаба wrote:Дээгуурх багууд оноо алдаад гое байна шуу, Лейчистер яахав, тэгэсхийгээд суучина. одоо Ньюкасл-г хожчиход урд хэдтэй бараг зэрэгцээд ирнэ, ер нь топ4 бараг ойлгомжтой л харагдаж байна.

Ойлгомжтой
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Өсөхбаяр » Mon Dec 07, 2015 11:58 am

rednasca wrote:
Заанаа wrote:Шинэ жил дээр Копуудаараа ялгараад дуу дуулаагүй байсан бол хожих ч байсан юм билүү. :RD
Тэгээд Челси танайх 2 ийм л үр дүнд хүрлээдээ.

харин ёстой мэдмээр юм байна...
уйлах хүүхдийн хошного урд өдөр умалзана гэж... :ногоон: ...

юутай үнэн үг вэ.. гэтэл арсеналын хэд утсаа шагайгаад дуугай л сууцгаагаад байсан :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10212
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Devil 7 » Mon Dec 07, 2015 1:28 pm

bayarbat wrote:
Барнаба wrote:Дээгуурх багууд оноо алдаад гое байна шуу, Лейчистер яахав, тэгэсхийгээд суучина. одоо Ньюкасл-г хожчиход урд хэдтэй бараг зэрэгцээд ирнэ, ер нь топ4 бараг ойлгомжтой л харагдаж байна.

Ойлгомжтой

:-o
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8094
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Shaggy » Mon Dec 07, 2015 1:29 pm

Энийг бүр яг ишлэе гээд бодож байсын хаха... энэ олон жил юм юм үзчээд тайван байхгүй дээ хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby CrossBonez » Mon Dec 07, 2015 2:00 pm

Эргээд газардах цаг нь болсоон болсон. Клопп мундаг мундаг гэхэд арай ч ингэж аймар тогломооргүй юмдаа гэж гайхаж байлаа. хэхэ Ёндоорвол топ 4-т орж магадгүй л харагдаад байгаа шүү.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3750
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Sesame » Mon Dec 07, 2015 2:41 pm

Шкртел Каррагын 6 гоолыг 7 болгон ахиулж Ливерпүүлийн бүх цаг үеийн мэргэн бууч (авто гоол :P) боллоо гэж байна ккк.
You must not be afraid to dream a little bigger darling!!
User avatar
Sesame
 
Posts: 195
Joined: Fri Sep 25, 2015 7:28 pm

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby someone » Mon Dec 07, 2015 2:52 pm

Бүх юм байх ёстой байрандаа л байвал сайхан. :ногоон:
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Барнаба » Mon Dec 07, 2015 3:45 pm

Shaggy wrote:Энийг бүр яг ишлэе гээд бодож байсын хаха... энэ олон жил юм юм үзчээд тайван байхгүй дээ хэхэ


Манайх топ4-с мултарцан уу, улирал дуусцан уу, юу билээ?

Ам асуумаар байгаа бол улирал дуусгаад асуух гээд уз дээ, боломжтой болж юуны магад.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Бадруул » Tue Dec 08, 2015 2:06 pm

Манай муу Хэндогийн тавхайны [өсгий ч юм уу] бэртэл эдгэрэхгүй л гэнэ.
Ингээд нэг ужиг гэмтэлтэй болж бгаам шиг байна да (mannn
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Бадруул » Tue Dec 08, 2015 2:09 pm

ХЭНДО БЭРТЭЛТЭЙГЭЭ ХЭРХЭН ТЭМЦСЭН БЭ?

Image

Бүтэн 3 сарын туршид тавхайны бэртлээс болж тоглолтуудад оролцож чадаагүй багийн ахлагч Жордан Хэндэрсон бэртэлтэйгээ хэрхэн тэмцсэн, одоо яаж тэмцэж байгаа талаараа Liverpool Echo-д сонирхолтой яриа дэлгэсэн байна.

Жордан өнгөрсөн улирлын 4 сараас эхлэн зүүн хөлнийхөө тавхайны ясанд өвдөлт мэдэрч эхэлсэн байна. Ингээд өвчин бага багаар сэдэрсээр 8 сар гэхэд бүүр хүндэрчээ. Дөнгөж Стивэн Жэррардаас ахлагчийн туузыг аваад байсан Хэндо маань талбайд минут болгоныг өнгөрүүлэхийг хүсэж байлаа. Хэдийгээр Борнмутын эсрэг өвчин намдаах тариа тариулж тоглосон боловч 52 дахь минутанд сэлгээнд суухаас өөр аргагүй болсон юм.

Гэтэл үүн дээр нэмэгдээд 9 сард баруун хөлөндөө ясны хугарал гэсэн оноштой бэртэл авснаар Жорданыг хэсэг хугацаанд өөр амьдралаар амьдрахаас аргагүй болгосон байна.

"Би өөр хүн шиг л байлаа. Байнга бэртлийн талаар санаа зовниж байсан. Эдгээр 3 сарын хугацаанд миний хажууд тэсвэртэй байж чадах хүн байхгүй л байсан болов уу"

"Үнэхээр хүнд байсан. Би өмнө нь хэзээ ч ийм удаан хугацаагаар тоглолтоос ангид байж үзээгүй"

"Хөл дээрээ гишгэх үед хатгаж байгаа мэт аймшигтай өвчин мэдрэгдэж хэвтээ байхад ч гэсэн хөл маань өвддөг байлаа"

Ливэрпүүлийн физик эмчилгээг хариуцсан эмч Крис Морган Жордан Хэндэрсонд бэртлийн үед нь үргэлж хамт байж хамтдаа энэ өвчнийг эдгээх арга хайж байлаа. Тэд юу олсон гэж? Ямар ч эм, ямар ч хариулт олсонгүй. Ийм өвчинд дасах л арга үлджээ.

Жордан АНУ-ыг зорьж Жон Козарелли гэх эмчээс зөвлөгөө авсан байна. Энэ мөчид Морган эмч крикет, бэйсбол, регби тэр бүү хэл балетын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч байлаа. Жордан өөрөө ийм бэртлийг авч байсан Жэйми Каррагэртай хүртэл уулзсан байна.

"Би Жэймитэй бага зэрэг ярилцаж эмчийнхээ хамтаар дэлхий даяар мэргэжилтнүүд болон эмч нараас энэ өвчний талаар асууж сураглаж зөвлөгөө авч байсан. Нью Жэрсид явны дараа ирээд бэлтгэлээ хийсэн боловч баруун хөлөндөө хугарал авсан. Дараа нь Лондонд очиж эмч нараас зөвлөгөө авч энэ хугацаанд Морган эмч дэлхий даяар хүмүүстэй миний талаар харьцаж байсан юм"

"Хөлний хугарлыг бол би ойлгож байсан. Хэзээ эдгэхээ мэдэж байсан болхоор их санаа зовоогүй. Харин зүүн хөлөнд маань ямар ч хугацаа болон ямар ч таарах эм байгаагүй. Ямар хугацааны дараа эдгэхээ мэдэхгүй байна гэдэг миний хувьд хамгийн хүнд зүйл байлаа"

Image

"Хааяа өөрөө интернетийн ард сууж орхисон байж болох мэдээлэл хайж эхэлсэн. Энэ өвчнөөсөө болоод бүх зүйлээ умартах болсон. Хэдийгээр хүнд байсан ч миний хажууд сайн туслахууд байлаа. Тэд намайг дэмжихээс гадна намайг эмчлэх аргыг өдөр шөнөгүй хайж байсанд баярлаж явдаг юм"

Клубын зүгээс Жордан Хэндэрсоны бэлтгэлийн ачаалал багийн түвшинд болон шигшээ багт хэтэрхий их байснаас ийм өвчтэй болсон хэмээн үзсэн байна. Түүнчлэн зуны багахан амралт нөлөөлсөн байх үндэстэй хэмээн үзжээ. Өндөр ачааллаас гадна 4 сард хөлбөмбөгийн гутлаа өөрчилсөн нөлөөлсөн байх гэсэн хувилбар ч яригдсан байна.

"Энэ гэмтэл миний явдалтай хамаагүй гэж бодож байна. Өмнө ч би явдалдаа түүртдэггүй байсан ирээдүйд ч тэгэх болно. Би зөвхөн бэлтгэлээ хурдан хийх юмсан гэсэн чинь хүсэлтэй л байна.

Хэндогийн биеийн байдлыг дараах аргуудаар сайжруулсан байна. Тавхай хэсгийг боолтоор боох, гутлыг нь сольж өмсүүлэх, мөн хэд хэдэн тариа хийжээ. Хамгийн сүүлийн арга нь өндөр эрсдэлийг дагуулах юм байна. Хэрвээ гэмтэл сэдэрвэл талбайд удаан хугацаанд гарч болохгүй бололтой. Гэхдээ эмч нар булчинд ирэх даралт багасч дараа нь булчин өөрөө эдгэх болно гэж үзэж байгаан байна.

Харин ийм хүнд нөхцөлд орохгүйн тулд тоглогч нарийн хуваарийн дагуу бэлтгэлээ хийж талбайд ч гэсэн тодорхой заасан минутанд тоглох ёстой болохнээ.

"Надад ямар ч баримжаа алга байна. Зарим нь сэдрэлт булчингийн даралтыг буулган гэж байна. Ийм бэртлийн дараа зарим нэг нь олон сараар тоглох боломжгүй болдог бол зарим нь хэдхэн долоо хоногийн дараа эдгэдэг гэсэн. Үүнд л гол асуудал оршиж байна. Хэзээ юу болохыг ямар ч аргаар тааж болохгүй нь хэцүү юмдаа. Зүгээр л юу болохыг харах үлдээд байна"

Жордан Хэндэрсон аль хэдийнээ талбайд гараад амжсан. Суонсигийн эсрэг хагас цаг тоглосон бол Саутхэмптоны эсрэг 20 минутыг талбайд өнгөрүүлсэн. Түүний биеийн байдал Ньюкаслтай хийх тоглолтын өмнө сайн байгаа бөгөөд өвчнөө мартаж чадахгүй байгаагаа нуусангүй.

"Миний бие гайхалтай байна. Бараг л өвчин мэдрэхгүй байгаа. Гэхдээ л толгойд маань энэ өвчин эргээд ирвэл яанаа гэсэн бодол салахгүй байгаа. Би өмнөх шиг өвчнийг дахин мэдэрмээргүй байна. Талбайд гарсан нөхцөлд би зөвхөн сайн тоглож, багтаа туслахыг нь хүсдэг. Гэхдээ заримдаа нөгөө хөлнийхөө талаар боддог"

"Би энэ бүхнийг мартаж тоглолтондоо л анхаарах хэрэгтэй байна. Хэрвээ өвчин ирэх ёстой бол ирж л таараа. Би үүний эсрэг юу ч хийж чадахгүй. Одоо бол би өөрийгөө хянаж чадаж байна. Бэлтгэлдээ хийж тоглолтуудад оролцож байна. Ачаалал авах үед хөл маань тийм ч их нөлөөлөхгүй байх гэж таамаглаж байгаа. Хуучин хэвэндээ орхын тулд хугацаа л хэрэгтэй"

Сүүлийн 3 сарын хугацаанд Жордан Хэндэрсон хэдийгээр бэртлээс болоод үзэгчийн суудлаас тоглолтуудыг ажиглаж байсан ч өөрийн хийх дуртай, хийж чаддаг зүйлүүдээ одоо ч гэсэн хийхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн юм.

"Энэ бүхэн намайг би юу хийж чадах вэ гэдгийг сайн ойлгуулж өгсөн. Тоглолтоос гадуур байгаа үед хөлбөмбөг ямар чухал болохыг ойлгож авсан. Өмнө нь байнга тоглож байсан би чинь хажуунаас ажиглах нь үнэхээр хүнд байсан. Тийм болхоор эргэн талбайд гарах нь ямар үнэ цэнэтэй болохыг энэ хугацаанд хангалттай сайн ухаарсан" гэжээ.

С.Бадрал

эх сурвалж: http://liverpoolfc.mn/NewsDetail.aspx?I ... 72224cbcfd
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby tuwshin_pr » Tue Dec 08, 2015 2:14 pm

САФ номондоо Хэндэрсонг өвдөгнөөсөө эхэлж гүйдэг энэ нь кареерийх нь сүүл рүү их муугаар нөлөөлөхөөр энэ тэр гэцэн байлуу даа
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Бадруул » Tue Dec 08, 2015 2:21 pm

Тэр гүйлт, явдал гишгэдэлтэй нь ямар ч холбоогүй гэсээн
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby tuwshin_pr » Tue Dec 08, 2015 2:29 pm

зөв зөв
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Funky » Tue Dec 08, 2015 2:37 pm

Тавхайн эвэршээд байгаам бишүү эсвэл яс ургаад байгаам бишүү :ногоон:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Chin-T-Mac » Tue Dec 08, 2015 2:40 pm

саф бас номондоо "функи" :ногоон: хаяа худлаа ярьдаг энэ нь өвлийн улиралд ихээр илэрдэг гэнэлээ...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8331
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL 2015/16: UP WHERE WE BELONG

Postby Заанаа » Tue Dec 08, 2015 2:45 pm

Өвдөгнөөсөө эхлэж гүйнэ гэхээр яадын болоо.
Бусад хүмүүс яаж гүйдэг юм. :smile:
There is only One United...
User avatar
Заанаа
 
Posts: 681
Joined: Sun Jun 05, 2011 12:52 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: FaceBook [Linkcheck], Google [Bot] and 2 guests