Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу яр

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Mr S » Fri Oct 31, 2008 9:38 am

OFFICIAL: Beckham Joins AC Milan
"MILAN - A.C. Milan communicate the arrival of the footballer David Beckham on loan. The agreement is official: the English champion will be a Rossonero starting from 7 January 2009, when the lists will open."
Image


Milan Make €35m Bid For Fabregas - Reports


ЮВЕ Тоттэнхэм-н Лука Модрич-г 1 сард лоондоно гэхийн........
Image

ЮВЕ-н Нэдвэд гэрээгээ сунгах дохоод бгаа аж.......... 36 настай Чэх эр онгорсон тойргийн тоглолтонд Болоньяг хожиход даблдсан билээ..........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Mr S » Fri Oct 31, 2008 9:53 am

РЕАЛ-тай хэл амаа ололцоогуй бгаа Рамос-г АС МИЛАН ангуучлаад л....................


Жозэ French midfielder Hassan Yebda-г 1 сард Сан сирод авчирах юм бх аа..........
Image


Mourinho To Kick Adriano Out In January - Reports


ЛАЦИО-н Горан Пандэв-н агэнт ЧЭЛСИ руу явах нь гэсэн яриаг угуйсгэлээ............ туунийг ЮВЕ Милан зэрэг томчууд сонирхож бсн...........


РОМА-н Албэрто Акуйланиг АРСЭНАЛ-н АРсэнэ Вэнгэр сонирхоод бгаа аж.......... тэрээр РОМА-тай гэрээгээ сунгаж чадахгуй бгаа билээ......... туунийг ИНТЕР ЮВЕ БАРСА РеАЛ гээл бугд л сонирхож бгаа.......


Fluminense-н Brazilian 23 настай defender Thiago Silva - г ИНТЕР авахаар болж бгаа гэнэ.......... МИЛАН-тай тулалдаж бж........


ЮВЕ Gremio defender Felipe Mattioni Rohde - г ангуучилж бгаа гэнэ.......... бас нэг вундэркид юм бх аа....... 10 сая евро бэлдээд бгаа аж...........


Napoli 22 настай defender Fabiano Santacroce - г БАРСА сонирхоод л..........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Mr S » Fri Oct 31, 2008 9:54 am

РОМА руу Круз явах нь дээ......... ИНТЕР-тэй гэрээгээ сунгаагуй тэрээр РОМА руу явж магад..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Mr S » Tue Nov 18, 2008 2:59 pm

баахан л румор.......


ИНТЕР Адрианогоо Чэлсид огч Дрогбаг авахийн бх аа............


ИНТЕР АС Милан нар Fluminese’s Thiago Silva дээр алалдах нь дээ......... Миланы хамгаалалт ч боон гэмтэл бгаа.......... 24 настай хамгаалагчийг мон ЕПЛ-н Чэлси СИТИ зэрэг багууд сонирхоод бгаа............


ИНТЕР-н Крэспог РЕАЛ сонирхож бгаа аж............ 10 сая евро огуул авч болох аж.........


ИНТЕР-н Жозэ МАН-н Тэвэз-г сонирхож бгаа аж........... уул нь РЕАЛ Тэвэз руу хандраад бсан............ Жозэ сурсан зангаараа шавар хааж бгаа болтой юм.........


АС Миланы хувьд Лионы Бэнзэма хэт унэтэй бна гэнэ............


РЕАЛ Шэваг нь авах нь гэсэн шум гарсанд Галлиани хариуг нь огчээ........
Galliani: Shevchenko Is Untouchable

Галлиани-н хувьд
I Still Want Eto'o, Not Benzema


ЮВЕ Werder Bremen star Diego - г авах тун дохоод бгаам бх аа........... 1 сард........


Rakitic: I'd Be Juve's 'New Zidane'
ЮВЕ-н таргэт Шалькэ-н Ракитич ингэж ярьж бхийм...........
"My dreams as a young player were to play in Italy, Spain or England," Rakitic told Tuttosport.
"It's still the same today however moving doesn't depend only on me.
"Knowing a big club like Juventus are after me gives me further motivation to do well and I am proud.
"I'll be Juve's new Zidane.
"When I was young I usued to love Robert Prosinecki but then I started to like Zinedine Zidane. He was fantastic.
"However, I also like [Alessandro] Del Piero and Kaka."


РЕАЛ ЮВЕ-н Амаури-н толоо 50 сая еврогийн санал огсон гэсэн яриаг ЮВЕ няцаажээ........... тэгээд ч ЮВЕ Амауриг зарахгуй гэнэ дээ.............


ЮВЕ Рома нар Улаануудын Доссэнаг сонирхож бгаа аж......... Доссэна энэ зун Удинэзэ-с ЕПЛ-д очсон билээ...... 9 сая еврогоор............


ФИОРЭНТИНА-н од Филип Мэлог АРСЭНАЛ сонирхож бгаа аж........ онгорсон улирал 8 сая еврогоор Алмэрия-с авч бсан......... 2013 онд гэрээ нь дуусах аж..........


Fiorentina defender Manuel Pasqual 1 сард багаа орхих гэнэ.......... сонирхож байгаа багуудын дунд НАПОЛИ бгаа аж........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Хашка » Tue Nov 18, 2008 7:17 pm

Inter Milan boss Jose Mourinho is ready to sell Hernan Crespo to Real Madrid.

He said: "It's easy to understand why a club like Real Madrid are thinking about Crespo because he is good enough to replace a great player like (Ruud) van Nistelrooy and there are not many forwards about of that quality and who can play in the Champions League.

"If a player can be important for Madrid, he could also be important for Inter, but I have 29 players and that is too many."
:smile:
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Mr S » Wed Nov 19, 2008 11:49 am

Болонья-н шинэ коуч Михайлович анхны наймаагаа хийжээ....... онгорсон улирал ИНТЕР-т бсан 34 настай вингэр Сэзар-г авсан гэнэ............. 1 сард ч Михайлович овоо наймаа хийх бх даа............
Image


РЕАЛ РОМА-н Вусинич-г сонирхож бгаа гэнэ............... омно нь Сисино Баптиста нарыг РОМА руу явуулж бсан....... хариугаа авах гэж бгаам бх даа..............


экс ИНТЕР-н коуч Манчини Шустэрийн оронд РЕАЛД ирнэ гээд л шум гараад бна.............


МИЛАН 1 сард Удинэзэ хамгаалагч Запатаг авчирах юм бх аа..............
Image


ВИОЛА довтлогч Паззиниг НАПОЛИ ПАЛЕРМО нар хантлаад бгаа гэнэ............ тууний толоох тулаанд РОМА Лацио хуучин баг болох АТАЛАНТА САМПДОРИЯ нар бгаа билээ.............


ИНТЕР Uruguayan wonderkid, Abel Hernandez-г хантлаад л...........


ЮВЕ СЭНА-н 22 настай young right-back Juan Camilo Zuniga-г сонирхож бгаа аж...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Чуугий » Fri Nov 21, 2008 5:59 pm

Болонья Интерээс ахиад нэг тоглогч салгажээ.Энэ удаа Дакуртыг өвлийн цонхоор авахаар болжээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Mr S » Tue Nov 25, 2008 3:13 pm

бас БОЛОНЬЯ Интер-н Нэлсон Ривас-г ангуучилж бгаа гэнэ.............
омно нь экс ИНТЕР вингэр Сэзар-г авахаар болчихсон............ Синиша ч хуучин багаа л тойглож бх шиг...........


ЖЭНАО лидер довтлогч Милито-доо довтолгооны хань хайж бгаа гэнэ.......... гол бай нь ПАРМА-н Папони гэнэ...... 20 настай залууг 3 сая еврогоор авах гээд л...........
экс ЮВЕ Оливэраг зулгааж бгаа гэсэн шуугиан дэгдээд бгаа ч Жэноа-нхан угуйсгэсэн бна..................


РОМА Фиорэнтина Освалдог сонирхоод л.......... мон ВИОЛА-н Паззиниг САМПДОРИЯ таргэтлаад бгаа билээ...........


УДИНЭЗЭ 19-year-old Finnish midfielder Sakari Mattila-г авч бгаа гэнэ......... шинэ Баллак юм бх аа............ одоо Хэлсинк клубт тоглож бгаа.......... туунийг сЭВИЛЛ Малага Аякс зэрэг багууд сонирхож бгаа аж........


иНТЕР Адриано МИЛАН руу гэнэ уу........... ямар ч бсан ийм яриа гараад бгаа аж........


Олимпиакос ИНТЕР Виераг сонирхоод бгаа аж............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Хашка » Wed Nov 26, 2008 7:54 pm

Адриано, Круз, Креспо, Виера, Марио нарыг манайхаас явах нь гэсэн яриа нилээд эртнээс яригдаж байгаа. Адриано 2004-05 season-д байсан Адриано биш болсон, тэгээд ч сахилга бат гэдэг багт хамгийн чухал зүйл болохоор явсан нь ч дээр биз. Моу ч гэсэн өвлийн цонхоор нилээд солилцоо хийх бодолтой байгаагаа нуугаагүй ч яг тэрийг зарна гэдгээ тодорхой хэлээгүй л байгаа.

Ливерпүүл Английн шигшээд сая гараад байсан Барриг авах талаар яригдаж байна, оцон шувуунууд ч улам хүчирхэгжинэ дээ
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby xb » Tue Dec 02, 2008 6:58 am

Шванштайгерыг Ювэ сонирхоод байгаа. Харин түүний найз хүүхэн нь Туринд амьдрах сонирхолгүй байгаа. Харин хэргийн эзэн өөрөө юу бодож байгаа юм бол.
Хүүхнүүдийн үргэлж зөв байдагггүйг Шевченко харуулсан даа. Харин Бастиан яах юм бол доо
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby xb » Wed Dec 03, 2008 8:29 am

Ромад ирээд 4 сар л болж байгаа Менез багаасаа явахын түүс болоод байгаа бололтой. Бүр очмоор байгаа багаараа Марсель, Лионыг нэрлэж
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Mr S » Thu Dec 04, 2008 10:49 am

баахан л шум...........

Фиорэнтина-н Паззини ПАЛЭРМО руу явах тун дохоод бгаам бх.............. Жила Муту-д дарагдаад бгаа туунийг Sampdoria, Bologna, Torino and Lazio зэрэг багууд сонирхож бгаа.........


НАПОЛИ-н Жэрман Дэнис РЕАЛ руу явахгуй гэнэ...........


Fluminense defender Thiago Silva том багуудын хараанд бна......... 24 настай залууг ИНТЕР Милан Чэлси гээд л........... гэхдээ туунийг Жозэд ам очгоо огсон гэж шуугиад бна...............


экс ЮВЕ-н босс Могги Бэнзэмаг 17-той бхад авах боломжтой бсан аж........... тэхэд аваагуйдээ харамсаж бдаг аж.......... одоо гэтэл 100 сая евро хурчээд бдаг...........


ЮВЕ-н 22 настай Paolo De Ceglie руу Германчууд шуураад бна........ Wolfsburg, Bayern Munich and Werder Bremen гээд л............ 10 сая евро гэгдээд бна.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Nobun@g@ » Thu Dec 04, 2008 5:11 pm

Mr S wrote:Fluminense defender Thiago Silva том багуудын хараанд бна......... 24 настай залууг ИНТЕР Милан Чэлси гээд л........... гэхдээ туунийг Жозэд ам очгоо огсон гэж шуугиад бна...............


Өөрөө бол манайд ирнэ гэж ярисан гээд байгаа...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby xb » Wed Dec 24, 2008 8:12 am

Женуа Оуэныг сонирхож байгаа гэхийн. Ирэх нь юу л бол. Гэхдээ ирвэл Милитотой гоё хосолж мэдэх л юм. 4-р байр гээд дайрвал бусдадаа гай болох л байх
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Чуугий » Wed Dec 24, 2008 9:35 am

Юве ЦСКА-с Жирковыг сонирхож байгаа гэхийн....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby LeMoN » Wed Dec 24, 2008 11:02 am

Манай Яквинтаг Зенит сонирхож байна гэнэ.Яахав Аршавин г свап гэвэл болж л байна.

Модрич Жирков 2т санал тавьсан бололтой. РЕАЛЫНХАН СИССОКО г авъяа гэсэн юм байх ЯГШДЭЭЭЭЭЭ МОМО л БИШ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby xb » Sat Dec 27, 2008 10:13 am

Лигийн эхний хагасын 10 шилдэг наймаа

10. Кристиан Мажжио (Наполи) - Үнгөрсөн улиралд Сампдориагийн хамт лигийн 6-р эзэлсэн. Түүнд ч энэ шилдэг улирал байж 9 гоол хийсэн сайхан амжилттай өнгөрүүлсэн. Улиралд ердөө 4 шар карт. Энэ амжилтаараа Донадонигийн багт уригдах маш их боломжтой байсан ч харамсалтай нь шигшээ багтаа багтаагүй. Харин Наполид тэрээр шилдэг тоглолтоо үргэлжлүүлсээр Липпигийн анхаарлыг татаж шигшээ багтаа дуудагдаж эхнийхээ тоглолтоо хийгээд байгаа. Тэрээр энэ улиралд 2 гоол хийгээд байгаа бөгөөд одоогоор баг нь лигийн 6-р байранд явж байна.
Ууг нь бас нэг интэриста юм штэ. Даанч Интэрт ирнэ гэхээр Майкон, Занеттигаас эхлээд олон тоглогч байгаа болохоор дэмий байх.

9. Суллеи Мунтари (Интэр) - Моугийн эхний сонголт нь Лампард байсан ч багтаа үлдсэн түүнийг Мунтаригаар орлуулсан. Ирснээсээ хойш тогтмол тоглолтонд оролцож багтаа тус болсоор буй. Төвийн, зөөн жигүүрийн, бүр хагас довтлогчийн байрлалд хүртэл тоглоод авсан. Дасгалжуулагчийн байнга талбайд гаргадаг хэдэн тоглогчдын нэг. Прессинг, айлын хагас хамгаалагчдыг ажилгүй болгох гээд ажлын харыг сайн хийж байна. Италийн супер цом, Италийн дерби гээд чухал тоглолтуудад гоол хийж багтаа үлэмж их тусалж байгаа

8. Жерман Денис (Наполи) - Аргентины ирээдүйтэй залуу Денисыг авсан нь Наполигийн хэр хараатай арилжаа наймаа хийдгийн илрэл. Түүнээс өмнө Хамсик, Лавеззи. Манай эр 14 тоглолтонд 7 гоол хийсэн нь 50%-тай байна. АЛ-г зорилгоо болгож байгаа тэдэнд түүний тусламж бүр их хэрэг болох нь лавтай.

7. Ди Вайо (Болонья) - Михайлович шинэ дасгалжуулагчаар ирсэн, Ди Вайо тогтмол гоолдоод эхэлсэн. Багийн амжилт гэвэл хангалттай сайн биш байгаа ч шинэ дасгалжуулагч ирснээр 19-р байраас 16-р байр руу дэвшээд байгаа. Цаашид ч дээшлэх боломжтой харагдаж буй. Дасгалжуулагчийн зүгээс ийм байгаа бол тоглогчдын зүгээс түүний оролцоо асар их. 15 тоглолтонд оролцсон тэр багийнхаа улирлын 19 гоолын 12-г ганцаараа хийгээд байна. 16-р байранд яваа Болоньягийн хувьд түүний энэ гоолуудгүйгээр бол сүүл мушгиж байх нь ойлгомжтой. Ямар ч байсан шигшээ багтаа дахин тоглох сонирхолтой байгаа тэр Липпигийн анхаарлыг татаж байгаа нь лавтай.

6. Мауро Заратэ (Лацио) - Лациогийн ерөнхийлөгч Лотитогийн энэ зуны 18 саяар 11 шижгэнэсэн тоглогч авсан нь бахдам. Түүний тод жишээ нь Заратэ.Улирлын эхэнд түүнийг хөөрхий юу чадах юм бол гэж өрөвдөж харж байснаас ингэж тоглоно гэж санасан хүн үгүй болов уу. Рокки гэх мэт багийн цөм болсон тоглогчидгүй ч улирлыг супер эхэлсэн нь Заратэтэй шууд холбоотой. шинэ багийнхаа 12 тоглолтонд оролцож 8 гоол хийгээд байгаа. Италийн супер цомд ч түүний гоолоор баг нь Миланыг хожиж дараагийн шатанд шалгарсан. Түүний баг нь 27 оноотой лигийн 7-р байранд явна

5. Роналдиньо (Милан) - шоуны наймаа гэгдээд байгаа Миланы наймаануудын эхнийх нь. Тэгээд Бекхэм. Анхнаасаа л түүнийг ирэхээс эхлээд хүмүүс 2 талтай хүлээж авч байсан. Зарим нь түүнээс илуу сонголт гэж байхгүй гэж байхад бусад хэсэг нь дэмий, Миланд дутагдаж байгаа хүн нь биш гэсэн аястай ярьж байсан. Ювэгийн хорчин Можжи харин түүнийг зуны хамгийн муу наймаагаар нэрлэсэн ч Италийн лигийн тогоонд нь буцалж, хорыг нь найруулж байсан хүнээс энэ удаа зөрчихье. Түүнийхээр тэр үнэхээр Италид тохирохгүй байж болно. Миланы энэ улирлын тоглолтууд маш муу болсон. 4 жилийн хугацаанд анх удаа буюу 161 тойргийн дараа лигээ тэргүүлсэн ч, энэ үедээ хожиж байсан ч чанартай хожлууд байгаагүй. шүүгчийн нөлөө ч байсан. Интэрийг отонгийн гоолоор, Кьево дээр Кака дээр 16-н гадна хийсэн алдааг пеналти болгосон, алдаа ч гэж дээ хамгаалагч нь урд байгаа Какаг хойш нь татах гээд хүрэх шиг болоход нь урагшаа уначихсан. Катаниатай хийсэн тоглолтонд Каладзе 16 дотор гар хүрсэн ч өгөөгүй. Миний санаж байгаа энэ 3 тоглолтонд авсан 9 онооноос шүүгчийн өгсөн нь 6. Энэ оноог нь хасвал бүр хэцүү байдалд орно.
Гэхдээ Роналдиньог лигийн хамгийн олон шийдвэрлэх оноог авсан цөөхөн тоглогчдын нэг гэдгийг санъя. Түүнийх нь хүчинд лигийнхээ 3-р байранд явж байна баг нь. Түүний гоолуудынх нь ачаар уефагийн цомын дараагийн шатанд шалгарсан. Энийг нь үнэлэх хэрэгтэй болов уу

4. Алекс Маннингэр (Ювэ) - Сайн төртэй улсын ард иргэд улс төр сонирхдоггүй гэдэг. Тэрэнтэй адил сайн хаалгачтай багийн фэнүүд, дэлхийн шилдэг хаалгач Буффоныг хэзээ эргэж ирэхийг нь тэгтлээ сонирхож байсангүй. Хэрвээ түүнийг муу тоглосон бол ювэгийнхэн яаж Алексыг Буффонтой харьцуулахав дээ гээд сууж байх байсан. Сьенагийн үндсэн хаалгач байсан түүнийг бэртэл ээрээд байдаг болсон Жижигийн орлогчоор авсан нь түүний удаан бэртлийг харж байсан гэлтэй. Сүүлийн хэдэн сар бол үндсэн хаалгач болоод байгаа. Ингэж тоглож байгаа хаалгачийнхаа цалинг нь нэмээд Жижиг Ситид нь өндөр үнээр зарсан ч болохоор л байна.
Тэрээр Милан, Интэр, Реалтай хийсэн 2 тоглолтуудад бүгдэд нь оролцсон. Ганцхүү Интэрт л хожигдсон бусдыг нь хожсон. АЛ гэх мэт том тэмцээний туршлага төдийлөн багтай нөхөр маш сайн тоглож байгаа.
Раньери хэлсэн байсан: өнгөрсөн улиралд бид лигийн 2 дахь сайн хамгаалалттай баг байсан энэ удаа ч үүнийгээ хамгаалж байна гэсэн нь Маннингэртай шууд холбоотой.

3. Амаури (ювэ) - Өнгөрсөн зунжингаа л намаржингаа л Секкогийн мэдлэггүй, бүтэлгүйг гайхацгааж ярьцгааж байсан. Италийн зарим хэвлэлд нь ювэг унагахаар явуулсан Интэрийн бууны нохой ухааны юм бичээд, Мораттитэй ярьсан гэсэн яриаг хүртэл хэвлэж, солиорч байсан. Ювэгийн фэнүүдийн зүгээс иймэрхүү эсэргүүцэл их байсан. Хайран багийг минь яайран болгох нь гэж ирээд л. Харин одоо нөгөө муулаад зүхээд байсан хүн нь багтайгаа гэрээгээ сунгаад явж байна. Өөнийг нь эсэргүүцэх ювэгийн фэн ч гэж алга. Яагаад хагас жилийн дотор ингэж өөрчлөгдөв? Багийн амжилт нь тогтворжоод эхэлсэн. Үүнд нь шинэ цэрэг Амаури маш их нөлөөлсөн. Трэзэ, Иакуйнта нарыг гайхалтай оролсон. Ворлд Класс гээд гоншигноод, түүнийг, Секкогийн хамт баалаад байсан хүмүүс, Ювэгийн фэнүүдийн амыг тагласан. Харин одоо тэд нар Амаури ювэгийн хайртай хүү гэцгээж байна. Тэрээр одоо лигийн мэргэн буучдын жагсаалтын 4-р байранд 11 гоолтой бичигдэж байна

2. Диего Милито (Женуа) - Испаниас эргэж дахин Женуад эргэж ирсэн тэрээр гоолыг машиндаж өглөө. Багийнхаа лигийн 24 гоолоос 12-г нь хийсэн тэрээр лигийн мэргэн буучдыг тэргүүлж байна. Зарим хүмүүсийнхээр бол Аргентины шигшээд тоглох хэмжээнд тоглож буй. Лидерийнхээ гоолуудын тусламжтайгаар Женуа лигийн 6-р байранд явж байна. Сайхан л үзүүлэлт.

1. Алберто Жилардино (Фиорентина) - Түүний карьерийн хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болов уу. Миланы банзанд сууж байсан тэрээр багаа солингуут л урьдны тоглолтоо үзүүлж эхэлсэн. Эхний тоглолтуудаасаа л гоолыг хийж өгсөн. Ёстой Энкунагийн хэлдгээр Жилаг тоглолтонд гоолдоогүй бол гайхахаар болоод байгаа. Ганц лигтээ ч тэр сайн тоглосонгүй, АЛ-т ч гоолоо хийсээр байсан ч багийнхаа туршлагагүй байдлаас болж хасагдаад одоо уефа-д тоглох болоод байгаа. Лигийн 4-р байранд 3-р байрны Миланаас нэг л онооны ард явна түүний баг нь.
Ууг нь мань эр чинь дэлхийн аварга хүн шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд тэндээ тоглохоо болиод байсан ч зөв багтаа очсон даруйдаа л дахин тоглож гоолдсон. Одоо бол бидний мэдэх Жила эргэн ирээд байна.


Эдгээр наймаануудаас гадна Амелиа, Курчи, Мело нарыг нэрлэж болох байна. Гэхдээ энэ зөвхөн эхний хагасын байдал. Магадгүй ирэх хавар дахин дүгнэх үед эдгээр тоглогчдоос гадна, шевкенко, Манцини, Баптиста, Куаресма, Менез, Фламини нараас гадна, өвлийн цонхоор ирсэн тоглогчид ч эдгээр байруудад орж ирж болох юм. Учир нь дараагийн хагаст багуудын хэн нь хэн бэ гэдгийг харуулаад байх болохоор.
шевагийн хувьд англиас зорьж ирээд гавьтай сайн тоглохгүй байгаа. Түүний өмнө нь түүний багаас ирсэн Креспо харин өөр байсан. Интэрийн гараанд шууд гараад сайн тоглосон. Харин Украйн эр тэгдэггүй.
Баприста, Менез нар муугүй байгаа, өшөө ч сайн тоглох бололцоотой залуус. Куаресма ЕА-с хойш ганц ч удаа багтайгаа бэлтгэл хийлгүй байж байгаад 9 сарын 1нд Интэрт ирсэн. Түүнд цаг хэрэгтэй байгаа. шинэ орчинд дасан зохицох, асар хүчтэй бүрэлдэхүүнтэй багийн гараанд гарах хэцүү. Манцини, тэр 2-н хувьд Моугийн анхны тооцоогоор 4-3-3 гэсэн хувилбарт илүү таарч тоглох тооцоотой байсан ч 4-3-1-2 гэсэн одоогийн тоглож буй системд хоёулаа зэрэг гарч тоглох нь бага болохоор суух хандлагатай байгаа. Харин 4-3-3 бол манай 2т дээд зэргээр тохирч байгаа.

Сүүлд нь Ливерпуулийн Кийний хэлснээр: Намайг хавар шүүгээрэй гэсэн шиг эдгээр тоглогчдыг шүүмжлэхээ хавар болтол хойш нь тавъя
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Чуугий » Sat Dec 27, 2008 4:36 pm

Палэрмо Дэвид Ланзафамэ гэдэг нөхрийг Сери Б-н Бари гэдэг баг руу 6 сарын лоаноор явуулжээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Nobun@g@ » Mon Dec 29, 2008 4:39 pm

xb wrote:Лигийн эхний хагасын 10 шилдэг наймаа

5. Роналдиньо (Милан) - шоуны наймаа гэгдээд байгаа Миланы наймаануудын эхнийх нь. Тэгээд Бекхэм. Анхнаасаа л түүнийг ирэхээс эхлээд хүмүүс 2 талтай хүлээж авч байсан. Зарим нь түүнээс илуу сонголт гэж байхгүй гэж байхад бусад хэсэг нь дэмий, Миланд дутагдаж байгаа хүн нь биш гэсэн аястай ярьж байсан. Ювэгийн хорчин Можжи харин түүнийг зуны хамгийн муу наймаагаар нэрлэсэн ч Италийн лигийн тогоонд нь буцалж, хорыг нь найруулж байсан хүнээс энэ удаа зөрчихье. Түүнийхээр тэр үнэхээр Италид тохирохгүй байж болно. Миланы энэ улирлын тоглолтууд маш муу болсон. 4 жилийн хугацаанд анх удаа буюу 161 тойргийн дараа лигээ тэргүүлсэн ч, энэ үедээ хожиж байсан ч чанартай хожлууд байгаагүй. шүүгчийн нөлөө ч байсан. Интэрийг отонгийн гоолоор, Кьево дээр Кака дээр 16-н гадна хийсэн алдааг пеналти болгосон, алдаа ч гэж дээ хамгаалагч нь урд байгаа Какаг хойш нь татах гээд хүрэх шиг болоход нь ураг*a* уначихсан. Катаниатай хийсэн тоглолтонд Каладзе 16 дотор гар хүрсэн ч өгөөгүй. Миний санаж байгаа энэ 3 тоглолтонд авсан 9 онооноос шүүгчийн өгсөн нь 6. Энэ оноог нь хасвал бүр хэцүү байдалд орно.
Гэхдээ Роналдиньог лигийн хамгийн олон шийдвэрлэх оноог авсан цөөхөн тоглогчдын нэг гэдгийг санъя. Түүнийх нь хүчинд лигийнхээ 3-р байранд явж байна баг нь. Түүний гоолуудынх нь ачаар уефагийн цомын дараагийн шатанд шалгарсан. Энийг нь үнэлэх хэрэгтэй болов уу


XБ чи чаннэл4-өөс юм оруулвал мөрөөрөө л оруул. Баахан юм нэмээд л худлаа шаагаад байх юм. Өөрөө бичсэн юм шиг л худлаа шаагаад. Энэ отонгоор хожлоо гэдгийг хэд дахиж бичих гэсэн юм бэ. Үүний ачаар л 3т яваа гээд байх юм. Танайх ч бас сая Сиэннаг Майконы отон гоолоор хожсоноо бичвэл ямар вэ. Энэ гоолын дараа Жозэ ч отон гоолыг тоглолтын нэг хэсэг гэчихсэн байна лээ. Jose : “I must say that we did not deserve to beat Siena, but I don't say that because our winning goal was offside – that’s just part of the sport”

Манай тухай бичиж байгаа юмнууд нь Милан хэдийдээ сайжирчихав. Чанаргүй хожлуудаар л явж байгаа гэх мэтийн. Манайх угаасаа дарамталж тоглож байгааг чи тоглолт үздэг бол мэдмээр л юм. Саяны тоглолт финиш үнэхээр мундаг байгаад л манайх 5н гоол хийлээ. Тэрнээс гаргадаг тоглолтоо л гаргасан. Ронниегийн наймааны талаар бичиж (орчуулж оруулж) байснаа шаал хамаагүй Милан хэдэн оноо авах хэдэд байх байсан ч гэх шиг. Дээрээс нь байгаа юмыг байгаагаар нь л бич гэж зөвлөмөөр байна. Зөвхөн энэ форумаас мэдээлэл авч байгаа хүмүүс олон байгаа болов уу. Өнгөрсөн тойрогт Баллотэлиг муу тоглогчоор шалгарсан энэ тэрийг бичих л хэрэгтэй болов уу.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby xb » Mon Dec 29, 2008 9:07 pm

Сьенагийн отонг тэгээд бич л дээ. надад бол шинэ юм биш. Өнгөрсөн жилжингээ л энэ талаар бичсэн. Зүгээр торгуулийн цохилтыг хүртэл л шүүгчийн тусламж гээд л байдаг биз дээ. Тэгж байхад наадах чинь асуудалгүй.

Би тэгвэл тэр болгоныг нь үг үсэгггүй хуулаад байдаггүй. Зарим юмыг нь орхидог. Тэрний нэг нь Марио байж л дээ. Харин би чамайг бичих байх гэж хүлээгээд байсан штэ

Ронниегийн наймааг бичиж орчуулж байснаа гэнэ уу?? за тэгвэл хаанаас яаж орчуулсныг нь гаргаад ир. тэгээд энэ шилдэг 10 наймааг бас хаа нэг газраас орчуулсан гэх гэж байна уу?? энэнд заавал хариулаарай.
Наад аваад байгаа 33 онооны чинь 12 орчмыг нь ганцаараа Ронние авсан юм штэ. Яагаад түүнийг Можжи муу гээд байхад нь би дээш нь ахиулж 5т оруулснаа л тайлбарласын. Хожоод байгаа мөртлөө тэгж сайн тоглохгүй байгаа гэгдээд л байсан биз дээ. Тэгээд энэ багийн аваад байгаа онооны гурвын нэгээс илүүг нь мань ганцаараа авсныг нь үнэлж бичсэн.

Ууг нь наадахыг чинь би өөрөө бичсэн юм штэ. Хаа нэгтээгээс хуулаагүй, орчуулаагүй. Жагсаалтын дарааллаас эхлээд бүгдийг нь. Иймэрхүү юмыг уншиж байснаас өөрөө бичиж байсангүй. Тэгээд өөрийн бодлууд дээрээ үндэслээд, өөрийнхөө жагсаалтыг гаргасан. Амар ажил биш байна лээ. Ингэж бичээд хэл ам гараагүй болохоор нь дажгүй хүнд хүрч л гэж бодож байлаа. Жишээ нь 15 тоглолтонд 12 гоол хийгээд байгаа Ди Вайог Ронние, Заратэтэй харьцуулахад хэцүү байсан. 10-р байранд Амелиаг уу, Мажжиог уу гэдэгт их эргэлзсэн. Амелиа бэртлээс зарим тоглолтонд оролцоогүйг бодоод, Мажжиог 2 гоол хийснийг, шигшээ багта дуудагдсаныг нь бодоод оруулсан.
тэгээд чинийхээр бол Миланыг муулаад ,Ювэг магтсан байна уу. Хэрвээ иймэрхүү бодол байсан бол би Амауриг дээгүүр оруулж бичих байсан уу, Маннингерийг хэн ч дурдахгүй л байсан. тэгвэл түүнийг би маш дээгүүр бичсэн. Бүр Жижи-г өндөр үнээр зарсан ч болохоор байна гэсэн байгаа. Одоо энүүгээр орчуулгын, хуулаагүй гэдгийг маань харж болох болов уу.

Энд тэнд байгаа юмыг тэр чигээр нь хуулж бичнэ гэдэг чинь тийм ч сайн бичлэг биш болов уу. Тэрэн дээр ердөө ч үнэний оргүй юм хүртэл байдаг шүү дээ. Уг бичих юм дээрээ өөрийн бодлоо, бусад зүйлсийн хамаарлыг харьцуулж, өшөө баяжуулж бичих нь дээр болов уу. Форум нь бусдын бичээгүй юмыг энэ тэндээс хуулж бичихийн нэр биш биз дээ.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Nobun@g@ » Tue Dec 30, 2008 11:35 am

xb wrote:Сьенагийн отонг тэгээд бич л дээ. надад бол шинэ юм биш. Өнгөрсөн жилжингээ л энэ талаар бичсэн. Зүгээр торгуулийн цохилтыг хүртэл л шүүгчийн тусламж гээд л байдаг биз дээ. Тэгж байхад наадах чинь асуудалгүй.

Би тэгвэл тэр болгоныг нь үг үсэгггүй хуулаад байдаггүй. Зарим юмыг нь орхидог. Тэрний нэг нь Марио байж л дээ. Харин би чамайг бичих байх гэж хүлээгээд байсан штэ

Ронниегийн наймааг бичиж орчуулж байснаа гэнэ уу?? за тэгвэл хаанаас яаж орчуулсныг нь гаргаад ир. тэгээд энэ шилдэг 10 наймааг бас хаа нэг газраас орчуулсан гэх гэж байна уу?? энэнд заавал хариулаарай.
Наад аваад байгаа 33 онооны чинь 12 орчмыг нь ганцаараа Ронние авсан юм штэ. Яагаад түүнийг Можжи муу гээд байхад нь би дээш нь ахиулж 5т оруулснаа л тайлбарласын. Хожоод байгаа мөртлөө тэгж сайн тоглохгүй байгаа гэгдээд л байсан биз дээ. Тэгээд энэ багийн аваад байгаа онооны гурвын нэгээс илүүг нь мань ганцаараа авсныг нь үнэлж бичсэн.

Ууг нь наадахыг чинь би өөрөө бичсэн юм штэ. Хаа нэгтээгээс хуулаагүй, орчуулаагүй. Жагсаалтын дарааллаас эхлээд бүгдийг нь. Иймэрхүү юмыг уншиж байснаас өөрөө бичиж байсангүй. Тэгээд өөрийн бодлууд дээрээ үндэслээд, өөрийнхөө жагсаалтыг гаргасан. Амар ажил биш байна лээ. Ингэж бичээд хэл ам гараагүй болохоор нь дажгүй хүнд хүрч л гэж бодож байлаа. Жишээ нь 15 тоглолтонд 12 гоол хийгээд байгаа Ди Вайог Ронние, Заратэтэй харьцуулахад хэцүү байсан. 10-р байранд Амелиаг уу, Мажжиог уу гэдэгт их эргэлзсэн. Амелиа бэртлээс зарим тоглолтонд оролцоогүйг бодоод, Мажжиог 2 гоол хийснийг, шигшээ багта дуудагдсаныг нь бодоод оруулсан.
тэгээд чинийхээр бол Миланыг муулаад ,Ювэг магтсан байна уу. Хэрвээ иймэрхүү бодол байсан бол би Амауриг дээгүүр оруулж бичих байсан уу, Маннингерийг хэн ч дурдахгүй л байсан. тэгвэл түүнийг би маш дээгүүр бичсэн. Бүр Жижи-г өндөр үнээр зарсан ч болохоор байна гэсэн байгаа. Одоо энүүгээр орчуулгын, хуулаагүй гэдгийг маань харж болох болов уу.

Энд тэнд байгаа юмыг тэр чигээр нь хуулж бичнэ гэдэг чинь тийм ч сайн бичлэг биш болов уу. Тэрэн дээр ердөө ч үнэний оргүй юм хүртэл байдаг шүү дээ. Уг бичих юм дээрээ өөрийн бодлоо, бусад зүйлсийн хамаарлыг харьцуулж, өшөө баяжуулж бичих нь дээр болов уу. Форум нь бусдын бичээгүй юмыг энэ тэндээс хуулж бичихийн нэр биш биз дээ.


За даа юу ч гэхэв. Ядаргаатайм. Сиэнна дээр хийсэн отон гэж хамгийн сүүлийн танай тоглолтыг хэлсийм. Майконы даблын сүүлийн гоол. За чи өөрийн бодол юм бол тэгээд минийхээр ч юм уу тэгээд биччих. Ямар өөрийнхөө багийн сэдэвт бичиж байгаа биш дээ. Энэ хавиарх чиний нэлээд бичлэгүүд шинь чаннэл4 дээр байсан юмс л байдаг санагдсан. Тэр болгоны доор би соурсыг нь хайгаад тавиад байлтай биш. Ронниег муу наймаа гэдгийг бол Можжи манайтай тоглохынхоо өмнө нь хэлсэн болохоос нээх албан ёсны мэдэгдэл биш шүү дээ. Манайхыг Ронниег авч байхаар эхлээд хамгаалагч авах хэрэгтэй байсан гэсэн. Тэгээд ч зуны шилдэг наймаагаар калчио форэвэр билүү фэвэрт 1т, гоолоос намар гаргасанд 5д орсон. Тиймээс чи хамгийн муу наймааг харин ч эсрэгээр нь 5д оруулсан биш байх тийм үү.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby xb » Tue Dec 30, 2008 8:24 pm

Танай багийн 25-р хуудсан дээр чинь танай нэг чинь Можжигийн хэлснийг бичсэн байсан. Темп өндөрсөхөд хоцорно, торгуулийн цохилтоос юм хийж магад гээд л. Тэгсэн байсан болохоор нь, олон оноог ганцаараа авсан болохоор нь амьхандаа түүнээс өмөөрч бичсэн ухаантай юм.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby zizu » Tue Dec 30, 2008 10:36 pm

XB Үнэхээр сайхан бичижээ... :-D
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby Nobun@g@ » Wed Dec 31, 2008 7:27 pm

xb wrote:Танай багийн 25-р хуудсан дээр чинь танай нэг чинь Можжигийн хэлснийг бичсэн байсан. Темп өндөрсөхөд хоцорно, торгуулийн цохилтоос юм хийж магад гээд л. Тэгсэн байсан болохоор нь, олон оноог ганцаараа авсан болохоор нь амьхандаа түүнээс өмөөрч бичсэн ухаантай юм.


Наадхыг чинь би л хаа нэгтээгээс уншаад бичиж байсан юм.

XБ мани чиний бичсэнг ерөөсөө муулаагүй байна. Өөрөө бичсэн бол мундаг л байна. Гоё ч бичиж. Ронниег зүгээр л Миланд олон оноо авчирсан гэхэд л болоом шиг. Заавал Милан шүүгчийн хүчээр хожиж байна гэдгийг энд бичих хэрэг юу байна. Аль ч багт тийм оноо байдаг байхоо. Энэ л маний дургүйг хүргэсэн юм. Mанай багийг тайван орхи ккк. :sup:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Сери А - Шилжилт хөдөлгөөн цуу ярианууд

Postby xb » Wed Dec 31, 2008 9:21 pm

танайхыг оролдоод байсан юм байхгүй л дээ. Зүгээр Ронниег авсан нь танайд сайн болсон гэдгийг багийн чинь зарим тоглолтуудад дээр жишээ авч харуулах гэсийн. Сайн тоглохгүй байгаа багийг тэр л авч явж байна гээд л
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: FaceBook [Linkcheck] and 2 guests