Өнгөрсөн улирлын төгсгөлд Виллэрреал, Спортинг, Рэсинг багууд доод лиги руу унаж........ Дэпортиво, Сэлта Виго, Валладолид багууд сэгундад эхний 3-т орж энэ улирал Ла лигид тоглохоор болсон билээ.........
Дэпортиво-н хувьд 1999-2000 улирал Ла лигид түрүүлж бсан тэд 1991 оноос Ла лигид тоглох болж лигийн хүчтэй өрсөлдөгчийн тоонд ордог /энэ хугацаанд Ла лигид 4 удаа аман хүзүүдсэн, 2 удаа Цомд аваргалсан/ байсан ч 2010-11 улирал доод лиги руу унаж өнгөрсөн улирал Сэгундаг 91 оноогоор тэргүүлж дээд лигид эргэн ирээд бгаа билээ......
Сэлта Виго 2006-07 улиралд доод лигид тоглох болсон бөгөөд 5 улирал Сэгундад тоглоод эргэн ирлээ............ 1990 оны сүүл 2000 оны эхээрх Испанийн хүчирхэг багуудын нэг бсан..........
Валладолид 2 улирал Сэгундад өнгөрөөсний эцэст Ла лигид тоглохоор болсон билээ.......... 1928 онд байгууллагдснаасаа хойш 41 улирал Ла лигид тоглосон баг билээ.....
1-р тойрог........
8 сарын 18
Сэвилл 2 – 1 Гэтафэ
Андалузын баг талбайдаа Гэтафэг Фазио, Нэгрэдо нарын гоолоор буулган авлаа...........
Сэлта Виго 0 – 1 Малага
Лигийн шинэ цэргүүдийг хямралд өртөөд байгаа Малага 16 настай Фабрис Олинга-н ачаар талбайд нь буулган авлаа....... Олинга сэлгээгээр орж ирээд 84 минутанд гоолдсноор Ла лигийн хамгийн залуу гоолдогч боллоо......... 16 нас 3 сар 6 хоногтойдоо.........
![Image](http://l.yimg.com/bt/api/res/1.2/vMJZhJs1_yWmX.Ufoan55g--/YXBwaWQ9eW5ld3M7Zmk9aW5zZXQ7aD0zNjI7cT04NTt3PTUxMg--/http://media.zenfs.com/en_ZA/News/AFP/photo_1345494347242-1-0.jpg)
Маяорка 2 – 1 Эспаниол
25 настай Израйлийн шигшээгийн довтлогч Томэр Хэмэд даблдаж багтаа хожил авчирлаа....... энэ зун шар шумбагчдыг орхиж Эспаниолд ирсэн 22 настай Гана довтлогч Мубарак дэбутдээ гоолдсон ч баг нь хожигдлоо......
8 сарын 19
Лэвантэ 1 – 1 Атлетико
Тоглолтын 5 минутанд эзэн багийн Эл Зар гоолдож эзэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч 22 минутанд Атлетико-н Арда Туран-н гайхалтай холын цохилт гоол болсноор 1-1............
Барса 5 – 1 Сосидад
Каталончууд шинэ улирлаа гайхалтай эхлүүлж бна......... тоглолтын 4 минутанд Шави-н цохисон булангийн цохилтыг хаалганы урдаас багийн ахлагч Пуёол гайхалтай мөргөж 1-0........ гэтэл 5 минутын дараагаар Сосидад-н Гонзало Кастро гоолдож тоог тэнцүүлэв.......... тун удалгүй Мэсси 16 дотроос 3 ч тоглогчийн дундаас зүүн хөлөөр цохин гоол...... 2-1.......
16 минутанд Тэлло-н дамжуулалтаар Мэсси дахин гоолдлоо....... 3-1............ 1-р үе дуусахын өмнөхөн Тэлло-н зүүнээс өгсөн дамжуулалтыг Пэдро гоолдож 4-1.......... 2-р үеийн төгсгөлд өнгөрсөн оны 12 сараас хойш гэмтлээс болж тоглоогүй байсан Вилла сэлгээгээр гарч ирж гоолдлоо............ 5-1...........
Реал 1 – 1 Валэнсия
Эзэн хааны баг талбайдаа Валэнсиятай 1-1-р тэнцлээ.......... 10 минутанд эзэн багийн довтлогч Хугайн гоолдсон ч 42 минутанд Валэнсия-н Жонас мөргөж гоолдсноор тэнцүүлж чадлаа........ 2-р үед гоол орсонгүй.........
Билбао 3 – 5 Бэтис
Энэ тойргийн шилдэг тоглолт....... баскууд талбайдаа Бэтисд 5-3-р хожигдлоо........... эхний үед л Бэтис-н Рубэн Кастро /7/, Молина /26/, Бэнат /31/ нар гоолдож 3-0 болгож талбайн эздийг хүнд байдалд оруулсан........ гэсэн ч 2-р үе эхлээл Баскууд гайхалтай тоглож Оскар дэ Маркос /47/, Сан Хосэ /67, 76/ нар гоолдож тоог тэнцүүлсэн ч......... 80 минутанд Бэтис-н Позуэло, 6 минутын дараагаар Молина нар гоолдсноор 5-3....... Бэтис яллаа.........
8 сарын 20
Дэпортиво 2 – 0 Осасуна
Шинэ цэргүүд ялалтаар улирлыг эхлүүллээ.......... 53 минутанд Рики эхний гоолыг хийсэн бол цаг дуусах мөчид энэ зун Бэнфика-с зээлээр ирсэн Нэлсон Оливэра гоолдож тоог нэмлээ...........
Раёо Валлэкано 1 – 0 Гранада
Үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн 4 дахь минутанд эзэн багийн Трашоррас-н цохисон гайхалтай фрий кик багтаа ялалт авчирлаа............
Зарагоза 0 – 1 Валладолид
Зарагоза талбайдаа лигийн шинэ цэргүүдэд ялагдлаа........ 45 минутанд өмнө нь Зарагозад тоглож байсан Оскар Гонзалэз хуучин багийнхаа хаалганд гоолджээ............