ТББ-ын груптээ элсэнэ үү.

ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby *R9* » Tue Jan 24, 2012 12:33 pm

“Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрэм
Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл
1.1 “Спортын цонх-ТББ”. Байгууллагын албан ёсны нэр нь “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллага байх ба Спортын цонх гэж товчлон нэрлэж болно.
1.2 Спортын цонх-ТББ нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байна.
1.3 “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрмийг баталсан 2011 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан өдөр гэж тооцно.
1.4 “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын албан ёсны хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот,
Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө
Монголын Үндэсний Олимпийн Хорооны байр, 402 тоот өрөө
Утас: 345456
Факс: 331844
Хоёрдугаар зүйл. Хуулийн үндэслэл болон хуулийн этгээдийн эрх
2.1 Спортын цонх-ТББ нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаа явуулна.
2.2 Спортын цонх-ТББ нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна. Спорт цонх нь өөрийн хэвлэлтэй байж болно.
Гуравдугаар зүйл. Үйл ажиллагааны зорилго, зорилт, зарчим
3.1 Спортын цонх-ТББ нь бүх спортын үйл явдлыг цаг алдалгүй үнэн бодитоогоор олон нийтэд хүргэх, спортыг сурталчилах зорилгоор ажиллана.

3.2 Спортын цонх-ТББ-ын зорилтууд:
3.2.1 “Спортын цонх” онлайн хэлэлцүүлгийг http://www.sportnews.mn/forum хаягаар явуулж, спорт сонирхогчдыг чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх боломжийг бүрдүүлэх
3.2.2 Спортын багийн хөгжөөн дэмжигчдийн холбооны үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах;
3.2.3 Спорт сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан, наадам зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах;
3.2.4 “Спортын цонх” сэтгүүлийг эрхлэн гаргах.
3.2.5 Зорилгод нийцсэн бусад үйл ажиллагаа.

3.3 Спортын цонх-ТББ-ын зарчим:
3.3.1 Төрийн бус байгууллагын бүхий л үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байна.
3.3.2 Төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад жил бүр хүргүүлж байна.
3.3.3 Төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардагдах өөрийн өмчлөлийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгөтэй байна.
Дөрөвдүгээр зүйл. Спортын цонх-ТББ бүтэц, албан тушаалтны нэр томъёо
4.1 Бүх гишүүдийн чуулган нь эрх барих дээд зөвлөл байна.
4.2 Удирдах зөвлөл нь шийдвэр гаргах дээд зөвлөл байна.
4.3 Удирдах зөвлөлийн дарга гэдэгт удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрхтэй даргыг.
4.4 Удирдах зөвлөлийн дэд дарга гэдэгт удирдах зөвлөлийн даргад туслах болон орлох үүрэгтэй гишүүнийг.
4.5 Удирдах зөвлөлийн гишүүн гэдэгт удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох сонгуульт гишүүнийг.
4.6 Удирдах зөвлөлийн хороо гэдэгт удирдах зөвлөлийн байнгын ажлын хэсгийг.
4.7 Гүйцэтгэх захиргаа гэдэгт өдөр тутмын үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа ажлын албыг.
4.8 Спортын цонх-ТББ-ын гишүүн гэдэг нь саналын эрхтэй, байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрсөн этгээдийг хэлнэ.
Тавдугаар зүйл. Спортын цонх-ТББ-ын гишүүн
5.1. Спортын цонх-ТББ-ын гишүүд нь Спортын цонх-ТББ-ын дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дураар элссэн байна.
5.2. Спортын цонх-ТББ-ын гишүүд нь үүргийнхээ дагуу гүйцэтгэсэн ажлынхаа төлөө ямар нэгэн цалин хөлс авахгүй.
5.3. Спартын цонхын гишүүнээс татгалзах, чөлөөлөх, түтгэлзүүлэх.
5.3.1. Спартын цонхын гишүүн нь өөрийн хүсэлтээр татгалзах, чөлөөлөх, түтгэлзэж болно.
5.3.2. Спортын цонх-ТББ-ын дүрмийг зөрчсөн тохиолдолд хяналтын хорооны шийдвэрийн дагуу гишүүнээс чөлөөлөх болон түтгэлзүүлнэ.
5.4. Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргүүлэн элсүүлэх.
5.4.1. Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргэн элсэхийг хүссэн өргөдөл, нэмэлт төлбөр 50000 төгрөг/тавин мянган төгрөг/ буюу 50 ам.доллар /тавин ам.доллар/-ыг төлсөн баримтыг хяналтын хороонд хүргүүлнэ.
5.4.2. Хяналтын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргүүлэн элсүүлнэ.


Зургаадугаар зүйл. Бүх гишүүдийн чуулган
6.1. Бүх гишүүдийн чуулган нь эрх барих дээд зөвлөл байна. Чуулган нь 2 жил тутамд нэг удаа хуралдана.
6.2. Бүх гишүүдийн чуулганыг хуралдуулах хугацааг 1 сараас доошгүй хугацааны өмнө сонгуулийн хорооноос зарлана.
6.3. Бүх гишүүдийн чуулганд дүрмийн 5.1 -д заасан гишүүн оролцоно.
6.4. Чуулганд нийт гишүүдийн 1/3-ээс доошгүй хувь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. Сонгуулиас бусад шийдвэрийг хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар гаргана.
6.5. Чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
6.5.1 Үйл ажиллагааны тайлан, хянан шалгах зөвлөлийн тайлан;
6.5.2 Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
6.5.3 Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
6.5.4 Гишүүдийг батламжлах;
6.5.5 Бусад асуудал
6.6. Спортын цонх-ТББ-ын гишүүн Удирдах зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлнэ.
6.7. Удирдах зөвлөлийн гишүүдийг нууц санал хураалтаар явуулна. Удирдах зөвлөлийн гишүүд нэг бүрдээр санал хураалтыг явуулах ба нийт саналын 50-иас дээш хувийг авсан 7 гишүүнийг сонгогдсонд тооцогдоно.
6.8. Нийт гишүүдийн 2/3-ээс доошгүй хувь нь санал гаргасан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулж болно.
Долоодугаар зүйл. Удирдах зөвлөл
7.1 Удирдах зөвлөл нь Спортын цонх-ТББ-ыг бодлогын удирдлагаар ханган ажиллах сайн дурын сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.
7.2. Спортын цонх-ТББ-ын гишүүн нь тухайн гишүүн байгууллагын сонгуульт ажил, үүргээс огцрох эсвэл татгалзах тохиолдолд гишүүнээс шууд чөлөөлөгдсөнд тооцогдоно.
7.3. Удирдах зөвлөл нь өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтлана.
7.4 Удирдах зөвлөлийн гишүүний тоо долоо байна.
7.5 Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр 2 жилийн хугацаатай сонгогдох ба нэг гишүүн хэдэн ч удаа улиран сонгогдож болно.
7.6 Сонгуулийн хорооны санал болгосноор удирдах зөвлөлийн шинэ гишүүнийг чуулганаар, олонхийн саналаар батлан сонгоно.
7.7 Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргыг удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
7.8 Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргын сонгуульт хугацаа 2 жил үргэлжлэх ба нэг удаа улируулан сонгож болно.
7.9 Удирдах зөвлөл дараахь ажил үүргийг гүйцэтгэнэ.
7.9.1 Удирдах зөвлалийн дүрмийг хэлэлцэн баталж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах;
7.9.2 Удирдах зөвлөлийн дотоод журмыг тогтоож, удирдлага зохион байгуулалтаар хангах;
7.9.3 Удирдах зөвлөлийн тэргүүнийг сонгох ба гүйцэтгэх захирлыг томилох чөлөөлөх;
7.9.4 Спортын цонх-ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх;
7.9.5 Спортын цонх-ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;
7.9.6 Спортын цонх-ТББ-ын жилийн төвлөгөө, төсөв батлах;
7.9.7 Спортын цонх-ТББ-ын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
7.9.8 Спортын цонх-ТББ-ын өөрчлөн байгуулах, татан буулгах;
7.9.9 Спортын цонх-ТББ-ын Бусад асуудал;
Наймдугаар зүйл. Удирдах зөвлөлийн хурал
8.1 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
8.2 Удирдах зөвлөлийн хурал ээлжит ба ээлжит бус байна.
8.3 Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг хагас жилд нэг удаа хуралдуулна. Ээлжит хурлын хугацаа байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
8.4 Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3 –ний хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно.
8.5 Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж, хурал болохоос 14-21 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ. Хурал болохоос өмнө удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
8.6 Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хүчинтэй гэж үзнэ.
8.7 Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Санал тэнцсэн тохиолдолд удирдах зөвлөлийн дарга эцсийн шийдвэрийг гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр хурлаас гарсан хамтын шийдвэр тул цөөнх болсон гишүүд түүнийг дагаж мөрдөнө. Удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын 1 эрхтэй байна.
8.8 Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргыг Удирдах зөвлөлийн хурлаас томилно.
8.9 Хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөнө. Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
Есдүгээр зүйл. Гишүүдийн салбар хороод
9.1 Хороод. Спортын цонх-ТББ-ын үйл ажиллагаа салбар хороодоор хэрэгжинэ. Спортын цонх-ТББ-ын гишүүд салбар хороодод хуваагдан ажиллана. Дараахь хороод ажиллана.
9.2 Сонгуулийн хороо. Шинээр элсэх гишүүнийг судлаж удирдах зөвлөлд санал оруулах, шинэ гишүүнд чиг баримжаа олгох болон идэвхи муутай удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх санал боловсруулж удирдах зөвлөлд оруулах үүрэгтэй. Мөн бүх гишүүдийн хурлын товыг зарлана.
9.3 Хяналтын хороо. Спортын цонх-ТББ-ын санхүүгийн үйл ажиллагааг хяналт хийж, хяналтын тайланг удирдах зөвлөлд танилцуулна.
9.4 Санхүүгийн хороо. Санхүүгийн хороо нь Спортын цонх-ТББ-ын санхүүгийн ба хөрөнгө босгох ажлыг бодлогын удирдлагаар хангах, санхүүгийн хяналт тавих үүргийг хүлээн ажиллана.
9.5 Бусад хороо. Удирдах зөвлөл ажлын ачааллаасаа шалтгаалж бусад салбар хороог байгуулж болно.
9.6 Хороог зохион байгуулах. Хороодын ахлагчид хорооны ажлын журам, зохион байгуулалт, уулзах хуваарийг боловсруулж удирдах зөвлөлийн даргаар батлуулна.
Аравдугаар зүйл. Удирдах зөвлөлийн албан тушаалтнууд
10.1 Удирдах зөвлөлийн албан тушаалтанд удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, салбар хороодын ахлагч нар болон хурлын нарийн бичгийн дарга хамаарна.
10.2 Удирдах зөвлөлийн даргын эрх үүрэг
10.2.1 Удирдах зөвлөлийн дарга Спортын цонх-ТББ-ыг гадаад, дотоодод төлөөлнө;
10.2.2 Удирдах зөвлөлийн хороодыг байгуулж, ахлагчдыг томилно;
10.2.3 Удирдах зөвлөлийн хурлыг даргалж, санал тэнцсэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргана;
10.2.4 Удирдах зөвлөл ба гүйцэтгэх захиргааны хоорондын ажлын уялдааг хангана;
10.2.5 Гүйцэтгэх захирал ба удирдах зөвлөлийн даргын хамтын манлайллыг хөгжүүлнэ;
10.2.6 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийг идэвхижүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
10.3 Удирдах зөвлөлийн дэд даргын үүрэг. Удирдах зөвлөлийн дэд дарга хурлын даргад туслах болон даргыг эзгүйд хурлыг удирдах үүрэгтэй.
10.4 Салбар хороодын ахлагчдын үүрэг. Хороодын гишүүдийг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө болон журмыг боловсруулах үүрэг хүлээнэ. Өөрийн хороодоор дамжуулж удирдах зөвлөлийн үйл ажиллагааг хөгжүүлнэ.
10.5 Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг. Нарийн бичгийн дарга хурлыг зохион байгуулахад даргад туслах болон хурлын тэмдэглэлийг хөтлөх үүрэгтэй. Нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн дарга томилно.
Арван нэгдүгээр зүйл. Удирдах зөвлөлийн сонирхлын зөрчил
11.1 Сонирхлын зөрчилд үл автан шийдвэр гаргах. Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг дэд дарга даргална.
Арван хоёрдугаар зүйл. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх ба татгалзуулах
12.1 Чөлөөлөх журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн гишүүн хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
12.2 Татгалзуулах журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүн нь ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд сонгуулийн хорооны санал оруулснаар удирдах идэвх сул удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар халах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
12.3 Татгалзуулах шалтгаан. Удирдах зөвлөлийн хурлыг нэг жилд гурваас илүү тасалсан, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд автагдсан ба гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бол удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг татгалзуулах шалтгаан болно.
Арван гуравдугаар зүйл. Гүйцэтгэх захиргаа ба гүйцэтгэх захирал
13.1 Гүйцэтгэх захиргаа нь удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны ажилтнаас бүрдсэн ажлын алба мөн. Гүйцэтгэх захирлын албан үүргийг Удирдах зөвлөлийн гишүүн давхар эрхэлж болно.
13.2 Гүйцэтгэх захиргааг гүйцэтгэх захирал удирдана. Гүйцэтгэх захирлын эрх үүрэг:
13.2.1 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд Спортын цонх-ТББ-ыг төлөөлөх;
13.2.2 Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.2.3 Спортын цонх-ТББ-ын нэрийн өмнөөс холбогдох байгууллагатай гэрээ хэлцэл байгуулж ажиллах;
13.2.4 Спортын цонх-ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах;
13.2.5 Спортын цонх-ТББ-ын тухайн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жил бүр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох төрийн байгууллагад тайлангаа явуулна;
13.2.6 Гүйцэтгэх захиргааны хүний нөөцийг бүрдүүлэх, удирдах, үнэлэх, чөлөөлөх;
13.2.7 Сайн дурынхан болон олон нийттэй ажиллах;
13.2.8 Удирдах зөвлөлийг мэдээллээр хангах;

13.3 Гүйцэтгэх захирлын бусад ажил үүргийг гэрээнд зааж болно.
Арван дөрөвдүгээр зүйл. Санхүүгийн асуудлууд
14.1 Спортын цонх-ТББ дараахь орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна.
14.1.1 Дүрэмд заасан үйл ажиллагаанаас олсон орлого;
14.1.2 Зорилгын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
14.1.3 Хөрөнгө босгож олсон хандив, бэлэг, тусламж;
14.1.4 Төрийн тэтгэлэгт хөтөлбөр, төслүүд;
14.1.5 Гадаад дотоодын санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэгт төслүүд;
14.1.6 Хууль тогтоомжийн хүрээнд олсон бусад эх үүсвэр;
14.1.7 Гишүүдийн хураамж. Жилд 20000 төгрөг буюу хорин мянган төгрөг (20 ам.доллар буюу хорин ам.доллар) байна. Гишүүд хураамжаа тухайн жилдээ багтаан төлсөн байна.
14.1.8 Бусад орлого
14.2 Спортын цонх-ТББ-ын олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулна.
14.3 Спортын цонх-ТББ нь төрийн бус байгууллагын хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хуульд хориглосон зориулалтаар хандив хэнд ч үл өгнө.
14.4 Удирдах зөвлөлийн дарга ба гишүүн, гүйцэтгэх захирал ажилтны хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
14.5 Спортын цонх-ТББ-ын санхүүгийн үйл ажиллагааг санхүүгийн хороо хянаж шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт оруулах шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.
14.6 Санхүүгийн жил. Спортын цонх-ТББ-ын санхүүгийн жил 1 сарын 1-ээс эхэлж 12 сарын 31- нд дуусгавар болно.
14.7 Санхүүгийн тайлан тэнцлийг зохих хууль журмын дагуу гаргаж дараа оны 2 дугаар сарын 15 дотор татварын албанд тайлагнана.
Арван тавдугаар зүйл. Байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай
15.1 Спортын цонх-ТББ эрхэм зорилгоо хэрэгжүүлж дууссан гэж үзвэл удирдах зөвлөлийн шийдвэрээр Спортын цонх-ТББ-ыг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах буюу татан буулгаж болно.
15.2 Спортын цонх-ТББ татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг түүний гишүүд, үүсгэн байгуулагчид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад, болон аливаа этгээдэд хуваарилан олгохыг хориглоно.
15.3 Татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг эсхүл хэд хэдэн төрийн бус байгууллагад шилжүүлэх, ийм этгээд байхгүй тохиолдолд дүрмэнд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар шийдвэрлэнэ.
Арван зургаадугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
16.1 Удирдах зөвлөлийн олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг удирдах зөвлөлийн гишүүн боловсруулж, нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр батласнаар хүчин төгөлдөр болно.
16.2 Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Хууль зүйн яаманд 30 хоногийн дотор явуулах ажлыг гүйцэтгэх захирал хариуцна.



------------------------------------------ о 0 о ------------------------------------------
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм

Postby *R9* » Tue Jan 24, 2012 12:42 pm

“Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрмийн 14.1.7-д заасны дагуу гишүүний хураамжийг Хаан банкны 5003303824 дансанд хийхийг хүсье.

Гишүүний хураамж хийгдсэнээр 2012 онд болох тэмцээн уралдаан болон бусад арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлт эдлэх нөхцөл бүрдэх болно.


Жич: Дансанд хураамжаа төлөхдөө өөрийн овог, нэр болон форумын нэрээ заавал бичсэн байна.

Форумын өвлийн салхидалт хамаарахгүй болно. Түүнээс хойш болох бүх арга хэмжээнд хамаарагдана.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм

Postby *R9* » Tue Jan 24, 2012 12:48 pm

“Спортын цонх-ТББ”-ын гишүүд:

Хосоо - Админ
*R9*
Түвшинбаяр - MJ
ИДЭРЭЭ 22
Last edited by *R9* on Thu Feb 02, 2012 1:34 pm, edited 2 times in total.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм

Postby *R9* » Tue Jan 24, 2012 2:43 pm

Энэ жилд хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагаа.
• Цасны баяр
• Спортын цонх ТББ-ын гишүүд хоорондын "Сүпер цом"
• Спортын цонх ТББ-ын гишүүд хоорондын "Лигийн тэмцээн"
• Салхидалт/Хавар, намар/
• Спортын цонх ТББ-ын гишүүд хоорондын "Сагсны тэмцээн /лиги, цом/"
• Шинэ жил


Ирэх жилээс нэмж хийх ажил, чадвал энэ жил хийх.
• Спортын цонх ТББ-ын гишүүд хоорондын "футзалын цомын тэмцээн"
• “Tax party”
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм

Postby Realist » Tue Jan 24, 2012 5:11 pm

Тэмцээн дээр бол тодорхой хэмжээний шалгуур тавина штдээ.
Энэ гишүүний жилийн хураамж бол форум одоо олон жил болж байна, гишүүд нь бүгд нэг хамт олон болсон, энэ коллективоо л илүү өргөжүүлэх идэвхжүүлэх арга хэрэгсэл нь гэж ойлгож хүлээж авах хэрэгтэй шүү.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм

Postby *R9* » Tue Jan 24, 2012 6:46 pm

Хэдэн тодруулга хийе.

1. ТББ байгуулах хурал болоод тэндээсээ УЗ-ыг баталсан юм. Энэ хуралд ихэнх админууд оролцсон. Энэ дүрмийг бүгд хуралдаад шийдвэрлэсэн.

2. Мэдээж ТББ-аа бүртгүүлэлгүй яахав.

3. Форум бол ТББ-ын өмч мөн болно.

4. Спортын цонх ТББ-ын гишүүн бус форумын гишүүн зохион байгуулж байгаа тэмцээнд орох эрхгүй юм. Мэдээж форумаасаа мэдээллээ аваад, бусаддаа мэдээллээ түгээгээд, санал, шүүмжлэлээ бичээд явалгүй яахав. Мөн ямар нэг арга хэмжээнд хөнгөлөлт энэ тэр эдлэх боломж нь Спортын цонх ТББ-ын гишүүдээс маш бага байх юм.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм

Postby *R9* » Wed Jan 25, 2012 9:28 am

Удирдах зөвлөлийн гишүүд:

Хосоо админ
Номер 10 админ
Мэндээ админ
Бибби админ
Наска
Марко
*r9*
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм

Postby *R9* » Sun Mar 25, 2012 8:56 pm

Ойрд ямар ч завгүй байлаа.

Манай шинээр элссэн ТББ-ын гишүүд:

1. Хосоо - Админ
2. *R9*
3. DJ_Tuvshin
4. ИДЭРЭЭ 22
5. Kro
6. Батбаяр
7. Suldees
8. BaLuunz
9. Zorigtsaihan
10. Boogii8738
11. Чуугий
12. Cule
13. Yago
14. Чинзо
15. Saiza
16. Rednaska
17. Koko
18. Халиун
19. Bibby
20. .boldoo.
21. Realist
22. BTR
23. Билгүүдэй
24. Г.Баяраа/Админ/
25. Focus_mn
26. BECKS
27. mn_rocisky
28. BJCORP
29. РЕД ЧИЛИ??
30. QTTO??
31. Goalmn
32.[AMATORY]
33. JOOGS
34. xywin??
35. ОРГИЛ ???
36. POPUZ_LYON САЭБА_РЁО
37. М.РАЛДИЙЖАМЦ???
38. ХАШ-ЭРДЭНЭ-С
39. TJ
40. FINALIST
41. ОRTIZ
42. MOZA
43. BAYARKHUU???
44. RICARDOKAKA
45. oxgetr
46. МӨНХТУЛГА???
47. TDI
48. ТРО
49. Баярхvv
50. MEESH
51. ADIDAVKA
52. KHISHGEE EVERTON
53. М.БАЯСАА???
54. Chelseafc.mn
55. ТЭГШЗАЯА
56. БУУЧИН Н.НИНЖИН ???
57. SARAUL
58. АВАРГА
59. J@X
60. ЭНХБАЯРЫН БАЯРБАТ???
61. MUNGUU
62. MARCO
63. МӨНХДЭЛГЭР??
64. jo_amka
65. mig28
66. TUNBAA
67. ТӨРБАДРАХ ???
68. MJ
69. ОРГИЛ ТӨГСБИЛЭГ???
70. Tsenguun TS???

Одоогийн байдлаар бүртгүүлсэн гишүүд. Нэрээ нэг шалгачихаарай. Ялангуяа тэр асуултын дэмдэг тавьсан хүсүүс надад тодруулж өгөхийг хүсье.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм

Postby *R9* » Sat May 05, 2012 2:45 pm

ТББ-ын гишүүд:

1. Хосоо - Админ
2. *R9*
3. DJ_Tuvshin
4. ИДЭРЭЭ 22
5. Kro
6. Батбаяр
7. Suldees
8. BaLuunz
9. Zorigtsaihan
10. Boogii8738
11. Чуугий
12. Cule
13. Yago
14. Чинзо
15. Saiza
16. Rednaska
17. Koko
18. Халиун
19. Bibby
20. .boldoo.
21. Realist
22. BTR
23. Билгүүдэй
24. Г.Баяраа/Админ/
25. Focus_mn
26. BECKS
27. mn_rocisky
28. BJCORP
29. Redchili
30. QTTO
31. Goalmn
32.[AMATORY]
33. JOOGS
34. xywin???
35. Оргил
36. POPUZ_LYON
37. РАЛДИЙ
38. Хашаа
39. TJ
40. FINALIST
41. ОRTIZ
42. MOZA
43. BAYARKHUU
44. RICARDOKAKA
45. oxgetr
46. Messi_10
47. TDI
48. ТРО
49. Hero.lio
50. MEESH
51. ADIDAVKA
52. KHISHGEE EVERTON
53. MBayasaa
54. Chelseafc.mn
55. ТЭГШЗАЯА
56. Буучин
57. SARAUL
58. АВАРГА
59. J@X
60. Ябра
61. MUNGUU
62. MARCO
63. my.agapimu
64. jo_amka
65. mig28
66. TUNBAA
67. Төрналдо
68. MJ
69. Tery
70. Tsenguun.TS
71. tamiraa ???
72. CHEGEVARA
73. Сүүгий
74. TOBA
75. Анхжаргал
76. Suuri
77. Kenzo
78. bayara07
79. САЭБА_РЁО
80. Эрдэ
81. Maslo
--------
82. Зиго
83. khulgee
84. Sanjaa
85. Fond
86. Хашка
87. Shinoda
88. Batka
89. Цоомоо
90. Каyo /Яago биш Кайёо байсан юм байна. Би Yago гэчихсэн байтал Яаго байх гэж Г.Баяраа хэлэхээр нь зассан юм./
91. MrO
92. Erdene_b7
93. Тони
94. Амартүмэн
95. My Love
96. SuperZolo
97. robinhood
98. Бадруул
99. Адмирал
100. Тристан
101. Borguush
102. Nio
103. dayanhaan
104. the kop_b_none
105. Батуна
Одоогийн байдлаар бүртгүүлсэн гишүүд. Нэрээ нэг шалгачихаарай. Ялангуяа тэр асуултын дэмдэг тавьсан хүсүүс надад тодруулж өгөхийг хүсье.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм, Гишүүд

Postby Realist » Mon May 07, 2012 9:18 pm

Бүтэн сайны өглөө 8-ын үед байхаа надад 20 мянгаа өгдөг чинь хэн байлаа? Мартсанд уучлаарай, нэрийг нь бичүүлэлгүйгээр Санжаад хураалгасан байгаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм, Гишүүд

Postby Bibby » Thu May 10, 2012 4:37 pm

ТББ-н гишүүн болсон гишүүд энэ групт нэгдэх хүсэлтээ илгээнүү, Санжаа хураамжаа өгсөн эсэхээс хамаарч зөвшөөрөл олгоно.

User Control Panel - руугаа ороод зүүн гар талд бгаа менюнээс Usergroups-рүү орж групт элсэх хүсэлтээ илгээнэ.

http://sportnews.mn/forum/memberlist.ph ... roup&g=853
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм, Гишүүд- Гишүүд груптээ элсэ

Postby *R9* » Thu May 10, 2012 7:51 pm

ТББ-ын гишүүд:

1. Хосоо - Админ
2. *R9* - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=125
3. DJ_Tuvshin - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=2835
4. ИДЭРЭЭ 22 - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=4949
5. Kro - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=2895
6. Батбаяр - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=1788
7. Suldees - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=557
8. BaLuunz - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=752
9. Zorigtsaihan
10. Boogii8733
11. Чуугий - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=2055
12. Cule - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=4932
13. Yago
14. Чинзо - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=775
15. Saiza - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=4851
16. Rednaska - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=370
17. Koko
18. Халиун
19. Bibby - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... rofile&u=6
20. .boldoo. - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=257
21. Realist
22. BTR
23. Билгүүдэй - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=5447
24. Г.Баяраа/Админ/ - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=1233
25. Focus_mn - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=5467
26. BECKS - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=3550
27. mn_rocisky
28. BJCORP - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=608
29. Redchili
30. QTTO
31. Goalmn
32.[AMATORY] - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=436
33. JOOGS
34. xywin???
35. Оргил - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=4799
36. POPUZ_LYON - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=5586
37. РАЛДИЙ - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=3125
38. Хашаа
39. TJ
40. FINALIST - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=4499
41. ОRTIZ
42. MOZA - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=3060
43. BAYARKHUU
44. RICARDOKAKA - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=5681
45. oxgetr - oxgetr
46. Messi_10
47. TDI
48. TRo... - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=6233
49. Hero.lio
50. MEESH
51. ADIDAVKA
52. KHISHGEE EVERTON
53. MBayasaa
54. Chelseafc.mn - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=5271
55. Тэгшзаяа - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=2086
56. Буучин - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=5613
57. SARAUL
58. АВАРГА - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=775
59. J@X - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=3707
60. Ябра
61. MUNGUU
62. MARCO
63. my.agapimu
64. jo_amka - memberlist.php?mode=viewprofile&u=5245
65. mig28 - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=4832
66. TUNBAA
67. Төрналдо
68. MJ - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=2614
69. Tery
70. TsenguunTS - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=5164
71. tamiraa
72. CHEGEVARA
73. Сүүгий - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=502
74. TOBA
75. Анхжаргал - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=5562
76. Suuri
77. Kenzo
78. bayara07
79. САЭБА_РЁО
80. Эрдэ - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=1113
81. Maslo
--------
82. Зиго - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=281
83. khulgee
84. Sanjaa
85. Fond - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=5680
86. Хашка
87. Shinoda
88. Batka
89. Цоомоо
90. Яago
91. MrO
92. Erdene_b7
93. Тони - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=5870
94. Амартүмэн
95. My Love
96. SuperZolo
97. robinhood - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=6170
98. Бадруул - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=2516
99. Адмирал - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=1038
100. Тристан - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... file&u=681
101. Borguush - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=5252
102. Nio
103. dayanhaan
104. the kop_b_none
105. Батуна
106. XXXman - хэн бэ? :ногоон:
107. cali4niabat
108. mr_linosh - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=2570
109. ENKUNA - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=1225
110. Соёлоо
111. Батгэрэл - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=1054
112. mgt-mngl - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=6077
113. Rooney - memberlist.php?mode=viewprofile&u=1067
114. Archangel
115. Captain
116. ----
117. maRS_mN
118. Chingun
119. ЭРДЭНЭБААТАР????
120. Future - Сагсны тэмцээн дээр өгсөн байна.
121. Өсөхбаяр - http://sportnews.mn/forum/memberlist.ph ... ile&u=6426
122. Бат-Оргил
123. Жал
124. o_baatar316
125. Orangeman
126. Терра
127. Аагий
128. hotspur
129. Ganbi
130. Sanchirb
131. affictor
132. FCB
133. O_BAATAR316
144. Генерал
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby *R9* » Sun May 13, 2012 4:51 pm

Энэ тойргоос эхлэн ТББ гишүүн шинээр болж буй хүн нэг тоглолт өнжөөд тоглох болсоныг мэдэгдий.

Хэрэв ТББ-ын гишүүн бус хүнийг тоглуулсан багийг 5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах болно.

Их Спортын цонх ТББ
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby *R9* » Mon May 14, 2012 5:41 pm

Shaggy wrote:Энэ мөнгий нь яаж өгөөд байгааг тайлбарлах хүн байна уу


“Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрмийн 14.1.7-д заасны дагуу гишүүний хураамжийг Хаан банкны 5003303824 дансанд хийхийг хүсье.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby *R9* » Mon May 14, 2012 8:52 pm

madrid@spurs : Сагсны мөнгө тушаан баримтыг үзлээ байхгүй байна. Би дараагийн тэмцээн дээр аваад очно. Тэгэхэд тулгахад болно.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby *R9* » Mon May 14, 2012 10:16 pm

Wazza: гишүүн 20000 төгрөг тушаагаагүй байна. Энийг нэг шалгаад хариу мэдэгдэнэ үү!!!
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby Тэгшээ » Mon May 21, 2012 6:02 pm

Image

яаж хүсэлт явуулхаа мэдэхгүй бх шиг бна лээ олон хүн. надруу 3н пм ирсэн.

тэр улаанаар /Спортын Цонх ТББ-н гишүүд гэж байгаа/ тодруулсан дээрээ дараад submit гээл болоо.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby borts » Fri Jun 08, 2012 4:02 pm

*R9* wrote:
borts wrote:
*R9* wrote:Энэ тойргоос эхлэн ТББ гишүүн шинээр болж буй хүн нэг тоглолт өнжөөд тоглох болсоныг мэдэгдий.

Хэрэв ТББ-ын гишүүн бус хүнийг тоглуулсан багийг 5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах болно.

Их Спортын цонх ТББ

би төлсөн орсон эсэхээ яаж мэдэх вэ


Хэзээ төлсөн бэ? яг одоогоор бол орж ирээгүй байна.

одоо орсон бнуууууу мэдээд өгөөч
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby Gunner6 » Fri Jun 22, 2012 6:20 pm

2012 оны 06,18 нд 20 мянгаа дансаар шилжүүлсэн
Gunner6 гэхийг GYNNIR6 гээд банкны ажилтан нь буруу бичсэн байналээ
Орсон эсэхийг шалгаж өгнө үү
Once Gun Have Worked No One Can't Stop It
SIE SIND CHAMPIONS
Gunner6
Буучин
Буучин
 
Posts: 630
Joined: Thu Aug 18, 2011 3:26 pm
Location: Ulaanbaatar

Re: ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby Archangel » Sat Aug 04, 2012 8:01 pm

Postiga gishuunii tulburiig hiiv
I am not a man, I am CANTONA
User avatar
Archangel
ReTards
 
Posts: 1093
Joined: Fri Dec 02, 2005 8:52 pm

Re: ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby BLGN » Wed Aug 08, 2012 4:16 am

Би сая 6 сарын сүүлээр Монголд очихдоо өгсөн шүү нээрээ.Бүр таг мартсан байна.Шалгаж үзээд намайг элсүүлээрэй. :ногоон:
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby LeBe » Tue Aug 28, 2012 12:29 pm

Сайн байна уу? би ТББ-д элсэх гэсэн юумаа. Төлбөрийг яаж шилжүүлэх вэ? баярлалаа
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм

Postby Г.Баяраа » Tue Aug 28, 2012 12:41 pm

*R9* wrote:“Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрмийн 14.1.7-д заасны дагуу гишүүний хураамжийг Хаан банкны 5003303824 дансанд хийхийг хүсье.

Гишүүний хураамж хийгдсэнээр 2012 онд болох тэмцээн уралдаан болон бусад арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлт эдлэх нөхцөл бүрдэх болно.


Жич: Дансанд хураамжаа төлөхдөө өөрийн овог, нэр болон форумын нэрээ заавал бичсэн байна.

Форумын өвлийн салхидалт хамаарахгүй болно. Түүнээс хойш болох бүх арга хэмжээнд хамаарагдана.

LeBe wrote:Сайн байна уу? би ТББ-д элсэх гэсэн юумаа. Төлбөрийг яаж шилжүүлэх вэ? баярлалаа
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ТББ-ын груптээ элсэнэ үү.

Postby sanchirb » Tue Aug 28, 2012 12:49 pm

Би гишүүн болсон биздээ? нэг нягтлаад өгөөч ?
"REAL MADRID IS BACK
ITS TIME TO RULE ONCE AND FOR ALL
BOW DOWN ALL YOU LIL INFANTS"
User avatar
sanchirb
Мадридиста
Мадридиста
 
Posts: 542
Joined: Sat Nov 07, 2009 11:48 pm
Location: "It's amazing when you look up and see players like Kaka,Ronaldo and Benzema" Alonso

Re: "Спортын цонх" ТББ-ын дүрэм

Postby LeBe » Tue Aug 28, 2012 12:54 pm

Г.Баяраа wrote:
*R9* wrote:“Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрмийн 14.1.7-д заасны дагуу гишүүний хураамжийг Хаан банкны 5003303824 дансанд хийхийг хүсье.

Гишүүний хураамж хийгдсэнээр 2012 онд болох тэмцээн уралдаан болон бусад арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлт эдлэх нөхцөл бүрдэх болно.


Жич: Дансанд хураамжаа төлөхдөө өөрийн овог, нэр болон форумын нэрээ заавал бичсэн байна.

Форумын өвлийн салхидалт хамаарахгүй болно. Түүнээс хойш болох бүх арга хэмжээнд хамаарагдана.

LeBe wrote:Сайн байна уу? би ТББ-д элсэх гэсэн юумаа. Төлбөрийг яаж шилжүүлэх вэ? баярлалаа

Баярлалаа
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Next

Return to "Спортын цонх" ТББ

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron