"Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby RoMeRo » Sun Jun 12, 2011 8:57 pm

Нэг ийм бодол төрлөө. Зөвөөр ойлгоорой...

ТББ-ыг үүсгэн байгуулах хурал дуншиж дуншиж 2011.05.14 Бямба гаригт болсон... Үр дүн тийм айхтар сайн байгаагүй ч муу биш байж бид тодорхой шийдэлд хүрсэн.. Бид бүгд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнээ олон шалгуур үзүүлэлтийг хангуулан байж, биднийг манлайлан удирдах хүмүүс хэмээн сонгон итгэл найдвар хүлээлгэсэн... Түүнээс хойш даруй нэг сарын хугацаа өнгөрчээ... Энэ хугацаанд ахиц дэвшил үл гарав... Харин ч одоо болтол чимээгүй байгааг бодоход ахиц бус унац гарчээ...

Тухайн хурлаас нэгэн шийдвэр гарсанн нь ТББ-ийнхаа дүрмийн асуудлыг ТУЗ-ийнхөндөө эрхийг нь өгч шийдвэрлүүлэхээр болсон ба ТУЗ-ийнхөн маань 7 хоногийн дотор дүрмийг дахин боловсруулан хариу мэдээлэл хүргэнэ гэсэн амлалтаар хурал завсарласан... Гэтэл түүнээс хойш нэг биш бүтэн 4 долоо хоног өнгөрөөд байхад ямар ч мэдээлэл байхгүй таг чиг... 5-р сарын 14-с өмнө ийм нам гүм байгаагүйдээ...

Тэгэхээр өчүүхэн миний биед дараахь таамаг төрлөө...
Эрх мэдэлтнүүдэд зөвхөн тэр хурлыг зохион байгуулах нь л чухал байсан бололтой. Тэр хурлаас ямар шийдвэр гарсан яаж, ямар замаар хэрэгжих нь онцын ач холбогдолгүй... Зүгээр л тэр хурлыг зохиогоод авъя гэсэн бололтой. Цаанаа ямар эрх ашиг зорилго чиглэл агуулагдсаныг Балхжав бид 2 таашгүй... Нэг үгээр хэлэх юм бол зүгээр л БИЛИГДЛИЙН ЧАНАРТАЙ арга хэмжээ байжээ. Үнэхээр ингээл таг чиг болох байсан юм бол, зүгээр л нэг хэсэг бүлэг цөөнхийн хүрээнд хамаарагдах байсан юм бол зааавал тэгэж олныг хамруулан хийх шаардлага байсан эсэхийг одоо болтол ойлгохгүй юм... Арай ирц буюу хуралд оролцсон хүний тоо, гарын үсэг нь чухал байгаагүй байлтай... Тийм бол ч...

Хурал зохиогдсон түүхийг сөхөөд үзье... Энэ хурал өмнө 2 3 удаа зохиогдох гээд хүний тооноос шалтгаалаад цуцлагдсан тухай хэлэлцүүлгийн явцад анзаарагдаж байсан... Тиймдээ ч тэмцээний техникийн зөвлөгөөнтэй хавсарган энэ хурлаа зохиосон нь ирцийг нэмэгдүүлж өгсөн гэдгийг мунхаг надаар хэлүүлэлтгүй оюун ухаант хүн болгон ойлгох ажаамуу... бас гайхсан зүйл нь хурал зарлаад ирэхгүй байгаа хүмүүсийг заавал тэгэж тэмцээн уралдаанаар далимдуулан оролцуулах хэрэг юундаа байсын бол... Дургүйд хүчгүй гэдгийг мөн л ихэнх хүмүүс гадарлаж л байгаа... Олон хүн оролцуулах нь агуулга логикийн хувьд зөв л дөө. Гол нь ингээд бүхэл бүтэн сар таг чиг алга болсоныг ойлгох гээд хувилбар хараахан олдоогүй л байна... Хурал болохоос өмнө хүн болгоныг уриалан дуудаад өдөр болгон цаг тутам шахуу мэдээлэл хүргээд байсан нөгөө идэвхтэй хүмүүс Хааччихваа... Дээр нь нэмэгдээд бид итгэл хүлээлгэж сонгосон ТУЗ-ийн гэх тодотголтой 7 сайхан залуус хаачихчихваа... Бүгд бүгдээрээ нэгэн зэрэг, огт интернэт ордоггүй газар луу бүтэн сарын хугацаагаар явчихаагүй байлтай... Зарим өөр сэдвүүд дээр санаа оноогоо хуваалцаад явж байхыг нь бодоход тэд тэгээгүй байх учиртай... Холбогдсон ч энэ сэдэв рүүгээ үл анхааран энэ асуудалдаа ач холбогдол өгдөггүй ажээ...

Та нар минь хаачихчихваа... Энэ сэдвээ, энэ асуудлаа, энэ их үйлсээ жаахан ч гэсэн анхаараачээ... Миний энэ таамаг буруу таамаг байж бүү биелээсэй...
:)


За за гайхал төрөөд бодогдсон бодлоо өччихлөө... Дахин хэлэхэд зөвөөр ойлгоод тунгаан бодоцгоогоорой...
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby SAVAGE » Mon Jun 13, 2011 11:34 am

zigo wrote:Тэр хурлыг хүчээр шахуу хийгээгүй бол өдийд мөн л хуралдаагүй л явж байх байсан байгааз? хэхэ


Хуралдсаны хэрэг бараг гараагүй байгаа юм биш үү... Ромерогийн бичсэнээс харвал...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby rednasca » Mon Jun 13, 2011 12:04 pm

Удирдах зөвлөлийн нэг гишүүний хувьд үүргээ гүйцэтгэж дүрмийн төсөлд нилээн санал бичиж явуулсан байгаа...
одоо яг та бүгдийн адилаар эцсийн хариуг хүлээж байгаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Bibby » Mon Jun 13, 2011 1:18 pm

Үнэндээ зав чөлөө гарж өгөхгүй бна, сургуулиа төгсөх гээд ...
Удахгүй энэ ажилийг ажил хэрэг болгоноо, санаа зоволтгүй, найдаж болно
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby *R9* » Mon Jun 13, 2011 1:20 pm

Дүрэм эцэслэгдсэн. Удахгүй Хосоо энд тавих байх.

Миний хувьд гадуур дотуур явах, бас ажил амжихгүй байсаар байгаад удчихлаа.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Khosoo » Mon Jun 13, 2011 1:22 pm

“Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрэм
Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл
1.1 “Спортын цонх-ТББ”. Байгууллагын албан ёсны нэр нь “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллага байх ба Спортын цонх гэж товчлон нэрлэж болно.
1.2 Спортын цонх-ТББ нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байна.
1.3 “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрмийг баталсан 2011 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан өдөр гэж тооцно.
1.4 “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын албан ёсны хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот,
Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө
Монголын Үндэсний Олимпийн Хорооны байр, 402 тоот өрөө
Утас: 345456
Факс: 331844
Хоёрдугаар зүйл. Хуулийн үндэслэл болон хуулийн этгээдийн эрх
2.1 Спортын цонх-ТББ нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаа явуулна.
2.2 Спортын цонх-ТББ нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна. Спорт цонх нь өөрийн хэвлэлтэй байж болно.
Гуравдугаар зүйл. Үйл ажиллагааны зорилго, зорилт, зарчим
3.1 Спортын цонх-ТББ нь бүх спортын үйл явдлыг цаг алдалгүй үнэн бодитоогоор олон нийтэд хүргэх, спортыг сурталчилах зорилгоор ажиллана.

3.2 Спортын цонх-ТББ-ын зорилтууд:
3.2.1 “Спортын цонх” онлайн хэлэлцүүлгийг www.sportnews.mn/forum хаягаар явуулж, спорт сонирхогчдыг чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх боломжийг бүрдүүлэх
3.2.2 Спортын багийн хөгжөөн дэмжигчдийн холбооны үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах;
3.2.3 Спорт сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан, наадам зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах;
3.2.4 “Спортын цонх” сэтгүүлийг эрхлэн гаргах.
3.2.5 Зорилгод нийцсэн бусад үйл ажиллагаа.

3.3 Спортын цонх-ТББ-ын зарчим:
3.3.1 Төрийн бус байгууллагын бүхий л үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байна.
3.3.2 Төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад жил бүр хүргүүлж байна.
3.3.3 Төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардагдах өөрийн өмчлөлийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгөтэй байна.
Дөрөвдүгээр зүйл. Спортын цонх-ТББ бүтэц, албан тушаалтны нэр томъёо
4.1 Бүх гишүүдийн чуулган нь эрх барих дээд зөвлөл байна.
4.2 Удирдах зөвлөл нь шийдвэр гаргах дээд зөвлөл байна.
4.3 Удирдах зөвлөлийн дарга гэдэгт удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрхтэй даргыг.
4.4 Удирдах зөвлөлийн дэд дарга гэдэгт удирдах зөвлөлийн даргад туслах болон орлох үүрэгтэй гишүүнийг.
4.5 Удирдах зөвлөлийн гишүүн гэдэгт удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох сонгуульт гишүүнийг.
4.6 Удирдах зөвлөлийн хороо гэдэгт удирдах зөвлөлийн байнгын ажлын хэсгийг.
4.7 Гүйцэтгэх захиргаа гэдэгт өдөр тутмын үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа ажлын албыг.
4.8 Спортын цонх-ТББ-ын гишүүн гэдэг нь саналын эрхтэй, байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрсөн этгээдийг хэлнэ.
Тавдугаар зүйл. Спортын цонх-ТББ-ын гишүүн
5.1. Спортын цонх-ТББ-ын гишүүд нь Спортын цонх-ТББ-ын дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дураар элссэн байна.
5.2. Спортын цонх-ТББ-ын гишүүд нь үүргийнхээ дагуу гүйцэтгэсэн ажлынхаа төлөө ямар нэгэн цалин хөлс авахгүй.
5.3. Спартын цонхын гишүүнээс татгалзах, чөлөөлөх, түтгэлзүүлэх.
5.3.1. Спартын цонхын гишүүн нь өөрийн хүсэлтээр татгалзах, чөлөөлөх, түтгэлзэж болно.
5.3.2. Спортын цонх-ТББ-ын дүрмийг зөрчсөн тохиолдолд хяналтын хорооны шийдвэрийн дагуу гишүүнээс чөлөөлөх болон түтгэлзүүлнэ.
5.4. Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргүүлэн элсүүлэх.
5.4.1. Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргэн элсэхийг хүссэн өргөдөл, нэмэлт төлбөр 50000 төгрөг/тавин мянган төгрөг/ буюу 50 ам.доллар /тавин ам.доллар/-ыг төлсөн баримтыг хяналтын хороонд хүргүүлнэ.
5.4.2. Хяналтын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргүүлэн элсүүлнэ.

Зургаадугаар зүйл. Бүх гишүүдийн чуулган
6.1. Бүх гишүүдийн чуулган нь эрх барих дээд зөвлөл байна. Чуулган нь 2 жил тутамд нэг удаа хуралдана.
6.2. Бүх гишүүдийн чуулганыг хуралдуулах хугацааг 1 сараас доошгүй хугацааны өмнө сонгуулийн хорооноос зарлана.
6.3. Бүх гишүүдийн чуулганд дүрмийн 5.1 -д заасан гишүүн оролцоно.
6.4. Чуулганд нийт гишүүдийн 1/3-ээс доошгүй хувь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. Сонгуулиас бусад шийдвэрийг хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар гаргана.
6.5. Чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
6.5.1 Үйл ажиллагааны тайлан, хянан шалгах зөвлөлийн тайлан;
6.5.2 Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
6.5.3 Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
6.5.4 Гишүүдийг батламжлах;
6.5.5 Бусад асуудал
6.6. Спортын цонх-ТББ-ын гишүүн Удирдах зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлнэ.
6.7. Удирдах зөвлөлийн гишүүдийг нууц санал хураалтаар явуулна. Удирдах зөвлөлийн гишүүд нэг бүрдээр санал хураалтыг явуулах ба нийт саналын 50-иас дээш хувийг авсан 7 гишүүнийг сонгогдсонд тооцогдоно.
6.8. Нийт гишүүдийн 2/3-ээс доошгүй хувь нь санал гаргасан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулж болно.
Долоодугаар зүйл. Удирдах зөвлөл
7.1 Удирдах зөвлөл нь Спортын цонх-ТББ-ыг бодлогын удирдлагаар ханган ажиллах сайн дурын сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.
7.2. Спортын цонх-ТББ-ын гишүүн нь тухайн гишүүн байгууллагын сонгуульт ажил, үүргээс огцрох эсвэл татгалзах тохиолдолд гишүүнээс шууд чөлөөлөгдсөнд тооцогдоно.
7.3. Удирдах зөвлөл нь өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтлана.
7.4 Удирдах зөвлөлийн гишүүний тоо долоо байна.
7.5 Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр 2 жилийн хугацаатай сонгогдох ба нэг гишүүн хэдэн ч удаа улиран сонгогдож болно.
7.6 Сонгуулийн хорооны санал болгосноор удирдах зөвлөлийн шинэ гишүүнийг чуулганаар, олонхийн саналаар батлан сонгоно.
7.7 Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргыг удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
7.8 Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргын сонгуульт хугацаа 2 жил үргэлжлэх ба нэг удаа улируулан сонгож болно.
7.9 Удирдах зөвлөл дараахь ажил үүргийг гүйцэтгэнэ.
7.9.1 Удирдах зөвлалийн дүрмийг хэлэлцэн баталж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах;
7.9.2 Удирдах зөвлөлийн дотоод журмыг тогтоож, удирдлага зохион байгуулалтаар хангах;
7.9.3 Удирдах зөвлөлийн тэргүүнийг сонгох ба гүйцэтгэх захирлыг томилох чөлөөлөх;
7.9.4 Спортын цонх-ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх;
7.9.5 Спортын цонх-ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;
7.9.6 Спортын цонх-ТББ-ын жилийн төвлөгөө, төсөв батлах;
7.9.7 Спортын цонх-ТББ-ын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
7.9.8 Спортын цонх-ТББ-ын өөрчлөн байгуулах, татан буулгах;
7.9.9 Спортын цонх-ТББ-ын Бусад асуудал;
Наймдугаар зүйл. Удирдах зөвлөлийн хурал
8.1 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
8.2 Удирдах зөвлөлийн хурал ээлжит ба ээлжит бус байна.
8.3 Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг хагас жилд нэг удаа хуралдуулна. Ээлжит хурлын хугацаа байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
8.4 Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3 –ний хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно.
8.5 Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж, хурал болохоос 14-21 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ. Хурал болохоос өмнө удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
8.6 Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хүчинтэй гэж үзнэ.
8.7 Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Санал тэнцсэн тохиолдолд удирдах зөвлөлийн дарга эцсийн шийдвэрийг гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр хурлаас гарсан хамтын шийдвэр тул цөөнх болсон гишүүд түүнийг дагаж мөрдөнө. Удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын 1 эрхтэй байна.
8.8 Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргыг Удирдах зөвлөлийн хурлаас томилно.
8.9 Хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөнө. Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
Есдүгээр зүйл. Гишүүдийн салбар хороод
9.1 Хороод. Спортын цонх-ТББ-ын үйл ажиллагаа салбар хороодоор хэрэгжинэ. Спортын цонх-ТББ-ын гишүүд салбар хороодод хуваагдан ажиллана. Дараахь хороод ажиллана.
9.2 Сонгуулийн хороо. Шинээр элсэх гишүүнийг судлаж удирдах зөвлөлд санал оруулах, шинэ гишүүнд чиг баримжаа олгох болон идэвхи муутай удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх санал боловсруулж удирдах зөвлөлд оруулах үүрэгтэй. Мөн бүх гишүүдийн хурлын товыг зарлана.
9.3 Хяналтын хороо. Спортын цонх-ТББ-ын санхүүгийн үйл ажиллагааг хяналт хийж, хяналтын тайланг удирдах зөвлөлд танилцуулна.
9.4 Санхүүгийн хороо. Санхүүгийн хороо нь Спортын цонх-ТББ-ын санхүүгийн ба хөрөнгө босгох ажлыг бодлогын удирдлагаар хангах, санхүүгийн хяналт тавих үүргийг хүлээн ажиллана.
9.5 Бусад хороо. Удирдах зөвлөл ажлын ачааллаасаа шалтгаалж бусад салбар хороог байгуулж болно.
9.6 Хороог зохион байгуулах. Хороодын ахлагчид хорооны ажлын журам, зохион байгуулалт, уулзах хуваарийг боловсруулж удирдах зөвлөлийн даргаар батлуулна.
Аравдугаар зүйл. Удирдах зөвлөлийн албан тушаалтнууд
10.1 Удирдах зөвлөлийн албан тушаалтанд удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, салбар хороодын ахлагч нар болон хурлын нарийн бичгийн дарга хамаарна.
10.2 Удирдах зөвлөлийн даргын эрх үүрэг
10.2.1 Удирдах зөвлөлийн дарга Спортын цонх-ТББ-ыг гадаад, дотоодод төлөөлнө;
10.2.2 Удирдах зөвлөлийн хороодыг байгуулж, ахлагчдыг томилно;
10.2.3 Удирдах зөвлөлийн хурлыг даргалж, санал тэнцсэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргана;
10.2.4 Удирдах зөвлөл ба гүйцэтгэх захиргааны хоорондын ажлын уялдааг хангана;
10.2.5 Гүйцэтгэх захирал ба удирдах зөвлөлийн даргын хамтын манлайллыг хөгжүүлнэ;
10.2.6 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийг идэвхижүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
10.3 Удирдах зөвлөлийн дэд даргын үүрэг. Удирдах зөвлөлийн дэд дарга хурлын даргад туслах болон даргыг эзгүйд хурлыг удирдах үүрэгтэй.
10.4 Салбар хороодын ахлагчдын үүрэг. Хороодын гишүүдийг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө болон журмыг боловсруулах үүрэг хүлээнэ. Өөрийн хороодоор дамжуулж удирдах зөвлөлийн үйл ажиллагааг хөгжүүлнэ.
10.5 Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг. Нарийн бичгийн дарга хурлыг зохион байгуулахад даргад туслах болон хурлын тэмдэглэлийг хөтлөх үүрэгтэй. Нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн дарга томилно.
Арван нэгдүгээр зүйл. Удирдах зөвлөлийн сонирхлын зөрчил
11.1 Сонирхлын зөрчилд үл автан шийдвэр гаргах. Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг дэд дарга даргална.
Арван хоёрдугаар зүйл. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх ба татгалзуулах
12.1 Чөлөөлөх журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн гишүүн хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
12.2 Татгалзуулах журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүн нь ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд сонгуулийн хорооны санал оруулснаар удирдах идэвх сул удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар халах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
12.3 Татгалзуулах шалтгаан. Удирдах зөвлөлийн хурлыг нэг жилд гурваас илүү тасалсан, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд автагдсан ба гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бол удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг татгалзуулах шалтгаан болно.
Арван гуравдугаар зүйл. Гүйцэтгэх захиргаа ба гүйцэтгэх захирал
13.1 Гүйцэтгэх захиргаа нь удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны ажилтнаас бүрдсэн ажлын алба мөн. Гүйцэтгэх захирлын албан үүргийг Удирдах зөвлөлийн гишүүн давхар эрхэлж болно.
13.2 Гүйцэтгэх захиргааг гүйцэтгэх захирал удирдана. Гүйцэтгэх захирлын эрх үүрэг:
13.2.1 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд Спортын цонх-ТББ-ыг төлөөлөх;
13.2.2 Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.2.3 Спортын цонх-ТББ-ын нэрийн өмнөөс холбогдох байгууллагатай гэрээ хэлцэл байгуулж ажиллах;
13.2.4 Спортын цонх-ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах;
13.2.5 Спортын цонх-ТББ-ын тухайн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жил бүр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох төрийн байгууллагад тайлангаа явуулна;
13.2.6 Гүйцэтгэх захиргааны хүний нөөцийг бүрдүүлэх, удирдах, үнэлэх, чөлөөлөх;
13.2.7 Сайн дурынхан болон олон нийттэй ажиллах;
13.2.8 Удирдах зөвлөлийг мэдээллээр хангах;

13.3 Гүйцэтгэх захирлын бусад ажил үүргийг гэрээнд зааж болно.
Арван дөрөвдүгээр зүйл. Санхүүгийн асуудлууд
14.1 Спортын цонх-ТББ дараахь орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна.
14.1.1 Дүрэмд заасан үйл ажиллагаанаас олсон орлого;
14.1.2 Зорилгын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
14.1.3 Хөрөнгө босгож олсон хандив, бэлэг, тусламж;
14.1.4 Төрийн тэтгэлэгт хөтөлбөр, төслүүд;
14.1.5 Гадаад дотоодын санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэгт төслүүд;
14.1.6 Хууль тогтоомжийн хүрээнд олсон бусад эх үүсвэр;
14.1.7 Гишүүдийн хураамж. Жилд 20000 төгрөг буюу хорин мянган төгрөг (20 ам.доллар буюу хорин ам.доллар) байна. Гишүүд хураамжаа тухайн жилдээ багтаан төлсөн байна.
14.1.8 Бусад орлого
14.2 Спортын цонх-ТББ-ын олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулна.
14.3 Спортын цонх-ТББ нь төрийн бус байгууллагын хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хуульд хориглосон зориулалтаар хандив хэнд ч үл өгнө.
14.4 Удирдах зөвлөлийн дарга ба гишүүн, гүйцэтгэх захирал ажилтны хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
14.5 Спортын цонх-ТББ-ын санхүүгийн үйл ажиллагааг санхүүгийн хороо хянаж шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт оруулах шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.
14.6 Санхүүгийн жил. Спортын цонх-ТББ-ын санхүүгийн жил 1 сарын 1-ээс эхэлж 12 сарын 31- нд дуусгавар болно.
14.7 Санхүүгийн тайлан тэнцлийг зохих хууль журмын дагуу гаргаж дараа оны 2 дугаар сарын 15 дотор татварын албанд тайлагнана.
Арван тавдугаар зүйл. Байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай
15.1 Спортын цонх-ТББ эрхэм зорилгоо хэрэгжүүлж дууссан гэж үзвэл удирдах зөвлөлийн шийдвэрээр Спортын цонх-ТББ-ыг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах буюу татан буулгаж болно.
15.2 Спортын цонх-ТББ татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг түүний гишүүд, үүсгэн байгуулагчид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад, болон аливаа этгээдэд хуваарилан олгохыг хориглоно.
15.3 Татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг эсхүл хэд хэдэн төрийн бус байгууллагад шилжүүлэх, ийм этгээд байхгүй тохиолдолд дүрмэнд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар шийдвэрлэнэ.
Арван зургаадугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
16.1 Удирдах зөвлөлийн олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг удирдах зөвлөлийн гишүүн боловсруулж, нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр батласнаар хүчин төгөлдөр болно.
16.2 Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Хууль зүйн яаманд 30 хоногийн дотор явуулах ажлыг гүйцэтгэх захирал хариуцна.



------------------------------------------ о 0 о ------------------------------------------
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby RoMeRo » Mon Jun 13, 2011 2:26 pm

Ээ ашгүй ингэж нэг юм сураг дуулддын байж... :-D
Энэ тэгээд яг эцэслэн шийдвэрлэгдсэн дүрэм үү тэ Хосоо?
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby rednasca » Mon Jun 13, 2011 2:35 pm

тийм байна...
миний зарим санал туссан байна... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Khosoo » Mon Jun 13, 2011 6:33 pm

RoMeRo wrote:Ээ ашгүй ингэж нэг юм сураг дуулддын байж... :-D
Энэ тэгээд яг эцэслэн шийдвэрлэгдсэн дүрэм үү тэ Хосоо?


Тийм ээ бичсэн хардалт яг цаг хугацаатай давхцчихлаа. :ногоон:

Гэхдээ бидэнд тэр олон хүний гарын үсэг цуглуулах ямар ч шаардлага байхгүй, зүгээр олноороо хэлэлцвэл буруугүй гэсэн санаагаар л олон хүн цуглуулсан юм шүү.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby RoMeRo » Tue Jun 14, 2011 11:06 am

Khosoo wrote:
RoMeRo wrote:Ээ ашгүй ингэж нэг юм сураг дуулддын байж... :-D
Энэ тэгээд яг эцэслэн шийдвэрлэгдсэн дүрэм үү тэ Хосоо?


Тийм ээ бичсэн хардалт яг цаг хугацаатай давхцчихлаа. :ногоон:

Гэхдээ бидэнд тэр олон хүний гарын үсэг цуглуулах ямар ч шаардлага байхгүй, зүгээр олноороо хэлэлцвэл буруугүй гэсэн санаагаар л олон хүн цуглуулсан юм шүү.



Харин яг давхцчихлаа. Эсвэл үнэхээр..... :ногоон:

ТББ үүсгэн байгуулж байсан болохоор гарын үсэгний учир жанцанг мэднээ хө... Миний бичлэг /хардалт :ногоон: / дотор олуулаа гэдэг байдлыг дэмжсэн санаа агуулагдсан байгаа. Олуулаа байх нь зөв зөв... Бүр таг чиг болчихоор чинь гайхсандаа зарим зүйлийг давсыг хэтрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
За одоо та бүхэн минь энэ эрчээ битгий сулруулаарай... Миний бичсэн таамаг чөдөр тушаа бус ташуур болон хурцалж цэнгэлийн манлайд хүрэх болтугай....
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby RoMeRo » Wed Jun 15, 2011 8:59 am

Бадруул wrote:Энэ Ромеро яг л Сүх жанжин аятай л байх юм...



ккк. Яагаад тэр билээ хө...
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Мэргэн » Sun Jun 19, 2011 3:26 pm

Агуулгыг нь алдагдуулахгүйгээр найруулгыг нь бага зэрэг янзалчихмаар юм шиг санагдлаа. Жишээ нь эхний хэсэгтээ Спортын цонх төрийн бус байгууллага гэчихсэн бол цаашид байнга л Спортын цонх төрийн бус байгууллага гээд бүтнээр нь бичээд байх шаардлагагүй /цаашид ТББ гэнэ/ гээд л биччихвэл дүрэм хэмнэлттэй байх зарчимд нийцээд найруулга талаасаа ч, уншихад ч амар байх. Бас гишүүнээс татгалзуулах гэдэг нэр томъёо зохимжгүй юм. Тодруулбал татгалзах гэдэг ойлголт нь өөрөө албан тушаалаасаа сайн дураараа татгалзах эсхүл албан тушаалд томилох шийдвэр гаргах эрхтэй субъект нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзах үед хэрэглэгдэнэ. Харин нэгэнт ажлаа хийгээд явж байгаа хүнийг алдаа дутагдал гаргасных нь төлөө албан тушаалаас нь бууруулж байгаа бол огцруулах, чөлөөлөх гэж ярих нь зөв болов уу. Ер нь татгалзах, чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх гэж байдгаас биш татгалзуулах гэж ямар ч хууль, дүрэм, журамд байдаггүй миний мэдэхээр.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Bulga » Sun Jun 26, 2011 3:07 pm

яаж гишүүн болдог юм бэ ?
бас хэцүү л юм зарим 1 юмыг нь сайн мэдэхгүй
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby *R9* » Fri Dec 30, 2011 7:52 pm

Албан ёсны үйл ажиллагаа 2012 оны 1 сарын 2-оос эхлэх болно.

Удаасанд хүлцэл өчье. Хувь, албаны ажил дэндүү их байлаа.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Билгүүдэй » Fri Dec 30, 2011 8:16 pm

:eek:
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby *R9* » Mon Jan 02, 2012 1:48 pm

“Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрмийн 14.1.7-д заасны дагуу гишүүний хураамжийг Хаан банкны 5003303824 дансанд хийхийг хүсье.

Гишүүний хураамж хийгдсэнээр 2012 онд болох тэмцээн уралдаан болон бусад арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлт эдлэх нөхцөл бүрдэх болно.


Жич: Дансанд хураамжаа төлөхдөө өөрийн овог, нэр болон форумын нэрээ заавал бичсэн байна.

Форумын өвлийн салхидалт хамаарахгүй болно. Түүнээс хойш болох бүх арга хэмжээнд хамаарагдана.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Г.Баяраа » Mon Jan 02, 2012 1:51 pm

хэд вэ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby *R9* » Mon Jan 02, 2012 1:54 pm

Юу хэд бэ гэж?
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Yes Man » Mon Jan 02, 2012 1:59 pm

хураамж нь? 5003303824 ийм ямар мөнгөн дүн байдийм?
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby *R9* » Mon Jan 02, 2012 2:01 pm

14.1.7 Гишүүдийн хураамж. Жилд 20000 төгрөг буюу хорин мянган төгрөг (20 ам.доллар буюу хорин ам.доллар) байна. Гишүүд хураамжаа тухайн жилдээ багтаан төлсөн байна.

Дүрэм хэдхэн бичлэгийн дээр байнашүүдээ нөхөд өө!!!
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby *R9* » Mon Jan 02, 2012 2:03 pm

“Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрэм
Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл
1.1 “Спортын цонх-ТББ”. Байгууллагын албан ёсны нэр нь “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллага байх ба Спортын цонх гэж товчлон нэрлэж болно.
1.2 Спортын цонх-ТББ нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байна.
1.3 “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрмийг баталсан 2011 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан өдөр гэж тооцно.
1.4 “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын албан ёсны хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот,
Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө
Монголын Үндэсний Олимпийн Хорооны байр, 402 тоот өрөө
Утас: 345456
Факс: 331844
Хоёрдугаар зүйл. Хуулийн үндэслэл болон хуулийн этгээдийн эрх
2.1 Спортын цонх-ТББ нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаа явуулна.
2.2 Спортын цонх-ТББ нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна. Спорт цонх нь өөрийн хэвлэлтэй байж болно.
Гуравдугаар зүйл. Үйл ажиллагааны зорилго, зорилт, зарчим
3.1 Спортын цонх-ТББ нь бүх спортын үйл явдлыг цаг алдалгүй үнэн бодитоогоор олон нийтэд хүргэх, спортыг сурталчилах зорилгоор ажиллана.

3.2 Спортын цонх-ТББ-ын зорилтууд:
3.2.1 “Спортын цонх” онлайн хэлэлцүүлгийг http://www.sportnews.mn/forum хаягаар явуулж, спорт сонирхогчдыг чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх боломжийг бүрдүүлэх
3.2.2 Спортын багийн хөгжөөн дэмжигчдийн холбооны үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах;
3.2.3 Спорт сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан, наадам зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах;
3.2.4 “Спортын цонх” сэтгүүлийг эрхлэн гаргах.
3.2.5 Зорилгод нийцсэн бусад үйл ажиллагаа.

3.3 Спортын цонх-ТББ-ын зарчим:
3.3.1 Төрийн бус байгууллагын бүхий л үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байна.
3.3.2 Төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад жил бүр хүргүүлж байна.
3.3.3 Төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардагдах өөрийн өмчлөлийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгөтэй байна.
Дөрөвдүгээр зүйл. Спортын цонх-ТББ бүтэц, албан тушаалтны нэр томъёо
4.1 Бүх гишүүдийн чуулган нь эрх барих дээд зөвлөл байна.
4.2 Удирдах зөвлөл нь шийдвэр гаргах дээд зөвлөл байна.
4.3 Удирдах зөвлөлийн дарга гэдэгт удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрхтэй даргыг.
4.4 Удирдах зөвлөлийн дэд дарга гэдэгт удирдах зөвлөлийн даргад туслах болон орлох үүрэгтэй гишүүнийг.
4.5 Удирдах зөвлөлийн гишүүн гэдэгт удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох сонгуульт гишүүнийг.
4.6 Удирдах зөвлөлийн хороо гэдэгт удирдах зөвлөлийн байнгын ажлын хэсгийг.
4.7 Гүйцэтгэх захиргаа гэдэгт өдөр тутмын үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа ажлын албыг.
4.8 Спортын цонх-ТББ-ын гишүүн гэдэг нь саналын эрхтэй, байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрсөн этгээдийг хэлнэ.
Тавдугаар зүйл. Спортын цонх-ТББ-ын гишүүн
5.1. Спортын цонх-ТББ-ын гишүүд нь Спортын цонх-ТББ-ын дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дураар элссэн байна.
5.2. Спортын цонх-ТББ-ын гишүүд нь үүргийнхээ дагуу гүйцэтгэсэн ажлынхаа төлөө ямар нэгэн цалин хөлс авахгүй.
5.3. Спартын цонхын гишүүнээс татгалзах, чөлөөлөх, түтгэлзүүлэх.
5.3.1. Спартын цонхын гишүүн нь өөрийн хүсэлтээр татгалзах, чөлөөлөх, түтгэлзэж болно.
5.3.2. Спортын цонх-ТББ-ын дүрмийг зөрчсөн тохиолдолд хяналтын хорооны шийдвэрийн дагуу гишүүнээс чөлөөлөх болон түтгэлзүүлнэ.
5.4. Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргүүлэн элсүүлэх.
5.4.1. Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргэн элсэхийг хүссэн өргөдөл, нэмэлт төлбөр 50000 төгрөг/тавин мянган төгрөг/ буюу 50 ам.доллар /тавин ам.доллар/-ыг төлсөн баримтыг хяналтын хороонд хүргүүлнэ.
5.4.2. Хяналтын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргүүлэн элсүүлнэ.


Зургаадугаар зүйл. Бүх гишүүдийн чуулган
6.1. Бүх гишүүдийн чуулган нь эрх барих дээд зөвлөл байна. Чуулган нь 2 жил тутамд нэг удаа хуралдана.
6.2. Бүх гишүүдийн чуулганыг хуралдуулах хугацааг 1 сараас доошгүй хугацааны өмнө сонгуулийн хорооноос зарлана.
6.3. Бүх гишүүдийн чуулганд дүрмийн 5.1 -д заасан гишүүн оролцоно.
6.4. Чуулганд нийт гишүүдийн 1/3-ээс доошгүй хувь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. Сонгуулиас бусад шийдвэрийг хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар гаргана.
6.5. Чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
6.5.1 Үйл ажиллагааны тайлан, хянан шалгах зөвлөлийн тайлан;
6.5.2 Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
6.5.3 Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
6.5.4 Гишүүдийг батламжлах;
6.5.5 Бусад асуудал
6.6. Спортын цонх-ТББ-ын гишүүн Удирдах зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлнэ.
6.7. Удирдах зөвлөлийн гишүүдийг нууц санал хураалтаар явуулна. Удирдах зөвлөлийн гишүүд нэг бүрдээр санал хураалтыг явуулах ба нийт саналын 50-иас дээш хувийг авсан 7 гишүүнийг сонгогдсонд тооцогдоно.
6.8. Нийт гишүүдийн 2/3-ээс доошгүй хувь нь санал гаргасан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулж болно.
Долоодугаар зүйл. Удирдах зөвлөл
7.1 Удирдах зөвлөл нь Спортын цонх-ТББ-ыг бодлогын удирдлагаар ханган ажиллах сайн дурын сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.
7.2. Спортын цонх-ТББ-ын гишүүн нь тухайн гишүүн байгууллагын сонгуульт ажил, үүргээс огцрох эсвэл татгалзах тохиолдолд гишүүнээс шууд чөлөөлөгдсөнд тооцогдоно.
7.3. Удирдах зөвлөл нь өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтлана.
7.4 Удирдах зөвлөлийн гишүүний тоо долоо байна.
7.5 Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр 2 жилийн хугацаатай сонгогдох ба нэг гишүүн хэдэн ч удаа улиран сонгогдож болно.
7.6 Сонгуулийн хорооны санал болгосноор удирдах зөвлөлийн шинэ гишүүнийг чуулганаар, олонхийн саналаар батлан сонгоно.
7.7 Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргыг удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
7.8 Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргын сонгуульт хугацаа 2 жил үргэлжлэх ба нэг удаа улируулан сонгож болно.
7.9 Удирдах зөвлөл дараахь ажил үүргийг гүйцэтгэнэ.
7.9.1 Удирдах зөвлалийн дүрмийг хэлэлцэн баталж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах;
7.9.2 Удирдах зөвлөлийн дотоод журмыг тогтоож, удирдлага зохион байгуулалтаар хангах;
7.9.3 Удирдах зөвлөлийн тэргүүнийг сонгох ба гүйцэтгэх захирлыг томилох чөлөөлөх;
7.9.4 Спортын цонх-ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх;
7.9.5 Спортын цонх-ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;
7.9.6 Спортын цонх-ТББ-ын жилийн төвлөгөө, төсөв батлах;
7.9.7 Спортын цонх-ТББ-ын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
7.9.8 Спортын цонх-ТББ-ын өөрчлөн байгуулах, татан буулгах;
7.9.9 Спортын цонх-ТББ-ын Бусад асуудал;
Наймдугаар зүйл. Удирдах зөвлөлийн хурал
8.1 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
8.2 Удирдах зөвлөлийн хурал ээлжит ба ээлжит бус байна.
8.3 Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг хагас жилд нэг удаа хуралдуулна. Ээлжит хурлын хугацаа байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
8.4 Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3 –ний хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно.
8.5 Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж, хурал болохоос 14-21 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ. Хурал болохоос өмнө удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
8.6 Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хүчинтэй гэж үзнэ.
8.7 Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Санал тэнцсэн тохиолдолд удирдах зөвлөлийн дарга эцсийн шийдвэрийг гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр хурлаас гарсан хамтын шийдвэр тул цөөнх болсон гишүүд түүнийг дагаж мөрдөнө. Удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын 1 эрхтэй байна.
8.8 Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргыг Удирдах зөвлөлийн хурлаас томилно.
8.9 Хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөнө. Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
Есдүгээр зүйл. Гишүүдийн салбар хороод
9.1 Хороод. Спортын цонх-ТББ-ын үйл ажиллагаа салбар хороодоор хэрэгжинэ. Спортын цонх-ТББ-ын гишүүд салбар хороодод хуваагдан ажиллана. Дараахь хороод ажиллана.
9.2 Сонгуулийн хороо. Шинээр элсэх гишүүнийг судлаж удирдах зөвлөлд санал оруулах, шинэ гишүүнд чиг баримжаа олгох болон идэвхи муутай удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх санал боловсруулж удирдах зөвлөлд оруулах үүрэгтэй. Мөн бүх гишүүдийн хурлын товыг зарлана.
9.3 Хяналтын хороо. Спортын цонх-ТББ-ын санхүүгийн үйл ажиллагааг хяналт хийж, хяналтын тайланг удирдах зөвлөлд танилцуулна.
9.4 Санхүүгийн хороо. Санхүүгийн хороо нь Спортын цонх-ТББ-ын санхүүгийн ба хөрөнгө босгох ажлыг бодлогын удирдлагаар хангах, санхүүгийн хяналт тавих үүргийг хүлээн ажиллана.
9.5 Бусад хороо. Удирдах зөвлөл ажлын ачааллаасаа шалтгаалж бусад салбар хороог байгуулж болно.
9.6 Хороог зохион байгуулах. Хороодын ахлагчид хорооны ажлын журам, зохион байгуулалт, уулзах хуваарийг боловсруулж удирдах зөвлөлийн даргаар батлуулна.
Аравдугаар зүйл. Удирдах зөвлөлийн албан тушаалтнууд
10.1 Удирдах зөвлөлийн албан тушаалтанд удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, салбар хороодын ахлагч нар болон хурлын нарийн бичгийн дарга хамаарна.
10.2 Удирдах зөвлөлийн даргын эрх үүрэг
10.2.1 Удирдах зөвлөлийн дарга Спортын цонх-ТББ-ыг гадаад, дотоодод төлөөлнө;
10.2.2 Удирдах зөвлөлийн хороодыг байгуулж, ахлагчдыг томилно;
10.2.3 Удирдах зөвлөлийн хурлыг даргалж, санал тэнцсэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргана;
10.2.4 Удирдах зөвлөл ба гүйцэтгэх захиргааны хоорондын ажлын уялдааг хангана;
10.2.5 Гүйцэтгэх захирал ба удирдах зөвлөлийн даргын хамтын манлайллыг хөгжүүлнэ;
10.2.6 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийг идэвхижүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
10.3 Удирдах зөвлөлийн дэд даргын үүрэг. Удирдах зөвлөлийн дэд дарга хурлын даргад туслах болон даргыг эзгүйд хурлыг удирдах үүрэгтэй.
10.4 Салбар хороодын ахлагчдын үүрэг. Хороодын гишүүдийг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө болон журмыг боловсруулах үүрэг хүлээнэ. Өөрийн хороодоор дамжуулж удирдах зөвлөлийн үйл ажиллагааг хөгжүүлнэ.
10.5 Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг. Нарийн бичгийн дарга хурлыг зохион байгуулахад даргад туслах болон хурлын тэмдэглэлийг хөтлөх үүрэгтэй. Нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн дарга томилно.
Арван нэгдүгээр зүйл. Удирдах зөвлөлийн сонирхлын зөрчил
11.1 Сонирхлын зөрчилд үл автан шийдвэр гаргах. Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг дэд дарга даргална.
Арван хоёрдугаар зүйл. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх ба татгалзуулах
12.1 Чөлөөлөх журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн гишүүн хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
12.2 Татгалзуулах журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүн нь ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд сонгуулийн хорооны санал оруулснаар удирдах идэвх сул удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар халах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
12.3 Татгалзуулах шалтгаан. Удирдах зөвлөлийн хурлыг нэг жилд гурваас илүү тасалсан, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд автагдсан ба гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бол удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг татгалзуулах шалтгаан болно.
Арван гуравдугаар зүйл. Гүйцэтгэх захиргаа ба гүйцэтгэх захирал
13.1 Гүйцэтгэх захиргаа нь удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны ажилтнаас бүрдсэн ажлын алба мөн. Гүйцэтгэх захирлын албан үүргийг Удирдах зөвлөлийн гишүүн давхар эрхэлж болно.
13.2 Гүйцэтгэх захиргааг гүйцэтгэх захирал удирдана. Гүйцэтгэх захирлын эрх үүрэг:
13.2.1 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд Спортын цонх-ТББ-ыг төлөөлөх;
13.2.2 Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.2.3 Спортын цонх-ТББ-ын нэрийн өмнөөс холбогдох байгууллагатай гэрээ хэлцэл байгуулж ажиллах;
13.2.4 Спортын цонх-ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах;
13.2.5 Спортын цонх-ТББ-ын тухайн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жил бүр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох төрийн байгууллагад тайлангаа явуулна;
13.2.6 Гүйцэтгэх захиргааны хүний нөөцийг бүрдүүлэх, удирдах, үнэлэх, чөлөөлөх;
13.2.7 Сайн дурынхан болон олон нийттэй ажиллах;
13.2.8 Удирдах зөвлөлийг мэдээллээр хангах;

13.3 Гүйцэтгэх захирлын бусад ажил үүргийг гэрээнд зааж болно.
Арван дөрөвдүгээр зүйл. Санхүүгийн асуудлууд
14.1 Спортын цонх-ТББ дараахь орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна.
14.1.1 Дүрэмд заасан үйл ажиллагаанаас олсон орлого;
14.1.2 Зорилгын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
14.1.3 Хөрөнгө босгож олсон хандив, бэлэг, тусламж;
14.1.4 Төрийн тэтгэлэгт хөтөлбөр, төслүүд;
14.1.5 Гадаад дотоодын санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэгт төслүүд;
14.1.6 Хууль тогтоомжийн хүрээнд олсон бусад эх үүсвэр;
14.1.7 Гишүүдийн хураамж. Жилд 20000 төгрөг буюу хорин мянган төгрөг (20 ам.доллар буюу хорин ам.доллар) байна. Гишүүд хураамжаа тухайн жилдээ багтаан төлсөн байна.
14.1.8 Бусад орлого
14.2 Спортын цонх-ТББ-ын олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулна.
14.3 Спортын цонх-ТББ нь төрийн бус байгууллагын хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хуульд хориглосон зориулалтаар хандив хэнд ч үл өгнө.
14.4 Удирдах зөвлөлийн дарга ба гишүүн, гүйцэтгэх захирал ажилтны хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
14.5 Спортын цонх-ТББ-ын санхүүгийн үйл ажиллагааг санхүүгийн хороо хянаж шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт оруулах шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.
14.6 Санхүүгийн жил. Спортын цонх-ТББ-ын санхүүгийн жил 1 сарын 1-ээс эхэлж 12 сарын 31- нд дуусгавар болно.
14.7 Санхүүгийн тайлан тэнцлийг зохих хууль журмын дагуу гаргаж дараа оны 2 дугаар сарын 15 дотор татварын албанд тайлагнана.
Арван тавдугаар зүйл. Байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай
15.1 Спортын цонх-ТББ эрхэм зорилгоо хэрэгжүүлж дууссан гэж үзвэл удирдах зөвлөлийн шийдвэрээр Спортын цонх-ТББ-ыг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах буюу татан буулгаж болно.
15.2 Спортын цонх-ТББ татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг түүний гишүүд, үүсгэн байгуулагчид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад, болон аливаа этгээдэд хуваарилан олгохыг хориглоно.
15.3 Татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг эсхүл хэд хэдэн төрийн бус байгууллагад шилжүүлэх, ийм этгээд байхгүй тохиолдолд дүрмэнд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар шийдвэрлэнэ.
Арван зургаадугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
16.1 Удирдах зөвлөлийн олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг удирдах зөвлөлийн гишүүн боловсруулж, нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр батласнаар хүчин төгөлдөр болно.
16.2 Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Хууль зүйн яаманд 30 хоногийн дотор явуулах ажлыг гүйцэтгэх захирал хариуцна.



------------------------------------------ о 0 о ------------------------------------------
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby ya_tumurbat » Tue Mar 27, 2012 5:23 pm

Дэмжиж бна оо
Van Der Sar ...
User avatar
ya_tumurbat
 
Posts: 518
Joined: Fri Aug 19, 2011 11:46 pm

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Yago » Tue Mar 27, 2012 6:12 pm

Гишүүн болсон үгүйгээ яаж мэдэх билээ? Р9 надад ЧИ БОЛСООООН л гэж хэлсэн шүү. :ногоон:
За тэр наргиа яахав...
Хэр олон албан ёсны гишүүнтэй болж байна?
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Realist » Tue Mar 27, 2012 11:24 pm

*R9* wrote: Гишүүд хураамжаа тухайн жилдээ багтаан төлсөн байна.

Дүрэм хэдхэн бичлэгийн дээр байнашүүдээ нөхөд өө!!!


Энэ тэгэхээр лигээс өмнө төлөхгүй байж болно гэсэн үгүү?
Гишүүний хураамжаар лигийнхээ үйл ажиллагааны мөнгөнд зарцуулах юмуу?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby zigo » Wed Mar 28, 2012 3:47 am

хураамж төлөөгүй нөхцөлд лигид оруулахгүй. мөн хураамжаар лигийг зохион байгуулахгүй.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to "Спортын цонх" ТББ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron