"Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Мэргэн » Fri Feb 18, 2011 1:44 pm

galaa039 wrote:1. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байх уу гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байх уу. Нийгэмд үйлчилдэг гэвэл гадаадын тэмцээн уралдаанд зохион байгуулалттай оролцуулах гэдэг нь аялал жуулчин гээд ашгийн болоод төрийн бус гэдэгтэй зөрчилдөх болоод байна.

Нийгэмд үйлчилдэг байлаа гээд дээрээс нь гадаадад тэмцээнд явуулангуут ашгийн болчихно гэж байхгүй л дээ, тэрийг бол яаж ч зохицуулж болно. Угаасаа манайд цэвэр ашгийн бус төрийн байгууллага гэж бараг байхгүй гээд хэлчихэд болно шүү. Гэхдээ гишүүддээ үйлчилдэг байсан нь дээр гэж бодож байна. ТББ-ийн үйл ажиллагаанд чин сэтгэлээ оролцж нэгдмээр байгаа бол тодорхой шалгуур хангаад гишүүн болчиход асуудалгүй.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby VicKtoR » Fri Feb 18, 2011 8:45 pm


Дэмжиж байна
Last edited by VicKtoR on Sat Mar 05, 2011 9:20 pm, edited 1 time in total.
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Dj Tuvshin » Sun Feb 20, 2011 12:53 am

Уучлаарай Галаа039! улсаа засаач! (гарын үсэг)
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Билгүүдэй » Mon Feb 21, 2011 6:27 pm

Шинээр бүртгүүлсэн гишүүд эхний 1 жилдээ үнэгүй явж байгаад дараа жилээс нь мөнгөө төлж эхэлвэл.
Тэгэхгүй бол шинэ гишүүдгүй болно.
Мөн үү? :smile:
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby galaa039 » Wed Feb 23, 2011 4:32 pm

Dj Tuvshin wrote:Уучлаарай Галаа039! улсаа засаач! (гарын үсэг)



Баярлалаа.

:mongol:
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby suldees » Wed Feb 23, 2011 4:52 pm

Билгүүдэй wrote:Шинээр бүртгүүлсэн гишүүд эхний 1 жилдээ үнэгүй явж байгаад дараа жилээс нь мөнгөө төлж эхэлвэл.
Тэгэхгүй бол шинэ гишүүдгүй болно.
Мөн үү? :smile:

Зөв хөө гэхдээ шинэ гишүүнээ байнга өөрийн байлгахын тулд олон юм хийх хэрэгтэй болж байнадаа
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Уугаа » Wed Feb 23, 2011 4:59 pm

Сая л харлаа энд ийм сэдэв нээгдсэнийг.
Дэмжиж байна шүү.

Тэр гишүүний татвар гэдэг бол жаахан тиймэрхүү асуудал байх шиг байна. Форумд ай дитай бол ТББ-ийн гишүүн болно гэхээр энэ олон хүмүүс бүгдээрээ татвар-ыг төлөх үү??? Төлөөгүй гишүүдийг яах вэ??? Янз бүрийн л асуудалтай нтр хүмүүс зөндөө байгаа байх. Тэхээр татвар гэдгийг л бүр нэрнээс нь эхлээд нэээээээх гоё уян хатан болгохгүй бол болохгүй байх аа...
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Bibby » Wed Feb 23, 2011 8:49 pm

форумд айдитай биш, ТББ-д элссэн гишүүдийн татвар юм шүү дэ.
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby Уугаа » Wed Feb 23, 2011 9:01 pm

Тэр дээр харин Хосоогийн байна уу Галаагийн бичлэг дээр Форумын гишүүн бол ТББ-ийн гишүүн гэж уншаад тэгж бодсон хэрэг ээ. ТББ-ийн гишүүнчлэл тусдаа бол тэгээд ямар маапаан байхав...
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby galaa039 » Thu Feb 24, 2011 10:06 am

Мэргэн wrote:
galaa039 wrote:1. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байх уу гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байх уу. Нийгэмд үйлчилдэг гэвэл гадаадын тэмцээн уралдаанд зохион байгуулалттай оролцуулах гэдэг нь аялал жуулчин гээд ашгийн болоод төрийн бус гэдэгтэй зөрчилдөх болоод байна.

Нийгэмд үйлчилдэг байлаа гээд дээрээс нь гадаадад тэмцээнд явуулангуут ашгийн болчихно гэж байхгүй л дээ, тэрийг бол яаж ч зохицуулж болно. Угаасаа манайд цэвэр ашгийн бус төрийн байгууллага гэж бараг байхгүй гээд хэлчихэд болно шүү. Гэхдээ гишүүддээ үйлчилдэг байсан нь дээр гэж бодож байна. ТББ-ийн үйл ажиллагаанд чин сэтгэлээ оролцж нэгдмээр байгаа бол тодорхой шалгуур хангаад гишүүн болчиход асуудалгүй.


Төрийн бус байгууллагын орлого бүрдүүлэлт нь санхүүгийн зүйл заалтаараа байгаа. Тэмцээнд явуулах гээд цуглуулсан мөнгийг нь ямар орлогын эх үүсвэрээр байгууллага бүртгэж авах уу /За яахав бэлнээр нь авч болно л доо/ Эдгээр хүмүүст виз өгөхийг хүсээд зохион байгуулж байгаа байгууллага нь ТББ гээд очвол нэг ч элчин виз өгөхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл ТББ байгууллага нь ямар үйл ажиллагаа эрхлэх вэ гэдгийг нь ялгаад салгасан байгаа. Гишүүддээ үйлчилдэг бол харин болох байх.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby saikhnaa » Tue Apr 19, 2011 5:40 pm

Дэмжиж байна үнэхээр сайхан сонсогдож байна шүү!
User avatar
saikhnaa
 
Posts: 6
Joined: Tue Apr 19, 2011 5:17 pm

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby MyLoVe » Thu May 05, 2011 3:15 pm

энэ ажлаа жаахан явууляа
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby skelot » Wed May 11, 2011 2:09 am

Өө энэ яагаад сунжраад байнаа.Заавал ажил хэрэг болгох ёстой шүү.Хүлээгээл хараа л байна.
User avatar
skelot
England United
 
Posts: 1046
Joined: Sat Aug 08, 2009 8:00 pm
Location: Neverland

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby *R9* » Wed May 11, 2011 2:16 pm

“Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрэм

Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл

1.1 “Спортын цонх-ТББ”. Байгууллагын албан ёсны нэр нь “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллага байх ба Спортын цонх гэж товчлон нэрлэж болно.
1.2 “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрмийг баталсан 2009 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох өдөр болно.
1.3 “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын албан ёсны хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот,
Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө
Монголын Үндэсний Олимпийн Хорооны байр, 102 тоот өрөө
Утас:
Факс:

Хоёрдугаар зүйл. Хуулийн үндэслэл болон хуулийн этгээдийн эрх

2.1 Спортын цонх нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаа явуулна.
2.2 Спортын цонх нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна. Спорт цонх нь өөрийн хэвлэлтэй байж болно.

Гуравдугаар зүйл. Үйл ажиллагааны чиглэл, зорилго, зарчим
3.1 Спортын цонх-ТББ нь бүх спортын үйл явдлыг цаг алдалгүй үнэн бодитоогоор олон нийтэд хүргэх, спортыг хөгжүүлэх чиглэлээр ажиллана.
3.2 Спортын цонх-ТББ-ын зорилтууд:
3.2.1 “Спортын цонх” онлайн хэлэлцүүлгийн http://www.sportnews.mn/forum хаягаар явуулж спорт сонирхогчдыг чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, сонирхол нэгт хүмүүстэй уулзаж ярилцах;
3.2.2 Спорт сонирхогчдод зориулсан клуб, дугуйлангуудын нэгдсэн каталог гаргах;
3.2.3 Спорт танин мэдэхүйн жил бүрийн цуврал товхимол бэлдэх;
3.2.4 Гадаад, дотоодод явагдаж буй тэмцээн уралдаануудад хөгжөөн дэмжигчдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хамруулах.
3.3 Спортын цонх-ТББ-ын зарчим:
3.3.1 Төрийн бус байгууллагын бүхий л үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байна.
3.3.2 Төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад жил бүр хүргүүлж байна.
3.3.3 Төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардагдах өөрийн өмчлөлийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгөтэй байна.

Дөрөвдүгээр зүйл. Спортын цонх-ТББ бүтэц, албан тушаалтны нэр томъёо
4.1 Бүх гишүүдийн чуулган нь эрх барих дээд зөвлөл байна.
4.2 Удирдах зөвлөл нь шийдвэр гаргах дээд зөвлөл байна.
4.3 Удирдах зөвлөлийн дарга гэдэгт удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрхтэй даргыг.
4.4 Удирдах зөвлөлийн дэд дарга гэдэгт удирдах зөвлөлийн даргад туслах болон орлох үүрэгтэй гишүүнийг.
4.5 Удирдах зөвлөлийн гишүүн гэдэгт удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох сонгуульт гишүүнийг.
4.6 Удирдах зөвлөлийн хороо гэдэгт удирдах зөвлөлийн байнгын ажлын хэсгийг.
4.7 Гүйцэтгэх захиргаа гэдэгт өдөр тутмын үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа ажлын албыг.
4.8 Спортын цонхын гишүүн гэдэг нь саналын эрхтэй, байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрсөн этгээдийг хэлнэ.

Тавдугаар зүйл. Спортын цонхын гишүүн
5.1. Спортын цонхын гишүүд нь дараахь хүмүүсээс бүрдэнэ.
5.1.1 Их спортын цонхын дүрмийг хүлээн зөвшөөрсөн;
5.2. Спортын цонхын гишүүн нь тухайн гишүүн байгууллагын сонгуульт ажил, үүргээс огцрох эсвэл татгалзах тохиолдолд гишүүнээс шууд чөлөөлөгдсөнд тооцогдоно.
5.3. Спортын цонхын гишүүд нь үүргийнхээ дагуу гүйцэтгэсэн ажлынхаа төлөө ямар нэгэн цалин хөлс авахгүй.
5.4 Ямар нэг бусад байгууллагаас спортын цонхын гишүүнийг томилж болохгүй.

Зургаадугаар зүйл. Бүх гишүүдийн чуулган
6.1. Бүх гишүүдийн чуулган нь эрх барих дээд зөвлөл байна. Чуулган нь 2 жил тутамд нэг удаа хуралдана.
6.2. Бүх гишүүдийн чуулганыг хуралдуулах хугацааг 1 сараас доошгүй хугацааны өмнө сонгуулийн хорооноос зарлана.
6.3. Бүх гишүүдийн чуулганын гишүүд, дүрмийн 5.1 -д заасан гишүүн оролцоно.
6.4. Чуулганд нийт гишүүдийн 1/3-ээс доошгүй хувь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. Сонгуулиас бусад шийдвэрийг хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар гаргана.
6.5. Чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
6.5.1 Үйл ажиллагааны тайлан, хянан шалгах зөвлөлийн тайлан;
6.5.2 Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
6.5.3 Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
6.5.4 Гишүүдийг батламжлах;
6.5.5 Бусад асуудал
6.6. Спортын цонхын гишүүн байгууллагаас Удирдах зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлнэ.
6.7. Удирдах зөвлөлийн гишүүдийг нууц санал хураалтаар явуулна. Удирдах зөвлөлийн гишүүд нэг бүрдээр санал хураалтыг явуулах ба нийт саналын 50-иас дээш хувийг авсан тохиолдолд сонгогдсонд тооцогдоно.
6.9. Нийт гишүүдийн 75-аас доошгүй хувь нь санал гаргасан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулж болно.

Долоодугаар зүйл. Удирдах зөвлөл
7.1 Удирдах зөвлөлийн тодорхойлолт. Удирдах зөвлөл нь Спортын цонх-ТББ-ийг бодлогын удирдлагаар ханган ажиллах сайн дурын сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.
7.2 Өөрийн удирдлагын зарчим. Удирдах зөвлөл нь өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтлана.
7.3 Удирдах зөвлөлийн гишүүний тоо. Удирдах зөвлөлийн гишүүний тоо таваас доошгүй сондгой тоотой байна.
7.4 Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт хугацаа. Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр 2 жилийн хугацаатай сонгогдох ба нэг гишүүн хэдэн ч удаа улиран сонгогдож болно.
7.5 Удирдах зөвлөлийн гишүүний сонгууль. Сонгуулийн хорооны санал болгосноор удирдах зөвлөлийн шинэ гишүүнийг чуулганаар, олонхийн саналаар батлан сонгоно.
7.6 Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргын сонгууль. Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргыг удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
7.7 Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргын сонгуульт хугацаа. Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргын сонгуульт хугацаа 2 жил үргэлжлэх ба нэг удаа улируулан сонгож болно.
7.8 Удирдах зөвлөлийн ажил үүрэг. Удирдах зөвлөл дараахь ажил үүргийг гүйцэтгэнэ.
7.8.1 Удирдах зөвлалийн дүрмийг хэлэлцэн баталж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах;
7.8.2 Удирдах зөвлөлийн дотоод журмыг тогтоож, удирдлага зохион байгуулалтаар хангах;
7.8.3 Удирдах зөвлөлийн тэргүүнийг сонгох ба гүйцэтгэх захирлыг томилох чөлөөлөх;
7.8.4 Спортын цонх-ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх;
7.8.5 Спортын цонх-ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;
7.8.6 Спортын цонх-ТББ-ын жилийн төвлөгөө, төсөв батлах;
7.8.7 Спортын цонх-ТББ-ын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
7.8.8 Спортын цонх-ТББ-ын өөрчлөн байгуулах, татан буулгах;
7.8.9 Спортын цонх-ТББ-ын Бусад асуудал;

Наймдугаар зүйл. Удирдах зөвлөлийн хурал
8.1 Хурлын эрх хэмжээ. Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
8.2 Хурлын төрөл. Удирдах зөвлөлийн хурал ээлжит ба ээлжит бус байна.
8.3 Ээлжит бус хурал. Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3 –ний хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно.
8.4 Ээлжит хурал. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг хагас жилд нэг удаа хуралдуулна. Ээлжит хурлын хугацаа байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
8.5 Хурлын тов ба хэлэлцэх асуудал. Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж, хурал болохоос 14-21 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ. Хурал болохоос өмнө удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
8.6 Хурлын ирц. Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хүчинтэй гэж үзнэ.
8.7 Хурлын шийдвэр. Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Санал тэнцсэн тохиолдолд удирдах зөвлөлийн дарга эцсийн шийдвэрийг гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр хурлаас гарсан хамтын шийдвэр тул цөөнх болсон гишүүд түүнийг дагаж мөрдөнө. Удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын 1 эрхтэй байна.
8.8 Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргыг Удирдах зөвлөлийн хурлаас томилно.
8.9 Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл. Хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөнө. Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.

Есдүгээр зүйл. Гишүүдийн салбар хороод
9.1 Хороод. Спортын цонхын үйл ажиллагаа салбар хороодоор хэрэгжинэ. Спортын цонхын гишүүд салбар хороодод хуваагдан ажиллана. Дараахь хороод ажиллана.
9.2 Сонгуулийн хороо. Шинээр элсэх гишүүнийг судлаж удирдах зөвлөлд санал оруулах, шинэ гишүүнд чиг баримжаа олгох болон идэвхи муутай удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх санал боловсруулж удирдах зөвлөлд оруулах үүрэгтэй. Мөн бүх гишүүдийн хурлын товыг зарлана.
9.3 Санхүүгийн хороо. Санхүүгийн хороо нь Спортын цонх-ТББ-ын санхүүгийн ба хөрөнгө босгох ажлыг бодлогын удирдлагаар хангах, санхүүгийн хяналт тавих үүргийг хүлээн ажиллана.
9.4 Бусад хороо. Удирдах зөвлөл ажлын ачааллаасаа шалтгаалж бусад салбар хороог байгуулж болно.
9.5 Хороог зохион байгуулах. Хороодын ахлагчид хорооны ажлын журам, зохион байгуулалт, уулзах хуваарийг боловсруулж удирдах зөвлөлийн даргаар батлуулна.

Аравдугаар зүйл. Удирдах зөвлөлийн албан тушаалтнууд
10.1 Албан тушаалтнууд. Удирдах зөвлөлийн албан тушаалтанд удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, салбар хороодын ахлагч нар болон хурлын нарийн бичгийн дарга хамаарна.
10.2 Удирдах зөвлөлийн даргын эрх үүрэг
10.2.1 Удирдах зөвлөлийн дарга Спортын цонх-ТББ-ыг гадаад, дотоодод төлөөлнө;
10.2.2 Удирдах зөвлөлийн хороодыг байгуулж, ахлагчдыг томилно;
10.2.3 Удирдах зөвлөлийн хурлыг даргалж, санал тэнцсэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргана;
10.2.4 Удирдах зөвлөл ба гүйцэтгэх захиргааны хоорондын ажлын уялдааг хангана;
10.2.5 Гүйцэтгэх захирал ба удирдах зөвлөлийн даргын хамтын манлайллыг хөгжүүлнэ;
10.2.6 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийг идэвхижүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
10.3 Удирдах зөвлөлийн дэд даргын үүрэг. Удирдах зөвлөлийн дэд дарга хурлын даргад туслах болон даргыг эзгүйд хурлыг удирдах үүрэгтэй.
10.4 Салбар хороодын ахлагчдын үүрэг. Хороодын гишүүдийг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө болон журмыг боловсруулах үүрэг хүлээнэ. Өөрийн хороодоор дамжуулж удирдах зөвлөлийн үйл ажиллагааг хөгжүүлнэ.
10.5 Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг. Нарийн бичгийн дарга хурлыг зохион байгуулахад даргад туслах болон хурлын тэмдэглэлийг хөтлөх үүрэгтэй. Нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн дарга томилно.

Арван нэгдүгээр зүйл. Удирдах зөвлөлийн сонирхлын зөрчил
11.1 Сонирхлын зөрчилд үл автан шийдвэр гаргах. Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг дэд дарга даргална.

Арван хоёрдугаар зүйл. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх ба татгалзуулах
12.1 Чөлөөлөх журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн гишүүн хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
12.2 Татгалзуулах журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүн нь ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд сонгуулийн хорооны санал оруулснаар удирдах идэвх сул удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар халах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
12.3 Татгалзуулах шалтгаан. Удирдах зөвлөлийн хурлыг нэг жилд гурваас илүү тасалсан, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд автагдсан ба гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бол удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг татгалзуулах шалтгаан болно.

Арван гуравдугаар зүйл. Гүйцэтгэх захиргаа ба гүйцэтгэх захирал
13.1 Гүйцэтгэх захиргаа. Гүйцэтгэх захиргаа нь удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны ажилтнаас бүрдсэн ажлын алба мөн. Гүйцэтгэх захирлын албан үүргийг Удирдах зөвлөлийн гишүүн давхар эрхэлж болно.
13.2 Гүйцэтгэх захирлын эрх үүрэг. Гүйцэтгэх захиргааг гүйцэтгэх захирал удирдана. Гүйцэтгэх захирлын эрх үүрэг:
13.2.1 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд Спортын цонх-ТББ-ыг төлөөлөх;
13.2.2 Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.2.3 Спортын цонх-ТББ-ын нэрийн өмнөөс холбогдох байгууллагатай гэрээ хэлцэл байгуулж ажиллах;
13.2.4 Спортын цонх-ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах;
13.2.5 Спортын цонх-ТББ-ын тухайн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жил бүр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох төрийн байгууллагад тайлангаа явуулна;
13.2.6 Гүйцэтгэх захиргааны хүний нөөцийг бүрдүүлэх, удирдах, үнэлэх, чөлөөлөх;
13.2.7 Сайн дурынхан болон олон нийттэй ажиллах;
13.2.8 Удирдах зөвлөлийг мэдээллээр хангах;
13.2.9 Удирдах зөвлөлийн даргатай хамтран ажиллах.
13.3 Бусад үүрэг. Гүйцэтгэх захирлын бусад ажил үүргийг гэрээнд зааж болно.

Арван дөрөвдүгээр зүйл. Санхүүгийн асуудлууд
14.1 Орлогын эх үүсвэр. Спортын цонх-ТББ дараахь орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна.
14.1.1 Дүрэмд заасан үйл ажиллагаанаас олсон орлого;
14.1.2 Зорилгын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
14.1.3 Хөрөнгө босгож олсон хандив, бэлэг, тусламж;
14.1.4 Төрийн тэтгэлэгт хөтөлбөр, төслүүд;
14.1.5 Гадаад дотоодын санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэгт төслүүд;
14.1.6 Хууль тогтоомжийн хүрээнд олсон бусад эх үүсвэр;
14.1.7 Гишүүдийн татвар. Жилд 20000 төгрөг буюу хорин мянган төгрөг (20 ам.доллар буюу хорин ам.доллар);
14.1.8 Бусад орлого
14.2 Хөрөнгө зарцуулах зарчим. Спортын цонх-ТББ-ын олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулна.
14.3 Ашиг үл хуваарилах. Спортын цонх-ТББ нь төрийн бус байгууллагын хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хуульд хориглосон зориулалтаар хандив хэнд ч үл өгнө.
14.4 Хувийн ашиг үл олох. Удирдах зөвлөлийн дарга ба гишүүн, гүйцэтгэх захирал ажилтны хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
14.5 Санхүүгийн хяналт. Спортын цонх-ТББ-ын санхүүгийн үйл ажиллагааг санхүүгийн хороо хянаж шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт оруулах шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.
14.6 Санхүүгийн жил. Спортын цонх-ТББ-ын санхүүгийн жил 1 сарын 1-ээс эхэлж 12 сарын 31- нд дуусгавар болно.
14.7 Санхүүгийн тайлан. Санхүүгийн тайлан тэнцлийг зохих хууль журмын дагуу гаргаж дараа оны 2 дугаар сарын 15 дотор татварын албанд тайлагнана.

Арван тавдугаар зүйл. Байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай
15.1 Өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр. Спортын цонх-ТББ эрхэм зорилгоо хэрэгжүүлж дууссан гэж үзвэл удирдах зөвлөлийн шийдвэрээр Спортын цонх-ТББ-ыг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах буюу татан буулгаж болно.
15.2 Үлдсэн эд хөрөнгийг үл хуваах. Спортын цонх-ТББ татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг түүний гишүүд, үүсгэн байгуулагчид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад, болон аливаа этгээдэд хуваарилан олгохыг хориглоно.
15.3 Үлдсэн эд хөрөнгийн зориулалт. Татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг эсхүл хэд хэдэн төрийн бус байгууллагад шилжүүлэх, ийм этгээд байхгүй тохиолдолд дүрмэнд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар шийдвэрлэнэ.

Арван зургаадугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
16.1 Нэмэлт өөрчлөлт оруулах журам. Удирдах зөвлөлийн олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг удирдах хороо боловсруулна. Нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр батласнаар хүчин төгөлдөр болно.
16.2 Нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх. Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Хууль зүйн яаманд 30 хоногийн дотор явуулах ажлыг гүйцэтгэх захирал хариуцна.



------------------------------------------ о 0 о ------------------------------------------


ЖИЧ: Бүх гишүүдийн хурлыг товыг Хосоо админ удахгүй зарлах болно.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby carlsberg_mgl » Wed May 11, 2011 3:22 pm

иймэрхүү албаны бичиг баримтыг цэнхэрээр уншиж байгаагүйм байна...

яасан эвгүйм бэ...,хар болгочиж болдгүймүү... :smile:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby zigo » Wed May 11, 2011 3:35 pm

За тэр өнгө ч яахав. Харин Наска яагаад ундууцаад, болсон болоогүй хүмүүс гэж форумын гишүүдээ нэрлэж хурал хойшлуулах гээд байгааг ойлгосонгүй. Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг зарласан дээр нь л болгочихмоор байх юм. Нэг хойшлуулчихвал дуусашгүй хойшлолт болчихож мэднэ. Энэ баасандаа л хурлаа хийчихье.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby *R9* » Wed May 11, 2011 3:44 pm

Энэ баасан гариг буюу 2011 оны 5 дугаар сарын 13-ны 19-н цагаас Олимпийн хорооны хурлын зааланд Спортын цонх форумынхаа бүх гишүүдийн хурлыг хийнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг уръя.


Зар нь байсан юм байна.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby rednasca » Wed May 11, 2011 3:45 pm

буруу сэтгэгдэл төрүүлэхээр үг хэллэг хэрэглэсэн бол уучлал хүсье...

гэхдээ Спорт цонхын лигийн техникийн зөвлөгөөн, Спортын цонх ТББ-ын анхны гишүүдийн хурлыг нэг дор явуулахыг дэмжих саналгүй байна...
одоо жишээ нь, энэ цэнхэр өнгөтэй бичиг баримтын төслийг дөнгөж одоо л уншиж байна...
яг ямар утга учиртай талаар одоо л дөнгөж эргэцүүлж эхлэх гэж байна шд...
нэмэх, хасах зүйл хальт уншихад мэр сэр харагдаж л байна...

тэгээд энийг Баасан гарагаас өмнө уншиж амжих нь хэд билээ, юу билээ л гэж байна даг...
тодорхой ойлголтгүй улсуудыг цуглуулаад цагийн гарз болчих бий вий гэж санаа зовсондоо хэллээ...

Баасан гарагийн орой 19 цагт гэж зарладаг...
хэзээ цуглаад хэзээ дуусах вэ?...
бас ирцийн доод хэмжээг хэд гэж үзэх вэ?...
хаа хаанаа бодолцох юмнууд байна шүү дээ...

ямар эсэргүүцсэндээ ингэж байгаа биш...
сайн бэлдэж л энэ олон хүнийг цуглуулахгүй бол дахин дахин хурал зарлаад цуглуулаад байх боломжгүй гэдгийг мэдэж л баймаарсан...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby SAVAGE » Wed May 11, 2011 3:48 pm

Ливерпүүлийн клубын хурал нэлээн хэдэн цаг болж дуусгалгүй тарж байсан шүү дээ. тэгэхээр тэмцээний техникийн зөвлөгөөн, тэгээд ТТБ гийн хурал 19 д эхэлээд шөнөжингөө л үргэлжлэх юм байна даа...

Тусдаа хийе гэдэг саналыг бол дэмжиж байна.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby zigo » Wed May 11, 2011 3:55 pm

Болноо, болно. Болж л таараа, ганц хуудас дүрэм уншаад ойлгочих хүмүүс форумд элсдэг гэж бодож байнашд. Гол нь хүмүүсийн сэтгэл санааг бүү эргэлзүүлээд байлдаа. Аль болох л олон хүн ирээсэй билээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby *R9* » Wed May 11, 2011 4:04 pm

Энэ та нарыг гоочлоод байгаа зүйлийг миний бие 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр энэ хэлэлцүүлгийн 2 дугаар хуудсанд файл хэлбэрээр бүгдээс санал авахаар бэлтгэн тавьж байсан. Үүнээс хойш уншаагүй байна гэдэг бас л сонин байх юм.

Тэгээд аливаа хууль дүрмийг хөх, болон хар өнгөөр бичихийг зөвшөөрсөн байдагштэй. :D
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby v.Persie » Wed May 11, 2011 4:06 pm

ТББ-ынхаа дүрмийг уншиж танилцлаа. Миний хувьд "под" хийсэн дүрэм болжээ. Батлахад татгалзах зүйл алга. :eek:
v.Persie
 
Posts: 2
Joined: Tue Mar 15, 2011 11:29 am

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby rednasca » Wed May 11, 2011 4:12 pm

юуны өмнө ер гоочлоогүй гэдгийг Санжаа болон бусад боловсруулсан улсуудад хэлье...
ерөнхий хана боссон гэж ойлгож байгаа...
сайн ажил болсон байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby carlsberg_mgl » Wed May 11, 2011 4:13 pm

1. 4000 гаруй гишүүнтэй...за актив нь 400 гаруй гэж бодоё...тэгвэл хэдэн хүн ирснээр ирц бүрдлээ гэж үзэх вэ?

2. анхны хурлаа хийж дүрмээ баталсан цагаас хойш бүх гишүүдийн хурлаа хийвэл 1 сарын өмнө зарлах юмуу...одоо энэ хуралд дээрх заалт хамаатай юмуу?

3. сайхан Монгол зангаараа уван цувсаар ирэхийг бодолцсон ч өдрийн цагийг сонгож болохгүй байгаамуу?

4. манайхан лав 19 цаг гэж зарлаал 20 гэж эхлээд 23 цаг гэхэд дүрмийнхээ талыг ч хэлэлцэж батлаагүй тарсан, дараа нь хэлэлцэж дуусгасан.

5. гадаадад болон хөдөө гадаа байгаа гишүүдийн саналыг ямар хэлбэрээр авах уу, огт авахгүй юмуу...?
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: "Их Спортын цонх" - ТББ-ын хэлэлцүүлэг

Postby SAVAGE » Wed May 11, 2011 4:16 pm

Зиго ойлгохдоо гол нь биш л дээ..
Хурал дээр зүйл бүрээр нь танилцуулаад л санал сэтгэгдэл сонсоод л явах болов уу гэж бодож байна. Тэгэхээр цаг их орох байхдаа л гэж...


За за би өөрөө хөдөө яваад байхгүй байх байж...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

PreviousNext

Return to "Спортын цонх" ТББ

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest