Зөвхөн спорт пааб...

Зөвхөн спорт пааб...

Postby Khosoo » Sun Aug 19, 2007 2:01 pm

СПОРТ СОНИРХОГЧ НИЙТ ХҮМҮҮС, ТЭР ДУНДАА
ФОРУМЫНХАНДАА ДУУЛГАХ САЙХАН МЭДЭЭ

Саяхан форум дээр “Зөвхөн спортын бар, паабын тухай” гэсэн хэлэлцүүлэг явагдаж, жинхэнэ спорт сонирхогчдод зориулсан үйлчилгээний газар ямар байвал зүйтэй талаар санал бодлыг тань сонссон билээ. Тэгвэл тун удахгүй спортод хайртай залуус та бүхэнд зориулсан чухамхүү тэр пааб үүд хаалгаа нээх мөч ойртож байна.

Тус пааб нь хуучнаар Лениний музейд байрлах ба одоогоор байдлаар засварын ажил ид дундаа орсон явж байна. Супервижн, Сансар кабелийн телевизийн шугам татах талаар тохиролцсоны зэрэгцээ интернетэд холбогдох боломжийг мөн судалж байна.

Английн Премьер лиги, Испанийн Ла лиги, цаашлаад Аваргуудын лиги зэрэг хөлбөмбөгийн ногоон талбайн гайхамшигийг бишрэгч хөгжөөн дэмжигчдээс гадна сагсан бөмбөгт дуртай, хайртай залуусын маань гол уулзах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбар болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Тоглолтын өмнө форумын гишүүд, спорт сонирхогчдод зориулсан төрөл бүрийн арга хэмжээ явагдана.

Бидэнд хийхээр төлөвлөсөн өөр олон ажил байгааг дуулгахын ялдамд тус пааб нь цаашид хүрээгээ өргөжин тэлж, хүн бүхний хүсэн тэмүүлдэг газар болохын төлөө хичээх болно.

Тэгвэл энэхүү мөрөөдөлд хүрэхийн тулд та бүхний дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэг болоод байна.

Бид тус паабны дотоод тохижилтод их анхаарал тавьж байгаа тул спортын орчин бүрдүүлэх, тийм мэдрэмж төрүүлэх чимэглэл, үнэт зүйлс, төрөл бүрийн спортын хувцас, хэрэглэлүүд амин чухлаас гадна “Спортын цонх” форумын архивыг энд байрлуулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Та бүхэн өөрийн тохижилтын талаарх санаагаа ч хэлж болно.

Форумын архивт төрөл бүрийн видео, фото, мерчандайз зэрэг зүйлүүд байрлаж, Спортын цонхын архивын булан байрлах юм.

Тиймээс, эрхэм хүндэт форумчидаа, спорт сонирхогч та бүхэнд хандаж, энэхүү үйлсэд хүсэл зоригоо нэгтгэн харамгүй сэтгэлээр тусална уу? хэмээн хүсч байна.

Таны зүгээс өгөх тэр зүйлийг бид бүхэн үнэлж, таны гишүүний эрхийг нээн, шар айрагны бокалийг бэлэглэх болно. Тус бокалийг та өөрийн хүссэнээр чимэглэж, өөрийн болгоод “зөвхөн минийх шүү” гээд паабад хадгалуулна. Эргээд та үйлчлүүлэхээр ирэхдээ өөрийн гэсэн бокалийг хэрэглэж, улмаар урамшуулал хүртэх боломжтой болох юм. Бокал бол гишүүний үнэмлэх гэсэн үг.

Таны оруулсан хандивын үнэ цэнээс шалтгаалж, 3, 6, 9, 12, бүр 15 хувь хүртэлх үнийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд гишүүн танд ширээ захиалж үйлчлүүлэх, бичлэг захиалж үзэх зэрэг олон арван нэмэлт үйлчилгээг хүртэх боломжийг амлаж байна.

Өнгөрсөн хугацаанд “агаараар” гэр хийж, эчнээгээр танилцсан форумынхан маань ингээд нэг “өөрийн гэсэн гэр”-тэй болчихвол мөн сайхнаа.

“Бор гэртээ богд, хар гэртээ хаан.”
Last edited by Khosoo on Wed Sep 12, 2007 10:43 am, edited 1 time in total.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Barcik » Sun Aug 19, 2007 2:41 pm

Сайхан мэдээ байна аа.
Дараа жил очихоороо байнга орно оо.
Шар айрагны бокал авахуйц нэг юм аваад очихыг бодно оо. :mrgreen:
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby G@naa » Mon Aug 20, 2007 4:49 pm

Өө юун сайхан юм. Гэртэй ч ойр, амар болох нь дээ.
Паабыг нээж байгаа залуустаа амжилт хүсье. :beer
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby Devil 7 » Tue Aug 21, 2007 9:09 am

Yg hezee neeh ve?Ymar nertei bh ym.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Postby rednasca » Tue Aug 21, 2007 9:25 am

одоогоор "ФАНАТ" гэсэн нэр сонгогдох өндөр магадлалтай байна.....:eek:
та бүхэнд ямар санаа оноо байна вэ?
мөн дээрх уриалгыг дэмжиж байна уу?
9/1 гэхэд нээчихмээр байдаг...:smile:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Tue Aug 21, 2007 9:31 am

albicelestes энэ нэр яж байна сайхан уянгалаг лол...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Aug 21, 2007 9:41 am

за одоо яг жинхэнээсээ хэлхэд Вива гэвэл зүгээр л юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Tue Aug 21, 2007 9:54 am

Spice Girls :eek:
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby El Payaso » Tue Aug 21, 2007 10:39 am

backstreet boys
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Chinbaa » Tue Aug 21, 2007 11:45 am

Fanat gedeg ner ni dajgui yum... ali ch taliig bariagui.... Ene pub heden hunii bagtaamjtai bol??

Tegeed bas neg sanaa baina... Setguul unshaad suudag baival zugeer tee??? Tiim yum chini heduulee... Sport-iin setguul tsugluulay... Nadad dursagachikhaar jersey,omsgol baihguigees hoish... heden setguul handivlaj bolno... Nad shig iim humuus baigaa l baikh... Cofe uugaal setguul uzeel suuval ain??? Tiim yum chini humuusee oortoo baigaa sport-n setguuleesee handivlakhiig urialj baina....
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby TRISTAN » Tue Aug 21, 2007 12:02 pm

David Beckham :eek: :mrgreen:
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby ..::Affictor::.. » Tue Aug 21, 2007 12:18 pm

"Спортын цонх" чинь л гоё ш дэ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby poseidon » Tue Aug 21, 2007 12:36 pm

..::Affictor::..,

:eek:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby Gooner » Tue Aug 21, 2007 1:41 pm

Спортын Цонх гэдэг дээр санал нийлж байна
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby zizu » Tue Aug 21, 2007 3:26 pm

Erthen neechihgui dee.. Yag butsaad yavhaar neeh yum bnashd:sad:
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby enkuna » Tue Aug 21, 2007 4:05 pm

Ямар гоё юм бэ :beer Та бүхэнд амжилт хүсье. Хурдан үүд хаалгаа нээгээд биднийгээ баярлуулаарай :)(
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby TRISTAN » Tue Aug 21, 2007 4:40 pm

Спорт Цонх тэмцээнд ороход ивээн тэтгэгч хайж явахааргүй болох нээ?
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby Gooner » Tue Aug 21, 2007 4:46 pm

Бар-ааа Gooner гэж нэрлэвэл зохилтойм байна:eek:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Tue Aug 21, 2007 4:47 pm

Эсвэл Арсенал, эсвэл Фабрегас, эсвэл Росицки, эсвэл Турэ, эсвэл Адэбайор гэж нэрлэ. Эд нараас нэг нэр сонгохыг шардаж байна
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Аагий » Tue Aug 21, 2007 4:53 pm

Нэр нь сонгогдсон шт ээ. Стамфорд Бридж гээд :mrgreen:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Gooner » Tue Aug 21, 2007 4:57 pm

Наад чинь танай багтай чинь холбогдоод тэр нь цаашаа цэнхэр өнгөтөй холбогдоод гомо-чуудын бар гэж нэр авмой. Ядахад л маниуё тоглолт үзэх гээд цуглахад л бөөн харчуул ирдэг шд. Тиймээс больмой...
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gankhuu » Tue Aug 21, 2007 5:01 pm

Ene neg yum dandaa yum zavhruulj yavna. Naad zangaa taviachee.

Goal gedeg ner devshuulj baina
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby TJ » Tue Aug 21, 2007 5:02 pm

Gooner wrote:Бар-ааа Gooner гэж нэрлэвэл зохилтойм байна:eek:


"Гоонь эр" гэж ойлгосон баахан хүүхнүүд цуглаад, "Гүүн эр" гэж ойлгосон баахан гоомой эрчүүд цуглаад утгаа алдах нигууртай гэж байна. "Спортын цонх" гэдэг чинь :eek: бэст
TJ
 

Postby chukcha2002 » Tue Aug 21, 2007 5:17 pm

гоё юм нээх нь дээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Аагий » Tue Aug 21, 2007 5:21 pm

Goal. Ганхүү сайн жаал, дажгүй санаа байна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Next

Return to "Спортын цонх" ТББ

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron