Page 1 of 15

REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri Aug 09, 2019 12:00 am
by Бороо
Image

Реал Мадридын клубын 2019/20 оны улирал эхлэхэд бэлэн болжээ. Адал явдалтай, сонирхолтой, аз жаргалтай, тэмцэлтэй, амжилттай улирал биднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. HALA MADRID !!!

#ИРЭХ УЛИРЛЫН ЗОРИЛГО

ҮРГЭЛЖ ТОДОРХОЙ БАЙСАН, БАЙГАА, БАЙХ Ч БОЛНО. БОЛОМЖИТ БҮХ ЦОМД ТҮРҮҮЛЭХ.

#БҮРЭЛДЭХҮҮН

ImageImage

ХААЛГАЧ
Навас, Куртуа хэмээх дэлхийн шилдэг хаалгачдаар хаалгаа мануулж буй. Куртуа ирээд тийм ч сайнгүй байгаа бөгөөд фанатууд Навасыг гараанд гаргана гэж итгэж байгаа. Гэхдээ мэдээж улирал урт учраас боломжит тэмцээнүүддээ хуваагдаж гараанд гарах нь тодорхой буйзаа.

ImageImageImageImage
ImageImageImageImage

ХАМГААЛАГЧ
Харахад сүрдмээр нэрс байгаа хэдий ч өнгөрсөн улирал тун хангалтгүй тоглолтыг үзүүлсэн. Гэсэн хэдий ч тэднийг нэг улирлын бүтэлгүйтлээр дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл биз. Менди, Милитао нараар хүчээ зузаатгаад байна.

ImageImageImageImageImage

ХАГАС ХАМГААЛАГЧ
Ингээд харсан бас л нимгэн харагдаж байна шүү. Наймааны цонх хаагдахаас өмнө зайлшгүй хагас хамгаалагч авах байх гэж найдаж байна. Байгаа хэдийнхээ талаар ярихад илүүц бизээ.

ImageImageImageImageImageImageImageImageImageImage

ДОВТЛОГЧ
Өнгөрсөн улиралд урд шугам нэн ялангуяа Бензема-д хамгийн их эргэлзэж байсан хэдий ч түүний хувьд яалтачгүй амжилттай улирал байсан. Винициусын хувьд ерөнхийд нь дүгнээд үзвэл давгүй улирал байсан. Харин Лукас, Асенсио, Бейл, Мариано, Брахим гээд хэн нь ч хангалттай байж чадаагүй. Зуны цонхоор Азар, Йович, Родриго нараар хүчээ зузаатгажээ. Асенсио улирлын өмнө хүнд гэмтэл авсан ч хурдан эдгэж гайхалтай тоглолтоор бэлэг барина гэж итгэж байна. #ANIMOASENSIO

#СОЛИЛЦОО НАЙМАА

ИРСЭН ТОГЛОГЧИД

Байрлал - Тоглогч - Хуучин баг - Үнэ
CF - Лука Йович - Франкфурт - 70сая евро
CAM - Азар - Челси - 100 сая евро
CB - Милитао - Порту - 50 сая евро
LW - Родриго - Сантос - 45 сая евро
LB - Менди - Лион - 48 сая евро

Image

Эден Азар
Бельги залуу хэзээ нэгэн цагт Мадридад цаг хугацааны асуудал байсан. Магадгүй 2-3 жилийн өмнө ирсэн бол гэж бодож болох ч одоо түүнд эргэлзэх шалтгаан байхгүй байх. Ирэх 2-3 жилдээ лидер байж чадна гэж итгэж байна.

Image

Ферланд Менди
Лионоос зүүн жигүүрийн Франц хамгаалагч Менди 48 сая еврогоор худалдан. 24 настай тэрээр Лионд 2 улирлыг өнгөрүүлсэн. Марселотой өрсөлдөх болно.

Image

Милитао
3 сард Португаас 21 настай Милитаог 50 сая еврогоор худалдан авснаа зарласан билээ. Хурдтай залуу байна лээ.

Image

Йович
Өнгөрсөн улиралд Германд ч гялалзсан даа. Франкфурт 4 сард түүний гэрээг жинхлэн 6 сард манайд 60 саяар зарсан. Өмнөх улирлын амжилтаа давтаж ахиулж чадвал Мадридад түүнийг олон гайхалтай он жилүүд, ирээдүй, амжилт хүлээж байна.

Image

Родриго
Энэ жил 18 настай Родриго хүүг өнгөрсөн зун 45 сая еврогоор худалдан авч насанд хүрэхээр нь багтаа авахаар тохиролцсон. Винициус шиг Кастиллагаас тоглож эхлэх байх. Гэхдээ улирлын өмнөх тоглолтуудад их дажгүй байгаа харагдсан.

БАГИЙГ ОРХИСОН ТОГЛОГЧИД

Байрлал - Тоглогч - Явсан баг - Үнэ
MF - Маркос Льоренте- Атлетико Мадрид - 40 сая евро
MF - Оскар Родригез - Леванте - Зээл
GK - Лука Зидан - Расинг Сантандер - Зээл
DF - Серхио Регуйлон - Севилья - Зээл
DF - Алваро Техеро - Эйбар - 3 сая евро
MF - Матео Ковачич - Челси - 45 сая евро
MF - Мартин Одегаард - Реал Сосьедад - Зээл
FW - Раул де Томас - Бенфика - 20 сая евро
DF - Тео Эрнандез - АС Милан - 20 сая евро
DF - Хесүс Валлехо - Волвес - Зээл
MF - Дани Чебаллос - Арсенал - Зээл

2017 онд ирээдүйгээ харсан олон наймаа хийсэн ч одоо түүнээс нэг нь ч үлдсэнгүй. Үндсэн багт өөрсдийгөө хангалттай харуулж чадаагүй залуучуудаа тохирох баг руу нь зээлж, заримыг нь бүр явуулжээ.

#ЛА ЛИГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

Image

August 18: Celta Vigo v Real Madrid
August 25: Real Madrid v Real Valladolid
September 1: Villarreal v Real Madrid
September 15: Real Madrid v Levante
September 22: Sevilla v Real Madrid
September 25: Real Madrid v Osasuna
September 29: Atletico Madrid v Real Madrid
October 6: Real Madrid v Granada
October 20: Mallorca v Real Madrid
October 27: Barcelona v Real Madrid
October 30: Real Madrid v Leganes
November 3: Real Madrid v Real Betis
November 10: Eibar v Real Madrid
November 24: Real Madrid v Real Sociedad
December 1: Deportivo Alaves v Real Madrid
December 8: Real Madrid v Espanyol
December 15: Valencia v Real Madrid
December 22: Real Madrid v Athletic Bilbao
January 5: Getafe v Real Madrid
January 19: Real Madrid v Sevilla
January 25: Real Valladolid v Real Madrid
February 1: Real Madrid v Atletico Madrid
February 9: Osasuna v Real Madrid
February 16: Real Madrid v Celta Vigo
February 23: Levante v Real Madrid
March 1: Real Madrid v Barcelona
March 8: Real Betis v Real Madrid
March 15: Real Madrid v Eibar
March 22: Real Madrid v Valencia
April 5: Real Sociedad v Real Madrid
April 12: Real Madrid v Mallorca
April 22: Espanyol v Real Madrid
April 26: Real Madrid v Getafe
May 3: Athletic Bilbao v Real Madrid
May 10: Real Madrid v Deportivo Alaves
May 13: Granada v Real Madrid
May 17: Real Madrid v Villarreal
May 24: Leganes v Real Madrid

ҮРГЭЛЖ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ! :gold :gold :gold

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri Aug 09, 2019 10:46 am
by bayarbat
Шинэ улиралд нь амжилт Ла лигт ээ түрүүлээрэй! Йович энэ жил тодрох байхаа

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri Aug 09, 2019 1:09 pm
by Ultra Madridista
Нөхөрсөгүүдийг харахад Азар удахгүй бүүлүүлхээр байна шүү .МИлитао бол удахгүй гараанд гарах байхаа Портод байхын сайн тоглодог залуу байсан зарим үед Вараны оронд гараанд гарах хэрэгтэй .Өнгөрсөн улирал фэйлдэхэд Варан маш муу байсан одоо муу байвал тэгээд орны хүн бэлэн байна даа .

Дундын шугам гайхаад байхын ийм бүрэлдэхүүнтэй улирал эхлэвэл улиралын дундуур дундын шугам бэртэл гэмтэлд орвол дуусах нь дээ .МОдричоос одоо урьдны сайн тоглолт гарахгүй байх тэр Неймарын наймаанд явуулвал бараг дээр Лорентэг явуулсанд л гайхаад байх юм Себаллос ч яахав Лопитеу байсан тулдаа л гараанд хэд гарсан өөр дас бол тийм олон минут өгөхгүй .

Энэ улирал ядаж дотоодын цомуудаа авах хэрэгтэй .

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri Aug 09, 2019 1:20 pm
by SAVAGE
Гоё нээжээ

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri Aug 09, 2019 2:28 pm
by Jaal_huu
Хазард байтугай нь бүүлүүлдэг биздээ :ногоон:
Челсид сэтгэл амар эрхэлдэг байсан бол мадридад ч тийм зүйл байхгүй байхөө хөөрхий, тэрийг нь даваад гарчихвал тэгээд бусдаар (жин нэмэх) бол гайгү байлгүй дээ, Гэхдээ амбиц багатай хүн Рон нтр шиг чинь байж чадахгүй л байх гэж боддог шдээ

Аа тийн энэ жил манайхан энэ хавиар жаахан эргэлдэх байх шүү :ногоон:

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri Aug 09, 2019 4:23 pm
by 21Grams
Гоё нээсэн байнаа. :beer

Азар хээгүй гар байна лээ. Жин нэмж ирээд л.. Алхаа л.. Гэхдээ фэнүүдийн хайрыг хамгийн их татсан тоглогч болох байх аа. Хийх ёстой юмаа хийгээд явчихад болно. Рон шиг гоолоор бороо оруул гэхгүй.

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Sat Aug 10, 2019 12:19 am
by Ultra Madridista
Jaal_huu wrote:Хазард байтугай нь бүүлүүлдэг биздээ :ногоон:
Челсид сэтгэл амар эрхэлдэг байсан бол мадридад ч тийм зүйл байхгүй байхөө хөөрхий, тэрийг нь даваад гарчихвал тэгээд бусдаар (жин нэмэх) бол гайгү байлгүй дээ, Гэхдээ амбиц багатай хүн Рон нтр шиг чинь байж чадахгүй л байх гэж боддог шдээ

Аа тийн энэ жил манайхан энэ хавиар жаахан эргэлдэх байх шүү :ногоон:

Хаха ядаж нөхөрсөг дээр арай бүүлүүлдэггүй байсан байхаа таргалсан сүүлд 1 гоол хийж хэсэг нам дарсан байх .Ер нь өнгөрсөн жил фэйлдсэн энэ жил фэнүүд хүлээлт өндөртэй байгаа даа .Тоглогчидод ч тэр багт ч тэр Ла лиг эхлээд тэнцэж мэнцээд байвал асуудалтай л эхэлнэ .

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Sat Aug 10, 2019 1:30 pm
by Бороо
Image

Азар 7 дугаартай тоглохоор болжээ. Мариано 24 дугаар авсан байна.
Милитао 3, Менди 23, Йович 18, Хамес 16, Лунин 25, Родриго 27 дугаартай тоглоно.
Винициус 28 дугаартай хэвээр үлджээ.

Сүүлийн хэд хоногт АС, Маркагийн нүүр Неймараар дүүрлээ. Мань хүнийг авахад бага багаар ойртлоо л гээд байна.

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Mon Aug 12, 2019 1:17 pm
by Бороо
Роматай улирлын сүүлийн нөхөрсөг тоглолтоо хийж пенальтиар хожигджээ.
Зидан 3-5-2 гэж гаргаж. Өндөр гэрэл харахад сайнгүй байна лээ. Рома бүр яасан ч их боломж алдав.
Манайд тэгээд ямар ч хувилбар алгаа. Юу юугүй улирал эхлэх гэж байдаг. Яваандаа болно биз л гэж найдахаас.

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Mon Aug 12, 2019 4:56 pm
by Бороо
Mundo Deportivo-д бичсэнээр манайх ПСЖ-д Бейл+85сая фунтаар Неймарыг чинь авъя гэж санал тавиад режектлүүлсэн гэнэ ккк.

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Tue Aug 13, 2019 10:55 am
by Бороо
Неймарын наймаа Барса зүг рүү чиглээд явчихвуу яав. Месси өөрөө Неймартай утсаар холбогдон Реалд очоод хэрэггүй, Барсад эргэн ирээч гэж ятгаж эхэлж. Мөн өчигдөр өглөө Неймарын хуульч нь Камп Ноу-с гарч явж байгаа зураг нь тарсан. Тэд маргааш албан ёсоор Барсагийн удирдлагууд ПСЖ-тэй ярилцахаар тохиролцсон гэнэ. Барсагийн тавих сүүлийн санал Коу+(60-80 сая евро).

Лунин Валладолид руу нэг улирлын зээллэгээр явахаар болжээ.

Эриксен манай Б хувилбар байсан хэвээр байгаа гэнэ.

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Wed Aug 14, 2019 4:20 pm
by Бороо
Лунин Валладолид руу албан ёсоор явлаа. Бас Кубо-г зээлчих гээд их үзсэн ч хэлэлцээр зогссон гэнэ.

Хамесыг 16 дугаартай өмсгөлийг албан ёсоор дэлгүүрүүдээр борлуулаад эхэлжээ.

Мариано Диаз явах нь тодорхой болсон. Марсейл, Бетис, Эспаньол, Валенси мань хүнийг авахаар сонирхож байгаа гэнэ. [Marca]

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Thu Aug 15, 2019 12:39 pm
by Ultra Madridista
Нейг авмаар байгаа юм да Барсад алдвал ойрын 3 жилдээ дотооддоо түрүүлнэ гэж ярилтгүй болох нь дээ .ПСЖ модрич +винициус гэсэн санал тавьж манайх татгалзаж .Бейлийг л наймаанд нь хавчуулчихвал .

Бас дундын шугамд Эриксоныг авах хэрэгтэй байдаг .Нөхөрсөгүүд дээр хэцүүхэнл байна .

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Thu Aug 15, 2019 2:58 pm
by Бороо
Дунд шугам яалтачгүй ингээд харахаар нимгэхэн байгаамөө. Погба л гээд байгаа, Погбаг явуулахгүй гэдгээ удирдлага нь мэдэгдсэн байна лээшд.
Марка дээр бас Йовичийг зээлээр явуулах талаар бичиж. Зидан улирлын өмнөх тоглолтуудад хангалттай байгаагүй, нэг улирал зээлэх нь дээр гэж үзэж байгаа гэж бичсэн байна.
Родриго гэмтэл аваад доод тал нь 7 хоног талбайд гарч чадахгүй болчихож.

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Fri Aug 16, 2019 5:15 pm
by Ultra Madridista
Иович хангалттай байгаагүй гэхээс илүү дундын шугам муу байсан байхаа .Марионог явуулаад Иович үлдэх хэрэгтэй .Погбагаас илүү эриксон дээр байгаам даа найруулга тал дээр Погбач зан характерийн асуудалтай .

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Sun Aug 18, 2019 12:54 am
by Ultra Madridista
За шинэ улиралын гараа хожлоор эхлүүллээ .Модрич суугаад бүр илүү сайн тоголлоо ер нь Модрич сэлгээнд суух цаг нь ойрхон байна даа .Кроосын гоол ганган байлаа ёстой зооно гэдэг энэ байхдаа .Сүүлийн гоол ч бас Бенз хамгаалагчийн бараг бэрттэл хуурвуу яав .Ямартай ч гоё эхлэл байлаа .

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Sun Aug 18, 2019 2:32 pm
by mick
Азаар маань яасым?

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Mon Aug 19, 2019 9:14 am
by Бороо
Бэртсэн. Ойролцоогоор 3 долоо хоног талбайд гарахгүй.

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Mon Aug 19, 2019 9:38 am
by bayarbat
Бороо wrote:Бэртсэн. Ойролцоогоор 3 долоо хоног талбайд гарахгүй.

бэртээгүй байхөө жингийн хэтрэлт дээрээ л ажиллаж байгаа биз

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Mon Aug 19, 2019 7:05 pm
by Ultra Madridista
Азартай азаргүй ер нь бол винициус гоё л байна азарыг тэгэж хүчтэй нөлөө үзүүлнэ гэхэд итгэлгүй л байн даа.

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Wed Aug 21, 2019 9:15 am
by Бороо

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Wed Aug 21, 2019 9:30 am
by bayarbat
Ultra Madridista wrote:Азартай азаргүй ер нь бол винициус гоё л байна азарыг тэгэж хүчтэй нөлөө үзүүлнэ гэхэд итгэлгүй л байн даа.

1 хожигдчоод л Винициус болоогүй байна аа л гэнэ дээ.

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Wed Aug 21, 2019 8:04 pm
by Devil 7
Азарыг мэдэхгүй л бна даа кк

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Wed Aug 21, 2019 9:52 pm
by Ultra Madridista
bayarbat wrote:
Ultra Madridista wrote:Азартай азаргүй ер нь бол винициус гоё л байна азарыг тэгэж хүчтэй нөлөө үзүүлнэ гэхэд итгэлгүй л байн даа.

1 хожигдчоод л Винициус болоогүй байна аа л гэнэ дээ.

Танай Лингард Рашфорд Марциал нтэр биш дээ Винициус бол өөр хүн өнгөрсөн жил угаасаа батлаад харуулцан наад 3 чинь лав реалд тоглох хувьгүй хүмүүс .

Re: REAL MADRID C.F. 2019/20: SUCCESS IS THE ONLY OPTION

PostPosted: Thu Aug 22, 2019 11:39 am
by Gooner
Реал Нэймарт тэгж хөл алдаж мөнгө үрэх хэрэггүй л баймаар юм, дараа жил мэлхий нинжаг дарахаа бодоод хадгалаал сууж байхгүй хмм..