REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Өсөхбаяр » Wed Jun 02, 2021 3:46 pm

настай хүн эрсдэлтэй юм хийж дээ. тгд чалленжэд дуртай болоогүй шүү гэдэгээ харуулахыг хүсэж дээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10194
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby 21Grams » Thu Jun 03, 2021 5:35 pm

Зизу маань сэтгэл жаал дундуур явж дээ. Карлито гоёоо гоё.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Бороо » Tue Jun 08, 2021 12:00 pm

Image

Хэдирагийн Маркад нийтлэгдсэн ярилцлагыг махчилан хүргэе ээ.

С: Дахиж хөлбөмбөг тоглохгүй гэдэгтээ дасаж байна уу?
Хэдира: Магадгүй цаг хугацаа шаардах ч туулах л ёстой зам. Энэ бол зүгээр ч нэг шийдвэр биш, би хамгийн хайртай зүйлээ орхиж байна, бага багаар дасах л хэрэгтэй. Миний бие үргэлжлүүлэн дээд түвшинд тоглож чадахаа больж энэ л мөчид одоо орхих хэрэгтэй гэж бодсон, энэ хамгийн зөв сонголт. Хэрвээ би чаддаг зүйлээ хийж чадахаа байвал зүгээр замаа сольсон нь дээр. Энэ бол удаан хугацааны турш гэр бүлийнхэнтэй ярилцаж бодсон зүйл. Яг одоогийн мэдрэмж нэг тийм хачин байгаа. Мэдээж гуниглана, яагаад гэвэл би цааш тоглохгүй, гэхдээ нөгөө талаараа амжилтанд хүрснээ харж, маш их аз жаргал, бахархал төрж байна. Би гайхалтай аялал хийсэн.

С: Хүүхэд байхаасаа л хөлбөмбөгт ийм амжилтанд хүрнэ гэж мөрөөдөж байсан уу?
Х: Би хөлбөмбөгчин болж, дээд түвшинд тоглохыг л мөрөөддөг байсан. Төрөлх багийнхаа төлөө тоглож, Бундеслигт түрүүлсэн (сүүлийн тойрогт хожлын гоол оруулсан). Дараа нь Реал Мадридад ирсэн гээд төсөөлөөд үздээ. Мадрид миний амьдралын бүх зүйлийг өөрчилсөн, би ийм агуу клубт тоглоно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Дэлхийн шилдэг тоглогчидтой мөр зэрэгцэн хамт тоглож, хамгийн шилдэг дасгалжуулагчийн удирдлага дор, бид гайхалтай байсан. Энэ бол бас нэг хэмжүүр байсан.

С: Мадридад ирэх шилжилт хэрхэн явагдсаныг санаж байна уу?
Х. Гайхалтай. Өмнөд Африкт болсон дэлхийн аваргад Испани биднийг хагас шигшээд хожиж, би жаахан сэтгэлээр унасан байсан. Бид бүгдээрээ л гунигтай байсан, гэхдээ тэр үеийнхэн финалд тоглох эрхтэй байсан. Тэр тоглолт миний санаанаас гарахгүй надад их нөлөөлсөн юм, гэтэл нэг дуудлага ирсэн. "Сами, Мадрид чамайг авахыг авахыг хүсч байна, Моуринью чамтай яримаар байна" гэж. Хараал ид тоглож байгаа байлгүй гэж бодлоо. Одоо бодоход эдгээр зүйлд сэтгэл санаа бэлэн биш байсан байх. "Моу чам руу залгаж байна" гэж агент хэлсэн. "Чи Мадрид явна!"
Миний бие бүхэлдээ өөрчлөгдөж, маш их сандарч байлаа. Миний хамгийн их санаа зовдог зүйл бол Англи хэл, учир нь би энэ хэлээр ярьдаггүй байсан. Би сандарч байхад, Моу над руу залгасан, би түүнээс текстээр ярилцаж болохыг асуухад тэр инээгээд тэгэлгүй яахав гэсэн. Тэр намайг Реал Мадридад авчрахыг хүсч байгаа хэлж, үүнд эргэлзэх хэрэггүй хэлсэн. Тэр яриа миний карьерыг өөрчилсөн. Моуринью бол надад тохиолдсон хамгийн сайхан зүйл.

С: Моуриньютой өнгөрүүлсэн сайхан үеээ дурсаач.
Х: Итгэмээргүй. Мадридад дахь эхний жилүүд гайхалтай эрч хүчтэй байсан. Эхний жилийн Эл Классико үнэхээр түүхэн байсан. Эхнийх нь маш хэцүү. Бид 5:0-ээр хожигдож байлаа. Ямар хүнд байсан гээч, гэхдээ энэ нь биднийг илүү сайн болгосон. Тэр үеэс л Моуринью багтайгаа нэг алхам урагшилж, бид илүү өрсөлдөх чадвартай болсон. Тэр үед өөр нэгэн Мадрид сэрч, бид дараагийн тоглолтуудад гарч ирсэн. Эхний жилийн Эзэн Хааны цом үнэхээр гайхалтай , ямар гайхалтай тоглолт байсан гээч. Талбай дээр бүх хүчээ дайчлах тоглолтууд байсан ч хувцас солих өрөө, талбай, бэлтгэл дээр туршиж үзсэн бүх зүйлдээ дуртай байсан даа.

С: Моуриньогийн доор Аваргуудын лигт түрүүлж чадаагүй бүтэлгүйтэж байсан?
Х: Бид үнэхээр ойрхон байсан шүү, тиймээ. Тэр үеийн баг гайхалтай, уян хатан, хүсэл эрмэлзэлтэй байсан. Бид Ла Лигт гайхалтай, өөгүйгээр түрүүлсэн, харин Аваргуудын лигт бага зэрэг аз дутсан.

С: Дараа нь Анчелотти ирсэн
Х: Тэр Моуриньюгоос тэс өөр хүн. Тэр намайг үргэлжлүүлэн хөгжиж, өөрөөр тоглоход тусалсан. Надад маш их итгэл хүлээлгэж, намайг илүү өрсөлдөгчийн талбай руу орж тоглох талаар хэлж зөвлөж байсан тэгвэл чи илүү олон гоолыг оруулж чадна гэсэн юм. Би ч үүнийг хийсэн. Тэр багийг нэг гэр бүл гэдгийг мэдрүүлж, бид бүгдийг халамжилдаг байсан.

С: Өвдөгний бэртлээс ирээд удаагүй байсан ч аваргуудын лигийн финалд тоглосон?
Х: Би үүнийг хэзээ ч мартахгүй. Би бэртэж, Бразилд болох дэлхийн аваргыг өнжих эрсдэлтэй байсан Гэхдээ би өөртөө: чи тийшээ очих ёстой гэж хэлсэн. Мэс засалд орж, хурдан эдгэхийн тулд Германд эмнэлэгт өөрийгөө түгжсэн. Тэнд, эмнэлэгтээ амьдардаг байлаа. Энэ бол хэний ч мэдэхгүй хүчин чармайлт байсан. Би тэнд ганцаараа, эмнэлэгт эмч нартай хамт байсан юм. Гэхдээ тэнд бас Карло байсан. Намайг бэртсэн цагаас хойш намайг бэлтгэлдээ эргэн ортол тэр өдөр бүр над руу залгаж ярьдаг байлаа. Өдөр бүр яг л аав шиг минь ярьдаг байсан. Тэр өдөр алгасахгүй байнга л ярьдаг байсан. Тэр 23 тоглогчтой байсан ч дарамт шахалт, гэр бүл гээд олон мянган бэрхшээлээс гадна өдөр бүр над руу утсаар ярьдаг байв.

С: Энэ нь Анчиг ямар хүн болохыг харуулж байна
Х: Нэг өдөр би түүнд: "Босс, надад энэ үнэхээр гайхалтай санагдаж байна" гэж хэлээд талархлаа илэрхийлсэн. Хариуд нь тэр надад "Сами, бид нэг гэр бүл, чи эмнэлэгт ганцаараа байгаа. Би яаж чам руу залгахгүй байх юм! Бид бүгд чамтай хамт" гэсэн.

С: Тэр чамайг Лисбонд Атлетикогийн эсрэг гараанд гаргасан.
Х: Би бэлтгэлээ хийж эхлээд байсан, Шаби Алонсо торгуулийн улмаас финалд тоглох боломжгүй болсон. Нэг өдөр дасгалжуулагч ирээд:"Хэврээ чи зүгээр бол би чамайг финалд гаргах болно" гэж хэлсэн. Финалын өмнө 2 тоглолтонд оролцуулсан ч, би худал хэлэхийг хүсээгүй тул би 60%-тай байна гэж хэлсэн юм. Тэр хариуд нь "Би мэднэ, гэхдээ чи чадна, чи сайн тоглох болно. Надад туршлагатай тоглогчид хэрэгтэй. Хажууд чинь Модрич, Ди Мариа байгаа шүү, тайвшир" гэсэн. Тэр анхнаасаа энэ бүгдийг тооцоолчихсон байсан. Энэ миний амьдралын хамгийн сайн тоглолт биш хэдий ч би тэр тоглолтыг хэзээ ч мартахгүй, тэр үед Серхио Рамосын оруулсан гоол...

С: Одоо Анчи буцаад Реал Мадридад иржээ
Х: Үнэхээр сайн мэдээ шүү. Цомоос гадна, бид маш гайхалтай тоглолтыг үзүүлж байсныг тод санаж байна. Мэдээж хоёр дахь удаагаа ажиллах нь амаргүй гэж би боддог. Гэхдээ л зургаан жил өнгөрчихөөд байхад түүнийг сайн ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна. Мадридын хувьд гайхалтай байх болно.

С: Та Шаби Алонсо, Модрич, Ди Мариа, Месут Өзил, Тони Кроос нартайгаа хамт тоглож байсан. Хэнтэй нь хамт тоглох дуртай байсан бэ?
Х: Шаби Алонсо, түүнээс би их зүйлийг сурсан. Би Мадридад залуу байхдаа ирэн түүнтэй зэрэгцэн тоглож байсан, миний хувьд тэр бол хамгийн шилдэг No. 6. Түүний карьер үнэхээр гайхалтай байсан, түүнээс их зүйлийг сурсан даа. Дараа нь Месут, ямар гайхалтай тоглогч гээч. Түүний хөдөлгөөн, хурд, хяналт, Кристианод өгч байсан дамжуулалт гээд гайхалтай.

С: Кристиано таны хамт тоглож байсан хамгийн шилдэг тоглогч уу?
Х: Тиймээ, тэр бол гайхалтай довтлогч. Түүний гоол, тоонууд л энэ бүгдийг хэлээд өгнө. Гэхдээ би бас Жижи Буффон, Икер Касилъяс гээд хөлбөмбөгийн домог болсон хаалгачтай хамт тоглож байсан. Буффон бол миний танилцаж байсан хамгийн сайн хүмүүсийн нэг бөгөөд тэр үнэхээр сайн залуу. Мөн бүх цаг үеийн хамгийн шилдэг хамгаалагчийн нэг Рамос байна. Өзилийн Мадрид дахь 3 жил? Эдгээр жилүүдэд түүний юу хийснийг, хөлбөмбөг хэрхэн тоглосныг хүмүүс зүгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Месутын Мадридад хийсэн зүйл гайхалтай, миний харж байсан хамгийн сайн зүйлс байсан.

С: Эстадио Сантьяго Бернабеугийн талаар ямар дурсамж тод үлдсэн вэ?
Х: Миний хувьд хамгийн сайхан цэнгэлдэх хүрээлэн, үнэхээр гайхалтай. Фенүүд маш ойрхон байдаг, заримдаа энэ нь амаргүй байдаг л даа. Бернабеу хамгийн шилдэг тоглогчдод дуртай, заримдаа энэ нь амаргүй байсан гэдгийг мэднэ, гэхдээ л эцэст нь тэд миний тоглолт, мэргэжлийн ур чадварыг үнэлж, талархдаг. Бернабеуд дэмжлэг хэрэгтэй үед тэд гараал ирдэг. Боруссиа Дортмундын эсрэг тоглосон шөнийг би хэзээ ч мартахгүй. Хэдийгээр бид финалд шалгарч чадаагүй ч миний урьд өмнө тохиолдож байгаагүй хамгийн гайхалтай уур амьсгал байсан.

С: Яагаад Мадридыг орхисон бэ?
Х: Дэлхийн хамгийн шилдэг клубт байгаагаа мэдэж байсан болохоор Мадридыг орхиход гунигтай байсан. Мөн Мадрид бол итгэмээргүй гоё хот, энд олон цом ч хүртсэн. Би сүүлийн өдөр хүртлээ бүх хүчээ зориулж байсан ч явах цаг болсноо ойлгосон. Тэр мөч хэзээ ирэхийг мэдэж байсан, өсч хөгжихийн тулд өөр нэг клуб, өөр улс надад санал тавьсан. Би Реал Мадридад хайртай, орхихдоо уйлсан. Шөнө Мадридаар алхаж байснаа бүх зүйлийг санаж байна. Энэ нь хэцүү байсан. Гэхдээ Ювентус над руу залгасан нь намайг өсч дэвжихэд өөрчлөлт болно гэдгийг мэдэрсэн.
Би Реал Мадридад тоглож байсан гэдгээрээ бахархаж, мадридиста байх болно. Нэг л өдөр Бернабеу дахь тоглолтыг үзэн,бүх тоглолтонд бүхнээ өгч байснаараа бахархана. Хүнүүс намайг үргэлж сайнаар санаж яваасай гэж хүсч байна.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Бороо » Thu Jun 17, 2021 8:59 am



Ахлагч явахаар болсныг клубээс албан ёсоор мэдэгдлээ. Манай цагаар орой хэвлэлийн хурал хийхээр болжээ.

User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Бороо » Thu Jun 17, 2021 7:35 pm

Image

"92:48" АХЛАГЧДАА БАЯРЛАЛАА! ГАЙХАЛТАЙ 16 ЖИЛ БАЙЛАА. ЦААШДЫН КАРЬЕРТ НЬ АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.
Хэвлэлийн хурал дээр хэлсэн үгсээс: "Миний амьдралын хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг байлаа. Реал Мадрид клубтээ баяртай гэж хэлэх цаг иржээ. Би энд ирэхдээ аавынхаа гараас атгасан жаахан хүүхэд байсан. Өнөөдөр би гайхалтай гэр бүлтэй болсон байна. Би баярлалаа гэж хэлмээр байна. Дасгалжуулагчид, багийн нөхөд, клубын ажилчид гээд бүгдэд нь баярлалаа. Фенүүддээ, Бернабеуд цэнгэлдэхдээ баяртай гэж хэлэхийг хүсч байна. Та бүхэн үргэлж миний зүрхэнд орших болно. Бүх зүйл сайхан үргэлжлэх болно гэж найдаж байна.

Маш их хүчин чармайлт, золиос, үнэнч сэтгэлээр 22 цомыг хүртсэн. Энэ гайхамшигтай адал явдал энд хүрээд өндөрлөж байна, энд байсан шиг зүйл дахин хэзээ ч болохгүй. Ирээдүй минь өөрийгөө дахин нэг удаа харуулах хүсэл эрмэлзлээр нээгдсэн, дахин цомуудад түрүүлэхийг хүсч байна.

Баяртай бишээ, дараа дахин уулзах болно. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт би эргэн ирэх болно.
"

Арай ч ингээд явчихна гэж бодоогүй болохоор онцгүй бнөө :sad::
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Бороо » Thu Jun 17, 2021 7:40 pm

User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby kayo » Fri Jun 18, 2021 4:06 pm

Перез ч тэгээд бизнесмэн хүн дээ, нээх уйлж унжсан, урт удаан фэйрвэл энэ тэрд дургүй, зүгээр л бизнес гэж хардаг юм шиг байгаан. Раул, Касиллас, Гути, Рон гээд бүх домгуудаа зүгээр л бая бая гээд явуулж байсан. Рамосд сая 1 жилийн гэрээ санал болгочихоод сүүлд нь зөвшөөрөнгүүт нь сорри хэлэлцэх хугацаа нь дууссан гээд явуулсан юм байна шдээ. Анхнаасаа сунгах сонирхолгүй байсан байх, сүүлд Алабаг өндөр цалинтай авчихсан, Рамостой сунгах сонирхолгүй байсан байх л даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8905
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Reda » Fri Jun 18, 2021 4:11 pm

Бороо wrote:

Ахлагч явахаар болсныг клубээс албан ёсоор мэдэгдлээ. Манай цагаар орой хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Эсрэг баг ч гэлээ хөөрхий явахаар нь бас дотор хурган хоосроод бна шүү.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9209
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Boldono » Fri Jun 18, 2021 4:53 pm

kayo wrote:Перез ч тэгээд бизнесмэн хүн дээ, нээх уйлж унжсан, урт удаан фэйрвэл энэ тэрд дургүй, зүгээр л бизнес гэж хардаг юм шиг байгаан. Раул, Касиллас, Гути, Рон гээд бүх домгуудаа зүгээр л бая бая гээд явуулж байсан. Рамосд сая 1 жилийн гэрээ санал болгочихоод сүүлд нь зөвшөөрөнгүүт нь сорри хэлэлцэх хугацаа нь дууссан гээд явуулсан юм байна шдээ. Анхнаасаа сунгах сонирхолгүй байсан байх, сүүлд Алабаг өндөр цалинтай авчихсан, Рамостой сунгах сонирхолгүй байсан байх л даа.

Энэ нь зөв шүү дээ. Ферги ч гэсэн иймэрхүү л байсан.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Бороо » Wed Jun 23, 2021 11:08 pm

Ахлагч ПСЖ рүү явах бололтой. Тэгсэн Варане бас явах сонирхолтой байгаа гэнэ. Шинэ челленж хүсч байгаа л гэжийн. Гэрээ нь дараа жил дуусна, клубээс 2 жилийн гэрээ санал болгосон ч татгалзсан юм байна. ПЛ-н томчууд сонирхоод байгаа, МанЮтд-нхантай агент нь уулзах гээд байгаа сурагтай. Еврогийн дараа тодорхой болох биз.

Хамесыг буцаад авчирна гэнэ үү. Ямартай ч Анчи Эвертоноос явцан болохоор Мендес Хамесыг Эвертоныг орхих бодолтой байгааг хэлсэн байна. Наполи, Атлетико, АС Милан сонирхож байгаа гэнэ.

Image

Одоогийн байдлаар бүрэлдэхүүн ийм байгаа юм байна.
Анчи Валлехог улирлын өмнөх тоглолт, бэлтгэлийг харж байгаад үлдээх эсэхээ шийднэ гэжээ.

Хааланд ер нааштай байгаа юмуу? Хэд хэдэн сэтгүүлчид тохирсон гэж бичээд байх юм.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Бороо » Thu Jun 24, 2021 12:29 pm

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Бороо » Fri Jul 02, 2021 12:20 pm

Ахлагч ПСЖ явахаар болж байгаа бололтой. Английн хэдэн клуб-с санал ирсэн ч өөрөө ПСЖ-г сонгожээ. 2 жилийн гэрээ хийх гэнэ.

Варане-г МанЮтд авахад тун ойрхон байна гэж байна. Хэлцэл сүүлийн шатандаа явж байгаа гэнэ үү. Клубын зүгээс бол өөрөө хүсч байвал явуулахад татгалзахгүй гэсэн л гэнэ. Харин Начотой гэрээгээ 2 жилээр сунгахаар тохиролцож байгаа юм байна. Начод Сери А-гаас хэдэн санал ирсэн сурагтай.

Image

Ирэх улирлын лигийн тоглолтын хуваарь гарчээ.
Эль Классико: 10 сарын 24нд Камп Ноуд, 3 сарын 20-нд гэртээ
Мадридын дерби: 12 сарын 12-нд гэртээ, 5 сарын 8-нд айлын талбайд.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Бороо » Mon Jul 05, 2021 2:54 pm

Манчестер Юнайтедын Ван де Вийкийг ирэх улиралд худалдан авах нөхцөлтэйгөөр зээлээр авахаар ярилцан бараг тохиролцож байгаа гэнэ. [Daily Mirror]

Иског АС Милан сонирхож байгаа юм байна. [AS]

Өнөөдөр албан ёсоор улирлын өмнөх бэлтгэл эхэлж байна. Касемиро, Винициус, Милитао 3 Копа Америкад оролцож байгаа бол, Копа, Еврод оролцсон нөхдүүд амарч байна, олимпод Асенсио, Валлехо, Чебаллос, Кубо оролцоно гээд дараах 13 тоглогч өнөөдрөөс бэлтгэлдээ гарах юм байна.
- Lunin
- Marcelo, Carvajal, Mendy, Odriozola, Nacho
- Isco, Ødegaard
- Lucas Vazquez, Luka Jovic, Mariano, Brahim, Rodrygo
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Бороо » Fri Jul 09, 2021 3:19 pm



Начотой гэрээгээ 2 жилээр сунгажээ.
Реал Мадридтай нэгдээд 20 жил, үндсэн багт дэбют хийгээд 10 жил болжээ.

Манайх Варане-г 40-45 саяд зарахгүй гэсэн юм байна.

Бензема, Мбаппе 2 цуг амарч яваа юм байна.

ESPN дээр Карло Ричарлисонтой холбогдсон гэнэ. Эвертон 55 саяар явуулах сонирхолтой байгаа бололтой.

Милан Искод 15 саяыг санал болгосон. [@ElTransistorOC]
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Devil 7 » Thu Jul 15, 2021 8:36 pm

Варан хэр байгаа билээ? Нэг хэсэг жоохон миараад блуу яалаа
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Mojul » Tue Jul 27, 2021 6:26 am

Варанийг нээрэнгээсээ явуулж байгаамуу
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby meesh » Tue Jul 27, 2021 8:53 am

Пээ Вараныг дарчихаж байгаамуу, хамгаалалт аймар болохнээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby El Payaso » Tue Jul 27, 2021 11:00 am

Варан сүүлийн хоёр улирал сулхан бх шиг л бсн. Сая ч гсн шигшээдээ сайнгүй л бна лээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Gooner » Tue Jul 27, 2021 12:08 pm

Ер нь нас явж байгаа, өндөр гэрээтэй нөхдүүдээ суллаад байна уу даа.. Гэхдээ бүр гарааны 2 төвөө явуулчлаа.
Зөрөөд Алаба фрийгээр..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Бороо » Tue Jul 27, 2021 12:12 pm

Image

Варане маань ийнхүү 10 жилийн дараа Мадридыг орхилоо. Шинэ челленж хүсээд явлаа. Худлаа шуум байгаасай гэж хичнээн хүсэв.
Мадридад ирээд авч болох бүхий л цомыг хүртлээ, олон ч сайхан дурсамжийг бүтээлээ.
Нэг зун ингээд гарааны 2 төвөө явуулчихдаг нээрээ.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby kayo » Tue Jul 27, 2021 4:00 pm

Танайх мөнгө цуглуулж байгаад л Мбапперүү л зүтгэх гээд байнаа даа, ер том наймаа хийхгүй суугаад байдаг. Бодвол дараа жил Мбаппег үнэгүй залах нь дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8905
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Mojul » Wed Jul 28, 2021 3:17 am

За 2баг тохиролцоонд хүрсэнг манайх зарлав. Авсан өгсөндөө өлзийтэй наймаа болог ээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Makaveli » Thu Jul 29, 2021 5:46 pm

Вараныг явуулахад харамсаад байх зүйл алга. Нэг мөр сайхан шинэчлэл хийгээсэй билээ. :)
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby Makaveli » Thu Jul 29, 2021 7:49 pm

Карвахал 2025 он хүртэл гэрээгээ сунгажээ. Битгий л гэмтээсэй.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: REAL MADRID C.F. 2020/21: SUCCESS IS THE ONLY OPTION

Postby 21Grams » Fri Jul 30, 2021 3:27 am

Makaveli wrote:Вараныг явуулахад харамсаад байх зүйл алга. Нэг мөр сайхан шинэчлэл хийгээсэй билээ. :)


Надад бол харамсалтай байна. Өөр явуулах улс зөндөө л байна даг. Варан яахав, өөрөө 10 жилийн дараа шинэ чэллэнж хүссэн байх. Бас цалин пүнлүү нь бага байсан шиг байна лээ. Гэтэл Алаба ирсэнээ нугалсан шахуу гэрээ хийсэн. Би ер нь Рамосыг явуулсанд ч гомдолтой байгаа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests