Page 26 of 40

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Feb 07, 2019 8:04 am
by Jersey
Хожигдоно гэж бодсон сайн үзжээ хөөрхий

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Sun Feb 10, 2019 11:13 am
by Seikoni
Барса дээр эхний хэдэн минут сайн үзсэн. Ер нь тэгээд хулгаад байлгүй ингээд аятайхан зоригтой тоглоод байх хэрэгтэй л юм билээ. Барсагийн дунд хэд за тэгээд Коу энэ тэр бараг л харагдаагүй. Гоол дээр бол яах аргагүй Лукас алдчихсан л даа, тэр араас ирж байгаа бөмбөгөнд хүрч чадаагүйгээс л болсон. Гэхдээ яахав энэ эрчээрээ СБ-д үзвэл гайгүй л байх. Винисиус үнэхээр сайн байна өө. Энэ эрчээрээ өсөөд яваасай билээ. Хурд ч сайтай юм, бөмбөгөө ч сайн эзэмших юм. Даанч аргагүй одоохондоо туршлага, ухаан дутаж байна лээ дээ. Хэд хэдэн гоё боломж хийсгэсэн. Тэгэхдээ яахав цагийн явцад тэр дутуугаа нөхнө биз. За тэгээд Навас үнэхээр гоё байсан. Копадаа ингээд гаргаад дуусгаасай. Касемиро гээд чичрээд байлгүй Ллорентег гаргаад итгэл үзүүлж байгаа нь бас залуучуудад гоё мессеж өгч байгаа биз. Эсрэгээрээ Иско хөөрхий бүр сураг алдарлаа даа.

Ойрын хэдэн жил АТМ-ын талбайд 3 гоол хийгээгүй байх. Лигт хамгийн сүүлд хэзээ хожсоныг ч мартаж. Дандаа тэнцээд эсвэл хожигдоод байсан. АТМ-ын форм ч муу байлаа, эсрэгээрээ манайх харин формоо олоод гол нь конфиденсээ олоод байгаа нь сайн хэрэг. Барса, АТМ гээд ЧЛ-ийн өмнө айхтар ширүүн тоглолт хийлээ. Аякс дээр сайн амарч орж ирж чадах нь уу үгүй юу. Нэг их өндөр темптэй тоглож чадахгүй л байх. Амстердамаас юутай ч гоолтой л ирэх хэрэгтэй.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Feb 11, 2019 10:06 am
by Бороо
Атлетиког талбайд нь хожоод, Барса 2 тойрог дараалж тэнцээд гоё бнөө. Хүснэгтийн 2-т Барсагаасаа 6 онооны зөрүүтэй болоод ирлээ.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Feb 14, 2019 9:58 am
by kayo
СЛ-д ингээд ёндоороод байдгийн, уг нь Аяакс хамаагүй л илүү тоглолт үзүүлж. Эхний Аяаксын гоолыг яагаад тооцоогүйг ойлгосонгүй, ВАР-р харч байгаад отон гээд тооцсонгүй.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Feb 14, 2019 10:00 am
by Sathan
Edniih yadaj 8 hurj bval zugeeree...Ajax-iin goal deer haalgachid saad bolson gesen bh.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Feb 14, 2019 10:09 am
by Jersey
kayo wrote:СЛ-д ингээд ёндоороод байдгийн, уг нь Аяакс хамаагүй л илүү тоглолт үзүүлж. Эхний Аяаксын гоолыг яагаад тооцоогүйг ойлгосонгүй, ВАР-р харч байгаад отон гээд тооцсонгүй.


ёндоорно ч жих шиг, балай адгуус вэ

Яаж ч ядарсан лион аяаксаа бавахтайгаа :-o

Don't underestimate the heart of a champion

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Feb 14, 2019 10:49 am
by kayo
хаха, гуцна биз, саяхан ЦСКА-д хоёр ч удаа хусуулчихаад, нутаг дээрээ 3-0 дуулснаа юү гэхийн. хаха. Лионд бол хэдэн жил дараалж хусуулж байсныг ч шинэ үеийн фен мэдэхгүй л байх л даа.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Feb 14, 2019 10:55 am
by Jersey
хаха би шинэ үеийн фен юм бол чи бүүр 70,80аад оны фен болж таарах гээд байна шд :loll:

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Feb 14, 2019 11:57 am
by Realist
Аяксын гоолыг Куртуа дээр алдаа хийсэн гээд тооцоогүй. ВАР байгаагүй бол анзаарагдахгүй тооцохоор гоол байсан. Багийнхаа тоглолтыг СПС-р гарахаар нь л шууд үзэж чадах юмдаа.
Винисус бацаан мундаг байнашүү, ер нь манайх дүрмийн дагуу улирлын 2-р хагаст яг гоё формондоо орчихжээ.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Feb 14, 2019 12:59 pm
by Reda
Realist wrote:Аяксын гоолыг Куртуа дээр алдаа хийсэн гээд тооцоогүй.


Алдаа хийгээгүй байлаа ч гоол болчихоор л бсн. Тибо азтай юм.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Feb 14, 2019 1:01 pm
by El Payaso
Нөгөө өөрийгөө уядаг морь гэдэг шиг яаг хавар болоод СЛ хасагдах шат эхлэнгүүт дажгүй формлог болоод ирэх юм аа.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Feb 14, 2019 3:07 pm
by 21Grams
Анх Винисүсийг нэг Дуглас Костархуу нөхөр давхиад ирэв үү гэж харж байсан. Шал анги байнаа. Ахлагч баг яаж удирддагийг яруу тодоор харуулах юм. Бахдалтай. Сүүлд албаар алдаа хийгээд хариу тоглолтыг өнжихөөр боллоо. Надгүй давчихаар боллоо гэж харж байгаа юм байлгүй дээ. Гэхдээ Аяакс тун сайн баг байна шүү. Эхний хагаст бол сэхээ өгсөнгүй. Сүүлдээ ч аргагүй суулаа. Дасгалжуулагч нь Пэптэй хамтарч байсан гэв үү.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Fri Feb 15, 2019 10:33 am
by Seikoni
Рамосыг албаар шар авсан гээд шалгаж байгаа гэнэ лээ. Бэйлийн бас АТМ-ын эсрэг гоолын сэлэбшрэшнийг бас бусдыг доромжилсон утгатай байсан байж магадгүй гээд шалгаж байгаа юм байна. 10 матч бан өгөхөөр л асуудал гэж.

Аяксыг Солари сайн бэлдсэн байсан гэж байна лээ. Дээрээс нь манайхан АТМ, Барсатай ойрхон тоглоод ямар ч эрч хүчгүй үлбэгэр байсан нь нөлөөлсөн нь л дөө. Хирона дээр одоо сайхан сэлгээ гаргаад ирэх 7 хоногт амарчих юм байна.

Аяксын гоолыг яагаад тооцоогүй талаар УЕФА-гаас тайлбар гаргаж.

"In the 38th minute of the Ajax v Madrid first leg, Nicolás Tagliafico's headed goal was ruled out following a VAR review," read a tweet by UEFA's official Champions League account. "The referee identified that Tagliafico's team-mate Dusan Tadic was in an offside position and interfering with the goalkeeper - preventing him from playing or being able to play the ball - as the header was being made. "This was in line with VAR protocol and the goal was correctly overturned and a free-kick given for offside, preventing him from playing or being able to play the ball - as the header was being made. This was in line with VAR protocol and the goal was correctly overturned and a free-kick given for offside.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Feb 18, 2019 12:47 am
by Mojul
Роналду эффэкт үүImage

Sent from my SM-G955U1 using Tapatalk

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Feb 18, 2019 8:42 am
by J@x
Үгүй байх өө. Рон байсан ч ингэж хожигдох байсан гээд байдаг биздээ.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Feb 18, 2019 10:25 am
by Gooner
Рон байсан бол зуузай холбоно шдээ Барсатайгаа..
Роны Ювэ стат СериА-д 19 гоол 8 ассист байна. Реалд энэ статтай байх байсан гэвэл дор хаяж саяны тоглолтонд 2 гоол хийгээд 3-2 айн.. Ер нь нэлээн оноо зулгаах байсан л даа.
Одоо бол Реалын 2 жигүүр амьгүй шахуу байгаа биз дээ. Винисиус сайн болж харагдаж байна гэхээр :ногоон:

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Feb 18, 2019 10:28 am
by Devil 7
Тэр Винисус гэхдээ өвөрмөц гоё тоглодог юм бнлээшд

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Feb 18, 2019 12:27 pm
by mazi
Жиронаг хожцон бол
Дараачийн тойрогт Барсаг нь нухна гэж узээд 3 онооны зоруутэй болцон бхку юу

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Feb 18, 2019 1:19 pm
by Бороо
Яг тийм бэлдсэн тоглолтууддаа гайгүй үзээд байх шиг. Тэгснээ ингээд иймэрхүү тойрогт оноо алдаад..
Өчигдрийн тоглолт тэгээд Сосьедадтай гэртээ хийсэн тоглолтонд л хожигдоогүй бол Барсатай нилээн оноо ойртох байсан юм.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Feb 18, 2019 3:08 pm
by someone
Хаантайгаа байсан бол юу гэж ингэтлээ сапирах вэ дээ.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Feb 18, 2019 3:49 pm
by mick
Салтуаг бодохоор инээд хүрээд байх юм

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Tue Feb 19, 2019 3:17 am
by 21Grams
Хоёр дах хагаст нар өөдөөс тусаад болоогүй л дээ, кк.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Tue Feb 19, 2019 4:29 am
by Өсөхбаяр
21Grams wrote:Хоёр дах хагаст нар өөдөөс тусаад болоогүй л дээ, кк.

сайхан шалтгаан байна

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Wed Feb 20, 2019 5:58 pm
by spain man
Винисус хүү бөмбөг аваад гоё зоригтой урагшлах юм аа... Даанч уншигдаад байх юм... Туршлагажаад ирвэл дажгүй болох байх өө...

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Fri Feb 22, 2019 10:45 am
by Ultra Madridista
энэ дээр хожсон бол лиг боломжтой байлаа ш д .Гараандаа Винициус Бенз бЕйл гээд л байнга гаргамаар байх юм даа .Энэ Марсело яагаа вэ Юве яваах гээд нээх айхтар хүчлэхгүй байна уу өмнөх жилийн Марсело биш болжээ .