Page 23 of 40

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Dec 13, 2018 7:56 pm
by Шепперд буш
Суудрийн засгийн газар гэдэг шиг суудрийн боардын хурал болж бнаа.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Fri Dec 14, 2018 12:38 am
by Ultra Madridista
Rain wrote:
Ultra Madridista wrote:ЦСКА д нэг улиралд 2 хожигдлоо ,дээрээс нь Барсад хожигдсон хожигдол нтэр гээд ёстой их юм үзэх юмаа хаха.


Хэрвээ чи мартаагүй бол урьд нь энэ байтугай л үзэж байсан. Энэ улиралд цаашдаа өшөө ч илүү юм үзэх байх. Бэлтгэлтэй байгаарай.

За ийм улирал үзэж байгаагүй шүү хэдэн голланддуудтай байхад ч ийм байгаагүй шүү

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Sun Dec 16, 2018 7:52 am
by Зак
Бөгсөн дээр нь бүлээн жин тавьчихгүй дээ. Салтуа сайн хаачихлаа л даа. Тэгсэн бол Асенсиог газар доогуур оруулах байсан байх даэ.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Dec 17, 2018 4:17 pm
by Бороо
Эзэн Хааны цомд Леганестай таарч.. Эхлээд гэртээ, дараа нь айлын талбай дээр. Өнгөрсөн жил ч муухай чадуулсан даа. Энэ жил хариугаа чангахан авчих юмсан..

Өнөөдөр аваргуудын лигийн сугалаатай. Боломжит сонголтууд: Tottenham, Liverpool, Manchester United, Schalke 04, Olympique Lyon, Ajax

Ultra Madridista wrote:За ийм улирал үзэж байгаагүй шүү хэдэн голланддуудтай байхад ч ийм байгаагүй шүү

Аан заа :eek: Хүн хүний бодлоо гэж

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Dec 17, 2018 11:11 pm
by Ultra Madridista
Аяакстай таарчээ 2 сар болтол учраа олчихвол дахиад финалдах боломж байна шүү .Яаж ч муудсан Аяасктайгаа байх дараагийн учраанууд л хүнд болж ирэх нь дээ .

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Tue Dec 18, 2018 9:08 am
by Бороо
Сугалаа сайхан боллоо.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Tue Dec 18, 2018 4:44 pm
by 21Grams
Зөөлөн л сугаллаа. Гэхдээ яг маргааш тулвал барах уу.. Аяакс Баернтэй алалцаад л гарна лээ. Лигдээ 16 тоглолтонд 57 гоолтой. Харин манайх лигийнхээ хомоол хамж байгаа багуудтай тоглох гэж яаж зүдрэв дээ. Яахав, 2 сар хүртэл зай ч, лай ч байна.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Wed Dec 19, 2018 9:08 am
by Бороо
2 сар хүртэл эрх биш учраа олчих байлгүй дээ. Тэгээд Аяаксдуулаад тэмцээнээ дуусгавал нээрээ юу хэлэхэвдээ хэхэ.

Жозе ажлаасаа халагдсан биш шууд манайхтай холбогдоод эхэлсэн байшд хэхэ. Ирэх боломж байгаа эсэх нтр гээд хэвлэлээр бичигдээд эхэлж.

Өчигдөр Ривер Плейт клубуудын дэлхийн аваргын хагас шигшээн тоглолтоо хийгээд Арабын Al-Ain багт пенальтиар хусуулжээ. Ийнхүү Al-Ain анх удаа финалд шалгарч. Өнөөдөр манайх уржнан финалд таарч тоглож байсан Японы Kashima Antlers-тай тоглоно. Уржнан их эвгүй байсан шүү.

Асенсио, Варане 2 өчигдрөөс багийн бэлтгэлдээ нэгдсэн байна лээ, ашгүй.

AS: 5 reasons why Isco might leave Real Madrid this summer
1. Distance from Solari and the fans
2. Bad relationship w/ Ramos & Marcelo
3. Possible arrivals of James & Hazard
4. Manchester City’s interest
5. Real Madrid would want to generate €

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Dec 20, 2018 1:40 pm
by Бороо
Image

Манайхан ч их нам гүм хүмүүс юмаа хэхэ. Бейлийн 3 гоолын ачаар финалд 3 дахь жилээ дараалан шалгарлаа.
Айл гэхдээ эхлээд бас нилээн сандаргаж байлээ. Хамгаалалтын хэд маань манараа л байна. Сүүлд дэмий гоол алдаж харагдах юм. Клийн шит хийх газар.
Марселогийн дамжуулалтууд нээрээ класс юмаа. Бейл ч тэгээд сайхан төгсгөлөө. Айлын хаалгач, хамгаалалтын алдааг сайн ашигласан. Сэлгээнд суулгаагүй бол дахиад ч гоол оруулах байсан байх. Мань хүний хувьд тэгээд их сайхан, чухал тоглолт байлаа. Тоглолтын дараа ч Кроос нтр хэлсэн байсан. Бейлийн хувьд чухал гоолууд байлаа, тэр 100% бэлэн болоогүй байгаа гэж.
Бейл ийнхүү Клубуудын дэлхийн аваргад хеттрик хийсэн 3 дахь тоглогч боллоо. Өмнө нь 15 онд Суарез, 16 онд Кристиано хийж байсан.
Нээрээ Асенсио гайгүй байгаа. Орж ирээд удаагүй, буцаад суусан.

Хагас сайнд нутгийн багтай финалд үзэх нь.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Dec 20, 2018 1:55 pm
by Jersey
Одоо түрүүлвэл 3 дараалсан мөн 4 дэхээ буюу хамгийн олон түрүүлсэн баг болно.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Fri Dec 21, 2018 12:32 am
by Ultra Madridista
Гэхдээ 3 гоол хийсэн ч гэсэн довтолгоо хангалтгүй байнаа хамгаалахад үнэн амархан рон явцан мөргөдөг хүн ч байхгүй Касемиро ирсэн сайн хэрэг боллоо .ЯМар ч байсан энэ тэмцээндээ түрүүлчих байлгүй дээ энэ ч доо .

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Fri Dec 21, 2018 8:54 am
by Jersey
Азийн хөлбөмбөг no more soft гэдэг нь энэ тэмцээнээр харагдаал байгаа шүү

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Fri Dec 21, 2018 10:58 am
by kayo
Перез Моу-г авчирна гэнэ үү, Перез ч улаан фен хэвээрээ л байгаа юм байна.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Fri Dec 21, 2018 2:52 pm
by Бороо
Харин халагдаал шууд манайтай холбогдоод эхэлсэн байсан.
Өнгөрснийг нь үгүйсгэхгүй ээ. Амжилттай байсан, өнгөрсөн гайхалтай амжилтын суурийг тавьж өгсөн хүн гэж боддог. Гэхдээ одоо цаг үе ч өөр боллоо, авчраад ч яах юм байгаан. Ирэхгүй гэдэгт нь итгэлтэй бнөө.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Sun Dec 23, 2018 8:15 pm
by Ultra Madridista
За 4 дэх удаагаа түрүүлжээ .Одоо нэг цомд түрүүлхээр л дандаа амжилт шинэчлээд өөрсдийн нэр дээр бичүүлээд байна шүү .Өмнө нь өөр нэртэй байсныг оролцуулаад 7 дахь удаагаа түрүүлжээ .Бэйл тэмцээний шилдэг болж ллорентэ Касемирод том сануулга өгөх нь дээ .Одоо ер нь учраа олоод эхэллээ шүү хавар гэхэд бүүр сайжирах байх .

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Tue Dec 25, 2018 8:29 am
by Бороо
Image

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Fri Dec 28, 2018 9:10 am
by Бороо
Image

Ситигээс одоо Брахим Диазыг авчрахаар тохиролцжээ. Ирэх 7 хоногт зарлана. 15 сая + нэмэлт нөхцөлүүд гэдэг дээр 2 тал тохиролцсон бололтой. Мөн Бетисийн зүүн жигүүрийн хамгаалагч Жуниор Фирпогийн гэрээг цуцлах үнийг нь төлөөд авчирч магадгүй гэж. Аав нь мадридиста гэсэн. Ер нь манайд талтай. Гэрээг цуцлах үнэ нь 50 сая.

Модрич шинэ гэрээний эхний саналаас татгалзсан гэнэ. /Telemadrid/

Навас маань Арсеналтай холбогдож. 16 саяыг төлөх юм бол наймаа бүтэх боломжтой. Гэхдээ тоглогчийн шийдвэрээс шалтгаалах юм байна.
Навасыгаа нээрээ гомдоож дуусахгүй юмдөө. 16 сая ч гэх шиг.

Азарыг авахын тулд Иско+Ковачич -г санал болгож магадгүй гэнэ.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Wed Jan 02, 2019 5:11 pm
by Бороо
Image

Форумынхандаа шинэ оны мэнд хүргэе. 2019 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байцгаана шүү.
Баг маань биднийгээ улам их баясгах болтугай :beer

2018 оныг яг багийн амжилтын хувьд дүгнээд хэлэхэд тийм гайхалтай биш ч олон зүйл болсон жил байлаа.
Энэ онд багийн форм үнэндээ тийм сайн байсангүй. Гэхдээ аваргуудын лигт түрүүлж түүхийг бүтээж чадсан жил байлаа.
Реал Мадрид л энэ гайхалтай түүхийг бичих ёстой байж гэлтэй.
2 гайхалтай домгоо үдэж өгч, Реал Мадридын нэгэн шилжилтийн үеийн хуудас сөхөгдөв.
Энэ жил их шийдвэрлэх жил. Зуны наймааны цонхоор хэрхэн ажиллахаас цаашдын ирээдүй их шалтгаална.

2018 оны багийн мэргэн бууч:
Кристиано - 28 /22/
Бейл - 27 /48/
Бензема - 18 /53/

Кристиано багийг орхиод 6 сар болсон ч өнгөрсөн оны багийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлжээ.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Jan 03, 2019 12:07 am
by someone
Навасыгаа нохой шиг явуулчихлаа.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Jan 03, 2019 8:55 am
by Бороо
Image

Навас Арсенал руу 16 саяар явах нь тодорхой болсон талаар хэвлэлүүд бичээд эхэлжээ. Багийнхантайгаа салах ёсоо хэдийнэ хийсэн гэнэ.
Багаа гэсэн сэтгэл зүрхтэй, хийх ёстой ажлаа чимээгүй хийдэг гайхалтай тоглогч. Өнгөрсөн гайхалтай амжилтын хамгийн тод одуудын нэг нь юм шүү дээ. Ирснээс нь хойш л хөөрхий гомдоолоо. Гэхдээ хэзээ ч шалчиганаад олон юм яриад байдаггүй жинхэнэ эр хүн.
ЦСКА-тай гэртээ хийсэн тоглолтын дараа шийдвэрээ нэг мөр гаргасан гэнэ.

Брахим Диаз 1 сарын 5-аас 8-ны хооронд Мадридад ирэх гэнэ, 21 дугаарыг зүүнэ, 6 жил хагасын гэрээ хийнэ.

Льоренте 2-3 долоо хоног, Мариано 10 хоног талбайд гарахгүй болжээ.
Льоренте тэгээд яг гоё, формоо олсон үедээ бэртчих юм. Мариано ч ирснээсээ хойш зөндөө бэртэж байна даа.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Thu Jan 03, 2019 1:41 pm
by 21Grams
Наваст олон мэссэж өгсөн л дөө. Хоёр ч хаалгач авчирлаа. Зун л зөрөөд явах байсан юм. Энэ шинэ дасгалжуулагч тэгээд сая клубын аваргаар гаргачихгүй, онцгүй зүйл хийж байгаан.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Fri Jan 04, 2019 11:59 am
by Бороо
Image

Бүтэн оноогоо авсан бол их л хэрэгтэй байх байлаадаа. Гэхдээ тэгээд ч хожихоор тоглолт үзүүлсэнгүй. Яана даа.
Бейл дахиал бэртэл, Мадридад ирснээс хойшхи 18 дахь бэртэл нь гэсэн үү.
1 сар чинь их шахуу байгаа, тэгсэн олон хүн л бэртээд байх юм. Яаж давна даа.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Fri Jan 04, 2019 5:44 pm
by Moza
Llorente, Asensio, Bale, Mariano нар бэртэлтэй гэхээр довтолгоо л хэцүү боллоо шүү. Benzema, Vazquez 2 л үлдэх шив. Бразил залууд тоглох цаг нэлээн гарах нь. Өөрийгөө сайн харуулаад өгөөсэй...

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Jan 07, 2019 8:39 am
by kayo
Өө хөөрхий дурын баг нь ирээд нутаг дээр нь гөвдөг болжээ. 2004 оноос хойш анх удаа Сосидад танай талбай дээр хожсон гэнэ дээ.

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

PostPosted: Mon Jan 07, 2019 12:17 pm
by Realist
за яадгий яадгий, одоо улирлаа ЧЛ-ын эрхтэй дуусгавал боллоодоо