Хагас сайнд Эспаньолыг талбайдаа хүлээж аваад Асенсиогийн гоолоор хожсон.
Модричийн цохилт санамсаргүй дамжуулалт болоод Асенсио гоол оруулав.. Айл бас 2 3 эвгүй довтолгоо хийсэн..
Манайхан чөлөөтэй гоё бнөө.. Рамос хүртэл урагшаа орж ирээд холоос цохиол.. Ер нь мань хүн бараг довтлогч шиг л үзэж байна лээ.. Гэхдээ сүүлд пактлаад яг айлд гоол алдах гэж байлээшд.. Айл тэгээд эв нь таарсан бол тэнцүүлчих боломж байсөөн..
Гол нь хожлоо Бейл, Кроос, Карвахал, Марселог амраалаа..
Өчигдөр Барса талбайдаа Хиронатай тэнцчихэж хэхэ.. Тэгээд оноо тэнцүү болоод ирлээ.. Лигийн ирэх 2 тойргийн хуваарь ч чанга байна шүү.. Севильягийн талбай дээр зочлоод, Атлетиког талбайдаа хүлээж авна гээд.. Эль Классико хүртэл оноо алдахгүй байх хэрэгтэй..
Винициус Кастиллад бужигнуулж байна аа.. Кастиллад тоглох хүүхэд бишээ, өвлийн цонхоор ийш тийш нь зээлдэг ч юмуу тэгэхгүй бол...
Өнөөдөр ФИФА шилдгээ тодруулах юм байна, Кристиано очихгүй бололтой. Тэгэхээр Модрич маань шилдэг болсон нь тодорхой бололтой..
Кристиано - Мессигийн 10 жил тасралтгүй авсан шагналыг Модрич маань зогсоох хувьтай байжээ..