Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby A-Nightmare » Sun Sep 02, 2018 12:59 pm

Хахаха манай энэ нээрээ алнаа. Мадридиста яаалт ч бишэээ .
Нэг нөхөр яавсан биш өнөө бүүлүүлээд байсан бэнз чин алж байх чинээ
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1236
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Зак » Sun Sep 02, 2018 9:25 pm

Рон яасан ч гэж балон д ор авахав дээ. Модрич л авах байх даа. Аваргуудын лигийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медаль байна. Рон харин тэр унаж татдагаараа шилдэг гоол бол авах байх оо.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Forza Juve » Sun Sep 02, 2018 11:10 pm

Зак wrote:Рон яасан ч гэж балон д ор авахав дээ. Модрич л авах байх даа. Аваргуудын лигийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медаль байна. Рон харин тэр унаж татдагаараа шилдэг гоол бол авах байх оо.


Месси авчихаж магадгүй шүү. Их л магадлалтай шүү. :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Boldono » Sun Sep 02, 2018 11:36 pm

Снейдер аваагүй юм чинь Модрич юу гэж авах вэ дээ. СЛ авахад ч гэсэн Модричоос илүү Роны нөлөө илүү их. Мөнгөн медаль бол яахав дээ. Орос, Англи мэтийг хожоод Францад өрсөлдөөнч үзүүлж чадаагүй шүү дээ.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Mon Sep 03, 2018 10:37 am

Шагналын хувьд ФИФА-гийн шагналыг Кристиано авах байх.. Фенүүд, дасгалжуулагч, ахлагч, медиагийн санал асуулгаар..
Харин Баллон Д'Ор дээр бол Модрич гайгүй үзэх байх.. Эв нь таарвал авчихаж ч магадгүй.. Гэхдээ Кристиано, Модрич 2-ын аль нь ч байсан яах вээ..

21Grams wrote:Рамос пэналти цохихдоо дохиод л, зангаад л эвгүй юмаа. Бэйл, Бэнз хоёрт өгмөөр юм.

Яг яг. Би бас ахлагчаар цохиулахыг болиулчихмаар л санагдаад байгаам даа..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Tue Sep 04, 2018 9:11 am

FIFA 2017/18 оны шилдэгт Кристиано, Модрич, Салах 3 үлджээ.. 2006 оноос хойш анх удаа Месси шилдэг 3-т үлдсэнгүй..
Фенүүд, шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч, медиагийн санал асуулгаар болохоор Кристиано илүү магадлалтай байна байх..
Зидан маань дэлхийн аваргын финалист 2 дасгалжуулагчтай тунаж үлдсэн байлээ.. Дешам авах биз..
Куртуа шилдэг хаалгачид Льорис, Шмейхел 2-той үлдсэн.. Хэрвээ авчихвал ФИФА, УЕФА-гийн шилдэг хаалгачтай болох нь ээ кккк..

Image

Шилдэг гоолд Кристиано, Бейл 2-ын гоол хоёулаа нэр дэвшжээ.. 100% фенүүдийн санал асуулгаар тодрох юм гэсэн..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Барнаба » Tue Sep 04, 2018 9:38 am

Энэ 2-н аль нэг нь авах байлгүй. Бэйл-н гоал дээр хэлэх үггүй болсон шүү.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Wed Sep 05, 2018 9:59 am

Клубуудын дэлхийн аваргын хуваарь

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Wed Sep 05, 2018 11:49 am

Image

Куртуагийн богино ярилцлагыг махчлан орчууллаа :ногоон:
Шинэ багийнхаа талаар: "Заримдаа тэд 2014 оны финалын тухай ярьж намайг цаашлуулдаг. Үнэхээр өрсөлдөөнтэй хамт олон, үргэлж л ялахыг хүсч тэмүүлж байдаг. Клубын эхний өдрүүдэд эмчийн үзлэгээс гараад танилцуулга болоход л би энэ багийг ямар том баг вэ гэдгийг мэдэрсэн. Миний 16сартай хүү юмсыг ойлгоход балчир ч гэсэн хамгийн гайхалтай нь би өдөр бүр хүүхдүүдээ харах боломжтой боллоо. Испанид би анх удаа тоглож байгаа биш. Би Испани хэлийг мөн цэнгэлдэхийг дэндүү сайн мэднэ."
"Мадрид Челсигээс түвшин илүү. Түвшин өндөр гэдгийг зүгээр бэлтгэл дээр л харж болно. Одоо Серхио Рамосыг дэлхийн шилдэг хамгаалагч гэдгийг өдөр бүр шалгаж байна. Сантиаго Бернабеу Стэмфорд Бриджээс хоёр дахин том. Өөр мэдрэмж. Цэнгэлдэхэд толгой өөд харахад энд чи хүмүүсээр хүрээлүүлсэн ханыг харах бол, тэнд тэнгэр юмуу буудлын дээд давхрыг харна."
Дэбютээ 3 тоглолтын дараа хийсэн талаар:"Улирлын өмнөх бэлтгэлд орой ирсэн болохоор энэ бол байх л зүйл. Бас 2 дахь бэлтгэлийн дараа миний өвдөг бага зэрэг өвдсөн. Гэхдээ би богино хугацаанд бэлтгэлээ сайн хийсэн. Дасгалжуулагч бүх зүйлийг сайн удирдан чиглүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр дэбютээ хийсэндээ үнэхээр баяртай байна."

Image

UEFA элит коач нарын форум болжээ.. Хулен оролцсон байна...
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Ultra Madridista » Wed Sep 05, 2018 2:03 pm

Зак wrote:Рон яасан ч гэж балон д ор авахав дээ. Модрич л авах байх даа. Аваргуудын лигийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медаль байна. Рон харин тэр унаж татдагаараа шилдэг гоол бол авах байх оо.

Юу гэсэн ч үгийн Аваргуудын лиг авахад хэн илүү нөлөө үзүүлсийн бас дээрээс нь Рон дэлхийн аваргаар сайн тоголсон Аваргуудын лигийн мэргэн бууч өөр хэн авахав дээ .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Ultra Madridista » Wed Sep 05, 2018 2:09 pm

Виницуис хэдэн хүүхдүүд дунд эргэж байнааа .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Wed Sep 05, 2018 2:24 pm

Эргэж ч байна, гоолдож ч байна, хазуулж ч байна :ногоон:
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby mick » Wed Sep 05, 2018 4:34 pm

Салтаа бацаан донгосоол явах юмаа
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Thu Sep 06, 2018 11:30 am

Винициусыг 1 сард Бразил руу буцааж магадгүй гэнэ. Хулен бэлэн болоогүй гэж үзэж байгаа гэнэ..
Уул нь одоо нэгэнт ингээд ирцэн хүнийг буцааж явуулж байхаар дотоодын лигийн багууд руу зээлсэн бол хэрэгтэй юм даа..
Роналдо өөрийнхөө багт зээлээр авах сонирхолтой байгаа гэсэн, тийшээ явуулцан бол...

Чебаллос шигшээ багтаа анх удаа дуудагдсан.. 21 дугаарыг зүүхээр болжээ..

Марсело 2014 оны финалын талаар: "Тоглолтыг би сэлгээнээс эхлүүлсэн, багтаа тусалж чадахгүй болохоор үнэхээр уур хүрч байна. Иско бид 2 талбай дээр гарч чадах бүхнээ хийсэн. Хамгаалагч хүн Реал Мадридын төлөө финалын тоглолтын гоол хийх үнэхээр онцгой мэдрэмж. Учир нь энэ бол тийм ч амар зүйл биш. Би үргэлж хүүхдүүддээ тэр гайхалтай мөчийн талаар ярьж өгөх болно. Миний одоо амьдарч байгаа, амьдарсан Мадрид бол миний мөрөөдлийн нэг хэсэг. Бүх үнэхээр азтай, ямар ч тоглогч финалд тоглож ялалт байгуулахыг хүсдэг шүү дээ."

Image
Шигшээ багтайгаа нэгдээгүй үлдсэн хэд маань
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Fri Sep 07, 2018 9:15 am

Girona vs Barcelona-гийн тоглолт АНУ-ын Миамид болж магадгүй болжээ. Girona-гийн талаас зөвшөөрсөн, Барсагийн талаас хариу өгөөгүй байгаа юм байна. Тоглолт 1 сарын 27-нд гэнэ..

Image
Fluminese-н довтлогч 21 настай Pedro Guilherme-г сонирхож байгаа гэнэ дээ.. Бас л Бразилын ирээдүй гэгдэж байгаа юм байх.. 20-25сая еврог зарцуулж магадгүй гэж..
Винициус, Родриго 2-оо яаая гэж байж дахиад довтолгооны хүн авна гэнэ үү..

7 дугаарыг эхлээд Асенсиод санал болгосон гэнэ. Тэгсэн мань хүн татгалзаад тэгээд Диазад өгсөн юм байна..

Намрын Камп Ноуд болох Эль Классико-н цагийн хуваарь гарчээ.. 10 сарын 28-ны 16:30-с буюу манай цагаар 10сарын 29-ний 01:30-с болох юм байна.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Fri Sep 07, 2018 5:09 pm

Image

АВАРГУУДЫН ЛИГИЙН 4 УДААГИЙН АВАРГА - ЗИНЕДИН ЗИДАН
Тэртээ 2001 онд дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болж Испаний нийслэл Мадридад ирснээр Зиданы амьдрал Реал Мадридтай салшгүй холбоотой болсон. 2006 онд зодог тайлсан тэрбээр Реал Мадридын спортын албаны захирал, Б багийн дасгалжуулагч, үндсэн багийн дасгалжуулагч гээд бүхий л ажлыг хийж гүйцэтгээд буй хамгийн амжилттай дасгалжуулагчийн нэг. Тоглогчийн хуваарь Реал Мадридад 9 дэх, туслах дасгалжуулагчаар ажиллахдаа 10, ерөнхий дасгалжуулагчаар ажиллан 11,12,13дахь аваргуудын лигийн цомуудыг нь авчирсан энэ эрхмийн ярилцлагыг хүргэе.

Q: Аваргуудын лигийн 3 цомын хамгийн бахархалтай аль нь вэ, яагаад?
А: Бүгдээрээ л гайхалтай байсан. Бүгд л ондоо шалтгаанаар онцгой байсан. Эхнийх нь миний дасгалжуулагчийн хувиар хүртсэн анхны цом бол 2 дахь нь түүхэн гайхалтай байсан. Тэр финалд Ювентусын эсрэг үзүүлсэн манай багийнхны 2-р үеийн тоглолт үнэхээр гайхамшигтай байсан. Гурав дахь нь Реал Мадридын гурав дахь улирлын маань цом шүү дээ.

Q: 2017/18 оны улирал буюу 3 дахь цомоо хүртэхдээ олон топ өрсөлдөгчидтэй тоглон маш сайн тоглолтуудыг үзүүлсэн. Таны бодлоор энэ амжилтын чинь түлхүүр юу байсан бэ?
А: Өрсөлдөгчид хэн байхаас үл хамааран би тоглогчиддоо нэг л зүйлийг захидаг байсан. Би хөлбөмбөгийн философидоо үнэнч нэгэн.

Q: Үүний эсрэгээр танай баг гэртээ илүү хэцүү тоглолтыг үзүүлж байсан. Яагаад юм бол? Энэ улирлын Аваргуудын лигийн өрсөлдөгчид бага зэрэг зоригтой байсан гэж та бодож байна уу?
Ихэнхдээ бид айлын талбай дээр илүү сайн үр дүнг үзүүлж байсан, дараа нь гэртээ буцаж ирээд үр дүн жоохон алдагддаг байсан. Баг маань хэзээ ч сандарч байгааг би хараагүй. Чи өндөр түвшний тоглогчидтой ажиллаж байвал тэд тоглолтыг удирдаж чаддаг, муу тоглож байвал түргэн хугацаанд бүх зүйлийг байранд нь оруулж чаддаг. Миний ажил бол ердөө бүх хүмүүсийг тайван байлгах!

Q: Тоттенхэмийн талаар юу гэж бодож байна? Тэд танайхыг хожиж хэсгээ тэргүүлсэн шүү дээ.
Тэд хийх ёстой үнэхээр сайн хийдэг, мундаг баланстай залуу баг. Би өөрсдийн тоглолтоо хангалттай удирдаж чадаагүй. Гэхдээ мэдээж тэр муу үр дүн биднийг илүү хүчирхэг болгож, манай багт маш том хичээл болсон.

Q: Харин Ювентус? Тэд таныг зогсоох ганц баг байсан болов уу?
Бид аль хэдийн тэнцсэн. Хөлбөмбөгийн хамгийн сайхан нь хамгийн дээд түвшинд байх. Хэрвээ энэ бүх зүйл чамд тухтай санагдсан ч энэ бүх зангилаа хэзээ ч дуусахгүй гэдгийг мэдэж байгаа байх. Тоглолтын төлөвлөгөөн дээр анхаарлаа хандуулах замаар төвлөрлөө алдахаас зайлсхийх хэрэгтэй.

Q: Финалын тоглолтонд гарааны бүрэлдэхүүн, тактикаа сонгоход хүнд байдаг уу? Сүүлийн 2 финалд адил гараа гаргасан, гэхдээ тактик нь өөр. Энэ жилийн финалын тактик чинь өнгөрсөн жилийнхээс ямар ялгаатай байсан бэ?
Манай тоглолтын төлөвлөгөө үнэндээ өөр байсан. Бид Кардиффт тоглосон шиг формэшнээр тоглоогүй. Искогоос хагас хамгаалалтанд тоглохыг асууж, 2 довтлогчтой гарсан. Мөн Марселог урагшлуулж сул зай гаргахыг эрмэлзэж байсан. Тэр урагшилбал довтолгоонд маш их сул зай гарна, харин Рамос Марселогийн сул зайг нөхөх гэх мэт.

Q: Киевийн финалд гарсан тоглогчид өмнөх жилийнхтэйгээ адил, мөн 2016 оны финалаас 9 нь байсан. Тогтвортой байдал, том тоглолтын туршлага таны түлхүүр мөн үү? Таны бодлоор?
Үүнд эргэлзэхгүй байна. Том тэмцээнд туршлага хамгийн том ялгааг үүсгэдэг гэж боддог, бас мэдээж тоглогчид хялбар болгодог.

Q: Хүмүүс танай тоглолтыг үзээд танай багийг балансыг баригч гол хүмүүс нь дундын шугам буюу Касемиро, Модрич, Кроос нар гэдэг. Та тэдний үүрэг даалгавраас нь бага зэрэг хэлж өгч болох уу?
Кроос, Модрич нар өрсөлдөгчтэй тулж сул орон зай гаргахыг хичээдэг, харин Касемиро бол өөрийн хагас хамгаалагчдад сул орон зайг үүсгэн хаалт болж өгдөг. Бас түүний гол түлхүүр нь 2-р давхрын тоглолт.

Q: Орчин үеийн довтлогчийг та хэрхэн тодорхойлж байна вэ? Бенземад хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ түүний багийнхаа төлөө хийж буй тоглолтын талаар юу гэж боддог вэ?
Карим бол манай багийн балансыг баригч гол хүн, яг л миний хүсдэг довтлогч. Тэр өөрийн тоглолтоороо хамтрагчиддаа маш том боломжийг олгож байдаг. Тэр л өөрийгөө бий болгосон, жинхэнэ багийн тоглогч.

Q: Өрсөлдөгчид болон өөрийн багийн аль алинд нь дүн шинжилгээ хийхэд хэр байдаг вэ? Энэ шинжилгээг та тоглогч нартаа хэрхэн хүргэх үү? Таны өрсөлдөгчид юу хийх талаар ярихад хэр их цаг зарцуулдаг вэ?
Реал Мадридад, дасгалжуулагчийн албаныхантайгаа хамт бид багийн түвшний анализыг хийхэд их хугацаа зарцуулдаг байсан. Гэхдээ өөрсдийн тоглолтондоо анхаарахын тулд бид тэдгээр зүйлээ бага зэрэг хязгаарласан. Заримдаа би 7 хоногийн турш хувийн анализ хийчихсэн байдаг байлаа. Тэгээд тоглолтын өмнө тоглогчидтойгоо тэр талаар ярилцдаг байсан.

Q: Өнгөрсөн улирал Ливерпүүл энэ тэмцээнд шинэ цус сэлбэх шиг болсон. Тэдний тоглолтын давуу тал таны харснаар юу байсан бэ?
Тэд маш их прессинг хийж сөрөг довтолгоо явуулдаг баг. 3 довтлогч нь маш хурдан. Хэзээ ч бууж өгөхийг хүсдэггүй тийм баг.

Q: Тоглолтын өмнө хамгаалагчиддаа Ливерпүүлийн 3 довтлогч нэн ялангуяа Салахыг хэрхэн хамгаалах талаар зааварчилгаа Марселод өгсөн үү?
Бүгдийг нь биш! Манай тоглолт үргэлж л ер нь төстэй байдаг. Мэдээж би тоглогчиддоо өрсөлдөгч багийн тоглогчдын онцлог шинж чанарын талаар хэлсэн, ингэснээр тэд өрсөлдөгчдийнхөө талаар илүү нарийн тодорхой зүйлийг мэдсэн гэж бодож байна. Гэхдээ хамгийн гол нь тоглогчид маань өөрсдийн тоглолтондоо анхаараасай л гэж хүсч байсан. Илүү зүйл хүсээгүй.

Q: Өнгөрсөн улирлуудад хүмүүс Реал Мадридын тоглолтыг үзээд Дани Карвахал, Марсело нарын гайхамшигтай гүйцэтгэлийн талаар их ярьсан. Ерөнхийдөө жигүүрийн хамгаалагчид хэр чухал вэ? Танай багт эдгээр 2 тоглогч хэр чухал байсан бэ?
Тэд манай системийн хамгийн чухал хэсгүүд. Тэд өрсөлдөгч багтай дарамт үзүүлэхүйц гайхалтай зүйлсийг хийх чадвартай. Бөмбөгөө аваад урагшлахад ямар нэгэн зүйл үргэлж л болдог байсан. Үнэндээ бид тэдний ачаар олон багийг буулгаж авсан шүү.

Q: Кристиано Роналдо, Серхио Рамос. Та 2 онцгой тоглогчтой байсан шүү. Тэдний талбай дээр болон талбайн гадна хамтрагчиддаа үзүүлэх нөлөө, лидершипийн талаар багахан ч болтугай хэлж өгч болох уу?
Тэд хоёулаа багт маш их нөлөөтэй тоглогчид. Серхио Рамос бол төрөлхийн манлайлагч, хувцас солих өрөөнд томоохон байр суурь эзэлдэг. Харин Кристиано Роналдо багийнхандаа урам зориг өгдөг талбай дээрх лидер. Тэд бие биенээ нөхөж чаддаг.

Q: 3 удаа түрүүлсний дараа ингээд харахад энэ ажлын үеэр олж авсан хамгийн том сургамж юу байсан бэ?
Чи авьяастай, туршлагатай тоглогчидтой ажиллаж байгаа бол, хамгийн чухал зүйл нь бүх зүйлийг тайван байлгах. Тоглогч байх үед минь надад ийм л зүйл хэрэгтэй байсан. Одоо би үүнийгээ батлах гэж хичээж байна.

Q: Дасгалжуулагчийн дарамт ажлаасаа хэрхэн зугтдаг вэ? Зарим хүмүүс ном уншиж, гольф тоглодог шүү дээ.
Би спортоор хичээлэх дуртай, бас ном унших. Гэхдээ хамгийн чухал нь гэр бүлдээ цаг зарцуулах.

Зиданы УЕФА-д өгсөн ярилцлагыг хальт мульт махчлан орчууллаа :ногоон:
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby 21Grams » Fri Sep 07, 2018 6:17 pm

Найс. Форумд "шүгэл дуугарахын өмнө" мөн тоглолтын дараах чанартай тоймууд үгүйлэгдээд байгаа даа. :ногоон:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Mon Sep 10, 2018 9:44 am

Тоглолтын дараах чанартай тоймыг ч би сайн бичиж чадахгүй байхаа :ногоон:
Харин Seikoni гишүүний тоглолт болгоны дараа бичдэг тоймууд нь янзтай шүү.. Их удаан уншсан даа.. Сүүлийн үед харин бичихээ больцон..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Mon Sep 10, 2018 10:00 am

Image

KIEV-н финалын тоглолтын өмнө хувцас солих өрөөнд
Keylor Navas: Let’s really enjoy it. We’ve earned the right to be here again.
Cristiano Ronaldo: Play, win, make history. Three in a row, eh.
Ramos: Enjoy another final and remember everyone who’s helped us, people. We’re going to win.
Everyone: Let’s go. 1, 2, 3, Madrid!

Image

Арсеналын домгуудтай нөхөрсөг тоглолт хийж торгуулийн цохилтоор хожигджээ..

Image
Бернабеугийн засварын ажил ирэх жилээс эхлэхээр болжээ. Ойролцоогоор 400 орчим саяыг зарцуулна. Үргэлжлэх хугацаа нь 43сар. Эвхэгддэг дээвэр хийнэ.. 12минутын дотор дээвэр нь бүрэн нээгддэг байх гэнэ.

Зидан удахгүй дасгалжуулагчийн ажилдаа орно гэсэн гэнэ. Энэ удаа ямар багийн дасгалжуулагч болох юм болдоо. Юнайтедтай нилээн л холбогдоод байгаа бас ирэх зунаас Ювентуст очиж магадгүй гэсэн байсан..

Image

MARCA: Cristiano’s replacements at Real Madrid...
• Penalties -> Ramos
• VIP Bernabeu Box -> Ramos
• Vice-Captaincy -> Benzema
• Superstition (coming out last) -> Benzema
• Position as highest-earner -> Bale
• Shirt # -> Mariano
• Seat on bus -> Pintus
• Prizes -> Modric
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Tue Sep 11, 2018 9:43 am

Image

Robinho: Миний гол зорилго Челси рүү явах байсан. Сколаритай ярилцан тэр надад чи манай багт ялгааг авчирч чадна гэж хэлж байсан. Түүний хэлснээр түүний бүрэлдэхүүн тухайн үед тийм ч бүтээлч бус байсан. Гэхдээ Челси Реал Мадридтай тохиролцож чадаагүй. Учир нь гэрээний асуудал бүрэн шийдэгдэхээс өмнө миний нэртэй өмсгөлийг худалдаанд гаргасан нь Мадридын удирдлаганд таалагдаагүй. Энэ наймааг амжилтгүй болгоход хүргэсэн гол шалтгаан бол энэ гэж би боддог, учир нь энэ нь Реал Мадридын нэр төртэй хамаатай. Мөн тэд намайг аваргуудын лигт тоглодог клуб руу шилжүүлэхийг хүсээгүй. Челси аваргуудын лигт орно, харин Сити үгүй. Гэхдээ би гайхалтай клуб руу шилжсэн. Тэд намайг хамгийн сайнаар хүлээж авсан. Би Манчестерт жил хагас үнэхээр баяр хөөртэй байсан, гэхдээ уур амьсгалын хувьд Мадридаас их хүйтэн байсан шүү!

User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Wed Sep 12, 2018 9:28 am

Image

Өчигдөр Испани Хорваттай тоглож 6:0-р бут ниргэжээ.. Манайхаас Начо, Рамос, Карвахал, Асенсио, Иско, Асенсио, Чебаллос нар гараанд гарч тоглосон. Чебаллос дэбютээ хийж бүтэн тоглож.. Асенсио маань 1 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн байна шүү.. Шигшээ багийнхаа төлөө анхны гоолоо оруулжээ... Мөн Рамос, Иско гоол оруулсан байна..

Real Madrid on International Duty:

• Casemiro
2 Game
135 Mins

• Carvajal
2 Games
165 Mins
1 Assist

• Ramos
2 Games
180 Mins
1 Goal

• Nacho
2 Games
180 Mins

• Isco
2 Games
180 Mins
1 Goal

• Asensio
2 Games
112 Minutes
1 Goal
3 Assists

• Ceballos
1 Games
90 Mins

• Bale (Captain)
2 Games
164 Mins
1 Goal
1 Assist

• Modric (Captain)
2 Games
145 Mins

• Kroos (Captain)
2 Games
180 Mins
1 Assist

• Varane (Captain)
2 Games
180 Mins

• Courtois
2 Games
180 Mins
2 Cleansheets

• Valverde
1 Game
9 Mins
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Wed Sep 12, 2018 4:54 pm

Марсело татвараас зайлсхийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд 4 сарын тэнсэн + 750,000 еврог торгуульд төлөх юм байна.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby tunbaa » Wed Sep 12, 2018 5:56 pm

good job rain талархаж байна гоё бичих юмаа
User avatar
tunbaa
 
Posts: 1496
Joined: Tue May 24, 2011 10:21 am
Location: зурагтын урд ногоон зүлэг

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Thu Sep 13, 2018 9:30 am

Зүгээрээ, баярлалаа ккк :D

Шигшээн цугларалт дуусаж эхнээсээ бэлтгэлдээ нэгдээд эхэлжээ.. Хагас сайнд Сан Мамест зочлон тоглолттой..


OFFICIAL: Санитас эмнэлэгтээ гэрээгээ 2021 он хүртэл шинэчилжээ..

Asensio: "I don't want to end my career still wearing the No.20 shirt - I think that explains everything about how I feel. Would I like to change it? Of course, we'll see what happens".
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Thu Sep 13, 2018 6:16 pm

Image

"Роналдо одоо дэлхийгээс явж Марсынхантай тоглох хэрэгтэй. Тэр энд бүхнийг хийчихлээ шүү дээ."
- Арбелоа /Ювентусын эсрэг оруулсан гоол Пушкашийн шагналд нэр дэвшсэний дараа/

"Кристианод бүгд байна. Би теннисийн фанат. Кристиано яг л Надал шиг гайхалтай тамирчин. Ганцхан авьяас чадварт найдах бус хүсэл мөрөөдөл, хөдөлмөрч зантай. Энэ бүгдийг дэлхий ээж түүнд өгчээ. Хүчирхэг физикал, мөн түүний сэтгэлгээ, дасгал сургуулилт, тогтвортой байдал- миний үзэн яддаг бүх зүйл. Тэр 33 настай ч бие бялдар бүх зүйлдээ үнэхээр их анхаарал хандуулдаг. Тэр түүхийг бичиж байна, үүрд, шилдгүүдийн нэг."
- Антонио Кассано

"Би түүнээс илүү шүү! (инээв) Гэхдээ та нар намайг юу гэж бодож байгааг мэдэх байх. Кристиано илүү сайн шүү. Гэхдээ би муу карьертаа нэгэн биш. Кристиано өөрийн үеийнхээ хамгийн шилдэг тоглогч."
- Зидан (сэтгүүлч Кристиано та 2-ын хэн нь шилдэг вэ хэмээн асуухад)

"Гайхалтай ур чадвартай тоглогчид өнөөдрийг хүртэл маш олон байдаг. Ривалдо, Фиго, Бразил Роналдо, Роналдиногийн тухай бодож байгаа байх. Тэд бүгдээрээ гайхалтай тоглогчид, гэхдээ тэд 2-3 жил л шилдэг тоглолтоо үзүүлдэг. Харин Кристиано бол жил бүр л түүнийгээ харуулдаг. Тэр 50 гоолыг улирал бүр л оруулж байна шүү дээ, дахиад л.. Месси тэр 2 ижил цаг үед өрсөлдөж байгаа нь түүнийг илүү өндөрлөгт хүргэсэн байх. Яг л Мухамед Алид Фразиер, Федерерт Надал, Ларри Бирдэд Мэжик Жонсон хэрэгтэй шиг."
- Рио Фердинанд

"Түүний хийж байгаа зүйл бол хэн хүний хийж чадах зүйл биш. Статистик бол нэг хэсэг, гэхдээ хамгийн чухал нь түүний тоглолтонд зориулж буй эрч хүч. Түүний мотиваци үнэхээр агуу. Тоглолтын дараа түүний царай ув улаан болчихдог шүү дээ! (инээв) Тэр шигшээ багтаа болон клубтээ бүх зүйлээ л зориулдаг. Тэр царайлаг залуу, түүнд бүх л зүйл бий. Түүнтэй ижил өв тэгш нэгэн үгүй."
- Саха

"Тэр миний дасгалд хийснээс илүү олон гоолыг тоглолтонд оруулдаг."
- Sandro Wagner

"Тэр бол гайхамшигтай тоглогч. Багт тэр хэрэгтэй бол тэр бүхнээ зориулдаг. Круйфын дараа түүн шиг чанартай тоглогч тийм ч олон байгаагүй."
- Марадона

"Тэр бүх цаг үеийн шилдэг гэдгээ үргэлж мэдрэх хэрэгтэй. Түүнд л бүх л гайхалтай зүйлс байна. Статистикийн хувьд тэр үнэхээр дэлхийн хөлбөмбөгийн хамгийн гайхалтай домог юм."
- Роналдо

"Урд шугамд тэр яг л гоолын машин шиг. Кристианогоос илүү төгс довтлогч үгүй. Зүүн, баруун хөл, толгой - тэр хийх бүх зүйлдээ төгс хяналт тавьж чаддаг."
- Жероме Боатенг

"Тэр бол дэлхийн шилдэг тоглогч. Ажлын мангас л гэсэн үг. Тэр хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд явдаг. Тэр үргэлж л хөдөлмөрлөж байдаг. Түүн шиг хүнийг би харж байсангүй."
- Матуйди

"Аваргуудын Лигт 9 тоглолт дараалан гоол оруулж, 10 дахь гоолыг ёстой хийсэн шиг хийлээ. Тэр уналт таталт энэ дэлхийнх бишээ. Тэр өндөр дээрээс гайхалтай өшиглөсөн. Манчестерт залуухан хүү ирж байсан, гэхдээ тэр өөрийгөө дэлхийн шилдэг болно гэдгээ мэддэг байсан. Тэр би дэлхийн шилдэг болохыг хүсч байна гэж хэлэхэд нь би эхэндээ ч ОК, тэр бол залуухан хүү минь мөрөөдөж л бай гэж бодсон. Гэхдээ хөдөлмөрч байдал авьяас хоёрыг хослуулан олон гайхалтай гоолыг хийж, одоо ч хүчирхэг нэгэн байсаар байна."
- Рүүд Ван Нистелрой /Аваргуудын Лигт хамгийн олон тоглолт дараалан гоолдсон түүний амжилтыг Кристиано эвдсэний дараа/

"Кристиано бол дэлхийн шилдэг. Би Марадона, Пеле нарыг тоглолтыг амьдаар үзэж байгаагүй, гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол одоо Кристианотой харьцуулах хүн үгүй."
- Марсело

"Өөртөө итгэх итгэл, шийдвэр, эр зориг, хүсэл мөрөөдөл. The G.O.A.T @cristiano"
- Virat Kohli

Image

"Тоглогчид ихэнхдээ надад тийм ч сэтгэгдэл төрүүлдэггүй. Учир нь 1982 оны Зико, 1986 оны Диего Марадона бол миний хувьд үлгэр жишээ тоглогчид. Тиймээс миний жишиг үнэхээр, үнэхээр өндөр. Гэхдээ бурхан минь, тэр цагаас хойш Модрич тэр түвшингээс нээх холгүй байна гэж бодож байна. Тэр аваргуудын лигийн финалд Ливерпүүлийн эсрэг багийнхаа гол тоглогч нь байсан. Түүний гүйлт, такл, пасс нь дэндүү гайхалтай."
- Stan Collymore /Дэлхийн аваргын хагас шигшээд Английн хожсон тоглолтын дараа/

"Модрич бол чамд хөлбөмбөгийг ойлгуулж чадахуйц дэлхий дээрх цөөхөн хөлбөмбөгчдийн нэг. Яг л 8 жилийн өмнөх Өмнөд Африкт тоглосон Иньеста шиг - тэр хөлбөмбөгийг хүндэтгэдэг нэгэн."
- Валдано

"Би өмнө нь хэлж байсан: Модрич аль хэдийнэ Зиданы түвшинд очсон. Зидан бол бүх цаг үеийн шилдгүүдийн нэг. Тэд бидний харахгүй зүйлийг хардаг."
- Касемиро

"Тэд хоёулаа өөр гарагаас бидэнтэй хөлбөмбөг гэж тоглох гэж ирсэн юм санагддаг. Мөн тэд өөрсдийн байрлалдаа шилдгүүд."
- Ракитич /Иньеста, Модрич нарын талаар/

"Лука түүхэн дэх шилдгийг [Хорватын хөлбөмбөг] хүртэх эрхгүй юм бол өөр хэн гэж."
- Robert Prosinecki [Лука Хорватын хамгийн шилдэг нь мөн эсэх]

"Энэ Мадридын багийн талаар ердөө ганцхан минут л мартаарай: Лукагийн өнөөдрийн тоглолтын гүйцэтгэлд юу хэлмээр байна гэж үү? Тэр яг одоо дэлхийн шилдэг хагас хамгаалагч тийм биз дээ. Өнөөдрийн гүйцэтгэл зүгээр л гайхалтай. Тэр бөмбөгийг хүлээж авахад 3-4 хүн түүнийг хүрээлнэ, энэ үед тэр үнэхээр тайван, күүл байлаа. Өнөөдөр үүнийг үзсэндээ үнэхээр баяртай байна."
- Жеррард /2018 оны финалын тоглолтын дараа/

"Би Модричийг дэлхийн шилдэг болох ёстой гэж бодож байна. Тэр үнэхээр үүнийг хүртэх гавьяатай. Хэрвээ надад энэ эрхийг өгсөн бол тэр үүнийг хүртэж би маш их баярлах болно."
- Серхио Рамос

"Минийхээр, хамгийн чухал тэмцээн бол Дэлхийн аварга, тиймээс Модрич хамгийн сайн гүйцэтгэлтэй байсан гэж бодож байна. Модрич дэлхийн аваргад үнэхээр сайн тоглосон. Мөн аваргуудын лигт, клубуудын дэлхийн аваргын финалд Гремиогийн эсрэг ч гайхалтай байсан. Тэр сайн дамжуулагч, мэдрэмжтэй, цохилтыг ч сайн хийдэг, галзуу шүү. Түүний чадвар бөмбөгийг ашиглан боломжгүй нөхцөл байдлаас боломж гаргах юм. "
- Зико

"Сайн тоглогчдын хэрхэн яаж шүүмжилсэн ч Лука Модрич бүх л тэмцээнд итгэмээргүй гайхалтай байдаг. Тэр дэлхийн аваргад зүгээр л гайхалтай байсан. Тэр гоол оруулж, гоолыг бүтээж, тэмцэлдэж байсан. Тэр энэ үеийн хамгийн гайхалтай тоглогч."
- Петер Шмейхел

"Лука бидэнд хэрхэн хялбар тоглохыг харуулж байна шүү дээ. Надад итгээрэй, хөлбөмбөг тоглох чинь үнэхээр, үнэхээр хэцүү шүү дээ. Дэлхийн аваргад тоглоход бүр ч хүнд байдаг. Харин тэр бүх зүйл нь хэвийн юм шиг тоглож чаддаг. Энэ магадгүй түүнд бүжиг шиг санагддаг байх."
-Кака
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests