Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Jaal_huu » Thu Aug 16, 2018 1:10 pm

CrossBonez wrote:Погбаг авч ирсэн нь дээрдээ. Модрич 32-той, бэртэл гэмтэл, ядралтаас өгсүүлээд асуудлууд их гарна. Коваг явуулчихдаг нь ч юувдээ. Миний бодлоор Погба, Кэйн хоёрыг яаж ийгээд авбал танайх ойрын хэдэн жилдээ алзахгүй ээ.

тийн зөв шүү. цаад 2 оо авах хэрэгтэй :sup:
авчаад яах чинь ПЛ ийн маниуст бол хамаагүй л дээ :ногоон: гол нь л авчих :RD

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby 21Grams » Thu Aug 16, 2018 2:04 pm

Марсэло ядралттай байсан юм аа л гэж. Хуухай чинь гарч явсан бөмбөг буцааж оруулаад айлд ассист өгчихсөн.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby 21Grams » Thu Aug 16, 2018 5:19 pm

Gone over the last 2 seasons:

Cristiano
Morata
Mariano
James
Kovacic
Pepe

Replaced with...

Mayoral
Vinícius
Ceballos
Llorente
Vallejo
Odriozola
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby someone » Fri Aug 17, 2018 2:02 am

"Хаан" байсан бол чирээд л гарах байсан даа...
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby 21Grams » Fri Aug 17, 2018 4:20 am

Хаан байсан бол Асэнсио, Марсэло эд нарын алддагийг зоох л байсан байх. Гэхдээ байхад нь ч эднүүддээ хааяадаа бавуулчихдаг байсан дөө.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Fri Aug 17, 2018 10:18 am

Кристиано байсан бол байдал өөр байсан байхыг үгүйсгэхгүй.. Гэхдээ одоо нэгэнт өнгөрсөн юм чинь байсан бол нтр гээд яриад яахын бээ...

Casemiro: Of course we missed Cristiano Ronaldo, but that's in the past


Энэ Ла Лиг ямар новшийн шийдвэр гаргачихваа.. Лигийн нэг тоглолтыг АНУ юмуу Канадад хийх юм байна. 26 оны дэлхийн аваргыг сурталчлах зорилгоор гаргасан шийдвэр биз..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Fri Aug 17, 2018 3:04 pm

БАЯРЛАЛАА КРИСТИАНО

Image

КРИСТИАНО РОНАЛДО ДОС САНТОС АВЕЙРО
+ 438 тоглолт
+ 450 гоол
+ 16 цом
+ 4 алтан бөмбөг

Мадридад өнгөрүүлсэн он жилүүд минь миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд байсан. Би энэ клуб болон энэ хотод талархлаа илэрхийлж байна. Намайг үргэлж хайрлаж хүндэлдэгт баярлалаа. Хэдий тийм боловч миний амьдралын, карьерын нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Би өөрийн хүсэлтээр клубыг орхисон. Яг энэ мэдрэмж, бүх зүйлийг минь фенүүд та бүхэн маань ойлгоно гэж найдаж байна.

Би энэ клубт гайхалтай 9 жилийг үдсэн. Эдгээр жилүүдэд Реал Мадридтай амжилтанд хүрэхийн тулд хэцүү, дарамт шахалттай олон нөхцөл байдлыг хамтдаа даван туулсан. Гэвч би энд өөрийн хөлбөмбөгийн карьерын гайхалтай цаг үеийг өнгөрөөсөн учраас хэзээ ч мартаж чадахгүй. Би талбай дээр, талбайн гадна ч олон сайн багийн анд найзуудтай болсон. Мөн намайг гэсэн гайхалтай фенүүдийнхээ уур амьсгалыг мэдрэхэд итгэмээргүй байсан.

Бид хамтдаа сүүлийн 5 жилд 4 удаа Аваргуудын Лигт түрүүллээ шүү дээ. Мөн би алтан шаахай, албан бөмбөг зэрэг олон шагналын эзэн болсон. Зөвхөн энэ клубтэй л хамт энэ гайхалтай түүх бичигдэх ёстой байж. Реал Мадрид үргэлж миний сэтгэл зүрхэнд орших болно. Би дахин талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Клуб, ерөнхийлөгч, арын албаныхан, багийнхан, фенүүд гээд бүгдэд нь баярлалаа. Энэ 9 жилийн турш би олон агуу тоглогчидтой нүүр тулсан. Миний хүндлэлийг хүлээн авна уу.

Амьдралын шинэ олон сорилттой тулгарч, өөрчлөлт хийх цаг болсныг би мэдэж байна. Тиймээс би Мадридыг орхиж байна. Гэвч энэ өмсгөл, талбай гээд бүх зүйлийг үргэлжлүүлэн мэдэрсээр байх болно.

Бүгдэд нь баярлалаа, мэдээж 9 жилийн өмнө хэлж байсан шиг HALA MADRID!!!


Image

Валлехо :Шинэ адал явдалд нь амжилт хүсье. Бидний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа.
Раул Гонзалез Бланко: Чамтай хамт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Бүх зүйлд баярлалаа, чи бүх хүлээлтийг давсан. Шинэ адал явдалд нь амжилт хүсье. Бид чамайг санах болноо.
Бензема: Бид хамтдаа олон хожлыг авсан. 9 жил талбай дээр хамт тоглоход гайхалтай байлаа. Довтолгоонд чамтай хамт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Шинэ адал явдалд нь амжилт хүсье найз минь.
Карвахал: Чамтай хамт нэг багт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Чи бол домог. Амжилт хүсье.
Чебаллос: Дэлхийн шилдэгтэй нэг багт тоглож байснаараа үргэлж бахархах болно. Чи гайхалтай дурсамжийг бүтээсэн, өдөр бүр бүх хүмүүсийн үлгэр жишээ болж байсанд баярлалаа. Карьерын шинэ адал явдалд нь амжилтыг хүсье.
Борха Майорал: Кристиано, чи Мадридад үнэхээр том ул мөрийг үлдээсэн. Бид бүгд чамтай хамт тоглож байснаараа бахархах болно. Бэлтгэл бүрт залуучуудад үлгэр жишээ болж, урам зориг өгч байсанд чинь баярлалаа. Энэ нэрийн төрийн хэрэг байлаа.
Ахраф: Бүх мадридиста нар таныг хэзээ ч мартахгүй ээ, чи энэ клуб, энэ өмсгөлд бүгдийг өгсөн. Тантай хамт тоглох бахархал, тансаглал байлаа.
Касемиро: Чамтай хамт би ялалт, давуу тал гээд их зүйлийг сурсан. Бүх зүйлд баярлалаа, найз минь.
Кроос: Өнгөрсөн жилүүдэд бид хамтдаа хамгийн чухал цомуудад түрүүлсэн. Жинхэнэ аварга. Чамтай хамт тоглох гайхалтай байлаа. Сайн сайхныг хүсье, домог!
Лукас Вазкүйз: Нэр төрийн хэрэг байлаа, Крис. Зүгээр л THE BEST.
Бейл: Итгэмээргүй тоглогч, гайхалтай залуу. Чамтай хамт 5 жил тоглох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Ирээдүйд нь амжилт хүсье найз минь.
Асенсио: Тантай хамт тоглоход бахархалтай байлаа. Та бол бүх зүйлийн үлгэр жишээ. Карьерын шинэ сорилтонд нь амжилт хүсье.
Начо: Чамтай хамт энэ клубын төлөө тоглосондоо баяртай байна. Чи бол дэлхийн шилдэг нь, байсаар ч байх болно. Бүх л мадридиста нар чамайг лидерээр чинь дурсан санах болноо. Шинэ адал явдалд нь амжилт хүсье!!!
Тео Эрнандез: Дэлхийн шилдэг тоглогчтой хамт тоглох нь нэр төрийн хэрэг байлаа. Амжилт хүсье.
Льоренте: Шинэ адал явдалд нь амжилт хүсье, Кристиано. Энэ өмсгөлтэй та түүхийг бүтээсэн, таны бүтээсэн дурсамж гайхалтай.
Серхио Рамос: Чиний гоол, чиний үзүүлсэн тоо баримт, бидний түрүүлсэн цом гээд бүх зүйл бүгдийг хэлнэ. Чи Реал Мадрид клубын түүхэнд онцгой байр суурь эзлэх нэгэн. Бүх мадридиста нар үргэлж чамайг дурсах болно. Чамтай хамт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Чанга тэврээд амжилт хүсье.
Пеле: Баяр хүргэе, Кристиано. Удаан хугацааны дараа багаа солих нь амаргүй шийдвэр. Гэхдээ энэ бол зөв шилжилт. Аваргууд хэзээ ч шинэ сорилтонд санаа зовдоггүй юм.
Марсело: Баяртай гэж хэлэх цаг иржээ Крис. Амлаж байна, би хэзээ ч ийм өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй. гэвч амьдрал дээр үүрд үргэлжилдэг зүйл гэж байхгүйгээс хойш шинэ адал явдалд чинь амжилт хүсье. Бид хамтдаа бараг 10 жилийг өнгөрүүлжээ. Ялалт, ялагдал, гайхалтай цаг хугацаа, хөлбөмбөг гээд аз жаргалтай 10 жил. Би чамаас олон зүйл сурсан, чиний үнэнч байдал гээд л. Чамд болон гэр бүлд чинь хамгийн сайн сайхныг хүсье. Би чамтай хамт тоглож байснаараа бахархана. Гэхдээ дэлхийн шилдэг болохоор чинь биш сайн хүн болохоор. Би хэзээ нэгэн цагт хөлбөмбөгийн замналаа дуусгачихаад бааранд шар айраг ууж суунгаа өөрсдийн зургаа тэдэнд харуулаад чиний түүхийг ярьж өгнө. Тэр үед бид дахиад л хамт байх болно. Чин сэтгэлээсээ хүндэтгэсэн #M12.

Image

Хүндэт Кристианод,

2009 оны тэр нэгэн сайхан өдөр чиний танилцуулга Сантиаго Бернабеуд болж байсан. Би чиний явсан замыг одоог хүртэл санаж байна. Тэр үеэс л эхлэн би чамайг харж биширч, тэр үед л чамайг зүгээр нэг тоглогч биш гэдгийг ойлгосон.

Чамайг Галактикогийн нэг хэсэг болон ирэхэд бид чичирж байлаа. Учир нь манай өрсөлдөгчид түүхэн улирлаа өнгөрөөгөөд байсан юм. Харин чиний ирэлт бидэнд итгэл найдварыг өгсөн. Өрсөлдөгчдөд маань бяцхан шидхэн байсан шиг бид өөрсдийн супер хүнтэй болсноо мэдэж байсан юм. Шударга байя, тэр бяцхан шидхэн анхны жилүүдэд чамайг бүх шагналаараа бүрэн ноёрхож байсан. Гэхдээ чиний авчирсан зүйл цомноос илүү чухал. Бид эцэст нь шөвгийн 16 шатыг давж бүр аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч чадсан. Эцэст нь бидэнд найдвар байсан. Гэхдээ чи пенальтиа алдаж, мөрөөдлөө дахин нэг удаа хойшлуулсан.

Гэхдээ чи зөвхөн амласнаа биелүүлээгүй, бидний хүлээж байснаас бүр илүүг өгсөн. Бид 1-г хүссэн бол чи бидэнд 4-г өгсөн, бүгдийг нь. Клубын бүх цаг үеийн мэргэн бууч, аваргуудын лигийн мэргэн бууч болж алтан бөмбөгийн төлөө Месситэй өрсөлдөн 4-1-с 5-5 болгож чадсан.

Чамайг үзэн ядагсад үргэлж байсаар байх болно. Юнайтедад вингерээр тоглож байсан үеүдийг чинь тод санаж байна. Тэд /haters/ чамайг тогтвортой нэгэн биш гэж байлаа. Гэхдээ чи гоол оруулж эхлэхэд тэд чамайг box тоглогч гэж эхэлсэн. Чамайг пенальти сайн цохидог болохоор пеналдо гэж нэрлэж ч байсан. Чиний гайхамшигтай чөлөөт цохилтын чадварын чинь талаар ярилцаж дүгнэх болсон. Гэхдээ нэг л зүйл тодорхой байна, чамайг төгс нэгэн болохоор тэд чамайг үзэн ядаж байгаа юм. Чамайг үзэн ядаж байгаа хүмүүсээс чамайг хайрлаж хүндлэх хүмүүс их байдаг юм шүү л гэж хэлэх гэсэн юм.

Би энэ захианд чиний амжилтын чинь талаар дурьдмааргүй байна, угаасаа бүгд мэдэж байгаа. Чи юуг ч нотлох хэрэггүй. Би чамд нэг л зүйлийг хэлэхийг хүсч байна, тэр нь чи бидэнд үргэлж л яг хуучных шигээ чухал нэгэн. Чи бүх л амьдралынхаа туршид бидний хайрыг хүртэхээр тийм чухал зүйлийг хийсэн. Бид чиний дэргэд байх болно. Бид хамтдаа инээлдэж, уйлалдах болно, багтайгаа мөн чамтай хамт!

Баярлалаа Кристиано
Хүндэтгэсэн
Мадридиста


Image

450 - Реал Мадридын бүх цаг үеийн мэргэн бууч. Тэр 450 гоолыг ердөө 438 тоглолтонд оруулсан.
17 - Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогч /2013-14/.
105 - Реал Мадрид клубын төлөө аваргуудын лигт хамгийн олон гоол оруулсан тоглогч.
4 - Реал Мадридын хамт аваргуудын лигт түрүүлсэн тоо.
311 - Ла Лигт оруулсан гоол.
2 - Ла Лигийн цом.
16 - Испанид ирээд нийт авсан цом.
4 - Реал Мадридаас хамгийн олон алтан бөмбөг хүртсэн тоглогч.
44 - Нийт хеттрик.
61 - 2014/15оны улиралд оруулсан нийт гоол.

Image

Үдэлтийн хурал, арга хэмжээ болоогүй ч чамайг удахгүй эргэн ирэхийг чинь мэдэж байна. Магадгүй өрсөлдөгчийн хувиар. Тэр үед баяртайгаар уулзъя. 3296 өдрийн дараа гунигтайгаар баяртай гэж хэлье...
#GraciasCristiano #Onceamadridistaalwaysmadridista #HalaMadrid #Legend #GOAT
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Fri Aug 17, 2018 3:06 pm

Эртнээс сэдэвтээ оруулах гээд бэлдэж байсан боловч амжихгүй явсаар удчихлөө..
Өөрийнх нь сэдэв бас байдаг юм байна, тэнд бас оруулчихлаа..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Makaveli » Fri Aug 17, 2018 6:25 pm

:eek:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby 21Grams » Fri Aug 17, 2018 8:14 pm

Гайхалтай
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Ultra Madridista » Sat Aug 18, 2018 2:15 pm

Ронтой хэзээ ч финалд хожигдож үзээгүй ингээд эхний тоглолтосоо тараа таниулж байгаа юм даа .Энэ жил бол бүх томчуудад хусуулах байх >Харин жижиг багуудад хожоод оноо алдахгүй Лигээ авж магадгүй л гэж найдаж сууна .Перез бас л **н** байна шүү яг ганган тамирчид бүрдүүлээд нэг баг болж байхад том тоглогчоо алдаад тэгээд оронд нь тоглогч авахгүй уналтруугаа зүглэж байдаг .Ронгүй явж чадна гэдгээ харуулах гээд байгаа юм байхдаа харин ч хол дутна даа .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Sun Aug 19, 2018 12:02 am

2013 онд хааны цомын финалд АТМ-д хожигдож байсныг мартцан уу.

Одоо нэгэнт болоод өнгөрсөн асуудалд хэн нэгнийг буруутгаж бухимдаад яахавдээ Ултра..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Seikoni » Sun Aug 19, 2018 10:57 am

Раул U-16-гийн дасгалжуулагч болсон бололтой.
Куртуа 25-ыг авч, Винишис нь 16, Валвэрдэ 27-г авчээ. Валвэрдэ үлдэж байх шиг байна. Наймаа ч худлаа болж байх шиг байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Mon Aug 20, 2018 9:40 am

Image

Лигийн нээлтийн тоглолтондоо Хэтафе-г 2:0-р хожлоо.. Бүтэн үзсэнгүй ээ.. Хайлайтс үзлээ.. Нээлтийн тоглолт гэхэд бараг тал суудал хүнгүй байх юм.. Ойролцоогоор 48000 орчим хүн үзсэн гэнэ.. Энэ нь сүүлийн 10 жил дэх хамгийн бага үзэгчтэй нээлтийн тоглолт болжээ..
Бейл гоё формлог байнаа... Бараг бүх довтолгоо л мань хүнээр явах шиг боллоо.. Гэхдээ манайхаас яг нэг тийм гоё хувилбар явж харагдсангүй.. Нөгөө талаас айл ч тэгээд яг манай хамгаалалтыг шалгасан довтолгоо бараг хийсэнгүй..

Бейл маань сүүлийн 4 улирал дараалан нээлтийн тоглолтонд гоолдлоо.. Өнгөрсөн 3 улирал лигийн нээлтийн гоолыг хийж байсан.. Энэ жил Дани хийлээ..

Kroos completed 98% of his passes (116/118) - the highest completion rate by any Real Madrid player to attempt +100 passes in La Liga since 2005/06. [@OptaJose]

Наймаа хийхгүй цонх хаах бололтой.. Хулен одоо байгаа тоглогчиддоо итгэж байна гэсэн байна..
2014 оноос хойш наймаанд 404-г зарцуулж 421-г олж..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby fond » Mon Aug 20, 2018 9:44 am

Бэйл, Марсело, захын залуу 3 яагаад байна :ногоон:
Image
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5480
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Seikoni » Mon Aug 20, 2018 10:25 am

Тааруухан байна лээ дээ. Нөгөө баг нь сул болохоор л яахав тэгээд хожлоо. Гялтайж байгаа гэвэл Бэйл л байх шив. Марсело ч бүр Рональдиньо шиг л бүжиглэх болоо шив. Заримдаа хэтрээд байх юм.
Сэбаллосыг л Кова шиг хар ажил хийлгэх гэж Хулен үзэж байх шиг байна. Гэхдээ мань хүний стиль нь тийм биш болохоор нэг л болж өгдөггүй. Иско бас нэг л биш ээ. Ерөөсөө олигтой тоглолт АТМ дээр гараагүй сая ч гарсангүй.
Ганц л довтолгооны хувилбартай болчихоод хэцүү л байх шиг байна. Марсело, Асенсио гээд зүүнээр, эсвэл Карва баруунаар өөр хувилбар байхгүй. Одоо эхний хэдэн тойрог сул багууд дээр оноо алдчихгүй шиг л явах юм сан.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby rednasca » Mon Aug 20, 2018 3:17 pm

Worst attendance at the Santiago Bernabeu last night since 2009 against Mallorca, which just happened to be the last home game before Ronaldo was signed that summer.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby 21Grams » Mon Aug 20, 2018 3:21 pm

Барсаг ч гэсэн бага үзсэн гэж байна лээ. Санаа зоволтгүй.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Seikoni » Mon Aug 20, 2018 3:53 pm

Валенсиягаас Родриго гэж яригдсан. Марселиньо buy-out-ийг нь төлөөд ав гэж. Тэгэхээр худлаа гэдгийг хэлж байна. Угаасаа дэмий л дээ.
Хоёр хаалга явуулна л гэж. Нэг нь Касилла байх. Нөгөө нь Лука юм Лунин. Касилла ч яахав бүрмөсөн явах байх. Лука, Лунин хоёрыг бол зээлээр явуулах байх. Луниныг бол 3-р хаалгачаар үлдээж зэврээж болохгүй дээ.
Бэйл дээр одоо хүсээд байсан анхаарал, найдвар гээд бүх юм ирлээ дээ. Рон байхгүй болохоор одоо үндсэндээ урд ялгаа гаргах хүн нь Бэйл л болж хувирлаа. Мань хүн ч урд үнэхээр арай өөр класс харуулж байна. Гэмтэж бэртэхгүй л байвал уг нь.
Иско одоо энэ жил шидээ гаргахгүй бол за тэгээд ер нь ирэх жилээс аль аль нь замаа хөөсөн дээр бололтой доо. Ер нь л нэг л тулчих шиг боллоо. Олигтой тоглолт гарахгүй болоод удаж байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Mon Aug 20, 2018 6:16 pm

Энэ байдлаараа хэнийг ч авахгүй дуусах байхөө.. Эртхэн явуулах хүмүүсээ явуулаад авчрах хүмүүсээ авчрахгүй.. Нэг болохоор хүн авчрана гээл, нэг болохоор байгаа хэддээ итгэж байна гээл байх юм энэ Хулен... Довтлогч ч одоо угаасаа мөрөөдөл болоо биз.. Борхагаараа нүдэх юм байгааз дээ..
Яршиг зүгээр наймааны цонх нь хурдан хаагдаасай..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Ultra Madridista » Tue Aug 21, 2018 12:18 am

Бейл ямар гоё байнаа бэртэл гэмтэлээс холуур байг .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Mojul » Tue Aug 21, 2018 9:07 am

Энэ юу боловImage
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Бороо » Tue Aug 21, 2018 9:25 am

Аа харин нэг тийм юм болцоон.. Янз бүрээр л тайлбарласан байна лээ.. Нэгт тоглолт ням гарагийн орой 22:15-с байсан учир даваа гарагт ажилтай хүмүүс үзээгүй, мөн маш олон хүн амарч байгаа гээд....


Энэ шагналыг ч Кристиано авах нь тод биз дээ...
Last edited by Бороо on Tue Aug 21, 2018 9:56 am, edited 1 time in total.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby Seikoni » Tue Aug 21, 2018 9:55 am

Одегаардыг нөгөө Хээрэнвэн, эсвэл Витэсс лоондох юм уу даа. Энэ пацаан сураггүй болж эхэлж байна шүү.
Одоо тэгээд шинэ хүн авчирч чадахгүй юм чинь гарааны хэд л багахан бэртээсэй л гэж найдахаас өөр яахав.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F. 2018/19: Junto a Los Campeones 34°

Postby SAVAGE » Tue Aug 21, 2018 12:12 pm

Ганцхан Испани-д л ням гаригийн 22:15 с тоглолт эхэлж, шөнийн 00:00 цагт дуусдаг гэсэн юм явж байна лээ. Тэр бас нөлөөлсөн байхаа
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron