Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dynasty

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Тэд аваргуудын лигт 3 дараалан түрүүлж чадах уу?

Асуудалгүй түрүүлнэ
10
42%
Яагаад болохгүй гэж
12
50%
Яаж ийгээд л авна
2
8%
 
Total votes : 24

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Fri Jun 08, 2018 3:34 pm

Барса бас сонирхож байгаа гэсэн.. Барса манай 2 -оос урт хугацааны гэрээ санал болгож байгаа юм байна. Валенси бас шинэ гэрээний санал тавьж агенттай нь уулзсан гэсэн. Одоохондоо шийдвэрээ гаргаагүй л байгаа юм байна.

Мурсиагийн ерөнхийлөгч Víctor Gálvez Гутиг Реал Мадридын шинэ дасгалжуулагч болох гэж байгаа гэсэн байна. Багтаа авчрахаар санал тавиад ер нь бүтдэгийн даваан дээр явж байсан чинь Зидан ажлаа өгөөд тэгээд Гути шууд саналаас нь татгалзсан гэнэ. Хэрвээ Зидан 2 өдрийн дараа ажлаа өгсөн бол Гути Мурсиагийн дасгалжуулагч болох байсаан гэж.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Цогоо » Fri Jun 08, 2018 4:00 pm

Манай өвгөн уг нь энд ирвэл таарах юм шиг л санагдаад байгаа юм даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Seikoni » Fri Jun 08, 2018 4:52 pm

Өвгөн манайд хэрэггүй ээ, нэгэнт уруудаж яваа хүнийг нөгөө том нэрнүүд нь бүр сонсох ч үгүй биз. Одоо гавъяаныхаа амралтдаа гардаг юм уу, эсвэл араб, хятадаар ганц хоёр жил гайгүй мөнгө хийхээ бодсон нь дээр байлгүй дээ. Фэнүүд бол сонирхолгүй байгаа байх. Пэрэзийн өвчин хөдлөөд л авчирчихгүй л байгаасай билээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby 21Grams » Sat Jun 09, 2018 3:06 am

Бразилын дасгалжуулагч Титэ-тэй холбогдсон гэнэ. Нэймарыг авчирахад нэмэртэй гэж үзэж байна уу.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Gooner » Sat Jun 09, 2018 1:01 pm

Дасгалжуулагч ирэхгүй нь ээ..
Контэ татгалзсан гэнэ, Нагелсман ч яахав бас цаг нь болоогүй гэж үзээд татгалзсан байх, Аллегри нөү гэсэн мөн Поччетино..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Realist » Sat Jun 09, 2018 1:05 pm

Болохгүй бол Гути, Иерро гээд өөрийнхөө лежендүүдийг авчрах байлгүйдээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Mon Jun 11, 2018 10:30 am

Дэлхийн аваргаас өмнө дасгалжуулагчаа сонгочих гээд үзээд байдаг. Гадуур холбогдсон нэрс нь татгалзаад байдаг хэхэ.
Бараг Гути л болох байх..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Tue Jun 12, 2018 9:08 am

Челси, Тоттенхэмийн экс босс Андре Виллаш Боаштай холбогдлоо.. Холбогдоогүй нэр үлдэх нь үү ккк
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby rednasca » Tue Jun 12, 2018 11:23 pm

Шигшээгийн боссоо зарлачихлаа шд...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby 21Grams » Wed Jun 13, 2018 12:11 am

Тийм байна. Одоо шигшээгээ дэмжихээс. Шигшээд байгаа 6 эхлээд мэдсэн. Тэгээд багаас ганц хоёр тоглогч сураг авчээ гэнгүүт цаашлаад хэвлэл тараахаас өмнө гээд зарласан бололтой.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby a_odko » Wed Jun 13, 2018 12:20 am

Манайд тоглогч, скаут, Кастиллагийн коуч, Испанийн бараг бүх багачуудын багыг амжилттай удирдаж байсан. Одоо Испанийн дажгүй удирдаж байгаа гэхээр Иско, Асенсио тэргүүтэй Испаничуудын нар нь гарах нь... Портод бас Касемирог гялалзахад удирдаж байсан. Клубын амжилт тааруу нөхөр байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby rednasca » Wed Jun 13, 2018 12:22 am

энэ мэдээ Испанийн шигшээд яаж нөлөөлөх юм бол доо?...
сонин байдал үүслээ дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Kro » Wed Jun 13, 2018 12:33 am

Хаха. Нааска ингэхэд хаанахыг дэмжээд байгаа билээ? Нэг л худлаа санаа зовоод байх шиг лол.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby rednasca » Wed Jun 13, 2018 12:34 am

худлаа ч гэх шиг... хаха...
би пэйж дээрээ Испанийг түрүүлнэ гээд бичсэн хүн шдээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Kro » Wed Jun 13, 2018 12:39 am

Би бол ёстой тэр "сонин байдал" нь үүсчээсэй л гэж бодож байна. Энэ жил гайтуулж мэдэхээр ч юм шиг. Арай л удаан уруудлаа.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby rednasca » Wed Jun 13, 2018 12:51 am

би таамгаа гаргаад бичсэн болохоор тэр багуудаа "дэмжихээс" өөр аргагүй байдалд байна...
Герман хагас шигшээд хүрэх гэдгийг бүр №1 сонголт болгосон сууж байна шүү дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Wed Jun 13, 2018 8:58 am

заа ёстой Хулены нэр явахгүй байж байгаад гэнэт зарлалаа даа. 3 жилийн гэрээ хийж. Манайх гэрээ цуцлах мөнгө 2 сая еврог төлж байгаа юм байна.
Испаний хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч шийдвэрээ ийм үед зарласанд нь сэтгэл дундуур ууртай байгаа гэнэ.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Wed Jun 13, 2018 9:39 am

Image
РЕАЛ МАДРИДЫН ШИНЭ БОСС ХУЛЕН ЛОПЭТЭГУЙ. ЯАГААД ХУЛЕН ЛОПЭТЭГУЙ ГЭЖ ?

Почетино! Гути! Клооп!... Зиданыг ажлаа өгсөнөөс хойш Реал Мадрид шинэ дасгалжуулагчийн эрэлд гарч, байж болох бүх л дасгалжуулагчтай холбогдож байсан бөгөөд эцэст нь шигшээ багийн дасгалжуулагч Хулен Лопэтэгуйг авчрах болсоноо зарлалаа. Испаний шигшээ багийн дасгалжуулагч тэрбээр ердөө 3 долоо хоногийн өмнө л шинэ гэрээ байгуулж 2020 оны европын аваргад багаа удирдахаа зарлаад байсан юм. Хулен 2016 онд Английн Волвес багтай бараг л тохиролцон ажлаа авах гэж байсан хэдий ч Испаний шигшээ багийн санал ирэн тэр татгалзах зүйлгүй шигшээ багийн дасгалжуулагч болсон. Одоо харин тэр Мадридын дасгалжуулагч боллоо.

Хулен нь Испаний баск үндэстэн бөгөөд тоглогч ахуй цагтаа хаалгачийн байрлалд тоглодог байсан юм. Тэрээр Реал Сосьедад багийн хүүхдийн академиар хүмүүжин 19 насандаа Реал Мадрид Кастиллагийн эгнээнд нэгдэн Реал Мадридын Б багт 3 жил тоглосныхоо дараа үндсэн багт дэвшиж байв. Тэр тоглогч ахуй цагтаа Райо Валлекано, Лас Палмас, СD Логронес багуудад тоглож явсан бөгөөд нэгэн цагт Барселонагийн төлөө ч тоглож явсан. Гэхдээ тэр Барселонагийн төлөө ердөө 5 тоглолтонд оролсон юм. Түүний тоглогчийн карьер төдийлөн амжилттай биш. Гэхдээ одоо энэ хамаагүй л дээ.

Лопетегуй Испаний шигшээ багийн бүх л түвшний дасгалжуулагчийг хийж байсан бөгөөд 2003 оны Ю17 насны шигшээн туслахаар ажиллаж дасгалжуулагчийнхаа карьерыг эхэлж байсан юм. Тухайн үеийн энэ насны бүрэлдэхүүнд Давид Силва, Хурадо нар багтана. Үүнийхээ дараа түүний ахлах дасгалжуулагчийн анхны ажлаа Райо Валлеканогоос эхэлж байсан хэдий ч ердөө 10 тоглолтын дараа халагджээ. 36 настай залуу дасгалжуулагчид том сургамж болсон нь дамжиггүй.

Ингээд хэсэг завсарласныхаа дараа 2008 онд Реал Мадрид Кастиллагийн дасгалжуулагчийн ажилд томилогдсон. Антонио Адан, Парехо, Мигуел Паланка, Алберто Буено, Пабло Москуера нар Кастиллад тоглож байсан юм. Улирлын төгсгөлд баг нь 6-р байранд орж плей-оффын бүсээс 3, 2-р байрнаас 6 оноо дутуу дуусгаж байв. Муугүй амжилт шүү. Гэхдээ тэр ердөө 1 улирал л болсон.

2010-2014 оны хооронд Испаний шигшээн 3 насны ангиллыг удирдахдаа 2012 онд Ю19 Европын аварга, 2013 онд Ю21 Европын аваргад багаа удирдан түрүүлж байлаа. Тэр Хесе, Коке, Иско, Тиаго, Иллараменди, Мората, Де Хеа гэх мэт олон авьяаслаг тоглогчдыг гайхалтай нээж харуулж байсан юм.

Энэ бүх хугацааны дараа Хулен Португал руу Портог удирдахаар болсон билээ. Тэр Портод очсон даруйдаа 7 Испани тоглогчийг багтаа нэгтгэсэн хэдий ч Испаний залуус бүтэлгүйтсэн юм. Лопетегуйны системийн хамгийн чухал тоглогч нь одоогийн Реал Мадридын тоглогч Касемиро байв. Магадгүй Касемиро одоо Лопетегуйн Мадридын хамгийн чухал хэсэг болох байх.

2016онд Лопетегуй Испаний шигшээ багийн дасгалжуулагч болсон. Тэр шилжилтийн үед багт ирж одоогоор ялагдал гээчийг амсаагүй л явна. Энэ жилийн дэлхийн аварга тэрний шигшээ багаа удирдан оролцож буй анхны тэмцээн. Магадгүй тухайн үеийн Испаний шигшээ өнөө үеийн Реал Мадрид 2 ижил нөхцөл байдалд байна. Аваргуудын Лигт 3 дараалан түрүүлсэн Реал Мадридын хувьд гол тоглогчид нь 30+ хүрч, шинэчлэлийн үе ирээд байгаа юм. Түүнийг шилжилтийн үеийг хэрхэн давж Реал Мадридыг хэрхэн удирдахыг харах л үлдлээ.

! HALA MADRID !
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Wed Jun 13, 2018 2:12 pm

Image
Q: Дэлхийн аваргаар Коста Рика улсын шигшээн тавьсан зорилго?
A: Миний хувьд энэ бол гайхамшигтай, онцгой боломж юм. Хүүхэд байхаасаа Коста Рикад хөлбөмбөгөөр амьдардаг байлаа. Жоохон хүү байхдаа дэлхийн аваргыг үзэж их догдолдог байсан. Бүх л тоглолтыг нь үзсэн. Харин одоо, би мөрөөдөлдөө хүрч байна. Эргээд харахад үнэхээр гайхалтай. Дэлхийн аваргад шигшээ багийнхаа төлөө тоглож байна. Мөрөөдөл маань биелэж байна.

Q: Энэ удаа Коста Рикаг ямар амжилтанд хүрнэ гэж бодож байна?
A: Бид алхам алхмаар сайжрахыг зорилгоо болгож байна. Мэдээж эхний зорилго бол группын шат, хожиход тийм ч амар биш байна байх. Учир нь манай хэсэгт Бразил, Щвейцарь, Серби гэсэн үнэхээр хүчирхэг өрсөлдөгчид байна. Энэ үеийг даван, тоглолтоос тоглолтонд сайжрах нь хамгийн чухал. Бид улсынхаа түүхийг бүтээхийг хүсч байгаа. Өнгөрсөн дэлхийн аваргад хасагдах шатанд Голландад торгуулийн цохилтоор хожигдсон, одоо тэр үеэс илүү сайн тоглохыг хүсч байна. Бид тоглолт болгондоо анхааран, хүсэл эрмэлзэлтэй тоглохыг хичээх болно,

Q: Таныг Мадридад түүнд боломжгүй зүйл үгүй, "найдвартай залуу" гэж үргэлж дууддаг. Танай баг дэлхийн аваргад түрүүлэх боломжтой юу?
А: Хэн ч үүнийг хэлж чадахгүй. Нэг л бодит зүйл байна. Энэ тэмцээнд илүү туршлага, түүхтэй багууд байгаа, гэхдээ хөлбөмбөгт хэн ч юу ч хэзээ ч гэж хэлэх боломжтой. Энэ л үнэн.

Q: Реал Мадрид, Коста Рикад тоглохын аль нь илүү дарамттай санагддаг вэ?
А: Би үргэлж дарамт шахалтан доор байдаг, учир нь тэд үргэлж чамаас сайн байхыг шаардана. Тэд намайг ямар ч алдаа гаргахгүй, гайхамшигтай ажил хийдэг гэдэг, гэхдээ эцэст нь би шүүгдэнэ. Реал Мадридын төлөө тоглох, тэр өмсгөлийг өмсөж байгаа нь миний хувьд аз жаргалтай байх шалтгаан. Өсөж төрсөн газар, миний гэр бүл, шигшээ багийнхаа төлөө тоглох маань миний хувьд баяр баясгалан.

Q: Клубын түвшинд Реал Мадридын төлөө тоглож, шигшээ багтайгаа хамт дэлхийн аваргад оролцож байна гэж хүүхэд байхдаа мөрөөдөж байв уу?
А:Зүрх сэтгэлдээ би бүх зүйлийг үргэлж боломжтойгоор хардаг. Хэрвээ чи хичээл зүтгэл гарган бурхан чамд эрүүл биеийг өгвөл юунд ч хүрч болно гэдгийг би мэддэг байсан.

Q: Хэрвээ танай шигшээ баг дэлхийн аваргын финалд үлдлээ гэж бодвол, та ямар шигшээтэй тоглох юмсан гэж хүсч байна ?
А: Мэдээж би Испани гэж хэлмээр байна. Би тэнд их удаан амьдарч байна, олон шалтгаанаар би тэр улсыг их хайрладаг. Реал Мадридын хөгжөөн дэмжигчид шигшээ багаа дэмжих байх, миний хувьд үнэхээр гайхалтай финал болно байх.

Q: Реал Мадридын олон фанатууд танай шигшээ багийг дэмжиж буй талаар би сонссон, энэ талаар юу гэж бодож байна?
А: Мэдээж, мадридиста нарын надад үзүүлж буй дэмжлэг үнэхээр гайхалтай, би бүх фанатуудад үнэхээр их баярлаж байгаа. Ямар ч нөхцөл байдалд тэд үргэлж намайг дэмждэг, миний талд байдаг. Цэнгэлдэхэд тэд дэмжинэ мөн намайг Мадридад гадуур явж байхад ирэн "битгий яваарай, бид чамд хайртай" гэж хэлдэг.

Q: Зиданы шийдвэрийн талаар?
А: Би Коста Рикад байсан юм. Үнэнийг хэлэхэд би үнэхээр гайхсан.

Q: Зиданы талаар юу гэж хэлмээр байна? Тэр үргэлж танд итгэдэг байсан...
А: Тиймээ, би Зиданд үргэлж талархаж явах болно. Бүх л цаг үед тэр надтай хамт байж, зөвлөгөө өгөн, инээмсэглэн угтдаг байсан. Энэ бүх зүйл чамайг өсч дэвжин сайжрахад түлхэц болно. Харин одоо дурсамж болжээ.

Q: Зиданаас юу үлдсэн бэ?
А: Тэр надад өөртөө итгэлтэй байхыг үргэлж зааж сургадаг байсан. Мөн тэр надад итгэн, багийнхаа хамгийн чухал тоглогчдын нэг болгосон. Тэр ил тод хүн, худал хэлддэгүй тийм л дасгалжуулагч. Багтаа үнэнч шударга, энэ багийг гайхалтай гэр бүл болгосон хүн.

Q: Яг одоо ирээдүйнхээ талаар?
А: Би 2020 он хүртэл гэрээтэй, Реал Мадридын тологч. Би үргэлж л хэлдэг би энд маш их жаргалтай байнаа гэж. Хэрвээ бурхан хүсвэл би энэ клубт зодог тайлах болно. Би клубтээ, хотдоо багийнхаа хамтрагчидтай байхдаа жаргалтай байна. Миний толгойнд зөвхөн Реал Мадрид л байна, цаашдаа ч энэ багтаа байвал баяртай байх болно. Харин одоо би дэлхийн аваргад анхаарлаа хандуулж байгаа. Дараа нь мэдээж Реал Мадрид. Хамтрагчдынхаа хүндлэлийг даан бүх нөөц бололцоогоо шавхан хөдөлмөрлөх болно. Миний зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй. Үргэлжлүүлэн тоглосоор л байх болно.

Q: Эхний тоглолтын Сербийн эсрэг байгаа?
А: Дэлхийн аваргын тоглолт бүр л чухал. Гэхдээ эхний хоёр тоглолтоо сайн хийвэл, гурав дахь тоглолтонд арай дээр байна. Сербийг бид заавал хожих хэрэгтэй. Бид хичээх болно.

Q: Өнгөрсөн дэлхийн аваргад маш хүнд хэсгээс танай баг шалгарсан?
А: Тиймээ, Уругвай, Итали, Англи гэсэн үхлийн хэсэгт багтсан ч бид хэсгээ тэргүүлсэн. Хасагдах шатанд торгуулийн цохилтоор хожигдсон. Өнгөрсөн дэлхийн аваргад бид үндсэн цагт хожигдоогүй. Харин одоо бид Орост өөрсдийгөө харуулахыг зорьж байна.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Seikoni » Wed Jun 13, 2018 5:56 pm

Ёстой гэнэт авлаа даа. Уг нь АВБ гэж дуулдангуут авчихаасай гэж бодсон чинь үгүй юм байж л дээ. Уг нь мань эр ажилгүй тууж яваа дуулдсан.
За яахав Испанийн хөлбөмбөг, Реалын дотоод улс төр, завааныг сайн мэддэг хүн л ирлээ дээ. Искогийн л нар гарч байна даа.Мань хүн одоо 26 хүрлээ, хайртай дас нь ирлээ, одоо консистенси гэдэг юмаа олох цаг боллоо доо.
Клуб гэсэн чинь ЖЛ Портод хэсэг үзээд фэйлдсэн л нөхөр байна. Касемиро мань хүний дор ёстой хувираад ирсэн дээ. Ямартай ч нэлээд бөмбөг эзэмшиж тоглуулдаг л болгох бололтой. Испани нөхдүүдээ бодвол тэгээд түлхүү дэмжээд явах юм байлгүй.

Испани дас нар ч нар үзээгүй дээ сүүлийн үед. ВДБ-гээс хойш л гэхэд Камачо, Ремон, Каро, Рамос, Бенитез. Дандаа гал даруулах гэж ирсэн гарууд байсан.

Манайхаас 15 баагий ДАШТ-д явсан байна. Үлдсэн гэвэл: Касилла, Тео, Ллоренте, Чэбаллос, Бэнз, Бэйл, Борха, Лука. Валлехо чинь нэр нь багтаагүй ч гэсэн хүн гэмтвэл гээд Орос явчихаж хөөрхий болж байна шд.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Галмандах » Wed Jun 13, 2018 6:31 pm

За танай шинэ Дас ДАШТ эхлэхээс 1 өдрийн өмнө шигшээн ажлаасаа хусуулжээ...
Багтайгаа эрт нэгдэх нь та нарт л сайн юм боллоо :ногоон:

Sent from my SM-J710F using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2745
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby El Payaso » Wed Jun 13, 2018 6:43 pm

Шигшээгээ ч аймаар хорлочих вуу даа. Гүэ одоо ДА дараа зарлаж болоогүй л юм байх даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby a_odko » Wed Jun 13, 2018 6:53 pm

Одоо халж л байдаг, ёстой **н** шийдвэр. Рамос, Иньеста хоёр болиулах гээд чадаагүй гэнэ.
Яахав, клубын зүгээс харвал эрт ажилдаа ороод зүгээр л юм
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Seikoni » Wed Jun 13, 2018 7:55 pm

Зүгээр ээ дараагийнхийг нь тавьчихаж. Иерро болж. кк.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Галмандах » Wed Jun 13, 2018 7:57 pm

Иерро: Би ДАШТ-д тоглох өөрийнхөө 23 тоглогчийг шинээр бүрдүүлнэ. Хүний сонголт, хүний тактикаар амжилт гаргах боломжгүй.

Sent from my SM-J710F using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2745
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron