Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dynasty

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Тэд аваргуудын лигт 3 дараалан түрүүлж чадах уу?

Асуудалгүй түрүүлнэ
10
42%
Яагаад болохгүй гэж
12
50%
Яаж ийгээд л авна
2
8%
 
Total votes : 24

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Аагий » Tue Jun 05, 2018 2:45 pm

Mojul wrote:Тиймэ худлаа байх ирээд ч байр суурь хэцүү


Гол нь Бэйл, Роналду 2-н нэг нь явах болчоод сонирхоод бгам биш үү. Мане ч супер шүү... Зидан яваад энэ наймаа зогссон гэсэн, түүнээс биш хувийн нөхцөлөө тохирсон бсан гээд шум бсан даа.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Tue Jun 05, 2018 4:27 pm

Зидан явсанаар Бейлийн үлдэх магадлал ихэсчихсэн. Кристианогийн хувьд бол 100% өөрийнх нь шийдвэр.

Аллегрид санал тавиад нөгөөх нь татгалзсан л гэнэ. Почетиног авахын төлөө хичээх л юм гэнэ.. Ай тэгээд үнэн ч юмуу худлаа ч юмуу бүү мэдээ..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Seikoni » Tue Jun 05, 2018 5:27 pm

Шинэ дас ирэх болохоор хэн хэн явна гэдэг зүйл одоо бүр шинээр яригдана л даа. Бэйл бол шинэ дас-ыг хүлээх нь ойлгомжтой болсон байх. Мань хүн ДАШТ гэх биш шинэ хүн ирмэгц дороо л шийдэгдэх байх. Нөгөө хүн нь ирээд юу гэх нь үү? Бас дээрээс нь Пэрэз яг хэнийг авахад ямархуу хүчин зүтгэл гаргах уу гээд бүгд л хүлээлтэд орчихлоо. Гараа байхгүй явна гээд байсан залуучууд хүртэл бас юм горьдоостой хүлээж суугаа даа.

Ядаж байхад сул гайгүй дас гэж огт байхгүй болжээ. Бүгд л ямарваа нэгэн байдлаар хэцүү байна. Поч, Аллегри хоёр ч худлаа биз дээ. Давс хужрыг нь Зизу шиг сайхан тааруулчих л хүн хэрэгтэй байна даа. Пэрэзэд дахиад дарлуулаад байхааргүй. Толгойд орж ирэх ч юм алга.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby DaaGi LFC » Tue Jun 05, 2018 5:44 pm

Нагелсманн гэсэн шуум хүртэл явж байна ш дээ.Арай жулдах байлгүй дээ.

Sent from my SM-N910F using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby a_odko » Tue Jun 05, 2018 7:05 pm

Анче маань ууг нь гэрээлээгүй байсан бол байж болох л хувилбар байсан байх даа. Одоо нээрээ хэнч баймаар юм...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby 21Grams » Tue Jun 05, 2018 8:14 pm

Энэ Вэнгэр гэж яг хэн бэ? Авчихаасай. Хэн гэдгийг нь хармаар байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Devil 7 » Tue Jun 05, 2018 8:25 pm

За арайчдээ бас...Арсэн Вэнгэр шдээ...Ямар Тухэл, Нагэлсмэний талаар асууж бгаа бишдээ...Одоо бол хөөрхий ёстой хамаг юм нь шавхагдаа байлгүй..Бараг 70 хүрч бгаа хүн шд..
21Grams wrote:Энэ Вэнгэр гэж яг хэн бэ? Авчихаасай. Хэн гэдгийг нь хармаар байна.


Sent from my SM-G920F using Tapatalk
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Chin-T-Mac » Tue Jun 05, 2018 8:31 pm

Одоо бол Мане Бэйлээс илүү үнэд хүрч зарагдах байлгүй... нээх өөрсдийнхөө тоглогчдыг дэгсдүүлж хөөрөөд байгаа юм алга... залгуулаад лаанууд маанууд гэж харааж ерөөсөн зарим нөхөд өөрсдөө жинхэн хөөрөөрэй... арьс өнгөний үзэлшиг хөгийн яриагаарай энд тэнд бөөлжиж явахаа больчих хэрэгтэйшд хөгширч байж...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby 21Grams » Tue Jun 05, 2018 8:31 pm

Харин хаа нэг Арсэналын тоглолтыг харахад гоё л тоглоод байгаа харагддаг. Харамч гэж сонссон. Хүн талаас нь танихгүй ээ. Ажил хайж байгаа бол авчихаасай.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby El Payaso » Tue Jun 05, 2018 8:36 pm

Реалд ч тэгээд айхтар тактик энэ тэр гэхээсээ дажгүй мотивацжуулдаг лидер хүн очиход болохоор юм бишүү. Ерөнхийдөө сайн баг хангалттай туршлагатай. Зизугийн тухай юм харж байхад тактикийн тал дээр онцгой байгаагүй л гэдэг юм билээ. Сая явсан нь ч өөрөө бас тэр сул талаа гадарлаж байсантай нь холбоотой гэж байсан. Ерөнхийдөө багийг гоё нэгтгэж зангидаад амжилтад хөтөлсөн. Тэгэхээр тэр шавхагдах эдр гайгүй байх оо. Бас яахаа алдцан сонголт биш байх. Манайд хэн хэн нь хэт удаан хамт байгаад нэг сонин болсон байх. Одоо яах вэ бас шинэ багт эдр очвол яах ч юм билээ ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Gunnerz » Tue Jun 05, 2018 9:12 pm

21Grams wrote:Энэ Вэнгэр гэж яг хэн бэ? Авчихаасай. Хэн гэдгийг нь хармаар байна.

Алий шүүүү
харамч гэх шиг таарсан тоглогчид таарсан үнэ байх ёстой гэсэн зарчим баримтлана
Ер нь танайд наймааны эрх мэдэл угаасаа олдохгүй
Бэйл мэтэд 100 саяийг зарцуулахын эсрэг гэсэн үг
шоуриногоос хойш наймааны эрх мэдэлд бүх дасуудад хязгаарласан
Рэал фэн царайтай юм бол энэ хүний харамч нтр огтхон ч хамаагүйг мэдмээр юм
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby 21Grams » Wed Jun 06, 2018 4:42 am

За айлаа, агаа. Танайхан өөрсдөө их адаггүй ад үзсээр хөөрхий хөөгдөх шахуу л явах шиг болох юм. Вэнгэр гэж яг хэн бэ, хэн гэдгээ нэг сайн бүрэлдэхүүн дээр харуулаасай гэх аястай пост юмаа.. Английн лигийг, за ер нь бусад багийн тоглолтыг тэр бүр үзээд байдаггүйгээс мэдээлэл дутуу явдгаа бол хүлцэе, би. За гэвч ямар гудамжны хүү сураглаж байгаа биш. Огт зүс мэдэхгүй гэж хэлэх гэсэнгүй ээ. Би өөрийгөө буруу илэрхийлсэн шиг байна. Өршөөж ажаамуу. Өөр бусад дасгалжуулагчидаас танай өвөөг илүүд үзэж багтаа хармаар байгааг минь анхаарна уу. Доромжилсон зүйл үгүй.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby mick » Wed Jun 06, 2018 11:07 am

El Payaso wrote:Танай сэдвээр л хэдээ хуудас уйлаан гомдол байлээ ш дээ. Нөгөө формдоо хэлэлцэж байгаад ээлжилж орж ирж бичсэн юм уу хаашай юм... хаха.


уЛаан буландаа гээч
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Wed Jun 06, 2018 11:45 am

Arsene Wenger

Image

Арсеналтай 22 жилийг хамт өнгөрөөж, энэ жил нэрийн хуудас болсон клубээ орхисон.
Лондонд өнгөрүүлсэн сүүлийн улиралдаа багаа Аваргуудын Лигт шалгаруулж чадалгүй, Европа Лигийн хагас шигшээд Диего Симеонегийн багт хожигдож хасагдсан..
Нэгэн цагт Перез багтаа авчрахын төлөө ярилцаж байсан бөгөөд тухайн үед Венгер эвлэгхэн татгалзсан.
Зарим фанатууд түүнийг авчрахад таатай байгаа бөгөөд магадгүй Реал Мадридад амжилт олно гэж үзэж байгаа..

Давуу тал: Туршлагатай, ажилгүй байгаа
Сул тал: Hard sell to supporters

Massimiliano Allegri

Image

Нэр хүнд, ёс суртахууны хувьд асуудалгүй.
Ювентустэй 2020 он хүртэл гэрээтэй. Ювентусын хамт дотоодын лигтээ ялгуусан амжилт үзүүлж байгаа. Аваргуудын Лигийн сүүлийн 2 улирал Зиданаар удирдуулсан Реал Мадридад хожигдсон. Багаа 2 удаа аваргуудын лигийн финалд гаргаж ирнээ гэдэг чинь муугүй шүү.
Зиданы гэнэтийн шийдвэрийн дараа баг тогтвортой байдлыг эрхэмлэж буй учир магадгүй хамгийн дээр сонголт.

Давуу тал: Гайхалтай рекорд
Сул тал: Ювентус явуулах нь юу л бол

Guti Haz

Image

Бүх мадридиста нарын хүндлэл хүлээсэн тоглогч Гути. Дасгалжуулагчийн карьераа эхлээд 4 жилийг ардаа үдсэн тэрбээр Реал Мадридын хүүхдийн багийн дасгалжуулагч хийж буй. Одоо түвшин ахихыг хүсч байгаа байх. Кастиллаг Сантиаго Солари удирдаж буй болохоор түүнд Б багийг дасгалжуулах боломж байхгүй.
Гэхдээ Гути Соларигаас илүү өндөр рейтингтэй байгаа учир шууд Реал Мадридын дасгалжуулагч болоход үгүйсгэхгүй.
Шотландын клубтэй холбогдоод буй тэрээр магадгүй Реал Мадридаас санал ирвэл татгалзах нь юу л бол...

Давуу тал: Авьяастай, багт хэдийн хүндлэл хүлээсэн.
Сул тал: Туршлага бага

Michael Laudrup

Image

Нэгэн цагт Реал Мадрид, Барселонагийн тоглогч байсан. Хамгийн сүүлд Свонсид ямар гайхалтай байсныг нь бүгд мэднэ. Гэхдээ том хөзрөөр тоглож байгаагүй.

Давуу тал: Маргааш ч ажилдаа орох боломжтой.
Сул тал: Европт хүртсэн цом, томоохон амжилтгүй.

Michel

Image

Энд тэнд дасгалжуулагчийн ажил гарахад байнга л холбогдож байдаг. Реал Мадридын унаган бүтээгдэхүүн. Нэгэн цагт Б багийн дасгалжуулагч, хүүхдийн багийн директор явсан эрхэм маань өнгөрсөн улирал Малагаг удирдан дээд лигээс мултарсан. Олон жил Реал Мадридын төлөө тоглон зүтгэж явсан болохоор магадгүй түүнийг Реал Мадридын шинэ дасгалжуулагч болгохыг үгүйсгэхгүй..

Давуу тал: Ажилгүй байгаа, авьяастай, хүндлэл хүлээсэн.
Сул тал: Дасгалжуулагчийн хувиар Грект л цом хүртэж байсан.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Wed Jun 06, 2018 11:50 am

Зарим сайтуудаар ирэх 7 хоногт дасгалжуулагчаа зарлана гэсэн байна. Seikoni-н хэлсэнчлэн яг тэр ирээсэй, энэ ирээсэй гэсэн хүн үнэндээ алгаа..
Нэр холбогдож байгаа хүмүүс нь ч гэсэн ихэнх нь манайд тоглогч байсан тиймэрхүү хүмүүс л байна. Гол нь хэдэн томчуулаа базаж чаддаг том хүн л хэрэгтэй дээ манайд.. Яг Зидан шиг..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby spain man » Wed Jun 06, 2018 12:02 pm

Зизу ч шоконд орууллаа шүү... Баярлалаа, түр баяртай гэе даа... Хэзээ нэг цагт эргэж ирэх нь бат биз дээ... Тэр үедээ л нөхөр лигийнхээ тоог нэмэх нь дээ...

Орлох хүний хувьд Вэнгэр одоо дэмий биз дээ... Дэлхийд одоо залуу дасгалжуулагчид хүч түрж байна... Модерн хөлбөмбөг тоглоё гэж бодож байвал шинэ сэтгэлгээтэй залуу хүн дээр... Надад бол нагельсменн гсн шуум бол сайхан л санагдсан... Дөнгөж 30 тай ч гсн арга барил нтэр нь мундаг л юм билээ... Даанч нөхөр сүрдчих шиг боллоо... Маш их дарамт биз...

Би бол Гути дээр ок гэж бодож байгаа шд... Унаган тоглогч, маш их айкүтэй тоглодог байсан... Зизутай төстэй тактиктай юм билээ, хоёр жигүүрээр тоглодог, хамгаалалт довтолгоог аль болохоор балансалдаг гээд...

Тэгээд одоо бүрэлдэхүүнийг чанаржуулаад өгнө... Нөхөр бол амжилтад хүрнэ л гэж бодож байна...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Nova » Wed Jun 06, 2018 12:08 pm

Танайхан ч ойрын хэдэн жилдээ цом авахгүй байсан ч өлсхөөргүй болчихсон биздээ :ногоон:
Тийм юм чинь манай эксийг авчихаач кк.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Wed Jun 06, 2018 1:34 pm

Image
Q: Дэлхийн аваргын тухай анхны дурсамж ?
#MA20: Бүх тоглолтын үр дүнг ахтайгаа хамт том ханан дээр бичдэг байсан.

Q: Дэлхийн аваргын хамгийн сэтгэл хөдөлгөм мөч?
#MA20:Андрес Иньестагийн гоол, эргэлзээгүй.

Q: Испанийн хамгийн муу хожигдол?
#MA20:Голландын эсрэг. Бразилд болсон дэлхийн аваргын.

Q: Испаний хамгийн шилдэг мөч ?
#MA20:Аргентиныг хожсон хожил.

Q: Дэлхийн аваргын шилдэг гоол?
#MA20:Иньестагийн гоол

Q: Хэрвээ чи хожлын гоолыг оруулвал яах вэ?
#MA20:Мэдэхгүй ээ. Цамцаа тайлаад гүйх байх.

Q: Дэлхийн аваргын шилдэг тоглогч?
#MA20:Маш олон тоглогч байгаа, тоглолтын арга барил ондоо. Нэгийг хэлж чадахгүй нь.

Q: Энэ дэлхийн аваргаар гялалзах тоглогч хэн байх бол?
#MA20:Би өөрийгөө гэж хэлэх байна.

Q: Энэ дэлхийн аваргаар гайхшруулах баг?
#MA20:Сайн мэдэхгүй байна. Би нэгийг хэлж чадахгүй, маш их зүйл болох болно.

Q: 2018 оны дэлхийн аваргын фаворит?
#MA20:Испани гэж итгэж байна, гэхдээ өөр багийг хэлэх хэрэгтэй гэвэл тэр нь Бразил.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Wed Jun 06, 2018 2:59 pm

Image

Испани нээлтийн тоглолтоо Португалын эсрэг хийнэ, хүнд өрсөлдөгч. Нээлтийн тоглолтын талаар юу гэж бодож байна?
Эхний тоглолт маш чухал гэдгийг бид мэдэж байгаа, энэ тоглолтонд сайхан мэдрэмж төрүүлэхийн төлөө бид хичээх болно. Тэдэнд тоглолтыг өөрчлөх Кристиано Роналдо байна, мөн сайн хамгаалалт, тэд манай группын хамгийн хүчтэй өрсөлдөгч гэдгийг бид мэднэ.

Энэ удаа чи Кристиано Роналдотой нүүр тулна гэсэн үг. Чи түүнтэй цуг тоглодог, гэхдээ энэ удаа тэрний эсрэг тоглоно?
Анх удаа би түүний эсрэг тоглох гэж байна. Түүнд ямар нэгэн боломж өгөх л юм бол тэр гоолдох болно. Португалын бүх довтолгоо түүгээр дамждаг, бид түүний тоглолтыг маш их үзсэн.

Кристианогүй Реал Мадрид бэлэн үү?
Би түүнгүй тоглож байна гэж төсөөлдөггүй. Кристиано бидний хамгийн чухал хэсэг байсан, байгаа, байх ч болно. Реал Мадрид түүнтэй үргэлж хамт.

Кристианы хувьсал чинийхтэй төстэй. Тэр анх маш их хөдөлгөөнтэй, уян хатан байсан харин одоо бол довтлогч. Энэ хувьслын талаар юу гэж бодож байна? Хэдэн жилийн дараа танд тохиолдох болов уу?
Байж болох юм. Гэхдээ бид ялгаатай тоглогчид. Би илүү их бөмбөгтэй харьцсан тоглолт хийх дуртай, төгсгөл хийх нь бага. Хүн бүрийн адилаар хөлбөмбөгчин хүн суралцаж байдаг. Ирээдүйд ямар байрлалд хэрхэн тоглож байхыг харж л байя.

Испаний шигшээ багийн анхны гоолын баяраа бэлдсэн үү?
Ямар нэгэн бэлдсэн юм байхгүй ээ, гэхдээ би шигшээ багийнхаа төлөө анхны гоолоо хийнэ гэсэн маш их тэмүүлэлтэй байгаа. Бага зэрэг хугацаа зарцуулж байна, гэхдээ зүгээрээ. Дэлхийн аваргаар анхны гоолоо хийхийг хүсч байна.

Хөндлөнгөөс харахад Серхио Рамос залуу тоглогчидтой их сайн харилцаатай харагддаг. Та 2 хэр харилцаатай вэ?
Тиймээ, тэр ахлагч хүн, бидэнд багаас эхлэн бүх л зүйлийг зааж сургадаг. Хувь хүнийхээ хувьд ч, тэр надад маш их зүйлд тусалж байгаа, бид 2 маш сайн харилцаатай. Би түүнээс их зүйлийг хардаг, учир нь тэр ч мөн адил залуудаа Реал Мадридад дэбютээ хийсэн, шигшээ багтаа хэрхэн удаан хугацаанд тоглохоо мэддэг. Тэр бүх цомд түрүүлсэн, хэрхэн хөдөлмөрлөж өнөөгийн түвшинд ирсэнийг түүнээс харж болно. Тэр бол үлгэр дууриалал болсон хүн. Түүний надад өгсөн зөвлөгөө бүрийг сонсож байгаадаа талархаж байна.

Маш олон хүн таныг хүрээлсэн багийг бүрдүүлж болохуйц тийм тоглогч, ирээдүйн Испаний хөлбөмбөгийн топ стар болно гэж боддог, энэ бүх зүйл заримдаа ядаргаатай санагддаг уу?
Үгүй ээ, тэгж санагддаггүй. Харин ч намайг илүү их хичээх хэрэгтэй гэсэн урам зориг, бас мотивацийг өгдөг. Би Реал Мадрид болон шигшээ багтаа илүү их өсч дэвжихийг хүсч байна. Энэ л хамгийн чухал.

Орост Испаний боломж хэр байна гэж бодож байна?
Дэлхийн аваргад маш их тооны мэдээллийг цуглуулах хэрэгтэй. Тоглолтууд тогтсон хуваарийн дагуу явагддаг, бид бага багаар явах хэрэгтэй. Эхлээд хэсгийнхээ тоглолт бүрт анхааран хэсгээсээ шалгарах хэрэгтэй. Үр дүн ялгааг үүсгэнэ.

Бусад хүмүүсээс илүү их тоглолт хийж байна, ядарч байна уу?
Үгүй үгүй. Би чинь залуу хүн.

Анх Испаний шигшээгээс өмнө Голландын шигшээд тоглох боломжтой байсан гэсэн?
Тиймээ, Эспаньолд тоглож байхад тэдний шигшээд тоглох боломж байсан. Голландын шигшээн дасгалжуулагч, Рүүд ван Нистелрой 2-оос дуудлага ирсэн. Тэд Голландын шигшээ багийг сонговол таатай байна гэж хэлсэн, харин би миний зорилго Испаний шигшээ багийн төлөө тоглох юм гэж тэдэнд хэлсэн дээ. Хэдэн сарын дараа дахиад тэд над руу залгасан, би тэдэнд дахиад үгүй гэж хэлсэн.

Тэд анхаарлыг чинь татсан уу?
Би хаана тоглохыг хүсч байгаа мэдэж байсан. Дараа нь Испаний шигшээд дэбютээ хийсэн, одоо энд байгаадаа маш их баяртай байна.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Mr. Arsenal » Wed Jun 06, 2018 5:29 pm

Манай өвөө очвол Иско бацаанд л хэцүү бн байх бусдаар асуудалгүй ээ
Arsenal Dynasty Reloaded
User avatar
Mr. Arsenal
 
Posts: 927
Joined: Wed Apr 12, 2006 8:44 pm
Location: ULAANBAATAR

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Wed Jun 06, 2018 5:31 pm

Дараагийн дасгалжуулагч болох магадлалтай хүмүүсийн жагсаалтанд Иерро нэмэгдсэн байна..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby El Payaso » Wed Jun 06, 2018 6:15 pm

Иерро одоо хаа юу хийж явдаг юм бол.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Nomer 10 » Wed Jun 06, 2018 6:30 pm

Rain bravo
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby CrossBonez » Fri Jun 08, 2018 10:26 am

Роналдо орлогоо нуун дарагдуулсан хэргээр 30 гаран сая еврогийн торгуульд орчихоод, тэрийгээ Перезээр төлүүлэх сонирхолтй, нөгөөдөх нь төлөхгүй гэж гүрийгээд л явах дээрээ тулсан юм биш үү?
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3744
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby SAVAGE » Fri Jun 08, 2018 3:14 pm

Pascu гээд Валенсигийн 18 тай бацаанд санал тавьчихсан л байгаа гэнэ. Фрийгээр авах боломжтой юм байна. Валенсигийнхан 2019 онд гэрээ нь дуусна гээд явж байсан юм байна. тэгсэн гэрээ нь одоо дуусаж байгаа л гэнэ. :)
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests