Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dynasty

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Тэд аваргуудын лигт 3 дараалан түрүүлж чадах уу?

Асуудалгүй түрүүлнэ
10
42%
Яагаад болохгүй гэж
12
50%
Яаж ийгээд л авна
2
8%
 
Total votes : 24

Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dynasty

Postby hosko » Sat Aug 19, 2017 1:02 pm

Image

Real Madrid 2017/18 улирлын төлөв: Давуу тал, сул тал, Түлхүүр тоглогч болон таамаг

Аваргуудын лиг болон Ла лигийн цомыг хамтад нь авсан Зизугийн баг аль аль фронт дээр нэгэнт олж авсан өндөрлөгөө хамгаалахын төлөө тулалдах улирал биднийг хүлээж байна... Тэдний өмнөөс шинэ командлагчтай болсон Барселона болон олон сая ногооноор хүчээ зузаатгасан Европын томчууд тулах болно...

Улирлын зорилго ер нь бол тодорхой байдаг юм байж... Хамгийн гол асуудал нь тэд өнгөрсөн жилийн амжилтаа энэ жил давтаж чадах болов уу?

Ингээд хэд хэдэн чухал гэж болох асуудлуудыг тун товчхон дурьдаад явчихья...

Улирлын өмнөх тоглолтуудаа таархуухан үр дүнтэйгээр дуусгасан баг маань албан ёсны тоглолтууд болох тивийн болон улсынхаа супер цомд Манчестер Юнайтед, Барселона багуудыг буулган авсан амжилттайгаар шинэ улирлыг эхлүүлэх гэж байна...


6. Багт ирсэн тоглогчид

Image

Жил бүр л наймаа хэрэггүй шахуу байсан ч наймаа хийх хүслээ барьж дийлдэггүй юмуу гэмээр байдаг Перез маань өнөө зуныг хаа очиж тайван өнгөрүүлэх шиг боллоо... Үүнд мэдээж багийн үзүүлсэн амжилт ч гол нөлөө үзүүлсэн байж таарна... Шинээр ирсэн 2 тоглогчийн хувьд бол ирээдүйгээ харсан, нас ахиж яваа тоглогчдынхоо залгамж халааг бэлдсэн наймаанууд юм...

Эхнийх нь энэ зун болж өнгөрсөн Ю-21 ангиллын Европын аваргад гялалзсан Дани Себаеосыг 14 саяаар олж ирсэн... Талбайн дунд хэсэг, бас жигүүрээр ч ёстой нэг бужигнуулдаг нөхөр... Искогийн арай хурдтай хувилбар ч гэх юмуу даа... Бөмбөгтэй явж байхыг нь харах ч бас маяг шүү...

Нөгөө наймаа нь бас л нэлээдгүй асуудлуудтай тулгаран байж хөршүүдээсээ сугалж ирсэн Тео Хернандез хэмээх франц зүүн ар...

5. Багаас явсан тоглогчид

Image


Өнгөрсөн жилийн амжилтанд дор бүрнээ л чухал оролцоотой байсан хэд хэдэн тоглогч багаас явсан... Эдгээрээс хамгийн онцлох ёстой нь 60 саяын үнэ цэнээр Челси рүү явсан алтан сэлгээ болох Мората...

Ширүүн залуу Пепе маань 10 жил Реалын цагаан өмсгөлийг өмсч байгаад явлаа... Ай даа бас л хийтэй, цөстэй шийдвэрүүд нь багтаа тус, бас ус болж явсан удаа олон бий ч тэр бол яах аргагүй Реал Мадридын сүүлийн 10 жилийн уналт, ялалтын нэгээхэн хэсэг болж, багийн төлөө бүхнээ зориулсан тоглогч... Мадридын фэнүүд түүнийг хайрлах болноо...

Энэ зун баг 2 тоглогч зээлээр явуулсан нь Хамес Родригезийг Баерн, Фабио Коентраог нутгийнх нь Спортинг руу тус тус илгээв... Манай 2-т гараанд гарах боломж үнэндээ байхгүй байсан тул энэ алхмууд бол буруудахгүй ээ... Тус тусынхаа багт сайн тоглоосой л гэж хүснэ дээ...

4.Давуу тал

Image

Өнгөрсөн улиралд гайхалтай амжилтанд хүрсэн багийн давуу талуудыг нэрлэе гэвэл олон л гарч ирэх байх... Гэхдээ хамгийн онцлох ёстои зүйл гэвэл багийн бүрэлдэхүүн хаана ч, ямар ч үүрэг оролцоон дээр тавьж болох олон тоглогчидтой, тэднийгээ хэн хэнийг нь гомдоолгүй талбай дээр гарган боломж олгож байсан явдал... Ингэснээр тоглогч бүр шахуу энэ багт өөрийгээ ямар чухал хэрэгтэй болохоо ойлгож, хамтдаа нэгэн зүгт зүтгэх боломжийг Зидан бүрдүүлж чадсан... Хэрэв Роналдо гоолдож чадаагүй бол Мората орж ирээд гоолдох, нэг бол Бэйл гэмтсэн үед Иско маань дискогоо толилуулаад л...

За тэгээд нэгэн цаг үед том тоглолтын тоглогч биш хэмээн баалуулж явсан Роналдо бидэнд байгаа... Тэр одоо бол ёстой том жижиггүй л чихэж байгаа доо.. Улирал эхлэхэд энэ хүн ингээд ерөнхийдөө уруудах нь уу дээ гэж харж байсан хүмүүст болоогүй шүү гэдгээ харуулсаар дэлхийн шилдэгийг дахин нэг удаа авах ажлаа амжуулчихаад байгаа хүн...

3. Сул тал

Image

Хэдийгээр өнгөрсөн улирал таарсан болгоноо илүүрхэн хожсон тэдэнд томоос том сул тал бий нь тэдний хамгаалалт... Кэйлор Навас бүхнээ шавхан зүтгэж байгаа ч шинэ хаалгач, тэр тусмаа Дэгээг авч ирэх хэрэгтэй гэсэн бодолтой, тэр бодлоо ил ч хэлж байгаа хүмүүс маш олон байгаа...

Касемиро арын 4-ийнхөө ажлыг хөнгөлөхөд сайн тусалсан хэдий ч баг лигийн 38 тоглолтонд 41 гоол алдсан юм... Нэг тоглолтонд 1-ээс илүү гоол алдаад байсан гэсэн үг л дээ... Багийн довтолгоонд фуллбакуудын оролцоо маш өндөр байгаа учраас зарим үед үүнийхээ төлөөсийг бас өгчихөөд байгаа хэрэг... Тэгэхээр хамгаалалтаа сайжруулья гэвэл багийн тоглолтоо тодорхой хэмжээгээр балансжуулах шаардлагатай...

2. Түлхүүр тоглогч

Image

Реал Мадридын бүх цаг үеийн мэргэн буучийг тооцооноос хэзээ ч хасч болохгүй...Өдгөө 32 настай тоглогчийн оргил он жилүүд ард нь үлдэж байгаа гэсэн бодол, таамаглал бүхнийг няцааж, жилээс жилд л улам гялалзсаар байгаа хүн... Түүний хийсэн гоолууд өнгөрсөн улиралд буурсан байж болох ч 46 тоглолтонд 42 гоол хийсэн тоглогчийг өөр газраас олоход үнэхээр хүнд...

1. Улирлын таамаг

Image

Ла лигт тэдний эсрэг шинэ дасгалжуулагчтай, Нэймараа алдсан Барселона, бас хүн зах дээр наймаалцах эрхээ хасуулчихсан Атлетико Мадрид зэрэг багууд тулах учраас лигийг бол авчих байх гэсэн таамгийг ихэнх аналистууд дэвшүүлж байгаа... Гэхдээ л сунайсан урт улирал шүү дээ... Бэртэл гэмтэл л хол байхад болноо болно...


За ингээд тоглогч, байрлал тус бүр дээрээ жаахан жаахан танилцуулга хийгээд явчихнаа...

Хаалгачид:

Image

30 настай Коста Рика залуу өнгөрсөн улирлаас эхлээд нэлээдгүй хэмжээгээр саарсан эрчээ тогтоон барьж чадах болов уу?
Үргэлж л байлдааны бэлэн байдалд байдаг хаалгач маань өнгөрсөн улирлын явцад тун тааруу байсан бөгөөд түүнийг орлуулах хүнийг эртхэн олох шаардлагатай болжээ гэж хэд хэдэн удаа бодоход хүргэж байв... Гэсэн ч тэрбээр улирлын яг торгон агшнуудад тун сайн тоглож, улмаар түүний гайхалтай хаалтуудын ачаар бид дэлдэнг дараалан хүртсэн анхны баг болсон... Мэдээж Аваргуудын лиг хэмээн нэрээ өөрчилсөнөөс хойш л доо... Хэдийгээр энэ бүх ялалт, амжилтууд түүний оронд Де Хеа юмуу, Куртуаг яаралтай авч ирэх хэрэгтэй гэсэн хандлагыг үгүй хийж чадаагүй юм... Ердөө улирал дуусаад л энэхүү ярианууд нийслэлд газар авч байсан...
Түүний дараагийн хүнийг олох яриа зөвхөн энэ зун ч гарсан хэрэг биш бөгөөд энэ бүх хугацаанд гарсан олон удаагийн цуурхал ярианууд түүнийг Реал Мадридын төлөө үнэнчээр зүтгэхэд нь саад болоогүй хэвээрээ л байна...
“Би энэхүү агуу клубын нэгэн хэсэг болж яваадаа тун их баяртай байдаг. Клубын ерөнхийлөгчтэй хамтдаа хийсэн танилцуулах ёслол бол насан туршид зүрхэнд минь байсаар байх болно. Чи дэлхийн хамгийн шилдэг багт ирсэн цагаасаа эхлээд л агуу түүхийн нэгээхэн хэсэг болохыг хүсэх нь дамжиггүй . Мөн чи өөрийнхөө улсыг ч энэ түүхийн нэгэн хэсэг болгож чадна. Миний зүрхэнд тэрхүү мөрөөдлүүд одоо ч бадамласан хэвээрээ бөгөөд би одоо байгаагаасаа ч илүү олон цом, амжилтуудын төлөө Мадридын туган дор зүтгэмээр байна ” хэмээн хэлсэн нь учиртай...

Шинэ улирал хөшгөө нээхэд хэдхэн хором л шахуу үлдээд буй энэ үед багийн хаалгыг манах хамгийн эхний сонголт нь мэдээж Кэйлор Навас... Тэр өнгөрсөн улирлыг ардаа үтэр түргэн үлдээгээд, дахин нэг удаа шинээр төрөх хэрэгтэй...
Аваргаа хамгаалах хүнд тулааны өмнөөс урагшаа хараад л дайрахын оронд нээх их ардах урдахаа бодоод юу хийнэм, тийм биз?

#1 Кэйлор Навас

Ла Лига 2016/17
Минут: 2430 (12-рт)
Тулгарсан цохилт: 294 (15-рт)
Хаалт : 78 (12-рт)
Клийн шийт: 5 (16-рт)
W/L/D: 20-4-3 (2-рт)


Хамгийн түрүүнд анхааралд татах тоо бол 5 буюу хаалгаа хуурай манасан тоо... Тэрбээр үүний өмнөх улиралд энэ тоог 13-т хүргэсэнээрээ лигт 4-рт эрэмбэлэгдэж байв. Хэдийгээр тэрбээр тийм ч хангалттай их клийн шийт хийгээгүй ч ялалт-ялагдлын үзүүлэлтээр нь авч үзвэл лигт Штегений ард буюу 2-т жагссан...

Аваргуудын лиг 2016/17
Минут: 1110 (1-рт)
Тулгарсан цохилт: 145 (1-рт)
Хаалт : 35 (3-рт)
Клийн шийт: 1 (16-рт)
W/L/D: 8-3-1 (1-рт)


2015/16 улиралд Навас Аваргууын лигт нийтдээ 9 удаа хаалгаа хуурай манаж, энэ тэмцээний шилдэг хаалгач болж байсантай харьцуулахад 1 гэдэг энэ тоо бол байж боломгүй зүйл юм... Ядаж 2, 3 байж болоогүй юмуу гэмээр л... 16/17 оны улиралд тэр өмнөх улирлаас илүү олон тооны цохилттай нүүр тулгарсан гэдгээр түүнийг бага зэрэг өмөөрч болох... Хаалгачийн хувь статаар тааруу байсан ч багийн ялалт-ялагдлын хувиар бол тэр Аваргуудын лигт 1-рт бичигдсэн...
Түүний энэхүү гэнэтийн уналт түүнийг харьж буйг, нэг бол хагалгаа хийлгэсэн ахилесын шөрмөсний гэмтэлтэй нь холбоотой эсэхийн алин болохыг бид одоогоор мэдэшгүй нь...

Image

2016/17 улиралд бид Навасаас юу хүлээж байна вэ?

Миний хувьд Навас маань өнгөрсөн улирлыг тоосондоо дараад давхин одох тийм нэгэн аатай улирал болох байх хэмээн найдаж байна... Үүнийг хийхийн тулд өөрийнхөө хийж буй ажилдаа илүү их төвлөрөх хэрэгтэй бөгөөд түүнд энэхүү байдал өнгөрсөн улиралд тун хангалтгүй байсан...
Яг одоо бол тэрбээр Мадридчуудын хамгийн эхний сонголт гэдэг нь хөдлөшгүй үнэн тул үүнийг тархиндаа бодон сэтгэлзүйгээ бэлдээд, урагшаа харах л үлдээд байна... Төсөөл дөө, хэдийгээр энэ бүх цуу ярианууд түүнд огт нөлөөлөхгүй байгаа гэж хэвлэлийн хурал дээр ажиг ч үгүй хэлж байгаа түүнд ямар бодол, дарамтууд тархинд нь байж болохыг... Тэр магадгүй хагалгаа хийлгэсэн ахилесын шөрмөсөндөө урьдын адил итгэхгүй байгаа байж мэднэ... Нэг бол дахин шөрмөсөө гэмтээчих вий гэсэн болзолт бус рефлекс бүхий айдас ч байсан байх мэдэх юм...

#13 Кико Касияа

Ла Лига 2016/17
Минут: 990
Тулгарсан цохилт: 104
Хаалт : 18
Клийн шийт: 5
W/L/D: 9-2-0


Улирлыг гэмтлийн улмаас эхлүүлж чадаагүй үндсэн хаалгач Навасыг орлох ажил багийн номер 2 хаалгач болох түүний нуруун дээр ирсэн... Тэр Навасын эзгүй үед үүргээ биелүүлээд, ирэх үед нь ч мөн адил холдон одох үүргээ сайн биелүүлсэн жинхэнэ жентелмен...
Тэрбээр улирлын туршид болсон бүх шатны тэмцээнүүдэд нийтдээ 19 удаа багийн хаалгыг манахаар гарсаны 6-г нь улирлын эхэнд лигт хийсэн... Мөн аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тоглолтод ч тэрбээр гарсан... Хэдий тун чамлахааргүй улирлыг ардаа үдсэн ч багийн #1 хаалгачийн статусыг Навасаас булаах хараахан болоогүй гэдгийг дээрх статаас харж болно...

Image

2016/17 улиралд бид Касияагаас юу хүлээж байна вэ?

Ямартай ч Копа Дел Рэйгийн тоглолтууд түүний мэдлийнх байсан хэвээрээ байх болов уу... Өнгөрсөн улиралд цомд 6 тоглолтын гараанд тэрээр гарсан юм. Магадгүй энэ жил баг цомын тэмцээнд илүү хол явах аваас түүнийг илүү олон удаа талбай дээр харна биз ээ...

Хамгаалагчид:

Image

Хөлбөмбөгийн агуу баг Мадридын баялаг түүхэнд хамгаалагчдын эзлэх орон зай тийм ч их биш байсаар ирсэн нь нууц биш... Лос Бланкосын дэмжигчдийн хувьд уран гоёмсог гоолууд, довтолгооны ид шидэнд илүү их татагдан дурладаг тул багийн бүрэлдэхүүний үндсэн зангилаа ч тийшээ чиглэн босгогдсоор ирсэн... Тэдний эн тэргүүний зорилго үргэлж довтлогч нар дээр төвлөрдөг бөгөөд хамгаалагч нар дээр тун бага анхаарал хаядаг... Хэдий хандлага тийм байж болох ч их байлдан дагуулалтын үйл хэрэгт багийн хамгаалагчдын үүрэг оролцоо довтлогчдоосоо огтхон ч дутдаггүй... Серхио Рамосын сүүлчийн мөч дэх солиоролтууд, Вараны суваг татах шахам хийдэг таклууд, Марсело болон Каравахал нарын зогсоо зайгүй жигүүрээс галладаг дэмжлэггүйгээр тэд сүүлийн 3 аваргуудын лигийн түрүүгээ авах байсан уу гэвэл худлаа... Зарим нэгэн дэмжигчид тэднийг үнэлэхгүйгээр өнгөрөөж болох ч Зиданы хувьд түүний арыг бат хамгаалдаг асар басар нохдууд нь ажлаа урьдын адил хийх шаардлагатай гэгийг дэндүү сайн мэдэж байгаа гэж гүлдийж байгаад гөрчихье...


Төвийн хамгаалагчид

#4 Серхио Рамос- Ноён Сүүлчийн Хором
Нас: 31


Image

Өнгөрсөн улирлыг дүгнэх нь

2014/15 улирлын дараагаар тэрбээр сүүлчийн хормын тоглогч гэсэн үнэмлэхийг гардан аваад байсан бол 2016/17 улирлын дараа дэлхий дээрх одоо амьдарч (тоглож) буй хамгийн аюултай довтолгоог төгсгөдөг төвийн хамгаалагч гэсэн сэтрийг өөрийн нэр дээрээ бичүүлэх болсон юм... Ла лига, Аваргуудын лиг , Копа Дел Рэй, УЕФА-гийн Супер цомд оруулсан түүний 10 гоолийн ихэнх тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн, нэг бол ялалтыг авчирсан ус агаар мэт хэрэгтэй гоолууд байсан гэдгийг бид бүгд мэдэж байгаа... Мэдээж төвийн хамгаалагчийн хувиар хийсэн гоолуудын ихэнх нь чөлөөт цохилтын үр дүнгээс ирсэн... Эсрэг багийн тоглогчид түүнийг чөлөөт цохилтын үеэр илүү их анхааралдаа аван хамгаалсаар байсан хэдий ч тэрбээр тэрхүү саад тотгоруудыг даван туулж, гоолуудаа хийсээр л байсан нь дээрх гоолуудын үнэ цэнийг улам бүр өсгөж өгч буй хэрэг билээ...
Гоолууд яахав, түүний хамгаалалт дээр гаргаж буй алдаануудыг хар л даа гэх хүмүүс мэр сэр биш бүр маш их байдаг... Түүний гоолуудыг хасаад тооцох аваас Рамос бол гайхалтай, тогтворгүй, хамгаалалтын асар их хүч, найдаж болох, бас болохгүй тоглогч... Сайн, мууг нь холиод 2 гарын хуруунуудаа дараад тоолоод байхад аль нэг тал нь дийлэх л байх... Хуруу чинь дутвал хажуу дахь хүнээсээ тусламж авна биз...
Өнгөрсөн улиралд Депорыг гэртээ хүлээн авсан тоглолтын эхнээс л тэр талбайн бүхий л хэсэгт ажлаа тултал нь хийсээр л байлаа... Гэтэл тэр нэг алдаа... Нөхөр бөмбөгөө дамжуулахдаа бүр айлын хүний хөлөнд май ав гээд л өгч орхих нь тэр... Депорчууд ч олдсон боломжоо чулуу болгосоноор баг маань 2-1-ээр хожигдож эхлэв...
Гэхдээ юу гээч... Тэр тоглолтоос одоо санаж буй мөч бол 92 дахь минут дээр Рамос ганцхан мөргөж өгөөд л багтаа хожил авч ирсэн агшин л үлдэж...
Рамосын гаргаж буй алдаануудаар түүнийг шүүхийн хэрэг огтоос байхгүй... Тэр бол өөрийн цаг үедээ байгаа дэлхийн хамгийн шилдэг хамгаалагч мөн.. Лав л миний хувьд... Бас нэлээд хэдэн хүний хувьд...
Зарим нэг эргэлзэгч нарт хэлэхэд та бүхэн Аваргуудын лигийн хагас шигшээн эхний тоглолтын Рамосын бичлэгийг нэг олоод үзээрэй... Та тэндээс түүний эсрэг тоглогчоо унших чадвар, хурд, няцашгүй байдал, таклын техник, биеэ барих чадвар, агаарт тоглох чадвар гээд бүгдийг нь харах боломжтой... Гэхдээ ер нь үзээд ч бодол нь өөрчлөгдөхгүй байх л доо :loll:

Ирэх улирлын таамаглал

Нас хэдийнээ 31 хүрсэн түүний тоглолтод одоо нэг их өөрчлөлт нэмэгдэж гарахгүй... Түүний ур чадвар хэвийх нас нь арай болоогүй байгаа тул миний бодлоор түүнээс 16/17 оны Рамосоос нэг их ялгаатай Рамосыг харна гэж бодохгүй байна... Муудахгүй, бас сайдахгүй л гэсэн үг шүү дээ...
Тэр зарим үед Малдинигийн эрүүг мултартал нь алдаанууд гаргах л болно... Магадгүй өмнөх улирлаас ялгаатай байж болох зүйл бол түүний хийсэн гоолын тоо... Рамос тоглолтын сүүлчийн мөчид багтаа тус хүргэсээр байх болно гэдэгт итгэж байгаа ч дахиад 10 гоол хийнэ гэж хэлж мэдэхгүй байна...
Ямартай ч дахин нэг гайхалтай улирлыг тэр бидэнд толилуулах биз ээ...

#5 Рафел Варан
Нас: 24


Image

Өнгөрсөн улирлыг дүгнэх нь

2016/17 улирал бол Вараны хувьд коммунизмаас хаашаа ч юм бэ маш хол харайсан үсрэлтийн улирал болсон... Түүний ур чадварын хөгжилт зогсонги байдалд орсоны дээр гэмтэл бэртэлд өртсөөр өнгөрөөсөн он жилүүд нэгэнт ард хоцорч, төвийн хамгаалалт дээр Зиданы #2 сонголт нь маргаангүй болж чадав... Пепегийн доор олон жил нухлагдан дарагдсан залуу эцсийн эцэст өөрийн сахилга бат, бас шинэчлэгдэн сайжруулсан хамгаалах ур чадварынхаа ачаар нутгийн ахынхаа итгэлийг олсон... Тэрбээр энэ бүх өөрчлөлтийг өөртөө суулгахын тулд 2012/13 оны улирлаас хойш хичээсээр ирсэн ч болоогүй юм...
Хэдийгээр тэрбээр өөрийн хамгаалах чадвартаа тун итгэлтэйгээр тоглож байгаа харагддаг ч байрлалын алдаа гаргах, мөн агаарын тэмцэлд оролцохдоо тааруу зэрэг байдал нь түүнд Реал Мадридын хамгаалалтыг даатгахад саад учруулж байсан гэж болно...
Харин энэ бүхэн 2016/17 улирлын үеэр сарнин үгүй болж эхлэв... Түүний хамгаалах арга барил, ур чадварт мэдэгдэхүйц өөрчлөлт орж, улмаар эрийн цээнд хэдийнээ хүрчихлээ шүү гэдгээ олонд ойлгуулсан...
Тэрбээр агаарын тулаанд 73.5%-д (Ла лиг) нь ялалт байгуулсан нь түүний замналын хамгийн сайн үзүүлэлт байснаар зогсохгүй тоглолт унших болон байрлалаа эзлэх чадваруудад нь илт өссөн юм...

Ирэх улирлын таамаглал

Хэрвээ Варан эрүүл л байж чадах юм бол түүнийг гайхамшигтай улирал хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна... Түүнд заяасан бие махбодын давуу тал, бөмбөгний төлөө тэмцэхдээ болон эзэмшихдээ үзүүлж буй биширмээр техник байгаагийн дээр хамгийн гол нь тэрбээр өөрийн сул талуудаа мэдэж, тэдгээрийг хэрхэн залруулж болохоо нэгэнт ойлгосон догь эр болсон тул ийн хэлэхэд эргэлзэх зүйл үнэндээ байхгүй ээ...
Түүнийг “Уорлд Класс” гэсэн ангид оруулахгүй байсан хамгийн том дайсан болох
өөрийн сул талаа таних, засах гэсэн зүйл нэгэнт түүх болон үлджээ гэж бодном...

#5 Начо Фернандез
Нас: 27


Image

Өнгөрсөн улирлыг дүгнэх нь

Өнгөрсөн улирал Вараны их үсрэлтийн жил байсан бол Начогийн хувьд бол оддын зүг тэмүүлсэн квант үсрэлтийг гүйцэтгэсэн гэж үзэж болно... Түүнд олон олон Мадридиста нар хайртай байдаг ч түүнийг хэзээ ч том тоглолтын тоглогч байж чадахгүй гэж эргэлздэг нь ч бас олон бий... Мэдээж энэ бол 2014/15 оны улиралд Атлетикогийн эсрэг гараад 0-4-дүүлж байсанаас л болсон хэрэг л дээ...
Харин тэрхүү үл итгэх байдлыг 2016/17 улиралд тэрбээр үндсээр нь өөрчилж чадсан юм... Ер нь тэрбээр төвд ч тэр, жигүүрт ч тэр гарсан бүхий л тоглолт бүртээ бидний хүлээж байснаас ч илүүгээр тоглож чадсан... Тэр өөрийн үүргээ Баерн Мюнхен болон Атлетико Мадридын эсрэг хангалттай үзүүлээд зогсохгүй мөн дамжуулах чадвар болон довтолгоонд тун үр бүтээлтэйгээр оролцож байв...
Төвийн хамгаалалтын шугамнаас урагш нь явуулсан нямбай шулуун дамжуулалтууд, жигүүрээс гаргаж өгч байсан нарийвчлал өндөр ухаалаг хөндлөн дамжуулалтууд гээд л...
Одоо түүнд эргэлздэг хүмүүст бас нэг эргэлзээ үлдээд буй нь түүний 2-р давхарын тоглолт... Мэдээж түүний намхан нуруу энэ бүхэнд буруутай... Гэхдээ тэрээр энэ сул талаа өөрийн илүү ухаалаг хамгаалалт болон өөртөө итгэлтэй байдлаар дарж чадах болно...

Ирэх улирлын таамаглал

27 настай ид үедээ хүрч буй хамгаалалтын алтан сэлгээний тоглогчоосоо бид өнгөрсөн улирлаас ч илүү их зүйл хүлээх болно... Өнгөрсөн улиралтай харьцуулбал илүү олон минут түүнд олдох учраас тэр магадгүй зарим нэг удаа тогтвортой бус тоглолт үзүүлж ч болох юм... Гэхдээ л тэр төсөөлж байгаагаас минь олон алдаа гаргаад байна гэж бодохгүй байна....
Өнгөрсөн улирлын талбайд олдсон ихэнх минут нь төвийн хамгаалалт дээр байсан бол энэ удаад Данилог багаас явсантай холбоотойгоор энэ бүхэнд өөрчлөлт гарах боломжтой... Ямартай ч тэрбээр энэ улиралд илүү олон дамжуулалт, бас олон талт тоглолтоо толилуулна...

#3 Хесүс Ваеэхо
Нас: 20


Image

Өнгөрсөн улирлыг дүгнэх нь

Хүмүүсийн анхаарал Мбаппе, Дембеле, Марко Асенсио гэсэн хийрхэл тийш чиглэж байхдаа Хесүс Ваеэхо мэтийн тун авьяаслаг тоглогчдын дээгүүр хараад л өнгөрч байгаа нь тоогүй... Айнтрахт Франкфуртын арын хамгаалалтыг өнгөрсөн улиралд нуруундаа үүрээд гараад ирсэн түүнээс цаашид хүсэх зүйл бол асар өндөр бөгөөд мань эр ч итгэлийг минь биелүүлэх нөөц бололцоотой...
Түүний тоглолтыг харах аваас юун түрүүнд дамжуулах авьяас нь чиний нүдийг булаах болно...
Сул талын хувьд бол агаарын тулаанд тааруухан байгаа явдал... Түүний энэхүү сул талаас болоод Франкфуртчууд хэд хэдэн чухал гоолуудыг өөөрсдийн хаалгандаа алдсан... 50%-иас бага амжилттайгаар агаарт ялалт байгуулж байсан гэхээр аргагүй л дээ...

Ирэх улирлын таамаглал

2012/13 улиралд өөрийгөө нээн харуулж байсан Варантай төстэй гэмээр улирлыг энэ жил бидэнд үзүүлэх байх... Гэхдээ Ваеэхо яг одоо тэр үеийн франц залуугийн насан дээр байгаа ч түүнээс илүү эрийн цээнд хүрсэн, хамаагүй олон талт тоглогч нэгэнт болсон байгаа... Мөн түүний тоглолтын арга барил нь Зиданы тоглолтын тактикт яг цав таарна... Тэрбээр арын бүсээс дамжуулалтуудыг цэвэрхэн гаргаж өгөхийн зэрэгцээ хамтран тоглож байгаа хамгаалагчиддаа туслахдаа тун сайн бөгөөд дундын шугамтайгаа холбогдох лидершипийн тал дээр чамлахааргүй нэгэн... Дээр дурьдсанчилан түүний агаарт үзүүлэх хамгаалалт л гол асуудал бөгөөд Реал Мадрид шиг багуудын эсрэг өрсөлдөгчид нь алсын болон хөндлөн дамжуулалтаар их тоглодог тул заримдаа Ваеэхогийн буруугаас болж тун хялбархан гоол алдаж болох нигууртай... Ямартай ч тэрбээр энэхүү сул талаа нөхөх тал дээр зүгээр суугаад байхгүй нь ойлгомжтой...

Жигүүрийн хамгаалагчид

#12 Марсело
Нас: 29


Image

Өнгөрсөн улирлыг дүгнэх нь

Энэ хүнтэй үнэндээ юу ярих вэ... Өнгөрсөн улирлын Марсело бол Реал Мадридын түүхэн дэх хамгийн шилдэг жигүүрийн хамгаалагч ч байсан байж мэднэ... Ямартай ч бид түүний энэ улирлыг цаашид олон жил ярих байхаа...Гэхдээ дахиад бүр илүү яриулах хэд хэдэн улирал түүний өмнө байгаа гэж найдна... Жигүүрт эзэлдэг байсан Роналдогийн орон зай улирал ирэх тусам бага багаар буурч буй энэ үед Марелогийн үүрэг оролцоо энэ багт асар чухал болсоор байгаа нь илт буй... Тэр зүүн жигүүрт 2 хүний үүргийг давхар гүйцэтгэхэдээ энэ бүхнээ донж маяг нь дэндсэн уран гоё тоглолтоор толилуулж байгаа нь бишрэм... Тэр Ла лигт 12, Аваргуудын лигт 2 дамжуулалт өгсөн бөгөөд бүхий л улирлын турш тоглолт бүрт дунджаар 2 дриббл амжилттай хийсэн... Ер нь тэгээд Зиданы Реал Мадридын постер дээрх гол хүн нь үндсэндээ бол Марсело болчихоод байгаа гэхэд нэг их хилсдэхгүй... Үүнд мэдээж Зиданы хөндлөн дамжуулалт голчилсон, бас арын хамгаалагчиддаа довтолгоонд оролцох үүргийг нь үлэмж их болгосон тактик нь нөлөөлж байгаа...

Ирэх улирлын таамаглал

30 насны босго руу дөхөж яваа тоглогчоос ирэх улирлын хувьд яг юу хүлээж болох вэ гэдгийг хэлэхэд багахан бодох зүйл гарна... Түүний улам ихээр нэмэгдэж буй үүрэг түүнийг илүү хөгжүүлж болох, нэг бол тэрбээр өөрийн хүрсэн энэхүү түвшиндээ олон жил тогтвортой тоглож чадахдаа дасан зохицох улирал ч болж мэднэ... Магадгүй тэрбээр энэ жил 10+ дамжуулалт өгч амжихгүй байлаа ч дэлхийн шилдэг зүүн ар хэвээрээ л байна...

#12 Тео Хернандез
Нас: 19

Image

Өнгөрсөн улирлыг дүгнэх нь

Энэ залууг Мадридад газардуулах болсон гол шалтгаан нь Марселогийн маань насжилттай холбоотой байх магадлалтай... Теогийн хувьд Депортиво Алавесийн зүүн ар дээр өөрийгөө хэн болох, хэн болж чадахыг харуулсан залуу авьяастан билээ... Түүнд Марселогийн залгамж халаа болж чадах нөөц бололцоо хангалттай бий... Түүний бөмбөгтэй тоглолт, хөндлөн дамжуулалт хийх чадвар нь түүний насанд бол бараг ахадсан уу гэмээр харагддаг...

Гэхдээ түүнд түүхий зүйлс олон бий л дээ... Хамгаалалтын байрлалаа эзлэх, хамгаалалт болон довтолгоонд оролцох оролцоогоо тэнцвэржүүлэх гээд л... Хэдий тийм боловч энэ төрлийн дутагдлууд нас залуу хамгаалагч нарт байдаг нийтлэг зүйл тул цаг хугацаа өнгөрөх хэрээр тэрбээр боловсорсон жимс болно байхаа...

Ирэх улирлын таамаглал

Бүрэн төгөлдөржөөгүй Тео, байр нь суурь ганхашгүй Марселотой улс л даа яг одоогоор зүүн ар дээрээ… Тэгэхээр ирэх улирлын дараагаар Теог гялалзлаа, эсвэл бүтэлгүйтлээ гэж ярих нь тохиромжтой биш... Зидан түүнийг Ла лигийн сулавтар багууд болон Копагийн тоглолтууд дээр түлхүү гаргах бөгөөд энэ нь түүнийг төдийлөн ч холбогдол багатай тоглолтууд дээр л ашиглах тул дээр хэлсэнчилэн түүнийг ууж идлээ, нэг бол бүтэлгүйтлээ хэмээн дүгнэхэд ирэх улирал дэндүү богинодоно... 2017/18 улиралд түүнийг ирээдүйд Реал Мадридад ямар үүрэг гүйцэтгэхээ ойлгох, мөн байрлал дээр нь буй дэлхийн шилдэг тоглогчоос суралцах гэсэн 2 үндсэн даалгавар хүлээж байна...

#2 Дани Каравахал
Нас: 25


Image

Өнгөрсөн улирлыг дүгнэх нь

Яг өнөөгийн хөлбөмбөгт баруун ар дээр тоглож буй тоглогчдын хамгийн шилдэг нь биш юмаа гэхэд ТОП-3-т нь бол хангалттай багтчихаар тоглолтыг үзүүлж байгаа... Мэргэлжийн тоглогчийн замналаа эхлүүлсэн цагаасаа зогсолтгүйгээр сайжирч, бас олон ч тэмцээний дарийн утааг үнэрлэж, туршлагажиж амжсан догь эр болчихоод байна... Хэдийгээр зарим нэг хэцүү цаг хугацаа байсан ч түүний хөгжил, төлөвшилт үргэлж шахуу зөв чиглэл, гольдролтойгоор явагдаж ирсэн юм... Энэ бүхэн ганцхан түүний ур чадвараар бус харин шаргуу бэлтгэл, хийж буй зүйлдээ бүхнээ зориулан төвлөрч байсантай нь давхар холбоотой... Энэ бүхэн 2016/17 оны улиралд ч өөрчлөгдөөгүй бөгөөд тэрбээр өөрийгөө Филипп Лаамаас хойшхи хамгийн тэгш тогтвортой баруун ар болгож чадсан... Каравахалын тоглолт унших чадвар болон хамгаалалтандаа тэр бүр анхаарал сарниулаад байдаггүй байдал нь түүнд хамгаалалт болон довтолгоонд илүү тэнцвэртэй хандах нөхцлийг бий болгож өгдөг... Хэрэв тэр өөрийн байрлалаа алдах аваас даруйхан нэхэх, нэг бол тухайн бөмбөгтэй тоглогчийн дамжуулах орон зайн шугамыг аль болох хаах байрлалд өөрийгөө тун богино хугацаанд байрлуулж чаддаг... Харин эдгээрийн алиныг ч хийж амжих байрлал дээр байхгүй тохиолдолд яг л довтлох үед үзүүлдэг эрч хүчтэйгээр хаалга руу очиж, бөмбөгийг хааж болох дараагийн замуудыг эрэлхийлэн, хэзээ ч бууж өгдөггүй...
Хамгаалалтын төдий л их яригдаад байдаггүй статуудын хажуугаар түүнийг онцлох боломжийг олгож өгдөг довтолгооны үзүүлэлтүүд бас байнаа... Каравахал өнгөрсөн улиралд 90 минут тутамд 1.6 ашигтай дамжуулалт хаясан бөгөөд лиг болон Аваргуудын лигт нийтдээ 9 дамжуулалт өгчээ...

Ирэх улирлын таамаглал

Данило багаас явсан тул Каравахалын нуруун дээр бүр л ахиухан минут ноогдох учиртай бөгөөд ингэснээр түүний довтолгооны статууд үлэмж ихсэх үндэслэлтэй... Муу зүйл нь гэвэл энэ их ачаалалаас болоод улирлын сүүл рүү ядралт их авч болох юм... Ер нь бол Зиданы баг Каравахалыг хэрхэн ядраахгүй, бас формтой чигээр нь улирлын сүүл рүү авч орох вэ гэдгээс ямар амжилт үзүүлэх нь шууд хамаарна... Мэдээж бүх тоглогчийн хувьд тийм байх ч Каравахал бол бүр нэн тэргүүнд фит байх шаардлагатай хүн... Манайх чинь байрлал бүр дээрээ дажгүй сэлгээтэй ч Каравхалын арыг яг итгэлтэй аваад явчих хүн юусан билээ...


Хагас Хамгаалагчид:

Image

Реал Мадридын хагас хамгаалагчид сүүлийн 4 жил энэхүү багийг авч явж буй гол мотор нь байсаар ирсэн... Испанийн 2 акулын дэлхийн дахинаа батлан харуулсан, харуулсаар байгаа нэг зүйл бол талбайн дундын шугамын мастеруудын үүрэг оролцоо багийн амжилтыг яаж өөд нь татаж болохыг баталсан явдал юм... Нэгэн цагт Шави, Иниеста болон Бускетс нарын дундын шугам тэднийг яаж яйруулан хядаж байсныг зүгээр л хараад зогсч байсан тэд одоо өөрсдөө бусдын зүрхэнд шар ус хуруулдаг дундын шугамтай болчихоод байна...
Өнгөрсөн улирлын сүүлчийн тоглолтын үеэр Реалын дунд шугамын хэд бүх Европ даяар шагшигдаж байсан Ювентусын хамгаалалтыг сэтлэн, 4-1-ээр хожиход гол үүргийг нугалсан... Энэ зун Маркос Лоренте, Дани Себаеос нараар эгнээгээ өргөжүүлсэн дундын арми ирэх улиралд улам ихээр хүчирхэгжин орж ирэх нь ойлгомжтой... Тэд талбайн төв хэсгийг энэ улирал, цаашлаад олон жил мэдэлдээ байлгах бүрэн боломжтой...


#18 Маркос Лоренте
Нас: 22


Image

Зээлээр явсан тоглогчдоос Мадридиста нарын сэтгэлийг Маркос шиг хөдөлгөсөн тоглогч өнгөрсөн улиралд лав байгаагүй... Үүний л учраас испани залуугаас хүлээж буй хүлээлт тун өндөр болчихоод байгаа тэдний хувьд... Яг одоо багийн хамгаалалтын хагас дээр Касемиро байрлалаа дархалчихаад байгаа бөгөөд Маркосын хувьд гараанд гарахын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болно...

Гэхдээ Маркосын тоглолтын арга барил Бразил хамтрагчаасаа эрс ялгаатай бөгөөд харин ч нягт хамгаалж буй хамгаалалтын эсрэг тоглолт нь Касемирогоос илүү... Өнгөрсөн улирлыг гайхалтай үдсэн Алавес багийн амжилтанд асар том нөлөө үзүүлсэн түүнд хэзээ нэгэн цагт Реал Мадридын дархалсан гарааны тоглогч болох нөөц хангалттай бий... Түүний байгаа нарийн олдог дамжуулалтууд, тоглолтын хэмнэлийг удирдах болон хамгаалалтын байрлалаа эзлэх чадварууд нь нэг хүнд тийм ч олон тохиолдоод байдаггүй л эд дээ...

Ирэх улирлын таамаглал

Маркос болон Касемиро нарын тоглолтын арга барилыг бодоод үзэх аваас энэ улирлын голлох тоглолтуудад ямар ч эргэлзээгүйгээр бразил залуу гарах болно... Голлох том тоглолтуудад Реалын дунд шугаманд хамгаалах чиглэлийн нэг тоглогч яах аргагүй хэрэгтэй бөгөөд тэр хүн нь Касемиро... Маркос энэ жилдээ Реалын “Б” багт түлхүү тоглох, нэг бол сэлгээгээр талбайд орж ирэх агшинг бид илүү олон харах байх...

#14 Касемиро
Нас: 25


Image

Зарим хүмүүс оньсого гэдэг үгийн утга нь Касемиро ч гэж хэлэх нь бий... Яагаад гэвэл хүн хүн л түүний талаар тэс өөр бодолтой байдагтай холбоотой... Өнгөрсөн улирал баг түүний болхи техникийн ур чадвараас болоод хэд хэдэн удаа хохирч байсан ч яг одоо Мадридын төлөө хийсэн сайн зүйлсээр нь өнгөрсөн улирлын Касемирог илүү ихээр дүгнэж байна... Хамгаалагчийн хөл дэх бөмбөгөнд суухаас хэзээ ч битгий эргэлз гэдэг үгийг бодит утгаар нь, тэр тусмаа чухал тоглолтын торгон агшнуудад тэр хангалттай мэдрүүлсээн бидэнд... Багт ямар нэгэн байдлаар чанга юм татах хэрэгцээ шаардлага гарсан үед үүнийг хийдэг хамгийн гол хүн нь Миро гэдэг нь ч үнэн...

Ирэх улирлын таамаглал

Түүнд Реал Мадридын дархалсан гарааны эрх энэ улиралдаа бол бий... Мөн багт улам улмаар уусан нэгдэж буй түүний энэхүү эрх дарх зөвхөн энэ улирлаар ч дуусгавар болохгүй биз... Хэдийгээр Маркос түүнээс гарааны эрхийг нь булаах гэж оролдох ч энэ улирлын бүхий л том тоглолтуудад тэрбээр гараад явна... Өдрөөс өдөрт илүү цогц тоглогч болохын төлөө тэмцэж, болсоор ч яваа түүнийг ашиглах талбар, тактик Реал Мадридад улам л өргөжин, олшрох байхаа...

#16 Матео Ковачич
Нас: 23

Image

“Лукагийн залгамжлагч” маань энд ирсэнээсээ хойш хэд хэдэн тоглолт гялалзаж амжсан... Тэдгээрээс тун саяхан болж өнгөрсөн Испанийн Супер цомын төлөөх 2 тоглолтыг дурьдалгүй өнгөрч боломгүй... Тэр ямартай ч өөрт нь боломж ирэхийг тун тайвнаар хүлээж байгаа... Тэр бол манайхны хэлдэгээр нуль эрч хүч ханхлуулсан, бөмбөг эзэмшээд дундын шугаманд хэдэн ч хүнийг өнгөрөөд гүйж, багийнхандаа боломж бий болгож өгч чаддаг ховорхон тоглогч... Одоогоор долоо хоног болгон тоглож чадахгүй байгаа нь түүний буруу биш...
Энэ зун баг Дани Себаеосыг олж ирэх үед олон хүн Ковачичийн Мадрид дахь ирээдүйн талаар юу хэлэхээ мэдэхгүй байлаа... Гэсэн хэдий ч улирлын өмнөх тоглолтууд болон Испанийн супер цомд хийсэн тоглолтоороо тэрбээр олон ч хүнд дээрх асуултанд хариулах боломж олгосон... Түүнд энд ирээдүй бий...

Ирэх улирлын таамаглал

Матео энэ улиралд Реалын өмсгөлтэй хамгийн шилдэг улирлаа өнгөрүүлэх болно... Энэ зун ирсэн шинэ цэргүүд түүнийг урагш зүтгэхэд багагүй нөлөө үзүүлэх учиртай... Дундын шугамнаас маань хэн нэгэн гэмтэхэд хамгийн түрүүнд орлох хүн нь Ковачич байна...Хэдийгээр түүний талбайд өнгөрүүлэх минутын ихэнх нь сэлгээнээс орж ирсэн байдлаар өрнөх ч надад энд олон жилийн ирээдүй бий шүү гэдгийг тэрбээр Зиданд хангалттай ойлгуулсан улирал болоосой гэж хүснэ...

#8 Тони Кросс
Нас: 27

Image

Машин хэзээ ч алдаа гаргадаггүй шиг Тонигийн дамжуулалтанд тун ховорхон л алдаа гардаг даа... Герман хагас хамгаалагч маань улирал бүр л улам, улмаар зүлгэгдэн өнгө нэмж байгаа машин... Өнгөрсөн улирлын хос цомд Кроссын оруулсан хувь нэмэр маш их байсан ба тэрээр Реал Мадридын бөмбөг эзэмшин тоглох тактикийн гол үндэс нь билээ...

Ирэх улирлын таамаглал

Кросс энэ улирал ч олон хүнийг алмайруулсан хэвээр байх бөгөөд дэлхийн шилдэг хагас гэдгээ улам бүр баталгаажуулах улирал болох болов уу... Өдгөө 27 нас хүрч буй Тони ид үедээ жагсан орж ирж байгаа болохоор ирэх 3-4 жилдээ айлд илүү их аюул учруулсан Тониг бид харна гэдэгт итгэлтэй байна...
Өөрийн ажлыг дэлхийн шилдэгийн шилдэг түвшинд үзүүлсээр ирсэн ч тэр бүр түүнийг нь яриад байдаггүй герман чанарын талаар хэлээд байх өөр зүйл үнэндээ алга... Түүний хийдэг зүйлүүд статитик самбар дээр гараад байдагүй ч багтаа бол яг л тэдгээр үзүүлэлтүүдийн адилаар ашиг тусаа өгдөг... Түүний дахин нэг уорлд класс улирлыг үзэх дээ бэлдээрэй та нөхөд минь...


#8 Дани Себаеос
Нас: 20


Image

Данигийн иртэй, эрэмгий байдал ямар ч тоглолтод мэлтэлцэж байдаг... Тэр Барсагийн эсрэг хийсэн нөхөрсөг дээр ч үүнийгээ нуугаагүй... Мөн Каталоны талаар жиргэсэн жиргээ нь шуугиан тариад л амжсан... Гэхдээ үүнээс гадна тоглолтыг харах чадвар болон бөмбөг эзэмших ур чадвараараа тэрбээр багтаа тактикийн хувьд өргөн боломж олгож чадна... Үндсэндээ бол түүнийг Иско болон Ковачичийн нийлмэл хувилбар юмаа ч гэж дүгнэдэг хүмүүс бий...

Ирэх улирлын таамаглал

Ковачичийн адилаар ихэнх минутаа сэлгээнээс орж ирж хийнэ... Гэхдээ түүнд Ковачичаас илүү нэг давуу тал бий нь жигүүрт тоглох чадвар... Энэ чадвар нь түүнд арай ахиухан минут олдоход нь их, бага хэмжээгээр туслана...

#10 Лука Модрич
Нас: 31


Image

Лукагаа 31 хүрчихсэн гэдгийг би даанч нэг санаагүй явсан байна шүү... Наслах тусмаа сайжирдаг зүйлийг дарс гэдэг шиг манай хүн нэгэн төрлийн дарс юм даа... Хамгийн сайн Хорват дарс... Өнгөрсөн улиралд бид түүнээс юу харсан талаар онцолж хэлэхэд хэцүү... Гэхдээ түүнд хийж чадахгүй зүйл бараг байдаггүй юм байна гэдгийг ойлгуулсан гээд базчихвал яадаг юм бол...

Ирэх улирлын таамаглал

Үл мэдэгдэм явж байсан түүний нас энэ улирлаас эхлэн түүнд чөдөр болох болов уу? Үүнийг мэдэх арга одоохондоо байхгүй ч магадгүй бид өнгөрсөн улирлынхаас ч илүү Модричийг харах магадлал бол байгаа... Зидан энэ жил түүнийг нэлээд амрааж ч мэднэ... Гэхдээ тоглолтыг бүхий л түвшинд өндөр ойлгосон ийм хүн хаана ч, хэзээ ч үр дүнтэйгээр хэрэг болсоор байх нь дамжиггүй...

#22 Иско
Нас: 25


Image

Өнгөрсөн улирлын төгсгөлийг Иско шиг хийсэн тоглогч хаана ч байхгүй дээ... Тэр багт орж ирсэнээр дундын шугамыг илүү тогтворжуулсаны зэрэгцээ Европ дахь шилдэг хамгаалалтын системүүдийг ээлж дараалан нураан унагаасан тахал болж хувирсан...
Кросс болон Модричтой хосолсон түүний бөмбөгийг хянах хяналт, оролтууд, гоолын боломжууд үүсгэх аюул нь Реалын довтолгоонд нэгэн шинэ зэвсэг болж гарч ирсэнээр өрсөлдөгч нартаа тун их төвөг удсан... Эдгээр 3 тоглогчийн хослол Ювентусыг үг дуугүй буулган авахад асар чухал нөлөө үзүүлсэн... Италичууд сүүлийн 45 минут бараг бөмбөгөнд хүрсэн үү дээ... За тэгээд Искогийн Ла лигад хийсэн соло тоглолтууд, гоолууд ч чухал чухал 3 оноонууд авахад ч тун их хэрэг болсон доо...

Ирэх улирлын таамаглал

Улирал эхлэхийн өмнөх хамгийн гол асуудал бол Иско багтайгаа гэрээгээ сунгах байсан... 2 тал ч үүнийг улирал эхлэхээс өмнө амжаад хийчихсэн... Хэн нэгэн том нэрийг өөр газраас олж ирэхээс илүү чухал зүйл бол Искотой хийсэн гэрээний сунгалт...
Ямартай ч өнгөрсөн улирал тэрбээр одоогийн байдлаарх замналынхаа хамгийн шилдэг улирлыг өнгөрүүлээд байгаа бөгөөд Мадридчууд энэ жил түүнээс бүр ихийг хүлээх нь нэгэнт тодорхой зүйл болчихоод байна... Одоогоор түүнд гарааны эрх бүрэн байхгүй байгаа... Энэ эрхийг олж авахын тулд тэрбээр Бэйлтэй тэмцэх хэрэгтэй... Хэрвээ Иско өнгөрсөн улирлын төгсгөлийн формоо бүтэн жилийн турш харуулсаар байх аваас Зиданд түүнийг талбайд гаргахаас өөр зам байхгүй...



Довтлогчид

Image

Реалын дундын шугам дээр их хүчний хуримтлал бий болчихоод байгаа бол довтолгоон дээр ч мөн ийм зүйл болж байна... Асенсио шиг тоглогч л гэхэд яаж ч хичээгээд, өөрийгөө харуулаад Рон, Бэйл, Бензема нарыг энд байхад гараанд гарч чадахгүй нь байна шүү дээ... Ийм байхад л урд Мбаппед санал явуулдаг бол манайд илүү зан байхоо ёстой...
Урд байгаа хэдийнхээ минутыг зохицуулах хэцүү даaлгавар Зиданд байна... Ёстой л баахан өлсгөлөн арсланд ганц хонины гуяыг яаж хувааж өгөх вэ гэдгээс ч хэцүү... Гэхдээ өнгөрсөн улиралд Зизу энийг хийж дөнгөсөн бөгөөд энэ улиралд ч яагаад болохгүй гэж...


#7 Криштиано Роналдо
Нас: 32

Image

Рон маань өөрийн замналынхаа хамгийн шилдэг улирлуудынхаа нэгийг өнгөрүүлсэн дээ өнгөрсөн жил... Гэхдээ энэ удаад арай өөр байдлаар үүнийгээ хийсэн... Өмнө нь гоолуудыг 50, 60-аар нь хийсэн ч хоосон үлдэж байсан улирлууд олон байсан даа... Гол харалмаар... Өнгөрсөн улирлын эхний хагаст бол мань хүний форм сайнгүй байсан хэдий ч улирлын төгсгөл рүү ээлж дараалан, угсраа гоолуудыг машиндсан... Гэхдээ тэдгээр гоолууд нь хамгийн чухал тоглолтуудын, хамгийн чухал агшнууд байсан нь гайхалтай... Зиданы үгийг авч, улирал дундуур сайхан амарч байгаад л дахин нэг удаа дэлхийн шилдэг болох ажлаа амжуулчихсан эр л дээ... Зиданыг ирэхээс өмнө тэр боломжит бүхий л минутыг талбай дээр өнгөрүүлэх зорилготой байдаг байсан бол одоо хэрэгтэй цагтаа түлшнийхээ саванд юмтай байхын сайн талыг бас мэдрээд авсан... За тэгээд юу болсоныг нь түүх гэрчилнэ...

Ирэх улирлын таамаглал

Зун ч нэг хэсэг ширүүхэн л байлаа... Татварын асуудлаас болоод нарлаг Испаниас явна гээд л... Гэхдээ эцсийн эцэст тэр үлдсэн... Энэ улиралд Зизу түүнийг хэд хэдэн удаа амрааж л таарна... Улирлын эхний 4 тоглолтыг өнжих болсон бөгөөд энэ нь бараг Ронд өөрт нь хэрэгтэй ч байж мэднэ шүү... Энэ жил яг сонгодог утгаараа урд тоглох учраас гоолыг ч угсруулна байлгүй...

#9 Карим Бензема
Нас: 30


Image

Бенземаг өдөр шөнөгүй зовоож байсан нэгэн асуудал болох Мората багийг орхин, 80 саяын үнэ хүрч Челси рүү явж нөхрийг арай нэг амьсгаа авахтай нь болгосон... Хэдийгээр Бензема тийм ч сайн улирлыг өнгөрүүлээгүй ч яагаад Моратад гарааны эрхээ хараахан алдаагүй юм бол? Ямартай ч Реалчууд түүнийг талбай дээр байхад илүү сайн тоглодог талтай... Бензема хэдий тааруу байсан байж болох ч тэрбээр Атлетикогийн 3 хамгаалагчийг өнгөрч гарсан дрибллээрээ багаа аваргуудын лигийн финал руу хөтөлсөн нь өнгөрсөн улирлын, магадгүй сүүлийн 10 жилийн хамгийн чухал момент ч байсан байж болох юм...

Ирэх улирлын таамаглал

Хэдийгээр тэрбээр 20 хүрэхгүй гоол хийлээ ч гэсэн багийн гарааны тоглогч байсаар л байна... Түүнд улирлын туршид Испанийн хэвлэлүүдийн зүгээс олон олон шүүмжлэл, ташуур ирэх л байх... Гэхдээ түүний багтаа гүйцэтгэж буй үүргийг ойлгодог хүмүүсийн хувьд бол тэрбээр магтаалаа сонссоор л улирлаа дуусгах нь...

#11 Гарет Бэйл
Нас: 28


Image

Энэ зун Бэйлийн хувьд амаргүй өнгөрсөн... Мадридчууд Францын залуу авьяас Мбаппег олж ирэх аваас Бэйлийг гарцаагүй явуулна гэж жаал цуурсан... Одоо ч энэ яриа байсан хэвээрээ л... За Мбаппе ирдэггүй юмаа гэхэд тэрбээр багийн гарааны 11-т багтахын тулд Иско болон Асенсио нарын эрч хүчтэй залуусыг тогтоох хэрэгтэй... Ингээд харах аваас ямар ч тохиолдолд Бэйл яг одоо хадан цохион дээр л зогсч байна... Бүх зүйл өөрөөс нь л хамаарна... Манчестертай хийхээс өмнөх улирлын өмнөх тоглолтуудад тэр сайнгүй байсан нь шүүмж дагуулаад хэдийнээ амжсан... Харин Юнайтедийн эсрэг тун дажгүй тоглосон...

Ирэх улирлын таамаглал

Улирлыг бол гарцаагүй гарааны эрхтэйгээр эхлүүлнэ... Харин тэнд хэр байхаас л хамаарч түүний энэ улирлын ирээдүй, цаашлаад тамирчны замнал нь шийдэгдэх болно доо... Сайн гэж хэлж болох зүйл бол багийн анд Роны 4 тоглолтын банга юм... Гэмтэлд өртөмхий түүний ард асаалттай танкнууд араасаа цувраас л зогсч байгаа... Мөн Зизу түүнийг гамнаж нэлээдгүй амраахх хооронд нөгөө хэдэн танк дэндүү хол зугтчихаж ч мэдэхээр байгаа...


#20 Марко Асенсио
Нас: 21

Image

Өнгөрсөн улирал эхлэх үеэр хэн ч Асенсио гэдэг нэрийг бараг мэдэхгүй байсан... Мэддэг хэд нь ч түүнийг тийм боломжийн улирал үзүүлнэ гэж төсөөлөө ч үгүй шахуу... Улирлын эхэнд тун цөөхөн удаа сэлгээгээр амь зогоож байсан түүнд Зизу гэнэтхэн л ахиухан минут олгоод, илт итгэл үзүүлээд эхэлсэн нь талаар болоогүй... Улирлын төгсгөл гэхэд тэр сэлгээ биш харин бүр гарааны эрхийн төлөө бэйл, Искотой үзэлцэхэд ч буруудах юмгүй гэчихсэн зогсч байсан... Өөрөөр хэлбэл Зиданын ашиглаж байгаа бүрэлдэхүүн ямар зузаан, аюултай болохыг эндээс харж болохоор байв...

Ирэх улирлын таамаглал

Улирлаа амжилттай дуусгасан хүү зун нь улсынхаа залуучуудын шигшээ багт орж, европ тивийг донсолгоод авсан... За тэгээд тэр эрчээ улирлын өмнөх тоглолтууд, супер цомуудын тулаанд орж ирээд, ёстой нэг арьсыг нь хуулж байна даа... Ялангуяа заналтуудыг ч ёстой нэг заналтай гөвж өглөө... Классикод өдий насан дээрээ ийм класс тоглолт үзүүлсэн хүн хэдсэн билээ дээ... Тэр бол ирээдүйн Мадридын од биш, харин өнөөгийн Мадридын од болчихоод байгаа хүн юм байна гэдгийг ойлгоод хэдхэн цаг болж байна даа миний хувьд... Одоо Зизуд энэ хүүдээ яаж ахиухан хэдэн минут олж өгөх вэ гэдэг ч жинхэнэ толгойны өвчин болж байна даа... За тэгээд олны хэл ам, гэмтэл бэртэл, оддын өвчин л холуур өнгөрөөсэй...

#17 Лукас Васкуез
Нас: 26


Image

Реалын довтолгооны шугаман дахь Лукас Васкуезийн үүрэг оролцоог цэцэглэн дэлгэрч буй Асенсиогийн хөгжил үгүй хийж байна... Одоо түүнд довтолгооны шугам дээр минут олдоно гэхэд тун бүрхэг болжээ... Магадгүй дасгалжуулагдын баг түүнд довтолгооноос өөр байрлалд минут гаргаж өгөх гэж оролдож мэднэ... Гэхдээ хаана? Хагас дээр чинь нөгөө хэд багширч байгаа... Хамгаалагч болгох хэрэг үү?

Ирэх улирлын таамаглал

Довтолгоонд нэгэнт зай байхгүй байгаа түүнийг Зизу жигүүрт ашиглаж болох юм... Каравахалд ямар нэг зүйл тохиолдсон үед жигүүрээр довтолгоо дэмжүүлэхэд Лукасын хурд, хичээнгүй тоглолт нэмэр болж мэднэ... Гээд бодохоор бараг Васкуезд Каравахалын сэлгээ болох л зам үлдсэн юмдаг уу даа... За тэр ч бүү мэд ёстой...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Realist » Sat Aug 19, 2017 1:30 pm

Үлгэр жишээ сайхан нээлээ шүү :eek:
Уншиж амжсангүй орой тухтай уншийдаа
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby crusader » Sat Aug 19, 2017 3:09 pm

Birth of dynasty гэнэ үү кк уул нь аль 2 жилийн өмнө эхэлчихсэн мандаж яваа л династи баймаар юм. Сэдвийн нэрээ их л даруухан хамбл өгч дээ хэхэ. Сүүлийн 4 жилийн 3т нь СЛд түрүүлсэн Европыг ид эзэгнэж байгаа баг шд кк
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Seikoni » Sat Aug 19, 2017 3:27 pm

Гоё нээжээ Хоско. Энэ сэдвийг наагаарай.
Коваг Ювэ сонирхоод үзсэн юм уу даа. Кова ч ер нь энд үлдэх ёстой гараанд байх ёстой хүн гэдгээ батлаад байгаа даа. Харин эсрэгээр манай Ллоренте хүнд болоод байх шиг. Уг нь яаж ийж байгаад үлдчихвэл.
Асенсиогийн цалинг нь нэмээд гэрээг нь сунгах сурагтай. Бас бая-аут-ыг нь нэмж байгаа юм гэнэ.
Килианыг ПСЖ авах гээд бас сансрын тоо хэлээд л байгаа гэнэ. Манайх ч албан ёсоор гарчихлаа ашгүй.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby zigo » Sat Aug 19, 2017 4:41 pm

сайхан нээжээ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Radiohead » Sat Aug 19, 2017 7:12 pm

:eek:
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby 21Grams » Sat Aug 19, 2017 9:50 pm

Ёстой сайхан нээсэн байна. Уншаад энэ жил өнгөрсөн улирлынхаа амжилтыг давтчих юм биш үү гэсэн сэтгэгдэл шууд төрч байна шд.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Өсөхбаяр » Sat Aug 19, 2017 10:27 pm

үлгэр жишээ нээжээ.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10191
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby 6ilguun » Sat Aug 19, 2017 11:13 pm

:-D
#KTBFFH #CFC
User avatar
6ilguun
 
Posts: 308
Joined: Thu Apr 06, 2017 2:48 pm
Location: Stamford Bridge

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Seikoni » Sun Aug 20, 2017 11:50 am

Хесе Стөүк-т очоод анхны тоглолт дээрээ хожлын ганц бөмбөгийг хийжээ.
Ачрафыг албан ёсоор дэвшүүлж байх шиг байна. Ямартай ч ийш нь тийш нь явуулахааргүй болж.
Кова минор бэртэлтэй байгаа болохоор ла Коруня явсангүй.
Зизу 31 хүртэл юу ч болж болно гээд байхыг бодоход наймаа хийж магадгүй л юм шиг байна даа. Хөөрлийн байдлаасаа салж одоо анхаарлаа төвлөрүүлцгээе гэсэн гэнэ.
Иско, Бэйл, Касе нар гараандаа эргээд гарах нь ээ.
Нөгөө Винишис гээд бразиль пацаан чинь сүрхий гоолдоод л байгаа юм байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Dondogoo » Sun Aug 20, 2017 9:38 pm

Сайхан нээжээ.
Өнгөрдөг улирлынхаа амжилтыг давтаж чадна гэж бодож байна шүү.
Манай бүрэлдэхүүн үнэхээр тасархай гоё байна аа тэр Дэгээ мэгээг одоо хаячихаасай
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Sun Aug 20, 2017 11:23 pm

Ойрд форумд үзэгдэж харагдаагүй, үлгэр жишээ болохуйц сайхан нээлт болжээ :eek: :eek: :eek:
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby attilla » Mon Aug 21, 2017 2:03 am

Нээлт сайхан болжээ. Улирал илүү сайхан болно гэдэгт итгэж байна.
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Seikoni » Mon Aug 21, 2017 8:50 am

Зиа Депорыг гайгүйхэн шиг аваад залчихлаа. Ирэх тойрогт Валенсиг хүлээж авах юм байна. Дундуур нь Виолатай нэг сайхан фрэндлидэх юм гэнэ.
Маркос Ллоренте улирлынхаа дэбютийг хийлээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby hosko » Mon Aug 21, 2017 9:00 am

Нэг хэсэг ч энэ талбай дээр хэцүүддэг байснаа бодвол ч яахав ээ... Бэйл бүр овоо хүг шиг тоглолоо...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Moza » Mon Aug 21, 2017 10:42 am

Сэдэв сайхан нээжээ :-D

Одоо үнэндээ хэнийг ч авч, явуулмааргүй л байна шүү. Бүрэлдэхүүн бол яг л хүссэнээр боллоо...

Рамос биеэ барьж чадсангүй эхнийх дээр бараг улаан авчихаар л байж дээ. Бодвол нөгөөх нь хэл амаар доромжлоо биз. Одоо хэдэн тоглолт торгох бол доо...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby spain man » Mon Aug 21, 2017 11:34 am

Супер нээлт байна... :beer

Бүрэлдэхүүн бол ерөнхийдөө давгүй... Гэхдээ довтолгоо хамгаалалтад бэк ап эрс суларчихсан юм шиг оргиод байх юм... Пэпэ, Мората хоёрыг явуулсанд сэтгэл хангалуун бус байна... Улирлын сүүлээр бэртэл гэмтэл ихсээд, улаан хуудасны асуудал тулгарах үед, чухал тоглолтонд хамгаалалтад 20 той хоёр залуу байж мэдэхээр л харагдана...

Моратаг явуулдаг бас л тааруу шийдвэр... Бэнзтэй гарааг нь тэнцүү хуваана гсн амлалт нтэрээр уячихаж болоогүй л юм байх даа... Бэнз хэдийгээр техниктэй, өөрөө аюултай довтолгоо үүсгэх крийтив нтэр нь мундаг, довтолгоог холбодог чухал үүрэгтэй ч тэмцэл, финиш, давхарын тулаан нтэрээр бол Моратагоос дутуу шд... Дээр нь Диазаа бас явуулчих юм...

За тэгээд Зизу мэдээж байгаа байлгүй дээ... Энэ улирал лиг бол бат гэж бодож байгаа... ЧЛ. дээр азгүйтчихгүй, шүүгчдүүлчихгүй бол бас л том кандидат... Чл.ийг чичирч байгаад авчихвал ч тэгээд бүх цаг үеийн шилдэг баг гэхэд буруудахгүй болно доо...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby spain man » Mon Aug 21, 2017 11:43 am

Хайлатс үзлээ... Навас эхний үед хоёр гурван мундаг сэйв хийжээ... Хожилд бас л чухал үүрэгтэй байж шүү...

Рамос, Карва хоёр ямар тааруу байгаа вэ... Айлд олгосон боломжууд мань хоёроос болж үүсэж харагдсан... Капитан бол бүүр аймаар шатаж байна лээ... Ийм хор шарнаас нь Бэнзэд өгчихийнсөн ккк...

Бэйл чааваас бэртчихсэн л болохоос маш сайн байсан, гол нь бэртлийнхээ дараа формдоо орж өгөөгүй болохоор хүмүүст мартагдчихаж... Уг нь ч нэг хэсэг Роны биш, Бэйлийн баг болжээ л гэлцэж байсан сан... Кроост хаядаг пасс нтэр бол мундаг...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby a_odko » Mon Aug 21, 2017 2:19 pm

Сэдвээ тасархай нээжээ.

Бүрэлдэхүүний хувьд бол Ачрафаа лоондоод, нэг дажгүй РБ авчаасай, Ллоренте үлдээсэй гэж бодоод байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby spain man » Mon Aug 21, 2017 2:24 pm

Би бол Ллоренте, Себаллос хоёрын аль нэг зээллэгээр явсан нь дээр гэж бодоод байгаа...

Хагас дээр Иско, Модрич, Кроос, Касимейро, Кова, + Асенсио гээд гурван байрлал дээр зургаан тоглогч байна... Яахав, Иско, Асенсио хоёр жигүүрт тоглох үе байх ч Рон, Бэйл хоёр фит байвал тэгээд бараг л боломжгүй... Тэгэхээр Себаллос, Ллоренте хоёрт хоёрын хооронд минут хувааж өгч байхаар аль нэгийг нь зээлээд хөгжүүлчихсэн нь хавьгүй дээр...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby a_odko » Mon Aug 21, 2017 2:29 pm

Себаллос ууг нь Бетисдээ нэг жил лооноор үлдчих байсын.
Ллоренте Касег бодуул дамжуулалт сайтай, техниктэй гээд байгаа, Кова ийм гоё байна. Хэрэгтэй үед ДМ-ээр ч тоглогчихно.
Ингээд харахаар Себаллосийг л лоондчихмоор байгаа юм.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Seikoni » Mon Aug 21, 2017 9:23 pm

Маркос илүү минут хүсээд байгаа бололтой. Тэгээд явж магадгүй гэсэн яриа гарсан юм шиг байгаам. Уг нь олон жил хүлээсэн ганц сайхан мид академиас төрөөсэй л гэж хүсэх юм. Тэгээд ч цэвэр ДМ гэвэл Касег орлох ганц хүн болчихоод байгаа.

Image
Ла лигийн багууд нэг фонттой байх ёстой гээд манайхан аргагүй эрхэнд сольсон гэнэ. Даанч өөр харагдаад байсан юм аа.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Realist » Tue Aug 22, 2017 11:19 am

Энэ шал **н** фонт шүү, муухай өргөн, бас ингэхдээ буруу хийчиж, тооны доор багийн эмблэмтэй байх ёстой байтал логогүй хэвлэчиж
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Ultra Madridista » Wed Aug 23, 2017 12:37 pm

За сайхан сэдэв нээжээ одоо энэ жил оролцсон бүх тэмцээндээ түрүүлэх зорилго байна даа .Магадлал ч өндөр Испаний цомыг л хаячаад байдаг тал бий .Барса суларсан Атлетико ч сүртэй наймаа хийсэнгүй ер нь бол Ла лигээ тасархай авчих байх .Үлдсэн 2 цомдоо л сайн тоглох хэрэгтэй .

КАсемиро бол өнөө цагийн яалтачгүй хамгийн шилдэг хамгаалалтын хагас болчоод байна .Бага зэрэг дутуу бичсэн юм шиг санагдлаа .Энэ хүний нөлөө асар их шүү дээ Кроос Модричоос илүү .Зөвхөн хамгаалалтанд сайнаас зогсохгүй хэрэгтэй чухал үед өгж буй гоалын дамжуулалт гоал гээд орчин цагийн хамгийн төгс хагас хамгаалагч болчоод байна даа .

Манай дундын шугам болох Кроос Модрич Касе бол барсагийн ид үеийн шави иниеста бүскүйтсээс илүү гарцаан бүх цаг үеийн хамгийн шилдэг хагас хамгаалалтын гурвал .

Одоо нэг сэлгээний довтлогч яалтачгүй дутагдаад байгаа юм шиг санагдаад байх юм .ЯМар ч байсан энэ жил трибл хийнээ .

2014 оноос хойш утгаараа ноёлсон клуб боллоо доо .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Seikoni » Wed Aug 23, 2017 5:26 pm

Виолатай өнөө шөнө Трофео СБ гэж үзнэ. Сэлгээнийхэн бүгд гараанд гарах бололтой. Маркосыг АТМ авах гээд үзэж буй гэнэ. Өвөл газардуулах юм байх аа. Явуулбал АТМ руу л явуулмааргүй байх юм. Зизу болохоор үлдээе л гэж байгаа гэнэ. Рон бангаа багасгах гээд барсангүй. Өнөө шөнө гараанд гараад ЧЛ дээр л эргэж ирэх нь. ЧЛ-ийн сугалаа маргааш байсан санагдана. Рамос бас шараа давж заалдаж байгаа юм гэнэ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Next

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron