Interview corner

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Interview corner

Postby Finalist » Sat Mar 02, 2013 1:44 am

За нэг ийм сэдэв нээчдэг юм уу даа. Реал Мадридтай холбоотой ярилцлагуудыг оруулж байх болно.
Эхний ээлжинд өмнө оруулж байснуудаасаа түүгээд оруулчъя.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Interview corner

Postby Finalist » Sat Mar 02, 2013 1:46 am

Real Alonso

Image

Red Hot Chili Peppers-ын “Otherside”, таны дуртай дуу юу?
Би Red Hot Chili Peppers-т дуртай. “Californication” гэдэг дууг нь худалдаж авч байсан.

Та тоглолт их үздэг үү?
Үзэх дуртай шүү. Сүүлийн үед харин үзэх боломж гарсангүй. Гэхдээ үнэхээр үзмээр санагдвал би цаг гаргах л болно.

Таны үзсэн тоглолтуудаас хамгийн мартагдахааргүй нь?

Хэд хэд бий. Сан Себастианд байдаг Викториа Евгенийн театрт Андрес Каламорогын гайхалтай тоглолтыг үзэж байсан. Ливерпүүлд “Coldplay” үзэж байсан. Энд Хоакин Сабинаг бас үзсэн.

Жозе Моурино гэрээсээ бэлтгэлдээ ирэх замдаа хөгжим сонсох дуртай гэж байсан. Та хөгжим сонсох дуртай юу?
Тиймээ дуртай. Гэхдээ ихэвчлэн радио л сонсдог юм. Хөгжим сонсох зугаатай шүү.

Та яагаад багийнхаа бусад нөхөдтэй адил хотын захад биш, харин Мадридын төв хэсэгт амьдрахаар шийдсэн бэ?
Би бага байхаасаа л хотын төв хэсэгт амьдардаг байсан. Сан Себастиан их жижиг хот л доо. Би бас хатуу училттай замаар явах дуртай. Ливерпүүлд ч байс тийм л байсан. Мадридад бол, эхнэр бид 2-т хотын төвд амьдрах шаардлага олон байсан болохоор бид ярилцаж байгаад ингэж шийдсэн юм.

Мадридын юу нь хамгийн их таалагддаг вэ?
Үнэхээр гайхалтай цогц хот шүү. Гадны хүмүүс хүртэл амьдрахад их таатай хот гэж хэлдэг. Үзэж харах зүйл ихтэй. Гудамжны соёл нь гайхалтай, хүмүүс бараг гаднаа амьдардаг юм шиг л... Гэхдээ энэ их хөл хөдөлгөөн нь надад тээртэй санагддаггүй ээ.

Мадридтай танилцах цаг гарсан уу?
Аль хэдийнэ танилцсан. Сан Себастиан их ойрхон байдаг болохоор, давуу талтай байсан.

Та бас Лондонд их дуртай шүү дээ.
Би Ливерпүүлд амьдардаг байсан. Гэхдээ Лондон бол гайхалтай хот. Маш том, хийх зүйл ихтэй. Би Лондонд үргэлж л дуртай байсан.

Сержио Рамос, Икер нар бас Лос-Анжелесыг гоё хот гэж байсан.
Өнгөрсөн жил тэнд очих завшаан олдсон. Бидэнд таалагдсан.

Сайхан хот гэж хэлэхийн тулд хотод эн тэргүүнд юу байх хэрэгтэй вэ?
Том жижиг эсэх нь хамаагүй, гол нь үзэх, хийх зүйл хир ихтэйгээсээ л болно. Би Мадрилад жаргалтай байгаа. Гэхдээ миний хот бол Сан Себастиан. Их жижигхэн ч гэлээ бүх зүйл нь хүнд ойр. Хэдэн хавтгай дөрвөлжин км эзэлдэгийг нь мэдэхгүй юм, гэхдээ л үзэх харах юм ихтэй шүү. Уул, тэнгис гээд л миний дуртай зүйлс.

Та тэнд өссөн болохоороо төрсөн хотоо их л санадаг байх?
Тиймээ тийм. Тийшээ байсхийгээд л очдог юм.

Та энэ жил Сан Себастиан хотын нэрэмжит шагналыг хүртсэн. Таныг тэр өдрийнх шиг сэтгэл хөдөлсөн байхыг чинь бид барагтай л бол хардаггүй.
Тэнд төрж өссөн хүний хувьд энэ бол их чухал үйл явдал. Хүүхэд байхдаа би энэ шагнал бол хамгийн чухал, бүр Нобел, Оскар, Пулитцерын шагналаас ч илүү гэж боддог байлаа... Хүний авч болох хамгийн том шагнал л гэж боддог байлаа. Энэ шагналыг авсан маань их завшаантай хэрэг. Үнэхээр их нэр төрийн хэрэг, миний хувьд их сэтгэл хөдөлмөөр чухал өдөр байсан.

Бага байхдаа ямархуу хүүхэд байв?
Намайг огт зүгээр суудаггүй хүүхэд гэж ярьдаг юм. Би их сайн хүүхэд байсан, гэхдээ бага зэрэг сахилгагүйтчихдэг байсан. Би өөрийгөө яаж зугаацуулахаа мэддэг байсан, гэхдээ ямар үед тийм байх вэ гэдгээ ч бас мэддэг байсан. Би өөрөө дур мэдэж ямар нэг юм хийдэггүй, томчуудыг хүндэлдэг байсан. Гэр бүлийн минь хүмүүжил намайг зөв замаар явуулж байгаа.

Хамгийн мартагдахааргүй дэггүйтэлээ яриач?
Дүү бид 2 их дэггүйтдэг байсан. Нэг удаа, Орендайнд байдаг эмээгийндээ байсан юм. Байшингийнх нь яг урдуур хурдны зам өнгөрдөг байсан юм. Дүү бид 2 гадаа зогсож байгаад, замаар өнгөрч байгаа машинууд руу чулуу шиддэг байсан. Харин нэг удаа нэг жолооч машинаа зогсоон бууж ирээд биднийг барьж эмээд аваачиж өгч байсан. Жаахан хүүхдийн л хийдэг дэггүйтэл байсан.

Ла Кончагын далайн эрэг дээрх дурсамжуудаасаа хуваалцаач?
Бид олон зуныг тэнд өнгөрөөсөн. Сургуульд байхдаа би тэндхийн хүүхдийн багуудад тоглож эхэлж байсан. Өглөө 8 цагаас тоглолт болдог байсан. Би хүүхдүүдтэй хамт явж хаалга хийх хөндлөвч шон, бас тор цуглуулдаг байсан. Баг болгон өөр өөрсдийн хаалгаа босгодог нь тэндхийн сургуулиудад бараг уламжлал болсон зүйл. Артета, ах маань, Ираоло, Де Педро... бүгд л тэнд байсан.

Артета та хоёр нэг газар төрж өссөн...
Бид их ойрхон амьдардаг байсан. Хөлбөмбөг, теннис гээд л олон зүйлээр тоглодог байлаа.

Аавтайгаа, агуу Перико Алонсотой хамт тоглож байв уу?
Тэгэлгүй яахав. Хөлбөмбөг ч биш, бусад бүх л зүйлсээр тоглодог байлаа. Найзуудтайгаа, ахтайгаа хамт скейтбоард, дугуй унаж, гар бөмбөг, сагсан бөмбөг, хөлбөмбөг гээд л бүх л зүйлсээр тоглодог байсан.

Хөлбөмбөгчний хүү байх хэцүү юу?
Миний хувьд, энэ нь хэзээ ч давуу тал эсвэл таагүй байдал болж байгаагүй. Бид үүнийг байгаагаар нь л хүлээж авдаг байсан. Аав маань, эн тэргүүнд аав гэдгээрээ л байсан, ахмад хөлбөмбөгч эсвэл дасгалжуулагч биш. Энэ биднийг байгаагаараа байхад тусалж, бид ямар нэг байдлаар хэзээ ч дарамт мэдэрч байгаагүй. Эцэсийн эцэст хүмүүс юу ч ярьж байлаа гэсэн хүн өөрийнхөө л замаар явах ёстой.

Аав чинь хүүхдүүдээ хөлбөмбөгчин болоосой гэж хүсэж байсан уу?
Тэгж бодохгүй байна. Тэр биднийг юу ч хийж байлаа гэсэн тэр зүйлдээ нухацтай хандаж байхыг хүсдэг байсан. Гэрт маань үүнийг л онцлон анхаардаг байлаа, ялангуяа ээж маань. Эн тэргүүний зорилт бол сурлагандаа анхаарах, хариуцлагатай байж сурах явдал байлаа. Би шалгалтандаа анх удаа, бас цорын ганц удаа муу авч байснаа санаж байна. Тэр шалгалтаа давтлаа би хөлбөмбөг тоглох эрхгүй болсон. Иймэрхүү зарчмаар л явдаг байлаа. Энэ аргыг сайн, эсвэл муу гэж хэлж мэдэхгүй нь. Гэхдээ бидний хувьд их сайнаар нөлөөлсөн.

Та их сайн оюутан болох байсан байх...
Яахав, би тийм ч онц байгаагүй бас... Би сайн сурагч байсан. Би бүх зүйлийг ойлгодог байсан.

Таны аав хөлбөмбөгчин байсан. Бас хэд хэдэн баг дасгалжуулж байсан. Их хэцүү байдаг байх даа?
Их ачаалалтай байдаг. Гэхдээ энэ нь бидэнд сурах, туршлага хуримтлуулах, хөлбөмбөгийн ертөнцөд өсөн дэвжих боломж олгодог байсан. Би мэргэжлийн тоглогчийн амьдралдаа их амархан дасан зохицсон, яагаад гэвэл би тийм нөхцөлд урьд нь байж үзсэн болохоор тэр. Би аавтайгаа хамт хийж байсан, түүний тусламжтайгаар мэдэж авсан бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Тэр надад, “Шаби, залуу нас, залуу үе, одоо чиний ээлж” гэж хэлдэг байсан.

Аав чинь Беасайн багийг дасгалжуулж байсан болохоор та бүтэн сайн өдөр бүр радио сонсдог байв уу?
Мэдээж. Оройн 8 цаг болохыг хүлээж, Б дивизионы тоглолтуудын үр дүнг сонсдог байлаа. Өөрийн талбайдаа тоглож байгаа үед нь очиж үздэг байлаа. Харин зочлон тоглолт хийхэд нь ээж, ах бид нар радионы хажууд өнждөг байсан.

16 настайдаа Англи хэл сурах гэж Ирланд явсан гэсэн?
Би явсан юм уу, хэн нэгэн нь намайг явуулсан юм уу мэдэхгүй (инээв). Тэнд англи хэл үзэж, олон залуустай хамт цагийг гайхалтай өнгөрөөж байсан. Ирланд орон, Ирланд хүмүүст би хайртай. Тэд их үнэнч сэтгэлтэй, өөрсдийн өвөрмөц байдлаараа бахархдаг хүмүүс. Би зөвхөн англи хэл сураад зогсохгүй өөр зүйл ч сурсан, гэхдээ тийм ч их биш.

Тэнд Галик хөлбөмбөг (хөлбөмбөг, регбигийн холимог гэмээр спорт) тоглож байсан гэж үнэн үү?
Тиймээ, тэрийг тоглож байсан. Гэхдээ энгийн хөлбөмбөгтэй огт адилгүй байсан.

Антигуокод тавьсан эхлэлийнхээ талаар юу санаж байна вэ?
Олон зүйлийг. Антигуоко мэргэжлийн баг байгаагүй. Гэхдээ тэндхийн хүмүүс бүгд маш их хичээл зүтгэлтэй, өөрсдийн хийж байгаа зүйлдээ бүхнээ зориулдаг байсан, тэгэхээр бараг мэргэжлийн ч гэж хэлж болмоор. Бидний хэдэн найзалдаг хөвгүүд хамтдаа сайн тоглож, Реал, Атлетикогын хүүхдийн багтай тоглох завшаан ч гарч байсан. Бид ижилхэн хувцас өмсөж, ижилхэн орчинд амьдарч, хөлбөмбөгчнийхөө хувьд хөгжицгөөсөн.

Тэр найзуудаас чинь томоохон лигт орсон хүн бий юу?
Артета, Адуриз, Айраола, миний ах... олон хүмүүс. Зүгээр нэг гудамжны нөхдийн баг хэд хэдэн үеийн хөлбөмбөгчдийг бэлтгэж, тэдгээр нь одоо өндөр түвшинд тоглож чадаж байгаа нь гайхалтай.

Дараа нь Реал Сосьедад таныг дуудсан.
Хүүхдийн багт 2 дахь жилээ үдэж байлаа, маш амжилттай явж байсан. Дивизиондоо Реалын дараа 2-аарт орж байлаа. Эзэн хааны цомд бид Селта, Валенсиаг хожсон. Харин Реал Мадридад хожигдож тэмцээнээс хасагдаж байлаа. Үнэхээр гайхалтай улирал байсан. Хтлетико, Валлядолид, Сосьедад гээд л бүх л мэргэжлийн багууд биднийг харахаар ирж байсан... Тэр үеээс л би Реал Сосьедадыг дэмжих болсон. Би зөв сонголт хийсэн гэдэгтээ эргэлздэггүй.

Сосьедадтай хийсэн дебют чинь Logroñés-ын эсрэг байсан уу?
Дебют болгон л мартагдашгүй байдаг. Гэр бүл, найзууд, фэнүүдийнхээ өмнө тоглонон гэдэг үнэхээр онцгой. Бид хожигдсон (инээв), гэхдээ хөгжилтэй байсан.

Та тэр тоглолтонд өмссөн цамцаа хадгалсан уу?
Тиймээ, хадгалж байгаа.

Таны өөрийн, бас эсрэг багийнхны чинь, ер нь нийт хичнээн өмсгөл байдаг вэ?
Миний өөрийн гэвэл, тоглож байсан баг бүрийнхээ өмгөлийг, загвар бүрээс нь нэг нэгийг хадгалдаг. Яг тоолж үзээгүй, гэхдээ их олон бий. Эсрэг багийнхнаасаа гэвэл, сонгож шилэх дуртай. Өөрийн дуртай, хүндэлдэг тоглогчынхоо эсрэг тогловол мэдээж би түүний цамцыг авахыг хүсдэг. Надад маш олон бий, гэхдээ тэр дунд миний маш их хайртай хэд хэд байдаг, Зидан, Алан Ширер, Рой Кин, Пол Скоулз, Павел Недвед.... Ирээдүйд жинхэнэ эрдэнэс болох зүйл надад бий. Бага байхад аавд маань байсан хайрцаг дүүрэн өмсгөлийг дүү бид 2 гайхшран үздэг байлаа. Хайрцгийг нээмэгц Марадона, Шустер, Зико гээд л... Ирээдүйд би хүүгээ бас л тэгнэ гэж бодож байна.

Эйбарын өмсгөл бий юу?
Мэдээж.

Тэнд байхдаа шантарч байв уу?
Тийм ч хүнд байгаагүй ээ. Би 18-тай байсан. Тэрнээс өмнө би дандаа л үеийнхэнтэйгээ нэг байлаа. Харин дараа нь илүү мэргэжлийн түвшний багт очиход тэнл дандаа нас биенд хүрсэн, 28-30 насныхан байсан нь надад их сайн зүйл болсон. Учир н ь би их зүйл сурах боломжтой болсон. Нэмж хэлэхэд, багийнхан маань маш хөдөлмөрч байсан. Ирж тоглолтонд оролцохоосоо өмнө өдрийн 8 цаг ажилладаг хүмүүс байлаа. Би энэ багаас их зүйл сурч авсан.

Дараа нь Сосьедад руу буцаж ирээд их сайхан цаг үеийг өнгөрөөсөн.
Намайг буцаж ирэхэд баг доод лиг рүү унахгүйн тулд хичээж байсан их хүнд үе таарч байсан. Тоглолтууд маш өрсөлдөөнтэй болж байсан... Энэ нь намайг хурдан биеээ даахад их тусалж байсан. Тэгээд бид гайхалтай улирыг үдэж, Реал Мадридтай лигийн түрүү авахын тулд эцсийн мөч хүртэл өрсөлдсөн. Сосьедадтай лигийн түрүү авч чадаагүйдээ би одоо хүртэл маш их харамсаж явдаг.

Дараа нь Ливерпүүлд очсон. Хөлбөмбөгчин бүрийн хувьд энэ нь гайхалтай явдал байх?
Хөлбөмбөгт дуртай хүн бүрийн хувьд, ариун сүм дугана мэт газрууд байдгийн нэг нь Анфильд. Гайхалтай түүх, уур амьсгал, олон гайхалтай мөчүүд тэнд болж байсан. Энэ бүгд нь чамд хөлбөмбөгийн өөр нэг талаас нь харах боломж олгож, бусад олон хүмүүсийн хувьд Ливерпүүл гэж юу юм бэ гэдгийг ойлгоход тусладаг. Ливерпүүл надда их зүйлийг өгсөн, би их зүйл сурч авсан. Бүх зүйл үнэхээр гайхалтай, гүн сэтгэгдэл үлдээсэн.

“Чи хэзээ ч ганцаараа алхахгүй...” Энэ үгийг Ливерпүүлийн тоглогчийн хувиар сонсох ямар байдгийг үгээр илэрхийлж чадах уу?
Миний хувьд, энэ бол тоглолт зориулж, сэргээх зорилготой. Бусад уламжлал, ёс жаяг, домгуудаас гадна, энэ үг тоглолтонд илүү төвлөрөхөд тусладаг. Анфильд бол хамгийн том, хамгийн гоё цэнгэлдэх хүрээлэн биш, гэхдээ хамгийн сэтгэл татам цэнгэлдэхүүдийн нэг. Тэнд талбайд гараад л тоглохыг хүсдэг. Хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал, хэзээ ч мэдрэгддэг дэмжлэгийг нь хараад, өөрт байгаа бүхнээ өгөхийг хүсдэг.

Та тэнд Европын аварга болсон...
Анхны жилдээ аварга болсон. Би өөртөө “юм бүхэн үүнээс илүү сайн байна гэж байхгүй дээ” гэж хэлж байсан.

Тэр шигшээ тоглолтын өмнөх болон дараах агшнуудын талаар хамгийн дурсамжтай мөчүүд?
Хэлэхэд хэцүү олон мөчүүд болж өнгөрч байсан. Эхний хагаст 3-0 ээр ялагдаж байлаа. Бид ийм байж болохгүй ээ гэж өөрсөддөө хэлж байсан. Бид 45хан минутын дотор л ялагдах гэж энэ хүртэл, хүнд хэцүү, урт удаан зам туулж ирээгүй шүү дээ. Эргэн ирэлт хийх нь бараг огт боломжгүй санагдаж байсан ч бид хичээж, 6 минутын дотор тэр гайхалтай Миланы эсрэг 3 гоол оруулж тэнцэж чадсан. Торгуулийн цохилт хийх үед Дудек өөрийнхөө чаддаг зүйлийг хийсэн. Энэ бол хамгийн мартагдахааргүй Аваргуудын лигийн шигшээ тоглолт байсан.

Image

2009 оны 8-р сарын 5-нд Реал Мадридын тоглогч болсон. Таныг явахад Ливерпүүл хоосорлоо гэж Жеррард хэлж байсан.
Тэр үед надад шинэ орчин, шинэ сорилт хэрэгтэй байгаа нь мэдрэгдсэн. Реал Мадридад очих болох боломж гарч ирсэн. Үүнээс илүү сорилт гэж юу байх билээ. Тэдний хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө нь үнэхээр намайг татсан. Урт зун өнгөрч бүх зүйл болж өнгөрсний дараа, би үнэхээр их сэтгэл ханамжийг мэдэрсэн. Өөрийнхөө замналд нэгэн шинэ алхам хийж чадсандаа өөрөөрөө бахархаж байсан.

Та Мадрид руу их яарч очсон гэсэн?
Ливерпүүлд байхад бид Норвеги руу нөхөрсөг тоглолт хийхээр явах гэж байсан юм. Гэтэл багийнхан надтай уулзаж, намайг заавал явах хэрэггүй гэж хэлсэн. Би Мадрид руу явах хамгийн хурдан арга олох хэрэгтэй болсон. Клубынхэнтэй ярьж байгаад Лондон руу галт тэргээр очиж, тэндээсээ Мадрид руу ниссэн.

Яагаад Мадрид гэж?
Яагаад гэвэл, би бага байхаасаа л Мадридыг, тэнд тоглож байсан олон гайхалтай тоглогчдыг, агуу түүхийг нь, Бернабеуд тоглохын утга учирыг маш их ач холбогдол өгч хүлээж авдаг байсан. Өөртөө сэтгэл ханамжтай байхыг хүссэн хөлбөмбөгч бүр Реал Мадрид шиг багт тоглож үзэх хэрэгтэй. Нөхцөл байдал, тэнд очих тохироо төгч бүрдсэн байсан. Би энэ сонголтыг хийсэндээ баяртай байдаг.

Яг Реал-д ирэхийнхээ урьд оройг санаж байна уу? Рамос хэлэхдээ, тэр бараг унтаж чадалгүй, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ ярьсан гэсэн.
Би маш бага унтсан. Гэхдээ их сэтгэл хангалуун байсан. Урт удаан зун өнгөрч, хамаг дарамтнаасаа салж, тайван болсноо мэдэрсэн. Тэгээд энэ гайхалтай багийн нэг хэсэг болох гэж байгаадаа сэтгэл хөдөлж байсан.

Хамгийн анх хэн рүү утасдаж энэ мэдээг дуулгасан бэ?
Эхнэтэйгээ ярьсан. Би, “Хонгор минь, болчихлоо, бид тэнд очихоор боллоо гэж хэлсэн” Дараа нь эцэг эхтэйгээ ярьсан.

Тэд юу гэж хэлсэн бэ?
Тэр их баяртай байна гэж хэлсэн байх. Яагаад гэвэл би яг юу гэснийг нь санахгүй байна.

Бернабеуд ирэхэд?
Тэнд ороход төрдөг мэдрэмж үнэхээр гайхалтай. Хоосон байхдаа л хүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Үзэгчид орж ирээд, дуугаа дуулж эхлэх үед бүр ч гайхалтай. Тэнд тоглох гайхалтай сайхан. Энэ бол шаардлага маш өндөртэй цэнгэлдэх. Гэхдээ түүнийг нь биелүүлэхэд яаж урамшуулахаа ч бас мэддэг.

Нүүр тулж байсан хамгийн хэцүү өрсөлдөгч чинь хэн бэ?
Зидан. Тэр бол тоглогч бүрийн суралцвал зохих, хөлбөмбөгийн үлгэр жишээ болсон хүн. Зидан бол цор ганц.

Яагаад?
Түүний талбай дээр болон талбайн гадна хэрхэн биеээ авч явж байгаа нь надад таалагддаг байсан. Тэр тоглолтыг, өрсөлдөгчөө хүндэтгэдэг, гэхдээ маш их тэмцэгч. Тэгээд бас хэцүү зүйлсийн хэрхэн хялбархнаар хийдэг байсан нь гоёмсог. Миний хувьд сайн хөлбөмбөгчин байхын тулд хялбар зүйлсийг ч үргэлж сайнаар хийж, багийн төлөө байж, нэгдмэл байдлыг эн тэгргүүнд тавьж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд бас өөр бусад зүйлс байдаг. Тэр бол класс.

Харин багийнхнаас чинь сэтгэлийг чинь хөдөлгөж, танд нөлөөлсөн хүн хэн бэ?
Сами Хюпиа. Намайг Ливерпүүлд ирэхэд тэр аль хэдийнэ тэнд ирээд, төвхнөсөн байсан. Надад маш их тусалж байсан. Тэр бол шударга зан, мэргэжлийн тамирчны хувьд үлгэр дуурайлал болохуйц хүн. Тэр тоглож байхдаа ч, тоглоогүй байхдаа ч мэргэжлийн тамирчин байж чаддаг. Тэр миний сайн найз.

Хөлбөмбөгийн ертөнцөд хэнийг хамгийн их хүндэлж явдаг вэ?
Маш олон хүн. Хэн нэгнийг онцолж чадах эсэхээ мэдэхгүй байна... Висенте Дель Боске, түүнийг үнэхээр их хүндэлдэг.

Өрсөлдөгч баг чинь ямар байх нь таалагддаггүй вэ?
Зальтай, булхайцаж тоглох үед. Би үүнд дургүй. Бас нэг төрлийн, удаан тоглодог багт дургүй.

Ямар өрсөлдөгчөө хүндэлдэг вэ?
Шударга. Тэд магадгүй чам дээр хүнд хүнд такл хийж магадгүй. Гэхдээ энэ нь санаатайгаар гэмтээх гэж биш шүү дээ.

Хөлбөмбөгчнийхөө хувьд өөрийнхөө ямар чанараар бахархаж явдаг вэ?
Бусад хүнээс асуусан нь дээр байх. Өөрийнхөө талаар иймэрхүү зүйл ярих би дургүй. Гэхдээ мэдээж, хурдтай гэхээсээ илүү дамжуулалт өгөх чадвартаа сэтгэл хангалуун байдаг нь мэдээж.

Тэгвэл өөртөө ямар чанар байсан болоосой гэж хүсдэг вэ?
Нэг удаа Ди Мариа 3 хамгаалагчийг хуурахыг хараад, түүнд ямар амархан юм бэ гэж бодогдсон. Миний маш цөөхөн, яг үнэндээ бол бараг огт хийж байгаагүй зүйл байх.

Та амьдралын талаар юунд санаа зовдог вэ?
Улиг болсон юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ аав болсноос хойш миний зорилго өөрчлөгдсөн. Одоо би хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд санаа тавьж, эхнэр гэр бүлдээ анхаарал тавихыг чухалд үздэг болсон... Хөлбөмбөгөөс гадна энэ бол эхнэр бид 2-ын хамгийн чухал зорилго.

Таны тэвчиж чаддаггүй зан юу вэ?
Зан араншин бол хамгийн чухал зүйл биш. Гэхдээ л чухал. Хүмүүс бие биенийгээ мэхлэхэд би дургүй. Би нүд нүд рүү гээ харж, үнэнч шударга байх дуртай.

Танд хийх боломж байсан мөртлөө, хийгээгүй өнгөрсөндөө харамсаж явдаг зүйл бий юу?
Байгаа гэж бодож байна. Би үргэлжлүүлэн суралцаж, зодог тайлсныхаа дараа эрдмийн зэргээ хамгаалж чадна гэж найдаж байгаа. Миний гэр бүл, дүү, найз нөхөд маань бүгд сургуулиа төгссөн. Би ч бас тэгнэ гэж бодож байна.

Ямар чиглэлээр суралцдаг юм бэ?
Бизнес. 3-аар курс хүртлээ сурсан. Юу болохыг харж л байя. Гэхдээ үүнийг хийхгүй бол би амьдарч чадахгүй гэсэн үг биш.

Таны хамгийн их бахархдаг зүйл?
2 хүүхдээрээ. Өдөр бүр тэднийгээ ажиглаж, шинэ зүйл сурах, инээдтэй **н** зүйлс хийхэд нь... би инээмсэглэдэг. Энэ миний хувьд мартагдахааргүй мөчүүд.

Та хүүгээ Алонсогын удмыг залгаж хөлбөмбөгчин болгохыг хүсдэг үү?
Залгамж халаа гэж үү? Би түүнийг сайн хүн л болоосой гэж хүсэж байна. Эелдэг, хөгжилтэй, хариуцлагатай. Тэр өөрийн хүссэн зүйлээ л хийх болно. Би түүнийг ямар нэг зүйл рүү хүчлэхгүй.

Тэр хөлбөмбөг тоглохыг хүсвэл та юу гэж зөвлөгөө өгөх вэ?
Түүнд юм бүхийг сайн сурах ёстой гэж хэлнэ. Тэр хэзээ тайвширч амрах вэ, хэзээ хариуцлагаа ухамсарлах вэ гэдгийн ялгааг мэддэг байх ёстой. Хэрэв тэр мэргэжлийн хөлбөмбөгийг сонговол, дундын цэгийг олох хэрэгтэй, хамгийн их ч биш, хамгийн бага ч биш. Тайван, төлөв байж, энэ философийг баримтлах хэрэгтэй.

Хөлбөмбөг болон бусад зүйлсийн алинаас нь болж илүү их уйлсан бэ?
Би тийм ч их уйлаад байдаггүй. Дэлхийн аваргын шигшээ тоглолтын өмнө би ялвал уйлах болов уу гэж бодож байсан, гэхдээ тэгээгүй. Хувийн зарим асуудлаас болж уйлж байсан.

Багийнхантайгаа хамт байгаагүй үедээ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Хүүхдүүдтэйгээ маш их цагийг өнгөрүүлдэг. Бэлтгэлээ тараад гэртээ хариад, эхнэртэйгээ гадуур алхдаг эсвэл хооллохоор гардаг. Өдөр нь бид хүүхдүүдээ аваад цэцэрлэгт хүрээлэн юм уу усан сан явцгаадаг. Би эхнэртэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Кино театр, эсвэл рестаронд очих дуртай. Тоглолтын хуваарь давчуу байгаа үед чөлөөт цагаа бүр ч илүү үр дүнтэй өнгөрөөхийг эрмэлздэг.

Багийнхан чинь хэлэхдээ, өөрсдөд нь тохиолдсон зүйл бүрт баярлаад байх цаг тэр бүр гардаггүй гэж байсан. Таны хувьд ч бас тийм үү?
Мэдээж. Одоо л гэхэд Лигийн тоглолтууд, Аваргуудын лиг, шигшээ баг гээд л цаг зав байхгүй байна. Өөрийгөө тусгаарлан, эргэцүүлж бодох цаг ч гардаггүй. Гэхдээ энэ нь миний санааг зовоодоггүй. Тэртээ тэргүй хөлбөмбөг тоглохоо больсны дараа, хөлбөмбөгийн энэ эргүүлгээс гарсны дараа, одоо байгаагаасаа өөр орчинд амьдрах цаг зөндөө гарна. Бид зодог тайлж, шинэ амьдрал эхлүүлцгээнэ.

Та хөлбөмбөгөө орхисны дараа юу хийх талаараа бодож, Нагоретэй зөвлөлдөж үзсэн үү?
Би энэ талаар бодсон, гэхдээ тийм ч итгэлтэй биш байна. Заримдаа би хөлбөмбөгтэй ямар нэг байдлаар үргэлж холбоотой байхыг хүсдэг. Заримдаа бол, үгүй ээ үгүй үгүй гэж л хэлмээр байдаг. Шийдвэр гаргаж, өөрийгөө өөртөө болон гэр бүлдээ зориулах цаг ирнэ.

Моурино таныг өсөн дэвжихэд чинь хэрхэн туслав?
Би маш их зүйл сурч байгаа, тэр тоглогчийг улам л сайн болгодог. Тоглолтыг хэрхэн унших, хэрхэн нүүр тулах вэ гээд л. Тактикын тал дээр тэр их сайнаас гадна сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийг их чухалчилдаг.

Ямар ч хөлбөмбөгчин түүний талаар муу зүйл ярьдаггүй.
Англид би түүнийг хараад, энэ хүн бусдаас нэг л өөр юм гэж бодож байсан. Үнэхээр тийм л байсан. Тэр бидэнтэй хэрхэн холбогдож, биднийг хэрхэн урамшуулахаа мэддэг. Тиймээс ч тоглогч нар түүнд хайртай байдаг юм.

Та энд ирээд жил хагас л болж байгаа ч гэсэн ахмад тоглогчийн тоонд орно. (Шаби инээв) Залуу тоглогч нарын талаар яриач. Месут Өзил?
Месут бол урт удаан хугацаанд л ганц нэг тодрон гарч ирдэг тийм л тоглогчдын нэг. Бага зайд маш шалмаг байдлаар тоглож чаддаг нь түүнийг дахин давтагдашгүй болгодог. Бөмбөг сайн эзэмшдэг, тоглолтыг ойлгох чадвар гээд л. Ийм тоглогч өнөөдөр тийм ч олон биш. Тиймээс л тэр онцгой.

Ди Мариа?
Тэр бөмбөг хүлээж аваад л 50 гаруй метр хурдлаад алга болж өгнө. Яг л нисэж буй мэт харагддаг. Хамгаалагч нараас сугарч, цохилт хийх чадвар түүнд бий. Тоглолтын хэмнэлийг алдагдуулдаг тоглогч нар тоглолтонд өөрчлөлт авчирдаг юм.

Бензема?
Карим энэ жил хагасын дотор маш их сайжирсан. Тэр одоо илүү олон талтай болж тоглолтонд оролцох чадвар нь нэмэгдсэн. Торгуулийн талбай дотор тоглох чадвар нь түүнийг дэлхийн шилдэг довтлогч нарын нэг болгосон.

Гранеро?
Пирата бол эгэл биш тоглогч. Би түүнийг маш их үнэлдэг, учир нь бид маш сайн ойлголцдог юм. Тэр юм болгоныг сайн хийж чаддаг тоглогч. Бөмбөг сайн эзэмшиж, тоглолтыг уншина. Сайн хамтрагч байж, багийг нэгдмэл байлгахад чухал зүйлсийг тэр хийж чаддаг. Түүнийг бүр ч илүү чухал тоглогч болно гэж итгэж байна.

Хөлбөмбөгийг орхисныхоо дараа хэрхэн дурсгдахыг хүсдэг вэ?
Мэдэхгүй байна. Ингэж бодож байсангүй. Талбай дээр байгаа байдлаараа хүндлэл хүлээсэн хөлбөмбөгчин байсан гэж. Зарим хүн миний тоглолтонд дуртай байхад зарим нь дургүй. Хүн бүрт л өөр өөрийн гэсэн мэдрэмж байдаг байх.

Та хүмүүс хэрхэн өөрийг чинь дурсахыг мэдмээр байна уу? Талбай дээр болон талбайн гадна дээд зэргийн дэгжин гоёмсог тоглогч гэж.
Хэрэв энэ үнэн бол би үүгээр бахархаж баяртай байх болно.

Та Испанийг дэлхийн аварга болоход нь тусалж, Аваргуудын лигийн цомыг хүртэж, одоо Реал Мадридад тоглож байна. Таны замнал маш сайхан явж байна.
Тиймээ. Үнэхээр тийм. Гэхдээ би Реал Мадридад том зорилгын төлөө тоглож байгаа. Миний зорилго бол Реал Мадридтай хамт тэмцээнүүдэд түрүүлж, цом өргөх явдал.

Мадридад нүүж ирээд 18 сар болсон байна. Дахин нүүж суухад хир байв?
Дажгүй шүү. Надад шинэ тэмцэл, шинэ шалгуур хэрэгтэй гэж санагдсан. Мэдээж, Мадридад тоглох гэдэг хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн том шалгуурын нэг. Өнгөрсөн жил түрүүлж чадаагүй болохоор тийм ч их баяртай байгаагүй л дээ. Гэхдээ бид ялах болно. Энэ нь намайг одоо байгаагаасаа ч илүү жаргалтай болгох болно.

Гэр бүлтэйгээ ойрхон амьдрах сайхан байна уу? Та хүссэн үедээ л Сан Мемес рүү машинаар явчихаж болно.
Тиймээ. Гэхдээ Ливерпүүлд өнгөрөөсөн 5 жил ч бас сайхан байсан. Надад шин соёлтой танилцах боломж олгосон. Хөлбөмбөгийн том хотод амвдарч Анфильдэд тоглох үнэхээр сайхан байсан. Мадрид бол гоё хот. Би гэр бүл, найз нөхөдтэйгээ илүү ойртсон. Миний хүүхдүүд энд өсөцгөөж байна. Бүх зүйл сайхан байна.

Та Англи хэлийг Ирландад сурсан байхаа?
Тиймээ. Сан Себастианд байхдаа би Англи хэлний суурь мэдлэгтэй байсан. 15, 16-тай байхдаа Келлс-т очиж нэг зуныг өнгөрөөсөн юм. Дублинтай их ойрхон байсан. Тэнд байсан сарууд маань надад үнэхээр сайхан байсан.

Ирланд, Ливерпүүл 2 хоорондоо их холбоотой.
Ливерпүүлийн Ирланд фэнүүд маш их байдаг. Тоглолт бүр дээр л том том Ирландын далбаа харагддаг.

Та хөлбөмбөгийн гэр бүлээс гаралтай. Өөрөө 2 хүүхэдтэй. Ийм гэр бүлтэй байх ямар вэ?
Бид хөлбөмбөгтэй холбоотой өсөцгөөсөн. Аав минь хөлбөмбөгчин, дараа нь менежер болсон. Бид спорттой салшгүй холбоотой өссөн. Бага байхаасаа л дүү, назй нартайгаа хөлбөмбөг тоглодог байсан. Тоглолт их үздэг байсан. Биднийг хэн ч хөлбөмбөгч бол гэж хүчлээгүй. Гэхдээ спортын нөлөө бидэнд их байсан.

Таны бяцхан залуу энэ уламжлалыг үргэлжлүүлэх ямар нэг шинж байна уу?
Тэр бөмбөгөнд дуртай. Түүнийг юу хийхийг мэдэхгүй байна. Хөлбөмбөгийн сонговол мэдээж би дэмжинэ.

Сан Себастианд байхад чинь Жон Тошак танд том боломж олгосон байх?
Тэр миний хөлбөмбөгийн ертөнцөд их онцгой байр суурь эзэлдэг. Тэр мэргэжлийн тамирчны минь хувьд талбайд өнгөрөөх эхний минутуудыг надад өгсөн. Энэ бол их чухал. Би тэндээс өөртөө итгэх итгэл, нэгдүгээр багт байх ямар байдаг, нэгдүгээр дивизионд байх ямар байдгийг ойлгож авсан.

Таныг дамжуулалт сайн өгдгийг хүн бүр мэднэ. Энэ чадвараа олж авахад чинь тэр бас тусалсан уу?
Тиймээ, зөвхөн дамжуулалт ч биш. Тэр надад тоголтыг хэрхэн ойлгох, хэрэгтэй үед нь хэрэгтэй зүйлийг нь багтаа өгч чаддаг байхад сургасан... Энэ бол хагас хамгаалагчийн хувьд хамгийн чухал чанаруудын нэг гэж би боддог.

Таныг байхгүй үед багийн тогллт өөр болдог гэж ярьцгаадаг. Та өөрийнхөө талаар тийм зүйл мэдэрдэг үү?
Үгүй. Хэн нэгэн тоглоогүй үед зөндөө л олон зүйл яригддаг. Би түүнийг нь тийм ч сүртэй хүлээж авдаггүй.

Реал Мадрид бол харьцангуй маш залуу баг. Та багийнхнаасаа хамгийн туршлагатайд нь орно. Тэдний зүгээс таныг гайхшруулсан зүйл бий юу?
Би 29-тэй. Хувцас солих өрөөнд хамгийн ахмад нь байдаг. Гэхдээ энэ бол бид сайн суурь бэлтгэж чадаж байна гэсэн үг. Энэ ирээдүйд их чухал байх болно. Нуруун дээрээ ачаа үүрч, их туршлага хуримтлуулж байгаа олон залуу тоглогч нар байна. Ирээдүйд ийм их боломж байгаа нь сайн хэрэг.

Та олон дасгалжуулагчтай хамт ажиллаж байсан. Тэднээс Жозе Моурино үнэхээр онцгой нь байх. Юу түүнийг бусдаас өөр болгодог вэ?
Тэр тоглолтонд сайн бэлтгэдэг. Тоглолтын дундуур шийдвэр гаргахдаа маш сайн, энэ нь надад маш чухал. Бэлтгэл ч бас их үр дүнтэй болдог. Гэхдээ яг юу түүнийг онцгой болгодог вэ гэвэл, тэр үнэхээр хүчирхэг. Тэр тоглогч нартай холбогдож, урамшуулж сэргээх чадвартай. Энэ бол үнэхээр онцгой, чухал тоглолтуудад хэрэг болдог чанар.

Та өөрийгөө нэг үгээр илэрхийлбэл?
Үгүй ээ. Би өөрийгөө дүрслэх дургүй. Тэгмээргүй байна.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Interview corner

Postby Finalist » Sat Mar 02, 2013 1:47 am

The Real Ramos


https://www.youtube.com/watch?v=KS6cOEJgdDo

Image

“The Real” цуврал маань оролцогчийнхоо дуртай дууны сонголтоор эхэлдэг уламжлалтэй.
Niña Pastori-ын Vagabundo, гайхалтай дуу шүү.

Үнэхээр гайхалтай дуу. Би Нина болон түүний нөхөртэй сайн танилууд. Би хөгжимд, тэр дундаа фламенгод дуртай. Энэ миний хамгийн дуртай дууны нэг.

Энэ дуунд мөрөөдлийн цэцэрлэгийн тухай гардаг. Рамосын бага насны мөрөөдлийн цэцэрлэг ямар байв?
Энэ цэцэрлэгт хүрээлэн байгаагүй. Камаст байдаг хөршийн маань нэг жижигхэн талбай байсан юм. Тэнд би анх удаа бөмбөг өшииглөж, анх удаа тоглож үзсэн. Нэг хаалгаа 2 модоор хийгээд, нөгөөг нь чулуугаар хийдэг байлаа. Энэ бол анх удаагаа хүнтэй нөхөрлөж, баяр жаргалтай байдаг тийм л үе байсан. Энэ үедээ л хүн мөрөөдөж, ямар нэгэн зүйлд хүрэхийг эрмэлзэж эхэлдэг.

Тэгэхээр Рамос анхны тоглолтоо чулуун хаалгатай дөрвөлжин талбайд хийж байжээ?
Тиймээ. Олон хөлбөмбөгчид ингэж л эхэлсэн байдаг. Миний хувьд ч бас адил. Дараа нь хэдэн найзууд маань нийлж байшингийнхаа ард талай засаж хийсэн. Их чулуутай байсан ч гэсэн өмнөх талбай шиг цемент шороон талбай байсан.

Эцэг эх чинь хэдэн цаг хүртэл тоглохыг зөвшөөрдөг байсан бэ? Оройн хоолон дээр ч юм уу, эрт ирэх ёстой цаг гэж байсан уу?
Тиймээ, эцэг эх маань энэ тал дээр их зарчимч байсан. Өглөө нь хичээлдээ яваад, бага байхаасаа л өдөр бүр Севиллагийн хүүхдийн багт бэлтгэл хийдэг байсан. Бараг байнга л бэлтгэл хийдэг байсан болохоор сул чөлөөтэй цаг бараг байдаггүй байлаа. Орой 9 цаг болонгуут тэд тагтан дээрээ гарч ирээд намайг дууддаг байсан.

Севиллад чулуутай талбайд хамт тоглож байсан хүмүүсээ санаж байвал нэрлээч?
Би тэдэнтэй одоо ч найз. Зарим нь тэндээ амьдарч байгаа, зарим нь өөр хотууд руу явсан. Би зөндөөг нэрлэж чадна. Самуэл, Анжелито, миний үеэлүүд, Педро, Алекс, Хосе Луйс. Бид маш их цагийг хамт өнгөрөөж, их хөгжилддөг байсан. Хүүхдүүд өөр өөр спортыг сонирхдог байсан. Теннис, усанд сэлэлт гээд л. Харин бид хөлбөмбөгийг илүүд үздэг байсан.

Хөлбөмбөгчидтэй ярилцаж байхад тэд хүүхэд байхдаа багийнхаа хамгийн сайн нь байгаагүй гэж хэлдэг. Харин та хамгийн сайн нь байсан уу?
Үгүй, үгүй. Надаас сайн байсан олон хүн байсан- Нико, Полако гээд л... Тэд зөвхөн хөршийн хүүхдүүд дунд ч биш, Камасын хүүхдийн багийн одууд байсан. Севиллад ч олон сайн тоглогчид байсан. Гэхдээ харамсалтай нь тэд ямар нэг шалтгаанаар эцсийг нь хүртэл явж чадаагүй. Магадгүй намайг найзуудаас минь ялгаатай болгож байсан зүйл нь миний тууштай байдал, хөлбөмбөгч болох хүсэл минь байсан байх.

Севилла руу анх явахдаа 8 настай байсан байхаа?
Би 6 настай, бараг 7 хүрч байхдаа Камасын хүүхдийн багт тоглож эхэлсэн. Севиллагийн нэг харъяа баг байсан болохоор скаутууд нь байнга тэнд ирдэг байлаа. Тэдэнтэй гэрээ хийж байсан маань миний амьдралын нэгэн гайхамшигтай үе байсан. Гэхдээ би олон зүйлээс татгалзах хэрэгтэй болсон. Нэг зүйлд төвлөрч, нэг зүйл рүү зорихын тулд найз нөхөдтэйгээ гадуур гарах, кинонд явах гээд л олон зүйлээс татгалзах болсон. Гэхдээ тэр бүгд маань дэмий зүйл биш байсан. Одоогийн байдлаа харахад надад хохирсон зүйл байдаггүй.

Севиллад байхад бэлтгэлийн талбай чинь хэтэрхий хол болохоор гэрийнхнээс чинь хэн нэгэн нь хамт явдаг байсан уу?
Тиймээ. Бид Камаст амьдардаг байсан. Хүүхэд байхад гэр бүлд тохиолдож буй явдлыг тэр болгон ойлгох аргагүй байдаг. Гэр бүл маань миний төлөө ямар их хичээл зүтгэл гаргасныг би мэддэггүй байан. Ээж маань нэг өдөр хүргэж өгдөг. Маргааш нь ах маань. Тэрний маргааш нь өвөө маань гээд л... Талбай их хол байсан бас тэр үед багаас санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй байсан.

Image

Нэг удаа таныг бэлтгэлээс чинь очиж авахаа мартчихсан гэж дуулсан. Юу болсон юм бэ?
Өвөл байсан юм, их эрт харанхуй болчихдог. 6 гээд л тас харанхуй болчихсон байсан. Бид 4 цагт бэлтгэлээ эхлээд 5 гэхэд дуусчихсан байсан. Манай багийнхы зарим нь гэртээ харихын тулд Камасаар дайрдаг байсан юм. Тэд надаас “Серхио, хамт явах уу?” гэж асуусан. Би тэгэхэд нь хэрэггүй ээ баярлалаа, манай ах аав 2 ирж байгаа гэж хэлсэн. Тэр үед бэлтгэлийн талбайн хажууд хэн ч амьдардаггүй байсан юм. Сүүлд нь нэг залуухан хосууд ирсэн л дээ. Тэр үед тэд байсан бол их тус болох байсан юм. Тэр үед тэнд зөвхөн харуул л байсан. Цаг өнгөрч би айж эхэлсэн. Аав маань манай ахыг тэнд очино гэж бодсон юм билээ.

Тэнд бас нохойнууд байсан гэсэн?
Би хүлээж цөхрөөд, хашаан дээр гарч байгаад модны цаад руу харсан чинь 2 ротвилер, нэг боксер харагдсан, би их айсан. Шууд гүйгээд мод руу авчирч гарсан. Тэд миний үнэрийг авангуутаа хүрээд ирсэн. Азаар харуул талбайгаа тойрч явж таараад тэдэн рүү шүгэлдсэн. Тэр нохдыг байранд нь түгжээд манайх руу утасдаж хэлсэн. Би энэ явдлыг хэзээ ч мартахгүй.

Хүүхэд байхаас гадна болсон үргэлж бодогддог зүйл бий юу?
Амьдралын минь өөр өөр үеүүд, өөрчлөлтүүд. Хамгийн эхэнд, дуртай зүйлээ хийж, хөлбөмбөгчин болоход минь тусалсан гэр бүлийнхий минь зүтгэл. Би үүнийг насан туршдаа санаж явна.
Дараа нь би Камасаас нүүж, ойролцоох өөр хотод очсон. Өсөж том болж, Севиллагийн үндсэн багт дебютээ хийсэн. Энэ бүхэн бол жижиг мэт боловч амьдралын минь сэтгэл хөдөлгөсөн дурсамжууд.

Багадаа хийсэн хамгийн сахилгагүй зүйл чинь?
Их олныг хийсэн.

Хэлж болохоор заримыг нь хэлээч?
За... манай байшин уулнаас нэг их холгүй байсан юм. Хотын захаар эзгүй газрууд их байсан. Тэнд шөнө хосууд их очдог байсан. Бид тэднийг нууцаар тагнах их дуртай байсан. Юу хийж байгаа, юу хийхгүй байгааг нь харах гэж. Гэхдээ энэ бол хүүхэд бүрийн л хийдэг дэггүйтэл байсан. Би олон найзтайдаа их баяртай явдаг. Би одоо Камаст очихоороо тэдэнтэйгээ уулзаж, хооллож, дэмий ярилцаж..ер нь зүгээр хамт байх нь л хамгийн гоё байдаг.

Хөгшин болохоос айдаг уу?
Тийм бас үгүй. Нэг талаас, мэргэжлийн түвшинд гаргасан амжилтаа эргэн харахын тулд нас ахимаар санагддаг. Би олон олон тэмцээнд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй явдаг. Нөгөө талаас, цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрч, юм бүхнийг үзэж баясах цаг олдохгүй байгаа нь гунигтай. Жишээ нь, бид дэлхийн аварга болсон, гэхдээ бидэнд үүндээ баярлаж хөөрө цаг байхгүй байгаагүй. Гэхдээ ирээдүйд өөр зүйл хийдэг болвол гэр бүлдээ гаргах цаг маань ихэсч, хийсэн зүйлдээ сэтгэл ханамжтай болж, хэн байснаараа, хэн байгаадаа баярлах үе ирэх байх. Би энэ бүхнийгээ үр ач нартаа ярьж өгөх болно.

Касиллас түрүү 7 хоногт хэлж байсан, “яг одоо би амьдралд маань тохиолдож буй бүхэнд баясах цаг надад алга байна. Энэ бүхэн намайг зодог тайлтал хүлээх болох нь” гэж. Пүүзээ хананд өлгөтлөө юу хийж байгаагаа ухаарахгүй байна гэхээр цочирдмоор ч юм шиг?
Хөлбөмбөгт байдаг нэг үнэн зүйл нь чи өнгөрснөөрөө амьдарч чадахгүй, өдөр бүр өөрийгөө батлах хэрэгтэй. Хүмүүс юм бүхнийг санахгүй, тиймээс л шургуу хөдөлмөрлөж, тууштай байх нь чухал.

Та гэр бүлийнхнээсээ болж хөлбөмбөгч болсон уу?
Мэдээж. Хэрвээ би хэн нэгэнд өртэй бол тэр нь миний гэр бүл.

Яагаад?
Би ингэж хэлэхээсээ хэзээ ч залхахгүй. Учир нь тэд намайг хувийн болон мэргэжлийн түвшинд боловсролтой болгосон. Тэд надад итгэж явдаг зарчимыг минь суулгаж өгч, зөв замыг сонгож, замаасаа хазайхгүй байхад минь тусалсан. Гэр бүл бол хамгийн чухал зүйл гэдэгт би итгэдэг.

Ямар нэг өөр зүйл хийж болох тийм тохиолдол гарч байв уу? Эсвэл үргэлж л хөлбөмбөгч болно гэж боддог байв уу?
Замаасаа хазайж байгаагүй, гэхдээ алдаа гаргаж байсан. Гэхдээ хүн бүр л алдаа гаргадаг. Тийм үед зөв зүйл зөвлөж чаддаг хүн нь эцэг эх л байдаг. Тэд л хамгийн чухал зүйлсийг хэлдэг. Хэрэв би алдаа гаргаж, буруу тийш хандвал тэд надад энэ нь зөв, үүнийг хийх хэрэгтэй гэж хэлж өгнө. Би насан туршдаа тэдэндээ талархаж явна.

Икерийн хамгийн хайртай хүн нь түүний дүү Унай. Харин таных хэн бэ? Аав? Эмээ? Ээж? Өвөө?
Азаар манай гэр бүл их нэгдмэл. Хүн бүр л надад чухал. Аав, ах 2 маань атаархаж магадгүй, миний хамгийн хайртай хүн бол эгч Мириам маань. Тэр бол гар бүлийн ганц охин хүүхэд нь, би түүнд их хайртай. Түүний тухай ярихад л сэтгэл их хөдөлж байна.

Таны ухаангүй хайртай бас нэг охин бий гэж дуулсан юм байна. Нэрийг нь Даниела гэдэг.
Тэр зээ дүү маань байгаа юм. 3 ой хагастай. Яг л миний төрсөн охин шиг минь л байдаг. Мадридад ирэх үеээр нь би аль болох их цагийг түүнтэй өнгөрөөдөг. Хөлбөмбөг тоглож дууссан үедээ би амьдралаа гэр бүлдээ, Даниеладаа зориулах болно.

Та одоогийн байгаа байдалдаа хүрэхийн тулд гэр бүлээ их чухал байсан гэж ярилаа. Гэхдээ мартаж болохгүй нэг хүн бас байгаа. Бид Хоакин Каппаросын талаар ярих хэрэгтэй байх.
Мэдээж. Би дасгалжуулагч бүрээс ямар нэг зүйл сурч авдаг байсан. Гэхдээ тэр л намайг хэн ч биш байхад үргэлж хажууд минь байж, хэн ч итгэл хүлээлгэж болмооргүй, ямар ч туршлагагүй жаахан хүүхдийг 1-р дивизионд тоглуулж байсан. Севиллад тэр олон хүүхдэд ингэж тусалсан. Одоо Билбаод ч мөн адил. Би түүнээс маш их зүйл сурч авсан. Түүнд үргэлж талархаж явах болно.

Рондо-гын тухай онигоогоо ярьж өгөөч.
Хоакин Каппарос намайг 16-тайд минь 1-ээр багийн бэлтгэлд дуудсан юм. Эхний бэлтгэл дээр, тэнд Хави Наварро, Марти, Пабло Алфаро, Дарио Силва гээд миний шүтээн, домогт тоглогч нар байсан... Би ёстой ангайж хоцорсон. Тэнд бас нэг өсвөрийн багийн тоглогч анхны бэлтгэлээ хийж байсан. Рондо хийх үеээр (рондо гэдэг нь тоглогчид тойрч зогсоод дундаа байгаа нэг тоглогчид бөмбөгөө алдалгүйгээр хоорондоо дамжуулах дасгал) би дунд орж байсан юм. Нэг бөмбөгний араас гүйхдээ халтираад түүнийг өшиглөчихсөн. Тэр миний нүүр лүү цохисон. Хөлбөмбөгт уурандаа тийм зүйл хийх нь байдаг л хэрэг. Каппарос үргэлж л залуучуудад санаа тавьдаг зангаараа хүрээд ирчихсэн, бидний учир зүйг олуулсан. Дараа нь тэр над руу шивнээд, дараагийн удаа тэрнийг илүү чанга өшиглөөрэй гэж хэлсэн.
Юм болгон санаснаар болохгүй өдөр байж болно. Гэхдээ чи гэртээ харихдаа үүний төлөө өөрт байгаа бүхнээ зориулсан гэдгээ мэдэрч байх хэрэгтэй. Тэгвэл санаа амар байж, сэтгэл зоволгүй унтаж амарч болно.

Хэд хоногийн өмнө Флорентина Перез, Хосе Мерке нар радио нэвтрүүлэгт орсон. Мерке 2005 онд Севиллагаас авъяаслаг, хүсэл тэмүүлэлтэй нэг тоглогчийг авахыг ерөнхийлөгчид зөвлөж байсан тухайгаа ярьсан байсан.
Нэг хөгжилтэй явдал болж байсан юм. Хосе Мерке хөлбөмбөгт хайртай, үнэн зүрхнээсээ Мадридиста хүн. Би өөр ийм мадридиста уран бүтээлч мэдэхгүй юм байна. Нэг удаа Севиллатай тоглолт хийчихээд ах Хесулитайгаа хоол идэхээр явсан юм. Ресторанд орсон чинь Мерке тэнд сууж байсан. Би түүнийг хувь хүн талаас нь мэддэггүй байсан болохоор сэтгэл их хөдөлсөн. Тэгээд гарын үсгийг нь авъя гэж шийдсэн юм. Тэр намайг хармагцаа намайг тэвэрч мэндэлсэн. Тэгээд надад санаа зовсны хэрэггүй, би Перез ерөнхийлөгчид чиний тухай ярьж, чамайг авахыг ятгах болно, клубт хүсэл тэмүүлэлтэй, амжилтаар цангасан тоглогчид хэрэгтэй гэж хэлсэн. Тэр яг л шидэт дарь эх шиг байсан. Түүний хэлсэн бүхэн нь дараа жил нь биеллээ олсон. Тэр надад, би түүнд гарын үсгээ зурж өгсөн. Би түүний гары үсгийг жаазлаад өрөөндөө өлгөсөн.

Мерке таныг дуулж бүжиглэхдээ их авъяастай гэж хэлж байсан.
Би зүгээр л сонирхогч шүү дээ. Би фламенго, уран зураг зэрэгт дуртай байсан. Би хөгжимд хайртай.

Image

Рамосыг мэддэггүй хүмүст зориулж хэлэхэд, тэр яг ямар хүн бэ?
Өөрийнхөө талаар хүмүүсийн ойлголтыг өөрчлөх хэцүү. Яагаад гэвэл хүмүүс тоглогчдын тухай анхны төсөөллийг тоглолтоор нь л хардаг. Энэ бол буруу. Хөлбөмбөгчдийн 90 хувь нь хувь хүнийхээ хувьд хэн бэ гэдэг нь танигддаггүй, хүмүүс харин үүний оронд хэн нэгэн дээр хийсэн такл ч юм уу ямар нэг юмаар нь дүгнэдэг. Тэд тоглогчдыг гэр бүлсэг, эгэл даруухан, эелдэг хүн гэдгийг нь мэдэлгүй өнгөрөөдөг. Би их илэн далангуй, шулуухан зантай хүн. Хүмүүсийн найз нөхөр, гэр бүлсэг. Бас заримдаа тэгж харагддаггүй ч гэсэн үнэхээр аз жаргалтай хүн. Би өглөө дуу аялж сэрдэг, орой унтахдаа ч дуу аялсаар орондоо ордог. Гитар дээрээ янз бүрийн хэмнэл оруулж үздэг. Би жаргалтай байхыг хичээдэг. Хүний нүүр царай бол сэтгэлийнх нь илрэл байдаг. Намайг мэддэг эсвэл надтай нэг өдөр хамт байсан хүн үүнийг мэдэх болно.

Та бусдад туслах дуртай. Та ЮНИСЕФ-ын элч, бас сүүлийн 5 жилийн турш Aposcovi сангийн ивээн тэтгэгч.
Ганц би ч биш, хүн бүр ийм зүйл хийх хэрэгтэй. Би бусдад туслах боломжтой байгаадаа баярладаг. Бид дэлхий ертөнцийг өөрчилж чадахгүй ч гэлээ бусдад тусалж амьдралыг нь хөнгөвчилж чадна. Хүүхдийн инээмсэглэлийг харна гэдэг юугаар ч үнэлэшгүй. Эмнэлэгт очиж өвчтэй хүүхдүүдтэй уулзахад, тэд бүтэн жилийн турш ч инээмсэглээгүй байж мэднэ. Харин тэд чамайг хараад л инээдэг. Үүнийг юутай ч харьцуулшгүй. Хүн бүр ийм зүйл хийх хэрэгтэй. Ялангуяа хөлбөмбөгчид. Хөлбөмбөгт ач холбогдол өгдөг шигээ тэд үүнийг хийх үүрэгтэй.

Та Сенегалд очиж байсан. Энэ аяллын хамгийн мартагдашгүй зүйл нь?
Маш их зүйлс. Би ийм аялал хийхийг их хүсэж байсан. Гэхдээ харна гэж төсөөлж байгаагүй зүйлсээ харах бас их хэцүү байсан. Хүүхдийн амь амьдрал тэнд чухал биш, хүүхдүүд маш багадаа хоол тэжээлийн дутагдлаас болоод ч юм уу үхдэг нь хэвийн үзэгдэл. Тэр аялал намайг өөрчилсөн, би ах эгчийгээ авч явахыг хүссэн. Нүдээ нээцгээхийг хүссэн. Биднийг энд **н** зүйлсийн тухай маргалдаж байхад тэнд тэд уух ч усгүй байж байна шүү дээ. Тиймээс л би хүмүүст тусалж байхыг хүссэн юм.

Энэ шударга бус байдлаас болж уйлж байв уу?
Тиймээ. Би худлаа хэлэхгүй, би тийм ч амархан уйлдаг хүн биш гэхдээ заримдаа иймэрхүү зүйл дээр их эмзэг болчихдог. Би их олон удаа уйлсан, гэхдээ ганцаараа байхдаа. Би яагаад гэдгийг нь мэдэхгүй, гэхдээ Сенегалд явж байхад ийм зүйлс хараад, хүүхдэд идэх юм өгөхөд тэд эргүүлээд тэврэхэд их сэтгэл хөдөлж, уйлмаар санагддаг. Би их хатуу ширүүн, хүйтэн хүн шиг харагддаг байж магадгүй ч гэлээ иймэрхүү зүйл дээр би энэ дэлхийн хамгийн эмзэг залуу болчихдог. Би их уяхан зантай, гэрийнхэн маань үүнийг нотлох байх. Би болон ах дүү нар минь ээжээсээ өвлөж авсан зүйл нь энэ байх.

Гэр бүлтэйгээ байхдаа Рамос ямархуу хүн байдаг вэ?
Өөрийнхөө хайртай, өөртөө хайртай үнэнч хүмүүсээр хүрээлүүлсэн байхдаа би их жаргалтай байдаг. Хөлбөмбөгт олон хуурмаг, худлаа зүйлс байдаг. Гэрийнхэнтэйгээ байхдаа тийм зүйл мэдэрдэггүй.

Сүүлийн үед та эмээгийнхээ төлөө их шаналсан байх?
Тиймээ. Аавын талын өвөө маань өнгөрөөд удаж байна. Түүний ганц хайртай хүүхэд нь би байсан юм. Тэр намайг үндсэн багт тоглохыг харахыг мөрөөддөг байсан юм. Би талбайд гарах бүртээ түүнийг боддог. Эмээ маань тийм сайнгүй байгаа, түүнийг тийм байгааг харахад надад их хэцүү байдаг.

Та эмээтэйгээ хөлбөмбөгийн талаар ярьдаг уу?
Тэр бол баяр баясгалангийн эх ундарга л гэсэн үг. Харамсалтай нь өвчнөөсөө болоод тэр юм санахгүй, хүн танихгүй болсон. Гэхдээ олон сайхан зүйлсийг би санаж байна. Өнгөрсөн жил эгчийн минь төрсөн өдрөөр тэр намайг бүжгэнд урьсан, түүний нэг өвдөг нь шил шиг л хэврэг болчихсон байхад шүү дээ. Тэр энд байхгүй болохоор би түүнийг их санаж байна.

Серхио Рамосын хэн нэгний төлөө хийсэн хамгийн сайн зүйл нь юу вэ?
Би өөрийгөө гайхуулах дургүй. Би ямар нэг зүйл хийвэл сэтгэлээсээ хийдэг. Хүмүүс энэ талаар ярьмаар байвал ярьж болно. Гэр бүл, найз нөхдийнхөө төлөө их олон зүйлс хийж байсан. Би биш тэд л энэ талаар ярих байх.

Яаж дөнгөж 24-тэйдээ Реал Мадридын дэд ахлагч болов оо? Дөнгөж хүүхэд байж шүү дээ.
Маш их хөдөлмөр, хэзээ нэг өдөр Реал Мадридын ахлагч болно гэсэн мөрөөдөл. Икерийн хамт ахлагч хийж байгаадаа их баяртай байдаг. Үүний тулд олон хүнд талархах ёстойн нэг нь ерөнхийлөгч Флорентина Перез. Үүнээс гадна тодорхой санаа бодолтой байх ёстой. Клубын түүхийг мэддэг, үүнийг мэдэрдэг. Би энд ирээд 6 жил болж байна. Эндээ зодог тайлна гэж найдаж байна. Тэгвэл үнэхээр сайхан байх болно.

Икер өөрийг чинь их өндрөөр үнэлдэг. Залуу ч гэсэн ахлагч хүнд байх ёстой олон чанарууд өөрт чинь байдаг гэж.
Икер бид 2-ын дунд үнэхээр гайхалтай харилцаа байдаг. Бид үргэлж л сайхан харилцаатай байсан. Анх шигшээ багт тоглож эхлэхэд л Раул, Икер 2 намайг маш сайхнаар хүлээж авч байсан. Би тэднээс үнэхээр их зүйл сурч авсан. Би Раул, Зизу, Бекхэм, Роналдо, Роберто нараас суралцаж байсан. Дэлхийн шилдэг хаалгачаас суралцана гэдэг хэн хэндээ хэрэгтэй. Багийг хэрхэн удирдах вэ, яаж ийм ахлагч байх вэ, ирээдүйд яаж ганцаараа багаа ахлах вэ гээд л... Энэ бүхнийг түүнтэй хамт туулах үнэхээр сайхан байна. Бид цаашид олон жил хамт байж, нөхөрлөл маань урт удаан үргэлжилнэ гэж итгэдэг.

2005 оны 8 сарын 31-нд яг юу болсон талаар ярихгүй юу?
Би шигшээ багт дуудагдсанг байсан. Цүнхэндээ хувцас, компьютерээ хийчихээд л, урьдын адил бэлтгэлээ хийчихээд харина гэж бодоод л явж байсан. Гэхдээ тэр өдөр би гэртээ хариагүй. Орой 11:30-д Лас Розап би гэрээгээ байгуулсан, наймааны цонх шөнө дунд хаагдах байсан. Гарын үсгээ зурчихаад дараа нь нэг хэсэг өөртөө итгэж чадаагүй. Мянга мянган мессеж ирж байсан. Гар утсандаа хамгийн олон мессеж авсан үе маань энэ байх. Энэ бол нэг алхам урагшилж, их хариуцлага хүлээсэн, маш том өөрчлөлт байсан. Хэрвээ би одоо хүүхэд бол тэр үед бүр жаахан хүүхэд байсан. Надад ямар ч туршлага байгаагүй. Өглөө сэрэхдээ Севиллагийн тоглогч, харин орой нь Реал Мадридын тоглогч болсон байсан. Раул, Икер, Зизу, Бекхэм, Роналдо, Роберто Карлос гээд шүтээнүүдтэйгээ нэг хувцас солих өрөөнд байна гэж бодохоор бүх зүйл л орвонгоороо өөрчлөгдөх шиг болсон. Тэгэхэд надад 2 сонголт байсан. Реал Мадридтай гэрээ байгуулсан, бүх зүйлийг хийчихсэн гэж бодох. Эсвэл байдлыг бодитоор хүлээн авч, чи юу ч хийгээгүй, бүх зүйл эхлэх гэж байна гэж бодож, бусдад хэн бэ гэдгээ харуулах.

Тэр орой унтаж чадсан уу?
Үгүй. Жаахан л унтсан. Үнэндээ гэрийнхэн маань орой унталгүй тэмдэглэцгээсэн юм. Би бүх зүйл буцаад хэвийн болох ёстой гэж бодсон учираас амрахыг хичээсэн. Нэг цаг орчим унтсан байх.

Анх ирснээсээ хойш их өөрчлөгдсөн үү?
Хүмүүс цаг хугацаа өнгөрөхийн эрхээр, алдаа гаргахдаа, ялалт байгуулахдаа, гэр бүлээсээ болж тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг байх. Хувийн болон мэргэжлийн түвшний олон хүчин зүйлсийн нийлбэр байх. Би одоо илүү биеээ даасан, туршлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой болсон. Энэ нь надад өөрт маань сайн.

Image

Та их тайван, амгалан дүрээр л харагддаг. Гэхдээ хувцас солих өрөөнд бол эсрэгээрээ. Тэнд болж байсан хамгийн мартагдашгүй зүйл?
Би тийм ч их онигоо хошигнол яриад байх дуртай биш. Гэхдээ хүн үүнийг хүлээж авч, бодит байдлаас ялгаж чаддаг байх хэрэгтэй. Клуб юм уу шигшээ багтай хамт хувцас солих өрөөнд байхдаа хамгийн түрүүнд хөгжим, марзаганадаг хүн нь би байдаг. Хошигнолыг хэлж чаддаг, түүнийг хүлээж авч чаддаг байх хэрэгтэй.

Хошигнол нь таныг эвгүй байдалд оруулсан ч гэсэн үү?
Тиймээ, тийм зүйл олон болдог. Яг одоо л гэхэд, хувцасны өрөөнөөс пүүз алга болсоор л байна. Икерт ийм зүйл тохиолдсоны дараа 7 хоногт миний өрөөсөн гутал алга болсон. Гэхдээ иймэрхүү тоглоом шоглоом нь хүн бүхнийг ойртуулж, нэгдмэл болоход тусладаг гэж би боддог. Би энийг сайн тоглож, цом хүртэхэд хүртэл нөлөөтэй гэж боддог. Бид өөр өөр газраас ирсэн, өөр өөр соёл, зан заншилтай ч гэсэн хувцас солих өрөөнд халуун дулаан уур амьсгал байх ёстой. Эцсийн эцэст бид энд багийнхаа үнэ цэнийг хамгаалж, ялалт байгуулах зорилготой, бид бүгд үүнийг л хүсдэг. Тиймээс бид инээж хөгжилдөж, эерэг уур амьсгалтай байхыг хүсдэг. Би өч төчнөөн түүх ярьж өгч чадна. Гэхдээ багийнхан маань яриг. Тэдэнд миний тухай ярих зүйл их байгаа байх.

Таны өмнө энэ суудал дээр Моурино суусан. Тэр энэ багт юу авчирсан бэ?
Маш их зүйлийг. Би ганцхан ингэж бодож байгаа биш. Бусад багийнхан, дасгалжуулагчид, эмч нараас асууж болно. Тэр хүн бүхнийг хүндэлдэг. Тэр урьд нь бидэнд байгаагүй тогтвортой байдлыг бий болгосон. Мэргэжлийн тал дээр бол, Моурино шиг дасгалжуулагчийн талаар ярих биш түүнээс суралцаж авахаас өөр замгүй. Түүний сургалтын төлөвлөгөөг харах юм бол бүх юм ойлгомжтой болно. Тэр хүн бүгдтэй шударга харьцдаг. Түүнийг энд байгаад, түүнээс суралцаж байгаадаа баяртай байдаг. Ажилдаа шударга хандаж, нэгэн зорилгод нэгдэж чадсан маань түүний хийсэн ажлын үр дүн.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Interview corner

Postby Finalist » Sat Mar 02, 2013 1:48 am

REAL ROBERTO CARLOS

Image


http://www.youtube.com/watch?feature=pl ... bwMRFVEW5o

Оройн мэнд, Реал Мадрид ТВ-д тавтай морил.
Маш их баярлалаа.

2012 оны 2 сарын 12-нд Бернабеу танд хүндэтгэл үзүүлэн босож алга ташсан.
Үнэхээр гайхалтай биш байсан гэж үү? Амьдралын минь маш онцгой өдрүүдийн нэг байсан. Урьд нь хувцас солих өрөөнд тоглолтонд оролцох гэж л ордог байсан. Флорентинагын надад үзүүлсэн хүндэтгэл гайхалтай байсан. Фэнүүд, тоглогчид, Моурино, миний найзууд бүгд намайг хүндэлж байсан. Өглөө 10 –аас орой 11.30 хүртэл бүхэлдээ онцгой өдөр байсан.

Хувцас солих өрөөний шатаар өгсөж байхдаа үзэгчид нэрийг чинь дуудаж байхыг сонсоод юу мэдэрсэн бэ? 11 улирлын турш гэр чинь байсан тэр талбайд ахин хөл тавихдаа юу бодож байв. Бүх л стадион даяараа босон зогсож, таныг хүндэтгэж байгаагаа, хөлбөмбөгийн түүхэн дэхь хамгийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагчийг хүндэтгэж байгаагаа илэрхийлж байсан.
Үгүй ээ, Камачо гэх мэт өөр олон шилдэг хамгаалагчид байсан. Би энд байх хугацаандаа үзэгч олон миний тоглолтоос баяр баясал мэдэрч байгаасай гэж, чадахынхаа хирээр олон тэмцээнд түрүүлэхийг хүсдэг байсан. Бекхэм, Раул, Зидан, Карембе, Макелеле, Илгнер, Зийдорф..... эд нартай хамт тоглох үнэхээр зугаатай байсан. Тэдэн шиг тоглогчидтой хамт тоглох их амар байдаг. Хүмүүс хүндэтгэл үзүүлж байсан тухайд гэвэл... бид бүх л бүтэн нэг эринийг бүтээсэн. Бернабеуд олон гайхамшигтай мөчүүдийг үзсэн. Реал Мадридын өмсгөлийг өмсөх болгондоо би ямар нэг сайн зүйл хийх ёстойгоо мэдэрдэг байсан. Заримдаа тэр бүр санаснаар болдоггүй, жишээлбэл зарим класикогын үеээр. Реал Мадридын өмсгөлийг өмссөн 11 жилийн хугацаанд би үзэгчдийг баярлуулж байсан нь арай илүү гэж итгэж байна.

Та бага зэрэг ичсэн маягтай харагдаж байсан, үргэлж өөртөө иитгэлтэй байдаг байсан хүний хувьд шүү дээ. Хонгилоос талбай руу гарахдаа юу бодож байсан бэ?
Энэ надад зуршил мэт санагдахаа болсон байсан. Урьд тоглох гэж л шатаар өгсдөг байсан бол сая хүндэтгэл үзүүлж гарсан. Яг үүнтэй үэрэгцээд бүх зүйл дуусаж байгаа мэт л мэдрэмж төрж байсан. Миний кареер 22, 23 жилийн турш, 1988 онд Бракилд эхэлснээсээ хойш одоо Анжид хүртэл үргэлжиллээ. Би үргэлж Бернабеуд эргэн ирж, тоглолтонд оролцохыг хүсдэг байсан. Өөрийн клубтэйгээ ирж Бернабеугын цомд тоглохыг хүсдэг байлаа. Энэ удаад, энэ бүхэн баяртай гэж хэлж байгаа үдэлтийн арга хэмжээ шиг, хачин санагдаж байна. Таван жилийн дараа эргэн ирэхэд үзэгчид урьдынх шигээ л халуун дотноор угтаж байна. Би хөлбөмбөг тоглож, олон олон гоолын баярыг тэдэнтэй хамт тэмдэглэж байсан. Харин одоо тэд Реал Мадрид дахь миний түүхийг хүндэтгэж байна. Энэ бүхэн бол миний тоглойд эргэлдэж, илэрхийлж чадахгүй байсан зүйлс.

80,000 үзэгчид танд босон хүндэтгэл үзүүлж байхыг харах гайхалтай байсан байх. Гэхдээ бас талбай дээрх 22 тоглогч, тэр дундаа алдарт Реал Мадрид таныг бахдаж байхыг харах ч бас гайхалтай байсан байх.
Би өглөө “Ciudad Deportiva” –д тоглогчидтой хамт байсан. Тэд бүгд л над руу харж, “тэр энд байна, энд олон жил тоглож, олон олон ялалтанд нь оролцсон тоглогч, бидний хажууд байна” гэцгээж байсан. Би Моурино болон тоглогчидтой очиж мэндэлсэн. Амьдралынхаа туршид, би хөлбөмбөг тоглох болсон минь үнэхээр азтай хэрэг гэж итгэдэг байсан. Бэлтгэлд ирэхдээ, зочид буудалд амрахдаа, үргэлж баяр байсалтай байж, хүмүүс ялахыг минь хүсэж байгааг мэддэг байсан. Өөрийгөө тэр 22 тоглогчийн нэг байгааг мэдэх, дараагийн тоглолтондоо төвлөрөх, бид олон олон ийм мөчүүдийг үзсэн... Бүгд надтай маш сайхан харьцаж байсан.

Хэрвээ Флорентина Перез таныг дахин 4 жил энд тоглооч гэж гуйсан бол гэж төсөөлбөл...Сонингийн гарчигууд “Роберто Карлос, 2017 он хүртэл Реал Мадридын тоглогч” гэх байсан байх.
Эндхийг орхичж, Фенербахче руу явах үнэхээр харамсалтай байсан. Дахин 2 жилийн гэрээ байгуулж чадаагүй нь харамсалтай. Гэхдээ Фенербахчетэй өнгөрөөсөн 2 жил муу байгаагүй ээ. Анжид одоо тоглож байгаа Роберто Карлос бол Реал Мадридад тоглож байсан Роберто Карлос, энэ бол миний хувьд бахархууштай зүйл. Амьдралд минь тохиолдсон бүх л зүйлд би баярлаж явдаг, амьдрал үргэлжилсээр л байна.

Image

Энэ нэр, өөр ямар нэг нэр биш, Роберто Карлос гэдэг нэртэй цамц энд байна. Бүх л багийнхан энд гарын үсгээ зурсан байна. Бичсэн зурвасуудыг нь хардаа, Пепе “Зүгээр л хамгийн шилдэг фуллбэк” гэж бичсэн байна. Бүх л тоглогчид таныг бахархан бахдаж байна. Тэд ч бас өөрсдөө маш сайн тоглогчид шүү дээ.
“Grande Robertino…”

Наадхийг чинь Каранка бичсан байх гэж бодож байна. Зизу яагаад “where are you?” гэж бичсэн юм бол?
“Where are you? Tontin (**н**)...“ Миний хувьд, Ронние тэр 2 шилдэг нь. Тэд бол гайхалтай. Маш их баярлалаа. [Зиданыг tontin гэж хэлж байгааг төсөөлж чадахгүй л байна шүү.

Багийнхан таныг энэ ярилцлаганд орох гэж байгааг мэдэж байсан. Тэгээд тэд танд таны 3 дугаартай өмсгөлийг чинь бэлэглэх хүсэлт гаргасан. Пепе тантай бдилхан дугаартай тоглож байгаадаа бахархаж байгаа гэдгээ хэлсэн. Та хэзээ ч Реал Мадридад баяртай гэж хэлж чадахгүй, Реал Мадрид хэзээ ч Роберто Карлост баяртай гэж хэлж яадахгүй.
Та намайг юунд баярладгийг мэдэх үү. Олон Бразил хүмүүс энд ирээд, музей үздэг. Тэнд олон олон зураг үздэг. Бразилд олон хүмүүс бидний өнгөрсөн үеийг мартсан. Тэд шүүмжлэх талаар л их боддог, биднийг хэрхэн дэлхийн аваргаас хасагдсан тухай гэх мэт. Тэд бидий улс орныхоо нэрийг гаргаж хийсан бүх л зүйлсийг мартдаг. Тэгээд хүмүүс тэнд чиний зураг маш их байна лээ гэж хэлдэг. Тэд бас Галактикогын тухай ярьдаг. Реал Мадридын фэнүүд маш олон байдаг. Маш олон. Класикогын үеээр бүх л дэлхий даяараа хүлээж тоглолт үздэг. Мадридад одоо Пепе, Кристиано, Кака, Өзил, Бензема, Игуайн, Серхио, Икер нар байхыг харах сайхан байна. Миний үед ч энд олон гайхалтай тоглогчид байсан. Энэ тоглогчид, дасгалжуулах багийнхан амжилттай ажиллаж, том тэмцээнүүдэд түрүүлж, дэлхийн шилдэг баг хэвээр байна гэдэгт итгэж байна.

Одоогийн Реал Мадрид топ дасгалжуулагчтай гэж та бодож байгаа байх. Таны үед ч гэхдээ бас л топ байсан. Реал Мадрид үргэлж л ийм байдаг, тийм үү?Мэдээж. Хэрэв баг ялалт байгуулж чадаагүй бол, үргэлж л шүүмжлэл, тоглогчид хоороноо эвтэй байж чаддаггүй, дасгалжуулагчтайгаа эвтэй байж чаддаггүй гэх ярианууд гардаг... гэхдээ тийм бишээ, Реал Мадрид үргэлж л нэг гэр бүл байсаар ирсэн. Хэдий Кристианогын талаар ч юм уу маш их ярьцгаадаг хэдий ч, хүмүүс голчлон багийн талаар л ярьдаг шүү дээ. Зөвхөн клуб биш, тоглогчид, багийнхан, ерөнхийлөгч, энэ багийг дэмждэг хүн бүхэн нэг гэр бүл гэсэн үг. Миний бодлоор, Реал Мадрид дэлхийн шилдэг баг хэзээд байсаар байх болно.

Музейд таны өөрийнхөө авсан цомуудтайгаа авхуулсан зураг байдгийг би мэдэх юм байна. Та санаж байна уу? Та олон олон цом авч байсан. Гэхдээ бас их олон найз нөхөд чинь энд бас үлдсэн.
Найз нөхөд бол ямар ч цомоос илүү чухал. Би тийм л хүн.

Тө өөрийгөө тодорхойлооч. Роберто Карлос гэж хэн бэ?
Би хийж байгаа бүх зүйлдээ сэтгэл дүүрэн байдаг. Би фэнүүд, үзэгчидтэй зургаа авахуулах дуртай, тэд Реал Мадридын эсвэл өөр багийн фэн байсан ч хамаагүй. Би хүн бүртэй л найз нөхөд болдог. Би энд Бразилд байдгаасаа олон найзтай. Би их тайван хүн. Хүмүүс намайг гайхамшигтай гэцгээдэг, гэхдээ би хэзээ ч тийм байгаагүй. Би зүгээр л энд тоглож, олон цом хүртсэн азтай хүн. Би хөгшин залуу, намайг дэмждэг хүн бүрт хайртай энгийн л хүн.

Нэг удаа та Роналдогын өмнөөс фэнд нь зориулж гарын үсэг зурж өгсөн гэсэн?
Энэ их гоё түүх шүү. Бид Бернабеугын хажууханд ресторанд хооллож байсан юм. Тэгтэл нэг эмэгтэй ирээд, хөөрхий минь би түүнийг тэр өдөр нүдний шилээ зүүж явсан гэж бодохгүй байна, тэр хүрч ирээд л “Бурхан минь, би чамайг гэдэгт итгэхгүй байна” гэж хэлсэн.Тэгээд тэр надад хандаж, “ач хүү минь чиний маш том шүтэн бишрэгч, түүнд зориулж гарын үсгээ өгөөч Роналдо?” гэж хэлсэн. Роналдо надтай хамт байсан юм, тэгээд түүнээс би өмнөөс чинь гарын үсэг өгчих үү гэж асуусан. Би өөрийгөө Ронниетой адилхан харагддаг гэж бодохгүй байна. Ийм зүйл хийх нь тийм ч аятайхан биш л дээ, гэхдээ...Би түүнээс ач хүүгийнх нь нэрийг асуусан, нэрийг нь.... Мигель гээд нэрлэчихье. Тэгээд би “Мигельд, чамд хайртай, Роналдо, Р9” гэж бичиж өгсөн. Хоёр өдрийн дараа над руу цагдаагийн гакраас залгасан. Тэр надаас тодруулга авах хэрэгтэй байна гэж байсан. Би түүнд, би бол Роберто Карлос, харин Роналдо бол өөр оронд амьардаг хүн гэж хэлсэн. Хүмүүс гадна төрхийг маань харьцуулахад би их дургүй. Роналдо бид 2 хоорондоо огт төсгүй шүү дээ.

Одоо ч энд таны жинхэнэ сайн найзууд байсаар байна, Жуниор, Гуйна гэх мэт. Танд энэ 2 шиг өөр сайн найзууд бий юу?
Үгүй. Тийм олон байхгүй. Хөлбөмбөгийн ертөнцөд, би өөрийнхөө жинхэнэ найзуудыг сонгох хэрэгэй болсон. Тэд бараг л гарын 5 хуруунд багтана байх. Гэр бүлтэйгээ хамт байхгүй үед найзууд хэрэг болдог. Би Жуниор, Гуйна 2-т ингэж хэлдэг, бид үргэлж л хамт байдаг. Заримдаа арай их юм хүсдэг ч гэлээ тэд бол миний жинхэнэ найзууд. Би Орост, Японд, Бразилд хаана ч байлаа гэсэн тэднийг мартахгүй. Бид сайн муу бүх л үед хамтдаа байсан учираас үргэлж найзууд хэвээр байх болно.

Таны жинхэнэ найз байхын тулд ямар хүн байх хэрэгтэй вэ?
Эхлээд, үнэнч шударга. Чи царайлаг, эсвэл баян байх албагүй. Үнэнч, шударга л байвал надад энэ нь хангалттай.

Хэн нэгэн таны итгэлийг эвдэж байсан удаа бий юу?
Их урт түүх болно. Би тийм 2 ч хүнтэй хамт амьдарч байсан. Гэхдээ өнгөрсөн явдал л даа. Одоо тэднийг ямаршуухан байгааг би мэдэхгүй, бид ярилцаагүй. Гэхдээ тэдэнд миний тусламж хэрэг болвол, тэд үүнийгээ авах болно.

11 улирлыг Реал Мадридтай хамт. Та энэ өнгөрсөн хугацааг юу гэж бодож байна вэ? Фернандо Мориентес надад хэлэхдээ, тэр Реалыг орхиснынхоо дараа юунд хүрсэн байснаа ухаарсан гэж байсан.
Юмыг гадна талаас нь харах хялбар байдаг. Би Туркд 3 жил болохдоо Мадридыг өөрөөр харж байсан. Тэр үед фэнүүд тийм ч жаргалтай байгаагүй. Би клубын тухай яригдсан бүхнийг их анхаардаг байсан. Хэрвээ чи дотор нь байсан бол, клубтэй гэрээ байгуулна, юм бүхнийг маш сайн суралцах болно. Харин гадна нь байхдаа бол, бүх л баяр гунигийг фэнүүдтэй л адил мэдрэх болно. ТВ-ээр тоглолт үзэх их хэцүү байдаг. Би Зидан, Бекхэмтэй хамт тоглож, Раул, Роналдод гоолынх нь дамжуулалтыг өгч байс ан. Харин одоо бол би хөлбөмбөгөө тоглож байгаа ч гэсэн энгийн л нэг фэн. Ийм үед илүү хүчтэй мэдэрдэг. Хэрэв Бензема бөмбөг эзэмшиж байвал би “алив цохиоч” гэж орилно, харин Бензема арай өөр зүйл бодож байх жишээний. Кристиано, Игуайн бүгд дээр нь л ийм зүйл болдог. Икер дээр бол, “алив наад бөмбөгөө бариад аваач” гэж орилно. Агуу багийг харж баясах, бас энгийн фэний нүдээр харах энэ бүхэнд дасах хэрэгтэй болно доо.

Та дахиад 5 жилийн гэрээ байгуулж болох болов уу?
Би нэг л өдөр энэ клубт эргэж ирнэ гэж найдаж байгаа. Орост Сулейман Керимов гэж хүн бий. Тэр хүн надад Анжи Махачкалаг удирдах боломж олгосон юм. Реалд байгаа Зиданыг хар, Интерт Фигу байна, хөлбөмбөгт түүхийг бүтээсэн хүмүүс. Моррати эсвэл Флорентина шиг хүмүүс, клубт чиний хир чухал болохыг мэддэг хүмүүс чамд эрх мэдлийг өгдөг, юу хүссэнээ хийж болно. Сулейман Керимов тийм л зүйл хийсэн. Би түүнийг “папа” гэж дууддаг. Тэр үргэлж л надад ах шиг минь, найз шиг минь байдаг. Тэр надад үргэлж шударгахандаж, ажилтан гэсэн утгаар биш, ах дүүгийн ёсоор харьцдаг юм. Энэ бол надад маш чухал зүйл, ийм том төсөл дээр ажиллах итгэл зориг өгсөн юм.

Та үргэлж л хөлбөмбөгч болохыг хүсдэг байсан уу?
Үргэлж.

Жаахан байхаасаа л уу?
Тийм ээ.
Та ингэж чадахаа мэдэж байсан уу?
Хөлбөмбөг тоглож эхэлж байхдаа чи хаа хүртэл явахаа мэдэхгүй. Олон хүчин зүйл байдаг, тэр дундаа аз. Би маш жаахан байхдаа, 1981 оноос тоглож эхэлсэн. Дараа нь Сао-Жоао луу явсан.Тэнд тоглож эхлэхдээ би, мөрөөдөл чинь биеллээ, нэгдүгээр багийн өмсгөлийг өмсөх мөрөөдөл чинь биеллээ гэж өөртөө хэлж байсан. Тэгээд дараа нь юу хийх вэ? Өдөр бүр бэлтгэл хийж, 7 хоног бүр тоглож, сайн тоглолт үзүлэхийг хичээх болно. Дараа нь би, хэрвээ бурхан хүсэх юм бол нийслэлийн аль нэг багт тоглож магадгүй юм гэж бодох болсон. Тэгээд Палмейрас гарч ирсэн. 2 жилийн дараа Итнер Милан, Массимо Моррати гарч ирсэн. Итали явж нэг жил болсон. Тэнд бага сага асуудалтай байсан. Дараа нь Фабио Капелло тааралдсан, Лорензо Санч намайг Мадридад авчирсан. Тэндээс, миний түүх эхэлсэн. Би энд эр хүн болсон, миний амьдралын түүх, хүн болоод тоглогчийн хувьд өсөж дэвжих бүх зүйлс минь энд л явагдсан. Хэрвээ чи хэн нэгэн болохыг хүсдэг бол, хэрвээ чамд мөрөөдөл байдаг бол, энэ бүхэн биелэх л болно.

Эхэндээ энэ бүхэн амар байгаагүй шүү дээ. Та 12-тойдоо үйлдвэрт ажилладаг байсан.
Надад сайхан байсан.

Та юу хийж байсан бэ?
Нэхмэлийн утасны үйлдвэр байсан юм. Би их азтай, би ажилдаа явахдаа их дуртай байсан. Тэнд ажилладаг нэг эмэгтэй их сайхан бүсгүй байсан юм. Би амьдралынхаа туршид хийж ирсэн бүх л зүйлсдээ сэтгэл хангалуун байдаг. Дараа нь би аавтайгаа хамт үйлдвэрт... үхсэн хүмүүсийг хийдэг газарт ажилладаг байсан.

Оршуулгын товчоо юу?
Яг ч бишээ.

Оршуулгын газар уу?
Үгүй ээ, ийм хүмүүсийг аваачдаг газар... [ видео дээр 20:42]

Бурхан минь, ямар хүмүүс гэнээ?
Ийм.

Авс уу?
Тиймээ, тийм зүйлс хийдэг газар байсан юм. Үүндээ ч би дуртай байсан. Учир нь би аавтайгаа хамт байдаг байсан, бас олон найзуудтай болсон. Гэхэдэ дараа нь хөлбөмбөг тоглож эхэлсэн дээ.

Хүүхэд байхдаа өлсөж байв уу?
Үгүй ээ, аав маань тэгүүлж байгаагүй. Гэрт маань үргэлж л мах, будаа, хүнсний ногоо байдаг байсан. Бид гэртээ энгийн л хоол хийгээд идчихдэг байсан. Амралтын өдрөөр мах шарж иддэг баййлаа. Энэ бол энгийн, амгалан амьдрал байсан.

Таны өрөө ямархуу байсан бэ?
Би сайн санахгүй байна. Манайх модон байшинтай байсан, гэхдээ өрөөгөө санахгүй байна, их олон жил өнгөрч. Бразилаас гараад 18 жил өнгөрсөн байна. Хүүхэд үеийн минь зураг надад бараг байдаггүй. Энгийн л нэг байшинд амьдардаг байсан. Бороо орж хүчтэй салхилахад урагш хойш ганхдаг байсан.

Танд дуртай тоглогчдын чинь зураг байдаг байсан уу?
Аав минь Сантосын дэмжигч байсан, би ч бас. Би Палмейрас, Коринтианс багуудад тоглож байсан. Гэхдээ хүүхэд байхаасаа Пелегийн зургийг, тэр үеийн Сантосын зургийг хадгалдаг байлаа. Үнэхээр гайхалтай тоглогчид байсан шүү. Би үргэлж Сантосын дэмжигч байсаар ирсэн.

Таныг өдийг хүрэхэд чинь тусалж аавын чинь хамгийн сайн зөвлөгөө юу бйасан бэ?
Тэр их төвөгтэй, дандаа надад зааж зааварладаг байсан. Тэр бол надад хөлбөмбөгч болох хүч өгсөн хүн. Би аавдаа их өртэй.

Таны хувьд хамгийн чухал хүн мөн үү?
Тиймээ, миний аав. Тэр надад яаж амьдрахыг, яаж аз жаргалтай байхыг зааж өгсөн.

Аавыгаа хамгийн ихээр баярлуулж байсан мөч?
Хамгийн ихээр? Их олон баярт мөчүүд байсан.

Таныг дэмжиж тусалж байсан хүмүүст өгөх хамгийн сайхан хариу нь тэднийг жаргалтай байлгах явдал байх?
Магадгүй тэгэх зам нь хүн бүртэй найрсаг харьцах явдал байх. Хүмүүс Робертогын тухай ярих болгондоо, тэр бол Оскар, Дона Вера 2-ын хүү гэж харьцдаг. Хэрэв би муу зүйл хийвэл, ээжийн минь талаар таагүй зүйлс яригдана. Хэрэв сайн зүйл хийвэл хүмүүс намайг Роберто гэдгээр, тэдний хүү гэдгээр минь харна. Энэ бол тэднийг жаргалтай байлгахад их чухал зүйл шүү.

Та Бразилаас гарч Европ явах гэж байгаагаа хэлэхэд тэд яаж хүлээж авсан бэ?
Аав минь нэг их санаа зовоогүй, яагаад гэвэл тэр намайг чадна гэжж итгэж байсан. Тэр намайг хаана ч очсон дасан зохицож чадна гэж мэдэж байсан. Эхэндээ бага зэрэг санаа зовж байсан л даа, гэхдээ эцэстээ бүх зүйл сайхан болсон. Тэд намайг Сао Пауло руу явахад, Итали руу, Турк руу явахад надаар бахархаж байсан.

Кареерын чинь хамгийн тааруухан үе Интерт өнгөрсөн байх, та байнга гараанд гарч чаддаггүй байсан.
Үгүй ээ. Надад хэцүү хүнд үе хоёр удаа л тохиолдож байсан. Байерны эсрэг тоглоод 2-1 ээр хожигдсон тоглолтыг санаж байна уу? Миятович билүү хэн ч билээ талбайн голоос надад дамжуулалт өгсөн, би бөмбөгийг өөртөө үлдээхийг оролдсон. [Тэр Миятович гэж хэлж бага зэрэг будилав] Бид тэр тоглолтонд ялсан бол цаашаа шалгарах байлаа. Тухайн үед надад маш хүнд байсан. Бид Ла Децимаг авахыг маш их хүсэж байсан. Дараагын удаад, 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеээр би Анригын гоолын гол буруутан болсон. Маш их зүйл яригдаж, бичигдсэн дээ. Байерны эсрэг тоглолт болон Бразил Францын тоглолт бол миний санаж байгаагаар хамгийн хүнд үеүүд маань.

Реал Мадридын тоглогч болсон анхны өдрийнхөө талаар юу санаж байна вэ? Энд байсан хүн бүр л мартагдахааргүй өдөр байсан гэж хэлдэг.
Би урт үстэй байснаа санадаг. (Инээв)

Марселотой төстэй юу?
Бага зэрэг. Энд ирээд, сэтгүүлчидтэй хамт Сибелест очсон. Тэд надаас түрүүлчээд энд ирж баяраа тэмдэглэхийг хүсэж байна уу гэж асуусан. Би мэдээж гэж хариулсан. Тэгээд сэтгүүлчид Сибелес, Ла Кастелланад миний зургийг авсан. Зургаа харах болгондоо би тийм тод өнгийн цамц өмсөж байсандаа итгэж чаддаггүй юм.

Мадридад ирээд жинхэнэ эр хүн болсон гэж та өмнө нь хэлсэн. Та ахлагч, багийн дотор их чухал хүн байсан. Одоо Касиллас, Рамос 2 ахлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр 2 танаар бахархдаг, мөн таны хувьд их дотно хүмүүс чинь байх. Реал Мадридын ахлагч байх хэцүү юу?
Үгүй ээ. Огтхон ч хэцүү биш.

Би хэцүү байх гэж бодож байлаа.
Мадридын ахлагч байхын тулд, тоглогч хамгийн түрүүнд үүгээрээ бахархдаг байх хэрэгтэй, энэ бол их амархан. Буруу зүйл хийвэл хариуцлагыг үүрэх чадвартай байх хэрэгтэй. Багаа дагуулан ялалтанд хүрэх хэрэгтэй. Ерөнхийлөгчтэй ярилцах хэрэг гарвал, үзэгч олны бухимдлыг тайвшруулах хэрэг гарвал, 91 дэхь минутанд торгуулийн цохилт хийх хэрэг гарвал чи бүхнээс түрүүнд гарч тэр бүгдийг хийх хэрэгтэй. Реал Мадридын ахлагч байх амархан. Бас их зугаатай. Ямар ч тоглогчийн хувьд Реал Мадрид гэдэг агуу багийн ахлагч байна гэдэг үнэхээр гайхалтай зүйл. Ахлагч байх нь чамд ямар нэг дарамт авчрахгүй, харин чи өөрөөрөө бахархана.

Таны хамгийн дотны нөхдийн чинь нэг нь Кларенс Зийдорф байсан байх?
Эргэлзээгүй тийм.

Байшингуудаар явж хаалганы хонх дардаг байсан талаар?
Тэр чинь би биш, Зийдорф байсан юм. Тэр яг л жаахан хүүхэд шиг байсан.

Тэр үүндээ их дуртай байсан байх тийм үү? Хаалганы хонх дараад л , пизза хүргэгч байна гэж хэлээд л...
Тэр үед, бид зочид буудалд нэг өрөөнд байрлаж байсан юм. Бид 8-д зочид буудалд очоод, 8.30-д хоол идээд, 9.30-ын үед өрөөндөө эргэж ирэх байсан юм. Зийдорфод нэг тос байдаг байсныг би санаж байна. Тэр их урт үстэй, үсээ янзлах гэж хоёр, гурван цаг болдог байлаа. Тэр үеээр нь би угаалгын өрөөнд орох эрхгүй байсан. Тэр тос нь их муухай үнэртэй. Би түүнд үргэлж, намайг хар даа, би ямархуу харагдаж байна даа, наад үсээ хусуулсан чинь дээр дээ гэж хэлдэг байлаа. Би тэр үед гэр бүлтэйгээ өнгөрөөдгөөсөө их цагийг түүнтэй өнгөрөөдөг байлаа.

Зидан таныг хэрхэн үнэлдэгээ хэлж байсан, таныг хөлбөмбөгчин бүрт байдаггүй төрөлхийн авъяастай гэж. Тэр таны нэг гоолыг чинь хэзээ ч мартахгүй гэж байсан. Алдарт “Чиглүүлэгчтэй пуужин” [1997 онд Францын эсрэг хийсэн]. Тэр хана болж зогсож байсан тоглогчдын нэг байсан. Тэр таныг бөмбөгөө өшиглөхийг хараад, гадуур нь явчлаа даа гэж бодсон гэсэн. Тэгээд хүмүүс гооол гэж орилолдохыг сонсоод, толгойд нь “яаж вэ?” гэж л бодогдсон гэсэн. Та яаж тийм гоол оруулав аа?
Мэдэхгүй юм даа. Олон хүмүүс намайг яаж тэр гоолыг оруулсныг, яаж тэгж өшиглөснийг асуудаг. Гэхдээ энэ бол тайлбарлаж болохгүй зүйлсийн нэг. Заримдаа хүмүүс гудманд надтай тааралдаад, тэр гоол бол чиний оруулсан хамгийн шилдэг гоол гэж хэлдэг. Би тэднээс та тэр гоолыг харсан уу гэж асуудаг, тэд тиймээ харсан гэдэг. Тэгмэгц нь би, тэгвэл та дахиж тийм зүйл харахгүй гэж хэлдэг юм. Яагаад гэвэл би яаж тийм гоол оруулснаа мэдэхгүй байна.

Касиллас хүртэл, ямар ч хаалгач тэр бөмбөгийн хааж чадахгүй байсан байх.
Заримдаа би түүнтэй энэ талаар, намайг бөмбөгөө өшиглөх гэж бүтэн 2 өдөр болсон гэж ярьж хөгжилддөг юм.

Касиллас нэг мартагдахгүй агшны талаар ярьж байсан юм байна. “Ла Новена”-г авсны дараа тэр хувцас солих өрөөнд ороод уйлж байхад, араас нь түүнтэй хамт байх гэж орж ирсэн хүн нь та байсан гэсэн.
Хүн бүр өөрийн гэсэн мэдрэмжтэй. Тэр үед би, түүний хийсэн хаалтуудын төлөө түүнд талархахыг хүссэн юм. Тэр бол түүний Реал Мадридын өмсгөлтэй хийсэн анхны чухал тоглолт байсан юм. (8 дахь Аваргуудын лигийн цом авсан тоглолтыг бас мартав). Би түүний уйлж байгааг харахыг хүсээгүй. Би түүнийг баярлаж, Йерротой, бусад тоглогчидтой, оргилуун дарс уун баяраа тэмдэглэхийг харахыг хүссэн. Тэр их залуу байсан, би ч түүнтэй адил хариуцлагатай тоглолтонд оролцож, адил зам туулж байсан. Тийм чухал мөчүүдийн дараа чи өөртөө сэтгэл хангалуун байх хэрэгтэйгээ мартаж болохгүй. Хэрэв чи уйлж байгаа бол энэ чинь зөвхөн дарамт хүлээснээсээ салж буй баярын нулимс байх ёстой. Тэр тоглолтын дараа ч сэтгэл нь их хөдөлсөн байх шиг байсан. Би түүнд хандаж, бид аварга болчихлоо, маш чухал тэмцээнд түрүүлж чадлаа, бусадтайгаа хамт үүнийг тэмдэглэе гэж хэлсэн.

Реал Мадрид дахь хамгийн жаргалтай өдөр чинь?
Өдөр бүр л. Сиудад Депортивод байхаас эхлээд л Ла Паз, Валдебебасд ирэх хүртэл. Испани даяар, дэлхий даяар аялаад л. Америк, Япон, Хятадад хийсэн улирлын өмнөх тоглолтууд. Энд байсан өдөр бүхэн минь, хөлбөмбөгчин байсан өдөр бүхэн минь утга учиртай, жаргалтай өдрүүд байсаар ирсэн.

Та одоогийн Реал Мадридын бүрэлдэхүүнд тогловол ямар байх бол гэж бодож үзсэн үү?
Тиймээ. Заримдаа би ТВ-ээр тоглолт үзэж байхдаа, би яагаад тэнд байхгүй байгаа юм бэ гэж өөрөөсөө асуудаг. Хэрэв би энд байсан бол олон гайхамшигуудтай хамт тоглож, өөрийн дуртай алсын дамжуулалтуудаа хүлээж авах байсан. Би бөмбөгийг нэг захаас нь нөгөө зах хүртэл өшиглөх дуртай, Бекхэм бид 2 байнга тэгдэг байлаа. Би бөмбөгийг хүлээж аваад л цохино! Нөгөө талд байгаа тоглогч бөмбөгийг хүлээж аваад Зиданд дамжуулна, дахиад л цохино. Алонзо яг одоо үүнийг хийдэг. Кристианогын хийж байгаа гоолууд... Яагаад Кристианод гоолын дамжуулалт өгч, Бенземагаас дамжуулалт хүлээн авч болохгүй гэж. Яагаад Серхио Рамостой, Хедира, Өзил, Кака, Марселотой хамт тоглож болохгүй гэж... толгойд минь олон бодол орж ирдэг.

Кристиано нэг гоолоо танд зориулж байх шиг байсан.
Тийм байх. Би түүнтэй дараа нь хувцас солих өрөөнд ярилцсан. Тэр миний талаар хөгжилтэй болов үнэн нэг зүйлийг надад хэлсэн. Тэр өөрийнхөө оруулсан гоолын тухай ярихдаа, хүн бүр тэгж өшиглөж чадахгүй, ийм гоолыг зөвхөн бид 2 л оруулж чадна гэж хэлсэн. Би их инээсэн. Дараа нь гэртээ ирчихээд энэ тухай бодож байхад энэ үнэн байсан. Бекхэм бас бөмбөгийг их өвөрмөцөөр, тэгсэн мөртлөө маш хүчтэй өшиглөдөг.

Кристиано бол гайхамшиг, тийм биз?
Өөрийнх нь талаар тийм ч их ярих шаардлагагүй тоглогч нар байдаг юм. Зүгээр л үз, тэгээд алгаа таш. Тийм тоглогч нарыг гайхамшигтай эсэх талаар, эсвэл царайлаг эсэх талаар юу ч ярих шаардлагагүй. Зүгээр л тоглолтыг нь үзэх хангалттай, учир нь тэд бол цор ганцууд байдаг.

Өзил Зидантай бага зэрэг төстэй тийм үү? Зидантай хэн нэгнийг харьцуулж болохгүй байх, энэ чинь Зидан шүү дээ, цор ганц. Гэхдээ бас өвөрмөц, онцгой тоглогч нар байдаг.
Фернандо Редондогын тоглолтыг санаж байгаа бол яг л түүн шиг юм. Класс тоглогчид бөмбөгийг эзэмшиж, хаашаа хэзээ хэрхэн дамжуулахаа мэддэг. Нэг хөгжилтэй явдал болсон юм. Левантегийн эсрэг тололтыг би ерөнхийлөгчтэй хамт суугаад үзэж байсан юм. Өзил бөмбөг аваад Левантегийн төвийн хамгаалагчийн эсрэг өшиглөхөд би босоод алга ташсан. Хянагч ирээд энд босохыг хориглодог юм гэж хэлсэн. Би эргэн тойрноо харсан чинь бүгд над руу ширтэж байсан. Тэгээд би ерөнхийлөгчөөс уучлалт гуйгаад, талбай дээр ийм тоглогчид байхад босож алга таших хэрэгтэй, эсвэл үзэгчдийн дунд суух хэрэгэтй гэж хэлсэн.

Валдебебаст таныг очиход хамгийн түрүүнд тан дээр ирсэн хүн Моурино байсан.
Моурино бол клубуудын хувьд гайхалтай түүхтэй дасгалжуулагч. Би бас Капелло, Дель Боске нарын удирдлагад тоглож байлаа. Дэлхийн аль ч баг Моуриног дасгалжуулагчаа болгохыг татгалзахгүй. Дэлхий дээрх ямар ч тоглогч түүнийг удирдлаган доор тоглохоос дургүйцэхгүй. Ямар ч тоглогч шүү. Түүнтэй сүүлд 2,3 жилийн өмнө уулзаж байсан, тэр Челсид байсан билүү сайн санахгүй байна.. Одоо бол би түүнийг арай илүү сайн мэддэг болсон. Тэр бол гайхалтай хүн.

Та ч бас түүнийг дасгалжуулагчаа байсан болоосой гэж боддог уу?
Би түүнийг яг одоо ажиллаж байгаа багийнхаа дасгалуулагч болгомоор байна. Тэр бол гайхалтай мэргэжилтэн. Тэр өөрийн гэсэн арга барилтай, бас, жишээ нь класикод ялагдал хүлээлээ гэхэд хариуцлагыг нь үүрэх чадвартай хүн. Олон хүн түүнийг шүүмжилдэг, гэхдээ түүн шиг дасгалжуулагч олон биш.

Энэ улирлын Реал Мадрид ямархуу байна вэ?
Тэд сайн байна, эзэн хааны цом авсан, бас лигийн тэмцээнд амжилттай явж байна. Европын тавцанд, хагас шигшээ, шигшээ тэмцээнд хүрч, цом авах хангалттай бололцоо байна. Лигт 10 оноогоор тэргүүлж байна, аваргуудын лигт миний мэдэх ЦСКА-тай тоглож байна. Би Мадридад итгэж байна, хариу тоглолтоо гэртээ хийнэ, тиймээс дараагийн шатанд гарцаагүй шалгарах болно.

ЦСКА-ын эсрэг тоглолт ямархуу болно гэж бодож байна?
Тэд Вагнер Лав гэдэг маш сайн тоглогчоо явуулчихсан. Доумбиа тэр 2 их сайн хоршдог байсан, их хурдтай. Анжи ЦСКА-г 2-1 ээр хожсон. Задгай цэнгэлдэхэд, Москвад толох болохоор эхний тоглолт арай илүү төвөгтэй байна байх. Гэхдээ хариу тоголтоо өөрсдийн талбайд хийнэ, асуудал байхгүй байхаа.

Хүйтэнд бэлтгэлтэй байхын тулд яах хэрэгэтй вэ? Та Мадридыг Москвагаас хүйтэн гэж байсан.
Би тэгж л боддог.

Яахаараа Мадрид Моквагаас хүйтэн байдаг байнаа?
Дулааны мэдрэмж өөр өөр байдаг. -19 ч юм уу, -24 байхад хүмүүст тийм ч хүйтэн санагдахгүй байх үе байдаг. Гэхдээ Киевт очиж тоглоход -11,-12 байсан мөртлөө маш хүйтэн байсан. Хүйтнээс гадна Лужникын хиймэл зүлэг гэх мэт өөр асуудалтай бас тулгарах болно. Хүйтний тухайд бол санаа зоволтгүй.

Энэ жил Сибелест цугларч чадах болов уу?
Эргэлзээгүй. Би энэ талаар их яримааргүй байна, хүмүүс итгэчихнэ. Гэхдээ надад бол ямар ч эргэлзээ алга.

Энэ ярилцлагаа бид энэ ширээн дээр оролцогчийн гарын үсгийг нь авч өндөрлөдөг уламжлалтай.
Энд үү?

Тиймээ, дуртай газраа.
Ок.

Дэлхий дээр үүнтэй ижил ярилцлага.....
Би ямар хэлээр бичих вэ?

Дуртай хэлээрээ. Энэ ярилцлага их өвөрмөц шүү. Дэлхий даяараа Роберто Карлосыг илүү сайн мэддэг болно. Та өөр хаана ч, ямар ч багт байбсан гэсэн тэдний хувьд Реал Мадридын билэг тэмдэг байсаар байх болно. Таныг Сибелест очиж, баяраа тэмдэглэж байхдаа юу мэдэрч байсныг би магадгүй хэзээ ч мэдэрч чадахгүй байх. Гэхдээ дэлхийн хамгийн шилдэг жигүүрийн хамгаалагчаас, уулзаж байсан хамгийн сайхан хүмүүсийнхээ нэгээ ярилцлага авсандаа баяртай байна.
Маш их баярлалаа.
Хүрэлцэн ирсэнд баярлалаа, амжилт хүсье.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Interview corner

Postby Finalist » Sat Mar 02, 2013 1:56 am

Noble Man! Real Kaka

Image

Ярилцлагаа эхлүүлэхийн өмнө таны сонгож сонссон дуу, Casting Crowns –ын “Voice of Truth”, үнэхээр сайхан дуу шүү. Оройн мэнд, Реал Мадрид ТВ-д тавтай морил.
Оройн мэнд, энд ирсэндээ таатай байна. Энэ дуу үнэхээр сайхан, бас миний хувьд их чухал дуу. Facing and Giants киноны дуу. Үг нь надад үнэхээр сайхан санагддаг. Би үргэлж л энэ дууг сонсдог, учир нь намайг сэргээдэг юм.

Энэ дуунд саад бэрхшээлийг сөрж, амьдралынхаа зорилгын төлөө тэмцэж байгаа тухай дуулдаг. Та амьдралаас юу хүсдэг вэ? Итгэж явдаг зүйл чинь юу вэ?
Тиймээ, энэ дуунд саад бэрхшээлийн тухай гардаг, мөн тэрнээс ч илүүгээр итгэл үнэмшлийн тухай. Итгэл үнэмшил бол миний итгэж явдаг зүйл юм. Би Христэд итгэдэг. Мөн амьдралд минь тохиолдож байсан, намайг зоригжуулж байсан олон зүйлд итгэдэг.

Та Христэд итгэдэг. Харин фэнүүд чинь танд итгэдэг. Нэг зүйлийг хэлээч, энэ ярилцлагыг авахаас өмнө, таныг оролцоно гэдгийг мэдмэгцээ хүмүүс вэб сайт, фэйсбүүк, твиттерээр тасралтгүй мессеж илгээж байсан. Яагаад хүмүүс танд ийм их хайртай байдаг гэж боддог вэ?
Би мэдэхгүй байна. Гэхдээ магадгүй энэ нь миний хөлбөмбөг тоглож байхдаа, ярилцлага өгч байхдаа илэрхийлдэг зүйлээс болдог байх. Би хүмүүст ямар хүн бэ гэдгээ харуулж чаддаг. Энд би нэг хүн байна, өөр газар очоод өөр хүн болчихдоггүй. Үүнийг хүмүүс бага багаар ч гэсэн ойлгодог байх. Би үүнд их баяртай байдаг. Учир нь сүүлийн 2 жилийн турш, хөлбөмбөгийн хувьд бүх зүйл тийм ч сайн байсангүй. Гэхдээ хүмүүс намайг дэмжсэр байсан. Хүмүүс надад хайртай гэдгийг мэдэх нь намайг үнэхээр жаргалтай болгосон.

Би хэтрүүлж хэлж байгаа юм биш, бидэнд үнэхээр маш олон мессеж ирсэн. Таныг дэмжсэн мессежүүд, нэг нь таныг дэлхийн хамгийн шилдэг нь гэж хэлж байхад нөгөө таныг дахиад хамгийн сайн формондоо орж чаднаа гэж хэлж, таныг дэмжиж зоригжуулж байсан. Фэнүүдээс чинь танд хэлсэн хамгийн сайхан зүйл юу байсан бэ?
Аль нэгийг нь сонгоход хэцүү юм. Гэмтэл бэртэл гээд л надад хэцүү цаг үеүүд тулгарч байсан. Хүмүүс надад үгүй ээ, чи энэ клубт амжилт гаргах болно, сэтгэлээр унах хэрэггүй, энэ бүхэн ард хоцрох болно гэж хэлж байсан... Хэцүү үед хүмүүс надтай хамт байгааг мэдэх нь хамгийн сайхан зүйл байсан.

Та сая өөрийгөө ярилцлага өгч байхдаа, гэртээ байхдаа, найз нөхөдтэйгээ байхдаа, эсвэл Валдебебасд байхдаа ч яг л нэг хэвээрээ байдаг гэж хэлсэн. Нэг хэвээрээ гэдэг нь яг ямар вэ?
Би чин сэтгэлээсээ, үнэнч шударга, аз жаргалтай байдаг. Хэдийгээр надад гунигтай, хэцүү мөчүүд тулгардаг ч гэлээ би жаргалтай байхыг хичээдэг. Миний гэр бүл, найз нөхөд минь миний үнэт зүйлс.

Та өөрийнхөө ойр дотно хүмүүсийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Би өөрөө ямар байхыг хүсдэг вэ, түүн шигээ л байлгахыг хүсдэг, шулуун шударга. Чи хөлбөмбөг ч юм уу ямар нэг зүйлд өндөр амжилт гаргахад хүмүүс чамтай хамт байхыг хүсдэг. Зөвхөн чамтай хамт байхыг хүссэндээ биш чамаас эрч хүч авахыг хүсдэг болохоор. Харин хэцүү цаг мөчүүдэд чи хэн үнэхээр чиний төлөө байгааг мэдэж авна. Тэд Какаг ялж байгааг харахыг хүсдэг. Тиймээс би энэ үед хэн үнэхээр миний найз вэ гэдгийг мэдэж чадсан.

Та хөлбөмбөг тоглох дуртай, гэр бүлтэйгээ байх дуртай. Юу таныг хүний чинь хувьд бүрэн дүүрэн болгодог вэ?
Мэдээж хөлбөмбөг. Хөлбөмбөг тоглох, өдөр бүр бэлтгэл хийх, заримдаа хэт их ачаалал авахад хэцүү байдаг ч гэсэн, гэхдээ л...

Энэ чинь хэн нэгэнтэй зөвшилцөх хэрэгтэй асуудал байна тийм үү?
Хэрвээ тэгэхгүй бол чи алдах болно. Мэдээж ачаалалтай байхаас гэртээ байх нь илүү дээр. Гэхдээ үүнийгээ больчихвол... Би зургаан сар тоглоогүй, гэхдээ эцсийн эцэст би талбайд гармаар байсан. Гэр бүл, Каролинатай, хүүхдүүдтэйгээ хамт байх үнэхээр сайхан. Хүүхдүүддээ би хязгааргүй хайртай.

Таны эцэг эх бас танд хязгааргүй хайртай. Та Сао-Паулод ямархуу хүүхэд байсан бэ?
Би Бразилын нийслэлд төрсөн. Тэнд 4 хүртлээ амьдарсан. Дараа нь Куйаба руу явсан. Тэнд 7 нас хүртлээ байсан. Дараа нь харин 21 хүртлээ Сао-Паулод байсан...

Таны өрөө чинь ямархуу байсан бэ?
Би өрөөндөө дүүтэйгээ хамт байдаг байсан. Тэгээд зурагт үздэг өрөө, ээж аавын унтлагын өрөө, бас коридор, хоолны өрөө...бидний амьдарч байсан байшин тиймэрхүү л байсан. Дүүтэйгээ зурагтын сувуг сонгох гэж булаалддаг байлаа. Дараа нь бид нохойтой болсон.

Дахиад нэг гэр бүлийн гишүүн?
Дахиад нэг гэр бүлийн гишүүн. Бид үнэхээр жаргалтай амьдарч байсан.

Өрөөний чинь хананд хөлбөмбөгчдийн зураг байдаг байсан уу?
Зураг байгаагүй. Харин видео тоглоомууд, маш олон байсан. Дүү бид 2 үргэлж, бүр байнга тоглодог байсан.

Хамгийн сүүлд байшиндаа, хөршүүд дээрээ хэзээ очсон бэ?
Эцэг эх маань Бразилд байдаг болохоор хөршүүд дээрээ бол саяхан очсон юм байна. Харин байшин дээрээ бол 6 орчим жилийн өмнө л очсон.

Байшинтай чинь холбоотой ямар дурсамж байдаг вэ?
Би энэ байшинг хэзээ ч мартахгүй, учир нь тэр бол миний дүүтэйгээ тоглодог байсан газар. ТЭр бол бүх зүйл эхэлсэн газар. Тэнд маш олон жил амьдарсан болохоор хэзээ ч мартахгүй.

Бас тэр бол таны анх бөмбөг өшиглөсөн газар. Бас хэрвээ би андуураагүй бол, тэнд нэг багш ээжтэй чинь уулзаж, таныг онцгой болохыг хэлж, хөлбөмбөгийн сургуульд оруулахыг ятгасан гэсэн.
Тиймээ энэ үнэн. Би Бразилд Батистагын сургуульд сурч байсан. Нэг өдөр профессор маань ээжтэй минь уулзаж намайг бусдаас өөр тоглодгийг хэлж, үүнийгээ хөгжүүлж болох сургууль олохыг зөвлөсөн. Тэгээд ээж маань гэрт ойрхон сургууль хайж, би нэг жижигхэн сургуульд суралцаж эхэлсэн. Дараа нь Альфавиллд нэг жил тоглосон. Бразилд клубууд хоороноо тойргоор тоглодог юм. Альфавилл Сао-Пауло-той тоглосон. Дараа нь би Сао-Пауло-руу явсан. Ингэж л эхэлсэн дээ.

Та өдөр нь хөлбөмбөг тоглоод шөнө нь хичээлээ хийдэг байсан гэж үнэн үү?
Би сургуулиа маш олон сольсон. 6, 7-р ангид байхдаа өглөө нь хичээлээ давтаж, өдөр нь бэлтгэлээ хийдэг байлаа. Харин 8-р ангид ороод өглөө нь бэлтгэлээ хийж байх болсон учраас оройдоо хичээлээ хийдэг болсон.

Та заримдаа хоцорчихоод хашаан дээгүүр давж орлог байсан гэдэг үнэн үү?
Тиймээ, хоцордог байсан...

Төсөөлөхөд хэцүү юм. Та чинь их журамтай хүн шүү дээ.
...ээж минь надаас асуудаг байсан, чи өндөр хашаан дээгрүүр даван байж сургууль руу гаа орох ямар хэрэгтэй юм бэ гэж. Харин би түүнд, “зөвхөн хөлбөмбөгийн төлөө” гэж хариулдаг байсан.

Та хүүхэд байхын л их томоотой байсан байх. Арбелоа надтай ярилцаж байхдаа багадаа хэрхэн ширээнийхээ бүтээлгийг шатааж, супермэний өмсгөл болгон цонхноос үсэрч байсан тухайгаа ярьж байсан. Та иймэрхүү дэггүй зүйл хийж байв уу?
Хөлбөмбөгтэй л холбоотой байсан байх. Учир нь дүү бид 2 гэр дотроо тоглодог байсан. Эцэст нь ээж хамаг хагарч эвдэрсэн зүйлүүдийг түүж цуглуулдаг байсан даа.

Шаазан нугасаа яасан бэ?
Санаандгүй толгойг нь хагалчихсан. Толгой бие 2 нь тусдаа хэвтэж байхыг хараад бид янзлах гэж оролдсон. (яг үнэндээ Кака “бид мэс засал хийхийг оролдсон” гэж хэлэв) Тэгээд толгойг нь эргүүлээд наачихсан.

Хүүхэд байхдаа өсөлтийн хувьд асуудалтай байсан гэж үнэн үү?
Тиймээ. 12 орчим настай байсан байх. Эцэг эх маань бусад хүүхдүүд надаас хамаагүй илүү өндөр байгааг анзаарсан. Тэгээд шинжилгээ өгч ясны өсөлтийн удаашралтай, 2 жилээр хойно яваагаа мэдсэн. Бидэнд хүлээхээс өөр хийж чадах зүйл байгаагүй. Сао-Паулогынхан зарим эндокринилогичид нартай зөвлөлдөж ирээдүйд ямар нэг хор уршиг байгаа эсэхийг тодруулсан. Миний эцэг их өндөр, ээж маань ч бас эмэгтэйчүүд дотроо өндөр. Эмч нар надад эмээх зүйл байхгүй, эрт ч бай орой ч бай өндөр болно гэж хэлсэн. Би 2 жил хагас хүлээсэн.

Хөлбөмбөгч болох нь үргэлж таны мөрөөдөл байсан уу? Арбелоа сагсан бөмбөгч болохыг хүсдэг байсан гэсэн.
Үнэн үү?

Тэр сургуульд байхдаа том болоод юу болохыг хүсдэг вэ гэсэн сэдвээр зураг зурах даалгавар аваад сагсан бөмбөгч зурж байсан гэсэн. Харин та үргэлж хөлбөмбөгч болохыг хүсдэг байсан уу?
Үргэлж. Би үргэлж хөлбөмбөгч болохыг хүсдэг байсан. Анх тоглож эхлэхдээ стандарт хөлбөмбөг, заалны хөлбөмбөг бүгдийг нь л тоглож байсан. Өөрөө хүсдэг байсан болохоор бүх л өдрийг клуб дээрээ өнгөрөөдөг байсан.

Хөлбөмбөгч болоогүй бол юу болох байсан бол?
Аав шигээ гэж бодож байна. Тэр бол миний хувьд үлгэр дуурайлал минь.

Та Сао-Паулод ирээд, өдөр бүр бэлтгэл хийдэг болсон үеээсээ эхлээд хөлбөмбөгийг илүү ач холбогдолтойгоор хардаг болсон. Амьдралаа хөлбөмбөгт зориулж чадах юм гэдгээ хэзээ ухаарсан бэ?
15 орчим настайдаа байх. Тэр үед би юм бүхэн хоёр дугаарт байх болно, хөлбөмбөг бол эн тэргүүний зорилт, тиймээс мэргэжлийн хөлбөмбөгч болохын тулд эцсийг нь хүртэл тэмцэнэ гэж өөртөө хэлдэг байсан.

Та үүнийг анх надад хэлэхэд би их цочирдсон. 18-тай байхад чинь, мөрөөдлийг чинь үгүй хийж ч болохуйц зүйл тохиолдсон гэсэн.
Би Бразилд ахлах сургуулийн 1-р ангид байсан юм. 3 удаа карт авах юм бол дараагийн тоглолтыг өнждөг байсан юм. Тэгээд надад 2 өдрийн чөлөө гарсан. Би Калдас Новас-д байдаг өвөө эмээгийнх рүү гээ явсан юм. Халуун рашаанаараа Бразилд алдартай хот л доо. Тиймээс өвөө эмээ минь тэнд амьдардаг байсан юм. Усан гулгууртай клубүүд их байдаг байсан. Дүүтэйгээ тоглож гулгуураар гулгаж байгаад би толгойгоо цохиод, хүзүүгээ эвгүй мушгичихсан. Бага зэрэг толгой эргэж байсан. Дүү араас ирж байхаар нь би толгйогоо цохичихлоо гэж хэлсэн. Тэр ирээд толгойны араас барьж үзсэн чинь цус гарч байсан. Бид эмнэлэг рүү явж үзүүлээд, тэд намайг хэдэн очдол тавиулаад зүгээр гэж хэлсэн л дээ. Сао-Пауло руу буцаж очоод 2 өдөр бэлтгэлээ хийсэн. Хүзүү маш их өвдөж байсан. 2 дахь өдөр нь дахиад шинжилгээ өгч үзтэл хүзүүний маань 6 дахь үе цуурсан байсан. Бүх л эмч нар намайг зүгээр, гар чинь мэдээ алдаагүй байгаа болохоор чи алхаж явж чадна гэж хэлж байсан. Гэхдээ л би бага зэрэг айж байсан. Харин ахлах эмч надтай уулзаж, хүзүүгээ ингэж гэмтээсэн мөртлөө алхаж явж, хөлбөмбөг тоглож чадна гэдэг үнэхээр азтай хэрэг гэж хэлсэн. Энэ надад том сургамж, бурхантай харьцах маш чухал туршлага болсон.

Үлгэр шиг л юм.
Энэ бол амьдралд тохиолддог л зүйлүүд. Би санамсаргүй зүйлд итгэдэггүй.

Та бурхныг дурдсан.
Би бурханд үнэхээр итгэдэг. Хүзүүгээ гэмтээснээсээ 2 сарын дараа л би ахин мэргэжлийн түвшинд тоглож эхэлсэн. 2001 оны 1 сард.

2002 онд та Флорентина Перезтэй анх уулзсан.
Тиймээ 2002 онд анх түүнтэй уулзаж байсан.

Тэр танд, нэг л өдөр чи Реал Мадридад тоглох болно гэж хэлж байсан.
Нэг л өдөр...Цөөхөн хөлбөмбөгч тэр оффист орсон байх.

Ямар оффис?
Түүний албан тасалгаа. Тийм ч олон хөлбөмбөгч тэр тасалгаанд орж байгаагүй байх. Би түүнд, таныг дараагийн алхмыг хийхийг хүлээж байна гэж хэлсэн.

Дараа нь Миланд ирж, амьдралынхаа хамгийн сайхан алхмуудын нэгийг хийсэн.
Надад үнэхээр гайхалтай байсан. Учир нь би Европын том клубт тоглохыг хүсдэг байсан. Хамгийн анх санал тавьсан баг бол Милан байсан, учир нь би Бразилд Леонардотой хатм тоглодог байсан. Дараа нь тэр Милан явсан. Тэгээд тэр зун намайг дуудаад Милан намайг сонирхож байгааг хэлсэн. Би түүнд, ок, юу л болвол болог гэж хэлсэн. Милан тэр улиралд Аваргуудын Лигт түрүүлсэн. Тэр намайг дахиж дуудаад бүх зүйл бүтэмжтэй байгааг хэлсэн. Дахиад 15 хоногын дараа дуудаж уулзаад клуб намайг авахаар шийдсэнийг хэлсэн. Тэд Сао-Паулод санал тавьж, би ерөнхийлөгчтэй уулзаж энэ бол 21 настай надад Европт тоглох хүслээ биелүүлэх ховорхон боломж гэдгийг хэлсэн. Тэгээд 2003 онд Миланд ирсэн.

Тэнд байхдаа та Аваргуудыг Лигт түрүүлж, дэлхийн шилдэг хөлбөмбөгч болсон... Дэлхийн шилдэг болоход ямар байсан бэ?
Шалгуур маш өндөр байсан. Хүн болгон үүнийг авдаггүй. Энэ нь нагц тоглогчид өгдөг шагнал боловч, эцсийн эцэст сайн багийн нэг хэсэг байж чадсанаар үүнийг авдагийг би мэдсэн. Би Миланд 6 улирлыг өнгөрөөсөн. Энэ бол гайхалтай баг, хамтдаа олон олон цомын эзэн болсон. Тэнд дэлхийн шилдэг болсон 2 хүн байсан, Шевченко бид хоёр. Багаараа сайн байж чадсаны үр дүнд хувь хүн шагнал хүртдэг гэдэгт би итгэдэг.
2009 оны 7 сарын 30-нд бид 60’000 хүний өмнө танилцуулгаа хийхээр Бернабеугын хонгилоос нууцаар харж байгаа хүүг харсан.
Би тэгнэ гэж төсөөлж ч байгаагүй. Үнэхээр сэтгэл хөдөлсөн байсан болохоор би хаалганы завсраар сэмхэн харчихсан. Ганцхан Реал Мадридад л ийм зүйл болж болно гэж би бодсон. Бразилын шигшээ багтай хамт иймэрхүү зүйл зөндөө харсан л даа. Гэхдээ шигшээ баг бол хэсэгхэн хугацаанд л бүгд хамтдаа байдаг. Харин клубт бол өдөр бүр. Нэг улиралд 60 орчим тоглолт хийлээ гэж бодоход, 60 удаа ийм зүйл тохиолдоно. Энэ... гайхалтай.

Тэр өдөр та юу мэдэрсэн талаараа яриач.
Би үүнийг үгээр илэрхийлж чадахгүй. Намайг тэнд хүлээж байхад 30000-40000 хүн цугласан байна гэж хэлсэн. Би сонсоод итгээгүй. Намайг цэнгэлдэхийн суудал руу харахад маш олон хүн цугласан, тэгээд бас нэмж ирсээр л байсан. Эцэстээ бараг 50000 хүн цугласан байхаа.
Мөрөөдөл чинь биелэхээр хамгийн түрүүнд ойр дотныхон, гэр бүл, Каролина гээд танд тусалж байсан хүмүүс бодогддог байх?
Хамгийн чухал нь Каролина. Би 2005 онд гэрлэж, 2007 онд дэлхийн шилдэг тоглогч болсон. Тэр миний кареерт маш онцгой нөлөөтэй. Аз жаргалтай, эсвэл хүнд хэцүү аль ч цаг үед чиний хажууд тусалж дэмжих хүн байна гэдэг үнэхээр чухал. Эцэг эх, дүү минь, ойр дотныхон минь миний дэргэд байж, надтай бүгдийг хуваалцаж байсанд би их баяртай байдаг.
Олон эрэгтэй хүн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа, бас олон эмэгтэйчүүд ч байгаа. Таныг маш ёс журамтай болохоор эмэгтэйчүүд их дуртай байдаг.

Хүмүүс мэдэхийг хүсэж байгаа байх, та Каролинад хэрхэн гэрлэх санал тавьж байсан бэ?
Madre mía… (Бурхан минь)

Их онцгой байсан уу? Ямархуу байсан бэ?
Бид удаан хугацаанд хамт байсан. Намайг Миланд байхад тэр Бразилд амьдарч байсан. Тэр 2 сар тутам Миланд ирдэг байсан болохоор бид тасралтгүй уулзалдаж чаддаг байсан. Нэг улаа түүнийг Миланд ирэхэд нь би түүнд Адидасын төлөөлөгчтэй уулзах хэрэгтэй тул Венец явах хэрэгтэй боллоо гэж хэлсэн. Тэр ч за за, би чамтай хамт явна гэж хэлсэн. Тэгээд бид Венецид очиж, завиар зугаалж, зочид буудлын дээвэр дээрх ресторанд орсон. Тэнд очингуутаа би түүнд Адидасын төлөөлөгч их оройтож байна, уулзалт болох үгүйг мэдэхгүй байна гэж хэлсэн. Рестораны хажууд том тагт байсан, Венецийг бүхэлд нь харж болохоор. Тэгээд би зочид буудлынхнаас гаднах гэрлээ асаахыг гуйгаад тийшээ гарч, түүнд бөгжөө өгч гэрлэхийг хүссэн.

Эмэгтэй хүн болгон л ийм зүйл хүснэ дээ.
Би түүнийг үгүй гэж хэлмээргүй тийм орчинг бүрдүүлсэн.

Гэр бүлтэй болж бас нэг хүслээ биелүүлчихээд дараа нь хүүхэдтэй болоход ямар байсан бэ? Тэр жирэмсэн болсноо танд яаж хэлсэн бэ?
Тэр эмнэлэгт очиж шинжилгээ өгчөөд над руу залгаж жирэмсэн болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд тэндээс гарч явахдаа 2 ширхэг хүүхдийн бойтог худалдаж авсан байсан. Учир нь хүүхдийнхээ хүйсийг мэдээгүй гэсэн...

Гэр бүл чинь Мадридад аз жаргалтай байна уу?
Маш их. Энд амьдралын хэв маяг нь үнэхээр гайхалтай. Хот, хүмүүс нь. Шинэ найзууд гээд л... Гэр бүл маань их жаргалтай байгаа.
Мадридад тоглохыг хүсэж байхдаа, та бүх юм сайхан болно гэж бодож байсан байх. Харин дараа нь саад бэрхшээлийг туулах ёстой болсон.

Эхний жилдээ та бодож байсан шигээ тоглож чадаагүй. Харин 2-р улирлын урьдчилсан тоглолтуудын үеээр сэргэж эхэлсэн. Энэ бүхэнтэй яаж тэмцсэн бэ?
Намайг зоригжуулж байсан гол зүйл бол энэ багт, Реал Мадридад тоглох гэсэн миний хүсэл байсан. Би үргэлж л Мадридад амжилтанд хүрэхийг хүсэж байгаагаа хэлдэг байсан. Гэхдээ амжилт гэдэг багийнх байдаг. Би дуртай тоглогчоо харахыг хүсэж байгаа фэнүүдийн төлөө тоглохыг, тоглолтондоо сэтгэл хангалуун байхыг хүссэн. Би энд амжилт гаргаж чадна гэдэгтээ маш хатуу итгэдэг. Энэ л намайг зоригжуулдаг даа. Эхний жилд, миний цавь гэмтэлтэй, бас бус асуудлууд байсан. Хүмүүс намайг дэлхийн аваргад тоглох гэж өөрийгөө нөөж байна гэх мэтээр ярицгааж байсан. Дэлхийн аваргад тийм ч амжилттай байгаагүй. Хоёр дахь жилд, миний өвдөг гэмтэлтэй байсан. Хүн бүхэн л намайг эргэж тоглох уу үгүй юу гэдэгт санаа зовж эхэлсэн. Энэ нь миний сэтгэл зүйд их нөлөөлж байсан л даа. Гэхдээ би үргэлж миний болон Реал Мадридын хувьд бүх зүйл сайхан болно гэж мөрөөддөг байсан. Өнгөрсөн зун би багаа сольж болох байсан. Би энд 2 жил болсон, энэ хугацаанд бүх зүйл тийм ч сайнгүй өнгөрсөн. Би багаа сольж, Бразил явж, Испанийн лигээс өрсөлдөөн багатай лигт очиж чадах байсан... Гэхдээ би Моуринотой (тэр Моуриног mister гэж дуудав) ярилцсан, тэр намайг дараа улиралд багтаа хэрэгтэй гэж хэлсэн. Флроентино ч бас тэгж хэлсэн. Би тэдэнд, Мадридад миний хувьд эерэгээр эргэнэ гэдгийг мэдэхийг хүсэж байгаагаа хэлсэн. Нэг өдөр ерөнхийлөгч надаас Мадридад яг юу асуудалтай байсан бэ гэж асуусан. Би түүнд асуудал надад өөрт байсан гэж хариулсан. Учир нь би биеийн хувьд бэлэн байж чадаагүй. Би эрт бэлтгэлдээ гарч, нэмэлт зүйлүүд хийж, тусгай дасгалууд хийж байсан ч талбай дээр энэ нь үр дүнгээ өгөөгүй. Би талбай дээр өөрийгөө робот шигээр л мэдэрч байсан, хөдөлгөөн минь хөшүүн болсон мэт санагдаж байсан. Урьд нь энэ бүхэн цаанаасаа л эрч хүчтэй, тэсрэлттэй байсан. Гэвч бүх зүйл механик болон хувирсан... энэ нь надад сөргөөр нөлөөлсөн. Харин би “мистер”-тэй болон ерөнхийлөгчтэй уулзаж ярилцсаны дараа тэд намайг үлдээнэ гэж хэлсэн. Бусад хүмүүстэй энэ талаар ярилцахад тэд надад, үгүй ээ, чамайг зарах гэж байгаа гэж хэлдэг байсан... Гэхдээ одоо би энд байсаар л байна. Флорентина намайг өөр багт зараагүй, тэр намайг үлдээхийг хүссэн. Энэ багтай хамт амжилт гаргах нь миний зорилго, тэмүүлэл юм.

Та бодож байгаа бүх л зүйлээ хэллээ. Ерөнхийлөгч танд итгэл үзүүлсэн, тантай уулзаж таныг багтаа авсан, олон хүн түүнд таныг өөр багт зарах хэрэгтэй гэж хэлж байхад таныг үлдээсэн. Бас олон хүн таныг дахин сайн тоглож чадахгүй гэж ярицгааж байхад Моурино тантай уулзсан.
Тиймээ, хүмүүс намайг фэнүүдэд, ерөнхийлөгчид, хүн бүхэнд өртэй гэж ярьдаг. Би зөвхөн энэ хүмүүсийн төлөө амжилт гаргахыг хүсэж байна. Тэрнээс миний кареер дууссан гэж ярьж байсан хүмүүст буруу байсныг нь нотлох гэж биш. Гэр бүл, найз нөхөд минь үргэлж намайг дэмждэг байсан. Баярлалаа. Миний хийж байгаа бүхэн энэ хүмүүсийг намайг дахин тоглож байхыг хараад баярлуулахын тулд юм. Миланы Кака эргэж ирэх эсэхийг би мэдэхгүй, гэхдээ би өдөр бүр л өндөр түвшинд тоглохыг хичээж байгаа. Энэ улиралд би их итгэж байгаа, их сайн эхлүүлсэн. Хэвлэлийнхэн үргэлж л Аяаксын эсрэг тоглолтын тухай ярьж байна. Тэнд 10-15 минут тоглох боломж олдсон. Би өөрийгөө сайн тоглосон гэж бодож байгаа. Зарагозагын эсрэг хийсэн тоглолтонд би 13 минут талбайд байж, гоол оруулж, оновчтой дамжуулалт өгсөн. Би хуучин “би”-ээ эргэж ирэх эсэхийг мэдэхгүй. Би энд хараахан ямар нэг зүйл бүтээгээгүй байгаа облохоор үргэлж л эргэн өндөр түвшинд тоглохыг, зоригтой шийдэмгий байхыг хичээж байна. Юм бүхэн гайхалтайгаар сайжирч байна. Гэхдээ би үргэлжлүүлэн сайжирсаар байх хэрэгтэй байна. Энэ улирлын төгсгөлд би энэ бүхэн дэмий зүйл байгаагүй гэдгийг харах болно.

Хэцүү үедээ та уйлж байсан удаа бий юу?
Олон удаа. Их олон удаа уйлсан. Ойр дотныхоо хүмүүс...эхнэрийгээ намайг ийм байдалтай харж байгаад нь... Би ойлгодоггүй юм. Би тамирчны амьдралаар амьдардаг, хоол сайн идэж, эрт унтаж, эрүүл амьдрахыг хичээдэг. Тэгээд надад эрүүл мэндийн хувьд бэрхшээл тохиолдоход би сэтгэлээр их унадаг. Заримдаа талбайд гарсан ч гэлээ сайн тоглож чадаагүй. Би түрүүн хэлж байсан, би яг л робот шигээр өөрийгөө мэдэрдэг байсан. Би тоглолтонд оролцчихоод, дараа нь гэртээ ирээд ганцаараа шөнө бэлтгэл хийх үе надад байсан. Би эргээд формондоо орж чадах эсэхээ мэдэхийг хичээдэг байсан. Хөлбөмбөг бол биеийн хөгжил их шаарддаг спорт. Биеийн хувьд чи бэлэн биш бол бусад нь чамаас давуу талтай болно. Тэгэхээр би бие махбодийн хувьд бэлэн байх ёстой. Би одоо хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж байна.

Таныг сайн тоглож чадахгүй байхад олон хүн таныг орхиж явсан уу?
Тийм хүмүүс байсан.

Какаг эргэж ирж байгаа болохоор тэд бас эргэж ирсэн үү?
Үгүй. Нэг удаа мистер хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан шиг, “өчигдөр Кака үхчисэн байсан, харин өнөөдөр бол тэр гайхамшиг”. Ийм нөхцөл байдалд чи тэнцвэртэй байдлыг олох хэрэгтэй байдаг. Би одоо энэ бүгдийг ойлгож байгаа. Хэрвээ юм бүхэн сайхан болж байвал би өөрийгөө хамгийн сайн нь гэж бодохгүй. Хэрвээ юм бүхэн муугаар эргэвэл би өөрийгөө хамгийн муу нь гэж бодохгүй. Би үргэлж өөрийнхөө хэн бэ гэдэгт, ямар хөлбөмбөгчин байж чадах вэ, ямар хүн байж чадах вэ гэдэгтээ ухамсартайгаар ханддаг байсан.

Зөвхөн та эргэж ирээд зогсохгүй таны инээмсэглэл бас эргэж ирсэн байна. Та жаргалтай харагдаж байна. Энэ магадгүй мадридад ирснээс хойших хамгийн жаргалтай үе чинь байх?
Өдийг хүртэл, хамгийн жаргалтай үе маань миний танилцуулганы үеээр байсан. Гэхдээ талбай дээр бол, хамгийн жаргалтай үе маань яг одоо, яагаад гэвэл... би дахин хөлбөмбөгөөс таашаал авч байна. Гэмтэлтэй байсан бүх л хугацаанд минь надад хүсэл тэмүүлэл байдаг байсан гэхдээ далд. Юм бүхэн хэцүү санагдаж, хөлбөмбөг тийм ч таатай мэт санагдахаа больсон. Одоо, талбай дээр гарах, бөмбөг өшиглөх нь дахин сайхан санагдаж байна.

Таны нэг өдрийн амьдрал чинь ямархуу өнгөрдөг вэ? Гэртээ юу хийх дуртай вэ?
Бэлтгэлээ тараад гэртээ ирээд... одоо бол, Лука аль хэдийнэ сургуульд орчихсон. Түүнийг сургуулиас нь авдаг. Тэгээд гэртээ эргэж ирээд, Изабеллаг хардаг. Би түүнийг усанд оруулдаг.

Таны гүнж.
Манай гэр бүлийн гүнж. Орой нь хүүхдүүдээ оронд нь оруулчихаад Каролина бид 2 найзуудтайгаа хооллохоор гардаг. Би гадуур хооллох үнэхээр дуртай. Мадридтай танилцахын тулд бид дандаа өөр өөр газруудаар ордог.

Хоббиныхоо талаар? Гольф? Ан хийх? Дартс? Аль нь таны хобби вэ?
Миний гэр бүл миний хобби. Боломжтой үедээ би Лукаг дагуулж гардаг. Ан хийдэг газар очиж үзэж байсан. Амьтны хүрээлэнд олон удаа очиж байсан. Бид бүх л зүйлсээ хамтдаа хийхийг хичээдэг.

Та бас дуулах дуртай байхаа, хувцас солих өрөөнд?
Тоглож байгаа байлгүй дээ.

Үгүй дээ, та Марсело, Кристиано нартай хамт дуулдаг биз дээ?
Кристиано сайн дуулдаг, Марсело сайн дуулдаг. Харин би үгүй. Би зүгээр л алгаа ташиж хөгжимддөг юм.

Тэнд уур амьсгал үнэхээр сайхан байдаг байх. Хүмүүс энэ хамт олныг ямархуу вэ гэдгийг мэддэггүй, дасгалжуулагч тоглогчдын хоорондоос өө хайсан хүмүүс их байдаг болохоор би үүнийг тодруулмаар байна.
Уур амьсгал үнэхээр гайхалтай байдаг. Хэд хэдээрээ бүлэг бүлэг болчихсон байдан. Гэхдээ энэ бол хэвийн зүйл, амьдралд ч, хөлбөмбөгт ч, сургуульд ч, хаана ч байдаг л зүйл. Би Карвалютай их сайн найз. Гэхдээ энэ нь би Кристианотой дуугардаггүй, Испаничуудтай ярьдаггүй гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ байдаг. Хувцас солих өрөөнд ийм л байдаг. Зарим нь нэг нэгэнтэйгээ илүү дотно байдаг ч гэсэн, бүгд л хоорондоо ярилцаж, бие биенээ хүндэлдэг. Урьд нь хүмүүс Икер, Кристиано 2-ын талаар ярицгааж байсан, гэхдээ тэдэнд асуудал байгаагүй. Хамт олон үнэхээр гайхалтай. Бага багаар бид үр дүнг нь харна гэж бодож байна. Эцэстээ багаараа л ялалтанд хүрнэ шүү дээ.

“Мистер”-ын талаар юу хэлэх вэ?
Түүний талаар зөвхөн сайн зүйлс л хэлж чадна. Тэр намайг үнэлсэн. Хэрвээ тоглогч сайн тоглохгүй байвал тэр оронд нь өөр тоглогч авчиръя гэж хэлж чадна. Хэвлэлийнхэн хангалттай л ярьж бичицгээсэн, гэхдээ хөлбөмбөгт дасгалжуулагч тоглогчдоо итгэх н ь хэвийн зүйл. Тэр итгэлийнх нь үр дүн талбай дээр гардаг. Би дасгалжуулагчийн итгэлийн хариуг бага багаар харуулж байгаа гэж бодож байна. Энэ амар байгаагүй. Би хэрвээ энэ хэвээрээ байвал хэзээ ч дасгалжуулагчийн итгэлийг олж чадахгүй гэж өөртөө хэлсэн. Гэхдээ энэ бол миний л асуудал, дасгалжуулагчийнх биш. Тэр миний талд байж, надад тусалж, тайван тэвчээртэй байх хэрэгтэй тухай хэлж байсан. Түүний баг бүхлээрээ сайн ажилласан, Каранка, Руй, Силвино, Морайш гээд л. Сэтгэл зүй их чухал. Дэмжлэгийн үгс.... Эдгээр хүмүүс хаана нэзээ ийм үг хэлэхээ сайн мэдэж байсан.

Олон олон Мадридиста нар биднийг харж байгаа. Та тэдэнд хандан юу гэж хэлмээр байна?
Бид улирлыг сайн эхлүүлж чадсан учираас тэдэнд талархмаар байна. Бидэнд хэцүү долоо хоногууд тааралдаж байсан, Леванте, Рэсинг гээд л... хүн болгон үүний талаар, үүний дараа нүүрлэх хямралын талаар ярьж байсан. Дараа нь бид Бернабеуд Райо-той тоглож, эхний 15 секундэд л гоол алдсан. Гэхдээ фэнүүд багаа мэдэрч байдагт би итгэдэг. Мадридисмо үргэлж Реал Мадридтай хамт байх болно. Тэд бидний ялахыг ямар их хүсэж байгааг хараад уухайлан дэмжиж эхэлсэн. Хэцүү цаг үед ч биднийг дэмжиж байсан бүх Мадридиста нартаа баярлалаа.

Би өмнө нь хэлсэн, хүмүүс энэ ярилцлагыг тэсэн ядан хүлээж байсан гэж. Бид олон захидал, олон асуулт хүлээж авсан.Тэр бүгдэд хариу өгвөл олон цаг зарцуулах байх. Бид заримд нь хариулах хэрэгтэй, хүмүүс мэдэхийг хүсэж байгаа шүү дээ. Жишээ нь, баг энэ жил La Décima авахад сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн үү?
Тийм гэж найдаж байна. Өнгөрсөн улиралд бид Копа Дель Рейд түрүүлж чадсан. Энэ баг La Décima -г, лигийн түрүүг, боломжтой бүхэнд түрүүлэх чадвартай гэж бодож байна. Үр дүнг нь эцэст нь харна даа. Аваргуудын лигийн финалд тоглохын тулд тэнд хүрэх зам нь их чухал.

АНУ-аас нэгэн үзэгч таныг Бразилын шигшээд эргэж тоглох эсэх тухай асуусан байна.
Энэ бол миний зорилгын нэг. Надад өөртөө тавьсан зорилгууд бий. Эхлээд, талбайд гарч, аль болох олон минут, тэгээд үр дүнтэй тоглох нь чухал. Дараа нь би шигшээ багт багтах эрхтэй эсэхийг харна даа.

Бас нэг үзэгч Өзил та 2-ын нэг байрлалын төлөө хэрхэн өрсөлдөж байгаа талаар асуусан байсан. Тэр таныг Өзилийг хөлбөмбөгчнийх нь хувьд юу гэж боддог тухай мэдэхийг хүссэн байна.
Тэр үнэхээр ер бусын. Бидэнд хамт талбайд гарахад асуудал байдаггүй. Гэхдээ тактикын асуудлыг мистер л шийднэ. Тэр ухаалаг тоглогч, маш ухаалаг. Бид бие биенээ хаана байгааг үргэлж мэддэг болохоор хамт талбайд гарахад асуудал байдаггүй. Тэр уль хэднийнэ сайн тоглогч болсон, гэхдээ дахиад маш их ирээдүй бий. Ур чадвар сайтай, хараа сайтай, алдаа бага гаргадаг. Энэ бол маш сайн зүйл.

Та гэртээ жаргалтай байдаг юм байна, багтайгаа хамт жаргалтай байдаг юм байна. Гэхдээ би танай хөршийг их төвөгтэй айл гэж сонссон юм байна.
Бурхан минь, тэдний нохой нь гудамжаар хаа сайгүй л гүйдэг. Их төвөгтэй шүү.

Гэхдээ та түүнийг уурлуулж болохгүй, нэрийг нь Жозе гэдэг юм байна лээ. Тэр танайд байшинд ороод ирвэл зүгээр үү?
Зүгээр.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Өмнө нь ярилцлаганд орсон бүх хүн дурсгал болгож энэ ширээн дээр гарын үсгээ зурсан байгаа. Танд хүнд хэцүү үе тохиолдсон ч гэлээ, та бол бүгдийн хайртай хөлбөмбөгч. Бид таны инээмсэглэл дахин ирсэнд маш их баяртай байна. Энд хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Маш их баярлалаа. Энд ажиллаж, фэнүүдэд Реал Мадридын өдөр болгоныг харуулж байдаг РМ тв-д ажилладаг бүх хүнд талархал илэрхийлье. Намайг Реал Мадридад байх хугацаанд олон олон сайхан мөчүүдийг хамтдаа харна гэж найдаж байна. Маш их баярлалаа.
Маш их баярлалаа. Таатай байлаа.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Interview corner

Postby Finalist » Sat Mar 02, 2013 2:04 am

REAL...Higuain

Image

Miley Cyrus, The Climb... Таны дуртай дуу юу?
Тиймээ. 2 долоо хоногийн өмнө энэ дууг анх сонссон юм. Тэгээд Испани орчуулгыг нь уншиж үзээд дуртай болсон. Бэрхшээл саадыг даван туулж байгаа тухай дуулдаг, яг л энэ клубт ирснээсээ хойш миний туулж ирсэн зам шиг. Би жилээс жилд өсөн дэвжиж, Реал Мадридтай хамт зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байдаг.

Сантиаго Бернабеугийн шүтээн болохын тулд багагүй бэрхшээл туулсан байх?
Тиймээ, маш их. Зарим нь надад бусдаас хүндээр тусаж байсан. Гэхдээ, гэр бүлийнхэн, найз нөхөд, клуб, фэнүүд гээд надад чухал хүн бүрийн дэмжлэгтэйгээр би урагш ахиж чадсан. Тиймээс одоо би хаана байгаагаараа бахархаж байна. Гэхдээ хүн ингээд байгаад байж болохгүй, өдөр бүр ахин дэвшиж байх хэрэгтэй.

Гонзало Игуайны яг одоо мөрөөдөж буй зүйл бол Реал Мадридын өмсгөлтэй дахин талбайд гарах явдал, тийм үү? [Түүнийг бэртэлтэй байх үед уг ярилцлагыг авсан]
Эргэлзээгүй тийм. Бурхны авралаар мөрөөдлүүдийн минь зарим нь биелсэн. Харин одоо бол дахин энэ өмсгөлийг өмсөн талбайд гарч, хөлбөмбөгөөс баяр баяслыг мэдэрмээр байна. Хөлбөмбөг бол надад амьдрал өгдөг зүйл.

Тэр өдрийг ямар байгаасай гэж төсөөлж байна вэ? Бернабеуд байгаасай гэж бодох байгаа байх?
Ямар ч эргэлзээгүй. Ямар ч хөлбөмбөгчин гэмтэлтэй байгаад эргэн ирэхдээ өөрийн талбай дээрээ, фэнүүдээрээ угтуулахыг хүсдэг. Тэр өдрийг ч ийм л байгаасай гэж хүсэж байна. Бид үүний тулд их хөдөлмөрлөж байгаа. Клуб маань надад хэрхэн хандаж байгаад би их баяртай байгаа. Физик эмчилгээнийхэн, багийн андууд минь надад эргэн хэвийн байдалдаа ороход их тусалж байгаа.

Бернабеуд фэнүүдийн чинь танд хэлсэн хамгийн сайхан зүйл юу байсан бэ?
Ний нуугүй хэлэхэд яг аль нэгийг нь сонгоно гэхэд хэцүү юм. Учир нь би хүмүүсээс маш олон зүйл хүлээн авдаг. Үүнд би маш их баярладаг, яагаад гэвэл энэ чинь бид зөв замаар явж байна, би өсөж дэвжиж байна гэдгийг харуулж байгаа юм. Хөлбөмбөгчин биш, хувь хүн эн тэргүүнд байх ёстой. Хүмүүс намайг иймээр минь хараасай гэж би хүсдэг. ХҮмүүс миний талаар нэг ч таагүй зүйл хэлж байгаагүй, үүнд би маш их баярладаг. Үүнийх нь хариуг талбай дээр барина гэж найдаж байна.

Бүгд л тэр өдрийг хүлээж байна. Таныг багийнхаа аль нэг тоглогчоор солигдон талбайд гарахад цэнгэлдэх даяар талархан алга таших тэр мөчийг. Та тэр үед яг юу мэдрэх бол?
Янз бүрийн л зүйл мөрөөдөн бодддог. Надад нэг хүн хэлж байсан юм, хэрвээ чамд зорилго байвал хэвийн байдалдаа илүү хурдан орж чадна гэж. Энэ зорилго, энэ мөрөөдөл, хэрхэн гоол оруулах, хэрхэн баяраа тэмдэглэх, хэрхэн хүмүүс чамайг дэмжих гээд л... Юм бүхэн хэрхэн өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа.

Таныг Реал Мадридтай дебютээ хийхдээ өмссөн цамцаа хадгалсан байх гэж бодож байна. Дахин талбайд гарахдаа өмсөх цамцаа бас өөртөө үлдээх үү?
Тэгнээ, би бүх өмсгөлөө хадгалдаг. Өнгөрсөн улиралд Пеллегриг байхад хөлөндөө бэртэл авч байсан. Тэгээд Эспаниоль хийсэн тоглолтон дээр эргэн талбайд гарч, 15 минутын дараа 3 дахь гоолыг оруулж байсан. Тэр өдрийг би маш сайн санаж байна. Хэрхэн эргэн талбайд гарснаа, тэгэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөснөө, фэнүүд намайг хэрхэн хүлээж авсныг... Одоо бол надад энэ бүхэн бүр ч илүү чухал санагдаж байна, яагаад гэвэл энэ удаа гэмтэл минь илүү хүнд байна. Мэс засал надад үнэхээр хүнд туссан.

1 сарын 11-нд Чикагод мэс засалд орсон. Тэр үед сэтгэл санаа чинь ямархуу санагдаж байсан бэ?
Их хэцүү байсан. Би маш их зовиуртай хирнээ талбайд гарсаар л байсан. Атлетиктэй хийсэн тоглолтын дараа би тоглохоо түр азнаж, Барселонагын эсрэг тоглолтонд бэлэн болж чадах эсэхээ харзнахаар шийдсэн. Би 100% биш байсан, гэхдээ би багийнхантайгаа хамт явахаар шийдсэн. Их хэцүү байсаан, яагаад ийм зүйл тохиолддогийг би мэдэхгүй юм. Гэхдээ хамгийн чухал нь аль болох хурдан эргэн ирэх явдал.

Та Чикаго руу аав ээжтэйгээ хамт явсан шүү дээ. Тэр үед та 3-аас өөр хэн их зовсон бол?
Бид бүгдээрээ л гэж бодож байна. Бас Мадид руу эмчээ явуулж, надтай байнга холбоотой байж, дэмжлэг үзүүлж байсан шигшээ багтаа их баярласан. Ээж аавдаа, бас өөрийн агент Качо нартаа маш их баярлаж байна. Тийм хүнд үед, мэс заслын үеээр гэр бүл минь дэргэд байхаас илүү зүйл байхгүй. Тэд дэргэд минь байсан тулдаа би хагалгааны дараа илүү хурдан сайжирсан.

Яг мэс заслын өрөө рүү орохын өмнө юу бодож байв?
Сэтгэл маш их түгшиж байсан. Бүх зүйл сайхан болоосой л гэж хүсэж байсан. Тайлбарлахад хэцүү юм, би хэн нэгнийг ийм байдалд битгий ороосой л гэж хүсэж байна. Одоо нэгэнт бүх зүйл ард хоцорсон, ирээдүйг гэгээлгээр харж байна.

Харин дараа нь нүдээ нээхдээ?
Хагалгааны өмнө эмч надад, мэдээ алдуулалт хийнэ, тэгэхээр чи дараа нь эмчилгээний өрөөнд л сэрэх байх шүү гэж хэлсэн. Гэхдээ би яагаа ч юм, итгэж чадаагүй. Тэд надад хэлэхдээ, чи зүгээр л нүдээ анихад л болно, дараа нь бүх зүйл дууссан байх болно гэж хэлсэн. Би итгэхгүй байна гэдгээ хэлсэн. Дараа нь надад мэдээ алдуулах тариа хийж, хагалгааны өрөө рүү авч явсан. Би хэдэн **н** зүйлс хэлсэн байх, эмч англиар хэдэн үг хэлж байсан, юу хэлж байсыг нь бүү мэд (инээв) Дараа нь нэг л мэдэхэд эмчилгээний өрөөнд хүчилтөрөгч залгаатай хэвтэж байгаагаа мэдсэн.

Хагалгааны дараагийн өдрүүдэд? Чикагод их хүйтэн, цастай байсан. Та аав ээжтэйгээ, бас эмч Карлос Диез нартай хамт их явган алхаж байсан.
Хагалгааны дараа бага зэрэг айдастайгаар зочид буудлынхаа орчмоор алхаж үзсэн. Гэхдээ зочид буудлаасаа холдоогүй. Дараагийн өдөр нь харин ямар ч зовиургүйгээр зүгээр алхаж байгаагаа мэдсэн. Тэгээд л сэтгэл тайвширсан даа. Энэ миний амьдралын хэв маягийг, бүр гадаад байдлыг хүртэл өөрчилсөн шүү. Би одоо бүх зүйлсийг өөдрөгөөр хардаг болсон.

Тэр өдөржингөө таны утас зогсоо зайгүй дуугарсан. Ямар их хүн танд санаа тавьдагийн илрэл болсон байх.
Ямар нэг онцгой зүйл болж байж л хүн зарим нэг зүйлсийг анзаардаг. Гэхдээ амьдрал ийм л байдаг. Надад дэмжлэг үзүүлсэн маш олон мессеж ирсэн, намайг урагш алхахад тусалсан. Бүх зүйл сайхан болсонд их баяртай байна, одоо харин энэ бүхний хариуг барих цаг нь болсон.

Дараа нь Валдебебаст эргэн ирж багийнхантайгаа уулзахад ямар байв даа?
Чикагод байхдаа би Виллареалтай хийсэн тоглолтыг үзсэн. Багийнхан маань миний цамцыг өмсөөд гарч ирэхэд сэтгэл маань үнэхээр их хөдөлсөн, үнэхээр тэгнэ гэж төсөөлөөгүй байсан. Багийнханд маань би хэрэгтэй байна гэдгийг хараад үнэхээр их догдолсон. Тэгээд хэд хоногийн турш хэзээ, хэрхэн эргэн ирэх, хэрэхн хурдан сайжрах тухай бодсоор бөөн догдлол, адреналин дунд л өнгөрсөн. Гэхдээ их хэцүү байсан, гэмтэл маань надаас тэвчээртэй байхыг шаардаж байсан... Одоо, энэ хэцүү гэмтлийн дараа, би зорилго маань, аз жаргал маань ойрхон байгааг мэдэрч эхэлж байна.

Валдебебасд эргэн ирж, талбай дээр ахин хөл тавьж, багийнхан чинь хажууд чинь зэрэгцээд зогсож байхыг харах ямар санагдаж байсан бэ?
Маш онцгой баяр баясгалан. Олон сар хагалгаанд орох эсэхээ мэдэхгүй зовж байсныхаа дараа, талбайд гарахад нэг алхмаар ойртоо гэдэг үнэхээр их баяр баясгалан байсан. Үгээр илэрхийлж боломгүй зүйлс байдаг шүү дээ. Тэд хажууханд минь байхад тэдэнтэйгээ нэгдэж чадахгүй байгаа даа их хэцүү санагдаж байсан.

Та үргэлж л багийнхныхаа хэрхэн танд тусалж байсан тухай ярилаа. Гэхдээ таны дасгалжуулагч, ерөнхийлөгч ч бас таныг дэмжиж байсан шүү дээ.
Тэд намайг Барселонад байхад л дэмжиж байсан. Ерөнхийлөгч, Валдано, мистер, Руй, Каранка, хүн бүрийн л дэмжлэг мэдэгдэж байсан. Тэд бүхний надад санаа тавьж буй нь намайг гайхшруулсан, бас өөдрөг болгосон. Би маш их баяртай байгаагаа олон удаа хэлсэн, дахиад ч хэлмээр байна. Намайг дэмжиж байсан гэр бүл, найз нөхөд, хүн бүхэнд маш их баярлалаа. Удахгүй талбайд гарч, хүмүүсийг баярлуулна гэж найдаж байна.

Барселонад байхад чинь Валданогийн танд хандаж юу хэлснийг санаж байна уу? Битгий санаа зов, чи удахгүй талбайд гарах болно гэж байсан.

Тиймээ, үнэхээр чухал уулзалт байсан. Тэр ерөнхийлөгч болон бусад хүмүүс ч мөн адил бодолтой байгааг бас хэлсэн. Тэд надад тэмцэх эрч хүч өгсөн.

Яг тодорхой хэлж чадахгүй гэдгийг мэдэж байна л даа, гэхдээ хүмүүс хэзээ тоглож эхлэхийг чинь мэдмээр байгаа байх.
Одоо хэлэхэд хэцүү ч гэлээ удахгүй байх гэж найдаж байна. Хичээж, бэлтгэл хийж байгаагийн минь гол зорилго, толгойд минь эргэлдэж байгаа ганц зүйл энэ л болчихоод байна. Талбайд эргэн гарах тэр баяраа өөртөө болон бусдад мэдрүүлэхийг хүсэж байна.

Гонзало Игуайн гэдэг хүний талаар ярьцгаая. Хувь хүн нь тоглогчийнхоо хувьд их өөр шүү дээ. Талбай дээр бол та үргэлж төвлөрч, нухацтай байдаг. Харин хувцас солих өрөөнд харин хамгийн их тоглооом шоглоом хийж байгаа харагддаг. Гонзало Игуайн гэдэг хувь хүн ер нь ямархуу хүн бэ?
Мэргэжлийн хувьд, хөлбөмбөг бол бусад олон зүйлээс миний хамгийн илүү дуртай, намайг жаргалтай болгодог зүйл. Гэхдээ бас хөлбөмбөгөөс болж олон таагүй цаг үетэй тулгарч байсан. Мэргэжлээс гадуур гэвэл, би их гэр амьтай. Гэртээ байж, оройн хоол идэж, найзуудайгаа хамт байж, тэднээр гитар тоглуулж дуулах дуртай. Ээж маань одоогоор энд надад тусалж, хамт байгаа. Би бас өдөр бүр хамт байж чаддаггүй, Аргентинд байгаа аав, гэр бүлийнхэн, найз нөхөддөө мэндчилгээ явуулах дуртай. Энэ надад их чухал болохоор би энэ талаар ярьж байгаа юм. Хэн ч толгойд минь буу тулгаад, хөлбөмбөг тоглоодох гэж шахаагүй. Би үүнд хайртай, өөрөө хүсдэг болохоор л тоглодог юм. Өөр улс орон руу явах нь эрсдэлтэй гэдгийг ч мэдэж байсан. Бас зул сар, төрсөн өдөр, шинэ жилийг, бусад олон үйл явдлыг гэр бүлтэйгээ угтаж чадахгүйгээ мэдэж байсан. Гэхдээ энэ нь намайг эрийн цээнд хүрэхэд тусалсан. Би юу мэдэрч, юу бодож байгаагаа л ярьдаг. Хувь хүнийхээ хувьд би их тайван хүн. Гэхдээ би сэтгэл дундуур үедээ үүнийгээ бас илэрхийлдэг, тийм биз дээ?

Та, ямар нэгэн байдлаар, Реал Мадридын тоглогчийн хувиар амжилтанд хүрнэ гэдэгтээ эргэлзэж байсан удаа бий юу?
Анх тэднийг намайг хайн Аргентинд ирэхэд нь би итгээгүй. Би бүр Риверт, дээд дивизионд ч удаан тоглоогүй байсан. Тэднийг надтай уулзаж ярилцахад нь итгээгүй. Анх ирж уулзсан хүн дахин дахин ирсээр л байсан, би итгэхгүй л байсан. Аав минь надад хэлсэн маш чухал нэг үгийг би санаж явдаг юм. Олон хүн Реал Мадридын надтай хийсэн гэрээг хэт эртэдсэн гэцгээж байхад, намайг энэ клубт амжилт гаргаж чадна гэж итгэж байсан цөөхөн хүний нэг нь аав минь байсан. Наашаа онгоцоор ирж явахад тэр надад ингэж хэлсэн юм, “Мадрид чамайг авахыг хүссэн нь тэгэх учиртай болоод л тэр. Чи тэнд байгаа хүн бүртэй адилхан чухал хүн гэдгээ мэдрэх хэрэгтэй.” Энэ нь намайг өөрөтө итгэхэд тусалсан. Анх хувцас солих өрөөнд ормогцоо би, “Mierda, 2-хон жилийн өмнө л би видео тоглоом дээр энэ тоглогчдоор тоглодог байсан. Харин одоо би тэдний хажууд хамт байж, хамт талбайд гарч, тэдэнтэй ярилцаж байна шүү дээ” гэж бодсон. Тэгээд бас “Чи энэ боломжийг алдаж болохгүй, юугаа ч зориулаад хамаагүй энд амжилт гаргах хэрэгтэй” гэж өөртөө хэлсэн. Би туулж ирсэн замаараа, юунд хүрснээрээ бахархаж байна. Энд дахиад олон жил байна гэдэгтээ итгэлтэй байна.

Аав чинь таны хувьд маш чухал хүн байх...
Тиймээ, заримдаа би түүнтэй ойлголцохгүй үе гардаг. Гэхдээ эцсийн эцэст түүний л зөв байдаг.

Аавын чинь өгсөн хамгийн үнэтэй зөвлөгөө?
Миний өмнө хэлсэн зүйл. Хэрвээ Реал Мадрид намайг авахыг хүссэн бол, би боломжийг алдалгүй, өөртөө итгэлтэй байж, бүхнээ дайчлах ёстой гэж. Хэрвээ хэзээ нэгэн өдөр клубыг орхих боллоо ч гэсэн сэтгэл хангалуун байж болно, яагаад гэвэл би чадах бүхнээ хийсэн. Би үүнийг үргэлж санаж явах болно.

Бока, Риверийн хамгаалагч яаж довтлогч хүнд зөвлөгөө өгч чадав аа?
Энэ бол сэтгэл санааны зөвлөгөө. Намайг тайван, өөртөө итгэлтэй байхад тусладаг. Тэр үүндээ их сайн шүү.

Том Пипа, жижиг Пипа... Хэн нь илүү вэ?
Би өөрийгөө аавтайгаа харьцуулдаггүй. Бид хүнийхээ хувьд хамгийн сайн хүмүүс байхыг л хичээдэг. Хөлбөмбөг бол мэргэжил, зодог тайлсныхаа дараа чи энгийн амьдралаар амьдрах хэрэгтэй болно. Хүмүүс дараа нь ярихдаа, “тэр үнэхээр олон цом авсан шүү” гэхээсээ илүү “тэр үнэхээр гайхалтай хүн байсан” гэж яриасай гэж хүсэж байна. Би энэ 2 зүйлийн 2-уулангийнх нь төлөө л хичээх болно.

Гэр бүлтэй чинь холбоотой хамгийн тод дурсамжаасаа хуваалцаач.
Эзэн хааны цомын тэмцээнд Бетисийн эсрэг дебютээ хийх үеээр маань. Би талбай дээр хаа сайгүй л явж байсан. Аав маань ээжид хандаж, “Хүү маань яаж ийм тайван байж чадаж байна вэ? Тэр хаана байгаагаа, энд тоглож байгаагаа мэдэж байгаа болов уу” гэж хэлсэн гэсэн. Энэ миний өмнө хэлснийг баталж байгаа байх, би их тайван хүн гэж. Гэхдээ ганцхан зүйлийг онцолж хэлнэ гэдэг хэцүү байна.

Аавын чинь байнга ярьдаг нэг хөгжилтэй зүйл байдаг. Таныг Мадридад ирэхээс хэдэн сарын өмнө Бернабеугаар аялж байхдаа видео бичлэг хийсэн гэсэн...
Тэр бичлэг хийж байхдаа дундуур нь наргиан болгож, “Гонзало, Федерико, та нар энэ талбай дээр тоглох болно” гэж хэлж байсан юм. “Та нарыг энд гоол оруулж чадах эсэхийг чинь харъя л даа, фэнүүд чинь хүлээж байна...” гээд л ярьсан байсан... Дара ажил нь би Мадридтай гэрээ байгуулсан даа.

Мадридад ирснээсээ хойш зан ааш чинь хир өөрчлөгдсөн бэ?
Энд анх ирэхдээ их залуухан байсан, юу хүссэнээ тэр бүр хийж чаддаггүй байлаа. Икерээс амьдралдаа өөрчлөлт хиймээр зүйл байдаг уу гэж асуухад тэр,”Би алдартай болохыг хүсэхгүй байна, харин бусад хүмүүс шиг энгийн байхыг л хүсэж байна” гэж хариул байсныг би санаж байна. Би түүнтэй санал нэг байна. Заримдаа би энгийн байхыг хүсдэг, гэхдээ энэ бол миний сонгосон зам шүү дээ. Юмс өөрчлөгддөг, би аль болох бага өөрчлөгдөхийг л хүсдэг. Би өмнө нь ямар байсан, өглөө автобусаар хичээлдээ явдаг, Риверт 3-аар дивизионы багийн унаагаар бэлтгэлдээ очдог байсан тэр л үеийнх шигээ байхыг хүсдэг. Би хичнээн зовлон туулж байлаа ч өөрчлөгдөх шаардлага байхгүй гэж бодож байна. Онолын хувьд, хөлбөмбөгт хүнийг өөрчлөх хүчин зүйлс байдаг.

Таны хоббины талаар ярьцгаая. Цаг агаар сайхан байхад та Ретирол очиж далбаат завиар явах дуртай. Миний санаж байгаагаар Гарай та 2 хэд хэдэн удаа хамтдаа явж харагдсан.
Тиймээ, гэхдээ би завиар их явах дургүй. Би покер тоглох дуртай. Бас кино үзэх. Тэгтлээ их донтоогүй ч гэлээ их дуртай шүү. Бас гитар худалдаж авсан, гэхдээ нэг ч удаа тоглож үзээгүй, яаж тоглодгийг нь мэддэггүй юм. Бараг гар хүрдэггүй ч гэлээ зүгээр харж байхад сайхан байдаг юм.

Танай гэр бүлд чинь жинхэнэ уран бүтээлч байгаа шүү дээ, Лаутаро бөмбөр тоглодог.
Бас миний ээж, тэр их сайн зураач, үнэхээр гайхалтай. Тэр хүмүүсийн хардаг, ердийн тодорхой зүйлсийг зурдаггүй. Тэгээд л зургийг нь хараад энэ юу вэ гэж бодоод учирийг нь олох гэж хэсэг харах хэрэгтэй болдог. Лаутаро бол мэргэжлийн бөмбөрчин. Гэхдээ бид түүнийг 3-6 цагийн хооронд тоглуулдаггүй юм, өдрийн унтлаганы цаг байдаг болохоор. Гэр бүлд маань нилээд хэдэн уран бүтээлч байдаг ч гэлээ амжилтанд хүрсэн нь энэ 2.

Таныг бас ширээний теннис сайн тоглодог гэж сонсон юм байна.
Дажгүй тоглочихдог. Гэхдээ тоглоогүй их удсан байна.

Кристиано бас их сайн тоглодогийг мэдэх үү?
Тиймээ, бид тоглоё гэж тохирсон ч хараахан амжаагүй байна.

Гонзало Игуайны энгийн нэг өдөр ямархуу өнгөрдөг вэ?
Энгийн нэг өдөр? Өглөө босоод бэлтгэлдээ явна, Валдебебаст өдрийн цай ууна. Эсвэл гэртээ, яагаад гэвэл ээж минь надад хоол хийж өгөх дуртай, тэр ингэх хэрэгтэй гэж боддог юм. Би ээжийнхээ хоолонд дуртай. Гэхдээ заримдаа зөвхөн хоол идэхийн тулд гэр лүү гээ явахаас залхуу хүрдэг.

Дуртай хоол чинь?
Ээжийнхээ хийсэн пиццанд дуртай. Би хичнээнийг ч идсэн чадна.

Та их мартамхай хүн байх. Машинаа, түлхүүрэээ, үүргэвчээ хаана тавьснаа мартчихдаг гэдэг чинь үнэн үү?
Тиймээ, үнэн. Яалт ч үгүй тэгдэг юм.

Гэхдээ яаж өөрийнхөө агентыг машиндаа мартаад түгжчихдэг байнаа?
Бид хоолонд орчоод ирж байсан юм... (инээв). Зургаа, долуулаа явсан болохоор би хүн нэг бүрийг бүртгэж чадаагүй. Машинаас нэг нэгээрээ буугаад л байсан. Би хамгийн эхэлж машинаас буусан юм. Бууж ирээд харсан чинь миний араас 5 хүн гарч ирэхийг хараад машинаа түгжчихээд цаашаа явцгаасан. Качитагын хашгирахыг сонсоогүй. Тэгээд дараа нь “Качита хаачаа вэ?” гэж асуусан. Тэгээд бид машин руу гаа эргэж очсон чинь тэр тэндээ сууж л байсан. ТЭнд их олон хүн байсан болохоор түүнийг мартчихсан юм аа.

Тэр юу гэсэн бэ?
(Качитагын хоолойг дуурайн хэлэв) Чи яаж намайг мартаж чадав аа? гэсэн. Бас өмнө нь нэг удаа түүнийг Де Мариагын хаалган дотор үлдээчихэж байсан.

Та агентдаа тийм ч дуртай биш юм аа даа?
Би түүнд их хайртай.

2 дахь аав чинь л гэсэн үг байх?
Үнэхээр сайн хүн. Надад маш их тусалсан. Би түүнд хайртай.

Image

Байхгүй байх хоорондоо багаа харахад ямархуу байв? Тэд илүү нэгдмэл болж байсан, гэхдээ та дунд нь байж чадаагүй.
Надад юу ажиглагдсаныг хэлж чадахгүй байна. Тоглолтын үеээр надад маш хэцүү байдаг байсан. Сайн муу эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Би тэнд байж чадахгүй байсан болохоороо баг маань ялсан ч гэлээ надад хэцүү байдаг байсан.

Сибелес явахыг зүүдэлж байв уу?
Хүн бүр л үүнийг зүүдэлдэг байх. Ингэхийн тулд би аль болох хурдан эргэн ирж, багтаа туслах хэрэгтэй байна.

Урд шугам дахь хамтрагчид болох Бензема, Адебаёор нарын талаар яриач. Тэд хоорондоо их ялгаатай байх?
Карим байр сууриа сайн олсон. Адебаёор, энд ирээд удаагүй ч гэлээ бас л дасан зохицож чадсан. Карим энд үлдэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Би тэдэн шиг хамтрагчидтай байгаадаа баяртай байна. Эргэж ирээд тэдэнд, багийнхандаа туслах болно.

Та хараахан эргэн талбайд гараагүй байна. Тоглолттой өдрүүдээр юу хийж байна даа?
Тоглогчдын суудлаас тэднийг хардаг. Эхлээд хувцас солих өрөөнд орж багийнхныгаа харчихаад, дараа нь тагт руу гардаг юм. Бараг бүтэн тоглолтыг тэндээс үздэг. Тоглолт дуусахаас 5 минутын өмнө хувцасны өрөөнд орж багийнхантайгаа уулзчихаад гэртээ харьдаг.

Тэнд байх нь талбай дээр байхаас хэцүү байх.
Тиймээ, маш хэцүү байдаг.

Сибелесийн талаар ярилцая. Энд ирсэн хүн бүрээс би асуудаг юм, Сибелесийн хажуугаар өнгөрөхөд толгойд чинь юу буудаг вэ?
Би Сибелеийн хажуугаар дандаа шахам л өнгөрч гардаг. Бурхны авралаар би 2 ч удаа тэнд очсон. Серхиогын хэлсэн шиг, Ла Кастеллана, Пуерта Сол, Алкала Аточо... дүүрэн хүн цугласан байхад сэтгэл хөдлөхгүй байхын арга байдаггүй. Хөлбөмбөг тоглоод, олон цом авч, маш олон шүтэн бишрэгчтэй болдог нь гайхалтай. Автобусанд суугаад явж байхад мянга мянган хүмүүс чамайг дэмжин дуулцгааж байна гээд төсөөлдөө...

Дасгалжуулагчийнхаа талаар яриач.
Ямар ч тоглогч мистер шиг дасгалжуулагчтай байхыг хүсдэг гэдэгт би итгэлтэй байна. Тэр хаана ч байсан ялалт дагуулдаг. Тэр өөрийн гэсэн арга барилтай, тоглогч нартаа хайртай. Тэр энэ улиралд намайг маш хүнд хэцүү үед минь үнэхээр их тусалж дэмжсэн.

Энэ улирлын зорилго чинь юу вэ?
Эхлээд, дахин талбайд гарах. Мэс заслын дараа... Бас л адилхан хүнд гэмтэл авч байсан Пепе, Кака нартай ярилцахад, тэд намайг тайван бабйх хэрэгтэй, эргэн талбайд гарахдаа чи илүү жаргалтай болно гэж хэлсэн.

Таныг эргэн талбайд гарахыг хүсэж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ сая сая фэнүүд чинь бас таны нэрийг Бернабеуд цуурайтахыг тэсэн ядан хүлээж байна.
Маш их баярлалаа. Энэ ярилцлагыг өгөх сайхан байлаа. Эхлээд талбайд гараад, гоол оруулж, фэнүүдийгээ сэтгэл хангалуун байхыг харахыг хүсэж байна. Би их хүнд үеийг даван туулсан болохоор ингэх эрхтэй гэж бодож байна.

Мөрөөдөл чинь биелэх болтугай!
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Interview corner

Postby Finalist » Sat Mar 02, 2013 1:54 pm

Cristiano Ronaldo at GQ España
2013/2/25

Image

Аав чинь Роналд Рейганыг дэмждэг байсан учираас таныг Роналду гэж нэрлэсэн гэдэг үнэн үү?
Тийм бас үгүй. Манай ээж түүнийг фэн байсан юм.

Ээж чинь үү?
Тиймээ. Аав маань энэ түүний санаа байсан гэж ярьдаг байсан ч гэлээ жинхэнэ Рейганы фэн нь манай ээж байсан юм.

Ерөнхийлөгчийн фэн үү, эсвэл жүжигчний фэн үү?
Ерөнхийлөгчийнх нь хувьд.

Рейган аль намынх байсан юм бэ?
Бүгд найрамдах намынх гэж бодож байна.

Харин Обома?
Ардчилсан намынх.

Хэрвээ та санал өгөх байсан бол түүнд өгөх байсан уу эсвэл Митт Ромнейд уу?
Обомад. Би түүний талаар их сайхан сэтгэгдэлтэй явдаг. Тэр Нэгдсэн улсыг удирдах зөв хүн мөн гэж боддог.

Роналд Рейганы тоглосон ямар нэг кино үзэж байв уу?
Үгүй гэж бодож байна.

Та ковбой, индианчуудтай өрнөдийн кинонуудад дуртай юу?
Тийм индианчууд биш ээ, бид гэртээ Болливуудын кино үздэг байсан.

Португаличууд дотроо хэн нь нь ахладаг вэ?
Реал Мадридад би маш олон найзтай, зөвхөн Португали ч биш. Мэдээж би адил хэлээр ярьдаг учираас Пепе, Кака нартай илүү их хамт байдаг. Гэхдээ энэ нь тэнд ямар нэг бүлэг болж хуваагддаг гэсэн үг биш.

Та дахиад олон ялалт байгуулахыг хүсэж байгаа байх?
Цом мэдээж чухал л даа, гэхдээ өөр чухал зүйлс ч бас бий. Реал Мадрид бол дэлхийн хамгийн том клуб. Хүмүүс биднийг үргэлж л төгс байдаг, тийм байх ёстой мэтээр хүлээж авдаг. Гэхдээ миний хувьд илүү сайжрах боломж хэзээд байдаг.

Спортын хэвлэлүүдийг уншдаг уу?
Би ямар нэг зүйлийг тааруухан хиймэгцээ зурагт, сэтгүүлүүдээс түүнийхээ талаар гарсан шүүмэлэл хайдаг хүн биш. Гэхдээ шүүмжлэл бол бидний ажлын нэг хэсэг, үүнтэй зохицож амьдрах ёстой. Намайг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол хөлбөмбөгийн талбайн гадна болж буй зүйлсийн төлөө намайг шүүмжлэх явдал. Харин тоглолтыг минь шүүмжилбэл би огтхон ч санаа зовдоггүй, яагаад гэвэл алдаа гаргасан даруйдаа би өөрөө хамгийн түрүүнд үүнийгээ мэддэг.

Та өөрийнхөө тоглолт болгоныг давтаж үздэг үү?
Бүгдийг нь биш ээ, гэхдээ ихэнхийг нь үздэг. Илүү дээр шийдвэр гаргаж чадах байсан тохиолдлуудаа харахад их нэмэр болдог.

Хожигдсоныхоо дараа унтаж чаддаг уу?
Хэрвээ том тэмцээний шигшээ, хагас шигшээ гэх мэт чухал тоглолтын дараа бол, би сайн унтаж чаддаггүй. Зөвхөн тоглолт болсон орой ч биш, дараагийн хэд хэдэн шөнө нь ч олигтой унтаж чаддаггүй юм. Гэхдээ ялагдал гэдэг бас энэ мэргэжлийн нэг сул тал нь юм даа.

Шигшээ багтайгаа ямар нэг тэмцээнд түрүүлж чадаагүй байгаа нь танд ямар нэг байдлаар дарамт болдог уу?
Шигшээ багтайгаа ялалт байгуулах нь клубтэйгээ ялалт байгуулахаас хамаагүй хэцүү байдаг. Шигшээ баг маань надад олон том тоглолтонд оролцож, олон олон гоол оруулах боломжийг олгосон. Бид 2004 онд шигшээд, 2006 онд бас өнгөрсөн жилийн Европын аваргад хагас шигшээд хүрч чадсан. Энэ ч бас нэг амжилт шүү дээ. Манай баг одоо ч залуу хэвээрээ байгаа.

Онцгой хүнд тусаж байсан ялагдал бий юу?
Европын аваргад Испанийн багт торгуулийн цохилтоор хожигдсон үе. Торгуулийн цохилтоор ялагдах үргэлж л хэцүү байдаг. 120 минутын турш хамаг хүчээрээ зүтгэсний эцэст ялагдана гэдэг бүр ч хэцүү.

Уйлсан уу?
Урьд нь олон л уйлж байсан. Тэр үед бол уйлаагүй ээ.

Хожигдол амссаны дараа ганцаараа баймаар байдаг уу, эсвэл хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцахыг хүсдэг үү?
Ер нь бол найз охинтойгоо, найзуудтайгаа байх дуртай.

Image

Талбай дээр ялагдах дургүй шигээ амьдрал дээрээ ч бас тийм үү?
Би хийж буй бүх л зүйлдээ их хор шартай ханддаг.

Сууж босох дасгалыг өдөрт 3000 удаа хийдэг гэж үнэн үү?
Би суурь хүчний бэлтгэлийн програмаар хичээллэдэг. Гэхдээ дасгалаа тоолдоггүй, зүгээр л хийдэг.

Суурь хүч гэж юу юм бэ?
Энэ програм нь тэнцвэр болон тэсвэртэй байдлын бэлтгэлийг оролцуулсан, гэдэс болон нурууны доод хэсгийн булчингуудыг хөгжүүлэх дасгалууд байдаг юм.

Өдөрт ер нь хичнээн хугацааг биеээ хөгжүүлэхэд зориулж байна?
Яг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Бид өглөө болгон бэлтгэл хийдэг. Өдөр нь би зааланд дасгал хийдэг. Бас амрах цаг ч гаргадаг.

Яагаад бэлтгэл хийх хэрэгтэй байдаг юм бэ?
Хөлбөмбөг үүнийг биднээс шаарддаг. Хэрэв талбайд гарч сайн тогломоор л байгаа бол сайн идэж, сайн унтаж амарч байх хэрэгтэй.

Сэтгэл санаагаа бэлдэхэд ч бас цаг зарцуулдаг уу?
Мэдээж. Тоглолтонд биеээ бэлдэхийн адил сэтгэл зүйгээ ч бэлтэх нь маш чухал. Тоглох үедээ сайн төвлөрч, бас тайван байх хэрэгтэй.

Таны хамгийн муу чанар юу вэ?
Их олон бий. Ганцыг хэл гэвэл би их зөрүүд.

Хүүхэд байхын л зөрүүд байсан уу?
Харьцангуй гайгүй. Одоо бол маш зөрүүд.

Өөрийнхөө одоо үед сэтгэл хангалуун байдаг уу, эсвэл хүүхэд байх үеийнхдээ юу?
Би тэгж их өөрчлөгдөөгүй байх. Заримдаа кареер маань надаас өөрийнхөө болон бусдын хооронд хана босгохыг шаарддаг ч гэлээ миний зан чанар өөрчлөгдөөгүй.

Багадаа ямархуу хүүхэд байв?
Энгийн л.

Найз нөхөд, хөлбөмбөг, гэр бүл гээд л...
Тиймээ. Мадейра бол их сайхан газар. Өдөр бүр л найзуудтайгаа тоглож, мэргэжлийн тамирчин болохыг мөрөөддөг байлаа.

Ханандаа зураг өлгөдөг байсан уу?
Үгүй, юу ч өлгөдөггүй байсан. Ахтайгаа нэг өрөөнд байдаг байсан болохоор тавилга тавиад хана таглагдчихдаг байсан.

Хөлбөмбөгтэй холбоотой анхны дурсамж чинь юу вэ?
Хөлбөмбөгтэй танилцахаас өмнөх дурсамж гэж надад байхгүй. Би үргэлж л сургууль дээрээ ч, гудамжинд ч, хаа сайгүй бөмбөгтэйээ л явдаг байлаа.

Үргэлж довтлогч хийдэг байсан уу?
Тийм, хүүхэд байхаасаа л. Жигүүрийн эсвэл төвийн довтлогч.

Анхны багийн чинь өмсгөл ямархуу байсныг санадаг уу?
Анхны маань албан ёсны өмсгөл хар цагаан өнгөтэй байсан. Анх өмсөхдөө 7 настай байсан, их догдолж байсан.

Хэн таныг тоглолт руу чинь хүргэж өгдөг байв?
Эцэг эх маань. Аав маань тоглолт алгасдаггүй байсан.

Гэрээ орхиж явах ямархуу байв даа?
Энэ бол мөрөөдлөө биелүүлэх цорын ганц зам маань гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ амьдралдаа гаргаж байсан хамгийн хэцүү шийдвэр маань байсан. Би гав ганцаархнаа, 11-хэн настай, Лисбон гэдэг том хотод байсан. Ээжийгээ, гэр бүлээ, найзуудийгаа, бүгдийг маш их санадаг байсан. Намайг урагшлуулж байсан цор ганц зүйл нь хайртай хүмүүсийн маань дэмжлэг байлаа. Тэдэнгүйгээр би үүнийг хийж чадахгүй байсан.

Англи руу явахад?
Би жаахан байсан ч биеээ даасан байсан. Манчестертай холбоотой бүх зүйлс эерэгээр дурсагддаг. Тэнд би 6 жил болохдоо дэлхийд танигдсан тоглогч болсон.

Фергусонтой маргалдаж байсан удаа байдаг уу?
Бидэнд зарим үл ойлголцлууд байсан. Гэхдээ өндөр түвшинд хамтдаа удаан ажилласан хүмүүсийн хувьд энэ бол байх л зүйл. Би Фергусонд үргэлж л талархалтай ханддаг. Тэр бол гайхалтай дасгалжуулагч.

Түүнтэй дахнн хамтармаар байна уу?
Хамгийн шилдэг мэргэжлийн хүнтэй ажиллах нь үргэлж нэр төрийн хэрэг байх болно.

Моуриногийн хувьд ч бас адилхан уу?
Адилхан.

Ирээдүйд өөрийгөө дасгалжуулагч болно гэж боддог уу?
Хөлбөмбөг бол миний амьдрал. Тоглохоо больсны дараа ч би энэ ертөнцдөө баймаар байна. Яг одоохондоо бол би хөлбөмбөгчний хувиар туулах жилүүдийнхээ тухай бодож байна. Юу болохыг харж л байя.

Хүүгээ хөлбөмбөгчин болоосой гэж боддог уу?
Тэгвэл гайхалтай байх болно.

Ижил нэр, ижил кареер... Маш их өв хөрөнгө шүү.
Энэ түүнээс өөрөөс нь л шалтгаална. Түүнийг хөлбөмбөгчин болвол баяртай байх болно, гэхдээ тэр ингэхгүй гэж шийдсэн ч миний хувьд зүгээр.

Тэр бас л тань шиг хүчтэй өшиглөдөг үү?
(инээмсэглэв) Тэр одоо ч жаахан байгаа, гэхдээ би тийм гэж хэлнэ.

Тэр жаахан түргэлэх юм бол та 2-ыг хамт тоглохыг ч харж магадгүй юм.
Хэн мэдэх билээ. Энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна, харин та энэ талаар санууллаа, яагаад болохгүй гэж.

Хөлбөмбөгчин болоогүй бол юу болох байсан болоо?
Би олон удаа өөрөөсөө ингэж асуудаг шүү.

Тэгээд өөртөө юу гэж хариулдаг вэ?
Мэдэхгүй дээ... Магадгүй ах эгч нар шигээ, худалдааны туслах, барилгын ажилчин болох байсан байх.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Interview corner

Postby Finalist » Sat Mar 02, 2013 2:07 pm

Sergio Ramos at El Hormiguero

Image
Оройн мэнд, тавтай морил! Реал Мадрид болон Испанийн шигшээ багийн хамгаалагч, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хүрэлцэн ирсэнд бид баяртай байна. Барса, Севилла, Малага, Атлетик, Валенсиа зэрэг багуудаас тоглогчид энд ирж байсан. Зарим Реал Мадридын тоглогч үзэгчдийн суудалд байлцаж байлаа. Гэхдээ энэ сандал сууж буй анхны Реал Мадридын тоглогч бол та. Танд болон Реал Мадридад баярлалаа.
Намайг урьсанд та бүгдэд бас баярлалаа. Би энэ нэвтрүүлгийн фэн. Олон алдартнууд энэ оролцож байсан, тэднийг би хүндэлж биширдэгийн хувьд энэ нэвтрүүлгийг байнга үздэг байсан. Намайг оролцооч гэсэн урилга ирмэгц л би энэ миний хувьд үнэхээр гайхалтай зүйл болох нь гэж ахдаа хэлж байсан. Бас нэмж хэлэхэд үзэгчид нь үнэхээр сайхан шүү.

Image
Бидний танд зориулж бидний бэлдсэн зүйл танд таалагдах болно. Танаар сонин юу байна даа, бүх зүйл сайн биз дээ?
Маш сайн. Гайхалтай байна. Хүн өөртөө байгаа зүйлсдээ, мэргэжилдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж би боддог. Өглөө бүр сэрэхдээ хөгжиж өсөж дэвжихийг хүсэн тэмүүлж, зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Би амьдралынхаа маш сайхан үе дээр явж байна, үүнийгээ бусадтай хуваалцахыг хүсэж байна.

Таныг зугаа цэнгээнд их дуртай гэж дуулсан. Шигшээ баг дотроо та бүхнийг зохион байгуулж, ямар хөгжим сонсохыг хүртэл сонгодог гэсэн. Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?
Яг одоо бол бусдын сонсож байгааг л сонсож байна. Хөгжим тавих үүргийг өөртөө авна гэдэг нэг үгээр хэлэхэд DJ болж байна л гэсэн үг. Хүмүүс хит болж байгаа, сонсмоор байгаа дуугаа хэлдэг юм, дандаа фламенго тавиад байж болохгүй. Хүн бүрийн хөгжмийн сонголт өөр болохоор би юм болгоноос л бага багаар оролцуулахыг боддог юм. Гэхдэээнэ бүхний гол зорилго нь багийнхан дотроо эерэг уур амьсгал бүрдүүлэх.

Раул Албиол надад бага сага юм ярьсан. Та parchís (Испанийн нэгэн төрөл хөлөгт тоглоом) тоглолт зохион байгуухдаа гаргуун болохоор тантай тоглоод унтаж чаддаггүй гэж ярьж байсан.
Үнээн үнэн. Заримдаа зочид буудалд байхдаа цаг өнгөрөөхийн тулд цөөн хэдээрээ нийлдэг юм. Сүүлийн үед бидний дунд Parchís их дэлгэрээд байгаа. Энэ уг нь хуучны тоглоом л доо, гэхдээ iPad, iPhone гээд сүүлийн үеийн технологи ашиглаад тоглож болдог болохоор их амар. Улирлын өмнөх цугларалтын үеээр зочид буудалд байхдаа бид тоглож байсан. Арбелоа, Албиол бас цөөн хэдэн тоглогчид хамт тоглодог юм. Бид өрөөндөө эсвэл автобусанд тоглодог.

Та Албиолын өрөөнд өрөөний үйлчилгээ дуудаж өгдөг гэл үү?
Тийм ээ. Тэр магадгүй жаахан зохион байгуулалт муутай, ер нь ямар ч юмыг нэг их анхаардаггүй юм. Миний өрөөнд орвол бүх юм байр байрандаа л байдаг, хувцас тээш гээд л. Харин миний юманд хүрвэл... Би тэгээд Албиолын өрөөнд орцгооё гэдэг юм, тэнд асуудал гарахгүй. Хамаг дэрийг нь тарааж хаясан ч тэр дургүйцдэггүй юм.
Image

Тэгэхээр та зочид буудалд ороод тээш, хослол зэргээ зөв газар байрлуулдаг байх нь. Үнэхээр ийм зүйл хийдэг гэж үү?
Би их хуучинсаг, зарим зүйлд их сүсэгтэй. Зочид буудалд ороод гар тээшээ нэг л байрлалд тавьдаг. Тэгээд орны хажуугийн шүүгээн дээрх утасны байрлалыг янзлаад, дугаарын жагсаалтаа утсан доор тавьдаг. Дараа нь эйр кондишноо унтраадаг, дандаа л асаалттай байдаг юм.

Хэрэггүй гэмээр өнгөц зүйлд ач холбогдол өгдөг гэж болохоор юм байна. Пепе Рейна таныг хувцасны өрөөнөөс хамгийн сүүлд гардаг гэж байсан.
Гоёж гангалах дуртай тал бий, худлаа хэлэхгүй.

Гэхдээ хэрвээ та халзан бол хамгийн түрүүнд дуусна биз дээ.
Тиймээ, тэр надаас түрүүлж гардаг. Гэхдээ би өөртөө анхаарал тавих дуртай. Хүний гадаад төрх чухал, гэхдээ би хамгийн сүүлд өрөөнөөс гардаг гээд өдөржин толины өмнө үсээ тосолж зогсдог гэсэн үг биш... Би хамгийн сүүлд гардаг нь үнэн л дээ, гэхдээ би бас сунгалт хийдэг, хүйтэн усанд хэсэг байдаг. Бэлтгэлийн нэг хэсэг юм байгаан.

Хүйтэн усанд байдаг гэдгийг ер ойлгосонгүй.
Зөвхөн хөлөө л дүрдэг юм.

Би Пепетэй ярьсан. Тэр одоо Европа лигт тоглолттой байгаа ч гэсэн чамд үүийн илгээсэн юм. (Видео үзүүлэв)
Рейна: Бүгдэд нь оройн мэнд! Өнөө орой тоглолттой ч гэсэн Серхио чамтай хамт энэ нэвтрүүлгийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. Цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Тэр таныг дүүгээ гэсэн утгаар хандсан байна.
Тиймээ. Би түүнтэй хөлбөмбөгөөр дамжуулж танилцсан. Бид маш сайн найзууд. Нэг нэгнийгээ олон жилийн өмнөөс мэднэ, бидний гэр бүл ч мөн адил. Бид хол байгаа ч гэсэн би түүнийг мартахгүй ээ, түүнийг үнэхээр их санаж байна.

Би тантай нэг удаа Рейнагийн төрсөн өдрийн үдэшлэг дээр таарч байсан юм байна.
Тиймээ, үдэшлэг болж байсан ресторанд ярилцаж байсанаа санаж байна. Тэр таны тухай их сайнаар ярьдаг юм. Тэгээд би Рейна ингэж хэлж байгаа бол оргүй зүйл ч биш дээ гэж бодсон.

Би үдэшлэгт очсон. Шигшээ багийнхан бүгдээрээ тэнд байсан. Тэд бүгд л багийн уур амьсгал сайхан байгаа тухай ярьцгааж байсан. Харин би таныг хамгийн нөхөрсөг нь юм байна гэж анзаарч байсан.
Тиймээ, мэдээж. Бид үргэлж тийм л байх хэрэгтэй. Нэг баг бүрдүүлж, өрсөлдөөнд оролцохын тулд тийм л байх хэрэгтэй. Азаар бидэнд тийм зүйл бий. Хэдийгээр Барселона, Реалын хоорон дахь олон дараалсан тоглолтын үеээр зарим нэг эвгүй мөчүүд байсан ч гэлээ бид багаараа нэгдэж чаддаг. Эндээс л амжилт гардаг. Тэр амжилтууд одоо манай улсын түүхийн нэгээхэн хэсэг болсон. Энэ бүхнийг урт удаан үргэлилнэ гэж би найддаг.

Барса хожигдвол та баярладаг уу, эсвэл тэднийг дэмжин мессеж илгээдэг үү?
Хэн нэгний хувийн нөхцөл байдал нь тоглолтонд нь нөлөөлөх хэмжээнд байвал мэдээж би мессеж илгээдэг. Бас би их шоглож тоглодог, үнэндээ Барселона бол бидний өрссөлдөг шүү дээ. Гэхдээ би үргэлж л хэлдэг, хэрвээ Испанийн ямар нэг баг тоглож байвал, Бара ч байсан ялгаагүй би Испани баг ялаасай л гэж хүсдэг.

Хааны цомыг унагаасан тухайгаа яриач.
Их том үйл явдал болж хувирсан болхоор амьдралд минь тодоос тод үлдсэн мөч болсон.

Бүгд л танаар тоглоом хийцгээсэн биз?
Тэгсэн тэгсэн. Бусад хүний шоолуулдагаас 2 дахин илүү шоолуулсан, сайнаар ч муугаар ч. Гэхдээ би хошигнол ойлгохдоо сайн шүү. Өөрөө үргэлж хошигнож байдаг болохоор ойлгохдоо ч бас сайн. Цом бариад явж байхад автобус хойш урашгаа дайвалзаж байсан. Бас тэндээ нэг шаттай байсан юм. Цом барьсан чигээрээ урагшаа унасан, тэгээд хойшоо гэдийхдээ нэг бол цомоо алдах нь, нэг бол өөрөө унах нь дээ гэж бодсон. Уг бариад авахыг бодсон ч гэсэн унагачихсан. Гэхдээ гол нь цом авахын тулд ялах, мадридиста нартай хамт баярлах нь чухал шүү дээ. Дахиад олон цом хагална гэж найдаж байна.
ImageImage

Тэрнийхээ төлөө төлбөр төлсөн үү?
Үгүй, ямар ч байсан одоохондоо лав үгүй. Нэхэмжлэл хүлээж аваагүй л байна. Гэхдээ бид ялж л байвал би хагалаад л байна даа.

Тэр хагарсан цом одоо хаана байгаа вэ?
Реал Мадридын музейд байгаа. Хагас нь эвдэрчихсэн. Сайхан дурсамж.

Дараа нь та үсээ тайруулсан. Ердөө л нэг үс тайруулсан төдий байсан ч гэсэн бас л том үйл явдал болж хувирсан.
Севиллад байхаас эхлээд байнга урт үстэй байдаг байсан болохоор тэр байх л даа. Улирал бүр урт богиныг нь бага зэрэг л өөрчилдөг байсан. Нэг л өдөр тайруулая гэж шийдсэн. Ахдаа үсээ тайруулахаар шийдсэнээ хэлтэл тэр яг л, ийм болсон...
Image
... тэгээд надаас чи халуунтай байгаа юм биш биз гэж асуусан. Одоог хүртэл нэг ч шүүмжлэл гараагүй л байна.

Үсчин чинь юу гэсэн бэ?
Тэр зүгээр үзүүрээс нь тайраад л заншчихсан байсан болохоор их гайхсан. Тайруулбал муугүй харагдана, хэрвээ таалагдахгүй бол буцаад л ургачихна шүү дээ гэж хэлсэн.
Image

Хөлбөмбөгчдийн хувьд хамгийн түгшүүртэй мөч нь торгуулийн цохилт хийх мөч байдаг байх.
Тиймээ, торгуулийн цохилтыг хаана хийх гэж байгаа нь их хамаатай ч гэлээ цохилт хийхэд зориг хэрэгтэй. Би үргэлж л өөртөө хариуцлагыг үүрэх дуртай байсан, яагаад гэвэл би торгуулийн цохилт хийхдээ өөртөө итгэлтэй байдаг. Торгуулийн цохилт цохимооргүй санагдсан өдрөө би шууд л өөр хүнээр цохиул гэж хэлэх болно. Байерны эсрэг торгуулийн цохилт...

Үүнийхээ тухай яриач.
Би алдчихсан. Би шүүмжлэлийг тоогоогүй л дээ. Харин худлаа яриануудад л дургүй хүрсэн. Би үнэхээр цохих зориг хүрээгүйдээ бөмбөгийг нисгэчихсэн бол хамгийн түрүүнд л үүнийгээ хүлээн зөвшөөрөх байсан.

Тэр бөмбөг чинь түрүү 7 хоногт Орост газардаж байна лээ.
Сонссоон. Манай багийн зарим сайн тоглогч нар ч цохилтоо алдсан, гэхдээ тэдний тухай тийм ч их зүйл яригдаагүй. Энэ бүгдэд би зүгээр хандах болноо. Цохилт хийх гээд бөмбөгөө цэг дээр байрлуулж байхад, цохилт хийх цэг их муудсан байсан, гэхдээ энэ нь зөвтгөх шалтаг болохгүй л дээ, би тулгуур хөл дээрээ биеийн жингээ буруу хуваарилчихсан. Би дээгүүр цохих гэж байсан болохоор бөмбөгний нилээн доороос өшиглөсөн. Тэгээд л дээшээ явчихсан хэрэг.

Бөмбөгөө яг цохих үедээ хаашаа хөөрөх гэж байгааг нь мэдсэн үү?
Нислэгийх нь чиглэлээр мэдэгдэж байсан. Над руу чиглэсэн шүүмжлэлүүдэд ээж, эгч 2 минь л хамгийн их шаналсан даа. Цаг хугацаа, туршлага хүнийг илүү хүчирхэг болгодог. Хэрвээ өдөр бүрийг шүүмжлэлд эмзэглэж өнгөрөөх юм бол амьдарч чадахгүй, мэргэжлийн тамирчин байж чадахгүй. Өөдрөг байх хэрэгтэй, олны танил хүн гэдгээ мэдэж, өөрийгөө ялж байх хэрэгтэй. Алдаа хийсэн ч гэсэн дараагийн алхамаа хийж байж хүнийхээ хувьд хөгжиж чадна.

Юу сонирхолтой байсан бэ гэвэл, яг дараа нь таны гаргасан зоригтой шийдвэр. Шигшээ багтаа Португалийн эсрэг шийдвэрлэх цохилт хийсэн шүү дээ. Сандарч байсан уу?
... бага зэрэг. Алдсан бол яах байсныг бодоод үз дээ.

Алдсан бол та өмнөд туйл явахаас өөр аргагүй болох байсан байх.
Тиймээ үнэн. Торгуулийн цохилт алддаг өдөр манай гэр бүлийнхэн бүгдээрэ цугларсан байсан юм. Жирийн үеийнхээс олуулаа. Бүгдээрээ хамт хоол идэх гэж байсан юм. Харин тоглолтын дараа би тэгмээргүй санагдаад, бүгдээрээ гэртээ хариад даруухан хооллоцгоосон. Би ээждээ битгий санаа зов, дараагийн удаа торгуулийн цохилт цохихдоо би хөнгөхөн өлгөчихнө гэж хэлж байсан. Тэр намайг юу гэж хэлснийг ерөөсөө ойлгоогүй. Манай аав инээгээд, чи өмнө нь л ингэж хэлж байсан шд гэсэн. Хүн бүр л алдаа гаргадаг шүү дээ. Энэ миний ажил учираас би заримдаа алдаа гаргаж болно.

Сансараас таны өшиглөсөн бөмбөг, цагаан хэрэм 2-ыг харж болж байна гэж яригдсан. Та хүчтэй өшиглөе гэж бодож байсан уу?
Уг нь өлгөж цохиход их тохиромжтой мөч байсан юм. Хэн ч Рамосыг Паненка стилын цохилт хийнэ гэж төсөөлөөгүй байсан. Хаалгачид цохилт хийхээс өмнө юу хийхээ шийдчихсэн байдаг болохоор шулуун хүчтэй цохивол хаалгачихаж магадгүй шүү дээ. Тиймээс зүгээр хөнгөхөөн цохиход л болох байсан. Хэрвээ алдсан бол Испани руу гаа буцаад алхах байсан байх даа. (Португалид хийсэн цохилтынхоо тухай ярив)

Тэр мөчийг эргээд нэг харцгаая. (Бичлэг үзэцгээв) Дел Боскегийн царайг хараач. Тэр ч яг л “тэрнийг ална даа” гэсэн янзтай харж байна шүү.
Image

Ийм мөчид хөлбөмбөгчид илүү төвлөрч чаддаг байх. Шүгэл дуугармагц тоглолтондоо орчихдог болохоор бусад дарамтыг мартдаг. Дасгалжуулагч нарт илүү хэцүү байдаг байх.

Тэр дараа нь юу гэж хэлсэн бэ?
Хэсгийн шатны дараа хожигдох л юм бол гэртээ харина гэсэн үг. Үндсэн цаг тэнцээгээр дуусах магадлалтай учир бид нэмэлт цаг тоглох, торгуулийн цохилт хийх бэлтгэл байнга хийж байсан. Гараанд багтсан азтай тоглогч нар өөр сэргээх бэлтгэлийн хажуугаар өөр бэлтгэл хийж байсныг санаж байна. Пике, Шаби Алонсо гэх мэт зарим тоглогч нар торгуулийн цохилт давтаж байсан, Паненка цохилтыг ч бас. Яг Португалитай тоглохын өмнөх өдөр хаалттай бэлтгэл дээр дээрх бүгдийг хийснийхээ дараа би дасгалжуулагчид хэрвээ цохилт хийх болвол тайван байгаарай, би өлгөж цохих болно гэж хэлсэн. Тэр ч энэ намайг асуудалд оруулах нь дээ гэж бодсон байх. Хариуд нь тэр, яг цохилт хийх болоход чи ингэж цохиж зүрхлэхгүй биз гэж хэлсэн. Тоглолтын цаг дуусаж торгуулийн цохилт хийх болоход би түүн дээр очиж цохилт хиймээр байгаагаа хэлсэн. Тэр итгэлтэй байна уу гэж асуусан. Намайг тиймээ гэж хэлэхэд тэр сайн байна гэсэн. Бид үүнийг давж чадсан. Үүний ачаар Серхио Рамос дотроо байсан өргөсийг авч чадсан. Одоо энэ бол түүхийн нэг хэсэг. Ирээдүйд би хүүхдүүддээ, хүн бүгдэд энэ тухай ярьж өгөх болно.

Хүүхдүүдэд хайртай юм аа?
Тиймээ, өөрөө одоохондоо хүүхэдгүй ч гэлээ надад Даниела гэдэг бяцхан зээ дүү минь бий.

Та түүнтэй хүүхэлдэйгээр тоглодог уу?
Тиймээ, хүссэн бүгдээр нь тоглодог. Би түүнтэй тийм ч их уулздаггүй, тэр Севиллад амьдардаг юм. Энд ирэх үедээ харин тэр хүссэн бүхнээ хийдэг. Тэр манай гэр бүл дэх анхны зээ хүүхэд, би түүнд их хайртай. Үнсэе! Ийшээ ирж явах замд тэр манай ах Ренетэй утсаар ярьж байсан. Тэгээд, би уг нь эрт унтдаг ч гэлээ өнөөдөр El Hormiguero үзнэ гэж хэлж байсан.
Image

Таныг бухтай тулалдсан гэж сонссон
Их дээрийн явдал. Би их олон бух сургагчтай сайн танил, Талаванте бол миний сайн найз. Би, манай гэр бүл бухын тулаанд их дуртай. Нэг удаа Талаванте хөдөө явж 2 бух сургах хэрэгтэй болсон юм. Тэгэхэд нь би хамт явж хэд хэдэн удаа оролдож үзсэн юм. Үргэлж л тэгж үзэхийг хүсдэг байсан юм. Ирээдүйд яахыг мэдэхгүй, одоохондоо лав хашааны цаанаас үзсэн нь дээр.

[Одоо энэ 2 ягаан амьтан нь асууж байгаан. El Hormiguero гэдэг нь шоргоолжны үүр гэсэн утгатай]
Image

Шоргоолж1: Сайн байна уу? Таныг энд ирсэнд баяртай байна.
Баярлалаа.

Шоргоолж1: Таныг энд ирсэн байгаа дээр нэг бяцхан зүйл гуйж болох уу?
Мэдээж.

Шоргоолж1: Та ультрануудад хандаж, дуугаа илүү тод дуулахыг хүсээд өгөөч. Заримдаа үг нь ойлгомжгүй сонсогддог юм.

Шоргоолж2: Серхио таныг энд ирсэнд баяртай байна. Шоргоолжны хувьд, чихмэл хүүхэлдэйн хувьд, дипломгүй сэтгүүлчийн хувьд... одоо танаас шигшээ багийн талаар шалгалт авах болно.

Шоргоолж1: Та бусад тоглогчидтой өмсгөлөө солилцсоны дараа муухай үнэртэй болохоор нь хаячихаж байсан тохиолдол байдаг уу?

Ер нь бол би гэртээ угаачихдаг юм. Хэрвээ бүр хэт муухай үнэртэй байвал хувцас хэрэглэлийн менежерт өгөөд маргааш надад эргүүлж өгөөрэй гээд хэлчихдэг юм.

Шоргоолж2:Шигшээ багийнхнаас шүршүүрт хамгийн их үс үлдээдэг нь хэн бэ? Пуёол байж магадгүй гэж бодож байна.
Энэ дээр Пуёол Рейна 2 тэнцэх байх.

Шоргоолж1: Дараагийн асуулт. Бид хөлбөмбөгчид та нарыг ФИФА их тоглодогийг мэднэ. Та ФИФА тоглох үедээ өөрийгөө худалдаж аваад өндөр цалин өгдөг гэж үнэн үү?
Би өөрийгөө худалдаж авдаг аа. Тэгээд довтлогчоор тавьдаг. Гэхдээ цалин ч арай...

Шоргоолж2: Дель Боске үглэж загнаж байхад нь та тэсэхгүй инээж байсан удаа бий юу?
Ганцхан Дель Боскетэй ч биш. Ийм тохиолдол олон гардаг.

Шоргоолж1: Португалитай тоглож байхдаа Пепегээс болгоомжилж байсан уу?
Эсрэг багийнхнаасаа үргэлж л болгоомжилох хэрэгтэй. Кристиано, Пепе, Фабио гээд л...
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Interview corner

Postby Mojul » Sat Mar 02, 2013 2:09 pm

Финалист үнэхээр гоё гоё ярилцлага оруулдаг шүү. Мундаг :eek: :beer
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Interview corner

Postby Finalist » Sat Mar 23, 2013 8:46 pm

Sami Khedira at Marca
http://www.marca.com/2013/03/21/futbol/ ... 93987.html
2012/3/21


Image


Өвдөг чинь яаж байна даа?
Сайн байгаа, баярлалаа. Жаахан суналт өгсөн төдий зүгээр үл ялиг л зүйл байсан юм. Одоо бол зүв зүгээр байгаа.

Илүү хүнд гэмтэл байх вий дээ гэж айж байв уу?
Эхэндээ бага зэрэг эмээсэн л дээ. Гэхдээ тийм ч ноцтой зүйл биш байна гэдгийг нь мэдсэн, би олон жил хөлбөмбөг тоглож байгаа шүү дээ. Булчингийн холбоос тасрах юм уу, илүү хүчтэй суналт үүссэн бол мэдэгддэг юм. Тэгээд би үүнийг тийм ч сүртэй зүйл биш гэдгийг нь мэдсэн л дээ.

Моурино ч айж байсан байх даа.
Бага зэрэг л... Гэхдээ энэ нэг талаар надад сургамж боллоо. Одооноос эхлээд би Моуринод, бас фэнүүддээ хандан, болгоомжтой байх болно гэж хэлмээр байна. Мадридад эргэж ирэхдээ би цоо эрүүл байх болно, дахиад топ түвшиндээ тоглох болно. Бүгд санаа амар байж болно.

Таныг өвдөгний асуудлаас болоод тоглож чадахгүй гэх мэдээ гарах үед бүх л мадридиста нар сошиал сүлжээгээр дамжуулан танд дэмжлэг үзүүлсэн үгс явуулж байсан.
Тиймээ. Олон мессеж хүлээж авсан. Санаа зовж, сэтгэл гаргасан бүх хүмүүстээ баярлалаа.

Тэд танд хир их хайртай байгаа нь танд мэдэгддэг үү?
Тиймээ, үнэхээр мэдрэгддэг. Тоглолт бүрт л илүү ихээр мэдэрч, илүү их аз жаргалтай болдог. Фэнүүдээсээ хайр хүндэтгэлийг нь хүлээнэ гэдэг үнэхээр сайхан хэрэг. Би Реал Мадридын өмсгөлтэй талбайд гарах бүртээ хийж чадах бүхнээ зориулах болно.

Та өөрийгөө хангалттай үнэлэгдсэн гэж боддог уу?
Тиймээ. Моурино болон дасгалжуулагчийн багийн хувьд итгэлийг нт хүлээх нь хамгийн чухал зүйл. Өдөр болгон тоглохыг минь харж, хэнийг талбайд гаргахыг шийддэг хүмүүс бол тэд. Тэгээд бас фэнүүд маань миний тоглолтыг үнэлж байвал, энэ үнэхээр гайхалтай зүйл. Гэхдээ хамгийн чухал зүйл бол дасгалжуулагчдаа хүлээн зөвшөөрөгдөх явдал. Анхаарлын төвд Кристиано, Өзил, Бензема нар байдгийг би мэлнэ. Энэ бол хэвийн л зүйл. Тэд бол мастерууд. Тэд гайхалтай цохилт, гайхалтай хууралтуудыг хийцгээдэг... гэхдээ би ч бас шаргуу хөдөлмөрлөдөг.

Моурино болон Лев нарын хэн нэгэн нь таныг арай илүүгээр үнэлдэг үү?
Миний хувьд үгүй ээ. Би өөрийн ажлаа хийж байхдаа, хамтран тоглогчид дасгалжуулагчид минь надад сэтгэл хангалуун байж, намайг итгэж болохуйц хэмээн үнэлэхэд нь би сэтгэл хангалуун байдаг. Миний ажил бол бөмбөг таслах, хамгаалалтанд туслах, тэгээд мөн боломжтой бол урагш нэвтэрч гоол оруулах. Үүний тулд би бүхнээ дайчилдаг, эрт орой хэзээ нэгэн цагт үр дүн нь гарах л болно. Хэрвээ миний тоглолт багтаа ямар нэг цом авахад нь тусалж л байвал надад өөр юу ч хэрэггүй. Би жаргалтай байх болно.

Та энэ улиралд хэд хэдэн гоол оруулаад байгаа. Ямар учираас торгуулийн талбайд их ойрхон тоглоод байна?
Анх Мадридад ирэхдээ би илүү их хамгаалан тоглодог байсан. Мистер эхний улиралд тийм байлгахыг хүссэн. Би хамгаалдаг байсан. Гэхдээ шигшээ багтаа бол би үргэлж л довтолгоонд оролцдог байсан. Мистер үүнийг анзаараад талбай дээрх миний байрлалыг дахин өөрчилсөн. Одоо би эсрэг багийн хаалганд их ойртож, илүү эрх чөлөөтэй тоглож, илүү их зүйл хийх боломжтой болсон. Энэ бүхэн бол багийн амжилтын л төлөө хийгдсэн зүйлс.

Өөрийгөө хөлбөмбөгчний замналынхаа оргил үед нь яваа гэж боддог уу?
Одоо бүх зүйл сайхан байгаа ч гэсэн би хамгийн сайн зүйлс урд минь байгаа гэдэгт үргэлж итгэдэг. Мадридад ирснээсээ хойш би маш их сайжирсан. Илүү олон талтай тоглогч болсон. Гэхдээ дахиад сайжрах болно гэдэгтээ итгэдэг.

Өөрийгөө хөлбөмбөгчнийх нь хувьд тодорхойлбол?
Найдвартай, итгэж болохуйц. Ялахын төлөө хүсэл эрмэлзэлтэй.

Мадридтай анх хэрхэн гэрээ байгуулж байснаа эргэн дурсвал?
Дэлхийн аваргын дараа утсанд минь ирсэн нэг дуудлагаар л эхэлсэн дээ. Энэ бол Моурино байсан юм. Тэр над руу залгаад намайг Мадридын төлөө тоглуулахыг хүсэж байгаагаа хэлсэн. Миний хувьд тэр бол гайхалтай явдал байсан. Дараа нь бид биечлэн уулзахаар болсон, би юу болохыг төсөөлж чадахгүй байсан. Гэхдээ 2,3-хан минутын дараа бид нэг нэгэнтэйгээ маш сайн ойлголцож чадсан. Тэр надад ер бусын төлөвлөгөөгөө танилцуулж, би түүнийг нь зөвшөөрсөн. Ийм л амархан зүйл болсон доо. (инээв)

Та Моуриниста мөн үү?
(инээв) Моуриногийн удирдлаган дор тоглож байгаадаа баяртай байдаг, Мадрид надад гэр шиг минь л санагддаг.

Мадридыг ирэх жил Моуриногүйгээр төсөөлж чадах уу?
Юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй, хөлбөмбөгийн ертөнцөд бүх зүйл маш хурдан болж өнгөрдөг. Үргэлж л шинэ хүмүүс ирж байдаг болохоор хэн нэгэн дандаа өөрийнхөө байранд байгаад байна гэдэгт би итгэдэггүй. Хөдбөмбөг ийм л байдаг, цаашид ч ийм байх болно. Гэхдээ Моурино бол Мадридын хувьд гайхалтай сонголт байсан гэдгийг би хүлээн зөвшөөрдөг.

Та түүнийг ирэх улиралд үргэлжлүүлэн эндээ ажиллаасай гэж хүсэж байна уу?
Хэрвээ энэ сонголт надаас шалтгаалах байсан бол, тэр үлдэх болно.

Бернабеуд тоглох гайхалтай байх даа?
Эхэндээ энэ бүхэн гайхал төрүүлдэг л дээ, ялангуяа над шиг залуу хүнд бол. Гэхдээ би эхний өдрөөсөө эхлээд л талбайд гарахдаа өөрийгөө үнэ цэнэтэй, Мадридад тоглоход сэтгэл зүйн хувьд хангалттай хүчирхэг гэдгээ харуулахыг хүсэж байсан. Мадрид бол Европын хамгийн үзэсгэлэнтэй цэнгэлдэх хүрээлэн. Талбайд гармагцаал үлгэр домгийн мэт гайхалтай уур амьсгалыг мэдэрдэг. Миний хувьд Бернабеуд хийсэн тоглолт бүр аз жаргал бас нэр төрийн хэрэг байдаг.

Өзил бас энд байсан болохоор Мадридад идээшихэд илүү хялбар байсан болов уу?
Бид дотно найзууд. Энд хамтдаа ирцгээсэн нь хэн хэнд маань их хэрэг болсон. Энд ирэхээсээ өмнө л найзууд байсан ч гэсэн, энд ирсэн эхний өдрөөсөө л эхлэн байнга хамт байж, нөхөрлөл маань бүр ч гүнзгийрсэн. Бид яг л ах дүү шиг байдаг. Хувцас солих өрөөнд бүх хүн л хоорондоо гайхалтай сайхан харьцаатай байдаг ч гэсэн Өзил бол надад найзаас минь ч илүү. Бас тэр бол гайхалтай тоглогч.

Тэр дэлхийн шилдэг болж чадах болов уу?
Тэр бол гайхалтай, ер бусыг тоглогч. Миний найз болохоор би ингэж хэлж байгаа юм биш. Тэр бол гоц авъястан, гэхдээ багт үр бүтээлтэй тоглохынхоо хирээр тэр дэхийн шилдэгүүдийн л нэг болж чадна. Түүнийг дэлхийн шилдэг болоход дутагдаж буй зүйл бол... Яагаад Кристиано, Өзил нар шилдэг хослол вэ гэвэл, тэд сайн тоглохынхоо хажуугаар 50 гоол оруулж байна. Месут гайхалтай тоглож, улирал бүр л тогтмол олон оновчтой дамжуулалт өгдөг. Гэхдээ тэр гоол оруулдаггүй. Би үргэлж л түүнд хэлдэг, “Месут, цохилт олон хийж бай. Олон гоол оруулахын тулд илүү хувиа бодсон шийдвэр гаргаж байх хэрэгтэй” гэж. Хэзээ нэг өдөр тэр миний үгэнд орно гэж найдаж байна, хамгийн гол нь тэр гайхалтай цохилт хийж чаддаг шүү дээ.

Өзил та 2 үлдсэн кареераа энд өнгөрөөнө гэж төсөөлвөл?
Гайхалтай биш гэж үү?

Яг одоо Мадридтай хийсэн гэрээгээ сунгамаар байна уу?
Одоохондоо бол таамаг төдий шүү дээ. Гэхдээ хэрвээ үнэхээр тэгвэл надад гайхалтай байх болно. Мадрид миний хөдөлмөрийг үнэлж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол ярилцлаган дээр хэлэлцэхэд тохиромжгүй сэдэв байна. Миний агентууд үүний л тулд байдаг шүү дээ. Одоо бол би Ла Десима-гийн тухай л ярьмаар байна. (инээв)

За за, Ла Десима-гийн тухай ярьцгаая.
Бид үүнийг авахыг хүсэж байна.

Галатасарайтай хийх тоглолт ямархуу байх бол?
Өрсөлдөгчөө дутуу үнэлж хэзээ ч болохгүй. Тэд шөвгийн 8-д шалгарсан, Шальке-г хассан, МанЮ-тай нэг хэсэгт байсан, бас тэдэнд шилдэг тоглогчид бий... амаргүй байх болно. Хагас шигшээд шалгарахын тулд Бернабеудаа сайн тоглож илүү давуу талтайгаар талбайд нь очих хэрэгтэй.

Галатасарайг Манчестертай адил түвшнийх гэж үзэж байна уу?
Тийм. Анхаарлаа хормын төдий ч сулруулж болохгүй.

Моурино МанЮ-г шөвгийн 8-д шалгарах эрхтэй гэж хэлж байсан. Та үүнд санаа зовсон уу?
Би яагаад түүнийг ингэж хэлснийг мэднэ. Би Сержио Рамосын юу гэж хэлснийг бас уншсан... Гэхдээ энэ чинь л Моурино шүү дээ. Тэр л Олд Траффордод болсон аймшигтай бас онцгой тоглолтын дараагаар юу бодож байгаагаа ингэж хэлж чадна.

Та түлхүүр тоглогчдын нэг байсан. 2007 онд Штутгарттай лигийн түрүү авахдаа гоол хийж байсанн. Түрүү жил Камп Ноу-д бас гоол хийж байсан. Гоол хийж Ла Десима авахын хүсэж байна уу?
Би бас өөрийгөө чухал гоол оруулдаг гэж хошигнодог юм... Энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна. Аваргуудын лигт түрүүлбэл үнэхээр гайхалтай байх болно. 2010 онд намайг анх ирэхэд хүн бүр л Ла Десима гэж ярьж байсан. Би Испани хэл арай сураагүй байсан болохоор юуны тухай яриад байгааг нь ойлгодоггүй байсан. Мадридын хувьд Ла Десима бол хамгийн гол зүйл. Тийм болохоор гоол оруулах эсэх бол чухал зүйл биш. Энэ бол клуб, фэнүүдийн мөрөөдөл биелж байгаа л хэрэг болно.

Ла Десима бол дон мөн үү?
Тийм ээ, тохирох үг байна. Ла Десимагийн дон.

Энэ нь бас эргээд их дарамт үүсгэдэг байх даа?
Дарамт? Үгүй ээ. Аваргуудын лиг бол дарамт биш, энэ бол зорилго. Аваргуудын лигт түрүүлэх хүсэл тэмүүлэл багт бий. Одоо багт байгаа тоглогчдоос өмнөх 9 түрүүний аль нэгийг авсан хүн нь ганцхан Икер л байна. Бусад тоглогчдоос энэ цомыг авч үзсэн хүмүүс гэвэл зөвхөн Кристиано, Эссиен хоёр [буруу ярилаа] Тиймээс бид бүгдээрээ түрүүлэхийг үнэхээр их хүсэж байна.

Барсагийн эсрэг шигшээ тоглолт хийх болвол?
Фэнүүдийн хувьд энэ гайхалтай байх болно, харж л байя. Гэхдээ бид шөвгийн 8-ын шатанд л байгаа, тиймээс шигшээ тоглолтын тухай ярьж болохгүй. Мадрид-Барса бол бүх класикогийн дотроос хамгийн шилдэг нь. Бүгд л шигшээ тоглолтонд харахыг хүсэх байх. Гэхдээ би үүнийг хамгийн шилдэг шигшээ тоглолт болно, эсвэл ингэж таараасай гэж хэлж чадахгүй. Би адилхан өрсөлдөж байгаа бусад багуудыг хүндэтгэж байна.

Мадрид энэ улиралд жигд тоглож чадахгүй байна. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
Яг нарийн хэлэхэд хэцүү юм. Бид эхлэлээ маш муу хийсэн. Гэхдээ энэ оны эхээр бид дахин нэг баг шиг байж, зорилоо ухамсарлан сайн тоглож эхлээд байна. Бид өөрсдийнхөө ялихгүй, бардам зангаа дарцгаан жинхэнэ баг шиг болж байна. Хэрвээ нэг баг болж чадаагүй бол Барселонаг 2 хожиж, Манчестерын тэмцээнээс хасаж чадахгүй байх байсан. Одоо бол би Мадрид эргэн нэг баг болж чадсан гэж хэлж чадна, үүнийг бидний тоглолтоос харж болно.

Энэ Мадридыг өнгөрсөн жилийн багтай ижилхэн гэж бодож байна уу?
Бид зөв замаар яваа гэдэгт би итгэж байна. Өнгөрсөн жилийн дуулиан шуугианыг мартаж чадсан. Одоо эрч хүчтэйгээр ялалт байгуулж байна. Хөлбөмбөг их хурдан өөрчлөгддөг, гэхдээ би бас өөрсдийгөө өнгөрсөн алдаанаасаа суралцаж, илүү хүчтэй баг болсон гэдэгт итгэдэг.

12 товч асуулт.
1. Амралтаа өнгөрөөхөд хамгийн тохиромжтой газар?
Нар, наран шарлагын газар, бас далайтай газар.
2. Мадрид дахь хамгийн дуртай газар чинь?
Олон бий, гэхдээ хамгийн дуртай нь Retiro Park.
3. Whatsapp дээрх статус чинь?
Нэг их онцгой юм байхгүй ээ, зүгээр л “I’m in Madrid” гэж байдаг.
4. Дуртай хоол?
Итали хоолонд хамгийн дуртай. Би хоол хийхдээ их муу.
5. Хамгийн сүүлд кинотеатрт ямар кино үзсэн, бас хамгийн дуртай кино?
Хамгийн сүүлд Арго үзсэн. Хамгийн дуртай нь La Ley de la Venganza.
6. Хамгийн сайн болон муу чанарууд чинь?
Сэтгэлийн тэнхээ. Тэвчээргүй зан.
7. Өдрийн цайндаа юу иддэг вэ?
Жүржийн шүүс. Өндөг, талх.
8. Хөлбөмбөгчин болоогүй бол?
Физик эмчилгээ сурах байсан. Хүний биетэй холбоотой шинжлэх ухаануудад их дуртай.
9. Хэдэн шивээстэй вэ?
Хачин санагдаж магадгүй, ганц ч шивээс байхгүй.
10. Өөр дуртай спорт?
Педал тоглох, теннис үзэх дуртай.
11. Ямар хөгжим сонсох дуртай вэ?
RnB. Бусад төрлүүдээс бага багыг сонсдог.
12. Жолоо барьж байхдаа авсан торгуулийн хуудасны тоо?
Хурд хэтрүүлж байгаагүй. Зогсоолд буруу тавьснаас болоод хэд хэд торгуулж байсан.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Interview corner

Postby Realist » Sat Mar 23, 2013 10:40 pm

:eek: мундаг шүү манай хүн.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Interview corner

Postby maRS_mN » Mon May 06, 2013 2:06 am

:eek:
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: Interview corner

Postby 21Grams » Mon Mar 10, 2014 2:57 am

:eek:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Interview corner

Postby Dondogoo » Fri Dec 09, 2016 2:28 pm

гоё гоё
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин


Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest