Ишш муу Раулын минь сэдэв дээр юм хум бичихэд яадаг байнаа..
2013-7-27
Шальке-Аль Садд нөхөрсөг тоглолт.
Раул 2-аар үед Шалькегийн өмсгөлтэй тоглож 2 гоол оруулсан.
Эхний гоолоо Драклерын галзуу ассистаар хийсэн.
http://www.youtube.com/watch?v=nC_XCjFO_OE2 дахь гоолоо торгуулийн цохилтоор оруулчихаад хөвгүүдтэйгээ тэмдэглэж байгаа нь:
Тэр тоглолтын дундуур Испани үндэсний хоолоор багийнхнаа дайлж байсан юм.
Сэлгээнд суухад нь шүүгчийн үүргийг түүний том хүү нь гүйцэтгэв.
Тоглолтын өмнө хөвгүүд нь хоорондоо тоглож, гоол оруулах бүрт нь үзэгчид уухайлан дэмжиж байлаа.
http://www.youtube.com/watch?v=I10F1SqLtdwТоглолтын дэлгэрэнгүй тойм:
http://www.youtube.com/watch?v=eV-S8y0ZhUM---------------------------------------------------------------------------------------
2013 оны 8-аар сарын 22.
Бернабеугийн хаан гэртээ эргэн ирж байна.
Энэ шөнө тэр Сантиаго Бернабеугийн цомын төлөөх тоглолтонд оролцоно. Гэхдээ энэ нь цомын гэхээсээ илүү агуу тоглогчид хүндэтгэл үзүүлэх зорилготой тоглолт юм.
Тэр тоглолтын нэг хагаст нь Реал Мадридын өмсгөлтэй тоглоно. Аль ч баг нь хожсон гэсэн Раулыг цом өргөн зогсохыг харна гэж найдъя.
Тэр 2 хоногийн өмнө Мадридад ирж багийнхантайгаа уулзсан.
Түүнийг ирсэнтэй холбогдуулж Мадридын албан ёсны дэлгүүрүүдээр өмсгөлийг нь борлуулаад эхэлсэн байна.
Өнөөдрийн бэлтгэл дээр:
Өчигдрийн хэвлэлийн бага хурал дээр:
"Бага хүү маань заримдаа надаас та Кристиано Роналдотой хамт тоглож үзсэн үү гэж асуудаг. Маргааш магадгүй би түүнтэй хамт хэдэн минут тоглох байх. Тэр үед хүү маань түүнийг өөрөө харах байх"
Хэвлэлийн бага хурал дээр ярьсан ярианаас:
Тоглолт их сэтгэл хөдөлгөм болно байх. Үргэлж бахархалтайгаар өмсдөг байсан Реал Мадридын өмсгөлөө дахин өмсөнө гэхээс сэтгэл хөдөлж байна.
Реал Мадрид надад бүх зүйлийг өгсөн, Бернабеуг, бас фэнүүдийг.
Өөрийнхөө гэрээ гэж боддог газраа ирсэндээ, олон найзуудтайгаа уулзсандаа баяртай байна.
Хамгийн чухал зүйл бол хүн бүр, тоглогчид фэнүүд, гэртээ үзэж буй хүн бүхэн сэтгэл баясах явдал юм.
Би Икерийг юу гэж боддог вэ гэж үү? Тэр бол гайхалтай мэргэжилийн тамирчин, үүнийгээ Мадридад өнгөрүүлсэн олон жилүүдийнхээ туршид батлан харуулсан.
Маргааш бол маш том баяр байх болно. гэр бүл найзууд минь энд байгаа учираас.
Би Мадридад тоглож байх хугацаандаа илүү олон гоол оруулж, илүү сайн тоглож чадах байсан гэж надад санагддаг.
Мадридад эргэж ирэх тухай бодол үргэлж л толгойд минь байсаар ирсэн. Хэзээ нэг өдөр боломжтой болсон үедээ би баяртайгаар эргэж ирэх болно.
Мадрид бол том клуб. Түүний нэг хэсэг байхын тулд өдрөөс өдөрт илүү их хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг.
Реал Мадридын үнэт зүйл бол хүндэтгэлтэй, эв нэгдэлтэй байдал юм. Энэ бүхэн намайг сайн тоглож, ялахад сургасан.
Мадридын өмсгөлийг өмссөн л бол түүний үнэ цэнийг хамгийн сүүлчийн удаа тоглож байгаа мэт л хамгаалах хэрэгтэй.
Кристиано бол хамгийн оновчтой наймаа байсан. Түүнийг гэрээгээ сунгаасай гэж хүсэж байна.Тэгвэл бүх л Мадридиста нар баяртай байх болно.
Бейл бол онцгой тоглогч, тэр Кристиано, Месси нарын дараа л яригдана. Түүний төлөө төлөх гэж байгаа мөнгө хэтэрхий их байгаа нь үнэн.
Гэхдээ Кристианог анх ирэхэд түүний үнэ бас л их санагдаж байсан, одоо тоглолтыг нь харахад тэр үнэ харин ч бага байсан мэт санагдаж байна шүү дээ.
------------------------------------------------------------------------
Хаан гэртээ ирлээ. Тоглолт манай цагаар 4:30-аас.