Raul gonzalez blanco

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

awarguudiin leugea iin bvh tsag veiin mergen buuch bolj chadah uu

ter bol oilgomjtoi
76
65%
yajach magadgvi
41
35%
 
Total votes : 117

Re: Raul gonzalez blanco

Postby Seikoni » Fri Dec 19, 2014 11:59 am

Харин мань нөхөр эхлээд жаахан өөрийгөө боловсруулъя гээд байгаа юм билээ. Мань хүн захиргаа, наймаа энэ тэр гэсэн юмнаас илүү дасгалжуулагчийн албыг сонирхоод байгаа юм байна л даа. Мадридад буцаж ирэх ч цаг хугацааны асуудал биз дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Mon Jan 12, 2015 11:33 pm

ESPN-д өгсөн ярилцлагыг нь хүргэж байна.
Image


Түүхэн дэхь хамгийн шилдэг довтлогчдын нэг болох Раул Гонзалес кареерынхаа дараагийн алхмыг хийхээр Нью-Иоркийг зориод байгаа билээ. Саяхныг болтол Ла лигийн өдгөө тоглож буй шилдэг мэргэн бууч болон Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч алдрыг хадгалж явсан энэ эрхэмтэй Роналдо-Месси, Пеле-Марадона болон Испанийн шигшээ баг, мөн түүнчлэн Нью-Иорк Космосын талаар санал бодлыг нь хуваалцлаа.


Ярилцлага Испаниар хийгдсэн бөгөөд Англи хэл рүү хөрвүүлэхдээ ойлгомжтой болгохын тулд засвар хийснийг нь Монгол руу хөрвүүлэхдээ мөн засвар хийсэн болно. :ногоон:

Реал Мадридын Галактико эриний хамгийн шилдэг үе нь 2000 байсан уу?
Галактико гэдэг үгийг анх хэрхэн хэрэглэх болсныг эхлээд яръя. Хамгийн эхлээд 2000 онд Фигу ирсэн. 2001 онд, Зидан ирээд тэр жилдээ бид Аваргуудын лигт түрүүлж байсан. Дараа нь 2003 онд Бекхэм, түүнтэй залгаад Роналдо ирж байлаа. Бүхнийг нэг бүрчлэн санахгүй байгаа ч гэлээ тэр 2-ыг ирсний дараагаар л... эсвэл Роналдог ирэхийн өмнөхөн л хүмүүс жинхнээсээ ярьцгааж эхэлсэн дээ. Бид тэр бүрэлдэхүүнээрээ нэг ч Аваргуудын лигт түрүүлж чадаагүй. Флорентино энэ цаг үеийг онцгой болгох талаар үнэхээр сайн ажилласан учраас л хүмүүс үүнийг тод санадаг.
Юу хэлэх гээд байна вэ гэхээр, энэ үе үнэхээр онцгой байсаан. Мэргэжлийн тамирчны хувьд эдгээр тоглогчидтой хамт талбайд гарах үнэхээр гайхамшигтай байсан. Гэхдээ бид олон цомын эзэн болж чадаагүй л дээ. Бекхэм л гэхэд Реалаас явахынхнаа өмнөх жилд л нэг удаа Ла лигт түрүүлж байлаа. Дөнгөж ганц удаа! Тэр жил Капелло түүнд хойшид үргэлжлүүлэн тоглох боломжгүй гэдгийг нь хэлж байсан юм. Харин Бекхэм тэр улиралдаа тоглоод, Ла лигийн цом өргөсөн, үнэхээр баатарлаг явдал шүү. Энэ бүхэн 2007 онд болж өнгөрсөн.

Image
2007 он

Тэр үеийн Реал Мадридыг саяхан 22 дарааллан ялалт байгуулсан өнөөгийн багтай харьцуулбал?
Одоогийн баг үнэхээр гайхалтай сайн тоглож байгаа нь гарцаагүй үнэн. Гэхдээ би харьцуулалт хийгээд байх дуртай биш. Баг бүр, хором мөч бүр өөр өөр байдаг. Тийм ч учраас хэрвээ дүгнэлт гаргах бол улирлын төгсгөлд л гаргах хэрэгтэй гэж би бодож байна. Өнгөрсөн улиралд л гэхэд баг улирлыг маш тогтворгүй эхлүүлсэн. Тэр үед хэн ч Реал 10 дахь цомоо хүртэнэ гэж мөрий тавихааргүй байсан. Гэхдээ баг сүүлийн шатнуудад сайн тоглож эхэлсэн нь ялалтын гол хүчин зүйл байсан. Гэхдээ мэдээжийн хэрэг, Ла Десимаг авсны дараагаар баг илүү өөрсөддөө итгэлтэй болж, юуны төлөө тоглож байгаагаа ухамсарлах болсноор илүү сайн тоглож эхэлсэн.

Кристиано Роналдотой хамт ердөө ганц улирал тоглосон. Түүний талаар?
Бие бялдрын хувьд түүн шиг, мөн өдөр бүр бэлтгэл хийхийн хүслэн болж байдаг тоглогчтой өмнө нь таарч байсангүй. Тэр үргэлж л хамгийн эрт ирдэг, амжилт гаргах хүсэл шуналаар дүүрэн байдаг байсан. Манчестер Юнайтедаас ирэхдээ л тэр их онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Англид маш сайн тоглож байсан ч гэлээ би түүнийг кареерынхаа хамгийн шилдэг мөчүүдийг Мадридад өнгөрөөж байгаа гэж боддог.
Тоглолт бүрт тэр оруулж буй гоолуудаараа, тогтвортой тоглолтоороо, ер нь юм бүхнээрээ бид бүхнийг гайхшруулдаг. Тэр энэ хэвээрээ үргэлжлүүлбэл бүх л рекордыг эвдэх нь тодорхой байх. Хэдийгээр өмнө нь хэлсэнчлэн хэн нэг тоглогчийн талаар бүрэлдэхүүнд багтахаа байсны дараа л дүгнэх нь зөв байдаг ч гэлээ, тэр бол түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчин мөнөөсөө мөн. Зарим хүмүүс, хамгийн шилдэг, 2 дахь шилдэг гэх мэт эрэмблэхийг илүүд үздэг л дээ. Гэхдээ л тэр түүхэнд тодорсон шилдэг хөлбөмбөгчдөөс дээгүүр ангилагдах нь гарцаагүй юм.

Роналдо, эсвэл Месси? Хэнийг нь сонгох вэ?
Хоёуланг нь сонгоно.

Тэднийг Диего Марадона, Пеле нартай ижил түвшнийх гэж хэлж болох уу?
Тэднийг ямар түвшинд хүрэх ёстой вэ, түүнд хүрэхийн тулд юу хийх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Би Пеле, Марадонагийн түвшин хүрэх ёстой гэж үзэж байхад, бусад хүн Круйфф, бас зарим нь Зиданы түвшинд хүрэх ёстой гэж үзэх жишээтэй. Би Роналдо, Месси нарыг эдгээр тоглогчидтой мөр зэрэгцэж чадах нь эргэлзээгүй гэж бодож байна. Хүмүүс ингэхийн тулд ДАШТ-д түрүүлэх хэрэгтэй гэдэг, зарим нь санал нийлдэггүй. Миний бодлоор бол, тэдний одоогийн үзүүлж буй тоглолт, Реал Мадрид, Барселона зэрэг багт хэрхэн тоглож байгаа зэрэг нь хөлбөмбөгийн түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй зүйл.

Image

Та ДАШТ-д түрүүлж чадаагүйдээ харамсдаг уу? Ялангуяа таныг шигшээ багаасаа зодог тайлсны дараагаар тэд түрүүлмэгц?
Би 2008 оны Европын аварга болсон багт 2006 онд тоглож байсан. Тэр бүхнийг үзэж чадаагүй нь харамсалтай байдаг. Энэ бүхэн Луйс Арагонесын шийдвэр байсан. Тиймээс би дасгалжуулагчийн шийдвэрийг хүндэлж байна. Энэ бүх он жилүүдийн дараа ч би өөрийгөө тэнд байгаагаар төсөөлөн боддог. Энэ бол хөлбөмбөгийн, амьдралын л нэг хэсэг. Европ, дэлхийн аварга болж, бүх Испаниучуудын бахархал болсон ялалтуудад хамт байж чадаагүй ч гэлээ би тэрнээс өмнө өөрийн чадах бүхнээ зориулж байсандаа харин баяртай явдаг.
Түүхийн нэгэн цаг үед бүх дэлхий Испанийг л харж, үлгэрлэн дагадаг байсан. Бразилд болсон ДАШТ-д Герман түрүүлсэн, тэд одоо ч нөхөрсөг тоглолтуудад сайн тоглолтоо харуулсаар байна. Испанийн хувьд, амжилт гаргах хүслээр дүүрэн авъяаслаг залуу бүрэлдэхүүнээр шинэчлэгдсэн болохоор цомын төлөө өрсөлдсөөр байна гэж бодож байна.

Нью-Иорк ямархуу байна даа?
Хамгийн шилдэг нь биш юмаа гэхэд хамгийн шилдэг хотуудын нэг. Спорт, соёл, боловсрол, гэр ахуй гээд л бүх л түвшинд бүх зүйл бий. АНУ-ын түүхэнд анх удаа хөлбөмбөгийг авчирагсдын нэг болох Космостой холбоотой болох завшаан гарч байна. Клубтэй, төсөлтэй холбоотой ажиллаж буй хүмүүсийн үр нөлөөгөөр хөлбөмбөг хөгжиж буй цаг үе таарч байна. Энд тоглосноороо би энэ гайхалтай төслийн нэг хэсэг болох юм.
Би үргэлж үргэлжлүүлэн тоглохыг, илүү ихийг зориулахыг, цаашлаад хөлбөмбөгийн байгууллагууд, академид өөрийн туршлагаасаа хуваалцахыг эрмэлзэж байна. Хүүхдүүдтэй ажиллаж, тэднийг өсөн дэвжихийг харж, тэдэнд тусална гэдэг сайхан зүйл. Би акаемид зөвлөгч хийнэ. Би туршлагаа хуваалцаж, хүүхдүүдтэй хамт байж, тэднийг дасгалжуулна. Алсдаа энэ нь академийн бүтцийг тодорхойлоход чухал юм. Шинэ орчинтой танилцаж, энд өсөн хөгжих боломжтой талбар хаана байна вэ гэдгийг мэдэхийн тулд надад хугацаа хэрэгтэй.

Та Реал Мадридын залуучуудын академид байсан шүү дээ...
Германд ийм зүйл харьцангуй бага байсан. Харин Катарт тоглож байхдаа тоглохын хажуугаар Aspire академитай ажилладаг байсан. Маш үр өгөөжтэй 2 жил байсан, өөр орчинд, өөр дасгалжуулагчийн арга барилаар хөлбөмбөг тоглохыг харж, их зүйл сурч авсан. Энд ч ялгаагүй бид тийм л зүйлийг бий болгохыг зорьж байгаа. Соёлын хувьд бага зэргийн ялгаа бий, гэхдээ бүгд хамтраад үүнийг хийж чадна. Баг гэдэг яг л гэр бүл шиг, бид өөр өөрсдийн чаддаг зүйлээ нийлүүлэн багаа урагш хөтөлнө. Хүмүүс биднийг үзэхдээ баяртай байх болно.

Гол зорилго MLS-д орох явдал уу?
Миний хувьд MLS ямар ч хамаагүй. Надад энэ баг, энэ багийн түүх болоод ирээдүйн төлөвлөгөө нь таалагдаж байгаа. АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй ямар байхыг, мөн хамгийн чухал нь Космос баг хаана хүрч чадахыг зөвхөн цаг хугацаа л харуулах биз ээ. Өөр лиг рүү явж болох юм. Эсвэл эндээ үлдэж ч болно. Эндхийн лиг цаг тутам томорч өргөжсөөр байна. Энэ нь зөв замаар явж байгааг илтгэж байгаа байх. Өмнө нь тийм биш байсан байх л даа. Зөвхөн ганц жилийн дотор 2 ч баг лигт элсэн орлоо.

Та MLS-ын шинэ клуб Нью-Иорк Сити-д тоглох гэж байгаа Давид Виллатай ярилцсан уу?
Түүнийг энд байгааг мэднэ, гэхдээ бид хараахан холбоо барьж амжаагүй л явна. Удахгүй уулзалдана гэж найдаж байгаа. Тэр сайн залуу, энд байх нь ч түүнд гайхалтай туршлага болох байх. Нью-Иорк Сити бол тэмцээнд өрсөлдөж, ялалт байгуулахын тулд байгуулагдсан баг. Испанид тэр олон амжилтанд хүрсэн, энд ч сайн тоглолт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Image

Таныг Нью-Иоркийн гудамжинд хүмүүс таньж байна уу?
Энд маш тайван, амгалан байна. Олны танил хүн биш юм шиг байгаа нь, мөн энэ байдлаа давуу тал болгож болж байгаа нь таатай байна. Ийм зүйлийг Германд болон Катарт бас үзсэний хувьд би их азтай. Үүнд би их баяртай байгаа, учир нь тоглолт, гэр бүл гэх мэт зүйлүүдэд төвлөрөх боломж олгодог. Гэхдээ энд ч мөн Европын хөлбөмбөгийг сонирхон үздэг олон хүн байдаг.

Пеле, Франц Бекенбауэр нарын тоглож байсан Космос клубын юу нь таныг тэгтлээ татаваа?
Бид үзүүштэй хөлбөмбөг тоглохыг эрхэмлэх болно. Бид хүмүүсийн анхаарлыг татаж, үзэгчдийн дунд нэр хүндтэй болохыг хүсэж байна. Клубын түүх бол түүх хэвээрээ байсаар л байна, харин одоо баг түүхэндээ нэгэн шинэ хуудас нээж байна. Бид хойшоо эргэж явахыг, өнгөрсөндөө очихыг хүсэхгүй байна. Бидний хүсэж байгаа зүйл бол хүмүүсийг эргээд бидний тоглолтыг үзэж, баясдаг болгох явдал. Бид бага багаар сайжирч Америктаа, цаашлаад олон улсад танигдахыг зорьж байна. Түүх өөрөөр бичигдэх болно, өнгөрсөнд болсон зүйл өнгөрсөндөө л үлдэнэ.
Last edited by Finalist on Tue Jan 13, 2015 2:21 pm, edited 1 time in total.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby attilla » Tue Jan 13, 2015 2:09 am

Финалист :eek:
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Raul gonzalez blanco

Postby Өсөхбаяр » Tue Jan 13, 2015 2:20 am

тоглогч дасгалжуулагчийн хувиар очиж байгаамуу.. сайхан нийтлэл болжэ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10186
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Realist » Tue Jan 13, 2015 1:20 pm

:eek:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Mon Apr 13, 2015 4:22 pm

За шинэ багийнхаа төлөө анхны гоолоо хийлээ дээ. Инди Элевен багийн хаалганд тэнцээний гоол.


https://www.youtube.com/watch?v=E1nyBnzGFMs

Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Mon Apr 13, 2015 5:22 pm

FIFA.com-д гарсан нийтлэлээс.

Image
АНУ-д байж шинэ зүйлстэй танилцах ямархуу байна даа?
Эхнэр бид 2 энд байхдаа үнэхээр баяртай байгаа. Бид хэзээнээс энэ хотод дуртай байсан. Нью-Иоркод дургүй хэн байх билээ? Энд байхад олны танил байх явдал бага зэрэг үгүй болдог шүү. Чөлөөтэй гарч, гадуур алхах үнэхээр сайхан.

Яагаад АНУ-д тоглохоор шийдэвээ?
Яг энэ цаг мөчид Америкт ч тэр, миний хувьд ч мөн ялгаагүй хөлбөмбөг эргэн гол байр суурь эзэлж эхэлж байна. Би энэ бүхний нэг хэсэг болж байгаадаа, ялангуяа америкийн түүхэнд хөлбөмбөг гэдэг зүйлийг анх танилцуулж байсан Космос багийн нэг хэсэг болж байгаадаа их баярлаж байна.

АНУ-ын хөлбөмбөгийн түвшин хир байна вэ?
Өнгөрсөн 10-р сард би анх хойд америкийн лигийн тоглолтыг үзэж, Космосын тоглолтыг хараад их гайхсан шүү. Хойд америкийн лиг миний хувьд амаргүй сорилт болно гэдгийг мэдэж байна. Биеийн хүчний хувьд ч тэр, их өрсөлдөөнтэй лиг.

Реал Мадрид дахь хамгийн мартагдашгүй дурсамж юу вэ?
Олон сайхан дурсамжууд бий дээ. Аваргуудын лигт түрүүлж байсан, мөн Фернандо Йерро, Луйш Фигу, Роберто Карлос гэх мэт тоглогчидтой хамт тоглож байсан гээд л. Зөвхөн ганцыг онцолно гэвэл хэцүү юм. Гэхдээ би анхны тоглолтоо хэзээ ч мартагдашгүй байсан гэж боддог. Бага байхдаа би мэргэжлийн тоглогч болохыг мөрөөддөг байсан. Харин анхны тоглолтоо хийж, энэ мөрөөдөл минь биелэхэд үнэхээр гайхамшигтай байсан. Би тэр өдрийг болон тэрнээс өмнөх, мөн дараагийн 24 цагт юу болсныг бүгдийг нь санадаг.

Та одоо ч Реал Мадридын дэмжигч хэвээрээ биз дээ?
Би Реал Мадридыг хэзээ хэзээнийхээсээ илүүтэйгээр дэмждэг.

Дахиад хэдэн жил тоглохыг хүсдэг вэ?
Ямар ч хязгаар, эцсийн хугацаа гэж байхгүй шүү дээ. Дахиад олон олон жил тоглоод л байхыг хүсэж байна. Харин бие махбод маань одоо болсоон гэж хэлэх үед Космос академитай илүү түлхүү ажиллана даа.

Хөлбөмбөгийн дараа юу хийх вэ? Залуу тоглогчдын хөгжлийг хариуцах энэ ажил танд хир зохих бол?
Академи байгуулах, зодог тайлсныхаа дараагаар энэ төсөл дээр Космостой хамтран ажиллах нь миний одоогийн зорилго. Хэрвээ цаг үе болоод боломж нь бүрдсэн юед Испанид буцаж очих болвол магадгүй энэ нь Реал Мадрид байна байх. Космостой хамт хийж буй зүйлс маань Реал Мадриадад ч юм уу, эсвэл өөр хаа нэгтээ хэрэгжүүлж болохуйц маш сайн туршлага болно байх.

Таныг дасгалжуулж байсан хамгийн шилдэг дасгалжуулагч хэн бэ? Яагаад?
Ганцыг нэрлэх хэцүү байна. Би 3 хүнийг нэрлэнэ. Хорхе Валдано - намайг анхны мэргэжлийн тоглолтоо хийхэд Реал Мадридыг дасгалжуулж байсан. Мөн Фабио Капелло. Тэр Италиас ирэхдээ хөлбөмбөгийн тэс өөр сэтгэлгээг авчирсан нь намайг өсөн дэвжихэд маш их тус болсон юм. Харин эцэст нь Висенте Дел Боске. Түүний удирдлаган дор бид Аваргуудын Лигийн 2 цом авч байсан. Тэр сайн дасгалжуулагч, мөн сайн хүн.

Таны хамгийн их харамсдаг зүйлсийн нэг нь Франческо Тоттитой хамт тоглож үзээгүй явдал гэдэг үнэн үү?
Тотти бол гайхамшигтай тоглогч. Өөрийн цаг үеийнхээ хамгийн шилдэгүүдийн нэг. Тийм гайхамшигтай авъяастантай хамт тоглохыг хэн хүсэхгүй байх билээ дээ.

Катарт тоглохоор явсан нь зөвхөн мөнгөтэй холбоотой юу?
Үгүй ээ. Би хүүхдүүдтэй ажиллаж, тэднийг дасгалжуулах дуртай. Тийшээ явахаар шийдсэн хамгийн гол шалтгаануудын маань нэг нь тэнд хүүхдүүдтэй ажиллах цаг түлхүү гарч байсан явдал.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Thu Oct 15, 2015 11:00 am

Started from the bottom. Now I'm here :D
Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Thu Oct 15, 2015 11:16 am

Image


Энэ амжилттай зэрэгцэж ирлээ дээ.
Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Tue Oct 20, 2015 11:08 am

Хөлбөмбөгийн хамгийн том үлгэр дуурайлал минь. Эхлээд шүтээн минь, хожим нь хамтрагч минь болсон. Би түүнээс л сайн сайхан зүйлсийг сурч авсан.


Урьд нь өрсөлдөгчийн хувиар чиний эсрэг тоглосон болон хожим нь нэг багийн андууд болон хамт тоглож байсан минь миний хувьд баяр баясгалан байлаа.


Чиний талд зогсон тэмцэх нь нэр төрийн хэрэг байлаа. Бүх зүйлд баярлалаа, капитан!


Ногоон талбай дээрх нэгэн түүх төгсөх гэж байгаад гуниглаж байна.
Хөлбөмбөгийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. Чи бол агуу удирдагч, гайхалтай ахлагч. Үргэлж хэвээр байсаар л байх болно. Удахгүй дасгалжуулагч болон эргэн ирнэ гэдэгт чинь итгэж байна. Чиний хийсэн бүхэн чинь ер бусын гайхалтай. Баярлалаа, амжилт хүсье найз минь.


Раулийн хийсэн бүхнийг бодоход үзэхэд л, тэр Реал Мадридын, ялангуяа түүнтэй хамт тоглож байсан багийнханы хувьд үргэлж үлгэр жишиг нь байсаар байх болно. Талбай дээр болон найзын хувьд жинхэнэ үлгэр жишээ. Бишрэн бахадсанаа БАЯРЛАЛАА, БАЯРЛАЛАА, БАЯРЛАЛАА гэж л илэрхийлье.


When he left Real Madrid, even the linesman cried and asked for a hug.


Raul with the capote in 2008. Grainy and shaky camera work from me, but my own little piece of history nonetheless. #GraciasRaul #realmadrid #raul #raulgonzalezblanco


Torres: Raul, thank you so much!
Image

A great friend and the greatest of the modern history of Real Madrid. Thank you!
Image

Реал Мадридын, хөлбөмбөгийн домог. Чамаас суралцаж байснаараа бахархаж байна.
Image

One Captain for one Badge.
Image

Шальке: Энэ өмсгөлийг өмсөж байсан чинь бидний хувьд нэр төрийн хэрэг. Ирээдүйд чинь амжилт хүсье.
Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Wed Oct 21, 2015 1:47 pm

Мадридын сахиусан тэнгэр зодог тайлахаар шийдсэнээ зарласныхаа дараагаар АНУ дахь туршлага болон кареерынхаа онцгой мөчүүдийн талаар хуваалцсаныг сонирхуулъя.

Image

Зодог тайлах шийдвэрийн тухайд:
Хэдэн долоо хоног, үнэндээ хэдэн сар бодсон. 21 жил хөлбөмбөг тоглосны эцэст би одоо, Космостой энэ улирлыг дуусгаад зодог тайлах нь зүйтэй гэж үзсэн.
Бид дараагийн хэдэн тоглолтондоо ялалт байгуулж аварга болох боломж байна. Хэдхэн хоногийн өмнө би Жио [Саварес, Космосын дасгалжуулагч]-той ярилцаж, шийдвэрийнхээ тухай хэлсэн. Би шинэ зүйлсэд суралцаж, гэр бүлтэйгээ илүү их хамт баймаар байна. Шинэ зүйлүүдэд бэлэн байх хэрэгтэй байна.

Өөрийн кареер дахь хамгийн дуртай мөчүүд:
Сонгоход хэцүү юм. Гэхдээ би үргэлж 17-хон настайдаа Реал Мадридын төлөө хийсэн анхны тоглолтоо нэрлэдэг. Жаахан хүү байхаасаа л би мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан. Реал Мадридын өмсгөлийг өмсөөд тоглож байхдаа би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүүхэд болсон мэт л байсан. Миний ах, гэр бүлийнхэн бүгд тэнд ирсэн байсан. Тэд тэр хүүг хөлбөмбөг тоглож, мөрөөдөл нь биелж байгааг харж байсан.

Дуртай гоол гэвэл... Бас л хамгийн анхны гоол байх, 2 дахь тоглолтондоо оруулсан. Бернабеуд 90'000 үзэгчдийн өмнө гоол оруулах тэр дуулиан шуугиан үнэхээр гайхамшигтай. Би азтай байж, олон удаа ингэж чадсан. Шалькед болон Аль Садд-д байхдаа бас цом хүртэж байсан, сайхан мөчүүд байсан.

Нью-Иорк дахь амьдралын талаар:
Их ер бусын хот шүү. Мадрид ч бас, мэдээж яг л бидний хот мэт санагддаг. Тэнд би их хугацааг өнгөрүүлсэн. Би, миний эхнэр бас хүүхдүүд маань ч тэнд төрсөн. Сүүлийн хэдэн жилд бидэнд өөр орчин, өөр соёлтой танилцах завшаан гарсан. Одоо бид энд жаргалтай байна. Хүүхдүүд минь сургуульдаа болон хичээлээс гадуурх үйл ажиллагаануудад ч дасацгаасан. Тэд Нью-Иоркод илүү их цагийг өнгөрөөхийг хүсэж байгаа.

Космос энэ улиралд:
Их сорилттой улирал болж байна, гэхдээ бид үүнд дуртай байгаа. Гараагаа сайн эхлүүлж хаврын улирлыг тэргүүлсэн. Намар бага зэрэг хүндрэлүүдтэй тулгарсан ч гэсэн одоо сайн формтой байна. Бид нэгдмэл, хүчирхэг баг. Лигийн хувьд хүчний тоглолт их шаардсан, багууд сайн зохион байгуулагдсан өрсөлдөөн ихтэй лиг. Тоглолт болгон амаргүй болдог.

АНУ-ын хөлбөмбөгийн чанар:
Улам бүр сайжирсаар байгаа. Багууд болон тоглогчид тасралтгүй хөгжсөөр байгаа гэж бодож байна. Аажим аажимдаа тоглолт илүү чанаржина, гэхдээ хугацаа хэрэгтэй

Маркос Сеннатай эргэн нэгдсэн тухайд:
Ингэнэ гэж таамаглаж байгаагүй. Гэхдээ энэ бол миний энд ирэх болсон томоохон шалтгаануудын нэг. Жио болон Маркос нартай Дубайд маш их ярилцсан. Би энд ирж, энэ гайхалтай төслийн нэгээхэн хэсэг болохыг, мөн Сеннатай хамт талбайд гарахыг маш их хүссэн. Бид Испанид олон гайхалтай мөчийг хамт үдсэн, одоо ч мөн аз жаргалтайгаар дуусгаж чадна гэж найдаж байна.

Хөлбөмбөгийн замналдаа дахин нэг цом хүртэх боломж байна. Энэ удаад АНУ-д, Космостой.
Ингэвэл яг л өөрийн замналдаа алтан тууз зүүж буй мэт болно биз? Гэхдээ бүгдээс илүүгээр би үүнийг багийнхныхаа төлөө хүсэж байна. Бидэнд гайхалтай баг, сайн тоглогчид байгаа, тэд маш шаргуу ажиллаж байна. Өөрөөсөө илүүтэйгээр тэдний төлөө үүнийг хүсэж байна. Надад олон удаа тэмцээнд түрүүлэх зол завшаан тохиосон. Бид хөдөлмөрлөснийхөө үр дүнд улирлыг ялалтаар дуусгаж чадна гэдэгтээ итгэж байна.

Хөлбөмбөгчний хувьд хэрхэн дүрслэгдэн үлдэх талаар:
Би багийн тоглогч хэмээн дурсагдахыг хүсэж байна. Хүч чадал, тууштай байдал, мөн авъяасынхаа төлөө... хэрэв надад сүүлийнх нь байгаа бол шүү дээ.
Хөлбөмбөг бол яалт ч үгүй багийн спорт гэдэгт би итгэдэг. Хүн болгоны оролцоо чухал. Миний зорилго бол үргэлжид багийнхандаа туслах явдал байсан. Хүч чадалтай, бас сул талтай хэдий ч зорилгодоо хүрэхэд нь багтаа үргэлж л туслахыг чармайж байдаг багийн тоглогч гэж л хүмүүст танигдмаар байна.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Fri Nov 13, 2015 8:23 pm

http://www.realmadrid.com/en/news/2015/ ... retirement

1 дэхийн үүрээр 6 цагт финал болно. Хагас шигшээд Раулын гоолоор гарч ирсэн. Цом авах нь ч яахав дүүрч, сүүлийн тоглолтыг нь үзчих юмсан.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Mon Nov 16, 2015 12:42 pm

Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Finalist » Mon Nov 16, 2015 12:43 pm

Officially retired :sad::
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Raul gonzalez blanco

Postby Zoe » Fri Apr 08, 2016 5:43 pm

Image
Raul selects his dream XI

Ikeree oruulchihgui dee....
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: Raul gonzalez blanco

Postby barca forever » Sat Jul 09, 2016 9:40 am

end l bichmeer sanagdaad kkk 7 sariin 7 nd huutei bolloo.Umnuh ohin mini 6 sariin 27 nd turj baisan bi yaah ve
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Previous

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests