Page 1 of 1

Багийн Ерөнхийлөгч Флорентино Перез

PostPosted: Fri Jan 28, 2011 12:05 am
by Realist
Image

Реал Мадридын 2 удаагын ерөнхийлөгч, Испанийн тэрбумтан Флоренте Перез.
Тэр 1947 оны 3сарын 8нд Мадрид хотын 1-р төрөхөд төрсөн унаган мадридиста :ногоон:

Түүний нийт хөрөнгийн хэмжээ 1,9 орчим тэрбум доллараар үнэлэгддэг. Инженер мэргэжилтэй.
Тэр эцэг эхээсээ энэ хөрөнгийг өвлөн авсангүй, өөрийн хөдөлмөр зүтгэлээр компаниа босгож тэрбумтан болсон.
Эхнэр гурван хүүхэдтэй.

Барилга угсралт, бүтээн байгуулалт, харилцаа холбоо гээд л олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Grupo ACS (Actividades de Construcción y Servicios, S.A.) хэмээх аварга том групп түүний мэдэлд байдаг. http://www.grupoacs.com/

Түүний ACS групп нь Испани улсын дэд бүтэц, хувийн салбарын 13 хувийг эзэмшдэг улсдаа хамгийн том нь. Түүний группд барилга дэд бүтэц, тээвэр ложистик, аж үйлдвэрлэл, харилцаа холбоо, үйлчилгээний салбар гээд л олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй томоохон компаниудын нэгдэл юм. Зөвхөн Испани гэлтгүй европ, африк, латин америкт хүртэл үйл ажиллагаа явуулдаг салбарууд бүхий үндэстэн дамнасан корпараци. Түүний группын томоохон төслүүд гэвэл баруун европын хамгийн том усан даланг барихаас эхлээд Франц Испанийн хоорондох хурдны галт тэрэгний замыг барьсан. Үүнээс гадна Испани дахь хот хоорондын хурдны хэдэн зуун төлбөртэй замууд, Мадрид, Барселон, Валенсиа зэрэг том хотуудын олон орчин үеийн өндөр өндөр шилэн барилгуудыг түүний компани барьсан.

Испанид буй хэн ч ямар нэгэн хэмжээгээр томоохон зочид буудалд буух, хот хоорондын төлбөртэй хурдны замуудаар зорчихдоо хүртэл түүний компанид татвар төлж ашиг болон ордог байна.

Перез өөрийн уйгагүй хөдөлмөр бизнесийн ухааныхаа хүчээр байгуулан бий болгосон түүний групп өдгөө 142 гаруй мянган хүнийг ажил амьдралтай нь золгуулдаг. Өнгөрсөн жил л гэхэд түүний групп 15 гаруй тэрбумын бүтээн байгуулалт хийж 2 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан байна.

Одоо түүний хөлбөмбөгийн ертөнц дэхь замнал буюу Реал Мадрид ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдийн тухай хэдэн юм бичий. Тэр Реалын түүхэн дэхь хамгийн алдар цуутай ерөнхийлөгч. Түүнээс өмнө ямарч бөгийн ерөнхийлөгч хөлбөмбөгийн ертөнцөд түүн шиг супер наймаа хийж байгаагүй юм.
2000 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласанаасаа эхлэн хамгийн шилдэг нь түүний багт тоглох ёстой гэсэн философи буюу Галактикос хэмээх төслийг эхлүүлж дэлхийн сор болсон хөлбөмбөгчдийг Мадридад газардуулан хөлбөмбөгийг ертөнцөд том том дуулиан шуугиан тарьсан.

Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний жилээ л өст дайсан барсагын лидер тоглогч Луйш Фиготой нууцаар гэрээ хийж Мадридад авчирсан нь санаанд оромгүй маш дуулиантай шилжилт байлаа. Түүний төлөө тэр үеийн хамгийн өндөр төлбөр буюу 58.5 сая долларыг барсад төлж нэгэн рекорд тогтоолоо. Гэвч энэ бүхэн дөнгөж эхлэл нь байжээ.
Түүний дараагын жил нь тухайн цаг үеийн супер од Зиданыг Фигод төлснөөс ч өндөр үнээр буюу 76 сая доллараар Мадридад авчирч бас ээлжит сенсаациа тарьсан. Тэрээр ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүддээ буюу Галактикос 1-р бүтээх үедээ жил бүрийн зун том том наймаа хийж супер хөлбөмбөгчдийг цуглуулж байлаа. Зиданы дараа 2002 оны ДАШТ-ын супер од Роналдо, 2003 онд Дэвид Бэкхэм, 2004 онд Оуэн, 2005 онд Робинью зэрэг ододыг багтаа авчирсан. Ямар ч багийн хөгжөөн дэмжигчдийн хувьд мөрөөдөж л болох тоглогчидыг нэг багт тэр цуглууллаа.

Энэ бүхэн нь Реал Мадридын нэр алдар, фэнүүдын тоо, багийн орлого зэргийг маш ихээр нэмэгдүүлсэн боловч зөвхөн багийн амжилт л маш их дутсан юм. Гэхдээ ч амжилтын хувьд 2003 оныг хүртэл багийн гаргасан амжилт, авсан цом арвин байлаа. Гэвч энэ бүх амжилтын гол зангилаа болсон багийн дасгалжуулагч Вицинте Дэль Боскег хувийн амбицаасаа болж халсан нь түүний Галактикос 1 нуран унах эхлэл болсон. Түүнийг халсныхаа дараа ажлаа өгөх хүртлээ 3хан жилийн хугацаанд 5н дасгалжуулагчийг ойр ойрхон халж сольж энэ хугацаанд баг нь Испаний супер цомоос өөр ямар ч амжилт үзүүлж чадсангүй. Ингээд тэрээр 2006 онд ажлаа өгч тэр явлаа... Гэхдээ тэр эргэн ирнэ.

The era of the miracles begins
Image
Гэхдээ Фиго Мадридад ирснээрээ өөрийн карьерын хамгийн оргил үеээ үзүүлсэн, ЧЛ-т түрүүлж, өөрөө ч дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хэмээх цол шагналыг хүртсэн.

The best equipment of century XX
Image

Түүний эхний лигийн тайтл
Image

The “fifth Great one”
Image

Түүний Галактикос 1-ын оргил үе
Image

Багийнхаа 100 жилийн ойг төгс хэмжээнд зохион байгууллаа.
Image

Дэлхийн хамгийн супер довтлогчийг Мадридад авчирлаа.
Image

“Floren Team”-ын 2дахь лигийн тайтл
Image

Түүний гаргасан хамгийн том алдаа
Image

Дэвид Бэкхэм Галактикостой нэгдлээ.
Image
Мадридад өнгөрүүлсэн жилүүддээ жинхэнэ мөнгөний машин мэт байлаа.

Куйрош бараг бүтэн жил халагдалгүй тэссэн.
Image

Алтан бөмбөгтнүүдийн цуглуулга-Зидан-Роналдо-Фиго-Оуэн
Image

Another treasure of Florentine
Image

2006 он тэр ажлаа өглөө.
Image

Re: Бүхнийг чадагч Флоренте Перез

PostPosted: Fri Jan 28, 2011 12:45 am
by Realist
Галактикос 2 буюу Перез эргэн ирлээ.

Image
Тэр 2009 оны 5сарын 14нд дахин Реал Мадридын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүнийг 2006 онд явсны дараа багийн амжилт тогтворжсон боловч Реалын европ дахь сүр хүч унасан байлаа.

Image
Нэн түрүүн багийг бүрэлдэхүүнийг сайжруулж Европын хүчирхэг Реал Мадридыг эргэн авчирах амлалт өглөө. Нэн түрүүн Кака, Роналдо, Алонзог авчирах төлөвлөгөөгөө дэлгэв.

Image
Өөрийн мөрийн хөтөлбөр болон Галактикос 2 төслөө танилцуулж байна.

Image
Ачийнхаа хамт

Image
Түүний эргэн ирэхэд олон мадридчууд дэмжиж байлаа.

Image
Эхнэрийнхээ хамт

Image

Image

2009 оны зун Галактикос 2 төсөл хэрэгжиж эхэллээ. 2007, 2008 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчдыг 160 сая доллараар багтаа авчирлаа. Кака, Роналдогоос гадна, Бензема, Алонзо, Албиоль, Арбело, Гранеро зэрэг тоглогчдыг авчирсан. Багийн бүрэлдэхүүнийг эрс шинэчлэж эхлэв.

Түүний Галактикос 1-ын нэг дутагдал нь Испанийн шилдэг тоглогчдоо авчирч байгаагүй харин дахин сонгогдсоныхоо дараа энэ дутагдалаа нөхсөн. Дунд шугамын маестро Алонзо, багийн унаган бүтээгдэхүүн Арбело, Гранеро, залуу авъяаслаг хамгаалагч Албиолыг авлаа. Мөн залуу тоглогчдоо дэмжиж эхэлсэн. Дасгалжуулагчдаа ч итгэж тогтвортой байдлыг эрхэмлэнэ гэдгээ хэлж байлаа. Аргагүй л алдаагаа ойлгож түүнээсээ суралцсан байлаа. Хэдийгээр жилийн дараа Пеллегрениг халсан ч Моуриньюг багтаа авахын тулд хийсэн түүний зөв алхам байсан.
Одоо түүнд зөвхөн багийнхаа тоглогчид болон менежертээ итгэж амжилт гаргахаа хүлээх л үлдсэн.
Галактикос 1-н үедээ олон алдаа гаргаж байсан ч энэ нь одоо түүний том сургамж капитал болж үлдсэн.
Алдаа гаргаагүй хүн амжилтан хүрдэггүй. Түүнд итгэж байна, бид баг маань одоо зөв замаар явж байгаа...

Re: Бүхнийг чадагч Флоренте Перез

PostPosted: Fri Jan 28, 2011 12:52 am
by Realist
Галактикос 1 төсөлдөө 367 сая долларыг 6н жилийн хугацаанд зарцуулсан бол Галактикос 2 төслөө босгохдоо өмнөх багийг эрс шинэчлэж 2 жилд 329, 7 сая долларыг тоглогчид авахад зарцуулжээ.

Re: Бүхнийг чадагч Флоренте Перез

PostPosted: Fri Jan 28, 2011 1:08 am
by Realist
Image

Lo Bonito, Bonito, Bonito are to win with Madrid

Перезын 300 гаруй сая долларын тоглогчид авснаас ч илүү оновчтой шийдвэр нь Моуриньюг авчирч түүнд итгэсэнд байгаа гэж бодож байна.

Image

Mou: “Clear that I am able to gain the Champions with Madrid”

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Fri Jan 28, 2011 4:16 pm
by j007casper
бас нэг дутагдал нь мөнгөнд хэт дуртай,тийм болохоор зарим сонирхол-н зөрчлөөс болж багийг хүнд байдалд оруулдаг

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Wed Apr 13, 2011 12:10 pm
by Realist
Image

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Wed Apr 13, 2011 7:19 pm
by suldees
фиго 2000оны еврогоор итгэмээргү тоглож шилдэг хөлбөмбөгчин шагнал авсан юм шүү .

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Wed Apr 13, 2011 10:54 pm
by Bulga
Буддорж ахаа нөгөө хагасайн өдөр тоглох юу болсон бол

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Wed Apr 13, 2011 10:55 pm
by Bulga
фиго г авчирдаг их сонин шүү Мессиг аваад ирчиж магадгүй шүү хөлбөмбөгт боломжгүй зүйл гэж үгүй

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Wed Apr 13, 2011 11:30 pm
by Shaggy
Bulga wrote:фиго г авчирдаг их сонин шүү Мессиг аваад ирчиж магадгүй шүү хөлбөмбөгт боломжгүй зүйл гэж үгүй

Наад 2 баг чинь хоорондоо шууд тоглогч өгж авалцахгүй гэрээтэйн бнлээшт

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Thu Apr 14, 2011 12:05 am
by Realist
Миний муу ах ч одоо үнэхээр зөв ажиллаж байгаа шүү. Алдаж үзсэн хүн гэдэг л хамгийн зөв хүн.

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Sun May 29, 2011 12:35 pm
by Генерал
Realist wrote:Миний муу ах ч одоо үнэхээр зөв ажиллаж байгаа шүү. Алдаж үзсэн хүн гэдэг л хамгийн зөв хүн.
:eek: одоохондоо бол сайн л байна.. Цаг хугацаа бүгдийг харуулах биз ээ

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Wed Jun 08, 2011 2:06 pm
by pipita
Арай ч алдаагаа дахин давтахгүй байлгүй дээ

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Tue Jun 14, 2011 5:23 pm
by bazuka
pipita wrote:Арай ч алдаагаа дахин давтахгүй байлгүй дээ


т1 л биш бол

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Mon Jul 18, 2011 8:19 pm
by Bulga
Бас л зоргоороо эрхэм шүү,Найрах чадвар сайтай юм шиг байгаа юм

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Fri Nov 04, 2011 10:57 pm
by Realist922
одоо энэ хүн дэлхийн хэмжээний хамгаалагч авчираад ирдэггүй юм байхдаа тэгвэл ёстой галактико болох гээд байна

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Tue Nov 08, 2011 1:48 pm
by Logger
тэр нь хэн юм бэ?

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Mon Nov 14, 2011 1:06 am
by Lenin
Видичыг Рүүнийтэй авчдгүйм байхдаа.

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Mon Nov 14, 2011 2:07 am
by Анхбая®
За Үрүүний байхда яадаг юм

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Mon Nov 14, 2011 2:41 am
by a_odko
Моурино: Реал Мадрид надаас илүү дасгалжуулагч олж чадна, гэхдээ Перезээс илүү ерөнхийлөгч олно гэдэг бүтэшгүй зүйл...

Re: Бүхнийг чадагч Флорентино Перез

PostPosted: Sun Jan 29, 2012 10:11 am
by Realist922
тэгвэл нэг хамгаалагч аваад ирээчээ