Page 7 of 7

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Apr 19, 2024 12:32 am
by Өсөхбаяр
манайх харин арга барилаа өөрчлөх гэж үзээд чадахгүй юм. танайх эсрэгээрээ асуудалгүй яаж ч мэдэх баг болохоор илүү аюултай бгаад бна л даа

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Apr 19, 2024 10:57 am
by Цоомоо
spain man wrote:
Пэп шиг Б плангүй биш, Моу, Симеонэ шиг хамгаалалт голчилдог ч биш... Мундаг мундаг...



Би Пэп дээр бол яахав, угаасаа Пэпийн систем гэх юм уу, арга барил яалтчгүй ноёлж байна л даа.
Ямар ч баг Пэпийн багтай тоглохдоо адилхан арга барилаар тоглъё гэхгүй, аль болох яаж зөв хамгаалах вэ гэдэг талаасаа бэлдэж байгаа.
Тийм болохоор энэ чигээрээ л үздэг нь зөв байх.

Өсөхбаяр wrote:манайх харин арга барилаа өөрчлөх гэж үзээд чадахгүй юм. танайх эсрэгээрээ асуудалгүй яаж ч мэдэх баг болохоор илүү аюултай бгаад бна л даа

Манай тал бол Круйфф-с эхлэлтэй, Пэп-ийн үед дээд цэгт нь тулгачихсан энэ стилийг фэнүүд заавал шаарддаг гэх үү нэг асуудал байгаа.
Академиас эхлээд л тархи толгойд нь суулгахыг хичээж байдаг.
Энэ одоо үед өмнөх шигээ амжилттай болно гэдэг хэцүү болсон.
Месси, Иньеста, Чави, Буси шиг тоглогч нар яг нэг үед нэг багт цуглаж чадахгүй.

21Grams wrote:Гэхдээ сая ядарсаан. Сүүлд багаараа сууж байна лээ. Классико дээр аядуухан тоглоод тэнцчихэд болно. Хожигдчихсон ч яахав. 2 долоо хоноод сэми. Ингэж ядарсаных финалдчихаасай.

Анчи тэр тал руу гаа тоглуулах байх, тэнцээ хангалттай.
Хожигдохгүй л дуусахад лиг тодорхой ер нь.
Барса бөөн дарамт байгаа, хожно гэж дайрах гэж үзээд эвгүй эвгүй сөрөгдүүлнэ биз кк.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Mon Apr 22, 2024 11:58 am
by spain man
Бэллинхэм хүү эль классикогоос нэг улиралд хоёр хожил авчирлаа шүү...

Аваргуудын лигт сититэй хийсэн хүнд тоглолтын дараа фитнэсс нтэр дутуу, ойрд цугтаа тоглоогүй эрээвэр хураавар гарууд хожих юм... Яг хамгаалагч гэвэл Рудигер л байлаа шд, Вазкуйз, Камавинга, Чуамэни хамгаалагчаар тоглов... Тэр дундаа Вазкуйз бүр элэглэлээ... Нэг гоол, нэг ассист, нэг пен авчирлаа... Ситигийн гологдлыг тэдний стандартыг яагаад хангахгүй байсныг тод томруун харуулав... Жинхлээсэй хаха...

Барса ч яг шүүгч гэж гоншигнохоор юм боллоо, ядахад... Эхний гоол бол Кроос дээр бас алдаа л байсан... Мөрөн дээр нь дарж үсрээд хийчихсэн, тэгээд л тооцсон... Гоол лайн технологи байхгүй нь бас лайтайн... Вараар бол мэдэгдэх арга байсангүй...

За за, арван нэгэн оноо илүү лиг бат, одоо аваргуудын лиг л үлдлээ... Илүү төвлөрч болох нь...

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 25, 2024 3:44 pm
by Gooner
Энэ зун Алфонсо Девис, Мбаппе гээд нэмэгдэх нь.. шинэ, лаг үеийн суурийг дор нь бэлдчихлээ дээ..

Баваарийг хомбоод сурчлаа шүү кк.. Кроос, Девис, Алаба гэх мэт..

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 25, 2024 5:14 pm
by Цоомоо
Энэ Ла Лигийн босс гэхдээ бүр бас арай ил цагаан уу кк.
"Реал Мадридийн үнэнч фэний хувьд Мбаппе ирвэл маш сайхан байна" нтр гээд зүгээр хамаагүй ярих юм.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu May 09, 2024 3:41 pm
by spain man
Аваргуудын лигт финалд шалгарлаа…


Хосэлугийн өмнөөс баярлаад байх юм… Бас л гоё карээртэй боллоо… Бундэс, Пл дандаа тааруухан багт тоглож байгаад Ла лигт хоёр улирал дараалан доош унах багт тоглосноо Ла лигт түрүүлээд, Байэрний эсрэг тоглолтын төгсгөлд сэлгээгээр орж ирээд даблдаж нтэр… Аваргуудын лиг авяихвал бас нэг үнсгэлжингийн түүх айн….


Хоёр жилийн өмнө Парист болсон финалыг Мадридын фэний хувиар үзэж байснаа тоглогчийн хувиар Реалыг финалд шалгаруулах гэж…

Гэснээс лигтээ бас түрүүлсээн… Анчи чл.д нокаут тэмцээнд мундаг ч лиг нь тааруухан амжилттай байдаг хүний хувьд бас онцгой байгаа бх аа… Ирэх жил лиг аваад өгчихвөл… Домог боллоо, боллоо…

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu May 09, 2024 5:38 pm
by rednasca
юу вэ, дахиад лиг авч байж домог болох юм уу?... хаха...

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu May 09, 2024 6:01 pm
by spain man
Тэгж ойлгогдохоор бүтэцтэй биччихжээ хаха…

Сүүлийн 2 өгүүлбэрийн байрыг солиод уншчих… хаха…