Page 6 of 7

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Tue Jan 23, 2024 12:46 pm
by El Payaso
Сая хоёр Атлетико тоглосон тоглолт бас алаан боллоо шүү.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Tue Jan 23, 2024 11:55 pm
by Өсөхбаяр
spain man wrote:Сонин шүү…

Баг нь өчнөөн хожоод, хожигдоод, эль классико нтэр болоод өнгөрч байхад маргаан гарсан ганц тоглолт болонгуут орж ирж “дур тавьдаг”… Жинхэнэ лүүзэр сэтгэлзүй…

лүүзэр сэтгэлзүй нтр эмзэг гар шүү бас хаха

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Wed Jan 24, 2024 2:16 pm
by 21Grams
Энэ гэхдээ Барса онцлог байх. Дээр дооргүй ерөнхийлөгч нь, Шави нь бас яг л иймэрхүү зүйлүүд хэлсэн харагдана лээ. Үндэсний цөөнхи энэ тэр нь нөлөөлдөг биз. Уг нь өөрсдөө шүүгч хахуулддаг хэрэгтэй улс шд.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Wed Jan 31, 2024 7:12 am
by kayo
21Grams wrote:Энэ гэхдээ Барса онцлог байх. Дээр дооргүй ерөнхийлөгч нь, Шави нь бас яг л иймэрхүү зүйлүүд хэлсэн харагдана лээ. Үндэсний цөөнхи энэ тэр нь нөлөөлдөг биз. Уг нь өөрсдөө шүүгч хахуулддаг хэрэгтэй улс шд.


Ёстой нүдний шилтэй улсууд шүү, манайхыг л янз бүрээр шүүгч энэ тэр гээд бичээд байхаас биш жинхэнэ шүүгчийн асуудалтай чинь танайх шдээ, хэрвээ Негрера энэ тэр гээд байвал, тэр асуудал аль хэдийн шүүхээр ороод батлагдаагүй, хаагдсан кэйс.

Ла лийгт сайн харвал зөвхөн манайх энэ талаар яриагүй шүү, бүх багийхан ярьж байна, Симеонигоос эхлүүлээд бүх багийн тоглогч, дасгалжуулагч нар реал дээр ВАР илүү ажилдаг, энэ шүүгчийн асуудал ганц багт илүү үйлчилдэг гэж байнга ярьж байгаа. Алмерагийн тоглогчид нь ямар нэг юм биднийг энд хожил авчрах эрхгүй гээд байх шиг байна гэсэн байсан.

Манайх өөрсдөө хог тоглож байгаа болохоор үнэхээр шүүгч ярихад ичмээр байна л даа, гэхдээ реал дээр бол бараг тойрог болгон дээр шүүгчийн давуу тал авж байгаа, ВАР үзээд гоол тооцуулахгүй байгаа асуудал байнга гарч байгаа. ВАР нэвтрүүлснээс хойш хамгийн их нааштай хариу гарсан нь реал гээд тасархай үзүүлэлт хүртэл явж байсан.

Мартахгүй сануулж байх үүднээс тоглолт болгоны дараах шүүгчийн асуудлыг бичиж байдаг юм уу яадаг юм.

Сая Алмера дээр бол бүүр 3н ч гоол луйвардсан байсан уу, арай л аймар хийсэн байна лээ шдээ. Тэгснээ шүүгч нь завсарлагаанаар Начод хандаж Виннид бүүр улаан карт өгөх байсан шүү гээд өөрөө зөвшөөрсөн байсан, гэвч үнэндээ юү ч өгөөгүйгээр барахгүй ВАР-д дахин харах хэрэггүй гэж авсан.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Wed Jan 31, 2024 4:53 pm
by 21Grams
Хэргээ хаалгачихсан юм уу? Хэдийг өгөөд хэзээ хаалгачив, хаха. Сая гүүглэдлээ. Яг таг хаагдаагүй л юм байна. Шүүгчийн давуу тал ашиглаж тоглолт өөртөө шийдүүлсэн энэ тэр гээд хөөхөөр боломжгүй, энэ дээр хэрэг хаагдсан. Гэхдээ ямар учиртай мөнгө өгсөнөө тайлбарлах ёстой хэвээрээ л байгаа бололтой.
Вар ер нь хаа сайгүй асуудал дагуулж байгаа ш дээ. Бельгид сая бүр 2 баг ахиж тоглохоор болж байна. Андэрлэхт, Хэнк хоёр байх.
Дээр нь Винни, Родриго хоёрыг андуурсан шиг байна. Родригог хаалгач байсан уу, нуруу руу нь эвгүй түлхчихсэн. Мань эр буцаагаад гар савсан, оноогүй шар авсан. Энэ дээр улаан өгсөн ч болох байсан шүү гэж ярьсан байна лээ. Шар хангалттай байсан байлгүй дээ.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Wed Jan 31, 2024 11:52 pm
by kayo
Асуудал дагуулж байгаа ч ганц багт их эерэгээр тусаад байдаг л сонин байгаам л даа. Тэрийг л манайхан ч биш ла лийгээр яриад байгаа гэж.

Родригог андуурсан байна, шүүгч нь улаан байж болох байсан шүү, харин ч би гайгүй өглөө гэдэг чинь өөрөө но-той хариулт л даа.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Tue Feb 06, 2024 2:07 am
by Өсөхбаяр
өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг харах гээч л юм :ногоон:

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Wed Feb 14, 2024 9:10 pm
by poseidon
Former referee Lahoz: "It's crazy that Leipzig's goal was disallowed for offside! This is not football anymore!"
Яг ямар шалтгаанаар уг гоолыг тооцоогүй юм бол?

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Feb 15, 2024 5:15 pm
by 21Grams
Хаалгачийн ардаас айлын тоглогч түлхсэн. Байрлал нь чухал юм шиг байна лээ. Надад бол хатуу санагдсан. Гэхдээ дүрмийн дагуу л тооцогдоогүй гоол.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Feb 16, 2024 12:38 am
by spain man
Мбаппэ Псж ийг орхихоор болжээ…Оффишл!

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Feb 16, 2024 10:21 am
by Reda
Тоглогчид дас еөк бүгд манайхаас илүү байна аа.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Feb 16, 2024 11:42 am
by spain man
Мбаппэд манайх одоо авч байгаа цалингийнх нь талд ч хүрэхгүй, тэгснээ өмнө 22 онд санал болгосон цалингаасаа ч бага гэрээ санал болгожээ… Пэрэзд хэлсэн үгэнд хүрээгүйнх нь төлөөс гэх юм уу …

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Fri Feb 16, 2024 12:46 pm
by Өсөхбаяр
танай Перез зэвүүн л дээ

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Tue Mar 26, 2024 10:14 am
by spain man
УЕФА бүүр яг албаар Сититэй тааруулаад байна тээ ккк... Ганц тоглолтоор бол аргалчихмаар л харагдаад байгаа юм... Хоёр тоглолт, тэр тусмаа хариу тоглолт айлын талбай гэхээр хэцүү хэцүү... Мбаппэгээ авчирсны дараа ирэх жилээс таарсан бол хаха...

За яах вэ тэгээд үзнэ дээ... Боломжоо хэр ашиглаж чадах нь уу, төгсгөл хийдэг хүнгүй хэцүү юм аа...

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Tue Mar 26, 2024 10:33 am
by Reda
spain man wrote:УЕФА бүүр яг албаар Сититэй тааруулаад байна тээ ккк...


Танайх 3 дараалдаг жилүүдэд манайтай лигт таарахдаа тэнцдэг эсвэл нухуулдаг бсн шүү, тааруулаагүй УЕФА-даа баярлаж яваарай :RD

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 18, 2024 8:44 am
by spain man
Ноднин Сититэй тоглоход СБ д балай гарчихсан бөмбөгнөөс болж ойрхон тоглолтоо алдчихлаа гэхэд 4:0 дүүлчихээд гээд Барсагийн ганц нэг элий гарууд элийрээд байсан… Хэрэв СБ д тэр гоол ороогүй бол манайх хожиж ч болохоор байсан… Яг ингэж…

Гарааны 2 хамгаалагч, хаалгачаа урт хугацааны бэртлээр алдсан, үндсэн довтлогчийн байрлал дээрээ хүн аваагүй баг дахиад л Ситиг хуслаа шд…

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 18, 2024 9:35 am
by poseidon
Шөнө үзээгүй нь болж... хаха. Лунин гэж сэлгээ нь юун ч аймаар хаадаг юм. Мбаппе ирчихээр нь ойрын жилүүдэд дийлдэхгүй баг болох нь дээ. Одоо Бавари, Дортмунд хоёрын нэг нь түрүүлээсэй гэж бодохоос өөр сонголтгүй болчихлоо хаха. ПСЖ вс Реал болох магадлал 80 хувьтай байхаа.

Дэмбэлэ хожигдсон нь дээр үү? эсвэл Реал хожигдсон нь дээр үү? Яг одоогоор бол Дэмбэлэ хожигдоосой гэж бодох юм. хаха

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 18, 2024 9:39 am
by meesh
СЛ-д нээрээ аргагүй ДДДДД аварга юмаа, Анчитай юу ярихав нээрээ.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 18, 2024 11:19 am
by El Payaso
Ахиад түрүүлэхийн бна л даа.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 18, 2024 12:46 pm
by meesh
Харин одоо ПСЖ давж гарч ирээд Мбаппэ ид шид бүтээдэггүйм бол түрүүлчихжээ.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 18, 2024 1:48 pm
by Цоомоо
"Хэрвээ" гэж спортод байхгүй л дээ.
Гэхдээ "хэрвээ" Сити сүүл хавьд нэг гоол нэмж хийгээд, эсвэл пен-ээр ч хамаагүй хожсон бол Анчиг шүүмжлэх байсан байх.
Яагаад ийм тактик сонгов, хангалттай потеншлтай баг байж гээд.

Анчелотти дасгалжуулсан багуудаа ер нь бүгдийг чаддаг болгох юм.
Довтолж, хамгаалж, барьж хожиж, нэмэлт цагт тоглож гээд ямар ч нөхцөл байдалд чаддаг.
Бөмбөг эзэмшээд нүдэж ч чадна, сөрөгдөж ч чадна.

Дээр нь РМ-ийн үндсэн суурь, аль ч хөлбөмбөгийн багт байх ёстой үндсэн чадвар хангалттай сайн байна аа.
Тактикийн ямар ч өөрчлөлтөнд бэлэн.
Барса дээрээ л харьцуулахад шал өөр.
ПСЖ-ийн эсрэг 10-уулаа үлдэхэд 2 гоолын илүүг РМ хангалттай хамгаалаад дуусгаж байгаа.
Яах аргагүй л сайн баг болохоор амжилтууд дагаж байна, дагаж байна.

Одоо Классико дээр 2 баг сэтгэлзүйн шал өөр байдалтай тулах нь.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 18, 2024 4:06 pm
by 21Grams
Гэхдээ сая ядарсаан. Сүүлд багаараа сууж байна лээ. Классико дээр аядуухан тоглоод тэнцчихэд болно. Хожигдчихсон ч яахав. 2 долоо хоноод сэми. Ингэж ядарсаных финалдчихаасай.

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 18, 2024 5:37 pm
by spain man
Цоомоо wrote:"Хэрвээ" гэж спортод байхгүй л дээ.
Гэхдээ "хэрвээ" Сити сүүл хавьд нэг гоол нэмж хийгээд, эсвэл пен-ээр ч хамаагүй хожсон бол Анчиг шүүмжлэх байсан байх.
Яагаад ийм тактик сонгов, хангалттай потеншлтай баг байж гээд.

Анчелотти дасгалжуулсан багуудаа ер нь бүгдийг чаддаг болгох юм.
Довтолж, хамгаалж, барьж хожиж, нэмэлт цагт тоглож гээд ямар ч нөхцөл байдалд чаддаг.
Бөмбөг эзэмшээд нүдэж ч чадна, сөрөгдөж ч чадна.

Дээр нь РМ-ийн үндсэн суурь, аль ч хөлбөмбөгийн багт байх ёстой үндсэн чадвар хангалттай сайн байна аа.
Тактикийн ямар ч өөрчлөлтөнд бэлэн.
Барса дээрээ л харьцуулахад шал өөр.
ПСЖ-ийн эсрэг 10-уулаа үлдэхэд 2 гоолын илүүг РМ хангалттай хамгаалаад дуусгаж байгаа.
Яах аргагүй л сайн баг болохоор амжилтууд дагаж байна, дагаж байна.

Одоо Классико дээр 2 баг сэтгэлзүйн шал өөр байдалтай тулах нь.



Санал нэг...

Ер нь хэдийгээр хожсон ч жижиг баг шиг хамгааллаа, бла бла гсн асуудлууд гарч л байна... Яах вэ, автуусдсан... Гэхдээ Анчиг буруутгахгүй, харин ч хуучны дасгалжуулагч гэхэд маш уян хатан, өөрчлөлт хийж чаддаг, жэн зигийнхэнтэй ажиллаад байна шд... Хамгаалалт, довтолгоо маш баланстай... Пэп шиг Б плангүй биш, Моу, Симеонэ шиг хамгаалалт голчилдог ч биш... Мундаг мундаг...

Гэхдээ Мавр хийдгээ хийсэн бол явах ёстой гэдэг... Манай хүн ч Алонсог ирэхээс өмнө, нэг үеийг бүтэн уусгаж шилжүүлээд шинэ эра эхлэхэд бэлдээд өглөө... Өөр хүсэх юу хүсэх вэ... Ирэх улирал нэг лиг аваад өгчихвөл болоо болоо кк... Тэгээд л клуб бүрэлдэхүүний хувьд бүрэн шинэчлэгдэж дуусна... Кроос, Карвахал нар ирэх улирлын дараа болино... Куртуа ч эргэлзээтэй болж ирлээ... Ийм насан дээрээ хоёр өвдөг... Хоёр жил тоглохгүй гэхээр...

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 18, 2024 9:32 pm
by poseidon
Алонсо ирэх улиралд ирэх юм уу? Дахиад нэг улирал Леверкузенд байх юм биш үү?

Re: REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

PostPosted: Thu Apr 18, 2024 9:59 pm
by spain man
Анчи ч тэр, Алонсо ч тэр нэг нэг улирал үлдэнэ…

Ирэх жил Кроос, Карвахал, Куртуа гээд хуучин цөм байсан тоглогчид тоглоод бүгд явах юм уу, зодог тайлна… Тэгээд цоо шинэ баг дээр Алонсо ирэх байх…