REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

REAL MADRID C.F. 2023/24: The NEVER GIVE UP mentality

Postby Бороо » Sun Aug 07, 2022 7:52 pm

Image

ЛА ЛИГТ 35, АВАРГУУДЫН ЛИГТ 14 ДЭХ УДААГАА МАНЛАЙЛСАН ГАЙХАМШИГТ УЛИРЛЫН ДАРААХ РЕАЛ МАДРИД КЛУБЫН 119 ДЭХ УЛИРАЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛСОН БАЙНА.

Итали мэргэжилтэн Карло Анчелоттигийн 2 дахь ирэлт өмнөхөөсөө ч илүү дуулиан шуугиан, адал явдлаар дүүрэн байсан. Санаанд оромгүй эргэн ирэлтүүд өнгөрсөн улирлын хамгийн гол чимэг нь байлаа. ДОН КАРЛО одоо ч супер хэвээрээ байгаа шүү гэдгээ харуулж чадсан.

Ирэх улирлын зорилго угаас тодорхой. Амжилтаа бататгах!

БҮРЭЛДЭХҮҮН
Хаалгач:
1. Куртуа
13. Лунин

Хамгаалагч:
2. Карвахал
3. Милитао
4. Алаба
5. Валлехо
6. Начо
12. Одриозола
22. Рудигер
23. Менди

Хагас хамгаалагч:
8. Кроос
10. Модрич
14. Касемиро
15. Валверде
17. Лукас Вазкүйз
18. Чуамени
19. Чебаллос
25. Камавинга

Довтлогч:
7. Азар
9. Бензема
11. Асенсио
20. Винициус
21. Родриго
24. Мариано

СОЛИЛЦОО НАЙМААНЫ ЦОНХ
Ирсэн тоглогч: Рудигер үнэгүй ирж, Чуамени 80 сая еврогоор ирж, Одриозола зээллэгээс эргэн ирсэн.
Явсан тоглогч: Марсело, Иско, Бейл нарын гэрээний хугацаа дуусч багийг орхиж, Йовичийг Фиорентина руу худалдсан.

Image

Маазраа хочит ахлагч Марселогоо 15 жилийн дараа үдлээ. Энэ хугацаанд уналт, босолт, хожил, хожигдол гээд бүхий л цагт багтайгаа хамт байж ирсэн хувцас солих өрөөний хамгийн ТОМ нөлөө бүхий хүнээ явуулж байгаа нь мадридиста нарын хувьд гуниг дүүрэн байсан байх. 18 настай хүү Бразил ахынхаа орыг залгаж ирнэ гээд ахаасаа илүү их амжилтыг багтайгаа бүтээн Реал Мадрид клубын түүхэн дэх хамгийн олон цомтой тоглогч болжээ.

Цахилгаан Бейл. Алдарт ББС довтолгооны хослолын нэг хэсэг маань 9 жилийн дараа 8 улирлыг багт өнгөрүүлэхдээ 5 удаа аваргуудын лигт түрүүлээд АНУ-ыг зорьлоо. Сүүлийн жилүүдэд янз бүрээр хэлүүлж байсан ч тэр бол яалтачгүй багийн домог.

Иско Диско. Багт хийх ёстойгоо хангалттай хийсэн. Алтан үеийн бас л том төлөөллийн нэг шүү дээ.

Реал Мадридын төлөө хийсэн бүхэнд нь БАЯРЛАЛАА.
#GraciasMarcelo #GraciasBale #GraciasIsco

Once a madridista always a madridista

Image

ЛИГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

14/08/2022 - Almeria v Real Madrid
20/08/2022 - Celta Vigo v Real Madrid
28/08/2022 - Espanyol v Real Madrid
03/09/2022 - Real Madrid v Real Betis
11/09/2022 - Real Madrid v Mallorca
18/09/2022 - Atletico Madrid v Real Madrid
02/10/2022 - Real Madrid v Osasuna
09/10/2022 - Getafe v Real Madrid
16/10/2022 - Real Madrid v Barcelona
19/10/2022 - Elche v Real Madrid
23/10/2022 - Real Madrid v Sevilla
30/10/2022 - Real Madrid v Girona
06/11/2022 - Rayo Vallecano v Real Madrid
09/11/2022 - Real Madrid v Cadiz
31/12/2022 - Real Valladolid v Real Madrid
08/01/2023 - Villarreal v Real Madrid
11-12/01/2023 - Real Madrid v Valencia (Supercopa de Espana)
14/01/2023 - Real Madrid v Valencia
22/01/2023 - Athletic Club v Real Madrid
29/01/2023 - Real Madrid v Real Sociedad
05/02/2023 - Mallorca v Real Madrid
12/02/2023 - Real Madrid v Elche
19/02/2023 - Osasuna v Real Madrid
26/02/2023 - Real Madrid v Atletico Madrid
05/03/2023 - Real Betis v Real Madrid
12/03/2023 - Real Madrid v Espanyol
19/03/2023 - Barcelona v Real Madrid
02/04/2023 - Real Madrid v Real Valladolid
09/04/2023 - Real Madrid v Villarreal
16/04/2023 - Cadiz v Real Madrid
23/04/2023 - Real Madrid v Celta Vigo
26/04/2023 - Girona v Real Madrid
30/04/2023 - Real Madrid v Almeria
03/05/2023 - Real Sociedad v Real Madrid
14/05/2023 - Real Madrid v Getafe
21/05/2023 - Valencia v Real Madrid
24/05/2023 - Real Madrid v Rayo Vallecano
28/05/2023 - Sevilla v Real Madrid
04/06/2023 - Real Madrid v Athletic Club


¡HALA MADRID! :gold :gold :gold :gold :gold :gold
Last edited by Бороо on Mon Dec 25, 2023 12:39 pm, edited 1 time in total.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby Бороо » Wed Aug 17, 2022 2:07 pm

Алмериаг бас л зовж байж хожлоо шүү. Алаба сэлгээнээс гарч ирээд эхний хүрэлтээрээ гоол оруулсан. Ямар нарийн цохилт байваа.

Анчелотти Реал Мадрид сүүлийн ажил нь байх болно, дараа нь зодог тайлнаа гэсэн байна.

МанЮтд Касемирод санал тавих сурагтай. Мань хүн бол өөрөө үлдэх сонирхолтой байгаа.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby spain man » Wed Aug 17, 2022 2:32 pm

Би бол зарчих хэрэгтэй л гэж бодож байна… Яг нөхрийн байрлал дээр гурвын гурван потенциалтай залуу байна шдээ… Нөхөр аажмаар сэлгээ рүү угаас шилжинэ… Зардаг л газар… Даанч нөгөө баг нь хэцүү байдаг… Варан, Рон хоёр ирээд дэмий гэж хэлсэн тухай жөүк яваад байсан….

Гэснээс энэ наймааны цонх ямар бүтээлч биш өнгөрөв өө… Хэрэгтэй байрлалууд дээрээ хүн авахгүй, огт шаардлагагүй байрлал дээрээ аваад хаах юм…
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13562
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby Өсөхбаяр » Wed Aug 17, 2022 5:47 pm

АЛ-д түрүүлсэн багтаа итгэл хүлээлгэж байгаа биз дээ. тэгээд ч АЛ-д түрүүлэх зорилго ч хүчтэй биш байгаа болохоор лигтээ энэ багаараа үзье гэж бгаам блгүй дээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10171
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby Devil 7 » Wed Aug 17, 2022 7:15 pm

Касемирог маань өг...ЧЛ-г бол бөөлжитлөө л авлаашдээ..Одоо мөнгө хийнгээ илүү сонирхолтой адармаатай замаар үзэх хэрэгтэй шд хаха
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby spain man » Wed Aug 17, 2022 10:51 pm

Манай хүн ч цэвэр дм шдээ, одооны хөлбөмбөгт бол хоцрогдчихсонд тооцохоор… Гэхдээ тэгээд нөгөө хоёр нь аргагүй супэр болохоор сул тал нь бага ажиглагддаг… Гэхдээ л бас анзаарагдахуйц гэхээр танайх нтэрт бол эвгүй л байна байх…

Ууг нь бол зарчихмаар л байна, гайгүй баг руу хаха… Манайх нөхрийг бараг 4 билүү 5 саяар авсан билүү, одоо 40д бол шахдаг л газар…
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13562
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby Devil 7 » Wed Aug 17, 2022 11:24 pm

Зүгээрээ..Манайх авбал бараг 70-иар аваад цалинг нь даблдана гэж бнлээ :ногоон:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby spain man » Wed Aug 17, 2022 11:39 pm

Танай дасыг би лаг бөмбөг эзэмшээд тоглопог гэж бодоод байсан шд… Дэ Ёонг, Донни ван Ди Бийк нтэртэйгээ… 70д бол уухайн тас байлгүй дээ манайх… Гол нь нөхөр өөрөө явах юм болов уу? Цалин даблдана гэхээр татгалзах аргагүй л санал санж… Манай хүн л өөрөө шийдвэрээ гаргах нь дээ…
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13562
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby Devil 7 » Thu Aug 18, 2022 7:54 am

Мкфрэд тэй бхад яаж бөмбөг эзэмшихэв дээ кк
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby Reda » Thu Aug 18, 2022 8:47 am

Devil 7 wrote:Зүгээрээ..Манайх авбал бараг 70-иар аваад цалинг нь даблдана гэж бнлээ :ногоон:


Тоглолт дууссаны дараа муухай царайлсан, гайхсан царай л танай хэдийн дунд нэгээр нэмэгдэх биз :ногоон:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9192
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby kayo » Fri Aug 19, 2022 9:48 am

Касемеро 70 гэж байгаа бол шууд зардаг л газар. Бөмбөг эзэмшдэг, найруулдаг тоглогч бол биш шдээ, хар ажилчин л юмдаа. Ёстой хоёр мундаг найруулагчийн дунд л тоглодог болохоос тоглолтыг өөрчилдөг тоглогч бол биш.

МЮ ч аргаа барж байгаан байна даа, Де Ёонг гэж байснаа шууд Касемеро гэж байдаг, 30-тай хар ажилчинд 70н сая :smile:
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby A-Nightmare » Fri Aug 19, 2022 10:18 am

turuu jil casemiro yamar chuhal toglogch vee gedegiig harsan ugaasaa. citygiin ehnii toglolton deer real yamar ongorhoi bailaa. zugeer neg har ajilchin 3 daraallaad CL avahguildee. casemiro bol ednii amjiltiin mash tom tulguuraldaa. CDM bol hol bombogiin mash chuhal bairlal teren deer togldog huniig zugeer har ajilchiin geed heleed baij bolohguildee. casemiro yavbal real hetsuudhiin bainadaa ene jil
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1234
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby El Payaso » Fri Aug 19, 2022 11:30 am

Касемиро ч анх таалагддаг бгагүй. Гэхдээ харж бхад их дутуу үнэлэгддэг бсн санагддаг. Сүүлдээ ч нэлээн сайжирсан. Гэхдээ МАНЮд нэг их гийгүүлэхгүй биз дээ. 30 гарчихсан авах бүхнээ авцан гар. Тэгс ингэсхийж бгад цалингаа аваад явах биз.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby kayo » Fri Aug 19, 2022 12:10 pm

A-Nightmare wrote:turuu jil casemiro yamar chuhal toglogch vee gedegiig harsan ugaasaa. citygiin ehnii toglolton deer real yamar ongorhoi bailaa. zugeer neg har ajilchin 3 daraallaad CL avahguildee. casemiro bol ednii amjiltiin mash tom tulguuraldaa. CDM bol hol bombogiin mash chuhal bairlal teren deer togldog huniig zugeer har ajilchiin geed heleed baij bolohguildee. casemiro yavbal real hetsuudhiin bainadaa ene jil


Хэхэ, аварга авснаар үнэлдэг бол Азар ч реалд ирээд бөөн л цом авчихлаа, кк.

Мэдээж гарааны тоглогч, реалын нэг чухал хэсэг мөн, гэхдээ бол багийг чирээд авж явдаг тоглогч биш багийн сайн хар ажилчин тоглогч л гэж хардаг. МЮ-д очингуутаа алж хядаад байна гэж бодохгүй л байна. Реал ч одоо Камавинга, Чуманы (80н саяын тоглогч) гээд хангалттай орлох залуу тоглогч авчихаад заменд суулгаад байна. Энэ хэдийгээ хөгжүүлэхдээ анхаарах байлгүй дээ. 80н сая тоглогчоо заменд суулгаад байлтай биш.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby 21Grams » Fri Aug 19, 2022 12:58 pm

Касэмиро ч хамгаалалтанд хана туурга шүү дээ. Хэрэгтэй үед гоол, ассисттай.. Хүүхэд байхдаа довтлогч байсан гэнэ лээ. Багийн лидэр, тулгуур тоглогчидын нэг явахад харамсаж л байна. Маню цалинг нь нугалж өгнө гэсэн гэнэ үү.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby A-Nightmare » Fri Aug 19, 2022 1:16 pm

Yoron buh bairlal chuhal gehdee minii heleh geed bgaa yum bol cdm bol mash ih dutuu unelegddeg bairlaldaa. zugeer neg har ajilchin tavichihaar bolchdog gej oilgood bgaan yoron bagiig shal oor bolgodog bairlaldaa. United deer bol gantshan sain cdm avchiraad bolchihgui l baih gehdee dovtolgoonii hagasuud bruno erikson ed nart ih hereg bolnoshuu
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1234
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby J@x » Fri Aug 19, 2022 2:07 pm

Хэт үнэтэй байгаагаас биш МанЮ-д хэрэгтэй л байрлал л даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13300
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby Boldono » Fri Aug 19, 2022 2:25 pm

Ирчихвэл хэрэгтэй л байна. Сүүлийн 30 жил Скоулзоос өөр класс cdm-тэй байж үзээгүй дээ.
Boldono
 
Posts: 2557
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby Бороо » Fri Aug 19, 2022 10:49 pm

Заа явах нь тодорхой болчихлоо. Анчелотти хэвлэлийн хурал дээр Касемиротой ярилцсан, тэр шинэ челленж хүсч байгаагаа илэрхийлсэн, түүний шийдвэрийг хүндэтгэнээ гэсэн байна. 60+10 сая еврогоор тохирч байгаа юм байна. 4 жилийн гэрээ.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby 21Grams » Sat Aug 20, 2022 8:25 pm

КСМ 10 финалд хамт гарч 10 удаа ялж байсан гэж байна шүү. Риалын бүх үеийн шилдэг гурвалд яригдах уу?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby Цогоо » Thu Aug 25, 2022 2:06 pm

РИАЛ МАДРИДЫН СОНИРХОЛТОЙ ҮЗҮҮЛЭЛТ

Image

БиБиСи дээр нэг ийм аятайхан нийтлэл байхаар нь бантагнав.
Эх сурвалж: https://www.bbc.com/sport/football/62659271

Хавар 5-р сард Ливерпүүлтэй финалд тоглохын өмнө Анчилотти ингэж ярьжээ.
- Тэднийх маш чанартай бүрэлдэхүүнтэй, нэлээн эрчимтэй, зохион байгуулалт сайтай тоглодог. Юрген Клопп хөлбөмбөгт их олон шинэ зүйлийг танилцуулсан. Маш сайн ажиллаж байгаа. – гэх мэтээр.

Харин арагшаа татаж, балбуулан барин 1-0 харьцаагаар хожсон тоглолтынхоо дараах ярилцлага нь мань эрийн яг юу бодож байсныг арай тодорхой харуулсан байдаг. Үнэндээ Клоппын цэргүүд хийдэг юмаа хичнээн сайн хийгээд ч илүү үр дүнд хүрэхээргүй байж гэмээр.

- Бусдаас илүү Ливерпүүлийн учрыг олоход амархан байсан. Маш тодорхой, нэрийн хуудас болсон тоглолттой учраас тэрэнд нь тааруулж бэлдэх боломжтой. Ямар стратеги баримтлахаа мэдэж байлаа л даа. – хэмээн Скай Спорт Италиа сувагт өгсөн ярилцлагадаа Анчилотти хэлсэн байдаг.

Өнгөрсөн улирлын тэмцээний 125 тоглолтыг хамарч, нийтдээ 23 мэргэжилтний ажиглалтыг багтаасан УЕФА-гийн маш дэлгэрэнгүй техникийн тайланд Риал өнөө үеийн тактикийн чиг хандлагаас хэр зөрж тоглосон нь тодорхой харагддаг. Хамгаалалтын өндөр шугам, нягт шахалт, алхам ч зай үлдээлгүй чигчиж тоглох арга барил бол зөвхөн Клоппын ч гэлтгүй өнөөгийн Европын томчуудын голлон баримталж байгаа тактик болоод нэлээн удаж байгаа. Тэр ч утгаараа Ман Сити, Баерн Мюнхэн, Ливерпүүл зэрэг клубуудын хамгаалалтын шугам өнгөрсөн улирлын турш нэлээн дээгүүр байсаар ирсэн. Хасагдах шатны тоглолтуудаар эдгээр багуудын хамгийн арын хамгаалагч нь өөрийн хаалганаас дунджаар 45.5, 44.4, 43.6 метрийн зайд байрлалтай тоглож байжээ. Тэмцээний хамгийн дээд үзүүлэлт. Харин Риал Мадрид хойшоо татаж тоглосон. Тэдний хувьд 35.2 метр зайтай байсан нь хасагдах шатны 16 багаас аравт орох үзүүлэлт.

Анчилотти бөмбөггүй үедээ шахаж тоглох гэхээсээ илүү айлд талбайгаа өгөөд ч хамаагүй бөмбөгөө үр дүнтэй эзэмшихийг чухалчилсан. Уефагийнхан багууд бөмбөг эзэмшээд эсрэг багийн талбай руу хэрхэн нэвтэрснийг хэмжиж үзжээ. Шериф Тираспол, Динамо Киев хоёр л Риалаас ихээр талбайгаа эзлүүлж байсан байна. Харин Ливерпүүлээс бага талбай эзлүүлсэн гуравхан баг байсан нь Челси, Аякс, Аталанта клубууд.

Уефагийн мэргэжилтнүүдийн нэг, Риалын босс асан Фабио Капелло энийг байгаа тоглогчдынхоо чадварт тааруулан сонгосон прагматик шийдэл гэж үзээд:
- Хагас хамгаалагч нар нь тийм ч залуухан биш, бас хурд багатай. – хэмээн хэлжээ.

Хагас хамгаалалтынх нь голлох гурван тоглогч нар нь гэхэд 30 настай Касемиро, 32 настай Тони Кроос, 36 настай Лука Модрич гээд хур туршлага, цомын цуглуулгууд байж байх жишээний.

Өрсөлдөгч нараа барьж чадаагүй үед хаалгач нь аварч байлаа. Финалын тоглолтод л гэхэд есөн удаагийн цохилтыг хаасан нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Ер нь улирлын турш 59 цохилт хаасан гэж байгаа. Хамгийн гол нь гоолын магадлалтай цохилт хаасан тоогоороо бусад хаалгачдыг тэргүүлсэн. Энэ нь үндсэндээ сүүлийн үед түгээмэл хэрэглэгдэх болсон xG (expected goals) буюу гоолын магадлалын урвуу үзүүлэлт бөгөөд хаалгач нарын хувьд өөр лүү нь чиглэж ирсэн цохилтыг хэрхэн хаасан байдлыг харуулдаг. Өнгөрсөн улирлын аваргуудын лигийн турш Риалын төлөө Куртуа 4.63 гоолыг хаажээ.

Харин талбайн нөгөө үзүүрт довтлогч нар нь дунджаас хамаагүй дээр тоглож байлаа. Родриго, Винисиус Жуниор гээд хоёр Бразил залуугаар дэмжүүлсэн Карим Бэнзэма урт ёстой түйвээж байв. Дээр хэлсэн xG үзүүлэлтээр бол тэмцээний турш Риал 21.78 гоол хийх тооцоотой байсан боловч нөхөд 29 гоолтой тэмцээнээ дуусгажээ. Эдгээр гоолуудын ихэнх нь түргэн довтолгоо, нягт шахалт, араас цөлсөн тоглолтоос биш харин тэвчээртэй удаан өрнөл бүхий тоглолтоос орсон гоолууд байсан юм. Гоол орохоос өмнө дунджаар 16.2 секунд бөмбөг эзэмшиж байсан нь хасагдах шатны багууд дундаас хамгийн өндөр үзүүлэлт байна. Ливерпүүл аанай л яг эсрэг үзүүлэлт харуулж байлаа. Тэдний гоол хийхээс өмнөх бөмбөг эзэмшсэн хугацаа нь дунджаар 9.5 секунд.

Риалын зарим амжилтыг тэр гээд хэлэхэд хэцүү байгаа юм. Жишээлбэл:
- Шөвгийн 16, Парис Сан Жермэйн, 15 минут дутуу байхад нөхөд хожигдож байсан.
- Шөвгийн 8, Челси, 10 минут дутуу байхад нөхөд хожигдож байсан.
- Хагас шигшээ, Ман Сити, 5 минут дутуу байхад нөхөд хожигдож байсан.

Тухай бүрт л гарцаагүй хожигдлоос яаж ийгээд сугарч дараагийн шатанд шалгарсаар байлаа. Аз уу? Сэтгэлзүй юу? Аль аль нь ч юм уу? Магадгүй Анчилотти өөрөө финалын тоглолтын дараа:
- Винициус гоол хийсэн. Куртуа гоол хаасан. Тэгээд л боллоо. – гэж хэлэхдээ амархаан тайлбарлачихсан ч байж болох.

Гэхдээ л Риалын хэрхэн тэр хүртэл тоглосон нь яаж ч бодсон амархан байгаагүй ээ.

Бантагнасан: Цогоо
2022.08.25
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby 21Grams » Thu Aug 25, 2022 2:52 pm

Баярлалаа, Цогоо
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby 21Grams » Fri Sep 02, 2022 9:25 pm

Энэ Мариано яг тамирчин хүн мөн үү? Тоглуулахгүй нь тодорхой байхад л тоох ч үгүй хэвтээд байх юм. 4жил хэвтлээ. Кареер энэ тэр хамаагүй юм байх даа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby Бороо » Sat Sep 03, 2022 5:21 pm

Карьераа боддог байсан бол эрт явчих байсан байхөө.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: REAL MADRID C.F. 2022/23: The NEVER GIVE UP mentality

Postby 21Grams » Mon Sep 12, 2022 3:46 pm

Өчигдөр гоё гоолууд оржээ
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Next

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest